НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Sat Jul 18, 2009 12:22 pm

Баасан, 2009 Долдугаар сар 17 03:44 С.ТУУЛ


Монгол Улсын начин цол хүртчихээд “Хилчин” спорт хорооныхоо захирал гавьяат дасгалжуулагч Д.Дашжамц багш руугаа гүйж очиж үнсүүлэхдээ бараг л мөргөчихөөд буцаж гүйн туг тойрч байсан энэ залууг өдгөө улсын заан М.Өсөхбаяр гэж дуудах болсон. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат түүнийг наадамчин олон “Энэ жилийн бөхийн тааврын будилааны эзэн” хэмээж байсан юм. Түүнтэй уулзаж ярилцсанаа уншигчиддаа хүргэе.

-Юуны өмнө улсын баяр наадамд амжилт сайн барил­даж цолоо ахиулж наадамчин олноо баясгасанд баяр хүргэе.

-За баярлалаа. Их Монгол Улс байгуулагдсаны 803, улс хувьсгалын 88 жилийн ойгоороо одтой сайхан наадаж улсын заан цол хүртсэндээ баяртай байна. Намайг энэ цолыг хүртэхэд хамгийн ойр байж бүхий л талаар тусалж дэмсэн багш нар, Хил хамгаалах ерөнхий газрын “Хил­чин” спорт хорооны хамт олон, “Жигүүр гранд” группын захирал Г.Баттөр ахдаа, гардаж бэлтгэл хийлгэдэг ОУХМ Р.Лувсанпүрэв багш нартаа маш их баярласнаа хэлмээр байна. Бас улсын хар­цага Д.Баасандорж ахдаа их баярласан. Ах маань миний хамгийн дотны хүн.

-Та өнөө жилийн наадмаар начнаас заан болтлоо сайхан наадлаа. Харин ах Д.Баасан­дорж харцагын хувьд хэр наадсан бол?

-Энэ жилийн хувьд ах хамаг анхаарлаа надад тавиад өөрөө сайн барилдаж чадсангүй.

-Улсын харцага Д.Баасан­дорж та хоёрыг хамаатан гэдгийг бөхчүүд, бөх сонир­хог­чид сайн мэднэ. Харцага маань аав, ээжийн аль талын нь хамаатан бэ?

-Д.Баасандорж ах миний ээжийн хамгийн бага дүү.

-Заан ээжийн талаас бө­хийн удамтай юм байна. Аа­вын талаас удам бий болов уу?

-Хоёр талаасаа бөхийн удам­тай. Д.Баасандорж ахаас гадна ээжийн өвөөгийн эцэг нь дээр үед даншигт зэгсэн сайн барил­даж байсан гэдэг юм. Аавын талаас аавын аав Өндөр Цэрэн­долгор гэдэг нутагтаа алдартай сайн бөх байсан. Аймгийн наа­дамд ганцхан удаа барилдахдаа начин цол хүртэж байсан гэдэг.

-Бөхчүүд улсын цолонд ойрхон бөхийн шагнал авахаа­раа улам ир ордог гэ­дэг. Өсөхөө заан энэ шаг­налыг хэзээ авч, хэрхэн ирлэгдэж байсан бол?

-2004 оны Улс тунхагласны баяраар улсын начин, харцага цолтнуудаар дөрөв давж тэр цолыг авч байсан. Урам оролгүй яахав. Тэр жилийн баяр наад­маар гурав давж, дараа жил нь бяртай, хүчтэй, залуу заан Б.Ган­батад дөрвийн даваанд өвдөг шороодож, түүний дараа жил улсын гарьд Т.Амартүвшингээр улсын начин цолтой байхад нь тав давж Монгол Улсын начин цол хүртэж байсан.

-Энэ жилийн хувьд бэлтгэл хэр сайн байсан бэ. Түрүүн “Ах хамаг анхаарлаа надад зориулаад олигтой барилдаж чадаагүй” гэсэн. Ер нь танай спорт хорооныхон өөрт чинь нэлээд найдлага тавьж байжээ дээ?

-Бэлтгэл сайн байсан болохоор багш нар ч надад итгэж байсан. Д.Баасандорж ах ч гэсэн надад маш сайн зөвлөсөн. Багш нартаа, ялангуяа Д.Дашжамц багшдаа, ер нь бүгдэд нь баярлаж байна. Та нарынхаа ачаар би энэ сайхан цолонд хүрлээ гэж хэлмээр байна.

-Өсөхөөгийн бэлтгэлийн нэг өдөр хэр ачаалалтай, хэрхэн өнгөрдөг бол?

-Бөх болгон л наадмаас наад­мын хооронд бүтэн жилийн бэлтгэл хийдэг. Долоо хоногт 2-3 удаа үндэсний бөхийн бэлт­гэлтэй байдаг. Харин хүчний бэлтгэлийг өдөр бүр хийдэг. Би бэлтгэлийнхээ үеэр хашир турш­лагатай, сайн бөхчүүдтэй ноцолд­­дог. Монгол Улсын гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга Д.Пүрэвсүрэн, улсын начин Н.Түмэннаст, Монгол Улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв, улсын начин Б.Баянмөнх гээд. Эднийхээ хүчинд би ихийг сурч, мэдэж авсан.

-Өсөхөө заан наадмын өмнөх өдөр ахлах дэслэгч цолтой болсон. Одоо ямар цолоор шагнагдах бол. Хүмүүсийн ярих нь харцага цолыг алгасч заан болсон учир хошууч цол өгөх байх гэж ярих юм?
-Түүнийг би яаж мэдэх вэ. Командлагч л мэдэх хэрэг. Найз нөхөд, зарим дарга, цэрэг тэгж хэлж л байна билээ. Ахмад цолыг хамгийн жавхаатай нь гэдэг. Би их бэлгэшээж байгаа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Tue Jul 21, 2009 12:05 pm

Одтой сайхан барилдаж даян аварга бас цол нэмж хурандаа болсонд тань баяр хүргэе. Энэ наадмын өнгийг та юу гэж хэлэхсэн бол?
-Баярлалаа. Жил жилийн наадам Монголчуудын үндэсний бахархал, сэтгэлийн том баяр байдаг болохоор сайхан л болдог доо. Энэ жилийн хувьд нар хур тэгширсэн их сайхан наадам болж өндөрлөлөө.

-Та Сүүж уулын амралтад олон жил бэлтгэлд гарсан. Өнгөрсөн жилээс цэргийн амралтад гарах болсон. Яагаад тэр газрыг сонгов?
-Манайхан сүүлийн хоёр жил гарч байгаа. Байгаль дэлхий, цаг агаар их сайхан, аятайхан газар л даа. Зургадугаар сарын 14-нөөс манай гал бэлтгэлд гарсан. Энэ газрыг цэргийн амралт гээд сурчихсан болохоос "Бага баян" гэдэг нэртэй юм шүү дээ.

-Ер нь cap хүрэхгүйн хугацаанд бэлтгэл бүрэн ханах уу?
-Наадмын бэлтгэл гэдэг нэгдэж цуглаад наадамд бэлтгэхээс гадна намар, өвөл, хавар гээд бүтэн жилийн хөлс, хүч, хөдөлмөр, бэлтгэлийнхээ үр дүнг нэгтгэж байгаа гэсэн үг. Түүнээс биш хорин хэдхэн хоногийн дотор наадамд бэлтгээд барилдчихдаг юм биш л дээ. Энэ хугацаанд өөрийн арга барил, мэх техник, ямар бөхтэй таарвал яаж барилдах вэ гээд барилдааны арга ухаан, барилаа боловсруулдаг нэлээд хариуцлагатай үе гэж хэлж болно. Манай галынхан, миний хувьд энэ жил ерөнхийдөө бэлтгэлээ боломжийн хийсэн.

-Тун удахгүй найман сарын эхээр өвөөгийн тань 110 насны ой тохионо. Та ч өвөөгийнхөө цолонд хүрлээ?
-Өвөөгийнхөө цолонд хүрсэнд баяртай байгаа. Арван жилийн өмнө 100 жилийнх нь ойг төрөлх суманд нь нутгийн зон олон, ахан дүүс гээд олон сайхан хүмүүсийн хүчинд өргөн дэлгэр сайхан тэмдэглэж өнгөрүүлсэн. Энэ жил 110 жилийнх нь ойг наймдугаар сарын таванд мөн Цахир суманд тэмдэглэхээр бэлтгэж байна. Цахир сум бол хуучнаар Далай Чойнхор вангийн хошууны нутаг. Далай Чойнхор вангийн хошуу гэж Архангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл гээд засаг захиргааны хувьд дөрвөн аймгийг хамарсан их том хошуу байсан юм билээ.

-Тэр үеэр төрийн тахилга том наадам болно гэж дуулдах юм?
-Манай Архангайчуудын шүтдэг "Суварга хайрхан" гэж их том хайрхан бий. Тэр уулын тахилга долдугаар сарын 20-нд болно. Ерөнхийдөө наадмын дараа Архангайчууд маань наадам олонтой байгаа.

-Та овоогоо хэр сайн мэддэг вэ?
-Өвөөг бурхан болдог жил би зургаан нас хүрчихсэн байсан. Голдуу өвөөгийнхөө гэрт, хажууд нь байдаг байсан болохоор мэдэлгүй яахав. Намайг үргэлж хөтлөөд, дагуулаад явдаг байсан даа.

-Таныг бөх болоход мэдээж өвөөгийн тань нөлөө их байсан байх?
-Би өөрөө бөхийн орчинд өссөн хүн. Өвөөгийнд маань бөхчүүд их ирнэ. Ирээд бөх л ярьцгаана, би сонсоно. Тэгээд л бөх болох юмсан гэсэн бодолтой, хүсэлтэй болсон доо. Бөх хүний удам судар гэж хүмүүс ч их боддог, хардаг байсан байх.

-Энэ жилийн наадмын өмнө бөхийн дүрэм, допингийн шинжилгээ авах журам зэрэгт хэд хэдэн өөрчлөлт гарсан. Энэ бүхэн зөв алхам мөн үү?
-Тэр хөлийн өлмий дээр гишгэхийг хорих гэдэг бол зөв өө. Жирийн хүн ч гэсэн хүний өлмий дээр гишгэчихээд "Уучлаарай" гээд гар барьдаг шүү дээ. Түүнтэй адил барилдах үед хөл дээр нь гишгээд дайраад байж болохгүй л дээ. Харин найм, есийн даваанд барьц сонгуулна гэдэг хүнд асуудал. Яг үзүүр түрүү, шөвгийн дөрөвт үлдсэн маш хариуцлагатай үед шооны нүхээр барилдааныг шийднэ гэдэг арай л биш санагдсан. Одоо ид барилдаж байгаа бөхчүүдийнхээ саналыг асуусан эсэхийг сайн мэдэхгүй байна. Энэ өөрчлөлтийг хийхдээ.

-Допингийн шинэ журмын тухайд. Бэлтгэлийн үеэр эм тариа хэрэглэх нь элбэг байдаг гэж ярьдаг?
-Зөвшөөрөгдчихсөн зүйлүүд бол бий шүү дээ. Амин дэм, витамин, уураг гээд тэр болгоныг сэргээш гэж ойлгож болохгүй л дээ. Допингийн шинжилгээг сүүлийн арваад жил авч байна уу даа. Ямар ч байсан авдаг. Аваад бөхчүүдээс допинг илэрдэг. Энэ бол нууц биш. Хүний биед байх хэмжээнээс нь хэд дахин илүү, бүр хэтэрчихсэн, эрүүл мэнд, амь насанд нь бараг аюул болох хэмжээний болчихсон байх нь бий. Тэгээд нэг хэсэг шуугиж байгаад л чимээгүй болдог. Үнэхээр шинжилгээ авч байгаа юм бол авсан шиг авах хэрэгтэй. Анхнаасаа ном горимоор нь авч, өгч чадахгүй, нэг л ёс төдий зүйл яваад байсан. Эцсийн эцэст тамирчин хүний өөрийнх нь эрүүл мэндийн төлөө санаа тавьж байгаа асуудал биз дээ. Допинг гэдэг ямар аюултай, хортой юм бэ гэдгийг тамирчид ч өөрсдөө ухамсарлах, ойлгох ёстой. Хэдхэн жил амжилт гаргахын төлөө бүхэл бүтэн амьдралаа, эрүүл мэндээ золиослоно гэдэг бол дэндүү харамсалтай зүйл л дээ.

-Энэ шинэ журамд допинг илэрвэл авсан цолыг нь хураана гэсэн байсан?
-Тэгэх л хэрэгтэй шүү дээ. Олон улсын дүрмэнд ч заачихсан байгаа. Олимпоос алт авсан хүнээс допинг илэрвэл шууд хураадаг биз дээ. Түүнтэй адил л байх ёстой. Авахдаа харин олон хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаад тэр баг нь яг ном горимоор нь аваад битүүмжлээд лаборотари руу нь явуулдаг. Хариу нь ирэхээр мөн л олон хүний нүдэн дээр шууд задалж, олон нийтэд танилцуулдаг байх ёстой. Түүнээс биш хэдхэн хүн шинжилгээ авсан нэртэй, хариу нь хэзээ ч ирсэн юм бүү мэд. Гэнэт нэг хоёр хүний нэр зарлаад бөөн дуулиан тарьчихдаг. Тэгээд арга хэмжээ авсан ч юмгүй чимээгүй болчихдог. Тэгэхээр хаана хаанаа хариуцлагатай ажиллах хэрэгтэй юм болов уу гэж боддог.

-Монгол бөхийн талаар та юу бодож явдаг вэ. Олон жилийн түүхтэй ч мэргэжлийн эсвэл дэлхийн түвшинд хүрч чадахгүй яваа шиг бодогддог...?
-Монгол бөхөд муу юм гэж ерөөсөө байдаггүй шүү дээ. Монгол бөхийн мөн чанар, хадгалж ирсэн тэр их уламжлал, ёс, дэг жаяг гээд энэ болгоныг өөртөө зөв ойлгоод, шингээгээд явбал хүнд их сайхан нөлөөтэй спорт гэж боддог. Тэр их эртний уламжлал, дэг жаягаа дагаад явбал хүн хэзээ ч буруу гишгэхгүй, буруу хазайхгүй дээ. Энэ бол Монголын ард түмэн өөрсдөө бүтээсэн маш том өв соёл. Дэлхийн эсвэл олимпийн хэмжээнд гэх нь хэдийгээр хол сонсогдож байгаа ч гэсэн эхлэл нь тавигдсан гэж бодож байна, Бидэн лүү Америкт байгаа монголчуудаас холбоо барьж, тэндээ салбар холбоо байгуулъя гэж санал ирүүлсэн. Тэгээд монгол үндэсний бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулъя гэсэн. Энэ бол хүрээгээ тэлж байгаа хэрэг. Одоо Японд гэхэд монгол бөхийг их сонирхож байгаа гэсэн. Монгол хөвгүүд маань мэргэжлийн сумод амжилттай сайхан барилдаж байгаа учраас энэ бөхчүүдийн үндэс болсон монгол бөх гэж ямар зүйл байна гэдгийг сонирхож судалж байгаа. Хойшид улам хөгжүүлээд дэлгэрүүлээд явбал дэлхийн хэмжээнд гарч болох юм байна гэж боддог. Энэ бол бидний энэ холбоог байгуулсны нэг зорилго гэж ойлгож болно оо.

-Монгол бөхөө яаж хөгжүүлэх тухайд мэдээж танд хувийн бодол бий байх?
-Би бөхийг хуучин уламжлал, дэг жаягийг нь өөрчлөхгүйгээр хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Өөрчлөх гээд ч аргагүй юм. Олон жилийн даваа нугачааг даваад, шүүлтүүрээр гараад ирсэн зүйл шүү дээ. Цол нь хүртэл их утга учиртай. Тэр мундаг дүн нурууг нь хазайлгахгүй, түүн дээрээ тулгуурлаад орчин үетэйгээ холбон хөгжүүлбэл болмоор санагддаг. Сүүлийн үед гарч ирсэн энэ шинэ цолнууд, давааны оноолт зэргийг би шинэчлэл гэж бодохгүй байна. Зүгээр л нэг хутгалдуулаад л хаячихсан хэрэг. Би анхнаасаа ч тэгж бодож байсан, одоо ч тэгж бодож байгаа. Монгол бөхийн цол нь хүртэл маш их учир утгыг агуулж байдаг. Начин гэхэд шувууны дээд, заан болохоор өвсөн тэжээлт амьтдын тэргүүнд байдаг, арслан бол амьтдын хаан гэгддэг. Тэр бүхнийг дийлж байдаг амьтан нь аварга байдаг. Тэггэл зааны дээр нэг шувуу ч байж байх шиг. Давааны оноолт ч ялгаагүй. Жишээ нь заалны барилдаан долоон даваатай. Тэгээд долоон даваанаас хоёрхон удаа л ам авч байна. Нөгөө олон зуун жил уламжлаад ирсэн ам авах ёс заншлын утга нь бас алдагдаад ирж байгаа биз дээ. Шинэчлэл бол мэдээж байх ёстой асуудал. Гэхдээ хамгийн гол нь шинэчлэл байна гээд утгыг нь алдагдуулаад байж болохгүй л дээ. Их л сайн ярилцаж, хэлэлцэж, зөвлөлдөж байж шийдэх ёстой асуудал болов уу даа гэж боддог юм. Барилдаж байгаа хүний тоо нэмэгдэж байгаа ч хамгийн гол нь чанар шүү дээ. Олон хүн бөхөөр хичээллэж байна гэдэг сайн хэрэг. Тэгээд бас тэр хэмжээгээр сонирхож байна гэдэг нь цаад сууриараа бөх хөгжиж байна л гэсэн үг. Гэхдээ чанар нь хэр байгаа бол гэдэг хамгийн гол нь.

-Хавар болсон монгол туургатны наадамд та гол зохион байгуулагчдынх нь нэгээр ажилласан байх аа?
-Тэр наадмын дараа хүмүүс уулзаад "сайхан ажил зохион байгууллаа" гээд сэтгэл өндөр хэлж, ярьж байсан. Бид бодож байсан гол зорилгоо анхны тэр наадам дээр гаргаж чадсан гэж бодож байгаа. Дэлхий даяар тархаад өсөж, үржиж байгаа монголчуудаа бид нэгтгэж цуглуулна гэдэг боломжгүй зүйл. Ийм учраас л монгол туургатнуудын дунд хамгийн их дэлгэрсэн, нэн ялангуяа монгол оронд олон зууны үнэт өв болж ирсэн үндэсний бөхөөрөө ойртож нэгдэх нь хамгийн зөв алхам гэж үзсэн. Үндэсний бөхөөрөө эхлээд хэл, зан заншил, урлаг соёл гээд олон зүйлээ мэдэлцэж, танилцаж болно. Одоо энэ дэлхийгээр нэг тарчихсан хүмүүс чинь наад зах нь монгол хэлээ мартаж байна. Тийм болохоор үндэсний бөхөөрөө дамжуулж хэл соёл, зан заншлаа үр хойч удамдаа байгаа чигээр нь хэлж таниулах, өвлүүлж үлдээх, Монгол гэж ийм улс үндэстэн, монгол ёс заншил гэж ийм зүйл байдаг юм шүү гэдгийг хойч үедээ таниулж, үлдээж чадвал болно доо. Анхны наадам маань сайхан болсон. Дараагийнх нь энэ найман сарын эхээр Өвөрмонголд болно.

-Бас холбоо байгуулагдсан гэл үү?
-Тэр наадмын үеэр байгуулсан юм. Тамга тэмдгээ хүлээгээд авчихсан, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд долоон хүн байдаг. Дэд ерөнхийлөгч нь Тува, Өвөрмонгол, Буриад, Халимаг, Монгол гээд орон орны төлөөлөл орсон. Тэд өөрийн улс орондоо энэ холбоогоо төлөөлөн aжиллaнa,. Наадам зохион байгуулахынхаа өмнө цуглаж хуралдан хийсэн ажлаа дүгнэж, хийх ажлаа төлөвлөөд явах юм.

