НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby ider » Mon Sep 29, 2014 11:35 am

Новш юмаа, энэ **н** бөхийн дүрэм , Нямдорж Данзан тэргүүтнийг далд ортол бөх үзэхээ больж өөрийнхөө хэмжээнд бойкотолдог ч юм билүү дээ
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Цоомоо » Mon Sep 29, 2014 11:37 am

Энэ дээр бол БХолбоо оролцож чадахгүй л байгаан байна.
Цаанаасаа л ирж байгаа, цаагуураа аргалж байгаа.
Монголд дарахаа больсон байнашд ер нь.
Нэгнээ матдаг. Цаана л аргалж байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Mon Sep 29, 2014 11:59 am

ider wrote:Новш юмаа, энэ **н** бөхийн дүрэм , Нямдорж Данзан тэргүүтнийг далд ортол бөх үзэхээ больж өөрийнхөө хэмжээнд бойкотолдог ч юм билүү дээ


харин тэгмээр байна оо
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Raldii » Mon Sep 29, 2014 12:16 pm

Цоомоо wrote:Суманчулуун, Адъяабат.

Адъяа арай хийлгэмээргүй юм. Сайжраад бяртай болоод гавиаргүй ш дэ. Хэмжээндээ барилдаж байгаад л цол авсан хүн дэ. Сумка ч гэсэн. Найдвартай хүмүүс нь байхгүй байх юм. Аргүй 2-г нь л зарлаж дэ хөөрхий
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Mon Sep 29, 2014 2:23 pm

Арай үгүй байлгүй дээ... :)
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Mon Sep 29, 2014 2:24 pm

Мэдэхгүй ээ хариу нь яг гараагүй байхад сайхан цуурах юмаа хэзээ хариу нь гарах юм болоо?
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Mon Sep 29, 2014 2:25 pm

Адъяабат өнгөрсөн өвөл цөөхөн барилдсан, бэртэлтэй байсан юм боловуу, тэгээд уусан эм тан нь асуудалтай байв уу, яасан юм болоо...
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Mon Sep 29, 2014 2:28 pm

Аргүй 2 гар нь л юм биш үү дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Aagii_03 » Mon Sep 29, 2014 2:41 pm

Ёстой санаанд оромгүй 2 -ыг нь зарлах нь дээ.
Бүгд хэрэглэж байгаа, тариулдаггүй сумын заан ч үлдээгүй гээд байдаг л ер нь үнэн болж байгаам байна даа. Солонгост даруулж байгаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Солонгос шинжилгээ хийдэг газар нь дүнгээ шударга гаргахгүй байна гэсэн үг үү? Тэгвэл тийм газраар мөнгө төлөн төлөн шинжилгээ хийлгэж, дахиад илэрсэн нөхдүүд нь ч бас нэг муу Солонгосчуудад дээр нь мөнгө нэмж өгч байж арилгаж байгаа болж байна уу кк хайран мөнгө цц
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Mon Sep 29, 2014 7:27 pm

...
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:26 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Mon Sep 29, 2014 11:01 pm

!
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:28 pm, edited 2 times in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Mon Sep 29, 2014 11:03 pm

!
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:28 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Mon Sep 29, 2014 11:12 pm

Нэгийн даваагаа 256 болгож шигшсэн гээд түрүүлсэнд нь а/а, үзүүрлэсэнд нь а/з өгөөд явах нэг гарц байгаа гэнэ. Дундговийн наадам бол гурван шатны шүүх дээр ялагдчихсан л яваа гэж байна
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 30, 2014 10:41 am

Болдгэрэл wrote:Өмнө нь 512 барилдуулсан аймгуудын наадам ч сөхөгдөнө гэж байна. Анх 512 барилдуулахад тэгээд хууль бус гээд явахгүй яасан юм. Одоо л нэг их хууль мөрддөг болоод хүчингүй болгуулах гээд яваад байхын. Одоо тэгээд О.Гантулга нтр чинь хурцаараа гурван жил барилдчихлаа ш дээ. Тэгээд хураачихна гэдэг утгагүй л дээ ...

О.Гантулга, Ба.Баярсайхан, Ц.Чимиддорж, З.Соёмбо гэсэн нөхдүүд бна даа. Эхнийх нь түрүүлж хурц болсон, арын 3 нь үзүүрлэж цол, чимэг нэмсэн.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Tue Sep 30, 2014 11:04 am

өө гоё гоё одоо нэг мөсөн бүх холион бантангаа цэгцлээд томоохон хэрүүл зодоон хийгээд авах хэрэгтэй
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby 1220 » Sat Oct 11, 2014 10:52 am

Энэ бөхийн холбоо том газар юм аа. Төрийн байгуулгын шийдвэрийг цуцалдаг хянадаг төрийн бус байгууллага гэж байх уу
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Sat Oct 11, 2014 1:47 pm

!
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:29 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Цоомоо » Mon Oct 13, 2014 5:07 pm

Цоомоо wrote:Суманчулуун, Адъяабат.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Mon Oct 13, 2014 5:15 pm

Цоомоо wrote:
Цоомоо wrote:Суманчулуун, Адъяабат.

