НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby 21Grams » Mon Dec 26, 2005 4:32 pm

Бөхчүүдийн сонирхолтой ярилцлагууд, тэдний тухай нийтлэлүүдийг энд хуулбарлаж тавьж байя.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3870
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 21Grams » Mon Dec 26, 2005 4:36 pm

Ирээдүйн аварга шавьдаа Бат-Эрдэнэ аварга зодог шуудгаа өгчээ.
2005.12.26, 10:01 am Сэрүүлэг

"Аварга" биеийн тамирын дээд сургууль байгуулж бөхийн дэвжээтэй болсноосоо хойш Б.Бат-Эрдэнэ аварга гарын шавиа бэлтгэж эхэлсэн гэдэг. Сайн бөх болох ирээдүйтэй шавь нараа хувийнхаа "Аварга" дээд сургуульд төлбөргүй сургадгаас гадна хайртай шавиудаа улсын цол авах, цолоо ахиулахад нь ч ихээхэн дэмждэг болжээ. 1982 оноос бөхийн торгон зодог шуудаг өмссөнөөсөө эхлээд Бат-Эрдэнэ аварга хорь гаруй зодог шуудаг оёулсан агаад бугдийг нь хадгалсан гэнэ. Аваргын зодог шуудгийг улсын харцага Сэрээтэр, улсын иачин Алтангадас, аймгийн заан "жижиг' Санжаа, Батбуян нар оёдог бөгөөд их аваргын олон жил өмсөж байгаа монгол гутлыг Хэнтий аймгийн "уран" Гомбо хэмээх хүн урлаж өгчээ.
Хуучирсан зодог шуудгаа Бат-Эрдэнэ аварга хаяж үрэгдүүлэлгүй амь шигээ хадгалдаг боловч ганц нэгийг нь гарынхаа шавь нарт бэлэглэжээ. Аваргыг цэргийн арслан цол авахад Хэнтий нутгийн ахмад бөх Барамсай заан зодог шуудгаа тайлж өгчээ. Сонирхолтой нь тэр үед дөнгөж танилцаад байсан гэргий Болормаагийнх нь төрсөн эцэг нь Барамсай заан гэж Бат-Эрдэнэ аварга огт мэдээгүй байсан гэдэг.
Харин Бат-Эрдэнэ аварга 1999 онд Хөвсгөл аймгаас хөтөлж авчирсан гарын шавь Х.Мөнхбаатарыг энэ зуны улсын наадамд зодоглоход хуучин зодог шуудгаа өгсөн бөгөөд Мөнхбаатар начин өмсөж барилдаад долоогийн даваанд аварга багшийнхаа аманд гарч даван улсын заан цол хүртсэн. Тэгвэл 2001 оны наадамд анх зодоглохдоо мөн л аварга багшийнхаа өгсөн зодог шуудгийг өмсөн барилдаад хорьхон насандаа улсын начин болсон агаад ерөөс Мөнхбаатарыг нэгэн цагт түрүүлж улсын арслан болох бөх хэмээн бөхчүүд ярилцдаг ажээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3870
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Mon Dec 26, 2005 4:40 pm

Далай аварга А.Сүхбат: Би уран сайхан мэх хийе гэхээсээ илүү даацтай хийе л гэж боддог.
2005.12.24, 12:19 pm Бөх

Р.Мөнхдаваа

Далай аварга А. Сүхбаттай дээхнэ хийсэн нэгэн ярицпагаа та бүхэнд хүргэж байна. Доорх ярицлагыг уншаад та аваргыг улам ойр таних болов уу гэж найдна. Дашрамд дурдахад аварга маань бэртлийн улмаас ойрын барилдаануудад зодоглож чадахгүй байгаа билээ.
-Таныг Хонхорт өсч торнисон гэдэг. Гэтэл бас одоогийн таны эзэмшил Баруундэлгэрийн аманд төрж өссөн ч гэх юм. Та яг хаана нь төрж өссөн юм бэ?
-Манайхан ve удмаараа Богдхан уулын Төрхурах, Шажинхурахын аманд аж төрж ирсэн. Богд уулын урд энгэрээр нутаглаж ирсэн гэсэн үг л дээ. Баруундэлгэр, Хонхорын аль алинд нь би бага насаа өнгөрөөсөн, миний өсч торнисон нутаг маань юм.
-Таны ээж Хонхорт насаараа амьдарч байна. Одоо харин хаана нутаглаж байна вэ?
-Одоо Өлзийт хороололд байгаа. Ижий маань 70 хүрч байна даа.
-Ахыг таньтун сайн уяач гэдгийг өнгөрөгч наадмаар Монгол даяар дуулж сонслоо. Танайхан яагаад ийм их хийморьтой, авьяастай байдаг юм бэ?
-Үүнийг аав ээжийн маань үр хүүхдүүдээ заяасан их буян заяа, ач тус юм даа гэж боддог. Бас сайн нөхөд, сайн сурган хүмүүжүүлэгч багшийн маань ач тус их.
-Та бага насаа дурсана уу?
-Улаанаа гэж нутгийнхан маань өхөөрдөн дууддаг байсан нь одоо ч хэвээрээ. Час улаан хүүхэд байсан юм гэнэ лээ. /инээв/. Маш ажилсаг xvvxэд байлаа. 10 настайдаа үнээ сааж сурлаа. 12 настайдаа дөчийн битонтой ус мөрлөөд явчихдаг болсон санагдана. Хөдөөгийн амьдрал хүүхдийг ингэж л хатуу хүтүү сургаж, биеийг нь чангаруулж өсгөдөг шүү дээ.
-Хонхороос «Шонхор» руу, залуучуудын шигшээ рүү гүйж ирж бэлтгэл хийдэг байсан гэдэг. Тийм тохиолдол олон байв уу?
-Хэдэн удаа гүйж байсан. Бэлтгэлийнхээ холын кроссыг тааруулж байгаад Хонхороос гүйдэг байлаа.