-Холбооны ерөнхийлөгчөөр яагаад гадны хүн тавьсан юм бэ. Монгол хүн тавьж болоогүй юм уу гэх шүүмжлэл ч гарч байсан?
-Аливаа юмыг зөв талаас нь ойлгох, бодох хэрэгтэй юм байгаа юм. Тийм үндсэрхэг ч юм жижигхэн үзэл хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Адилхан л монгол үндэстэн. Нэгдэх гэж, цуглах гэж зорьж явахад ийм зүйл яриад байх нь дэмий л дээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Tue Jul 21, 2009 12:06 pm

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Далай даян дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сайхан наадав уу, та? Хаагуур наадамлав?

-Сайхан, сайхан. Сайхан наадам боллоо. Ийш тийшээ явсангүй. Хаврын чуулган завсарлах гээд ажил төрөл ихтэй байгаа учраас гадагш дотогшоо хол явж чадсангүй. Хаврын чуулганаар Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлууд, миний санаачлан өргөн барьсан Усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал хайхыг хориглохтой холбоотой хуулийн төслүүд хэлэлцэгдэж байна.

-Наадмын өнгө ямар байв?

-Төрийн баяр наадам маань нэн эртний түүх уламжлалтай, Монгол түмний хосгүй баяр юм. Тийм учраас Монгол түмнээрээ төрийнхөө баяр наадмыг бэлгэшээж, баяр бахдалтай, сэтгэл зөвтэй, ерөөлийн сайхан бэлгэ дэмбэрлийн үгсээ хэлэлцэн, сэтгэлдээ сайн сайхныг агуулцгаан сайхан наадлаа, бид.

-Шинэ залуу бөхчүүдээс энэ л цааш явчих юм байна шүү гэж таны нүдэнд торсон залуус байв уу?

-Бөхчүүд маань сайхан барилдаж, наадамчин олноо баясгалаа.

-Амралт чөлөөт цагаа та хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Би УИХ-д сонгогдсоноосоо хойш амралтын өдөр тун бага гардаг болсон доо. Амралтын өдрүүдээрээ орон нутаг, тойрогтоо очдог. Эсвэл Улаанбаатар хотдоо олон нийтийн ямар нэг арга хэмжээтэй л байх юм байна шүү. Бид “Хан Хэнтийн аварга дэвжээ” гээд бөхийн гал байгуулсан. Cap бүрийн ням гаригт бөхийн барилдаан зохион байгуулдаг. Оюутан залуучуудын уулзалт, спортын тэмцээн наадам зохион байгуулах гээд бямба, ням гаригт гадуур ажилтай байна. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байх цаг зав маш бага шүү. Гэрийнхэнтэйгээ хамт байх тохиолдолд найз нөхөдтэйгээ нийлээд агаар салхинд гарна аа. Манай гэр бүлийнхэн өмнө нь наадмын бэлтгэлд зургаадугаар сард гардаг, наадмын дараа нутагтаа очиж, ах дүүс нартайгаа уулзаад сургууль эхлэхийн өмнө нийслэлдээ ирдэг байлаа.

-Та номонд хэр хорхойтой вэ? Улстөрч болсноор таны ширээний ном ч өөрчлөгдсөн байх?

-Бидний үеийхэн ч номонд их шимтдэг байлаа. Сонгодог уран зохиолыг маш их уншдаг байсан. Одоо ч ном унших дуртай. Г.Пүрэвбат ламын философийн чиглэлийн номыг алгасахгүй уншина. Манай ээж намайг эгчид маань “Номоо барьсан байна. Одоо юм хэлээд ч нэмэргүй” гэж ярьдаг байсан гэдэг. Бидний аав ээжүүд хүүхдээ номтой нөхөрлүүлэхэд санаа тавьж байсны илрэл болов уу. Одоогийн хүүхдүүд телевиз, интернэт гээд асар их мэдээллийн дунд байгаа нь бас тиймхэн юм уу даа гэж боддог. Гадаадад ном уншлагын танхимыг маш сайхан тохижуулсан байдаг. Барууны улсууд биднээс түрүүлээд техник технологийн хөгжлийг мэдэрсэн хэрнээ номтой асар их нөхөрлөж байна.

-Гэр бүлийн асуудлыг улс төрчид их хөндөх боллоо. Гэр бүл бат бөх бус байгаа нь эрэгтэйчүүдийн боловсролтой холбоотой ч гэх юм. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Монголчууд өрх гэрийг төрийн анхан нэгж гэж үздэг шүү дээ. Тэгээд өрх гэрийн тэргүүн болсон эр хүнд анхаарал тавьж ирсэн. Гал голомт залгах нуган үрийг асар их хүндэлж, хүн болгодог байлаа. Багаас нь эрүүл чийрэг бие бялдар, зөв ухаан, хүмүүжил олгохыг эрхэмлэж ирсэн ард түмэн. Нэг хэсэг үүнийгээ орхигдуулсан тал бий л дээ. Үүнд гаднын түлхээс ч байж мэдэх юм гэж боддог. Охидуудаа бодоё, хөвгүүд бол амиа аваад явна биз гээд ярьсан. Гэтэл хэдэн үеийн дараа гэр бүлийн хүрээнд ч, улс нийгмийн хүрээнд ч маш хүнд байдал бий болчихлоо. Энэ байдлыг бид богино хугацаанд залруулах шаардлага байгаа юм. Охид эмэгтэйчүүддээ эрчүүд маань гологдоод ирлээ. Эрэгтэй хүн бол хорвоогийн хамгийн хатуу хөтүүг авч явдаг хэрнээ хамгийн эмзэг заяаны улс юм байна шүү. Тийм учраас эрэгтэй хүнд тавих анхаарал халамж хэрэгтэй. Багаас нь л амьдралын, ажлын гар даах, үг даах хэмжээний болгомоор байна. Хөвгүүдээ өөд нь татаад ирвэл өрх гэр бүлийн бат бөх байдал, үр хүүхдийн аз жаргал, бүх юмны учир шалтгаан эв зохицолдоо ороод ирнэ.

-Та одоогийн залуучуудын хүмүүжил, боловсролыг чамлаад байна аа даа?

-Эрэгтэй хүүхдүүдээ огт анхаарахгүй хаясан учраас эрэгтэй хүүхдүүдэд эмэгтэйлэг шинж нь давамгайлаад эхэлсэн байна. Энэ эрэгтэйчүүдийг чинь харахаар юун амьдралын хатуу хөтүүг үүрч, эхнэр, үр хүүхдэдээ нөмөр нөөлөг болох нь битгий хэл хүний үг даахааргүй байна шүү дээ. Гэтэл охид нь нэлээд бадриун болж байна. Дорно дахины улс орнууд хөвгүүдийнхээ хүмүүжилд ямар их анхаарч байна. Тухайлбал Японд бид Асашёрюү Д.Дагвадорж, Асасэкирюү Дашням хоёрыг сургахаар аваачиж өгч байлаа. Тэгэхэд Мэтикю гэдэг сургууль зөвхөн сумо биш маш олон спортын төрлөөр бэлтгэдэг, дээр нь орчин үеийн техник, технологийн сургалт явуулдаг юм байна. Тэр хөдөө ууланд жижиг тосгон хэлбэрээр байрладаг сургууль байлаа. Энэ сургууль япон эрчүүдийг бие бялдар, сэтгэл оюуных нь хувьд хүн болгон хүмүүжүүлдэг юм билээ. Гэтэл манайд ийм чиглэлийн сургалт явуулдаг сургууль огт байхгүй. Манайд дээрх чиглэлийн сургалтын систем хэрэгтэй байна.

-Таныхаар жинхэнэ эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Монгол эр хүн гэдэг амьдралынхаа төлөө зүтгэдэг, чадал тэнхээ заяамал юм. Монгол түмний бүтээсэн түүх соёл, байгаль цаг уур, амьдралынх нь хэв маяг бүхий л зүйлтэйгээ уялдсан байдаг. Бахартлаа барилдах эр хүн, уралдах морь хоёр зөвхөн Монголдоо гэж гадаадын хүн ярьж байсныг сонссон юм. Үнэхээр эцсээ хүртэл зүтгэж чаддаг эр хүн жинхэнэ монгол эрчүүд юм. Гэтэл тийм хэмжээнд бэлтгэж чадахгүй байгаагаас өнөөдөр нийгэм хамт олны хүрээнд ч, өрх гэр бүлийн хүрээнд ч сөрөг байдал гарч ирж, эрчүүдийн маань нэр хүнд унаж байгаа тал байна л даа.

-Удахгүй чуулган завсарлах гэж байна. Та энэ жил хаагуур амрах төлөвлөгөөтэй байна вэ?

-Орон нутгаараа л явах биз дээ. УИХ-ын гишүүний ажил чинь ард түмнээ төлөөлж сууж байгаа учраас байнга л тэдэнтэйгээ сэтгэл нэгтэй байж, гарч байгаа хууль тогтоол шийдвэрийг олон түмэнд хүргэж, ярьж явах юм даа. Амьдрал дээр байдал ямар байгааг харж, сонгогчидтой ярина шүү дээ. Усны сав, ойн сан бүхий газар хайгуул хийхийг хориглох тухай хууль саяхан батлагдлаа. Энэ бол маш их ач холбогдолтой хууль юм. Байгаль орчноо хамгаалах чиглэлд том хувь нэмэр болно. Монгол орны нийт нутгийн байгаль орчны төлөв байдал маань маш хүнд нөхцөлд байна. Дэлхий нийтийн дулааны хэм 0,75 градусаар нэмэгдэж байхад манайд гурван градусаар нэмэгдэж, төлөв байдал хүнд байна. Байгаль орчны байдал нөлөөлж байгаа зүйл уул уурхай байна. Алт эрдэс байгалийн хамгийн үзэсгэлэнт газар байдаг эд. Гол усны сав, ой мод, ус ургамал жигдэрсэн газраа зүй тогтлоороо байдаг. Гэтэл энэ алт эрдэнэсийг нь ухаад авахаар байгаль орчинд эрс өөрчлөлт гарч байна шүү дээ. Алт бол газрын гагнаас гээд огт хөнддөггүй байсан буурал дээдсийн маань ухаан агуу байжээ. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төрийн нэгдсэн бодлогоор хангаж чадсангүй. Энэ бодлогын алдааг засах том шийдвэр нь дээрх хууль боллоо гэж бид үзэж байгаа юм. Монгол улсын усны сав газрын 90 гаруй хувь нь энэ хуульд хамрагдах юм. Сүүлийн үед дотоодын аялал жуучлал хөгжиж, түүх соёлын дурсгалт газраар явдаг болжээ. Ингэж явж байхдаа байгаль орчноо бохирдуулдаггүй, ямар нэг хог новш тарьдаггүй, жижигхэн гадас газарт зоосон ч гэсэн сугалаад авдаг манай сайхан соёл байна. Бид энэ соёлоо орхигдуулсан улс. Одоо үүнийг барууныхан өвлөн авчээ. Манайд ч байгальдаа явж байхад барууны гээд байгаа манай эртний энэ соёл дэлгэрч байгаад би баяртай байдаг.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Tue Jul 21, 2009 12:14 pm

Шуудагдвал харцага болно гэж бодож байгаад тахимдуулчихсан
Ж.БАТМӨНХ, А.ТҮМЭНБАЯР (2009-07-20)
Их Монгол Улсыг байгуулсны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж улсын начин цол хүртсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, “Хилчин” спорт хороо, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх 0108 дугаар анги, “Монгол буйдан” компанийн бөх Цэдэвийн Содномдоржтой уулзаж ярилцлаа. Энэ жилийн үндэсний их баяр наадамд шинээр улсын цол хүртсэн бөхчүүдийн дотроос тунаж цолд хүрсэн гэдгээрээ тэр онцгойрох билээ.

-Юуны өмнө наадамчин олныхоо итгэлийг алдалгүй улсын начин цол авсанд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа. Монголын нийт ард түмэндээ, намайг дэмжиж байсан бөхийн хорхойтнууддаа баяр наадмын мэндийг дэвшүүлж, талархал илэрхийлье.
-Ер нь та анх аймгийн арслан болсон үеэсээ л бөх сонирхогчдын анхаарлын төвд орж, улсын цолд ойрхон бөхөөр нэрлэгдэж ирсэн. Торгон зодогны сэнжигнээс атгасан хүн бүрийн мөрөөдөл болсон улсын цолыг хэзээ авна гэж бодож байв?
-Улсын наадмын дэвжээ гэдэг ам гарч болдоггүй хатуу талбар шүү дээ. Дотроо л зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа базааж явснаас яг энэ жил, эсвэл хойтон начин болно, улсын цол авна гэж бодож төлөвлөж байсангүй. Тэр өдрийн аз гийж, од гүйнэ гэдэг хоосон үг биш байх.
-Өнгөрсөн жил мөн л цолд хүрэх бөхчүүдийн нэгд нэрлэгдэн улсын наадамдаа анх зодоглож байсан. Гэвч доогуур даваанд өвдөг шороодсоныг чинь санаж байна. Биеэ барьж, сандарч тэвдсэн үү?
-Сандарч тулгамдсан тал бий. Хоёрын даваанд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат, аймгийн заан Ч.Бямбадоржид өвдөг шороодсон. Харин энэ жилийн хувьд биеэ барьж, сандарч тэвдэлгүй тайван байсан.
-Энэ жилийн улсын наадмын бэлтгэлээ “Сүүж”-д базаасан байх. Бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Улсын арслан Х.Мөнхбаатараар ахлуулсан Хөвсгөл аймгийн гал зургадугаар сарын 3-нд Сүүж уулын амралтад гарсан. Энэ жил “Сүүж”-ийн амралт засвартай байсан учир “Хүч” спорт хороо, Хөвсгөл, Ховд аймгийн гэсэн гурван гал л тэнд наадмын бэлтгэлээ базаалаа. Ерөнхийдөө бэлтгэл сайн хангагдсан. Биеийн хүчний болон сэтгэлзүйн бэлтгэлийг сайн хангасны үр дүн гарлаа.
-Улсын цолд хүрсэн барилдаануудын чинь талаар ярилцъя. Өнгөрсөн жил хоёрын даваанд өвдөг шороодож байсан. Энэ удаа оноолт хэр таарав?
-Ховд аймгийн заан Ш.Батзоригтой барилдаад тахимдаж давсан. Ер нь аймгийн арслан, заанууд хоёрын давааны төгсгөлөөс хоорондоо таарч барилддаг болохоор хэцүү.
-Гуравт нутгийн тань ах, улсын начин Б.Баянмөнх амлаж авсан. Мэдээж энэ бол таны нэг давааг гар амар гэтэлгэсэн хэрэг байх?
-Улсын цолны төлөө барилдаж байгаа залуучуудын хувьд тунаа гэдэг хамгийн хэцүү зүйл. Хэн давсан нь зорилгодоо нэг алхам ойртож, унасан нь дараагийн наадмыг хүлээхээс аргагүй болдог. Тунаанаас гаргаж, даваа ахиулж өгсөн Б.Баянмөнх ахдаа маш их баярласан.
-Аймгийн цолтнуудыг амжилтаар нь эрэмбэлэх журам гарангуут та 2007 онд улсад барилдалгүй Хөвсгөлдөө очин түрүүлж, хурц арслан болж байсан. Энэ шийдвэр тань хэр үр дүнгээ өгсөн гэж боддог вэ?
-Мэдээж түлхэц болсон. Хөвсгөлд хоёр дахиа түрүүлээд ирэхэд эрэмбээрээ цэргийн арслан А.Бямбажав, аймгийн арслан Б.Соронзонболд, Ж.Баттөмөр, Т.Энхтайван нарын ард бичигдэж байлаа. Үүнээс Б.Соронзонболд өнгөрсөн жил шууд улсын заан болсон бол Ж.Баттөмөр арслангийн хувьд тэр бүр заалны барилдаанд гардаггүй. Тэгэхээр үндсэндээ гуравт эрэмбэлэгдсэн гэсэн үг. Тэр хэрээр дээшээ барилдах боломж нээгдсэн гэж боддог.
-Наадмын дөрвийн даваанд улсын харцага Т.Амартүвшинтэй оноолт таарч давсан. Энэ даваанд хэнтэй, ямар цолтонтой таарахаа тооцож үзсэн үү?
-Огт тооцоо хийгээгүй. Хэнтэй ч таарсан бай, үнэн хүчийг үзэж барилдахаас хойш тэгж өөрийгөө шатааж, нервтүүлээд яах вэ дээ. Т.Амартүвшин харцагатай барилдахад үндсэн цаг дуусаад хоёр талаар дан золгосны дараа баруун давхар шуудагнаас тойгдож давсан.
-Тавын даваанд хэр догдолсон бэ? Туналаа гэхийг сонсоод юу бодогдов?
-Тавын давааны ам авч байхад юу болж байгаа бол гэх ч юм уу, тэгж догдолж түгшээгүй. Туналаа гэхэд нь өөрийн барилдаанаа гаргаж, харамсахааргүй сайхан барилдъя гэж бодсон. Т.Өсөх-Ирээдүй начин бол харцага, зааны эрэмбэтэй, энэ хэмжээнд барилдаж байгаа бөх гэдгийг хүн бүр мэднэ. Танай сониноос гаргадаг чансааны хоёрдугаарт бичигдсэн нь ч үүнийг батлах биз ээ. Сайн начинтай тунаж цолд хүрсэн минь нэр төрийн хэрэг.
-Чансаа гэснээс та улсын цолгүй бөхчүүдээс анх удаа энэ жагсаалтыг тэргүүлсэн бөх. Энэ болзлоо Сонгинохайрхан уулын хишиг 256 бөхийн барилдаанд Т.Өсөх-Ирээдүй начинг орхин түрүүлснээр хангаж байсан. Түүнчлэн хоёр жилийн өмнө Нийслэлийн ойд түрүүлснээр улсын цолгүй бөх улсын цолтнууд зодоглодог барилдаанд тэргүүн байр эзлэх салхийг хагалсан гэж болно. Энэ мэтчилэн нэг биш зүйлээр та анхдагч болжээ. Энэ нь таныг начингаар тогтох бөх биш гэдгийг харуулж байгаа хэрэг болов уу?
-Бөхөд хайртай Монголын ард түмнийхээ хайр хүндлэлийг дааж, аймгийн арслан байх үеийнхээсээ давсан бэлтгэл хийн энэ өндөр цолыг хамгаалахын төлөө хичээнэ гэж хэлье. Цолоо батална, ахиулна гэж амлахгүй. Улсын наадмын дэвжээ хатуу гэдгийг би дээр хэлсэн шүү дээ. Ямартай ч улсын начин цол авснаар хариуцлага нэмэгдэж буйг ухамсарлаж байгаа.
-Начингийн болзол хангасан таван залуугаас шийдвэрлэх даваанд илүү хүч зарсан нь та гэж хэлж болно. Магадгүй энэ нь таны дараагийн даваанд өвдөг шороодсон шалтгаан байж мэднэ. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Сэтгэл хөөрч догдолсон тал бий. Зургаагийн даваанд төвлөрч чадаагүй. Ер нь бол золгож барилдана гэж хүлээсэн нь миний гол алдаа. Засуулыг “Золгоход хоёр минут үлдлээ” гэж хэлэхэд нь “За ингээд шуудагдчихвал харцага цолд хүрлээ дээ” гэж бодоод зогсож байтал Ө.Бат-Орших тахимдчихсан. Шинэ харцага энэ жил бэлтгэл сайн байна лээ. Дөрвийн даваанд хүчтэй заан М.Баяржавхланг мөн энэ мэхээрээ давсан шүү дээ.
-Наадмын талбайд барилдахаар гарахад хэн зөвлөгөө, заавар өгч байв?
-Х.Мөнхбаатар арслан, Г.Ганхуяг харцага, Н.Бүрэнбаатар начин, аймгийн арслан С.Мөнхсүх гээд нутгийн ах нар зөвлөнө. Тэднийхээ үнэтэй зөвлөгөөгүйгээр энэ амжилтад хүрэхэд хэцүү.
-Одоо нэг бус даншиг наадам болох нь. Шинэ начин зодоглох уу?
-Хаана барилдах вэ гэдгээ шийдээгүй байна. Ер нь бол наадам, барилдаан алгасахгүй хүч үзэхийг хичээнэ.
-Монголын залуучуудын холбооноос хамгийн залуу начинд хурдан удмын даага өгдөг уламжлал тогтоод арав гаруй жил боллоо. Энэ жилийнхийг та авсан. Хурдан даагаа хаана тавьсан бэ?
-“Монгол буйдан” компанийн захирал Ч.Ганбат ахынхаа адуунд нийлүүлсэн байгаа. Ганбат ах хурдан морь сонирхдог хүн. Ирэх жилээс уралдуулах байх.
-Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд хэр барилдсанаар нь цолд хүрэх бөхчүүдийг ерөнхийд нь шинждэг. Та энэ жил хэр амжилттай барилдав?
-Хараахан түрүүлж чадаагүй. Нэг удаа их шөвөгт үлдсэн юм байна. Харин “Аса” циркт болсон улсын цолгүй шилмэл 64 бөхийн барилдаанд түрүүлсэн. Энэ барилдаанд их шөвгийн бөхчүүд нь тойргоор барилдсан.
-Хэзээнээс бөхөөр хичээллэж эхэлсэн бэ? Удам сударт тань барилддаг хүн бий юу?
-Удмын хувьд хоёр талд бий. Аав маань сумын заан цолтой, Тосонцэнгэлдээ олон түрүүлсэн хүн бий. Ах нар ч гэсэн сумын заанууд. Би арван хүүхэдтэй айлын найм дахь нь. Таван эгч, хоёр ах, хоёр эмэгтэй дүүтэй. Дүү нар сагсан бөмбөг, волейболоор хичээллэж, манайх гэдэг спортоор амьсгалсан айл байдаг. Миний хувьд долдугаар анги хүртлээ сумандаа байгаад 2000 онд хотод ирж, 2003 оноос бөхөөр хичээллэсэн. “Арслан” клубт Б.Баттулга багшийн удирдлагад чөлөөт бөхөөр хоёр жил шахам хичээллэж байлаа.
-Одоо хаана бэлтгэлээ базааж байна?
-Би ер нь нэг газар тогтож бэлтгэл хийдэггүй. Өнгөрсөн жил “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ байгуулагдаж, манай нутгийнхан тэнд цугладаг болсон. Миний хувьд нутгийнхантай бэлтгэл хийхээс гадна Говь-Алтай аймгийнхан болон ИШДС дээр очдог. Долоо хоногийн гурван өдөрт нь хүчний, хоёр өдөрт үндэсний бөхийн бэлтгэл хийж, нэг өдөр кросст гүйх, сагс тоглох гэх мэт хөнгөн бэлтгэлээр хөлс гаргадаг.
-Өндөр, жин хэд вэ?
-184 см өндөр. Жингийн хувьд өнгөрсөн жилийн наадмын өмнө 97 кг байсан. Одоо 110 кг дөхсөн байх аа.
-Өөрийнхөө барилдааны онцлогийг хэлбэл?
-Унаган, дархан ч гэх юм уу, тийм мэх байхгүй. Сэрвүү, золгооны аль алинаас барилддаг.
-Ярилцсанд баярлалаа. Цолоо ахиулсан хойно тань “ТЦ”-ийн бөхийн өргөө буланд эргэн уулзъя.
-Ерөөлөөр болог. Энэ дашрамд төрүүлж өсгөсөн аав, ээж, ахан дүүс, нутаг усныхан, хамт бэлтгэл сургуулилтаа базаадаг анд нөхөд, түүнчлэн энэ амжилтад хүрэхэд харамгүй тус дэм үзүүлж ирсэн “Монгол буйдан” компанийн захирал Ч.Ганбат ах, “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хамт олон, “Идэр” дээд сургуулийн захирал Зоригт ах нартаа талархал илэрхийлье.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Tue Jul 21, 2009 11:29 pm