Мэдээлэл сайтаймаа, маниусаасаа 2 долоо хоног түрүүлж л яваам бна :D
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Tue Oct 14, 2014 1:04 pm

яаж мэдээд байна айн?
Нямкатай холбоотой болоод явчихлаа шүү нтр хаха
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Өсөхбаяр » Tue Oct 14, 2014 1:25 pm

цоомоо нямка гийн талын хүн бж тун магадгүй болоод явчлаа шүү хэхэ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Fri Oct 17, 2014 1:03 am

Аймгийн арслан Эрдэнэбатын Даш: Улсын заан Б.Батмөнх ах шиг бөх болохыг хүсдэг

Өнөө жилийн улс, аймгийн баяр наадмаар Зэвсэгт хүчний “Алдар" спорт хорооноос олон цолтон төрөн гарсан билээ. Тэдний нэг болох сүүлийн үед барилдааны ур чадвараар өсч, бөх сонирхогчдын танил болоод байгаа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат аймгийн залуу арслан Эрдэнэбатын Дашыг “Аймгийн цолтны ярилцлага” буландаа урьж ярилцлаа.

-Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс аймгийн арспан цол хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Танай сониныг шимтэн уншдаг нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.

-Төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн аав, ээжийнхээ тухай ярина уу?

-Би Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1992 оны гуравдугаар сарын 23-нд төрсөн. Аав Эрдэнэбат, ээж Энхжаргал нар маань малчин хүмүүс байдаг.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Эхээс хоёулаа. Айлын том, дороо нэг дүүтэй.

-Бөхийн спортыг яагаад сонгох болов?

-Хүүхэд байхаасаа эхлээд бөхөд их сонирхолтой байдаг байсан. Арван жилийн сурагч байхад А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын аваргууд ид барилдаж байлаа. Манай аав барилддаггүй ч гэсэн бөхөд сонирхолтой.

Өсвөрийн барилдаан болно. Тэнд намайг дээр үеийн зодог шуудаг өмсгөж, бакалын түрүү хажуу тийш эргүүлж, үдээсээр үдээд барилдуулдаг байсан. Тиймээс намайг бөхрүү татаж оруулсан хүн бол аав минь юм даа

-Хэдэн настайгаасаа барилдаж эхэлсэн бэ?

-2008 оноос л барилдаж эхэлсэн.

-Бөхийн удамд тань цэргийн заан цолтой хүн байсан гэж сонссон?

-Тиймээ. Ээжийн аав буюу өвөөгийн ах нь цэргийн заан Цэвээндаш гэж хүн байсан. Аавын талд бөхийн удам байхгүй.

-Багадаа хэн шиг бөх болох юмсан гэж боддог байв?

-Хүүхэд байхдаа А.Сүхбат аварга шиг бөх болохыг мөрөөддөг байсан. Хожим өөрөө барилдаад ирсэн чинь улсын заан Б.Батмөнх ах шиг бөх болохыг боддог болсон шүү (инээв). Барилдаан нь их таалагддаг.

-Анхны багш тань хэн бэ?

-Миний анхны багш аймгийн арслан Д.Дэлгэрбат. 2008 оноос Дэлгэрбат багшийнхаа бөхийн секцэнд хичээллэж, бөх болох гараагаа эхэлж байсан. Арван жилд байхдаа аймгийн начин М.Цагаанхүү, сумын заан Ж.Батсайхан нарын бөхийн секцэнд явж байсан. Өнөө жил аймгийнхаа наадмын үзүүр түрүүнд Д.Дэлгэрбат багштайгаа үлдсэн нь бас сайхан санагдаж байлаа.

-Анх цол авч байсан наадмаа эргээд дурсан ярина уу?

-2009 онд аймгийнхаа тойргийн барилдаанд амжилттай барилдан тавдугаар байранд шалгарч тойргийн сумын заан цол авсан. Хойтон, жил нь сумандаа түрүүлж, тойргийн заанаа жинхэлсэн.

-Багын л биерхүү хүүхэд байв уу?

-Үеийнхэн дотроо арай л дэнхэрдүү хүүхэд байв.

-Арван жилдээ аймгийн аварга шалгаруулах барилдаанд оролцож байв уу?

-2009 онд өсвөр нас буюу 16-17 насанд барилдан түрүүлж, аймгийн аварга болж байсан. Мөн өсвөр залуучуудын улсын аваргад ч барилдаж байсан. Гэхдээ олигтой амжилт үзүүлээгүй. Би чинь тойргийн сумын заан цолоо аравдугаар ангидаа авсан юм шүү дээ. Нэгдүгээр курст ордог жилээ сумандаа түрүүлсэн.

-Өнгөрсөн жил сумын заан байхдаа олон түрүүлж, магнайлан барилдаж байсан байх аа?

-Тэгсэн. 4 түрүүлж, 1 үзүүрлэсэн. Б.Баянмөнх бас 4 түрүүтэй байсан. Би чинь гурван сар дараалж түрүүлсэн, 1 үзүүртэй гэдэг утгаараа сүүлд магнайлан барилддаг болсон.

-Сумын заанд хамт барилдаж байсан найзууд чинь ихэнх нь аймгийн цол авчихав уу даа?