-Ойрын зайд хурдан гүйнэ биз?
-Жин багатай байхдаа маш хурдан гүйдэг байлаа. Одоо ч хурд бага зэрэг саарчээ...
-Таныг аавынхаа занг дууриасан гэж ярьдаг юм билээ?
-Тийм тал бий байх шүү. Ер нь xүү нь аавыгаа дууриадаг шүү дээ. Ааш муутай боловч сайхан сэттэлтэй хүн олон байдаг шүү дээ.
-Уучлаарай, таныг манай нутгийнх, тэрний хүүхэд гэж цуурах нь бий. Та үүнд нэг мөр хариулт өгөөч?
-Нутаг нутагт цуурдаг нөхөд байдаг шүү дээ /инээв/. Би бол Агваансамдангийн Сүхбат гэдэг хүн байна аа. Аав маань намайг алган дээрээ бөмбөрүүлж өсгөөд, ухаан орсон цагаас минь л бөхийн эрдэм заасан. Хутгах мэхийг аав маань анх зааж өгч байлаа.
-Таны аавыг бас шаггүй барилддаг байсан гэж сонссон юм байна?
-Улсын их баяр наадамд хоёр удаа дөрөв давсан хүн шүү дээ. Нэг удаад нь л лав Ж.Чойжилсүрэн арсланд тавын даваанд унасан гэдэг юм. Нөгөөг нь хэнд унасан гэдэг билээ дээ, байз.
-Таны нас, жин, өндөр?
-34 настай. 110 кг жинтэй, 180 см өндөр.
-Анхныбагш?
Гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва.
-Эхээс хэдүүлээ вэ?
-11-үүлээ
-Таныг цэвэр монгол үүлдрийн нохой болон хурдны морь тун их сонирхдог гэдэг юм билээ?
-Би монгол бөх, монгол морь, монгол банхар /инээв/ бар бизнест сонирхолтой. Эдүгээ цагт бизнес хийхгүй яаж болох вэ дээ.
-Та дуу хууранд хэр вэ. Уртын дуу аялчихна биз?
-Мэдээж дуу хууранд дуртай. Уртын дуу дуулах дуртай л даа. Гэвч нэг их сайн дуучин биш, маруухан л даа. Xүмүүс дуулахыг минь
сонсоод дунд зэргийн л гэж үнэлэх байх. Эр бор харцага, Эрдэнэ засгийн унагыг аялах дуртай.
-Таны шүтэж дээдэлж явдаг зүйл юу вэ?
-Монгол нутаг, мөнх хөх тэнгэр, газар шороо, ус мөрөн, уул нуруу зон олон маань юм даа.
-Нууц биш бол та хэдэн азарга адуутай вэ?
-Дөрөв, таван азарга адуу Сэргэлэн суманд бий.
-Таны дуу хоолой их бүдүүн юм аа?
-/Инээснээ/ Өөрт бол ер тэгж мэдрэгдэггүй шүү дээ.
-Уран барилдаантай бөхчууд шатар сайн тоглодог гэдэг. Та хэр шатарчин бэ?
-Шатар хааяа нэг тоглох дуртай. Гэхдээ шатрын онол заалгаж байгаагүй. Зүгээр л ах дүү, найз нөхөдтэйгээ л тоглож байгаад тааруухан нүүгээд сурчихсан юм. Хожихдоо хожоод л, хожигдохдоо хожигдоод л явдаг /инээв/.
-Та аливаа юмнаас хулчийх, айх гэдгийг мэдэх үү?
-Мэдэхгүй гэж худлаа хэлээд яах вэ. Хүн бүхэнд энэ зан байдаг байх. Ер нь амьдрал тэр аяараа бөх биш шүү дээ. Аливаад ухаалаг хандахыг хичээдэг. Хүн юунд хэзээ сэрэмжтэй хандахыг хичээдэг. Хүн хэзээ зориг гаргах вэ гэдгээ мэддэг байх ёстой.
-Гэрэл зураг авах хообийтой гэж дуулсан юм байна. Танд хэр их зураг бий вэ?
-Миний зураг 1000 л гэж яригдах байх шүү. Цуглуулсан зургуудаа скайнердаад CD-нд хуулж, хадгалж эхлээд байна. Яваандаа гэрэл зургаар сайхан дурсгалын музей байгуулахсан гэж боддог.
-Ном зохиолд хэр шимтдэг вэ. Яруу найраг сонирхдог уу?
-Ер нь ном зохиол унших дуртай. Манай нутгийн том яруу найрагчид болох Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Д.Цоодол, Т.Галсан
нарын агуу их хүмүүсийн шүлэг найргийг уншиж, ном зохиолыг нь цуглуулдаг. Бас дэлхийн алдарт хүмүүсийн намтрыг унших дуртай.
-Намтраараа ном бичье гэж боддог уу?
-Боддог шүү Яваандаа нэлээн чанартай ном гаргана аа.
-Таныг бөхийн зураг авдаг Д.Лхагвасүрэн ахад гэрэл зургийн аппарат бэлэглэсэн гэж дуулсан. Энэ үнэн үү?
-Үнэн. Үргэлж барилдааны торгон сайхан агшины зураг авч явдаг хүн болохоор нь «Олон сайхан зураг авч бөхчүүдээ мөнхлөөрэй» гээд зургийн аппарат бэлэглэсэн юм.
• Бөхчүүдийг хүнээс юм авч сурсанаас биш, өгч сураагүй гэж шүүмжилдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Зөвхөн бөхчүүд ч биш байх аа, нийтээрээ л нэг нэгэндээ тус дэм болохдоо хойрго болоо юу даа. Миний хувьд олны нүдэн дээр шагнал
авч харагддаг болохоор тэгж боддог хүмүүс бий байх. Гэвч би ядарсан нэгэн тааралдвал тусалчих юмсан л гэж боддог шүү.
-Таныг шүүмжлэх хүмүүс байдаг...?
-Тэд бас л миний нөхөд шүү дээ. Үнэнийг хэлж байгаа бол нөхөр маань гэсэн vr.
-Аваргын охинтой гэрлээд гэрт нь очиход айдаггүй юм аа гэхэд аягүй л байсан байх. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцана уу?
Багшийнхаараа /Х.Баянмөнх аварга/ би үргэлж орж гардаг, хар багын бие биенээ сайн мэдэх хүмүүс. Гантогтох бид хоёр хоол байвал хувааж идчихээд л явдаг байлаа. Тийм болохоор хүргэн болж очиход гайхах, цочирдох явдал гараагүй.
-Барилдахдаа өмсдөг бор дээл, малгай, гутлаа хэзээнээс өмсөж байна вэ? Одоо солих болоогуй гэж w?
-Гутлын хувьд залуу бөх байхаасаа одоог хүртэл өмсөж явна. Олон өөр гутал хийлгэж үзсэн ч биед нэг л эвгүй санагдаад болоогүй юм.
Малгайгаа аймгийн арслан болсоноосоо хойш солиогүй яваа. Харин бор дээлээ заан цол хүртсэнээсээ хойш барилдаан бүp дээр өмсөж
очдог. Биед их эвтэйхэн, бүр миний биеийн хэвийг авчихсан дотнын нөхөр маань юм даа. Барилдаан дээр л борыгоо өмсдөг юм. Бусад үед өөр дээл өмсдөг өө. Бас барилдаанаас бусад үед өмсдөг ёслолын малгай бий.
-Аварга болсон жилээ Увс аймагт очиж барилдсан. Тэгэхдээ аваргынхаа тэмдгийг алга болгочихсоныг нэгэн айлын хүн олоод бурханыхаа дэргэд залчихсан байсныг очиж аваагүй гэж дуулсан. Энэ үнэн үү?
-Үнэн. Ихэр хүүтэй айлын хүн олоод бурхныхаа дэргэд залчихсан байна гэсэн. Тэмдгээ гээчихээд олдохгүй биз дээ гэж бодоод хайж сураглаа ч үгүй. Сүүлд тэр айл олсон болохыг дуулаад авья ч гэж бодоогүй. Увсаас хотод ирээд л шинэ тэмдэг хийлгэсэн. Тэр айлын хүүхдүүд сайн бөх болоод монгол бөхийн дэвжээг чимэх болтугай.
-Аваргын тэмдгээ хүний нутагт гээчихээд билэггүй юм боллоо гэж бодогдоогүй юу?
-Үгүй ээ, Увс бол сайхан ард түмэнтэй сайхан нутаг. Би байнга очдог шүү дээ.
-Та өөрийгөө байгалиас бөх болохоор заяагдсан хүн гэж боддог уу?
-Хүн хичнээн нийгэм соёл гэлээ ч жамаараа бол байгалийн л амьтан. Байгалиас яаж заяаснаараа л хувь заяа нь шийдэгдэж, бие бялдар нь цогцолдог гэж боддог. Ээж аавын маань удам судар, өөрт заяагдсан бөхийн төрмөл авьяас бөх болоход нөлөөлсөн юм болов уу даа... Хамгийн гол нь уйгагуй хөдөлмөр амжилтад хүрэх алтан түлхүүр болдог юм.
-Бөх хүний хувьд тохиосон хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцана уу?
-Бөх гэдэг тэнгэрлиг, хийморлиг хувь заяа. Анх залуу бөх багшаараа мэх заалгаад, унаж давахын амтыг мэдэрч байсан тэр мөчөөс эхлээд алдар цол xүртсэн он жилүүд маань тэр чигээрээ сайхан дурсамж шүү дээ. Нэг барилдаан гэдэг нэг тэмцээн. Тэмцээн болгон давтагдашп/й шинэ байдаг болохоор өдийг хуртэл оролцсон олон тэмцээн маань нийлээд агуу их дурсамж болж байна.
-Та барилдааны тэмдэглэл хөтөлдөг үү?
-Барилдаан бүрийн дараа тэмдэглэл хөтөлдөг. Залуу бөх байхаасаа л эхэлсэн юм. Одоо овоо хэдэн дэвтэр тэмдэглэл бий шүү. Тэмдэглэлдээ тухайн үеийн эрүүл мэндийн байдал, нойр, хоолондоо ямар байсан тухайгаа ч бичдэг. Өмнөө тавьж буй шинэ зорилго,
шаардлагатай зүйлсийн тухай бичдэг.
-Чөлөөт бөхийг арай эрт орхисон гэж боддог уу. Үүндээ та харамсдаг уу. Яагаад ингэх болсон юм бэ?
-Чөлөөт бөхөөр барилдахдаа жин их хасдаг байлаа. Дээр нь зах зээлийн нийгэмд шилжих хэцүү үe эхэлж бидний амжилтад сөргөөр нөлөөлөх болсон. Тэгээд л чөлөөт бөхийг орхисон юм.
-Жудогоор барилдах нь ээ гэж шуугиж байсан ч бас л больчихсон. Юу болсон юм бэ?
-Жудогоор барилдаж дадаагүй болохоор хэцүү юм билээ. Харин самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль
авсан.
-Та хэнд ялагдсан юм бэ?
-Улсын начин Н.Мөнхжаргалд. Шүүгч миний ялалтыг луйвардчихсан юм. Чөлөөтийн хүнийг түрүүлүүлж
болохгүй гэсэн үүдээс л тэр. Тэгээд түүнээс хойш би самбогоор барилдаагүй.
-Та сайн бөхөөс гадна бас сайн багш болж яваа. Хэзээнээс багшлах болов оо?
-Хэсэг залуустай бэлтгэл хамт хийдэг байлаа. Тэгээд нэг л мэдэхэд надаас салахаа больчихсон хэдэн сайхан шавьтай болчихжээ. Тэрнээс биш би тэрнийг шавиа болгоё, чи хүрээд ир би багшлая гэж яваагүй. Багш хүн гэдэг шавь нарынхаа төрсөн эцэг эх шиг нь л болчихдогийг биеэрээ мэдэрч явна даа. Тэд маань ямар байгаа бол, амьдралд нь тусалчих юмсан гэж хүртэл бодогдох юм... Спортод
амьдралаа зориулж буй залуусын ахуй сайнгүй л байгаа шүү дээ.
-Бөхчүүдийг нутгархах үзлийг өөгшүүлдэг гэж шүүмжилдэг. Таны хувьд энэ талаар юу бодож явдаг вэ?
-Одоо ч бөх мэргэжлийн шинжтэй болоод нутаг ус гэхээсээ гал галаараа л гэж ярьдаг болсон шүү дээ. Манай галд л гэхэд нутаг нутгийн
залуус бий. Бидний гал мэргэжлийн сумогийн дэвжээнүүдтэй л адилхан болж байна. Тэр их учиртай...
-Өнгөрөгч цагаан сарын барилдаанд хайнга барилдсанаасаа болж унав уу? Та өөрөө юу гэж дүгнэж байна вэ?
-Би цэвэр өөрийнхөө алдаанаас болж л унасан. Урдахь даваагаа даваагүй байж дараагийн давааг бодож байж унасан хэрэг. Өөрөөр
хэлбэл бодол нь түрүүлсэн юм. Ер нь барилдаан болгонд хашир хандахгүй л бол болдоггүй шүү дээ. Дараа дараагийн барилдаандаа
дотроо бодолтой, хашир барилдана.
-Шийдвэрлэх барилдаанд та тун шируун барилдах зуршилтай юм шиг ажиглагддаг. Яг барилдахын өмно өөрийгөө ирлэж, дотроо чангалдаг бодол бий биз?
-Анхаарлаа барилдаандаа сайн төвлөрүүлж, биеийн хүчнээс гадна сэтгэлийн агуу их хүчийг дуудан биедээ төвлөрүүлэхийг хичээдэг. Биеийн хучээр гурвыг, сэтгэлийн хүчээр мянгыг ялна гэдэг шүү дээ.
-Одоо заан цолтой байх үеийнх шигээ хөдөлмөрлөж чадаж байна уу?
-Тэр үеийнх шигээ бэлтгэл хийхгүй байна. Өөрийнхөө насанд тохируулж, бас бусад ажилтайгаа зохицуулж бэлтгэлээ базааж байгаа.
- Таныг хосгүй уран барилдаантай гэдэг. Д.Цэрэнтогтох, Ч.Бээжин нарын уран барилдаант аваргуудтай таныг харьцуулахад хэрхэн хүлээн авч, юу гэж боддог вэ?
-Монгол бөхийн эрт цагаас эхлээд эдүгээг хүртэл суу билэгтэй, уран барилдаантай бөхчүүд байсаар ирсэн. Намайг ингэж үнэлж байгаа бөх сонирхогчдодоо маш их баярлаж байгаагаа илэрхийлье.
-Уран мэх хийх, уран барилдаж давах хүсэл таныг эзэмддэг үү?
-Би уран сайхан мэх хийе гэхээсээ илүү мэхээ даацтай хийх юм шүү гэж боддог. Хамгийн гол нь өрсөлдөгч бөхөөрөө алдаа, хий гаргуулаад түүн дээр нь мэх хийхээр ураи сайхан харагддаг юм. Б.Гантогтохтой наадмаар дөрөвтаарч гурав давлаа. Энэ барилдаан бvp их эргэлзээ, их шаналал агуулж байсан гэж боддог! Таны хувьд тун хэцуу байсан болов уу. Дотор бодлоосоо цухас ч болтугай хуваалцана уу?
-Зургаан залуу заан гэж нэг ve ярьдаг байлаа. Бид нэгэн үед төрж, нэгэн үед өндийж, хамтдаа амжилтын оргил өөд мацаж, аварга
арслан цолны төлөө үнэн хүчийг үзэн барилдах хувьтай төрсөн гэж боддог. Ер нь шийдвэрлэх аваа бүр хэцүү шүү дээ. Ард олноо хүндэтгээд шударга сайхан барилдсан болгон түүхэнд үнэн зөвөөрөө үлдэнэ шүү дээ.
-Гарьдын хувьд тантай таарчихаад барилдана гэхэд нэг л бяр нь гарахгүй, сэтгэл нь тогтохгүй байсан байх гэж ярилцдаг...?
-Би унасан бол миний тухайд ч ингэж ярина шүү дээ. Ер нь Гантогтохын хувьд хэнээс ч, юугаараа ч дутахгүй, бүр илүү төрчихсөн сайн бөх. Тийм болохоор бэлтгэлийнхээ хэм хэмжээг алдахгүй сайн хөдөлмөрлөвөл арслан цол, цаашлаад аварга цол ч шил шилээ хараад хүлээж байгаа гэвэл буруудахгүй.
-Та дархан аварга болно гэдэгтээ итгэлтэй байдагуу?
-Дархан аварга гэдэг том бөгөөд өндөр цол. Бөх болгоны мөрөөдлийн оргил нь дархан аварга цол байдаг. Урьд нь дөрөв түрүүлсэн хүн
дархан аварга болдог байлаа. Гэтэл одоо тав түрүүлж байж дархан аварга болохоор хуулинд заачихлаа. Энэ нь одоо үеийн болоод хойч үеийн бөхчүүдийгээ шийтгэж байгаа шиг санагдах юм. Тав түрүүлнэ гэдэг хэцүү. Онцгой тасархай бөх төрж байж л сая дархан аварга болох нь байна шүү дээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3870
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Mon Dec 26, 2005 4:40 pm