Улсын гарьд П.Сүхбат: Арслан цолыг мөрөөддөг л байлаа одоо больсон ямар тэр хэмжээнд нь барилдах биш
Бичсэн: Ч.Өлзийдэлгэр, 2009 он

-Та Баянхонгорын Хонгор нутгийн дэвжээ бөхийн галыг ахалж байгаа. Ер нь хэнд нь найдлага тавьж байна, хэн нь сайн барилдах бол?

-”Хонгор нутгийн дэвжээ”-гээ ахлаад хоёр жил боллоо. Одоо энэ сайн, тэр нь тийм гэж нэр цохмооргүй байна. Одоо 5-6 улсын цолонд ойрхон хүүхэд байна. Тэдэндээ найдаж байна. Нэг хүн цолоо ахиулж нэлээн дээгүүр барилдаж, бүр шөвгийн дөрөвт үлдчих болов уу, энэ хэмжээнд бэлдсэн гэж бодож байна. Өөрийн хэмжээнд ийм л прогнозтой сууж байна даа.

-Та өөрөө барилдах уу?

-Би энэ жил гарнаа, гарна, наадамдаа барилдана.

-Таныг унасан ч, давсан ч инээгээд босоод ирдэг хамгийн хор шаргүй бөх гэдэг. Энэ удаа ямар зорилго тавьж барилдаж байна.

-Энэ жил бэлтгэл гайгүй байна, өөрийнхөө хэмжээнд сайн барилдана. Ямар ч гэсэн хоёр давна. Цаашилбал нутаг орныхоо хүүхдийг дэмжчих санаатай л байна. Улсын цолонд ойрхон 5-6 хүүхдийнхээ дээгүүр барилдах аль нэгийг нь тухайн үед нь дэмжинэ дээ. Тэр хэмжээндээ барилдана, түүнээс биш улсад үзүүрлэнэ, түрүүлнэ гэж барилдахгүй нь мэдээж.

-Үргэлжлээд 7 дугаар сарын 24-26-нд Баянхонгорт том наадам болно, очих уу?

-Ламын гэгээний 370 жилийн ой болно. Хонгор нутгийнхаа нийт ард түмэндээ энэ ойн баярын мэнд хүргэж, улсын их ойн наадамд нутгаасаа олон улсын цолтой бөх төрүүлээд хонгор нутгийнхаа дэвжээн дээр баяртай уулзая гэж ерөөе. Би Ламын гэгээнийхээ 360 жилийн ойгоор дөрөвт үлдэж байсан, ид сайхан барилдаж байхдаа. Энэ жил нутаг усандаа очиж, уул хангайгаа аргадаж мөргөж өөрийн биеэр очиж зодоглоно.

-Та Олимп дээд сургуульд багшилж байгаа гэсэн, одоо хэвээрээ юу?

-Олимп дээд сургуульд багшлахаа саяхнаас больсон. Би одоо ҮБТДС-д өөрийн хонгор нутгийн хүүхдүүдтэй тусдаа бэлтгэл хийж байнаа. Өөрийн гэсэн унаган шавь нар төрүүлж тэдэнтэйгээ хамтарч ажиллахаар болсон. Нутгийнхан маань өөрийн гэсэн клуб байгуулаач гэсэн хүсэлт тавьж, нутгийнхныхаа хүсэлт дэмжлэгээр энэ ажлаа эхлээд явж байна.

-Яг таны гарын шавь гэвэл?

-Ер нь Баянхонгороор овоглодог, Баянхонгорын унаган хүүхдүүд 30-аад залуу бөх байна. Зарим нэг том цолтой бөхчүүд юм зааж өгөөч, тантай тусдаа бэлтгэл хийе гэсэн санал тавьсан. Тэрний үндсэн дээр тусдаа хичээллэхээр болсон доо.

-Та 5 жил Америкт амьдарсан. Тэр 5 жилд Монголдоо үндэсний бөхөөр барилдаж байсан бол үндэсний бөхөд гаргасан амжилт арай дээгүүр байж болох байсан уу? Ер нь Цэрэнпунцаг гарьд та хоёрыг Америк яваагүй бол арай өөр байх байсан гэдэг юм билээ.

-Би их спортод өндөр амжилт гаргахгүй болохоор л Америк явсан. Ид барилдаж байсан үе маань биш болохоор харамсаад байдаггүй. Спортоо орхисон биш, амьдралаа орхисон байсан болохоор амьдралаа хөөгөөд үр хүүхдийнхээ төлөө юм хийх гэж Америк явсан. Хоёр хүүхэддээ оюуны хөрөнгө оруулалт хийж Америкт сургасан. Хоёр хүүхэд маань одоо Америкийн Калифорни мужийн Лос-Анжелост амьдарч байгаа. Авгай бид хоёр нутаг орноо санаад эргээд ирсэн. Хаа хаанаа зөв алхам хийсэн гэж өөрийгөө боддог. Хоёр хүүхэддээ хөрөнгө оруулалт хийчихсэн юм чинь одоо нутаг усныхаа хүүхдүүдэд жаахан юм зааж өгөөд улсын цолтой бөхчүүд хэдийг төрүүлчихвэл надад өөр санаа зовох юм алга. Би авдаг цолоо авчихсан, барилдах хэмжээндээ барилдчихсан, гавьяа шагнал надад ханасан. Өөрийнхөө хэмжээнд болсон, хойч үедээ жаахан юм үлдээе гэсэн үүднээс л эргээд их спортдоо ороод зүлэг ногоон дэвжээн дээрээ дахиж гарч барилдаад явж байгаа. Таван жилийн дараа буюу ноднин дахин дэвжээн дээрээ гарсан. Хоёр даваад гурвын даваанд нутгийнхаа хүүхдийн дэмжсэн. Энэ жил ч тиймэрхүү бодолтой байна.

-Энэ дэмжинэ гэдгийг чинь найраа гээд байдаг шүү дээ?

-Ингэж шууд ойлгож болохгүй л дээ. Манай ахмадууд ч ийм л байсан. Намайг Эрдэнэ-Очир гуай дэмжиж л байсан. Улсын их баяр наадамд намайг тунадаг байхад гурвын даваанд амлаж аваад тунаанаас гаргаж байсан. Үүнийг дэмжинэ гээд байгаа юм. Найраа гэдгийг би сайн ойлгохгүй байгаа юм, мөнгө төгрөг өгөх эсвэл бууж өгөхийг л хэлээд байх шиг байгаа юм. Дэмжинэ гэдэг өөр, хэн сайн цаашаа явах ирээдүйг нь харж байгаад тунаанаас нь гаргаж дараагийн даваанд нь бэлдэж өгч байгаа хэрэг. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Нэг давааг ч гэсэн гар зөөлөн гаргаж өгч дараагийн хүнтэй сайн барилдуулах гэж л байгаа. Монголын ард түмэн ухаантай юм чинь хэн нь дэмжээд байна, хэн нь бууж өгөөд байна, хэн нь буулгаж аваад байна гэдгийг ялгаж салгах байхаа.

-Та Монголдоо нэг ч ирэхгүй Америкт таван жил болох нь хэцүү байсан уу?

-Хүний нутагт тиймэрхүү л дээ. Гэхдээ гэр бүлээрээ үр хүүхэдтэйгээ байна гэдэг сайхан л байсан. Энд ирээд хүүхдээ санах юм. Ачтай болсон ачаа санаж байна. Тэнд нутаг орноо ах дүүсээ, найз нөхдөө бэлтгэл сургуулилтаа санадаг байсан. Эд маань ч намайг үгүйлнэ. Тийм болохоор ирснийхээ жил дүү нартайгаа цуг гал ахлаад л гарсан. Энэ жил нутгийн зөвлөл маань сайхан дэмжиж байна, манай гал өнгөтэй өөдтэй сайхан л байна. Баянхонгорын хоёр сайхан начин Сэр-Од, Батболдтой хамтарч аймаг цэргийн цолтой, цолгүй 30 бөхтэй өнөөдөр гал дээрээ байна.

- МҮБХ-нд хэрүүл тэмцэл их болсон. Та үүнд оролцдог уу?

-Би тухайн үедээ хэлмэгдэж байсан, цол авч чадаагүй орхигдсон хүн. Тэр үед тэмцэлд нь оролцож л байсан. Америкт байхдаа л гарьд цолоо авлаа ш дээ. Түүндээ сэтгэл дундуур байдаг юм. Ид барилдаж байхад маань надад өгөөгүй юм чинь. Гарьд цолыг ойшоодоггүй, шөнийн цол гэж өөртөө нэрлэдэг юм. Багабанди ерөнхийлөгчөөс Америкт байхдаа гардаж авсан. Би заан цолондоо их хайртай. Яагаад гэвэл заан цолоо өөрөө ид байх үедээ унаж, тунаж, шалгарч авсан болохоор заан цолондоо хайртай байдаг юм.

-Та яагаад гарьд цолоо шөнийн цол гэдэг юм бэ?

Яахав дээ, барилдахаа больчихсон хүний нутагт байж байхад нь өгсөн, надад үйлчлэхгүй болсон хойно өгсөн болохоор ингэж нэрлэдэг юм, жаахан гомддог юм. Миний ид барилдаж байх үед өгсөн бол би энэ гарьд цолыг хэд батлах ч юм билээ, хэд хамгаалах ч байсан юм билээ. Намайг ид байхад Балжиннямд аварга өгөөд, Мөнх-Эрдэнэд 3 үзүүрлэхэд арслан өгөөд, намайг улс хувьсгалын 70 жилийн ойд үзүүрлэхэд заанаар нь дуусгасан ш дээ. Түүх мэдэх нэг нь мэдэх байх, мэддэггүй нэг нь мэдэж аваг.

-Барилдааны дүрмэнд өөрчлөлт өөрчлөлт оруулсан тухайд ямар бодолтой байна. Таныг Америкт байхад шинэ дүрэм гарсан?

-Үндэсний бөхийн холбооны дүрэм, бөхчүүдийн барилдааныг харахаар сэтгэл дундуур явдаг л даа. Яагаад гэвэл нэгдүгээрт цолтонгуудын цол хүндлэгдэхгүй байна. Хоёрдугаарт цолны эрэмбэ алдагдаж байна, гуравт бөхчүүд их таргалж байна. Бөхчүүд таргалах нь аргагүй дүрмэндээ уялдуулаад таргалж байна. Бидний үед ийм тарган бөхчүүд ховор байсан, бараг л байгаагүй гэхэд болно доо. Одоо дүрмэндээ уялдуулж ингэж таргална гэдэг хортой л доо. Яваандаа тамирчиддаа хортой. Бөхийн холбооны дүрэм буруу зөв нь хэзээ нэгэн цагт цаг хугацааны аясаар ялгагдах байх л даа. Тэрнээс биш ганцхан миний тэмцлээр өөрчлөгдөхгүй нь тодорхой. Тийм учраас би үүнийг эсэргүүцээд дийлээгүй. Болохгүй юм болдоггүй л юм байна гэж бодоод явсан л даа. Энэ дүрмийг харъя гэж бодсон юм. Энэ нь зөв байдаг юм уу, буруу юм уу гэдгийг ард түмэн л шүүх биз дээ. Цол үйлчлэхгүй, дүрэм ийм байгаа цагт цолтой улсад их халтай л даа. Цолтонгуудыг хавчсан, настангуудыг түлхсэн дүрэм болоод байгаа юм л даа. Манай үндэсний бөх бол өвөг дээдэс, цолтонгуудаа хайрласан, настангуудаа хүндэлсэн барилдаан байсан. Энэ эвдэгдлээ. Үндэсний бөхдөө эвдэгдэхээр өөр юунд үлдэх юм билээ гэж харамсдаг. Ялангуяа биднийг барилдаж байхад Баянаа аварга 47 насандаа улсад түрүүлж үзүүрлэж, миний багш Адъяатөмөр 42 насандаа начин болж байсан. Гэтэл одоо тийм юм байхгүй. Одоо бол 30 хэдтэй хүн барилдахад хэцүү л байна. Би одоо улсын наадамд барилдаж байгаа хүмүүсийн хамгийн ахмад нь байх. Залуужиж болно, гэхдээ залуу хүүхдүүд их ч энэ цолтонгуудаа хайрлаж хүндэлж байгаа юм алга. Би тэрэнд нь харамсаж байна. Энэ сайхан аварга арслангууд та бүхний нүдэн дээр илт барилдахгүй байна ш дээ. Залуу сайхан үедээ барилдахгүй байна. Хожим хойно цолны хэлмэгдэлт арилах байх, үнэн мөн нь гарах биз ээ. Цаг хугацаа харуулах байх.

-Дүрмэндээ тааруулж таргална гэж юу гэсэн үг вэ?

-Үндэсний бөхийн дүрэм нь буруу учраас сонгодог барьц өгдөг учраас хөнгөн жинтэй хүн барилдвал шоддог барьцанд орох гээд байгаа учраас бүгд л витамин эм тариа хэрэглэж жин нэмэхийг чухалчилж байна. Говь-Алтайн бөхчүүд л бөхийн холбоо нь гэхэд бүр уургийг нь поошиг поошигтой нь шагнал маягаар гардуулж өгч байсан. Та нар телевизээр харсан байх. Энэ бол их спортод байгаад байх зүйл биш. Америкт бол уургийг бодибилдинг өөр төрөлд хэрэглэдэг. Биенд ч муугаар нөлөөлдөг. Надаас илүү ухаантай хүмүүс хэрэглээд гардуулж өгөөд байгаа юм чинь, би ганцаараа миний дүү нар битгий хэрэглэ гэлтэй нь биш дээ. Хаа хаанаа байгаа л даа. Уургаа идээд, штангаа өргөөд барилдахгүй бол дүрмээрээ нугасаар нь бариулчихвал уначихна ш дээ. Тэрийгээ бодоод юм хэрэглэж таргалаад байна. Залуу хүмүүст алсдаа муу л даа, энэ их тарга. Бидний барилдаж байсан үеийнх шиг жинтэй улс барилдвал одоо юу болох вэ дээ.

-Та хамгийн гол нь тэр үедээ хаанчилж байсан Бат-Эрдэнэ аваргыг давсан шүү дээ. Уг нь аваргыг давж аварга болдог гэдэг дээ? Таныг арслан цолны болзлыг олон хангасан гэдэг дээ.

-Бат-Эрдэнэ аваргадаа гол биш л дээ. Би арслан цолын болзлыг 4 вариантаар хангасан байдаг юм. Үүнийг бөх мэдэх нь мэднээ. Хуучин аваргыг хаяж аварга болдог байсан. Онцгой жилээр үзүүрлэсэн хүн арслан, аварга болдог. Сумъяабазар ч нэг түрүүлээд л аварга болсон. Мөнгөн арслан, Хайдав арслан, Дагвасүрэн гуай гээд сайхан арслангууд улсад онцгой жилийн ойгоор дөрөвт үлдээд л арслан болж байсан. Би өөрийгөө арслангийн энтэй бөх л гэж бодож явдаг. Намайг арслан болчихсон байхад ард түмэн биш гэхгүй л байх. Тэр үед түүхэнд үлдэх юм, хожим хойно үр хүүхдэд хэрэгтэй гэж бодож энэ цолыг мөрөөддөг байсан. Одоо ч мөрөөдөхөө больсон, тэр цолон дээрээ очиж барилдах биш. Гарьд гэдэг цолоор намайг хуураад байж байгаа юм л даа. Одоо харамсаад яахав дээ, түүх алсарч би энэ гарьдаараа л дуусах юм шиг билээ.

-Одоо Баянхонгорын олон сайхан залуу улсын наадамд барилдаж байна. Таны үед бол ховор байсан байх аа?

-Баянхонгороос олон хүн барилдаж байгаагүй, Сүхбат л гэж байсан. Найзууд нийлээд нэг оны хүмүүс Улсын начин Жавхлантөгс, Цоггэрэл, Дэлээбазарын Сүхбат, талийгаач Даваадорж, Гамбаа, Энхжаргал начин,Эрдэнэбаяр начин бид хэд нийлээд нэг гал болдог байсан. Би үеийнхэн дундаа дээрээсээ хоёрт заан цолтой болсон. Үеийн арван хэдэн луу жилтнүүдээс Бат-Эрдэнэ аваргын дараа заан цол авч байсан.

-Бөхчүүд үеэрээ төрдөг гэдэг. 1964 оны луу жилтнүүд, түүний дараа Сүхбат, Өсөхбаяр тэргүүтэй 6 залуу зааны үе алдартай байсан. Одоо харин сүүлийн үед амжилт нь тогтвортой явахаа больчихож, улсад түрүүлчихээд маргааш нь цолгүй бөхөд унах жишээтэй. Бөхийн таавар ч их будилдаг. Энэ яг түрүүлчихнэ гэж хэлэх хүн алга? Энэ юутай холбоотой вэ? Цагийг эзэлсэн аварга байхгүй, энэ жил түрүүлсэн хүн дараа жилийн наадамд түрүүлнэ гэхэд бэрх болсон?