-Өө тэглээ. Сумын заанд үзүүр, түрүүнд үлдэж байсан Б.Чимэдвандан, Б.Баянмөнх, Д.Бат-Эрдэнэ нар аймгийн арслан, харцага цолтон болсон. Ер нь сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд дээгүүр барилддаг байсан заанууд бүгд л цол авсан байна.

-Үеийнхнээсээ хэн, хэнийг цол авчих байх гэж харж байсан бол...?

-Б.Чимэдвандан, Б.Баянмөнх хоёрыг арслан болчих байх гэж бодож байсан. Харин Хэнтийн Э.Дарханбатыг дээгүүр барилдана гэж бодсон. Аймгийн начин болсон байна лээ.

-Өнөө жил наадмын өмнө өөрийг чинь нутагтаа түрүүлнэ гэсэн хүмүүс олон байсан шүү?

-Аймгийн наадмын өмнө бүх цэргийн наадмаар цэргийн харцага цол авсан. Би улсын наадамд барилдана гэсэн бодолтой байсан боловч Д.Дэлгэрбат багш маань чи эхний ээлжинд цолоо дээшлүүл, цаг хугацаа алдаад яахав.

Ер нь аймагтаа барилдчихаад дараа нь улсад барилдвал яасан юм гэж хэлсний дагуу аймагтаа барилдсан. Хүмүүсийн итгэлийг алдалгүй түрүүлсэндээ баяртай байна.

-Шинэ цолтойгоо анх хаана барилдав?

-Дэрэн сумын түүхт 90 жилийн ойд барилдаж, аймгийн арслан Бо.Батжаргал ахыг орхин түрүүлсэн дээ.

-Цолондоо дасч байна уу?

-Одооноос л ер нь дасах гээд байна. (инээв) Заал танхимын барилдаанд ганц, хоёр гарлаа. Цаашид заалны барилдаан алгасахгүйг бодож байгаа.

-Би ер нь бөх болох юм байна гэсэн урам, зориг хэдий үеэс төрөв?

-Бөхийн спортоор хичээллээд амжилт гаргахаараа урам зориг орж, огшиж, болно, бүтэх юм байна гэж боддог юм билээ. Б.Адъяахүү багш маань их зүйлийг хэлж өгдөг.

-Багштайгаа яаж танилцаж байв. Оюутан болоод л шавь орсон уу?

-Дарханд болсон үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдааны үеэр Б.Адъяахүү багштайгаа анх танилцаж байсан. Би ч тэр үед оюутан болоод дөнгөж хотод ирээд байсан үе л дээ.

Багш надтай ирж уулзаад чамайг АБТДС-д орохыг урьж байна. Багш дээрээ бэлтгэл хий гэсэн санал тавьсан. Би Дарханаас ирээд долоо хоногийн дараа очиж шавь орж байлаа.

-Аваргыг үндэсний бөхийн багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байх аа ? Танай ангиас цолтой бөхчүүд төрөн гарсан уу?

-Тэгсэн. Хэнтийн а.н Ш.Отгонтөгс бид хоёр нэг анги. Нөгөө ангийг төгссөн бөхчүүдээс у.х Э.Оюунболд, а.а Б.Номиндалай гээд бөхчүүд байна.

-Цэргийн наадмыг дурсахгүй өнгөрч болохгүй байх?

-Цэргийн наадмын өглөө өөрийгөө түрүүлчихнэ л гэж бодсон. Гэхдээ цэргийн харцага хэмээх сайхан цол авсан. Ийм цол авна гэж бодож байгаагүй. Хүнд төсөөлөгдөөгүй цол гэж байдаг даа. Тийм цолоо авсан.

-Хэн хэнийг давж харцага боллоо?

-Гурвын даваанд а.а Х.Мэндбаяр, дөрөвт а.х.а Ш.Мөнгөнбаатар, тавд а.х.а А.Алтанхуяг, зургаад а.х.а Ч.Батчулуун (улсын начин) нарыг давсан.

-Харцага болсон барилдаан тань сонирхолтой болсон шүү?

-Өмнө аймаг цэрэгт Ч.Батчулуун ахад гурав уначихсан байсан. Ч.Батчулуун ах барьц сонгоод бараг давчихлаа гээд тайвширчихсан байх. Би унаж яваад эргээд давсан.

-Бэлтгэл жигдэрч байна уу?

-Одоохондоо арай л жигдрээгүй байна. Зунжингаа найр, наадам, энэ тэрүүгээр явсан. Удахгүй жигдрээд эхлэх байх аа.

-Заалны барилдаанд анх давж байсан улсын цолтон хэн бэ?

-2013 оны хавар улсын цолтнуудын барилдааны нэгийн даваанд улсын начин Р.Пүрэвдагвыг давсан барилдаан байна. Р.Пүрэвдагва начин тэр барилдаанаас хоёр, гурав хоногийн өмнө начингуудын халж барилдаанд барилдаад зургаа давсан байсан.

-Биеийн өндөр, жин хэдтэй байна?

-Өндөр 182 см, жин 115 кг

-Залуу хүний хувьд монгол бөхийн хөгжлиийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би хувьдаа бөхийн хөгжлийг мундаг байна гэж боддог. Бөхийн сургуулиуд олон болсны зэрэгцээ, хичээллэгсдийн тоо их болсон. Бөхчүүд ч бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг болж, одоо цагт хэн сайн бэлтгэл хийсэн нь дээшээ гараад ирдэг болсон байна шүү дээ.