Далай аварга А.Сүхбат: Би уран сайхан мэх хийе гэхээсээ илүү даацтай хийе л гэж боддог.
2005.12.24, 12:19 pm Бөх

Р.Мөнхдаваа

Далай аварга А. Сүхбаттай дээхнэ хийсэн нэгэн ярицпагаа та бүхэнд хүргэж байна. Доорх ярицлагыг уншаад та аваргыг улам ойр таних болов уу гэж найдна. Дашрамд дурдахад аварга маань бэртлийн улмаас ойрын барилдаануудад зодоглож чадахгүй байгаа билээ.
-Таныг Хонхорт өсч торнисон гэдэг. Гэтэл бас одоогийн таны эзэмшил Баруундэлгэрийн аманд төрж өссөн ч гэх юм. Та яг хаана нь төрж өссөн юм бэ?
-Манайхан ve удмаараа Богдхан уулын Төрхурах, Шажинхурахын аманд аж төрж ирсэн. Богд уулын урд энгэрээр нутаглаж ирсэн гэсэн үг л дээ. Баруундэлгэр, Хонхорын аль алинд нь би бага насаа өнгөрөөсөн, миний өсч торнисон нутаг маань юм.
-Таны ээж Хонхорт насаараа амьдарч байна. Одоо харин хаана нутаглаж байна вэ?
-Одоо Өлзийт хороололд байгаа. Ижий маань 70 хүрч байна даа.
-Ахыг таньтун сайн уяач гэдгийг өнгөрөгч наадмаар Монгол даяар дуулж сонслоо. Танайхан яагаад ийм их хийморьтой, авьяастай байдаг юм бэ?
-Үүнийг аав ээжийн маань үр хүүхдүүдээ заяасан их буян заяа, ач тус юм даа гэж боддог. Бас сайн нөхөд, сайн сурган хүмүүжүүлэгч багшийн маань ач тус их.
-Та бага насаа дурсана уу?
-Улаанаа гэж нутгийнхан маань өхөөрдөн дууддаг байсан нь одоо ч хэвээрээ. Час улаан хүүхэд байсан юм гэнэ лээ. /инээв/. Маш ажилсаг xvvxэд байлаа. 10 настайдаа үнээ сааж сурлаа. 12 настайдаа дөчийн битонтой ус мөрлөөд явчихдаг болсон санагдана. Хөдөөгийн амьдрал хүүхдийг ингэж л хатуу хүтүү сургаж, биеийг нь чангаруулж өсгөдөг шүү дээ.
-Хонхороос «Шонхор» руу, залуучуудын шигшээ рүү гүйж ирж бэлтгэл хийдэг байсан гэдэг. Тийм тохиолдол олон байв уу?
-Хэдэн удаа гүйж байсан. Бэлтгэлийнхээ холын кроссыг тааруулж байгаад Хонхороос гүйдэг байлаа.