-Их спорт нөлөөлдөг. Бат-Эрдэнэ аварга жүдо, би чөлөөт бөхөөр барилддаг байсан. Монголынхоо нэрийг тив дэлхий, олимпод мандуулж явсан учраас бэлтгэл сайтай байсан. Сүүлийн найм, шөвгийн дөрөв үлддэгээрээ үлддэг байсан. Би сүүлийн 5-6 жил барилдаагүй болохоос үлдээд тааварт ороод явдаг байсан. Заан цолоо 4-5 баталж, үлддэг хэмжээндээ үлдэж байсан. Одооны хүүхдүүд ноднин түрүүлсэн хүүхэд энэ жил түрүүлэхгүй л байна, ноднин уржнан түрүүлсэн арслан, үзүүрлэсэн гарьд л гэж байна, хэмжээндээ барилдахгүй нэг хоёрын даваанд унаад байна. Шударга хэлэхэд өөрсдөө тааруухан байна, цол нь томдож байна. Цол гэж агуу юмыг авах гэж зовдог, аваад хамгаална гэж айхтар юм байдаг л даа. Гавьяа гаргаж болно, хадгалж хамгаалж явна гэдэг хэцүү. Цолоо авчихаад яаж хадгалж явахав, яаж хамгаалж барилдахав гэж бодохгүй, дуртай нь цол аваад дуртай нь больчихдог явдал гарч байна. Өнөөдөр начин цолны нэр хүнд унаж байна, заан цолны нэр хүнд уналаа, арслан гарьдын нэр хүнд уналаа. Аварга ч сайнгүй л байна, нэг түрүүлсэн аварга дахиж түрүүлэхгүй, зарим нь барилдахгүй энэ тэр гэх юм. Бөхчүүд дороо их сайн, дээшээ цолтонгууд хичээж барилдахгүй байна. Хүмүүс цолтонгуудаа унаад байхаар сайн хандахгүй, балиашиг багатай болж. Залуу бөхчүүдээсээ тасарсан юм харагдахгүй байна. Улсын аварга арслан хүн нэг алхам илүү цаана нь байх ёстой л доо. Начингаасаа заан нь, заанаасаа арслан нь илүү байх ёстой. Цолны сайхан чанар алдагдсан. Бидний үед цолоо хадгалж хамгаалж хайрладаг байсан. Тийм болохоор жаахан эмзэглэж л байдаг.

-Та Америкт байхдаа наадам үздэг байсан уу?

-Америкийн цагаар наадам шөнө болдог байсан. Шөнө босож үзнэ. Өглөө нь ажилдаа явдаг байсан.

-Тэр үед Сүхбат аварга зодог тайлснаа зарласан. Та яаж хүлээж авсан бэ?

-Хүний эрхийн асуудал ш дээ. Сүхбатыг сайн ойлгодоггүй юм. Нэг болохоор эрүүл мэндийн байдлаас болж тайлсан л гэдэг юм, бөхийн хавчилгаас боллоо гэдэг юм. Би зодог тайлсанд нь харамсдаг. Хэрэв зодог тайлаагүй бол дахиад 2 түрүүлэх байсан байх. Өөрөө цаг хугацааны эрхээр харамсдаг байлгүй, би ингэж өмнөөс нь их харамсаж байхад...

-Сумъябазар аварга барилдахгүй, Гантогтох гарьд барилдахгүй гэнэ.Бөхчүүд юм л бол барилдахгүй гээд уньж туниад байгаа юм шиг зан гаргах юм?

- Харин тиймээ. Туниад байх шиг санагддаг юм. Хэнд туниад байгаа юм. Залуу нас дахиж олдохгүй, барилдаж л байсан бол дээр. Ард түмнээ баясгаад, миний баясгадаг ч гэж юу байхав. Миний бодол шүү. Энэ нь бөхчүүдийн бөхийн холбооны тэмцлээс болж байгаа юм. Хоёрт өөрсдийнх нь үзэл бодлоос болж байгаа юм. Тэрнээс биш бусад нь барилдаад болж л байна шүү дээ. Барилдахгүй байлаа гээд Монгол улс хохирохгүй ч барилдаад наадамчин олноо баясгаад явж байвал яадаг юм бол гэж боддог. Наадам жилдээ ганц л болно ш дээ. Гурван жилийн дараа хэн ч тэднийг хүлээхгүй ш дээ. Эрхбиш улсын цолтой улсууд унахаас айна гэж айхгүй л баймаар.

-Энэ жилийн наадамд хэн түрүүлэх бол?

-Энэ жил азтай аавын хүү л түрүүлнэ. Ганхуяг, Ганбат хоёр түрүүлж магадгүй. Энэ жил өөртөө итгэлтэй сайн барилдвал залуучуудаас хэн ч түрүүлж болно. Шинэ хүн ч түрүүлж магадгүй, яагаад гэвэл ний нуугүй хэлэхэд дархан аварга Бат-Эрдэнэ шиг бөх алга байна ш дээ. Бидний үе шиг биш байна.

-Та хэзээ зодог тайлах вэ?

-Чөлөөт бөхөөр барилдахаа больсон. Чөлөөт бөхийн шигшээд удсан, 14 жил байсан. Аргагүй их спорт зодог тайлсан. Үндэсний бөхөөрөө бол үзнээ үзнэ.

-Сая чөлөөт бөхийн холбоонд бөөн маргаан болж, удирдлагууд нь солигдлоо. Хэр зөв алхам болсон бэ?

-Аав хүү, ах дүү, хүргэн бэр удирдлагыг нь гартаа авлаа. Мэдэхгүй ээ, тэгээд хөгжих юм уу бүү мэд. Басхүү багш сайн муу хэлүүлж олон жил хийсэн юм сайн болох байсан байх. Одоо мэдэхгүй хөгжихийг нь харъя. Аав хүү, хүргэнүүд нь л Чөлөөт бөхийн холбоог гартаа авлаа. Уг нь хамт олон байж хөгжмөөр юм, гэр бүл дотор орохоор яах юм бол доо. Сайн барилдвал чөлөөт бөх шиг сайн юм хаана байна. Явж явж Монголын нэрийг чөлөөт бөх л тахална. Одоо бол холбоо муухан л улсын гарт орлоо доо. Хөгжинө гэхэд хэцүү л байх. Чөлөөт бөхийн шинэ ерөнхийлөгч бөх мэддэг хүн юм уу, бизнесмэн хүн юм уу. Би аж ахуйн хүн л гэж ойлгосон. Цаг хугацаа л харуулах биз.

-Та чөлөөт бөхөөрөө дасгалжуулагч хийвэл зүгээр л гэлцдэг. Та яагаад ажилладаггүй юм бэ?

-Хавчиж шахаад болохгүй байна ш дээ. Уг нь хиймээр л байх юм. Тулга тойрч танил талаа харж хийж байна. Тойрон хүрээлэгч маягтай байхад яаж болох вэ.

-Таны охин Америк хүнтэй суусан гэж үнэн үү?

-Тийм ээ. Надтай суусан биш, манай охинтой суусан юм чинь би одоо яахав дээ. Хүний хайр сэтгэлийн асуудлыг би яаж мэдэхэв. Би хорьж цагдаагүй. Хүн өөрийнхөөрөө амьдрах сайхан ш дээ. Хүргэн маань цэргийн хүн байдаг. Би өвөө болсон. Ачаа нэг жил харсан. Одоо ачаа л их санах юм. Хүн ачтай болохын жаргалыг үзэх л хэрэгтэй юм билээ.

-Ярилцсанд баярлалаа

Ч.Өлзийдэлгэр
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Tue Jul 21, 2009 11:41 pm

t-c
Last edited by jugder_08 on Tue Jul 21, 2009 11:57 pm, edited 1 time in total.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Tue Jul 21, 2009 11:53 pm

Н.Бүрэнбаатар: Зүүнээ сонгосон бол Өсөхөө давах боломжтой байсан
Мягмар, 2009 оны 7-р сарын 21

"Их Монгол Улс байгуулагдсаны 803, ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан "Алдар", "Хилчин" спорт хороодын дунд явагдлаа. Хүчний байгууллагуудын тамирчид хүчтэй байна аа" хэмээн наадамчин олон бэлгэшээн ярьж байсан. Энэ удаагийн "Дасгалжуулагчийн цаг" буландаа Монгол Улсын начин, чөлөөт бөхийн ОУХМ, Н.Бүрэнбаатарыг урьж оролцуулсан юм. Тэрбээр "ХХЕГ-ын харьяа "Хилчин" спорт хорооны үндэсний бөхийн дасгалжуулагчийн албатай, түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө улсын баяр наадамд бөхчүүдээ сайн бэлтгэн оролцуулж зэгсэн сайхан амжилт үзүүлсэн явдалд баяр хүргэе. Сэлэнгэ аймгийн Баруун хараагийн унаган хүү, Н.Бүрэнбаатар Монгол Улсын начин болж байсан тэр мөчийг эргэн дурсаж ярилцлагаа эхлэх үү?
-За тэгье ээ. Багын барилдах хорхойтой хүүхэд байсан. Тэгээд 16 настайгаасаа чөлөөт бөхөөр барилдаж хүүхэд залуучуудын тэмцээнд тогтмол амжилт үзүүлж эхэлсэн. Үүний зэрэгцээ үндэсний бөхөөр барилдаж аймгийн арслан цолтой улсын баяр наадамд хоёр жил барилдаад гурав дахь жил нь буюу 2001 онд Монгол Улсын начин болсон доо.

-Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор начин болж байжээ. Хэн гэдэг бөхийг өвдөг шороодуулж энэ цолонд хүрсэн бол?
-Монгол Улсын заан З.Дүвчин гуайгаар тав давсан. Сайн бөх хий нь таарсан байлгүй. Түүнээс би өөртөө нэг их итгэлтэй байгаагүй. Гэхдээ бас ч хулчийж барилдаагүй.

-Чөлөөт бөхөөр гаргасан амжилтаасаа дурьдахгүй юу. Өнгөрсөн жилийн спартакиадиас хоосонгүй байсан санагдаж байна. Бас таныг "Хилчин" спорт хорооноос өөр нэр дээр зарлаж байсан санагдах юм?
-Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальтай. Өнгөрсөн жилийн бүх ард түмний спартакиадын аварга, чөлөөт бөхийн улсын таван удаагийн аварга. Товчхондоо иймэрхүү л шив дээ. Өөр гэснээс "Спирт бал бурам" ХХК-ийн нэр дээр барилддаг. Миний гар ганзганд, хөл дөрөөнд хүрэхэд энэ компани маш их тус болсон. Одоо ч тусалж, дэмждэг юм. Өөрөөр хэлбэл, Н.Бүрэнбаатар начингийн өдий зэрэгтэй яваа нь энэ компанитай холбоотой гэсэн үг.

-Тамирчдын амжилт багш, дасгалжуулагчдын арга барилтай ихээхэн холбоотой байдаг. Та бөхчүүдээ хэрхэн бэлтгэж, дасгалжуулдаг вэ?
-Үндэсний бөхөөр барилддаг хэн боловч хүчний дасгалыг өдөр бүр, харин барилдааны дасгалыг долоо хоногт 2-3 удаа хийдэг. Тамирчдын маань амжилт үзүүлж байгаа нэг гол шалтгаан нь манай спорт хорооны захирал Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Дашжамцтай яах аргагүй холбоотой. Тэр хүний асар их туршлаганд тулгуурлаж л бид ийм амжилт гаргаж байгаа. Нөгөөтэйгүүр манай спорт хороо 32 бөхтэй, 70 орчим хувь нь улсын цолтой бөх байдагт оршдог. Учир нь сайн бөхчүүдтэй дасгал сургууль хийхийн хэрээр нэлээд зүйлийг мэдэж, сурч, дадлагажиж байдаг гэсэн үг.

-Тамирчдаасаа хэн нэгийг нь цол авна гэж тооцоолж байсан уу?
-Жилийн бэлтгэл сайн байсан. М.Өсөхбаярыгаа цолоо ахиулна гэдгийг бид мэдэж байсан. Өсөхөө маань даваа болгонд л тунасан шүү дээ. Тунасан барилдаануудаас ийм амжилтад хүрнэ гэдэг хэрийн аавын хүүд тохиох зүйл ч биш дэг ээ. Наймын даваанд өөрөө барьц сонгоно гээд тактикаа боловсруулсан байсан.

-Сонгосон барьц багшид хир таалагдсан бол?
-Ёстой таалагдаагүй. Зүүн сонгосон бол Өсөхөө давах боломжтой байсан. Гэтэл манай хүн баруун сонгочихсон л доо.

-Өөртөө эвтэйхнээр сонгодоггүй юм уу?
-Аль алиныг нь л бодолцох ёстой. Гэхдээ нөгөө хүндээ жаахан таарамж муутай сонгох нь дээр л дээ. Гэхдээ яах вэ. Манай До.Ганхуяг арслан бол аралтай, хүчтэй, сайн бөх.

-Энэ жил барилдаагүй юу. Ер харагдаагүй санагдах юм?
-Жаахан бэртэлтэй байгаа учир...

-Монгол Улсын начин, ОУХМ, Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт бөхийн ар гэр рүү жаахан өнгийчих үү?
-Гэр бүлийн хүн маань Монголын цахилгаан холбооны ГХЭЗ албанд ажилладаг. Бид хүү, охин хоёртой.

-Түрүүн та манай спорт хорооны 70 гаруй хувь нь улсын цолтой бөх байдаг гэсэн. Олны танил хүмүүсээс нэрлэж болох уу?
-Улсын заан Д.Соронзонболд, М.Өсөхбаяр, улсын харцага Д.Баасандорж, улсын начин Н.Түмэннаст, М.Жамъянпүрэв, Монгол Улсын гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга, улсын начин Д.Пүрэвсүрэн, улсын начин Б.Баянмөнх, Г.Санчир гээд олон бөхийг нэрлэж болно. Одоо Ц.Содномдорж, С.Мөнхбат нар нэмэгдлээ.

-"Хилчин" спорт хорооны ойрын төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Тун удахгүй Халхын голын ялалтын 70 жилийн ой болно. Тэнд манай бөхчүүд зодоглоно. Ойрын ажил гэвэл ийм л байна даа. Манай спорт хорооны хувьд энэ жил маш их өгөөжтэй байгаа. Спорт тоглоомын багш, дасгалжуулагч, гар бөмбөгийн спортын мастер С.Дэлгэрмаагийн дасгалжуулсан баг Багануур дүүрэгт болсон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний аварга болсон гээд олон амжилтыг нэрлэж болно. "Хилчин" спорт хорооны тамирчдын маань өөдрөг, амжилттай яваа нь улсын хилээ манаж байгаа үе үеийн хилчдийн маань цог золбоо гэж боддог. Хилчдийн маань хийморь өөдөө байг ээ.

С.Туул
Last edited by jugder_08 on Wed Jul 22, 2009 9:34 am, edited 1 time in total.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Wed Jul 22, 2009 12:07 am

тест
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby munkhbayar_AC » Sun Jul 26, 2009 2:05 pm

МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА Ө.БАТ-ОРШИХ: Багш маань намайг дэмжиж тэр өндөр босгыг давуулсан

2009/07/20 -нд Хvмvvс сонин




Их Монгол улс байгуулагдсаны 803, Ардын хувьсгалын 88

жилийн ойн баяр наадмаар дөрвөн начин, хоёр харцага, нэг

заан, нэг даян аварга төрсөн. Харцага цол аваад удаагүй байгаа

Ө.Бат-Оршихтой та бүхнийг уулзуулъя.

-Харцага цол авсанд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Маш их баярлалаа. Ардын хувьсгалын 88 жилийн ойн их баяр наадам сайхан болж өнгөрлөө. Харцага болсон мөчид хамгийн түрүүнд нутаг ус, аав ээж, ахан дүүс, нутгийн зон олон бодогдож байсан даа.
-Та нутаг ус, аав ээжээ танилцуулахгүй юу. Бөх удам дагадаг гэдэг дээ. Танай аав, ээжийн талаас аль нь бөхийн удамтай вэ?
-Би Увс аймгийн Улаангом сумын харьяат. Манайх Улаангом сумаас хойшоо байдаг. Хуучнаар Чандмань сумын харьяат. Чандмань сум 1970 оны эхээр Улаангом сумтай нэгдсэн. Аав, ээж минь одоо Улаангом суманд ажиллаж, амьдарч байна. Бөх удам дагадаг л гэдэг. Манай аав, ээжийн талаас бөх барилдаж байсан том биетэй хүмүүс байдаг гэдэг. Би сайн мэдэхгүй л дээ. Одоогоор барилдаж байгаа нь би л байна.
-Үндэсний бөхөөр хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?
-2002 оноос эхэлж аймгийнхаа Биеийн тамир спорт хорооны бөхийн секцэнд явж эхэлсэн.
-Анх үндэсний бөхөд хөтөлж орулсан багш тань хэн бэ. Одоо хэн багшийн шавь бэ?
-Надад олон багш бий. Анх Увс аймгийн бөхийн секцэнд явж байхад манай дасгалжуулагч аймгийн заан н.Лхамаа багшид шавь орж байлаа. Дараа нь 10 жилийн дунд сургуулийн багш н.Бат-Очир гэж байсан. Нийслэл хотод ирээд БХИС-ийн оюутан болсон хойноо талийгаач багш н.Чулууны шавь болсон. Мөн Сүхбаатар аймгийн арслан н.Дашпүрэв, нутгийн том цолтой бөхчүүд болох гарьд Б.Гантогтох, заан н.Ганбат, н.Бумбаяр, н.Одгэрэл нар бүгд миний багш нар. Бүгдээс нь асууж зөвлөдөг. Өнгөрсөн жил хүчний бэлтгэлээ гарьд Б.Гантогтохтой, усан бассейны бэлтгэлээ н.Одгэрэл заантай, үндэсний бөхийн бэлтгэлээ заан н.Бумбаяр, н.Ганбат нартай хамтарч хийж байсан.
-Улсын наадамд хэдэн жил барилдаж байна вэ?
-2006 онд анх барилдсан. Энэ жил дөрөв дэх удаагаа барилдаж байна.
2006 онд аймгийн арслан болсон. Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд 2007 оны хоёрдугаар сард нэг түрүүлсэн. Түүнээс хойш хоёр түрүүлж, гурав үзүүрлэсэн. Мөн Дархан-Уул аймагт болсон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр тойргийнхоо барилдаанд хоёрт орж, хаалтанд түрүүлж байсан.
-Энэ оны хувьд ямар, ямар барилдаануудад оролцсон бэ. Өөрийг чинь бөх сонирхогчид бөхийн тааварт шөвгийн наймд үлдэнэ гэж тааварласан байсан нь таны өмнөх амжилтууд нөлөөлсөн нь мэдээж. Өнгөрсөн хугацаанд ямар ямар барилдаануудад оролцсон бэ ?
-2008 оны есдүгээр сард анх зохиогдсон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлсэн. Аравдугаар сарын барилдаанд үзүүрлэсэн. 2009 оны дөрөвдүгээр сарын барилдаанд үзүүрлэсэн. Цэргийн наадмаар үзүүрлэсэн. Нийтдээ нэг түрүүлж, гурав үзүүрлэсэн. Энэ бүх амжилтууд намайг тааварт оруулахад нөлөөлсөн байх.
-Тавын давааг начны даваа, найрааны даваа гэдэг. Таныг начин болоход гарьд Б.Гантогтох ихээхэн нөлөөлсөн. Зарим хүмүүс гарьд Гантогтохыг найраанд орлоо гэсэн таамаг дэвшүүлээд байгаа?
-Тавын даваа бол маш хариуцлагатай даваа. Улсын начин гэдэг эрхэм хүндтэй энэ цолны даваанд багш минь намайг дэмжсэн. Багш шавийн барилдлага гэдэг чинь мөнгө өглөө авлаа гэхээс тэс ондоо зүйл. Багшийн хувьд шавиа дэмжих үүднээс намайг тэр өндөр босгыг давуулсан. Гарьд Б.Гантогтох бид хоёрын барилдааныг хүмүүс янз бүрээр ярих л байх. Гэхдээ бөх мэддэг, бөх үздэг хүн бол гарьд бид хоёрыг багш шавь гэдгийг мэднэ дээ. Манай багш агуу хүн шүү дээ. Төрийн их баяр наадамд гурав үзүүрлэсэн. Энэ цагийн шилдэг бөхчүүдийн нэг.
-Зургаагийн даваа бас хариуцлагатай даваа байсан байх. Хэнтэй таарч барилдсан бэ?
-Үеийнхээ сайн арслан Ц.Содномдоржтой тунаж барилдсан. Цолоо ахиулах мэдээж сайхан байлгүй яахав. Тэр барилдааныг одоо ч эргээд бодоход бахархалтай санагдаж байна. Би хувьдаа зургаагийн даваанд барилдахдаа унасан ч яахав, давсан ч яахав гэж бодож байсан.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Sun Jul 26, 2009 8:01 pm