Сумын заанууд улсын цолтнуудын барилдаанд багтдаггүй болсны зэргэцээ цагаан сар болон томоохон барилдаануудад аймгийн начин цолтой бөхчүүд багтахаа байсан байна.

-Хэзээнээс “Алдар” спорт хороонд харъяалалтай болсон бэ? Аль нэг ангид харъяалагдаж байна уу?

-Сумын заануудын барилдаанд дөрөв түрүүлсний дараа тамирчнаар орооч гэсэн урилга ирсэн. Ямар нэг ангид харъяалагдаагүй. Алдар спорт хороо гэж барилдаж байгаа. Дэд ахлагч цолтой.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Хүмүүст дамжуулж хэлэх зүйл байвал хэлж болно шүү?

-Зэвсэгт хүчний “Алдар" спорт хорооны хамт олон болон, төрүүлж, өсгөсөн аав ээждээ баярлаж явдаг шүү гэдгээ “Бөх" сониноороо дамжуулан уламжилъя.

ХААИС-ийн оюутан С.Давааням Эх сурвалж: "Бөх" сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Sat Oct 18, 2014 10:41 am

Д.Данзан: Монгол бөх дэлхийн хамгийн төгс төгөлдөр бөх

-Үндэсний бөхийн холбооны баганыг түшилцэж яваа таньтай ярилцаж байгаадаа баяртай байна. Саяхан бөхчүүдэд допинг илэрсэнтэй холбоотой мэдээллээр ярилцлагаа эхэлье?

-Өнгөрсөн наадмаар улсын цолонд хүрсэн улсын начин Н.Адъяабат, Э.Суманчулуун нарын шинжилгээгээр сэргээш илэрсэн гэдгийг өчигдөр хэвлэл мэдээллээр зарлалаа. Солонгост хийлгэсэн шинжилгээгээр допинг илэрсэн нь тогтоогдсон.

-Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Манайд ийм тохиолдол илэрвэл барилдах эрхийг нь хасах, цол, чимгийг нь хураах журамтай.

-Бөхчүүдийг сэргээш хэрэглүүлэхгүй байх тал дээр та бүхэн хэр анхаарч байна. Жишээлбэл, допинг хэмээх бэлдмэлийг Монголд оруулж ирэхгүй байж болдоггүй юм уу?

-Долингийн хор холбогдлыг манай бөхчүүд уг нь сайн мэддэг. Сайн сахиж биелүүлдэг. Дээрх хоёр бөх маань бэртэлтэй байсан болохоор эмчилгээ хийлгэсэн гэж байгаа. Бөхчүүд маань бөхийнхөө ёс жудаг, уламжлалыг сайн сахиж, хууль дүрмээ биелүүлж, энэ мэт алдаа дутагдал гаргахгүй байх хэмжээний боловсролтой улс шүү дээ.

Гэхдээ манай бөхчүүд зориудаар үүнийг хэрэглээд байна гэж би бодохгүй. байна. Аавын хүүхдүүд алдаж гэндсэн зүйл гараа байлгүй. Тиймээс энэ таарал, болгоомж, өөрөө өөрийгөө хариуцах хариуцлага юу юунаас чухал. Тиймээс нийт, бөхчүүддээ дахин иймэрхүү алдааг битгий гаргаарай, өөрсдийгөө сайн хянаарай гэж захья.

Ер нь бусад хүмүүс бөхчүүдээр маань бахархаж байдаг бол, бид бүхний хувьд тэднийгээ илүү их хайрлаж байдаг юм шүү дээ. Допингийг гаднаас оруулж ирэхгүй байхыг манай Бөхийн холбоо хориглох, хянах боломжгүй, тийм ч үүрэггүй.

Тамирчид, бөхчүүд авахгүй бол оруулж ирсэн хүмүүс нь бизнесийнхээ хувьд шатаад л өнгөрөх ёстой. Тэд тэр юмаа бөхчүүдийн ам руу хүчээр хийхгүй шүү дээ. Тэгэхээр бөхчүүд маань ямар ч гоё үгэнд хууртахгүй хашир, өерийгөө, монгол бөхөө бодсон хариуцлагатай байхад л болох хэрэг.

Зарим хүмүүс допингийн сүлжээ бий болсон гэж ярих юм. Мэдэж байвал хууль, хяналтынханд хандах хэрэгтэй. Мэдээд байгаа мөртөө дуугүй яваад байгаа нь өөрөө гэмт хэрэг биз дээ.

-Олны ярьж байгаагаар одоогийн бөхнүүд их ёс жудаггүй ааш авир гаргах боллоо гэдэг. Жишээ нь, хоорондоо барилдаж байгаад зодолдох, ахмад настнаа хүндлэхгүй байх гэх мэт?