-Ойрын зайд хурдан гүйнэ биз?
-Жин багатай байхдаа маш хурдан гүйдэг байлаа. Одоо ч хурд бага зэрэг саарчээ...
-Таныг аавынхаа занг дууриасан гэж ярьдаг юм билээ?
-Тийм тал бий байх шүү. Ер нь xүү нь аавыгаа дууриадаг шүү дээ. Ааш муутай боловч сайхан сэттэлтэй хүн олон байдаг шүү дээ.
-Уучлаарай, таныг манай нутгийнх, тэрний хүүхэд гэж цуурах нь бий. Та үүнд нэг мөр хариулт өгөөч?
-Нутаг нутагт цуурдаг нөхөд байдаг шүү дээ /инээв/. Би бол Агваансамдангийн Сүхбат гэдэг хүн байна аа. Аав маань намайг алган дээрээ бөмбөрүүлж өсгөөд, ухаан орсон цагаас минь л бөхийн эрдэм заасан. Хутгах мэхийг аав маань анх зааж өгч байлаа.
-Таны аавыг бас шаггүй барилддаг байсан гэж сонссон юм байна?
-Улсын их баяр наадамд хоёр удаа дөрөв давсан хүн шүү дээ. Нэг удаад нь л лав Ж.Чойжилсүрэн арсланд тавын даваанд унасан гэдэг юм. Нөгөөг нь хэнд унасан гэдэг билээ дээ, байз.
-Таны нас, жин, өндөр?
-34 настай. 110 кг жинтэй, 180 см өндөр.
-Анхныбагш?
Гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва.
-Эхээс хэдүүлээ вэ?
-11-үүлээ
-Таныг цэвэр монгол үүлдрийн нохой болон хурдны морь тун их сонирхдог гэдэг юм билээ?
-Би монгол бөх, монгол морь, монгол банхар /инээв/ бар бизнест сонирхолтой. Эдүгээ цагт бизнес хийхгүй яаж болох вэ дээ.
-Та дуу хууранд хэр вэ. Уртын дуу аялчихна биз?
-Мэдээж дуу хууранд дуртай. Уртын дуу дуулах дуртай л даа. Гэвч нэг их сайн дуучин биш, маруухан л даа. Xүмүүс дуулахыг минь
сонсоод дунд зэргийн л гэж үнэлэх байх. Эр бор харцага, Эрдэнэ засгийн унагыг аялах дуртай.
-Таны шүтэж дээдэлж явдаг зүйл юу вэ?
-Монгол нутаг, мөнх хөх тэнгэр, газар шороо, ус мөрөн, уул нуруу зон олон маань юм даа.
-Нууц биш бол та хэдэн азарга адуутай вэ?
-Дөрөв, таван азарга адуу Сэргэлэн суманд бий.
-Таны дуу хоолой их бүдүүн юм аа?
-/Инээснээ/ Өөрт бол ер тэгж мэдрэгдэггүй шүү дээ.
-Уран барилдаантай бөхчууд шатар сайн тоглодог гэдэг. Та хэр шатарчин бэ?
-Шатар хааяа нэг тоглох дуртай. Гэхдээ шатрын онол заалгаж байгаагүй. Зүгээр л ах дүү, найз нөхөдтэйгээ л тоглож байгаад тааруухан нүүгээд сурчихсан юм. Хожихдоо хожоод л, хожигдохдоо хожигдоод л явдаг /инээв/.
-Та аливаа юмнаас хулчийх, айх гэдгийг мэдэх үү?
-Мэдэхгүй гэж худлаа хэлээд яах вэ. Хүн бүхэнд энэ зан байдаг байх. Ер нь амьдрал тэр аяараа бөх биш шүү дээ. Аливаад ухаалаг хандахыг хичээдэг. Хүн юунд хэзээ сэрэмжтэй хандахыг хичээдэг. Хүн хэзээ зориг гаргах вэ гэдгээ мэддэг байх ёстой.
-Гэрэл зураг авах хообийтой гэж дуулсан юм байна. Танд хэр их зураг бий вэ?
-Миний зураг 1000 л гэж яригдах байх шүү. Цуглуулсан зургуудаа скайнердаад CD-нд хуулж, хадгалж эхлээд байна. Яваандаа гэрэл зургаар сайхан дурсгалын музей байгуулахсан гэж боддог.
-Ном зохиолд хэр шимтдэг вэ. Яруу найраг сонирхдог уу?
-Ер нь ном зохиол унших дуртай. Манай нутгийн том яруу найрагчид болох Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Д.Цоодол, Т.Галсан
нарын агуу их хүмүүсийн шүлэг найргийг уншиж, ном зохиолыг нь цуглуулдаг. Бас дэлхийн алдарт хүмүүсийн намтрыг унших дуртай.
-Намтраараа ном бичье гэж боддог уу?
-Боддог шүү Яваандаа нэлээн чанартай ном гаргана аа.
-Таныг бөхийн зураг авдаг Д.Лхагвасүрэн ахад гэрэл зургийн аппарат бэлэглэсэн гэж дуулсан. Энэ үнэн үү?
-Үнэн. Үргэлж барилдааны торгон сайхан агшины зураг авч явдаг хүн болохоор нь «Олон сайхан зураг авч бөхчүүдээ мөнхлөөрэй» гээд зургийн аппарат бэлэглэсэн юм.
• Бөхчүүдийг хүнээс юм авч сурсанаас биш, өгч сураагүй гэж шүүмжилдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Зөвхөн бөхчүүд ч биш байх аа, нийтээрээ л нэг нэгэндээ тус дэм болохдоо хойрго болоо юу даа. Миний хувьд олны нүдэн дээр шагнал
авч харагддаг болохоор тэгж боддог хүмүүс бий байх. Гэвч би ядарсан нэгэн тааралдвал тусалчих юмсан л гэж боддог шүү.
-Таныг шүүмжлэх хүмүүс байдаг...?
-Тэд бас л миний нөхөд шүү дээ. Үнэнийг хэлж байгаа бол нөхөр маань гэсэн vr.
-Аваргын охинтой гэрлээд гэрт нь очиход айдаггүй юм аа гэхэд аягүй л байсан байх. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцана уу?
Багшийнхаараа /Х.Баянмөнх аварга/ би үргэлж орж гардаг, хар багын бие биенээ сайн мэдэх хүмүүс. Гантогтох бид хоёр хоол байвал хувааж идчихээд л явдаг байлаа. Тийм болохоор хүргэн болж очиход гайхах, цочирдох явдал гараагүй.
-Барилдахдаа өмсдөг бор дээл, малгай, гутлаа хэзээнээс өмсөж байна вэ? Одоо солих болоогуй гэж w?
-Гутлын хувьд залуу бөх байхаасаа одоог хүртэл өмсөж явна. Олон өөр гутал хийлгэж үзсэн ч биед нэг л эвгүй санагдаад болоогүй юм.
Малгайгаа аймгийн арслан болсоноосоо хойш солиогүй яваа. Харин бор дээлээ заан цол хүртсэнээсээ хойш барилдаан бүp дээр өмсөж
очдог. Биед их эвтэйхэн, бүр миний биеийн хэвийг авчихсан дотнын нөхөр маань юм даа. Барилдаан дээр л борыгоо өмсдөг юм. Бусад үед өөр дээл өмсдөг өө. Бас барилдаанаас бусад үед өмсдөг ёслолын малгай бий.
-Аварга болсон жилээ Увс аймагт очиж барилдсан. Тэгэхдээ аваргынхаа тэмдгийг алга болгочихсоныг нэгэн айлын хүн олоод бурханыхаа дэргэд залчихсан байсныг очиж аваагүй гэж дуулсан. Энэ үнэн үү?
-Үнэн. Ихэр хүүтэй айлын хүн олоод бурхныхаа дэргэд залчихсан байна гэсэн. Тэмдгээ гээчихээд олдохгүй биз дээ гэж бодоод хайж сураглаа ч үгүй. Сүүлд тэр айл олсон болохыг дуулаад авья ч гэж бодоогүй. Увсаас хотод ирээд л шинэ тэмдэг хийлгэсэн. Тэр айлын хүүхдүүд сайн бөх болоод монгол бөхийн дэвжээг чимэх болтугай.
-Аваргын тэмдгээ хүний нутагт гээчихээд билэггүй юм боллоо гэж бодогдоогүй юу?
-Үгүй ээ, Увс бол сайхан ард түмэнтэй сайхан нутаг. Би байнга очдог шүү дээ.
-Та өөрийгөө байгалиас бөх болохоор заяагдсан хүн гэж боддог уу?
-Хүн хичнээн нийгэм соёл гэлээ ч жамаараа бол байгалийн л амьтан. Байгалиас яаж заяаснаараа л хувь заяа нь шийдэгдэж, бие бялдар нь цогцолдог гэж боддог. Ээж аавын маань удам судар, өөрт заяагдсан бөхийн төрмөл авьяас бөх болоход нөлөөлсөн юм болов уу даа... Хамгийн гол нь уйгагуй хөдөлмөр амжилтад хүрэх алтан түлхүүр болдог юм.
-Бөх хүний хувьд тохиосон хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцана уу?
-Бөх гэдэг тэнгэрлиг, хийморлиг хувь заяа. Анх залуу бөх багшаараа мэх заалгаад, унаж давахын амтыг мэдэрч байсан тэр мөчөөс эхлээд алдар цол xүртсэн он жилүүд маань тэр чигээрээ сайхан дурсамж шүү дээ. Нэг барилдаан гэдэг нэг тэмцээн. Тэмцээн болгон давтагдашп/й шинэ байдаг болохоор өдийг хуртэл оролцсон олон тэмцээн маань нийлээд агуу их дурсамж болж байна.
-Та барилдааны тэмдэглэл хөтөлдөг үү?
-Барилдаан бүрийн дараа тэмдэглэл хөтөлдөг. Залуу бөх байхаасаа л эхэлсэн юм. Одоо овоо хэдэн дэвтэр тэмдэглэл бий шүү. Тэмдэглэлдээ тухайн үеийн эрүүл мэндийн байдал, нойр, хоолондоо ямар байсан тухайгаа ч бичдэг. Өмнөө тавьж буй шинэ зорилго,
шаардлагатай зүйлсийн тухай бичдэг.
-Чөлөөт бөхийг арай эрт орхисон гэж боддог уу. Үүндээ та харамсдаг уу. Яагаад ингэх болсон юм бэ?
-Чөлөөт бөхөөр барилдахдаа жин их хасдаг байлаа. Дээр нь зах зээлийн нийгэмд шилжих хэцүү үe эхэлж бидний амжилтад сөргөөр нөлөөлөх болсон. Тэгээд л чөлөөт бөхийг орхисон юм.
-Жудогоор барилдах нь ээ гэж шуугиж байсан ч бас л больчихсон. Юу болсон юм бэ?
-Жудогоор барилдаж дадаагүй болохоор хэцүү юм билээ. Харин самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль
авсан.
-Та хэнд ялагдсан юм бэ?
-Улсын начин Н.Мөнхжаргалд. Шүүгч миний ялалтыг луйвардчихсан юм. Чөлөөтийн хүнийг түрүүлүүлж
болохгүй гэсэн үүдээс л тэр. Тэгээд түүнээс хойш би самбогоор барилдаагүй.
-Та сайн бөхөөс гадна бас сайн багш болж яваа. Хэзээнээс багшлах болов оо?
-Хэсэг залуустай бэлтгэл хамт хийдэг байлаа. Тэгээд нэг л мэдэхэд надаас салахаа больчихсон хэдэн сайхан шавьтай болчихжээ. Тэрнээс биш би тэрнийг шавиа болгоё, чи хүрээд ир би багшлая гэж яваагүй. Багш хүн гэдэг шавь нарынхаа төрсөн эцэг эх шиг нь л болчихдогийг биеэрээ мэдэрч явна даа. Тэд маань ямар байгаа бол, амьдралд нь тусалчих юмсан гэж хүртэл бодогдох юм... Спортод
амьдралаа зориулж буй залуусын ахуй сайнгүй л байгаа шүү дээ.
-Бөхчүүдийг нутгархах үзлийг өөгшүүлдэг гэж шүүмжилдэг. Таны хувьд энэ талаар юу бодож явдаг вэ?
-Одоо ч бөх мэргэжлийн шинжтэй болоод нутаг ус гэхээсээ гал галаараа л гэж ярьдаг болсон шүү дээ. Манай галд л гэхэд нутаг нутгийн
залуус бий. Бидний гал мэргэжлийн сумогийн дэвжээнүүдтэй л адилхан болж байна. Тэр их учиртай...
-Өнгөрөгч цагаан сарын барилдаанд хайнга барилдсанаасаа болж унав уу? Та өөрөө юу гэж дүгнэж байна вэ?
-Би цэвэр өөрийнхөө алдаанаас болж л унасан. Урдахь даваагаа даваагүй байж дараагийн давааг бодож байж унасан хэрэг. Өөрөөр
хэлбэл бодол нь түрүүлсэн юм. Ер нь барилдаан болгонд хашир хандахгүй л бол болдоггүй шүү дээ. Дараа дараагийн барилдаандаа
дотроо бодолтой, хашир барилдана.
-Шийдвэрлэх барилдаанд та тун шируун барилдах зуршилтай юм шиг ажиглагддаг. Яг барилдахын өмно өөрийгөө ирлэж, дотроо чангалдаг бодол бий биз?
-Анхаарлаа барилдаандаа сайн төвлөрүүлж, биеийн хүчнээс гадна сэтгэлийн агуу их хүчийг дуудан биедээ төвлөрүүлэхийг хичээдэг. Биеийн хучээр гурвыг, сэтгэлийн хүчээр мянгыг ялна гэдэг шүү дээ.
-Одоо заан цолтой байх үеийнх шигээ хөдөлмөрлөж чадаж байна уу?
-Тэр үеийнх шигээ бэлтгэл хийхгүй байна. Өөрийнхөө насанд тохируулж, бас бусад ажилтайгаа зохицуулж бэлтгэлээ базааж байгаа.
- Таныг хосгүй уран барилдаантай гэдэг. Д.Цэрэнтогтох, Ч.Бээжин нарын уран барилдаант аваргуудтай таныг харьцуулахад хэрхэн хүлээн авч, юу гэж боддог вэ?
-Монгол бөхийн эрт цагаас эхлээд эдүгээг хүртэл суу билэгтэй, уран барилдаантай бөхчүүд байсаар ирсэн. Намайг ингэж үнэлж байгаа бөх сонирхогчдодоо маш их баярлаж байгаагаа илэрхийлье.
-Уран мэх хийх, уран барилдаж давах хүсэл таныг эзэмддэг үү?
-Би уран сайхан мэх хийе гэхээсээ илүү мэхээ даацтай хийх юм шүү гэж боддог. Хамгийн гол нь өрсөлдөгч бөхөөрөө алдаа, хий гаргуулаад түүн дээр нь мэх хийхээр ураи сайхан харагддаг юм. Б.Гантогтохтой наадмаар дөрөвтаарч гурав давлаа. Энэ барилдаан бvp их эргэлзээ, их шаналал агуулж байсан гэж боддог! Таны хувьд тун хэцуу байсан болов уу. Дотор бодлоосоо цухас ч болтугай хуваалцана уу?
-Зургаан залуу заан гэж нэг ve ярьдаг байлаа. Бид нэгэн үед төрж, нэгэн үед өндийж, хамтдаа амжилтын оргил өөд мацаж, аварга
арслан цолны төлөө үнэн хүчийг үзэн барилдах хувьтай төрсөн гэж боддог. Ер нь шийдвэрлэх аваа бүр хэцүү шүү дээ. Ард олноо хүндэтгээд шударга сайхан барилдсан болгон түүхэнд үнэн зөвөөрөө үлдэнэ шүү дээ.
-Гарьдын хувьд тантай таарчихаад барилдана гэхэд нэг л бяр нь гарахгүй, сэтгэл нь тогтохгүй байсан байх гэж ярилцдаг...?
-Би унасан бол миний тухайд ч ингэж ярина шүү дээ. Ер нь Гантогтохын хувьд хэнээс ч, юугаараа ч дутахгүй, бүр илүү төрчихсөн сайн бөх. Тийм болохоор бэлтгэлийнхээ хэм хэмжээг алдахгүй сайн хөдөлмөрлөвөл арслан цол, цаашлаад аварга цол ч шил шилээ хараад хүлээж байгаа гэвэл буруудахгүй.
-Та дархан аварга болно гэдэгтээ итгэлтэй байдагуу?
-Дархан аварга гэдэг том бөгөөд өндөр цол. Бөх болгоны мөрөөдлийн оргил нь дархан аварга цол байдаг. Урьд нь дөрөв түрүүлсэн хүн
дархан аварга болдог байлаа. Гэтэл одоо тав түрүүлж байж дархан аварга болохоор хуулинд заачихлаа. Энэ нь одоо үеийн болоод хойч үеийн бөхчүүдийгээ шийтгэж байгаа шиг санагдах юм. Тав түрүүлнэ гэдэг хэцүү. Онцгой тасархай бөх төрж байж л сая дархан аварга болох нь байна шүү дээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3870
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby horidol » Wed Jan 04, 2006 1:23 pm