Багшдаа талархсан сэтгэлээ яаж илэрхийлэх болдоо. Нэх их багшилсан юм байхгүй байх өө.. Нутгийн дүүгээ л дэмжээ байлгүй дээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Tue Jul 28, 2009 10:30 am

Э.Энхбат: Єсєхєєгийн ахынх нь хажуу єрє&

2008 оны наадмаар Монгол Улсын гарьд Б.Гантогтохоор дєрєв давж наадамчин олныг шуугиулж байсан Булган аймгийн Могод сумын харьяат Э.Энхбат энэ жилийн наадмаар цолонд хvрнэ гэсэн наадамчин олны тааврыг баталж аймгийн арслан цолоо Монгол Улсын начин болгон шинэчиллээ. Тэрээр vй зайгvй найз олимпын аварга Н.Тvвшинбаярын хамт манай сонины редакцад ирж ярилцлага єглєє. Олимпын аваргаас наадмын нээлтэд яагаад оролцоогvйг асуухад “Аймгийнхаа наадмаа vзсэн. Тэгээд дуусгаад шєнє нь ирлээ” гэснээр бидний яриа эхэлсэн юм. - Булган аймгийн Могод сумын харьяат Монгол Улсын начин Эрдэнэ-билэгийн Энхбат хэмээн дуудуулах боллоо. Баяр хvргэе?
-За баярлалаа. Vнэхээр сайхан наадам болж єнгєрлєє. Нутгийн олон тvмэн, аав ээж, ахан дvvс, найз нєхєд, гэр бvлийнхэндээ гээд бvгдэд нь баярласнаа илэрхийл-мээр байна. Хамгийн тvрvvнд жvдогийн багш дасгалжуулагч, бэлтгэл хамт хийдэг тамирчдадаа баярлалаа. Vндэсний бєхийн арга мэхийг заасан анхны багш минь Булганы БТСХ-ны дасгалжуулагч Эрдэнэ-Очир гэж хvн бий. Наймдугаар ангид байхдаа Тvвшээ бид хоёр аймгийн тєв рvv шилжиж ирсэн. Тэр vед таарсан газар болгондоо бэлтгэл хийгээд явдаг байхад Эрдэнэ-Очир багш єєр дээрээ авч, мэх зааж сургасан даа. Анх жvдо бєхєєр хичээллэсэн. Vндэсний бєхийн барилдаан болохын ємнєхєн л бэлтгэл хийдэг байлаа.


-Тvвшээг олимпын аварга, таныг улсын цолонд хvрэхэд хамгийн их баярлах байсан хvн бол Монгол Улсын начин П.Ганбаяр агсан байх байсан болов уу?
-Тийм ээ. Талийгаач ахынхаа талаар дурсахгvй єнгєрч болохгvй. Хотод анх ирээд Тvвшээ бид хоёр “Аварга” дээд сургуульд орсон. Тэгээд нэгдvгээр курс тєгсдєг жил бид хоёрыг Ганбаяр ах наадмын бэлтгэлд анх авч гарсан л даа. Тvvнээс хойш vндэсний бєхийн нарийн ширийн мэх бvгдийг нь заасан. Єглєє долоон цагт босгоно, заримдаа гэнэт орой дуудаад л бэлтгэл хийлгэдэг байсан даа.
-Шинэхэн заан М.Єсєхбаяр Н.Тvвшинбаяр та гурав сайн найзууд. Начин цол хvртээд зургаагийн даваанд найзтайгаа таарчихсан. Тэр vед юу бодогдож байв?
-Хэн, хэнийх нь хувьд цол ахих хариуцлагатай барилдаан байсан. Найз маань даваагаа ахиулснаар заан цол хvртсэнд vнэхээр баяртай байгаа. Бид гурав чинь чацуу. Єсєхєє бид хоёрыг бодвол хотод эрт орж ирж барилдсан байхгvй юу. Єсєхєєгийн ахынх нь хажуу талын єрєєнд Тvвшээ бид гурав хамт амьдардаг байлаа. 100-гийн ундаа олдсон ч гурвуулаа хувааж уугаад л. Гэрт, гадаагvй байнга ноцолдоод, барилдаад л. Тийм болохоор нэгнийхээ барилдааныг сайн мэднэ л дээ.
-Аймгийн арслан Н.Батзаяа нутгийн ах Ц.Мягмарсvрэнгээр, таны хувьд И.Доржсамбуу гарьдаар тав давж начин цолонд хvрсэн. Зарим хvний хувьд хар тєрдєг юм шиг ээ. Гэтэл цолонд хvрэхэд єєрийн хvч чармайлтаас гадна нутгийн ах дvv нь дэмждэг нь монгол бєхийн уламжлал гэж хэлэх ч хvн байсан?
-Мэдээж тэгэлгvй яахав. Булганы галд жил бvр наадмын бэлтгэлээ хийдэг. Доржсамбуу гарьдаар тав давж, улсын начин цол хvртсэн. Мэдээж, энэ бvхнийг начин цолныхоо хэмжээнд барилдаж харуулах болно. Нутаг ус, эцэг эх цол дагаж явах учраас начин цолоо єндєрт авч явахыг хичээнэ дээ.
-Єнгєрсєн жилийн наадмаар дєрвийн даваанд Б.Гантогтох гарьдыг давж наадамчин олныг суудлаас нь єндєлзvvлсэн шvv?
-Даваа бvрт хэцvv єрсєлдєгч таарсан. Хоёрын даваанд аймгийн арслан С.Мєнхсvх, гуравт Ж.Гансvх начин, дєрвийн давааны нугалаанд улсын гарьд Б.Гантогтохтой тааран барьц сонгож давсан. Тавын даваанд Н.Ганбаатар гарьдад євдєг шороодсон доо.
-Зарим залуу бєхийн хувьд заалны барилдаанд тєдийлэн ач холбогдол єгдєггvй. Харин таны хувьд тогтмол барилддаг?
-Заалны барилдаанд тасралтгvй барилдахыг боддог. Жvдогийн бэлтгэл, тэмцээн давхцахгvй бол тогтмол барилддаг. Болдбаатар багш “Єнєєдрийн бэлтгэлийн vр дvн чинь бvтэн жилийн дараа гарна” гэж хэлдэг. Vнэхээр 2006-2007 онд хийсэн бэлтгэлийн vр дvн одоо гарч байгаа байхгvй юу. Тийм болохоор бэлтгэлээ таслахгvй байхыг л хичээдэг.
-Ш.Жаргалсайхан, Ч.Санжаадамба, А.Отгонбаатар, А.Бямбажав, Баянхонгорын Д.Энхбат, Ц.Содномдорж зэрэг арслангуудыг цолонд хvрнэ гэж олон хvн таамаглаж байсан. Таны хувьд?
-Наадмын ногоон дэвжээ хэцvv л дээ. Бэлтгэл сургууль, тухайн єдрийн аз мэддэг.
-Тvвшээгээс ємнє аймгийн арслан цол авсан байх аа?
-Тvвшээгээс нэг жилийн ємнє арслан цол авсан. 2005 онд аймгийнхаа наадамд гурван жил барилдаад улсын арслан цол хvртсэн.
-Та хоёрыг “Авзага трейд” компанийн захирал Д.Мэндбаяр хотод авчирч “Аварга” дээд сургуульд оруулсан гэдэг. Яагаад нvдэнд нь єртсєн юм бол?
-10 жилд байхдаа жvдогийн улсын аварга, vндэсний бєхийн барилдаанд гайгvй барилддаг байсан. Тэр vед цаашид сайн барилдана гэж бодсон юм байлгvй. “Аварга “ дээд сургуульд Х.Мєнхбаатар арслан, начин Ж.Гансvх, аймгийн арслан Ш.Жаргалсайхан, заан М.Баяржавхлан, Одхvv нартай бэлтгэл хийдэг байсан.
-2007 оны наадамд Тvвшээ та хоёрыг хэн ч амлахгvй тунаж байсан байх аа?
-Гурвын даваанд дєрвєн аймгийн арслан нугарсан. Аймгийн арслан цолтой бєх чинь гурвын даваанд ам авдаггvй. Тэгээд бид хоёр тунаад Тvвшээ давсан.
-Булган нутгийн хvчтэнvvд бvгд бєхийн удамтай. Таны хувьд?
-Надад айхтар бєхийн удам энэ тэр байхгvй. Багаасаа хєдєєний хvvхдvvдийн адил ноцолдож явсаар бєх болсон.
-Булганы Сайхан, Могод сум айргаараа их алдартай. Айраг бол овоо уучихна биз?
-Айрагнаас буцахгvй шvv. Айраг байвал хоол ундаар ч яахав дээ. /инээв/
-Наадмаар их сайхан дээл ємссєн байсан?
-Би ер нь, наадмаар дээл хийлгэж байгаагvй юм билээ. Энэ жил манай эхнэрийн ээж их сайхан дээл хийж єгсєн. Тэгээд л наадмаар гоёсон.
-Гэр бvлийнхээ хvнийг танилцуулаач?
-Эхнэрийг маань Нандинцэцэг гэдэг. Манай гэр бvлийн хvн Булганых. Нэг охинтой. Охин минь одоо гурван сар хvрч байна.
-Нутагтаа хэзээ очих вэ. Єєрийг тань ар гэрийнхэн, найз нєхєд, Эрдэнэ-Очир багш гээд олон хvн хvлээж байгаа шvv дээ?
-Тэгэлгvй яахав. Хоёр, гурав хоногоос явна.
-Нутагтаа удах уу?
-Булганд очоод 5,6 хоночихоод ирнэ. Жvдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлд Эрдэнэтийн “Сэлэнгэ” амралтад гарах болохоор олон хонож чадахгvй л дээ.
-Монгол Улс олимпын анхны аваргатай болоход Э.Энхбатын vvрэг их бий. Олимпод Н.Тvвшинбаяр, М.Баяржавхлан нарын бэлтгэл хангагчаар явсан. Бэлтгэл хангагч бол тамирчинтайгаа адилхан хєлс хvчээ шавхдаг. Та хоёрыг зургаан єдрийн турш Кейжи Сvзvкигийн эсрэг тактик боловсруу-лаад тэр барилдаанаар ялсан гэж ярьдаг юм билээ?
-Энд бэлтгэл хийхэд Тvвшээгийн бэлтгэл хангагч олон байгаа. Харин олимпод бэлтгэл хангагчаар нь явсан. Найзыгаа олимпын аварга болоход нь vнэхээр их баярласан.
-Алтын тєлєє барилдахын ємнє Тvвшээ та хоёрыг нэг єрєєнд оруулсан. Гэтэл Тvвшээ ороод 30 минут шахуу унтаад єгсєн байсан. Их тайван байсан даа гээд Насаа багш олимпоос ирчихээд ярьж байсан?
- Зооны аваргын тєлєє барилдчихаад орж ирэхэд нь Тулга захирал “ Чи цуг ороод наадахаа тайвшруулаадах” гээд нэг єрєєнд оруулчихсан. Хvн амьтантай уулзуулахгvй, сэтгэл санааг нь vймvvлэхгvй гэж бодсон байх. Тэр нь ч оносон.
-Аваргын тєлєє барилдах гээд дэвжээнд гарахад нь найздаа юу гэж захисан бэ?
-Тэр vед сэтгэл догдлоод тулгамдаад юу ч хэлж чадахгvй байсан. Эргээд бодоход vнэхээр сайхан байдаг.
-Та хоёр чинь vндэсний бєхєєр олон таарч барилдсан. Жин зєрvvтэй болохоор жvдогийн татамид таарч vзээгvй байх даа?
-Бараг л vзээгvй дээ. Жин нь єєр болохоор таардаггvй. Гэхдээ нэг удаа таарсан юм байна. Тvвшээ надаас тvрvvлж нэг жилийн ємнє жvдо бєхєєр хичээллэж эхэлсэн. Тэгээд Нармандах гавьяатын нэрэмжит тэмцээнд эхний тойрогт таарч барилдсан. -78 кг жинд хvч vзээд Тvвшээд ялагдсан.
-Бєхчvvд нэгэндээ хоч єгєхдєє их гаргууд. Таныг “Тунгалаг тамир” кино-ны Эрдэнэтэй адилхан гээд нэрээр нь хочилдог гэсэн. Ц.Цэрэнпунцаг гарьд єгсєн хоч гэсэн байх аа?
-Хэн тэгж байна. Би єєрєє дуулаагvй юм байна шvv. /инээв/
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Thu Jul 30, 2009 10:16 am

Дээлтэй авлигачид

NEWS.mn

Нутаг ус, танил талаараа талцан, монгол бөхийн шударга өрсөлдөөнийг аль муу муухайтай хутгаж байдаг уламжлалт жишгийг эвдсэн нэгэн наадам саяхан Баянхонгор аймагт боллоо. Энэ наадмын үзүүр, түрүүний бөхийн барилдаан амнаас ам дамжин яригдаж, хэдхэн өдрийн дотор монгол бөхийг гутамшиг болгоход хүргэв. Наадамд үзүүрлэсэн бөх тахимаа өгөхгүй, тугаа тойрохгүй, бай шагналаа гардахгүй байж, тэгтлээ уурлан бачимдахыг анх удаа харлаа. Үнэхээр харамсалтай байна.

“Том” П.Сүхбатыг ард түмэн хичнээн их хайрладаг билээ. Гарьд харин Ламын гэгээний ойд яасан жудаггүй зан гаргав аа. Мань “том” нутгийнхаа дэвжээнд сүрийг үзүүлж, гурвын даваанд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат, аймгийн начин З.Батчулууныг, дөрвийн даваанд Баянхонгор аймгийн Баянгол сумын заан Т.Мөнхтөрийг, тавын даваанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Н.Отгоннямыг, зургаагийн даваанд мөн л Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын начин Б.Сэр-Одыг тус тус даван, долоогийн даваанд энэ жилийн наадмаар улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Д.Батболдод өвдөг шороодож, үндсэндээ бол нутгийн бөхийн шидийг гаргажээ.

Хэрэв Ө.Даваабаатар энэ наадамд Хонгорын бөхчүүдэд боорлуулан, дээрэлхүүлэхийг шүд зуун тэвчиж түрүүлээгүй бол жалга довны үзэл, бөхчүүдийн ёсоо гээсэн занг дахиад л анзаарахгүй өнгөрөх байсан юм.

Улсын наадмаас хальж, аймаг, тэр байтугай сумын төвийн наадам хүртэл үймүүлж явдаг дээлтэй авчилгачид ламын гэгээний ойд зүгээр суусангүй ээ. Тавын даваанд улсын заан Ц.Мягмарсүрэн /Ховд аймгийн Мөст сумын харьяат/ улсын начин Б.Сэр-Одыг /Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат/ амлан барилдаж, нэг даваа бэлэглэж байхад зургаагийн даваанд улсын харцага Т.Мөнгөнцоож /Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат/ харцага Д.Батболдыг /Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат/ амлан авч, /Энэ наадамд зургаагийн давааг оноолтоор барилдуулсан юм/ нутгийн бөхийг шөвгийн дөрөвт үлдээлээ. Нутгийн бөхчүүд, тэнд очсон дээлтэй авлигачид ингэж даваа, унааны тохиролцоогоор наадам гутааж байхад зургаагийн даваанд харцага Ө.Даваабаатар, начин Ду.Батбаяр хоёрыг хэн ч амлалгүй тунаанд үлдээсэн байв.

Баянхонгорт Баянхонгорын бөх түрүүлэх ёс ч байхгүй, алба ч байхгүй. Ард түмэн харин шударга юм. Үзүүр, түрүүнд үлдсэн Б.Батболд, Ө.Даваабаатар нарыг барилдаж байхад Хонгорын ард түмэн шударга барилдаан шаардан, Ө.Даваабаатарыг дэмжиж байв. Нутгийн бөх нь Ө.Даваабаатарын нүүрэнд цохиод авахад, наадамчдыг чилээн харуй бүрий болтол баашлахад нь Баянхонгорын ард түмэн шороотой бөхөө өмөөрсөнгүй ээ. Тэгээд ч давсан, унасан эзэн нь хэн ч харсан тодорхой болсон барилдааны дараа шороотой бөх түрүүлж дэвдэггүй юм. Хэрэв хэл амтай тэр барилдааныг телевизээр шууд дамжуулаагүй бол Ө.Даваабаатарыг хүмүүс хэрхэн боорлох байсныг наадам үзээд ирсэн хүмүүс ярьж байна. Түрүүлсэн бөх тэр нутгаас ямар их сэтгэлзүйн дарамттай гарсныг харсан хүмүүс хэлж байна. Ө.Даваабаатар наадмын маргааш өглөө нутгийн уул усанд хүндэтгэл үзүүлээд хот руу гарсан тэр мөчөөс сэтгэл түгшин явсаар хотын захад ирж, нүдний хор гаргасан гэнэ лээ. Араас нь улсууд элдэж хөөсөн ч гэх шиг, “Хаана очиж барилдана, тэнд чинь дагаж явна” гэж унасан бөх нь хатуу хүйтэн үг хэлсэн ч гэх шиг. Сэтгэл цочирдож, хүйт даамаар хачин хачин л юм сонслоо.

Ийм наадам үзэж, ийм хачин юм харсан монгол хүн яаж бөхчүүдийг хайрлах юм бэ. Бөхийн үзэгчид уурсах нь аргагүй. Монгол хүн наадаж чадахаа байж, монгол бөхчүүд барилдаж чадахаа больсон юм байна. Жил жилийн намар өч төчнөөн мөнгө цацаж, бэл бэнчингээ гайхуулан цэнгэх нь эцсийн дүндээ хэнд хэрэгтэйг одооноос ярилцвал яасан юм бэ. Сая саяар нь байлсан хурдан морьдын уралдаан Баянхонгорт бас л ёс журмынхаа дагуу болоогүй. Айргийн тавын морьдоо барьчихаад газрын холоос зовоож авчирсан бусад зуу зуун хүлгийг барианд ч оруулалгүй талаар нэг тараагаад хаячихдаг наадам өмнө нь болж байсан билүү. Гурвын гурвын өдөр наадаж, цэнгэчихээд айрагдсан морьдынхоо цолыг харуй бүрийгээр дуудаж, заримынх нь бараг цолыг дуудалгүй наадам тараасан ч байж магадгүй.

Нутгийн наадамд нутгийн бөх нь түрүүлэх ёстой юм бол Баянхонгорынхон нь Баянхонгортоо, Төвийнхөн нь Төвдөө, ер нь нутаг нутагтаа л барилдаж байвал таарна. Монгол бөхийн дэвжээнд хүчийг үзэж явах их хувь заяанаас хүртсэн азтай хүмүүс байтлаа монгол наадмынхаа дэвжээн дээр барилцаж, зодолдохоос ч сийхээ байсан бөхчүүд ч гэж бөхчүүд. Эцсийн эцэст Монгол бөхийн хөгжлийг бөхчүүд өөрсдөө л чирч явахаас жирийн наадамчин олон, бөх сонирхогчид Монгол бөх устаж, мөхөх цаг нь ирвэл мартаад л өнгөрнө.