-Өнөө үед, тухайлбал 2000-аад оноос буюу Бөхийн өргөөтэй болсон цагаас өмнөх 60-90-ээд онтой харьцуулахад бөхийн тоо асар их өссөн. Өмнөх үед заалны барилдаанд 24, 36, 48 бөх л барилддаг байсан бол одоо сумын цолтны барилдаанд 500-600, аймаг цэргийн цолтон ахалсан барилдаанд тоо хязгаарлаад 256, улс аймгийн цолтон толгойлсон барилдаанд 224-256 бөх барилдаж байна.

Бөхтэй олон спорт хороодын зэрэгцээ аймаг бүхэн өөрийн гэсэн бөхийн дэвжээтэй боллоо. Энэ бол том хөгжил, дэвшил мөн. Үүнийг дагаад монгол бөх, бөхчүүдийн нэр хүнд их дээшилсэн. Ихэнх бөхчүүд барилдахаас өөр зүйл хийдэггүй, зөвхөн бэлтгэл хийж, барилдаж байна.

Энэ нь үндэсний бөх маань спорт талаасаа их хөгжсөн гэсэн үг. Үүнийг дагаад зарим бөхчүүдэс “спортын зан характер” гардаг болж байна. Дэлхийн аль ч спортод иймэрхүү зүйлс байдаг. Гэхдээ би үүнийг зөвтгөж, зарим бөхийн зан чанарын дутагдлыг өмөөрч байгаа юм биш.

Бөхчуүд хааяа илрэх гээд байдаг “спортын: характер” гэх таагүй зүйлийг ёс суртахуун, жудаг чанараараа дарж явах ёстой. Өөрөөр хэлбэл, ёс жудгаа нэгд тавьж, хэлээ хазаж, нэг гараа нөгөө гараараа барьж явах ёстой юм.

Харамсалтай нь ганц нэг бөх ингэж чадахгүйгээсээ болоод өөрийнхөө төдийгүй нийт бөхчүүдийнхээ, монгол бөх гэдэг их өв соёлынхоо нэрийг гутаах юм. Манай холбооны дүрэмд бөх хүний ёс жудагт харш янз бүрийн зан авир гаргавал тухай бүрт хариуцлага тооцох заалтууд бий.

Энэ хэмжээнд зохих арга хэмжээг авдаг. Хүмүүс нэг бөхийн таагүй, багахан ч болов үйлдэлд ихээхэн эмзэглэж, шүүмжлээд байгаа нь бөхчүүдийн мууг үзэх гэсэн санаа огт биш, харин огт өө сэвгүй, үлгэр жишээс байхыг л бөхчүүдээсээ шаардаж байгаа хэрэг.

Гэхдээ нэг бөхийн тухай биш нийт бөхийн тухай мэт “бөхчүүд” гэж ярих нь хэцүүхэн байдаг. Жишээ нь, Н.Дорж гэдэг бөх алдаа дутагдал гаргавал, олон түмэн маань бүх бөхчүүдийг Н.Дорж шиг бодож хавтгайруулан ярьж, ойлгож болохгүй.

-Одоогоос хэдэн сарын өмнө цахим ертөнц дээр хоёр монгол бөхийн эмэгтэй хүний цүнхийг яг л олс мэт таталцан булаалдаж байгаа реклам гарсан байдаг. Үүнийг ихэнх хүмүүс монгол бөхчүүд маань ёс жудаггүй авирлалаа гээд шүүмжлээд байсан. Та энэ тал дээр юу гэж бодож байна?

-Би тэр рекламыг үзээгүй л дээ. Гэхдээ тэр рекламыг хийсэн хүнийх нь зохиомжоор л тоглоно шүү дээ. Үүнд ёс жудагт харшлаад байх ноцтой юу байгаа юм бэ. Харин ямар рекламд тоглох, ямарт тоглохгүйгээ сайн бодох хэрэпгэй.

-Үндэсний бөхөд төрсөн аваргууд нэг жил түрүүлээд л хүч саарчихдаг. Гэтэл хоёр, хэдэн жил дараалаад түрүүлчих дээр үеийнх шиг мундаг аваргууд төрөн гарахгүй байгаад олон түмэн сэтгэл дундуур байдаг?

-Дээхэн үед бэлтгэл нэг их хийдэггүй байсан болохоор байгалиас заяасан илүү хүчтэй нь давуу байсан талтай. Түүнээс хойщих цаг үеийн бөхчүүд ч яг одооныхыг бодвол бэлтгэл арай л бага хийдэг байсан.

Одоогийн бөхийн хөгжил бол бэлтгэл дзэр суурилсан байдаг юм. Бэлтгэл хэн сайн хийсэн нь л илүү амжилт гаргана, өөрөөсөө илүү бөхийг хаях бололцоотой байна гэсэн үг. Олон бөх амжилтын төлөө зүтгэж байгаа болохоор тэндээс хэн нэгэн нь давамгайлж гарч ирзх амаргүй л дээ.

Өөр өөр цаг үеийн бөхчүүдийг жишиж болдоггүй. Тэднийг нэгэн цаг үед яг адил 25 настай байхад нь барилдуулж болдог байсан бол чухам хэн нь илүү вэ гэдэг нь мэдэгдэнэ шүү дээ. Мэдээж өмнөх цаг үед үнэхээр их авьяас чадвартай аваргууд байсныг би үгүйсгэхгүй.