Сүхбат аварга, Өсөхбаяр аварга хоёрын хооронд бооцоот, халз тэмцээн болно гэнэ
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 540
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby horidol » Wed Jan 04, 2006 1:23 pm

Сүхбат аварга, Өсөхбаяр аварга хоёрын хооронд бооцоот, халз тэмцээн болно гэнэ
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 540
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby 21Grams » Wed Jan 04, 2006 7:07 pm

Тийм vv? Хэзээ?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3870
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Wed Jan 04, 2006 7:07 pm

Тийм vv? Хэзээ?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3870
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Цогоо » Sun Jan 08, 2006 1:33 pm

Сайхан ярилцлага байна шvv. Сvхбат аварга харин сайхан чєлєєтэй ярилцаа юу даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17380
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Sun Jan 08, 2006 1:33 pm

Сайхан ярилцлага байна шvv. Сvхбат аварга харин сайхан чєлєєтэй ярилцаа юу даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17380
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Nomer 10 » Wed Feb 15, 2006 9:41 am

Тєрийн наадмыг тєрийн бус байгууллагаар оромдуулахаа зогсооё

Б.БУНД (2006.02.14)



Монгол vндэсний бєх юу гээчийн холион бантан болоод байна вэ? Хоёр бєх барилдаж яваад ойролцоо ойчих юм уу, хайнцвал хоёулаа дэвээд унах юм. Хєлийн цэц (шvvгч) байхгvй бол хоёулаа туг тойрох нь ээ. Бєхийн цэц биеэр очиж нэг шийдмэр болох нь олонтаа. Хєлийн цэцvvд бас яачихаад байгааг ойрмогхон болсон Цагаан сарын vндэсний бєхийн барилдаанаас ажиглаж, бvр гайхчихлаа.

Хоёрын даваанд улсын начин Н.Бvрэнбаатар, цэргийн арслан А.Бямбажав хоёрын барилдаан сонирхолтой болж, эцэстээ vзэгчдийн нvдэн дээр хайнцав. Тэгтэл шvvгч гvйж хvрээд Н.Бvрэнбаатарыг давсан гээд туг тойруулчихав. Миний ойролцоо суусан залуучууд “Хайн, хайн” хэмээн хашгиралдах. Хажууд минь зэрэгцэн суусан хижээл эр ”Энэ аргагvй ээ. Д.Дашжамц начин єєрийн “Хилчин” дэвжээний бєхєє дэмжлээ. Бас тэгээд хvргэн нь шvv дээ” гэв.

Шударга шvvгч энэ мэт єєрийн дэвжээ, хадам хvргэн, нутаг нуга хэмээн ард тvмний хvvхдvvдийг алаг vзээд байвал олны ємнє ноцолдож, уран мэхийг уралдуулан, хvчийг vзэх ямар хэрэгтэй гэж. Yндэсний бєхийн холбоо хэдэн єндєр настай, барилдаж явсан эрчvvдийг хєлийн цэцээр суулгаад, тэд нь нарийн ширийнийг ялгаж чадахгvйд хvрсэн нь vнэн. Тэдний хараа сонсгол доройтсон нь илт. Дээр нь бєхчvvдээ ялгаварлан гадуурхах vзэлтэй ч юм шиг. Єєр шvvгчээр сэлбэж сэргээж болдоггvй, олны танил дархлагдсан хэдэн хvмvvс Бєхийн єргєєнєєс салдаггvй. Тэд яггvй эрх мэдэлтэй.

Yндэсний бєхийн дvрмийг дураараа зєрчдєг, хэнд ч захирагдах дургvй, барилдаан бvрийг “хєєрхєн” будлиулчихаад юу ч болоогvй юм шиг дараагийн баяр наадам дээр шоогоо бариад зогсож байдаг боллоо. Уг нь манайд нэг vеэ бодвол бєхийн олон сургуультай, онол практикийг нь vзсэн залуу засуулч, шvvгчид бэлтгэгддэг болсон цагсан. Саяын шинэ сарын бєхийн гурвын даваанд таарсан улсын начин Б.Сайнбаяр, Г.Олзгэрэл нарын барилдааныг хар л даа. Хоёр начин хvч тэнцэж удаан ноцолдсон. Хєлийн цэцийн оролцоотой барьц сонгоод vзээд байсан. Эцэст нь хоёуланг нь хаслаа.

Улсын баяр наадмын хуульд бєх хасах тухай ямар нэгэн заалт байхгvй. Тэгэх тусмаа хоёр бєхийг зэрэг хасах тохиолдол баймааргvй. Уг нь нэг нь тугаа тойрч, нєгєє нь vзэгчдийн суудалд шилжих дvрэмтэй. Гэтэл мєнєєх дураараа цэц ийм будлиан хутгаж зогсоно. Yvнээс эхлээд хий мєргєх, хэлэлцэж vгсэх, худал барилдахын эх vvсвэр тавигдсан. Yvнээс эхтэй Сар шинийн бєхийн vзvvр тvрvvний аварга, гарьдуудын барилдаан олныг эмзэглvvлсэн байх магадлалтай. Энэ тухай ярих хэлэх, засаж залруулах асуудал vндсэндээ хаалттай.

Бєхчvvдийг барилдаанд хамруулах, vндэсний бєхийн дvрмийг мєрдvvлэх, засуул хєлийн цэцийн хариуцлагыг дээшлvvлэх, бєхчvvдийг ёс зvйтэй байлгах, ємсгєл хэрэглэлийн уламжлал, шинэчлэлийг хослуулан хэрэглэдэг болгох ажлуудыг Монголын бєхийн холбоо зохицуулж хэрэгжvvлмээрсэн.

Єєрєєр хэлбэл, энэ жилийн Цагаан сарын барилдаанд vзэгчид, хєдєлмєрчид сэтгэл хангалуун бус байгаа дутагдлыг Р.Нямдоржийн толгойлсон Yндэсний бєхийн холбоо хэнтэй ч хуваалцахгvй хvлээх учиртай. Энэ холбооны удирдлагын буруутай vйл ажиллагаанаас хамаарч Монголын хvчит бєхчvvд талцаж тэрсэлсэн байх. Yндэсний бєхийн холбооны удирдлага бєхчvvдийнхээ санал бодлыг жигд сонсохоо больжээ. Хэвлэл мэдээллийн шvvмжлэл, шинэ санаануудыг ч vл тоомсорлоно.

Yндэсний бєхийн холбооны боловсруулсан бодлогын чанартай зарим дvрэм журам Монгол Улсын vндэсний бєхєд ноцтой хор хохирол учруулж эхлэв. Бєхийн холбооны боловсруулсан дєрєв, зургаагийн давааг цолны эрэмбээр оноож барилдуулдаг, тавын даваанаас хойш даваа бvрийг цолтой болгосон журмыг авч vзье л дээ. Энэ заалт даваа бvрийг тодорхой хэмжээний мєнгєн vнэлгээтэй болгож, начны найрааг баталгаажууллаа. Улсын баяр наадмаар бєхийн менежер олон жил хийсэн нэгэн нєхрийн маань єврийн дэвтэрт байсан даваа бvрт оногдох “авлига” буюу мєнгєн дvнг нууцаар олж авснаа уншигчдадаа ил болгон дэлгэе.
Энэ дvнг нэлээд олон эх vvсвэрээс тодотгон баталгаажуулаад хэвлэлд нийтэлмээр санагдсан юм.