Өнгөрсөн наадмаар А.Сүхбат аваргыг бөхчүүдэд хандсан уриалга тэрлэсэн лоозон барин гарч ирэхэд зарим хүмүүс дургүйцэн хүлээж авсан байж магадгүй юм. Эргээд бодоход үндэсний бөхийг цэвэр ариун байлгахад тийм мэт тэмцлийн хэлбэр ус агаар шиг үгүйлэгдэж байжээ. Ө.Даваабаатарт ч бас Баянхонгорынхон хэдэн халтар юм амлаа л байлгүй. Монгол бөхийн нэр төр гэж ямар үнэ цэнэтэйг харуулсан залуу харцагын эр зоригоор ард түмэн өнөөдөр бахархаж байгаа шүү. Сайн даа ч үгүй, ийм шударга барилдаан Монгол бөхөд үгүйлэгдсэн учир л сайхан санагдаж байгаа байх.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Sun Aug 09, 2009 10:24 am

Даян аварга Г.Өсөхбаяр: Бөх гэдэг Монголын ард түмний өөрсдөө бүтээсэн маш том өв соёл

-Одтой сайхан барилдаж даян аварга бас цол нэмж хурандаа болсонд тань баяр хүргэе. Энэ наадмын өнгийг та юу гэж хэлэхсэн бол?

-Баярлалаа. Жил жилийн наадам Монголчуудын үндэсний бахархал, сэтгэлийн том баяр байдаг болохоор сайхан л болдог доо. Энэ жилийн хувьд нар хур тэгширсэн их сайхан наадам болж өндөрлөлөө.

-Та Сүүж уулын амралтад олон жил бэлтгэлд гарсан. Өнгөрсөн жилээс цэргийн амралтад гарах болсон. Яагаад тэр газрыг сонгов?

-Манайхан сүүлийн хоёр жил гарч байгаа. Байгаль дэлхий, цаг агаар их сайхан, аятайхан газар л даа. Зургадугаар сарын 14-нөөс манай гал бэлтгэлд гарсан. Энэ газрыг цэргийн амралт гээд сурчихсан болохоос "Бага баян" гэдэг нэртэй юм шүү дээ.

-Ер нь cap хүрэхгүйн хугацаанд бэлтгэл бүрэн ханах уу?

-Наадмын бэлтгэл гэдэг нэгдэж цуглаад наадамд бэлтгэхээс гадна намар, өвөл, хавар гээд бүтэн жилийн хөлс, хүч, хөдөлмөр, бэлтгэлийнхээ үр дүнг нэгтгэж байгаа гэсэн үг. Түүнээс биш хорин хэдхэн хоногийн дотор наадамд бэлтгээд барилдчихдаг юм биш л дээ. Энэ хугацаанд өөрийн арга барил, мэх техник, ямар бөхтэй таарвал яаж барилдах вэ гээд барилдааны арга ухаан, барилаа боловсруулдаг нэлээд хариуцлагатай үе гэж хэлж болно. Манай галынхан, миний хувьд энэ жил ерөнхийдөө бэлтгэлээ боломжийн хийсэн.

-Тун удахгүй найман сарын эхээр өвөөгийн тань 110 насны ой тохионо. Та ч өвөөгийнхөө цолонд хүрлээ?

-Өвөөгийнхөө цолонд хүрсэнд баяртай байгаа. Арван жилийн өмнө 100 жилийнх нь ойг төрөлх суманд нь нутгийн зон олон, ахан дүүс гээд олон сайхан хүмүүсийн хүчинд өргөн дэлгэр сайхан тэмдэглэж өнгөрүүлсэн. Энэ жил 110 жилийнх нь ойг наймдугаар сарын таванд мөн Цахир суманд тэмдэглэхээр бэлтгэж байна. Цахир сум бол хуучнаар Далай Чойнхор вангийн хошууны нутаг. Далай Чойнхор вангийн хошуу гэж Архангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл гээд засаг захиргааны хувьд дөрвөн аймгийг хамарсан их том хошуу байсан юм билээ.

-Тэр үеэр төрийн тахилга том наадам болно гэж дуулдах юм?

-Манай Архангайчуудын шүтдэг "Суварга хайрхан" гэж их том хайрхан бий. Тэр уулын тахилга долдугаар сарын 20-нд болно. Ерөнхийдөө наадмын дараа Архангайчууд маань наадам олонтой байгаа.

-Та өвөөгөө хэр сайн мэддэг вэ?

-Өвөөг бурхан болдог жил би зургаан нас хүрчихсэн байсан. Голдуу өвөөгийнхөө гэрт, хажууд нь байдаг байсан болохоор мэдэлгүй яахав. Намайг үргэлж хөтлөөд, дагуулаад явдаг байсан даа.

-Таныг бөх болоход мэдээж өвөөгийн тань нөлөө их байсан байх?

-Би өөрөө бөхийн орчинд өссөн хүн. Өвөөгийнд маань бөхчүүд их ирнэ. Ирээд бөх л ярьцгаана, би сонсоно. Тэгээд л бөх болох юмсан гэсэн бодолтой, хүсэлтэй болсон доо. Бөх хүний удам судар гэж хүмүүс ч их боддог, хардаг байсан байх.

-Энэ жилийн наадмын өмнө бөхийн дүрэм, допингийн шинжилгээ авах журам зэрэгт хэд хэдэн өөрчлөлт гарсан. Энэ бүхэн зөв алхам мөн үү?

-Тэр хөлийн өлмий дээр гишгэхийг хорих гэдэг бол зөв өө. Жирийн хүн ч гэсэн хүний өлмий дээр гишгэчихээд "Уучлаарай" гээд гар барьдаг шүү дээ. Түүнтэй адил барилдах үед хөл дээр нь гишгээд дайраад байж болохгүй л дээ. Харин найм, есийн даваанд барьц сонгуулна гэдэг хүнд асуудал. Яг үзүүр түрүү, шөвгийн дөрөвт үлдсэн маш хариуцлагатай үед шооны нүхээр барилдааныг шийднэ гэдэг арай л биш санагдсан. Одоо ид барилдаж байгаа бөхчүүдийнхээ саналыг асуусан эсэхийг сайн мэдэхгүй байна. Энэ өөрчлөлтийг хийхдээ.

-Допингийн шинэ журмын тухайд. Бэлтгэлийн үеэр эм тариа хэрэглэх нь элбэг байдаг гэж ярьдаг?

-Зөвшөөрөгдчихсөн зүйлүүд бол бий шүү дээ. Амин дэм, витамин, уураг гээд тэр болгоныг сэргээш гэж ойлгож болохгүй л дээ. Допингийн шинжилгээг сүүлийн арваад жил авч байна уу даа. Ямар ч байсан авдаг. Аваад бөхчүүдээс допинг илэрдэг. Энэ бол нууц биш. Хүний биед байх хэмжээнээс нь хэд дахин илүү, бүр хэтэрчихсэн, эрүүл мэнд, амь насанд нь бараг аюул болох хэмжээний болчихсон байх нь бий. Тэгээд нэг хэсэг шуугиж байгаад л чимээгүй болдог. Үнэхээр шинжилгээ авч байгаа юм бол авсан шиг авах хэрэгтэй. Анхнаасаа ном горимоор нь авч, өгч чадахгүй, нэг л ёс төдий зүйл яваад байсан. Эцсийн эцэст тамирчин хүний өөрийнх нь эрүүл мэндийн төлөө санаа тавьж байгаа асуудал биз дээ. Допинг гэдэг ямар аюултай, хортой юм бэ гэдгийг тамирчид ч өөрсдөө ухамсарлах, ойлгох ёстой. Хэдхэн жил амжилт гаргахын төлөө бүхэл бүтэн амьдралаа, эрүүл мэндээ золиослоно гэдэг бол дэндүү харамсалтай зүйл л дээ.

-Энэ шинэ журамд допинг илэрвэл авсан цолыг нь хураана гэсэн байсан?

-Тэгэх л хэрэгтэй шүү дээ. Олон улсын дүрмэнд ч заачихсан байгаа. Олимпоос алт авсан хүнээс допинг илэрвэл шууд хураадаг биз дээ. Түүнтэй адил л байх ёстой. Авахдаа харин олон хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаад тэр баг нь яг ном горимоор нь аваад битүүмжлээд лаборотари руу нь явуулдаг. Хариу нь ирэхээр мөн л олон хүний нүдэн дээр шууд задалж, олон нийтэд танилцуулдаг байх ёстой. Түүнээс биш хэдхэн хүн шинжилгээ авсан нэртэй, хариу нь хэзээ ч ирсэн юм бүү мэд. Гэнэт нэг хоёр хүний нэр зарлаад бөөн дуулиан тарьчихдаг. Тэгээд арга хэмжээ авсан ч юмгүй чимээгүй болчихдог. Тэгэхээр хаана хаанаа хариуцлагатай ажиллах хэрэгтэй юм болов уу гэж боддог.

-Монгол бөхийн талаар та юу бодож явдаг вэ. Олон жилийн түүхтэй ч мэргэжлийн эсвэл дэлхийн түвшинд хүрч чадахгүй яваа шиг бодогддог...?

-Монгол бөхөд муу юм гэж ерөөсөө байдаггүй шүү дээ. Монгол бөхийн мөн чанар, хадгалж ирсэн тэр их уламжлал, ёс, дэг жаяг гээд энэ болгоныг өөртөө зөв ойлгоод, шингээгээд явбал хүнд их сайхан нөлөөтэй спорт гэж боддог. Тэр их эртний уламжлал, дэг жаягаа дагаад явбал хүн хэзээ ч буруу гишгэхгүй, буруу хазайхгүй дээ. Энэ бол Монголын ард түмэн өөрсдөө бүтээсэн маш том өв соёл. Дэлхийн эсвэл олимпийн хэмжээнд гэх нь хэдийгээр хол сонсогдож байгаа ч гэсэн эхлэл нь тавигдсан гэж бодож байна, Бидэн лүү Америкт байгаа монголчуудаас холбоо барьж, тэндээ салбар холбоо байгуулъя гэж санал ирүүлсэн. Тэгээд монгол үндэсний бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулъя гэсэн. Энэ бол хүрээгээ тэлж байгаа хэрэг. Одоо Японд гэхэд монгол бөхийг их сонирхож байгаа гэсэн. Монгол хөвгүүд маань мэргэжлийн сумод амжилттай сайхан барилдаж байгаа учраас энэ бөхчүүдийн үндэс болсон монгол бөх гэж ямар зүйл байна гэдгийг сонирхож судалж байгаа. Хойшид улам хөгжүүлээд дэлгэрүүлээд явбал дэлхийн хэмжээнд гарч болох юм байна гэж боддог. Энэ бол бидний энэ холбоог байгуулсны нэг зорилго гэж ойлгож болно оо.

-Монгол бөхөө яаж хөгжүүлэх тухайд мэдээж танд хувийн бодол бий байх?

-Би бөхийг хуучин уламжлал, дэг жаягийг нь өөрчлөхгүйгээр хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Өөрчлөх гээд ч аргагүй юм. Олон жилийн даваа нугачааг даваад, шүүлтүүрээр гараад ирсэн зүйл шүү дээ. Цол нь хүртэл их утга учиртай. Тэр мундаг дүн нурууг нь хазайлгахгүй, түүн дээрээ тулгуурлаад орчин үетэйгээ холбон хөгжүүлбэл болмоор санагддаг. Сүүлийн үед гарч ирсэн энэ шинэ цолнууд, давааны оноолт зэргийг би шинэчлэл гэж бодохгүй байна. Зүгээр л нэг хутгалдуулаад л хаячихсан хэрэг. Би анхнаасаа ч тэгж бодож байсан, одоо ч тэгж бодож байгаа. Монгол бөхийн цол нь хүртэл маш их учир утгыг агуулж байдаг. Начин гэхэд шувууны дээд, заан болохоор өвсөн тэжээлт амьтдын тэргүүнд байдаг, арслан бол амьтдын хаан гэгддэг. Тэр бүхнийг дийлж байдаг амьтан нь аварга байдаг. Тэггэл зааны дээр нэг шувуу ч байж байх шиг. Давааны оноолт ч ялгаагүй. Жишээ нь заалны барилдаан долоон даваатай. Тэгээд долоон даваанаас хоёрхон удаа л ам авч байна. Нөгөө олон зуун жил уламжлаад ирсэн ам авах ёс заншлын утга нь бас алдагдаад ирж байгаа биз дээ. Шинэчлэл бол мэдээж байх ёстой асуудал. Гэхдээ хамгийн гол нь шинэчлэл байна гээд утгыг нь алдагдуулаад байж болохгүй л дээ. Их л сайн ярилцаж, хэлэлцэж, зөвлөлдөж байж шийдэх ёстой асуудал болов уу даа гэж боддог юм. Барилдаж байгаа хүний тоо нэмэгдэж байгаа ч хамгийн гол нь чанар шүү дээ. Олон хүн бөхөөр хичээллэж байна гэдэг сайн хэрэг. Тэгээд бас тэр хэмжээгээр сонирхож байна гэдэг нь цаад сууриараа бөх хөгжиж байна л гэсэн үг. Гэхдээ чанар нь хэр байгаа бол гэдэг хамгийн гол нь.

-Хавар болсон Mонгол туургатны наадамд та гол зохион байгуулагчдынх нь нэгээр ажилласан байх аа?

-Тэр наадмын дараа хүмүүс уулзаад "сайхан ажил зохион байгууллаа" гээд сэтгэл өндөр хэлж, ярьж байсан. Бид бодож байсан гол зорилгоо анхны тэр наадам дээр гаргаж чадсан гэж бодож байгаа. Дэлхий даяар тархаад өсөж, үржиж байгаа монголчуудаа бид нэгтгэж цуглуулна гэдэг боломжгүй зүйл. Ийм учраас л монгол туургатнуудын дунд хамгийн их дэлгэрсэн, нэн ялангуяа монгол оронд олон зууны үнэт өв болж ирсэн үндэсний бөхөөрөө ойртож нэгдэх нь хамгийн зөв алхам гэж үзсэн. Үндэсний бөхөөрөө эхлээд хэл, зан заншил, урлаг соёл гээд олон зүйлээ мэдэлцэж, танилцаж болно. Одоо энэ дэлхийгээр нэг тарчихсан хүмүүс чинь наад зах нь монгол хэлээ мартаж байна. Тийм болохоор үндэсний бөхөөрөө дамжуулж хэл соёл, зан заншлаа үр хойч удамдаа байгаа чигээр нь хэлж таниулах, өвлүүлж үлдээх, Монгол гэж ийм улс үндэстэн, монгол ёс заншил гэж ийм зүйл байдаг юм шүү гэдгийг хойч үедээ таниулж, үлдээж чадвал болно доо. Анхны наадам маань сайхан болсон. Дараагийнх нь энэ найман сарын эхээр Өвөрмонголд болно.

-Бас холбоо байгуулагдсан гэл үү?

-Тэр наадмын үеэр байгуулсан юм. Тамга тэмдгээ хүлээгээд авчихсан, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд долоон хүн байдаг. Дэд ерөнхийлөгч нь Тува, Өвөрмонгол, Буриад, Халимаг, Монгол гээд орон орны төлөөлөл орсон. Тэд өөрийн улс орондоо энэ холбоогоо төлөөлөн aжиллaнa,. Наадам зохион байгуулахынхаа өмнө цуглаж хуралдан хийсэн ажлаа дүгнэж, хийх ажлаа төлөвлөөд явах юм.

-Холбооны ерөнхийлөгчөөр яагаад гадны хүн тавьсан юм бэ. Монгол хүн тавьж болоогүй юм уу гэх шүүмжлэл ч гарч байсан?

-Аливаа юмыг зөв талаас нь ойлгох, бодох хэрэгтэй юм байгаа юм. Тийм үндсэрхэг ч юм жижигхэн үзэл хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Адилхан л монгол үндэстэн. Нэгдэх гэж, цуглах гэж зорьж явахад ийм зүйл яриад байх нь дэмий л дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Sun Aug 09, 2009 10:27 am

“Даамал Жаамаа”

“Бөхийн өргөө”-ний Жаамаа гэхээр олон хүн түүнийг таньдаг байлаа. “Сахал Жаамаа” гэхээр бүр ч андахгүй. Түүнийг Рэнцэндоржийн Жамсран гэдэг ч бүгд л Жаамаа гэж авгайлдаг байсан. Жаамаа ахыгаа энэ ертөнцөөс ийм эрт яваад өгчих юм гэсэн бодол ухаан санаанд төрж байгаагүй болохоор сонинд гарсан эмгэнэлийг хараад баахан цочирдлоо. Монгол бөхийн төлөө сүүлийн 20 гаруй жилийн амьдралаа зориулсан сайхан ах маань олонтой явсан, олонд дандаа тусалж явсан хүн байсан юм. Тэр занг нь хүндэлж, бурхны оронд заларсан хуурай ахдаа сэтгэлийн зул өргөе.

Жаамаа ах Монголын үндэсний бөхийн холбоо байгуулагдсан цагаас эхлэн энэ холбооны болоод Монгол бөхийн төлөө зүтгэж, тус холбооны аж ахуйн даамал, бөхийн засуул, бөх шинжээч, судлаач, бөхийн цэц гээд Монгол бөхийн хүрээнд хийж болох бүх л ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байлаа. Оюутан байхдаа “Бөхийн өргөө”-нд байрладаг “Бөх” сонинд дадлага хийхээр очоод түүнийг таньдаг болсон юм. Оюутан хүүхдүүд гэж голж, шилэхгүйгээр биднийг хүлээн авч, бөхийн тухай хэрхэн бичихийг хэлж, бөхчүүдийн тухай олон сайхан дурсамж яриа сонирхуулж, ирээдүйд сэтгүүлч болох бидэнд харамгүй зөвлөгөө өгдөг байлаа.

Нэг харахад Жаамаа ах маань засуул хийж явдаг, нөгөө харахад хөлийн цэцээр сууж байдаг, хөнгөн шингэн гэж ярих юмгүй хүн байсан сан. Бөхчүүд, бөхийн хүрээнийхэн Жаамаа ахад их сайн хандана. Тэгэхээс ч аргагүй. Бүгдэд нь л тусалж, бусдын төлөө гүйж байдаг болохоор бөхчүүд байтугай бөхчүүдийн гэр бүлийнхэн хүртэл энэ хүнийг таньдаггүй юм аа гэхэд, нэр усыг нь андахгүй. Бөхийн үзэгчдийн Жаамаа ахад сайн гэж. “Бөхийн өргөө”-нд болсон барилдаан бүрийг алгасалгүй үздэг байнгын үзэгч олон байдаг. Тэдний Жаамаа ахад сайн, Жаамаа ахын тэдэндээ сайныг яана. Барилдааны үеэр тасалбаргүй хүн оруулахгүй байхыг хариуцаж, хянаж байдаг хүн атлаа заримдаа өөрөө бөхөд хорхойтой зүс таних “найз”-уудаа “туулайчилж” оруулах гээд ажилчдынхаа өмнүүр, хойгуур гүйж явдаг сан. “Мөнгөтэй үедээ наадуул чинь мөнгөө төлөөд үздэг юм, өнөөдөр мөнгөгүй л байгаа биз. Бөхөд хайртай хүн бөхөө үзэг” гэж ирээд л инээж зогсдог байлаа.

Оюутны дадлагаа дуусгаж, сургуулиа төгссөнийхөө нэлээд хойно “Бөхийн өргөө” орлоо. Олон хүн “Жаамаа ах аа” гээд мэндийг нь мэддэг болохоор биднийг танихгүй байлгүй дээ гэж бодтол хаа холоос таниад хүрээд ирж билээ. Настай хүн түрүүлж мэнд ус мэдэхэд нь тэгэхэд их санаа зовсон. Жаамаа ах маань нэг харсан, таньсан хүнээ мартдаггүй, үргэлж бусдын аав, ээж, ах дүү амьдрал ахуй ямар байгааг асууж сураглан, болж л өгвөл туслах гэдэг хүн байсан юм. Р.Жамсран ах “Таван цагариг” сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа, “Бөхийн өргөөгөөр хааяа ороход бүгд л “Сахал Жаамаа сайн байна уу” гээд л мэндэлж байгаа xарагддаг” гэсэн сэтгүүлчийн асуултад “Би залуу бөхчүүдээс эхлээд ахмадуудаа бүгдийг хүндэлж явдаг. Хүнийг илүү, дутуу харж үздэггүй. Жаамаатай уулзая гээд бүгд ярьдаг. Тийм болохоор эдэнтэйгээ их ойр байдаг юм болов уу гэж бодож явдаг юм. Дархан аварга Ж.Мөнхбат, улсын арслан У.Мижиддорж, П.Дагвасүрэн, Ө.Эрдэнэ-Очир нарыг ах нар шигээ хүндэлж явдаг юм. Арслан Б.Ганбаатар, заан Ц.Баярсайхан, начин Ж.Чулуун, Д.Дашжамц, аймгийн начин Д.Хүүхэнхүү нартай дотно үерхдэг. Тоочоод байвал олон нөхөд байдаг” хэмээн хариулсан байсан.