Зөвхөн бөх гэлтгүй урлагийн тухайд л гэхэд 60,70,80-аад онд С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Д.Мяасүрэн гээд аварга хөгжмийн зохиолчид л дээгүүр яригдаж байсан бол, одоо бол хөгжмийн зохиолчид, ая зохиогчид зөндөө байна. Өөрөөр хэлбэл, хөгжил дэвшил салбар бүрт байна, тэдгээрийн шалгуур нь цаг хугацаа байна.

-Мөн одоо барьц шодуулж, золгуулж байгаа нь бөхийн уран хурц барилдааныг устгаж, бөхчүүдийг золгохын төлөө барилдахад хүргэж байна хэмээн бөхийн хорхойтнууд ярьдаг. Жишээлбэл, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргууд дээхэн үед хоорондоо таарчихаад удаад байхаар нь хоёуланг нь хассан удаатай. Үүнийг их сайн дүрэм гэж ярих хүн олон бий?

-Бас л дээр үед гээд ярья. Цеөн бөх барилддаг байсан тул үзэгчдийн сэтгэл ханадагггүй, удаан барилдсан ч уйддаггүй байлаа. Одоо бол 256 бөхийн барилдаан нийт зургаан цаг үргэлжилж байна. Өмнө үеийнхээс нэг удаагийн барилдаанд бараг 4-5 дахин олон барилдаан харна гэсэн үг шүү дээ.

Үзэгчид олон сайхан барилдаанд сэтгэл ханачихсан байхад хоёр бөх хоёр цаг барилдвал хэн хэрхэх вэ? Нөгөө талаас 256 бөхийн барилдаан найман цаг үргэлжилнэ. Аягүй бол арван цаг ч болно. Арван цаг суусан хүмүүс өлсч цангаж, ядарна шүү дээ. Иймийн учир шалтгааны үүднээс барилдааныг тодорхой цагт дуусгаж байхын тулд барилдааны хугацааг хязгаарлах зорилгоор хаялцах барьцыг бий болгосон юм.

Монгол бөхийн мэргэжлийн байгууллага болох манай холбооны нарийн мэргэжлийн бүтэц болох бүх аварга, арслангууд байдаг Цэцдийн зөвлөл энэ саналыг олон удаагийн хурлаараа хэлэлцэж байж шийдсэн юм.

Энэ шийдвэрийгбуруушаасан хүмүүс байсан тул олон нийтэд хандан 14 жилийн турш “Өөр ухаалаг арга байвал санал болгоно уу. Бид туршаад үзье, болж байвал хэрэгжүүлье" гэж уриаллаа. Энэ хугацаанд олон нийтээс нэг ч санал ирсэнгүй, харин бөхчүүд хоёр санал гаргасныг туршлага, болсонгүй. Энэ хоёрын саналын нэг нь шуудаг аваад цээж рүү нь мөргөн хөөх, нөгөө нь хөл авахуулах.

Нөгөө талаас 256 бөх барилдахад нийт 255 барилдааныхаа 1-8 хувьтай тэнцэх тооны хаялцах барьц бариулах барилдаан гардаг юм. Энэ бол олон удаа-гийн судалгааны дүн. Саяхан болсон барилдаанд гэхэд гурван удаа золгооны барьцнаас барилдсан тохиолдол гарсан. Энэ чинь ердөө 255 барилдааны нэг хувь ч хүрэхгүй байна гэсэн үг л дээ.

Харин таргалалт гэдэг зовлон зөвхөн бөх гэлтгуй дэлхийн олон орны хүмүүст, хүн төрөлхтөнд нүүрлэж буй, шийдлээ эрсэн, хайсан бэрх асуудал юм. Тийм болохоор бөхчүүд энэ барьцнаас болоод таргалаад байна гэх нь хэт өрөөсгөл ойлголт юм.

-Өнгөрсөн наадмаар Сүхбат, Өсөхбаяр зэрэг аваргууд бөхийн эрэмбээс болж багагүй маргасан. Үүнд та бүхэн ямар байр суурьтай байна?

-Өнөөдөр мөрдөж байгаа дүрмээр бол бөхчүүдийг цол авсан он цагаар нь биш амжилтаар нь эрэмбэлж байгаа юм. Энэ шударга зарчимд шилжээд даруй 11 жил болж байна. Үүнийг хүн бүр мэднэ.

Энэ хоёр бөх нэг өдөр дархан аварга цол авсан болохоор илүү амжилттай нь өмнө эрэмбэ эзлэх учиртай. Харин зарим хүмүүс энэ асуудлыг дархан аваргуудыг эрэмбэлдэггүйтэй адилтгаж ойлгоод байх шиг байна.

Манай хоёр бөх зарлигаар нэг өдөр дархан аварга болж байгаа тул эрэмбэлж байгаа юм. Дархан аваргуудыг эрэмбэлэхгүй гэдэг нь нэгэнт эрэмбэлснээс хойш хойно эрэмбэтэй нь цаашид хичнээн илүү амжилт гаргалаа ч анх тогтоосон эрэмбэ хэвээрээ байна гэсэн үг.