Улсын наадмын даваа_____Тогтсон ханш
II_______________________ 200-300 мянга
III______________________500.0-1 сая
IV _______________________1.5 сая
V_______________________20-25 сая
VI_______________________ 25-30 сая
VII_____________________100 сая

Ийм єндєр vнэлгээтэй “тоглоом” манай оронд одоохондоо байхгvй. Жилдээ ганцхан болдог наадмаар бид нэг иймэрхvv ямар ч ёс зvйгvй, зєвхєн мєнгєнд хєтлєгдсєн “шоу” маягийн юм vздэг болж. Бєхийн хорхойтнууд, бєхчvvдтэй ойр амьдардаг хvмvvс «Оноолтоор барилдсан ч мєнгєний наймаа явдаг нь нууц биш. Уламжлалаа хадгалаад ам аваад барилдах нь олон давуу талтай» гэж ярьдаг.

Тєрийн наадам гэж нэрийдсэний учир бєхийн ногоон дэвжээний хойморт Монгол Улсын Ерєнхийлєгч цол олгох зарлигаа vзэглэж байхад бєхчvvд нь аваа єгєєнийхєє мєнгийг хєлийн асарт тоолж суудаг хvртлээ монгол vндэсний бєх дампуурлаа.

Шударга сайхан єрсєлдєєн, “гал” гарсан онцгой уран барилдаан алга, хурц дайчин, гайхах мэхтэй бєх далай аварга А.Сvхбатаар дуусчих вий гэж vзэгчид толгой сэгсэрч сууна. Миний мэдэхээр Ч.Бээжин аваргын суйлах, ємсєх, тонгорох угсрах мэх, Д.Дамдиндорж зааны vзэгчдийн алга ташилтын дор ємсєх, Д.Мягмар зааны гар ачих, єсгийлдєх, Ч.Євгєнхvv харцагын хавирах зайлах, ачиж тонгорох, Д.Сэрээтэр харцагын давхар хамах, Р.Баттогтох начны уран гараа зэрэг vндэсний бєхийн нарийн нандин уламжлалт соёл, уран мэхийг vзэх гэж хvмvvс хєєрцєглєдєг байлаа.

Yндэсний бєх хєнгєн жин, уран хєдєлгєєний эвслээр vзэгч олон тvмнээ байлдан дагуулж, vе vеийнхний vзэх таашаалыг хvлээснээр монгол хvн бєхгvйгээр амьдарч чадахгvй болсон хэрэг. Нэгэн бvтэн vеийг эзэгнэж явсан дархан аварга Ж.Мєнхбат 90 кг, дархан аварга Х.Баянмєнх -100 кг-д барилдаж байсныг эргээд нэг сана даа. Гэтэл сvvлийн жилvvдэд баруун зvvн шуудагдах, барьц сонгох (бєхчvvд бєхийн хорхойтнууд “vхлийн” барьц гэж нэрлэдэг. Б.Б) хэлбэрээр бараг бvх барилдаан тєгсгєл хийдэг боллоо гэхэд хилсдэхгvй байх.

Барьц сонгоход яаж тогтох, яаж єрсєлдєгчєє хаях вэ гэдэгт vндэсний бєхийн бэлтгэл сургууль чиглэгдэж эхэллээ. Барьц сонголтод их жинтэй хvн, биеэ суллаад тэснэ. Єдгєє бєхийн дэвжээнд 100 кг-аас бага жинтэй хvн бараг зодоглохоо больсон. Ємсдєг зодог шуудгаа барьц сонголтод тохируулж єєрчлєн оёдог буруу зуршил тvргэн нэвтэрлээ. Бєхийн шуудаг атгаж барих аргагvй єргєн хэмжээтэй, далбааныхаа арыг богиносгож хvчлэн татах бололцоогvй болгосон, далавчны уяаг єрсєлдєгчийнхєє гарыг зvсдэг ременээр хийдэг муухай явдал бєхчvvдийг хамарлаа. Энэ бvхэн бєхийн дvрэмд оруулсан єєрчлєлтийн буруу vр дагавар мєн.

Yндэсний бєхийн холбоо гэдэг тєрийн бус байгууллага эл доголдлуудыг харж, vзсээр байж аяыг нь дагаж, олсон хэдэн тєгрєгийг нь хvртчихээд хариуцлагыг тєр засаг руу тvлхэж суудаг газар болжээ. Арга ч vгvй биз. Улсын баяр наадмын хууль ийм боломж бvрдvvлж єгсєн юм чинь. Ер нь тєрийн наадмаа тєрийн бус байгууллагад даатгачихаад хараад байж болно гэж vv.

Монголын тєр, засаг тєрийн наадмаа хариуцаад хийгээд ирсэн уламжлалтай. Бєхийн єргєє, цэнгэлдэх хvрээлэнгээ аж ахуйн тооцоон дээр хєтлєєд удирдаад явж чадна шvv дээ. Хурдан морь, сурын харвааны асуудал адилхан vvнд хамрагдана. Монголын vндэсний бєхийг эв эеийг олж, тасдан хагаралдуулахгvй байх ганц арга vлдсэн нь тєрийн бус байгууллагаас ємч хєрєнгє, эрх мэдлээ тєр салгаж авах явдал. Хэчнээн жил нэг томоохон барилдаан болохоор араас нь тvмэн янзын хэл ам, хэрvvл уруул болох вэ. Тэгсээр атал Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тулчихлаа. Хийж хэрэгжvvлэх ажил бишгvй их байна.

-Их Монголын ой учир монгол туургатны бєхчvvдийг улсын баяраар барилдуулах нь зохилтой. Yvний тулд гадаадын монголчуудын саналыг авч, бєх дасгалжуулагчдаа явуулж, vндэсний бєхийн дэг жаягийн сургалт явуулж ч болно.
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 1024 бєх барилдах нь лавтай. Бєхийн дvрмээр даваа бvр цолтой гэсэн учраас арав давсан бєхєд ямар цол олгох вэ. Энэ асуудлыг ойрмогхон шийдвэрлэх учиртай.

-Yндэсний бєх, хурдан морь, сурын харвааны талбай, vзэгчдийн суудал, бєхчvvдийн суудал гээд шинээр хийх, тэгэхдээ шинэ санаагаар vндэсний онцлогоо тусгасан, олны анхаарал татсан ая тухтай орчныг бvрдvvлэх шаардлага бий.
-Улсын баяр наадмыг зохицуулдаг эрх зvйн орчинд хийх єєрчлєлтийг УИХ-д оруулж эцэслэн шийдвэрлvvлж, хэрэгжvvлэх арга технологийг баталгаатай болгох нь зєв.

-Эрийн гурван наадмын засуул, цэц нарыг залуужуулж, бэлтгэл сургуульд хамруулах гээд дурдвал мєн ч олон асуудал бий.
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр Ерєнхий сайд М.Энхболд нар Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн ажлын хvрээнд тєрийн баяр наадмын ажлыг онцгой анхааралдаа авах цаг нэгэнт болсон.
Монголын нvvр царайг 800 жилийн ойн тєрийн наадам ихээхэн хэмжээгээр тодорхойлно доо.

Өнөөдөр сониноос
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chinggisiin_tsavchilt » Wed Feb 15, 2006 7:16 pm

yag iim uymiig harsan uzsen hun baihgyi bizdee avch ogoltsoj baigaag n haraad il gargaad irehgyi baij hudlaa l bicheh uiym daa..............
sportoor amisgal.........
chinggisiin_tsavchilt
 
Posts: 107
Joined: Thu Dec 08, 2005 1:46 am
Location: Belguim-Ant-pen

Postby 21Grams » Thu Feb 16, 2006 7:31 pm

Монгол Улсын начин Н.Бvрэнбаатар: Далай аварга А.Сvхбат, Ромеро нарын барилдаан гоё шvv...

Улсын начин Н.Бvрэнбаатартай уулзаж ярилцсанаа уншигч танд толилуулж байна.
-Нацагдорж, Лхамсvрэн гээд хоёр багш чинь хоёул гадаадад гарчээ. Багш нар холдоод явахаар нэг хэсэгтээ эвгvй байв уу. Бэлтгэл хэр тасалдаж байв?-Нацагаа багш маань АНУ-д, Лхамсvрэн багш маань Канадад байгаа. Гурван жилийн ємнє л эх орноосоо явсан. Яг явсаных нь дараа их л эвгvй байсан. Багшийн дараагаар улсын начин Н.Тvмэннаст ах "Хилчин"-гийн дасгалжуулагчаар ирсэн болохоор бэлтгэл тасраагvй ээ. Ер нь бол нэг багшийн гap дээр бэлтгэл хийж байсан нь дээр гэдэг л дээ. Лхамсvрэн багш маань явахдаа бэлтгэлийн бvхий л хуваарь журмыг надад бичиж vлдээгээд "Vvний дагуу бэлтгэлээ хийж байгаарай" гээд явсан даа.

-Багшийгаа vгvйлж байна уу?-Vгvйлдэг ээ. Багш маань амьдралын мєр хєєгєєд л явсан. Миний хувьд бол багш маань арай л эрт явчих шиг санагдсан.

-Аймгийн арслан Д.Цогзолдоржийг наадмаар хоёр удаа амлалаа. Яагаад тэр вэ?
-Барилдаан таардаг юм л даа. Ам авах гээд очиход л нэр нь байхаар амлачихсан юм. Одоо бодоход нээрээ хоёр жил даваад эвгvй ч юм шиг санагдаж байна. Гэхдээ Цогзолдорж залуу хvн болохоор улсын начин болно л шvv дээ.

-Євгєн багшаасаа єєр хvнээс айдаггvй гэж хэдэн жилийн ємнє ярьсан байсан. Одоо єєр хvнээс айж байна уу?
-Хэнээс ч , юунаас ч айх вэ дээ.

-Євгєн багшаасаа яагаад тэгж их айдаг юм бэ?-Манай багш сур гаргаж ирээд л ороолгоно шvv дээ /инээв/. Багшийг маань Євгєн багш л гэх юм даа. Уг нь С.Дашзэгвэ гэдэг юм шvv дээ.