Нээрэн л “Сахал” Жаамаа ах маань хүнийг илүү, дутуу хардаггүй хүн явсан юм. Олонтой явсан болохоор нь “Бөхийн өргөө”-гөөр орсон, гарсан хүн бүр л Жаамаагаа сурагладаг сан. Сэтгүүлч бид ч бас өргөө орох бүртээ л ахыгаа сурагладаг байлаа. Одоо харин дахиад сайхан сэтгэлтэй ахтайгаа таарахгүй гэхээр гуниг төрж байна. Хөрст дэлхийдээ тайван нойрсоорой, та. Ум мани бадми хум.

“Ардын эрх” сонин. Б.Бадамгарав.

2009 оны 7 сарын 29.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Tue Aug 18, 2009 11:04 am

Монгол улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр: Аав минь байсан бол… гэсэн бодол төрж байсан

АХ-н 88 жилийн ойн баяр наадмаар одтой сайхан барилдаж “Монгол улсын заан” хэмээх эрхэм хүндтэй цолны болзол хангасан Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Мөнхсайханы Өсөхбаяртай уулзаж ярилцлаа.Тэрээр Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, “Жигүүр гранд” группийн бөх юм.

-Шинэхэн заан нутаг руугаа хэзээ явах гэж байна?

-Маргааш өглөө явна. Заан хэмээх энэхүү өндөр цолонд хүрэхэд ус нутгийн минь уулс намайг түшсэн. Нутгийнхаа уулсад очиж “Хүү нь заан болоод ирлээ” хэмээн сүслэн мөргөнө гэхээс сэтгэл догдолж байна шүү. Мөн нутгийн олон түмэн маань хүлээж суугаа.

-Заан болчихоод наадамчин олонтойгоо баяраа хуваалцахдаа “Ээждээ баярлалаа” гэж онцлон хэлж байсан. Ээж тань нутагтаа бий юу?

-Ээж маань өнөө жил анх удаагаа улсын наадам ирж үзсэн юм. Тэгтэл би заан болж ээжийгээ баярлууллаа. Аав минь хэдэн жилийн өмнө өнгөрсөн. Харин аавын дотны найзууд болох манай Бүрэгхангай сумын улсын алдарт уяач Н.Эрдэнэбат, аймгийн алдарт уяач, мянгат малчин Дашинчилэн сумын Пүрэвсүрэн нар ээжтэй хамт хотод ирж наадамдсан.

-Барилдаанаас тань харахад бэлтгэл сайн байгаа нь ажиглагдаж байсан?

-Тийм ээ. Бэлтгэл ерөнхийдөө сайн байсан.

-Бэлтгэлээ хаана, хэний галд хангасан бэ?

-”Хилчин” спорт хорооныхоо тамирчидтай хамт Бугын сангийн аж ахуйд гарсан. Д.Баасандорж ахыгаа дагаад тэнд гараад сурчихсан юм. Нэг л дотно санагдаад байдаг.

-Наадмын өмнө аль нэг даваанд түүнтэй таарах болов уу гэж тааварлаж байсан бөх бий юу?

-Дөрвийн давааны нугалаанд Ду.Батбаяр начинтай таарчих болов уу гэж бодож байсан. Яг бодсоны дагуу болсон доо.

-Та хоёр өмнө нь олон барилдсан уу?

-Олон барилдсан. Би ихэнхэд нь давсан байдаг.

-Тавын даваанд хүчтэй харцага Т.Мөнгөнцоожоор даваагаа ахиулсан. Харцагын хувьд заан цолонд зүтгэж байгаа бех…?

-Т.Мөнгөнцоож харцагатай барилдаан таардаггүй юм. Хавар нэг заалны барилдаанд таараад би давж байсан. Өнгөрсөн жил Булган аймгийн 70 жилийн ойн барилдаанд таараад мөн давж байв. Арал чац сайтай, хүчтэй сайн бөх. Энэ жил харцагыг давуулсан барьцнаас дотуур хутгаад давсан даа.

-Зургаагийн даваанд ам авна гэж бодож байв уу?

-Д.Азжаргал арслан, Б.Ганбат заан гээд өндөр цолтой бөхчүүд тавын даваанд өвдөглөсөн. Тиймээс ам авч барилдах нь давааны төгсгөл хэсэгт тодорхой болоод эхэлсэн. Гэхдээ тэр энийг амлана гэж яаж тааварлах вэ.

-Харцага цолны төлөө найзтайгаа барилдсан. Э.Энхбатад “Найз нь чамайг авчихлаа. Хэн давсан нь өндөр цолны төлөө зүтгэнэ дээ” гэж хэлсэн сураг байсан?

-Шинээр начин цолны болзол хангаад байсан гурван бөхөөс найзыгаа амласан. Хэн давсан маань цаашдаа өндөр цолны төлөө зүтгэнэ гэсэн бодол төрөөд түүнийгээ Энхбатад хэлсэн.

-Та хоёрыг бүр багын найзууд гэж дуулсан?

-Олимпийн аварга . Н.Түвшинбаяр, Э.Энхбат бид гурав багын найзууд. Анх аймгийн аварга шалгаруулах хүүхдийн барилдаанд Түвшинбаяр Сайханаас, Энхбат Могодоос, би Бүрэгхангайгаас очиж барилдаад найз нөхөд болсон юм. Тэр цагаас хойш салалгүй нехөрлөж явна. Хотод ирээд нэг гэрт хүртэл амьдарч байлаа. Их спортоор ч тэр, үндэсний бөхөөр ч тэр бэлтгэл сургуулилтаа дандаа хамтарч хийдэг.

-Харцага цол авчихаад ханаагүй нь мэдээж. Зааны даваанд хэнтэй таарна гэж бодож байсан бол?

-Туначих байх гэсэн бодол төрж байсан. Бараг л Н.Ганбаатартай байх гэж таамаглаж байсан маань бас л үнэн болсон. Д.Баасандорж ах ч тэгж хэлж байв.

-Н.Ганбаатар гарьдтай тэгж барилдана гэсэн урьдчилж бодсон зүйл бий юу?

-Байхгүй ээ. Барилдааны явцад л хөмрөх мэх хийгээд давсан. Би чинь начин, заан цолыг тунаж хүртээд байгаа юм. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд Ховдын Т.Амартүвшин харцагаар тунаж даван начин болж байсан.

-Заан цол аваад туг тойрч явахад юу бодогдож байв?

-Төрүүлж өсгөсөн ижий аав, бөхийн эрдэм заасан багш нар, ажлын хамт олон нутгийн олондоо хамгийн түрүүнд баярладаг юм билээ. Аав маань байсан бол гэсэн бодол төрж байсан.

-Өнөө жил Булган нутгаас заан, начин төрлөө?

-Тийм ээ. Ер нь манай нутаг чинь эрт дээр үеэсээ бөхийн орон байсан. Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа нарын ах дүү даншгийн босоо аваргууд. Эр бяр, хүч чадлаараа түүх домог мэт хэлцэгддэг алдарт “Хулгар” Нацаг. Ардын хувьсгалаас хойш аваад үзвэл, төрийн наадамдаа долоон удаа түрүүлсэн Үндэсний спортын ууган гавьяат мастер Бадамдоригийн Түвдэндорж аварга байна. Мөн монгол бөхийн 32 шинжийн 31-ийг хадгалж төрсөн гэгддэг даян аварга С.Цэрэн. 1931 оны наадамд ганцхан удаа ирж барилдахдаа 1024 бөхөес шууд арав давж түрүүлсэн Мангалын Бэх-Очир гэж бөх байж. Харамсалтай нь, тэр хүн дахиж улсад барилдаагүй, хилс хэргээр хэлмэгдсэн юм билээ. Ард олондоо “Тэмээ өргөдөг” хэмээн алдаршсан Б.Жамъяндорж арслан байна. Үе, үеийн нэр цуутай хүчтэнүүдийн залгамж халаа болж Э.Энхбат маань начин, би заан болсондоо тун их баяртай байгаа.

-Д.Баасандорж харцага та хоёрыг ах дүүсийн хүүхдүүд гэдэг. Аав ээжийнхээ талд бөхийн удамтай юу?

-Өвөө маань “өндөр” Цэрэндолгор гэж аймгийн начин цолтой хүн байсан. Аав болохоор огт барилддаггүй хөдөөний эгэл малчин байлаа. Харин аавын төрсөн дүү Ц.Мөнхбаатар гэж сумандаа найман удаа түрүүлсэн аварга сумын заан бий. Харцага Д.Баасандорж ах ээжийн төрсөн дүү нь. Тэгэхээр би аав ээжийн аль ч талаасаа бөхийн удамтай гэж хэлж болох юм. Намайг бөх болоход хамгийн их нөлөөлсөн хүн өвөө маань байсан даа. “Миний хүү мундаг бөх болно” гэж үргэлж урмын үгээр мялаадаг байж билээ.

-Заан цол хүртсэний дараа харьяа байгууллагууд тань хүлээж авсан уу?

-Авалгүй яах вэ. “Жигүүр гранд” группын хамт олон маань хүлээн авч, заан цолыг маань бүрэн тавилгатай хоёр өрөе байраар мялаасан. Бэлтгэл сургуулилтыг маань үргэлж дэмжиж амжилт гаргахад маань ихээхэн нөлөө үзүүлж байгаа Д.Баттөр ах болон ажлын хамт олондоо баярлаж явдгаа танай сониноор дамжуулан хүргэж байна. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч ахмад цолоор шагнасан. Миний бие өмнө нь ахлах дэслэгч цолтой байсан юм.

-Цолны найраа хэзээ хийх вэ?

-Одоогоор бодож төлөвлөсөн юм алга. Ямар ч байсан нутагтаа хийнэ гэж бодож байгаа.

-Бөхчүүдийн нас болоод өндер, биеийн жинг нь хүмүүс их сонирхдог?

-Би 1984 оны долдугаар сарын хоёронд төрсөн. Нэг метр, 77 сантиметр өндөр, 118 кг жинтэй.

-Гэр бүлтэй юу?

-Гэргий, охины хамт амьдардаг, Гэр бүлийн маань хүнийг Б.Дашноров гэдэг. Завхан нутгийнх. Энэхүү амжилтад хүрэхэд ханийн нөлөө их гэж хэлмээр байна даа.

-Хөдөө төрж өссөн хүүхдүүдийн бага насны дурсамж их гоё арвин байдаг даа?

-Багадаа хурдны морь унадаг байлаа. Адуу маланд эрэмгий. Эмнэг үрээ бугуйлдаж сургана. Бие томтой байсан болохоор есөн настайгаасаа хурдны мориноос хасагдсан. Аавын маань уясан даага, шүдлэн зэрэг бага насны морьд аймагтаа болон тойрсон зэргэлдээ суманд олон айраг түрүү хүртсэн.

-10 жилийн сургуульд хэр сахилгагүй хүүхэд байв?

-Ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Дээд ангийнхаа хүүхдүүдтэй нударга зөрүүлээд багш нарын зөвлөгөөний хурлаар олон орсон. Сургуулийн маань захирал Догсом гэж өөрөө бехөд дуртай, залуудаа шаггүй барилддаг хүн байсан. Би бөхийн дугуйланд нь гуравдугаар ангиасаа эхэлж явсан. Тэр хүн миний анхны бөхийн багш. Намайг дүрсгүйтээд хурлаар ороход байнга өмөөрнө. Гуравдугаар ангийм сурагч аймгийн аваргад барилдах гэж очоод бичиг баримтгүй гэж хасагдчихаад уйлж суусан сан. Бөх гэхээр амиа тавьдаг тийм л хүүхэд байсан.

-Хүн бүр багадаа тэр хүн шиг л мундаг бөх болно гэж ихэвчлэн мөрөөддөг. Өөрийн таны хувьд?

-Эхлээд сумын заан Ц.Мөнхбаатар ах шигээ бөх болно гэж боддог байлаа. Мөнхөө ахтай хамт зэргэлдээ сумдын наадамд очно. Тэгээд байнд авсан даагыг нь хөтлөөд буцдаг байж билээ. Тухайн үед ах их л том бех юм шиг санагдаж байсан. Дараа нь улсын цолтой бөхчүүдийг зурагтаар хараад Д.Сумъяабазар аваргыг биширч эхэлсэн. 1994 онд начин болох жил нь би хоёрдугаар ангийн хүүхэд байлаа. Энэ цагаас эхлэн барилдаан бүрийг нь шимтэн харж энэ хүн шиг л бөх болох юмсан гэх бодол ой ухаанаас минь гарахаа байсан.

-Аварга энэ жил барилдсангүй?

-Харин тийм ээ. Ид залуудаа барилдалгүй өнжих харамсмаар шүү дээ. Юуны учир барилдаагүйг нь сайн мэдээгүй ээ.

-Хэдийд анх өерийгее бөх болох нь гэж урамшиж байв?

-2000 онд наймдугаар ангиа төгссөн жил Д.Баасандорж ахтайгаа хамт бөх болно гэж хот руу орж ирсэн. Тэгээд 2001 оны үндэсний бөхийн өсверийн улсын аваргад шагналт дөрөвдүгээр байр эзлэн тэр жилийнхээ цагаан сараар өсвөрийн барилдаанд түрүүлээд ихэд урамшиж, үнэхээр бөх болчих юм болов уу гэсэн итгэл төрж байсан. 2003 онд Казахстанд болсон самбо бөхийн залуучуудын Азийн аваргад түрүүлж алтан медаль хүртсэн. Төрийн далбааг харийн тэнгэрт мандуулан, Төрийн дуулалаа эгшиглүүлэх ямар бахдалтайг тэгэхэд мэдэрсэн шүү.

-Өөрөө самбо, жүдо Өөхийн спортын мастер. Цаашдаа их спортоороо хичээллэнэ биз дээ?

-Хичээлэлгүй яахав. Их спортоор хичээллэсний ач тус мөн ч их шүү дээ.

-Өвөр Монголд болсон нэгэн томоохон барилдаанд түрүүлсэн сураг байсан?

-2007 онд Өвер Монголын Ардын их наадамд зодоглосон 512 бехөөс ес давж түрүүлсэн. Тэгээд зангиат бех гэсэн цол хүртсэн. Манайхаар бол аварга юм даа.

-Анх хотод ирэхэд чинь угтан авч бөхийн замд оруулсан багш нарынхаа тухай дурсахгүй юу?

-Улсын начин Д.Адъяатөмөр, Д.Баатаржав зэрэг багш нарын гар дээр “Хоршоолол” нийгэмлэгт ирж байв. Одоо Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороонд Д.Баасандорж харцага болон үндэсний бөхийн багш Н.Бүрэнбаатар нарын удирдлагад бэлтгэл сургуулилтаа базааж байна.

-Залуу заан маань их аатай, цацаа цалгиатай барилддаг?

-Би бөхийн “аа”-г дэвжээн дээр байх зүйл гэж боддог. Аандаа багтаж ядан сайхан барилддаг бөхчүүд олон байсан. Одоо ч байгаа. Харин зодог шуудгаа тайлсан цагт аархана гэсэн ойлголт байхгүй. Ер нь “аа” гэдэг зарим бөхийг чимж өгдөг байх.

-Аатай барилдлаа гэж зэмлэл хүлээж байсан тохиолдол бий юу?

-Өө байлгүй яахав. Аймгийн арслан байхдаа заалны нэгэн барилдаанд Говь-Алтай аймгийн начин Амарсанааг хонгодож түрж хөөгөөд хүчиндээ дээр нь уначихсан. Харж суусан хүмүүс буруугаар ойлгоод хүчээр илүүрхэн өрселдөгч бөхөе нидэрч уналаа гэж зэмлэж байсан.

-2004 аймгийн арслан цол хүртсэн. Бүр наадмаас хойш авсан санагдана?

-Тэр жил аймгийн цол авчих санаатай нутагтаа очиж барилдаад олимпийн аварга Н.Түвшинбаатартай тавын даваанд тунаад евдөг шороодсон. Дараа нь найман сард Дорноговь аймгийн наадамд очиж Т.Амартүвшин харцага, Г.Эрхэмбаяр начин, аймгийн заан Мөнгөнсүх, Т.Занданбат нараар долоо давж аймгийн арслан цол хүртсэн.

-Хэдэн онд улсын наадамд анх зодоглосон вэ?

-2004 онд юм. Сэлэнгэ аймгийн харьяат Ш.Зоригт начингаар хоёр давсан. Гурвын даваанд Ш.Тогтохбаяр, Т.Өсөх-Ирээдүй, Б.Соронзонболд зэрэг найман залуу бехийг хэн ч амлаагүй хоорондоо оноолтоор барилдсан юм. Би аймгийн арслан Т.Санчираар гурав давж дөрвийн даваанд Б.Ганбат заантай оноолт таарсан. Их удаан барилдаж унаад тахимаа өгөхөд заан “Миний дүү сайн барилдаарай” гэж хэлэхэд нь ихэд баярлаж байлаа даа.

Н.Гантулга
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Tue Sep 01, 2009 9:43 pm

Улсын заан Б.Соронзонболд: Би сэргээш хэрэглээгvй болохоор дахин шинжилгээ єгєхгvй

Тэрээр 1984 онд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд мэндэлсэн. Vндэсний бєх, самбо, жvдогоор 1998 оноос барилдаж эхэлсэн. Самбо жvдо бєхийн улсын аваргаас мєнгє, хvрэл медаль хvртсэн. Спортын мастер зэрэгтай тамирчин. Тvvний эцэг Баттулга нь сумандаа найм тvрvvлсэн босоо заан. Бас таван нагац нь сумын заан цолтой юм билээ. Улсын наадамд дєрєв дэхээ зодоглон 13 жилийн ємнє даян аварга Г.Єсєхбаярын гаргасан амжилтыг давтан аймгийн арслангаас улсын заан цол хvртсэн цєєн бєхчvvдийн нэг юм.

"Хvмvvс vнэн худлыг нь ялгалгvйгээр шууд хvний эрхэнд халддаг. Бєхийн холбооноос сэргээшийн шинжилгээ авна гэж ярих хэрнээ vvнийгээ хэрэгжvvлэхгvй удаж байна.

Хэрэв энэ ажил хэрэгжиж эхэлбэл хамгийн тvрvvнд очиж шинжилгээ єгмєєр санагддаг. Олны дунд хий хоосон хардалт гараад байгаа юм. Хий дэмий хардуулж байхаар сэргээшийн шинжилгээ єгєєд хэвшчихмээр байна." хэмээн наадмын ємнєхєн ярьж байсан энэ залуу бол Монгол Улсын заан Баттулгын Соронзонболд. Тэрээр наадмын ємнєхєн сэтгvvлчийн асуултад ийн хариулж байсан юм. Гэвч єнєєдєр Б. Соронзонболдын шинжилгээнээс 30 грамм дексометизон гэдэг бодис илэрчээ. Гэвч заан "В" сорьцоо шинжлvvлэхгvй байхаар шийджээ. Тvvнтэй энэ талаар ярилцлаа.

-Vндэсний баяр наадмын дvрмээр бол єчигдєр буюу наймдугаар сарын 31-нийг дуустал "В" сорьц шинжлvvлэх хугацаа хvчинтэй байсан. Таныг энэ хугацаанд дахин шинжлvvлэх хvсэлт гаргаагvй гэсэн мэдээ байгаа нь хэр бодитой вэ?

-Би "В" сорьцыг дахин шинжлvvлэх хэрэггvй гэж vзэж байгаа.

-Энэ нь та сэргээш хэрэглэсэн гэдгээ хvлээн зєвшєєрч байна гэсэн vг vv?

-Шинжилгээний тухайд 100 грамм дээжийг хоёр саванд хуваагаад авчихдаг. Тиймээс дахин шинжлvvлэх шаардлагагvй.

-Тэгэхээр сэргээш хэрэглэсэн учраас дахин шинжилгээ єгвхгvй гээд байгаа юм уу?