Гэтэл үүнийг А.Сүхбат аварга эсэргүүцэж, жигүүр булаалдсан юм. Харин Г.Өсөхбаяр аварга хэрэлдэж маргаагүй, наадмаа, төрөө, түмнээ хүндлээд баруун талд гарсан.

-Түүнээс гадна үндэсний бөхийг хэтэрхий олон цолтой болгосон нь чанаргүй цолтнуудыг бүрдүүлж байна гэж зарим хүн шүүмжилж байсан, энэ тал дээр?

-Хүмүүс эхлээд тэгэж шүүмжилдэг байсан. Одоо тэгэхээ больсон. Үндэсний бөхөд хоёр цол нэмснээр сайн ур дүнд хүрсэнтэй өнөөдөр маргах хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Үүний ачаар бөхийн найраа багассан, бөхчүүдийн амжилт, хөдөлмөрийг шударгаар үнэлсэн.

-Бөхийн холбоог янз бүрээр л ярьж бичих юм. Та үүнд эмзэглэдэг үү?

-Яах вэ, шүумжилж л байг л дээ. Шүүмж гарч байна гэдэг ажил хийж байгаагийн л илрэл байх гэж боддог. Бусад спортын холбоод жилд нэг удаа УАШТ хийх юм, өөрийн байргүй, хэвлэлгүй, өдөр тутмын ажилгүй байх шиг харагдах юм.

Гэтэл тэднийг хэн ч шүүмжлэхгүй мөртөө өдөр тутмын ажилтай, долоо хоног бүр барилдаантай, өөрийн ордон, сонин, сайттай, түнш телевизтэй, түүгээрээ барилдаан бүрээ нэвтрүүлдэг, түнш FМ радиогоороо долоо хоног бүр хоёр цагийн нэвтрүүлэг хийдэг, бөхөө дэлхийн дээд амжилтын Гиннесийн бүртгэлд оруулсан, ЮНЕСКО-д бүртгүүлсэн манайхыг болохоор балбаад байх юм.

Манайх зөв сайхан шүүмжийг хүлээж аваад ажилдаа тусгадаг, шүүмжлэл бүр тийм ч зөв байдаггүй болохоор бурууд нь тайлбар хийдэг, нээлттэй байгууллага.

-“Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг даа” гэж үг байдаг. Шүүмж, магтаал хоёрын аль нь та бүхний ажил үйлсийг хөглөж, урам зориг өгч байна?

-Мэдээж зэмлэл шударга, зөв байгаад ажлыг сайжруулахын төлөө бол хүлээн авна. Чин сэтгэлээсээ хэлсэн шүүмжүүдийг хүлээн аваад ажил хэрэгтээ тусгадаг. Шударга, урмын үг сайхан сонсогддог.

Тийм үг бидэнд хэлдэг хумүүсийн дэмэнд бид ажилдаа ч эрч хүчтэй, урам зоригтой ордог юм. Ер нь “Ухаангүй хүн шүүмжинд урвалзана, магтаалд ханхалзана" гэж үг байдаг даа.

-Нямдорж тэргүүтэй та бүхнийг ажаад байхад сүрхий л юм хийгээд байх шиг байдаг. Харин хүмүүс та бүхний ажлыг тэр бүр сайн мэдэхгүй байх шиг?

-Манай холбоо байгуулагдсанаасаа хойш олон сайн үйлс хийсээр байна. 1991 онд бид Бөхийн өргөө барих зорилт дэвшүүлж байхад нийгэм тэр аяараа картын бараанд оочерлож, дэлгүүрийн лангуун дээр бор давснаас өөр юмгүй байлаа.

Ийм цаг үед энэ Бөхийн өргөөг чинь эхлээд зургаан жил зүтгэж байж босгосон юм шүү дээ. Улсын хэмжээнд МҮОХ, манай хоёр л бусдаас хараат биш өөрийнхөө байранд ажлаа явуулж байна.

Гэхдээ хамгийн их шүүмжлүүлж, муу хэлүүлж байна. Бид бүх телевиз, сонин хэвлэл, бизнесийн олон байгууллагатай харилцан ашигтайгаар хамтран нээлттэй ажилладаг.

-Үндэсний бөхийг Геннесийн номонд бүртгүүлсэн үйлсээр чинь олон түмэн их бахархдаг шүү. Энэ бүхнийг хийхэд амаргүй байсан биз?

-Энэ ажил мэдээж амаргүй байсан. Энэ бол бидний бүтэн нэг жилийн хөдөлмөрийн үр дүн. Улсын хэмжээгээр 6000 бөхийг нэг дор цуглуулах, Гиннесийн байгууллагад ойлгуулах яаж амар байхав. Дэлхийн соёлын өв санг хөгжүүлдэг, хамгаалдаг ЮНЕСКО-гийн хамгаалалтын болон төлөөллийн жагсаалтад бид “Эрийн гурван наадам”-аа бүртгүүлсэн.

2007 онд Англид жил бүр хэвлэгддэг нэр хүндтэй сэтгүүл дээр манай үндэсний бөх дэлхийн хамгийн сонирхолтой таван спортын нэгээр бичигдсэн. Мөн “Монгол бөхийн нэвтэр-хий толь” бүтээл гаргалаа.