-Бєх сонирхогчид єєрийг чинь урьдын адил амжилттай барилдахгvй байна гэж дvгнэх нь тааралдах юм. Єєрєє энэ талаар юу бодож байна вэ?
-Сvvлийн хоёр наадмаар улсын харцага Ц.Мягмарсvрэнд уналаа. Ноднийн аймгийн арслан Б.Соронзонболдод уналаа. Бас заалны барилдаанд ч тааруу барилдаж байгаа. Ноднин л гэхэд би чєлєєт бєхийн 84 кг-ийн жинд орох гэж 12,13 кг жин хасч байсан маань биеийн байдалд нєлєєлсєн гэж боддог. Єнгєрєгч олимпод барилдчих санаатай байлаа. Гэвч болсонгvй ээ. Одоо жин 97 кг-д хvрчихээд байгаа болохоор жин хасч доод жиндээ орж чадахгvй болсон болов уу. Одооноос 97 кг-д барилдана даа.

-Vндэсний бєхєд шимтэхгvй, чєлєєт бєхийг орхихгvй явсан цєєхєн залуусын нэг нь чи. Гэтэл одоо чєлєєт бєхєєсєє хєндийрєх тєлєвтэй болж байна уу?
-Чєлєєт бєхєєр хичээллээд амьдраад явна гэхэд хvнд байгаа нь vнэн. Хvн бvхний хувьд амьдралаа бодох нь чухал шvv дээ. Гэхдээ
миний хувьд чєлєєт бєхийн бэлтгэл хийхгvйгээр барилдаж чадахгvй. Миний суурь бэлтгэл бол чєлєєт бєхийн бэлтгэл. Тийм ч болохоор чєлєєтийнхєє бэлтгэлийг орхихгvй, тив дэлхий, олимпийн тэмцээнд оролцоно л гэж бодож байгаа.

-Бєхєєс болж нулимс унагаж байсан тохиолдол олон уу?-2001 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Германий бєхєд хожигдоод нулимс унагасан даа. Би тэр бєхєєс илvv байсан ч туршлага дутсан уу, сэтгэлийн тэнхээ дутсан уу ялагдчихсан л юм. Хэрэв тэгэхэд сайн барилдсан бол дэлхийн аваргын шєвгийн наймд vлдчих боломж байсан.

-Гал голомтоо бадрааж, хvvтэй болсон сураг дуулдсан. Д.Дашжамц начны охинтой ханилсан гэсэн байх аа?-Тийм ээ, миний гэргийг Д.Санжидмаа гэдэг. МУИС-ийн хуулийн тєгсєх ангийн оюутан. Xvv маань одоо есєн сартай.

-Хvvдээ нэр єєрєє єгсєн vv?-Тэгсэн. Хvvгийнхээ нэрийг бичvvлээд яах вэ дээ. Миний xvv бол миний амь.

-Єєрєє хэзээнээс бєх pvv "урвачихсан" юм бэ?
-7-р ангиасаа л. Нацагдорж багшийн бєхийн секцэнд орсон юм.

-Бєхийн секцэнд анх орж бэлтгэл хийхэд ямар сэтгэгдэл тєрж байв?
-Би дэвжээг их хатуу байх гэж бодож очсон юм. Гэтэл их зєєлхєн сайхан байсан /инээв/. Аймгийн арслан Г.Батпvрэв, Н.Баярмагнай, А.Болдсvх, Б.Батчулуун бид хамтдаа бэлтгэл хийж эхэлж байлаа.

-Хамгийн их баярлаж хєєрсєн даваагаа нэрлэнэ vv?-2000 онд чєлєєт бєхийн УАШТ-д Т.Мєнхбаярыг хожоод анх аварга болохдоо маш их баярлаж байсан.

-Аав Наранцэцэг тань аймгийн арслан хvн байдаг гэдэг. Одоо хаана амьдардаг вэ?
-Аав ээж маань Баруунбvрэн сумандаа амьдардаг, хєдєєний сайхан хvмvvс бий.

-Аав чинь эмэгтэй нэртэй юм. "Нэрээ соль" гэж Мєєє аварга шаардаж байсан гэдэг юм билээ?
-Аав маань хоёр жилийн наадмаар Мєнхбат аваргатай таарч барилдсан юм билээ. Сая хуриман дээр минь дархан аварга ирээд vг хэлэхдээ "Би эрдэнэшишийн нэртэй юм болохоор нь Наранцэцэгийг амлаж байсан юм" гэж хэлээд хєгжєєж байсан. Аварга аавтай наадмаар эхэлж таарахдаа давчихаад "Наад нэрээ солиорой" гэж байсан юм билээ. Гэтэл дараа жил нь амлаад авчихаж. Тэгээд яагаад нэрээ солиогvй юм бэ гэж байсан гэдэг / инээв/. Аав минь яаж нэрээ солих вэ дээ.

-Сvvлийн наадмууд монгол бєхийн цолыг найраагаар бус хvчээрээ авч болдог юм байна гэсэн итгэлийг залууст бага ч гэсэн єгсєн гэж боддог уу?
-Залуус бэлтгэлийг маш сайн хийж байна. Заалны барилдааны нэг, хоёрын даваа л маш чансаатай болж байна шvv дээ. Тэгээд ч залуус
маань барилдах сонирхол,тэмvvлэл ихтэй болж байгаа нь мэдрэгдэж байгаа. Сайхан барилдаад начин болчих юм байна гэсэн итгэл
залууст сvvлийн наадмуудад тєрж байгаа нь мэдрэгддэг.

-Залуу начингийн зорилго мєрєєдєл юу байна даа?-Авсан цолдоо эзэн болж, сайн барилдахыг л хvсч тэмvvлж явна даа. Надад заяасан бєхийн авьяас чадлынхаа хэмжээнээс давж л барилдахыг хичээнэ.

-Бєх барилдаж байна гэж зvvдлэх явдал хэр их тохиолдож байна вэ?
-Бєхийн мєр хєєгєєд нэг их удаагvй ч бас хэдэн жил єнгєрсєн болохоор их догдлол маань бага багаар арилж тайван талдаа болж дээ. Харин наадмын єглєє сэтгэл догдлоод нэг л сайхан байдаг юм.

-Залуу начны хообий юу вэ?-Хєдєє салхинд зугаалах, хєдєєний жинхэнэ монгол ахуйдаа их дуртай даа.

-Єєрєє их эрчтэй, олон сайхан ялалтаар бєх сонирхогчдод анх танил болж байж билээ. Єсвєр, залуучуудын аваргаар хэд тvрvvлж байсан бэ?
-1997 онд єсвєрийн улсын аваргаар тvрvvлж, 1998, 1999 онд залуучуудын улсын аваргад тvрvvлж, 2000, 2001 онд насанд хvрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тvрvvлж байлаа. Харин ойрд тvvн шигээ амжилт vзvvлж чадсангvй. Жинтэйгээ ноцолдоод их ядраад байсан л даа.

-97 кг-д барилдана гэхэд амаргvй л санагдаж байна уу?
-Vгvй. Би энэ жинд сайн барилдана даа гэж бодож байгаа.

-Дэлхийн алдарт бєхчvvдтэй хэр их барилдаж vзэв. Ямар сэтгэгдэл тєрж байв?
-БНСУ-ын Mv Ён Жунтэй барилдаад тєрсєн сэтгэгдлээ би тvрvvн хэлсэн. Адам Сайтиевтай барилдаж vзсэн. Тэр яг л монгол стильтэй, их гулжганасан эвгvй барилдаантай бєх юм билээ.

-Vндэсний бєхийг сонирхогчдын тоо багасч байна гэж боддог уу, ихэсч байна гэж боддог уу?-Анх аймгийн арслан цолтой Бєхийн єргєєнд барилдаж байхад vзэгчдийн суудал дvvрэн харагддаг юм. Харин одоо нэлээн хэд хоноод нэг том барилдаан болоход vзэгчдийн суудал дvvрээгvй харагддаг болсон. Тэгэхээр бєх маань vзэгчдээ бага багаар алдаж байгаа юм болов уу гэж хааяа бодогддог л юм.

-Шvтээн болсон бєх чинь хэн бэ?
-А.Сvхбат аварга юм даа. Монгол бєхийн бvхий л мэхийг яаж хийх ёстой вэ гэдгийг харуулж чадаж байгаа хосгvй авьяастай аварга. Чєлєєт бєхийн хувьд бол манай жингийн Кубын бєх Йоель Ромеро байна даа. Бас л сайхан барилдаантай шvv.

-Ямар мэх сурахаар шамдаж байна даа?-Одоохондоо баруун, зvvн золгооноос барилдаж сурах гэж vзэж байна даа. Vндэсний бєхийн дvрэм маань золгооноос зайлшгvй барилдаж сурахыг шаардаж, шахаж байгаа.

-Ерєєсєє cypaxгvй байгаа мэх гэж байна уу?
-Давуулж гуядах мэх маш эвгvй юм билээ.

-Жинхэнэ бєхийг, жинхэнэ барилдааныг харья гэвэл тэр барилдааныг vзээрэй гээд нэгэн барилдааныг нэрлэ гэвэл?
-Ардын хувьсгалын 79 жилийн ойн баяр наадмаар тунасан далай аварга А.Сухбат, аварга Г.Єсєхбаяр хоёрын тэмцэлдээн бол жинхэнэ хvч шавхсан барилдаан юм даа. Ямар их хvч тэнхээ тэсвэр тэвчээр тэнд гарсан нь харахад л илт мэдрэгддэг, гайхалтай барилдаан шvv. Жинхэнэ бєхийг харъя гэвэл тэр барилдааныг л vз гэж би хэлнэ.

-Єєрийн чинь хувьд хамгийн их сэтгэл хєдєлгєсєн сайхан даваа нь аль вэ?
-Б.Бат-Эрдэнэ аваргыг цагаан сарын барилдааны шєвгийн наймд давсандаа л би маш их баярласан.

-Дараа нь А.Сvхбат аваргад мєн ч чанга унасан даа?-Тэгсэн. Дотор харанхуйлаад л байсан шvv.