-Би сэргээш хэрэглээгvй. Гэхдээ энэ бодис допингийн тєрєлд ордог юм билээ. Шєвгийн 18-д vлдсэн бєхчvvд шинжилгээ єгєхєєс ємнє ямар нэгэн байдлаар хэрэглэсэн эм, тариа болоод уураг, витаминаа бичvvлэх ёстой байдаг. Би энэ талаар 2008 оны наадмын ємнє шинжилгээ єгєхєєсєє ємнє тухайн комиссоос дексометизон гэдэг бодис нь допингийн тєрєлд ордог эсэхийг асуухад "ордоггvй" гэсэн. Тиймээс 2009 онд хэлэх шаирдлагагvй гэж vзсэн. Гэтэл энэ бодис нь 2009 оны WADA/Дэлхийн допингийн эсрэг тєв/-гаас баталсан журмаар нэмэгдэж орсон байгаа юм. Бид шинээр орсон эм, бэлдмэл бодисийн талаар тэр бvр мэдэх боломжгvй. Шинээр батлагдсан эм, тариа, бодисийн жагсаалтын талаар МVОХ-ноос албан ёсоор танилцуулаагvй. Тиймээс мэдэгдэх шаардлагагvй юм байна гэж ойлгосон. Энэ л миний алдаа боллоо.

-Уучлаарай. Та ямар євчний улмаас энэ бодис /дексиметизон/-ыг хэрэглэсэн юм бэ?

-Би 2008 оноос гуурсан хоолойн багтраа буюу манайхны хэлж заншсанаар астма маягийн харшлын гаралтай євчний оноштойгоор эмчлvvлж эхэлсэн. Харшил хєдєлсєн vед амьсгал бачуурах, боогдох зовиур илэрдэг. Энэ vед дексометизон гэдэг тариаг хийлгэх заалт бий. Энэ нь vрэвсэл намдаах, гуурсан хоолойг тэлэх vйлчилгээтэй юм.

-Энэ тариа яагаад допингийн тєрєлд орох болсныг асуусан уу?

-Асуухад тодорхой хариу єгєєгvй. Гуурсан хоолойг тэлдэг гэдэг утгаараа орсон шиг байгаа юм. Эрvvл хvн гуурсан хоолойгоо тэлэх шаардлагагvй биз дээ. Энэ тарианд хvч тамир оруулах тєрлийн ямар ч найрлага байхгvй. Их хийлгэсэн тохиолдолд дархлааг сулруулж ядраах, тэр бvv хэл булчингийн масс агшиж, жижгэрдэг сєрєг vйлчилгээтэй. Тиймээс миний хувьд гомдолтой байгаа. Энэ эмчилгээг би эмчийн зааварын дагуу 2007 оноос хойш хийлгэсэн. Євчин илааршаагvй тохиолдолд цаашид ч хэрэглэх байх.

-Та хаана эмчлvvлдэг вэ. Дексометизоныг байнга тариулдаг уу. Аль эсвэл харшил хєдєлсєн vед хэрэглэдэг юм уу?

-Хувийн эмнэлгээр эмчлvvлдэг. Багтраа тєвєгтэй євчин. Ямар нэг эмнээс харшилсан, аль эсвэл таван давхар шатаар жаахан хурдтай єгсєхєд л хєдєлчихдєг юм.

-Эмчилгээнд тань ямар нэгэн заавар бий юу. Тухайлбал, та хамгийн сvvлд хэзээ тариулсан бэ?

-Долдугаар сарын 11-ний орой цитармон уугаад, дексиметизон тариулсан.

-Ємнє нь манай бєхчvvдээс допингийн тєрлийн эм зvйн ангилалд орсон эм, бэлдмэлvvд илэрч байсан ч ямар нэг байдлаар эмчлvvлсэн нэрийн дор замхардаг. Таныг ч бас ингээд л єнгєрєх вий гэж хvмvvс хардаж байгаа?

-Євчний улмаас эмчилгээ хийлгэсэн гэж тvрvvн хэлсэн. Энэ тариаг хvч тамир оруулах зорилгоор хэрэглэх боломжгvй, гуурсан хоолойн vрэвсэлд хэрэглэдэг антибиотек. Захын эмийн санд 600 тєгрєг гээд л байж байдаг шvv дээ.

-Та 2008 оны наадамд аймгийн арслан цолтой зодоглож Шууд улсын заан цолд хvртсэн. Тухайн vед таниас сэргээш илэрсэн, шинээр цол авсан бєхєєс допинг илэрсэн тохиолдолд цолыг нь хураадаг дvрэмтэй учраас МVБХ-ны тэргvvн Р.Нямдорж тэргvvтэй хvмvvс дараад єнгєрсєн гэх мэдээлэл дуулдаж байсан?

-Надаас сэргээш илрээгvй шvv дээ. Хэрвээ илэрсэн байлаа гэхэд Р.Нямдорж тэргvvн дарах шаардлага байхгvй. Тэр хvн чинь тусдаа ажил vvрэгтэй. Р.Нямдорж гуай хvнийхээ хувьд ч тийм vйлдэл хийх хvн биш.

-Наадмаас хойш шєвгийн 16-д vлдсэн бєхчvvдээс сэргээш илэрсэн гэх шуугиан дэгдсэн. Тухайн vед єєрийгєє гэж бодож байв уу?

-Тэр хардлагад угаасаа миний нэр цохиж явсан ч хэрэглээгvй учраас санаа зовоогvй. Харин наймдугаар сарын 13-нд Бєхийн холбооноос "Сэргээшийн тєрлийн эм, бэлдмэл илэрсэн байна. Ирж шинжилгээтэйгээ танилц" гэж дуудахад нь гайхсан.

-Ц.Сумъяабэйсийнхээс 2,5 грамм "17-норандростерион" гэдэг бодис илэрсэн. Энэ нь хvний биед хоёр хувьтай байх ёстой. Харин таныхаас гарсан дексиметизон нь 30 грамм гарсан. Энэ бодис нь хvний биед байх ёсгvй гэж албаны хvмvvс тайлбарлаж байна?

-Мэдээж аливаа бодис, эм тариаг хэрэглэсний дараа тухайн хvний биеийн онцлог, тодорхой хэмжээний урвалд орж шимэгдэх хугацаа нь ч єєр єєр байх нь тодорхой. Шинжилгээ єгєхийн ємнєх єдєр хэрэглэсэн учраас єндєр хувьтай гарсан болов уу.

-Нэгэнт хэрэглэсэн нь vнэн болохоор хууль vйлчлэх нь тодорхой. Vндэсний бєхийн барилдааны дvрмийн 7.4.2 дахь заалтад ємнє нь "Сэргээш хэрэглэсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг бєхийн наадамд давсан давааг хvчингvй болгож, шинээр олгосон цолыг хураах саналыг Хорооноос Монгол Улсын Ерєнхийлєгчид єргєн мэдvvлнэ. Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бєхийн баяр наадамд барилдах эрхийг хоёр жил хvртэл хугацаагаар хасна" гэсэн заалт байсан. Энэ дvрмээр бол та цолоо хураалгах байлаа. Гэхдээ энэ нь "Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бєхєд цол авах даваанд унасан бєхчvvдийг тухайн даваанд давснаар тооцон, харгалзах цолыг олгуулах" гэж єєрчлєгдсєн. Энэ дvрмийн дагуу таны шєвгєрсєн чимэг хасагдах учиртай?

-Наадмын комисс Солонгос улсад шинжлvvлэхээр явуулсан "В" сорьцын хариу ирэхээр хуралдаад энэ асуудлыг шийдэх байх. Дvрмийн дагуу миний чимэг хураагдах ёстой. Гэхдээ би сэргээш хэрэглээгvй учраас шийдвэр гарсны дараа шvvхэд хандах бодолтой байгаа.

-Та заан цол хvртсэнээсээ хойш цолныхоо эрэмбэнд хvрч барилдаж байгаа цєєн бєхчvvдийн нэг. Харин энэ жилийн наадмаар харж байхад жин нэмээд, барилдаан гарахгvй байх шиг санагдсан?

-Манай аймаг "Хантайшир" гэдэг vндэсний бєхийн дэвжээтэй. Тэнд улсын начин Н.Бадрах багшийн удирдлага дор бэлтгэлээ базаадаг. Жин нэмсэн нь vнэн. Энэ нь барилдаанд нєлєєлж, хєдєлгєєн удаашрах хандлага гарч байгааг vгvйсгэхгvй. Жингээ барьж сайн барилдахын тєлєє хичээнэ.

-Та энэ жилийн баяр наадмаар санасандаа хvртэл амжилт гаргаж чадсан уу?

-Наадмын бэлтгэлд нутгийнхаа бєхчvvдтэй бэлтгэлд гарсан. Бэлтгэл сайн байсан ч амаа буруу авснаас болсон уу зургаагийн даваанд улсын начин /улсын харцага/ Д.Батболдод євдєг шороодсон. Санасандаа хvрсэн гэж хэлж чадахгvй.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Khosoo » Wed Sep 02, 2009 12:06 pm

Амар юм болох нь шив дээ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Gooner » Thu Sep 03, 2009 12:38 pm

Харин тиймээ...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby 1220 » Fri Sep 04, 2009 1:37 pm

за яахав нотлогдлоо. Тэгээд ямар шийтгэл байдгын бол. Цол чимгийг нь хураана. Тэгээд барилдах эрхийг нь хасах хэрэгтэй штээ. Өмнө нь зөндөө л сэргээшний асуудал дуулдаж л байсан тэгээд замхарсан. Тууштайхан шийдвэр гаргахгүй бол нэг бөх нь хэрэглэж гэнэ гээд л өнгөрдөг. Нөгөөх нь барилдаж л байдаг бүр гавьяа байгуулсан юм шиг шүүхдэнэ барьна гээд л аан. Шийдэж чаддаггүй юм бол шинжилгээ хийх хэрэггүй штээ. Угаасаа л бөхчүүд юу ч юм нэг юм тарьдаг нь гарцаагүй үнэн. Штангны Хөхөө багш залуу бөхчүүдийг тариад алж байна гэсэн аймгийн цолтонтой таарч л байлаа.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby 1220 » Fri Sep 04, 2009 1:39 pm

тэр далдгар Өсөхөө одоо юув дээ. Уучлал гуй энэ тэр гээд л хэвлэлийн бага хурал зарлаад л, хаа газар шум шар сонин гэж байдаг л байлгүй дээ.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby erka2 » Fri Sep 04, 2009 2:53 pm

1220 wrote:за яахав нотлогдлоо. Тэгээд ямар шийтгэл байдгын бол. Цол чимгийг нь хураана. Тэгээд барилдах эрхийг нь хасах хэрэгтэй штээ. Өмнө нь зөндөө л сэргээшний асуудал дуулдаж л байсан тэгээд замхарсан. Тууштайхан шийдвэр гаргахгүй бол нэг бөх нь хэрэглэж гэнэ гээд л өнгөрдөг. Нөгөөх нь барилдаж л байдаг бүр гавьяа байгуулсан юм шиг шүүхдэнэ барьна гээд л аан. Шийдэж чаддаггүй юм бол шинжилгээ хийх хэрэггүй штээ. Угаасаа л бөхчүүд юу ч юм нэг юм тарьдаг нь гарцаагүй үнэн. Штангны Хөхөө багш залуу бөхчүүдийг тариад алж байна гэсэн аймгийн цолтонтой таарч л байлаа.


Barag anh hereglesen Suhbat avargiin tsoliig huraa
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby avarga » Fri Sep 04, 2009 2:58 pm

Өмнөх тохиолдлуудад хариуцлагагүй хандсан. Тэр бол одоо өнгөрсөн хэрэг. Одооноос эхэлж л маш хатуу тэмцэх хэрэгтэй байна. Допингийн төрөлд ямар ямар бэлдмэл ордог талаар бөхчүүдэд жилд хоёр удаа сургалт явуулдаг болмоор байна. Бүгд л зорилготой, зорилгогүй хэрэглэчихээд мэдэн будилаад өнгөрдөг байж таарахгүй... Сүхбатад сэргээш илэрсэн гэж гарсан нь үнэн. Гэхдээ В сорьцийг шинжилгээнд явуулсан эсэхийг мэдэхгүй байна. Мөнх-Эрдэнэ арслан шинжилгээ өгөлгүй зугтсан. Бас л хариуцлага тооцоогүй. Энэ мэтээр шударга бус зүйлүүдтэй хэн ч байлаа гэсэн хатуу тэмцэх ёстой...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby avarga » Fri Sep 04, 2009 3:26 pm

“Сэргээшийн талаар эртнээс арга хэмжээ авах байсан юм”

“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог” гэдэгчлэн үндэснийхээ их баяр наадамд шударга барилдалгүй, сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн өмнөөс бусад нь хэлмэгдсэн байна. Хамгийн гол нь холбогдох газруудаас албан ёсны хариу өгөөгүй байхад таамгаар нэр заан, гэмгүй нэгнийх нь нэр хүндэд бүдүүлгээр халдсан хариуцлагагүй сэтгүүлчдээс эл явдал улбаатай гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр мэдэгдлээ.

Биднийг сэргээш хэрэглэсэн, тэр нь сорьцын шинжилгээгээр батлагдсан хэмээн “тодорхойлсон” хэвлэл мэдээллийн байгууллагууд ажлын тав хоногт багтаан уучлалт гуйх ёстой гэж даян аварга Г.Өсөхбаяр, харцага Ө.Бат-Орших, начин Ц.Содномдорж нар шаардлаа. “Өдрийн сонин” болон “TV9”, “Eagle” телевиз уучлалт хүсэхгүй бол хууль, хяналтын байгууллагаар асуудлыг шийдүүлнэ гэдгээ ч тэд мэдэгдлээ.

“Сэргээшийн эмзүйн ангиллын эмийн бодист юу юу ордгийг манай бөхчүүд мэддэг байх ёстой. Хэнэггүй, хариуцлагагүй нэгнээсээ болж бусад нь нэр хүнддээ сэв суулгаад баймааргүй байна. Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдоод байхад анхнаасаа хуулийн дагуу хариуцлага тооцоогүй дээд байгууллагын ч буруу бий. Сэргээш бол олон жил хэрэглэвэл үр удамд ч сөргөөр нөлөөлдөг хортой бодис учраас бөхчүүд хэрэглэж, эрүүл мэндээрээ хохирохгүй байгаасай” хэмээн Г.Өсөхбаяр аварга сануулсан юм.

Өнөөдөр
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Д.Гантөмөр БНСУ-с » Sat Sep 05, 2009 8:01 pm

21Grams wrote:Yндэсний бєхийн талаар нийтлэгдсэн сонирхолтой мэдээ, мэдээллийг энд хуулбарлаж тавьж байя.


Монгол хотхон”-ы анхдугаар наадам боллоо
2009 оны 8 сарын 7 БНСУ-ын Намянжү хотын “Монголын соёлын хотхон”-оос анх удаа зохион байгуулсан “Монгол наадам” сайхан болж өндөрлөлөө. Уул ус нь тэгширсэн байгалийн үзэсгэлэнт нутагт байрлах “Монгол хотхон”-д анх удаа зочилсон хүнд Монгол орондоо ирсэн мэт, тэр дундаа Тэрэлжийн аманд очсон шиг сэтгэгдэл төрхөөр санагдлаа. Энд Монголын түүх соёлыг харуулсан музей байгуулж, Монгол гэр хэлбэртэй барилга барьсан байх аж. Уг музей нв түүх, экoлoги, угсаатны гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд манай ардын урлагийнхан өдөр бүр тоглолт хийдэг юм билээ.

Монгол орныхоо түүх, соёл урлагийг ийнхүү алсын оронд сурталчилж байгаа нь үнэхээрийн олзуурхууштай санагдсан. Намянжү хотын соёлын хотхоны ардын урлагийн хамт олны чадварлаг тоглолтыг Солонгосын үзэгчид болон гадаадын бусад орны зочид ихэд сонирхон, гайхан биширч байв. Манайхан уртын дуу, морин хуур, үндэсний хөгжим, хөөмий, уран нугаралт, ардын бүжиг гэхчлэн үндэснийхээ урлагийн тоглолтуудыг ирсэн зочдод сонирхуулах аж.

БНСУ-ын Намянжү хотын “Монголын соёлын хотхон”-оос анх удаа зохион байгуулсан “Монгол наадам” долдугаар сарын 26-ны өдөр болсон бөгөөд есөн хөлт цагаан сүлдийг xүндэтгэлтэйгээр залсан нь гадаад оронд энэхүү тугийг мандуулсан анхны тохиолдол болж, наадамчин олон сэтгэл дүүрэн байлаа.

“Монгол хотхон”-ы анхдугаар наадам үндэсний бөх , сур харваа, шагайн харваа гэсэн гурван төрөлд болсон юм. Наадмын бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдээс бүрдсэн хүчит 32 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, сумын заан

Жамцын Баянмөнх түрүүлж, Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат,

уран барилдаант аймгийн заан Өлзийсайханы Буянбаатар үзүүрлэлээ.

Сумын заан Ж.Баянмөнхийн хувьд уран барилдаант залуу начин Жамцын Бат-Эрдэнийн төрсөн ах юм. Харин барилдааны шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Xархорин сумын харъяат, аймгийн арслан Т.Ганбаатар, жүдо бөхийн ОУXМ, сумын заан Ж.Мэндсайхан нар үлдэв.

Энэ барилдааны хөлийн цэцээр Xовд аймгийн Дөргөн сумын харьяат,

МУ-ын цоллооч засуул Пүрэвийн Бутжав, гарын даагаар Булган аймгийн харъяат, сумын заан Батдорж, гадаад ажилчдыг дэмжих төв “Монгол бүлгэм”-ийн гишүүн Н.Батбилэг нар байсан бол бөхийн тайлбарлагчаар Xэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, сумын заан Довдонгийн Гантөмөр ажилласан юм. Түүнчлэн энэ удаагийн наадмын сурын харвааны халх харваанд эрэгтэйчүүдээс Өмнөгoвь аймгийн Номгон сумын харьяат,

залуу харваач Цэрэнxорлоогийн Шинэхүү түрүүлж, Хөвсгөл аймгийн Аршаант сумын харьяат, залуу харваач Хишигбаатар удаах байрийг эзэллээ. Харин эмэгтэйчүүдийн халх харваанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол улсын спортын дэд мастер Рэнцэндoржийн Цэрэннадмид тэргүүн байрыг эзэлсэн бол Xөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, залуу харваач О.Анх-Эрдэнэ аман хүзүүджээ. Наадмыг ихээхэн сонирхолтой болгоход нөлөөлсөн үндэсний шагайн харваа харваан тэмцээн сонирхолтой, үзүүштэй болж өндөрлөсөн. Шагайн харваан тэмцээн цуваа харваа болон багийн харваа гэсэн хоёр төрлөөр явагдсан бөгөөд цуваа харваанд 35 харваач 20 сум тавьж өрсөлдсөнөөс Булган аймгийн Сайхан сумын харъяат, МУ-ын үлэмж дархан мэргэн, а/з Да.Гансүх 18 онож, тэргүүн байр эзэлсэн. Харин багийн харвааны төрөлд “Монгол хотхон”-ы морин хуурч, МУСТА н.Эрдэнэбулган ахлагчтай баг тэргүүлж, Хэнтий аймгийн харъяат, С.Батбаяр ахлагчтай баг удааллаа. Дашрамд дурьдахад, БНСУ-д улсад шагайн спортыг хөгжүүлэхийн төлөө шагай харвах сонирхолтой шинэ залуу тамирчдыг бэлтгэх зорилгоор Монгол Улсын үлэмж дархан мэргэн Да.Гансүх тодорхой зорилт тавин ажилаж байгаа юм билээ.


Д.Гантөмөр /БНСУ/
~Босоо цагаан хийморьт Монгол Бox мину~
User avatar
Д.Гантөмөр БНСУ-с
 
Posts: 3
Joined: Sat Sep 05, 2009 6:44 pm
Location: Солонгос улс "чонан xот"

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby AG » Mon Sep 07, 2009 1:16 am

Eee tegeed sumya law sergeeshiin shinjilgeend orohdoo neg tsereg daguulj ireel umnuusuu sheelgechij bn gesen. Teheer awaad hereg bnuudaa. Ene shinjilgeegee Holboonoos tusdaa hundlungiin baiguullaga awdag baimaar um.Tehgui bol boon hor nairuulsan umnuud
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 30 guests
cron