Үүнд 1750 оноос хойших монгол бөхийн түүх байгаа. Энэ номонд бөхтэй холбоотой 800 нэр томъёо орсон. Үндэсний бөхийн 1000 мэх байдгийг бид бас судалж тогтоож оруулсан.

-Дэлхий дээр олон төрлийн бөх байдаг ч манай үндэсний бөх, бүх бөхийн хаан нь ч байж болох ?

-Бехийн хаан нь гэдэгтэй би санал нийлнэ. Монгол бех бол дэлхий дээр байгаа хамгийн төгс төгөлдөр бөхийн төрөл. Одоо манайхаас олимп, дэлхийн аваргууд төрсөөр байгаа нь энэ бөхийн маань л буян хишиг юм.

Манайд үүсч хөгжсөн бөхийн бусад төрлүүд үндэсний бөх дээр л суурилж хөгжсөн юм. Манай монгол бөх дэлхийн бусад бөхөөс ялгарах олон давуу талтай.

Нэгд, хамгийн олон мэхний хувилбартай, хоёрт, өмсгөл нь төгс, гуравт, хамгийн олон даваатай, олон бөхийг хэдхэн цаг барилдуулаад шилдгийг нь тодруулах боломжтой, жин, талбайн хязгааргүй гээд зөндөө.

Үндэсний бөхийн найман даваатай барилдаанд эхний нэг, хоёр даваа л гайгүй, бусад даваа нь чанга.

А.Батнасан

Эх сурвалж: www.niisleltimes.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Bakhdal » Mon Oct 20, 2014 9:25 pm

Болдгэрэл wrote:МҮБХ аль 2011 онд Ховд, Хөвсгөл, Өвөрхангай аймгууд 512 барилдуулахад зүгээр сууж байсан байж одоо гэнэт хуулиа дагадаг хүмүүс болоод өмнө нь барилдсан аймгууд ч хууль бус наадам хийсэн гээд байгаа нь үнэхээр сонирхолтой байна. Үнэхээр хууль бус юм бол яагаад бүхэл бүтэн гурван жил хууль бус наадмыг эрэмбэндээ оруулаад яваад байсан юм бэ? МҮБХ-ныхон Дундговийн наадмыг гурван шатны шүүх дээр ялагдчихсан яваа гэж яриад байх юм. Тийм юм ердөөсөө ч байхгүй. Зөвхөн аймгийн хурц арслан цолны захирамж гаргасан аймгийн засаг даргын л буруу. Тэрнээс бусад цолтнууд нь шүүхдээд явбал цолоо авах 100 хувь боломжтой юм билээ ...


Хууль зүйн үүднээс тайлбарлавал сүүлийн хэдэн жил болсон ихэнх аймгийн наадмын бөхийн барилдаан нь хүчин төгөлдөр бус болно л до. Учир нь "Үндэсний Баяр Наадмын Тухай" Монгол Улсын хуулиар бол аймгийн наадамд 128 бөх л барилдах ёстой. Гэхдээ 128-иас их 256 бөх барилдуулах ганцхан л заалт бий тэр нь ТЭГШ ой. Мөн энэ нөхцөл нь сумдын наадамд мөн хамаатай юм. Тодруулбал:

7.3.Аймгийн баяр наадамд 128 бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
7.4.Энэ хуулийн 7.3-т заасан наадамд 256 бөх барилдсан бол тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, долоо давсан бөхөд аймгийн заан, найм давсан бөхөд аймгийн арслан цол олгоно.
7.10.Энэ хуулийн 7.2, 7.4, 7.6-д заасан барилдааныг тэгш ойн Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулж болно.

Тэгэхээр нийтээр хүлээн зөвшөөрч дагах хуулийн заалтыг зөрчиж, бүр 512 бөх барилдуулсан бүх наадмыг хүчингүй болгох нь хууль зүйн хувьд зүйтэй.

Учир нь нийтийн эрх зүйн хүрээнд хуулиар зөвшөөрөгдөөгүй бүх хориглогдох зарчмаар аймагт зөвхөн 128, гагцхүү ойн баяраар 256 бөх барилдуулах ёстой.

Энэ гаргалгаа юуг хэлээд байна вэ яагаад хууль нэгэнт л зөрчиж байхад түүнийг хэт их зөрчих, зөрчих гэсэн 2 ойлголт байж болохгүй.
Үнэхээр бөхийн холбоо хууль баримтлах гэж байгаа бол 128 бөх барилдуулсан аймгийн наадмыг хүлээн зөвшөөрч, бусдыг тэгш ой биш бол хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй.

Нөгөө талаасаа аймгийн засаг дарга /аймгийн цол/, сумын засаг дарга /сумын цол/, Ерөнхийлөгчийн шийдвэрийг /Улсын цол/-ыг хүчингүй болгох этгээд нь

1. Шийдвэр гаргагч өөрөө
2. Дээд шатны байгууллага /сумыг аймаг, аймаг бол ерөнхий сайд/
3. Эсхүл шүүх /захиргааны шүүх болон Үндсэн хуулийн шүүх/

Тэгэхээр шүүхдэхээс л өөр гарц байхгүй байна да.
Ямар завхарсан юм болоод байна ааа :smile: :D
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Tue Oct 21, 2014 7:21 pm

!
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:30 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 31 guests