-Сэлэнгэ нутгаас хэдэн сайхан залуус гарч ирээд нутгийн олноо баярлуулж байна аа?-Тийм ээ, улсын начин Г.Эрхэмбаяр, аймгийн арслан Т.Єсєх-Ирээдvй гээд сайхан залуус бий. Г.Эрхэмбаяр маш их хєдєлмєрч, бэлтгэл тун сайн хийдэг залуу даа.

-Ярилцлагын тєгсгєлд хэлэх vг юу байна?-Намайг дэмжиж, тусалж явдаг олон тvмэн, тэр дундаа Зvvнхараагийн "Спирт бал бурам" компанийн захирал Элдэв-Очир, Б.Баярхvv, Урнаа эгч болон тус компанийн нийт хамт олон, Сэлэнгэ нутгийнхаа ард тvмэнд баярлаж талархаж явдагаа илэрхийлье.

-За, сайхан ярилцсанд баярлалаа
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3870
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Fri Feb 24, 2006 12:05 am

Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс: Би улсын заануудын тухай ярих дуртай
2006.02.23, 9:31 am Бөх

Р.Мөнхдаваа

Гавъяат дуучин маань бөхийн ихээхэн "хорхойтой" нэгэн. Ямар сайндаа хагас, бутэн сайны өдрүүдэд "хорхой нь загатнаад" Бөхийн өргөө рүү шогшиж явдаг хуучтой билээ. Бөхийн өргөөг бүтээх үйлсэд 1 сая төгрөг хандивлаж байсан тэрбээр өргөөнд өөрийн гэсэн суудайтайгаас гадна бөхийн тухай өөрийн гэсэн бодолтой эр. Бид "Бөхийн хорхойтон" булангаа сэргээж түүнийг урилаа.
-Та ер нь барилддаг байв уу?
-За даа, үгүй дээ. Гэхдээ бага балчир насандаа барилдаж, ноцолдож явсаныг тооцох юм бол барилдаж явсан шүү. Ээжийн маань ажлын газарт ажилладаг Банзрагч гэж нутгийн маань хөгшин намайг "Бөх болох хүү" гэж их өөгшүүлнэ ээ. Бөхийн мэх, арга зааж өгнө гэж жигтэйхэн. Нэг удаа "Өрсөлдөгчийнхөө нүүрний өмнө хий алгадахаар гэдгэсхийдэг юм. Тэгэхээр нь зэрэг л хамаад дайрчихаж байгаарай" гэж муу арга зааж өгч байж билээ. Банзрагч гуай "Танай энэ хүү л бөх болох байх" гэж хэлснээс тэрүү эсвэл аав маань намайг бөхөд дуртай гэдгийг бодолцоод тэрүү зодог, шуудаг авч өгч байж билээ. Тэгэхэд би 6 настай байж. Өнөөх зодог шуудгаа ч өмсөж нэг их барилдаагүй дээ. Сүүлд харин "Аав минь зодог шуудаг авч өгч байж билээ" гэж хааяа бодохоор сайхан байдаг юм. Би ийм л бөх дөө.
-Та аль нутаг, усны хүн билээ?
-Хэнтий аймгийн Баянхутаг сумынх.
-Таныг бөхтэй холбосон зүйл олон байдагуу?
-Яг үнэндээ удам сударт маань бөх байсангүй. Харин ээжийн мааньталын Хайнзан гэдэг хүн "Босоо" Самдан аваргатай хамт жин тээдэг, их ойр дотно хүмүүс байсан гэж дуулж байлаа. Тэгээд ч нутгийн "Босоо" Самдан аваргадаа их хайртай даа. Би аваргыг зүй бусаар таалал төгссөн гэж боддог юм. Их хүнд өвчний улмаас таалал төгссөн нь хэл ам, элдэвзүйлээс шалтгаалсан болов уу. Бие нь муудаагүй бол хичнээн ч жил түрүүлэх байсан юм билээ.
-Таныголон бөх найзтайг мэдэх юм?
-Тийм ээ, бөх найз нехөд олон бий. Нэрлээд, тоолвол нэлээн хугацаа орно оо.
-Сүүлийн үед үндэсний бөхийн хогжлийн тухай, үзэгчид цөөрч байгаа тухай яригдах болжээ. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Бөх бол олон мянган жилийн турш хөгжиж, хуримтлагдаж ирсэн их соёл учраас манайхан бөхийг үнэхээр гайхалтай мэддэг, мэдэрдэг ард түмэн. Тэгээд ч хүү төрвөл бөх болно гэж билэгшээдэг шүү дээ. Энэ их хуримтлагдсан соёл уламжлал дотор "Бөхөө цэвэр ариун байлгах" гэсэн нэгэн бичигдээгүй хууль монгол хүн бүрийн толгойд оршиж байдаг юм уу даа. Энэ бол маш нандин чанар, тун их олон жилийн хайр, хармын сэтгэл шүү дээ. Үүнийгээ л одоо үеийн бөхчүүд өөрсдөө хайрлаж, додомдож явах ёстой. Харин тэр үзэгчийн тухайд бол хаана, үнэн шударга, сонирхолтой зүйл байна тийш хандах, түүнийг таашаах шинж чанартай шүү дээ. За, одоо Монголчууд маань сумо руу хошуурлаа л гэж байна. Яагаад хошуураад байгаа юм бэ гэвэл тэнд "найраа" алга. Төр засаг нь ч бөхөө үнэхээр их анхаарч байна. Түрүүлсэн бөхийнхөө хамтаар тэр ордонд цугласан олон Төрийн сүлд дууллаа дуулж байна гэдэг үндэсний маш том бахархал, соёл болж байгаа юм. Тэгээд Ерөнхий сайдын цом, олон улсын цом, шагналууд гээд, эдийн засаг, төр засгийн үнэхээр их анхаарал, ашиг сонирхол тэнд байж чадаж байна. Хэдийгээр Япончууд сумогоо олимпийн төрөлд оруулахын тулд зарим нэг үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн энэ бол үнэхээр том соёл, бахархал юм аа гэдэг нь шууд харагдаж байдаг.
-Саяхан Мэргэжлийн бөхийн холбоо байгуулагдсан. Энэ талаар та ямар бодолтой явна вэ?
-Монголчууд бид бөхдөө үнэхээр хайртай хүмүүс. Ёкозүна цолтой бөхийг сүмод бурхан л гэж үзэж байгаагийн адил монголчууд ч
Хөдөлмөрийн баатар, улсын аварга цолтой бөх хоёр явж байхад эхлээд "Аварга аа, амар мэнд үү?" гэж л мэндэлдэг шүү дээ. Монгол
бөхийг мэргэжлийн болгох шаардлага үнэхээр байгаа. Монгол бөх бол хувь хүн өөрөө гүйцэтгэж байгаа монголын ард түмэнд зориулсан урлаг юм. Холбоо байгуулагдаад байна аа гэдэг маань бөхөө хөгжүүлэх гарц хайгаад байна л гэж ойлгогдож байгаа. Бас л сумотой харьцуулж ярихад тэнд барилдаанууд нь бүр нэг тогтолцоонд ороод, зиндаанд хуваагдчихсан. Гэтэл манайхан зөндөө л олон барилдаан зохиодог ч түүнд нь тогтолцоо алга юм уу гэж бодогддог. Тогтолцоог нь л өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ хоёр, гурван хэсэг болж хүчээ тарамдаж байхаар 10 гаруй жил ажиллаж, хийсэн юмтай хүмүүс нь ч, бөхийнхөө хөгжлийн шинэ гарцыг хайж яваа хүмүүс нь ч нэгдэж ажиллавал илүү үр дүнд хүрэх нь тодорхой шүү дээ. Нэг юмны төлөө хоёр хэсэг болж зүтгээд яах вэ гэж би бөхийн хүрээнийхэнд хэлмээр санагддаг.
-Хоёр далай аваргын халз барилдааныг үзэв үү. Ямар сэтгэгдэл төрөв өө?
-Үзсэн. Сайхан санагдсан.
-Цагаан сарын барилдааны талаар шуугиан их дэгдэж байгаагта мэдэж буй болов уу. Энэ талаар ямар бодолтой явна вэ?
-Би цагаан сарын үеэр АНУ-д ажлаар явж байсан л даа. Интернэтээр цагаан сарын барилдаан үзэх гэтэл дүрс нь гацаад өөдтэй ч үзэж чадаагүй юм. Тэгээд дараахан нь эх орондоо иртэл л хүмүүс янз, янзаар л ярьж байсан. Би тэр яриануудыг нь сонсоод "Нэг их айхавтар сүйдтэй юм ч биш байна даа" гэж бодсон. Б.Бат-Эрдэнэ аваргыгби хүч тэнхээ нь харих яагаа ч үгүй байгаа гэж боддог юм.
-Зарим хүмүүс МАХН-тай холбож ч их бичих, ярих болжээ...?
-Ер нь урлаг ч тэр, спорт. ч тэр төрийн зүгээс ивээл хүртэж байж хөгжиж, амжилтад хүрдгийг Турины олимп олонд харуулж байгаа шүү дээ. Харин бөхийн дотоод ертөнц буюу барилдааны явцтай төр засаг, улс төрийн намыг холбож тайлдбарлана гэдэг ажил багатай, ам "томтой" хүмүүсийн санаатай, болоод санаандгүй үгс юм болов уу даа.
-Таны санаанаас гардаггүй сайхан барилдаан гэвэл...?
-АХ-ын 80 жилийн ойн их баяр наадмын үзүүр түрүүнд Б.Бат-Эрдэнэ аварга, А.Сүхбат хоёр үлдэж барилдсан нь л ой тойнд их тод үлдсэн байдаг. Тэр бол их юм бодогдуулсан наадам даа.
-А.Сүхбат аварга маань ойрд барилдсангүй... ?
-Харин тийм ээ, үзэгчид үгүйлж байна шүү. Үгүйлж байна аа, гэдэг маань тэр хүн ямар сайн, сайхан бөх вэ гэдгийн нэг нотолгоо юм шүү дээ. Би А.Сүхбат аваргыг монголын бөхийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан хүн гэж боддог. Аваргын бөхдөө үнэнч байгаа нь, өөрийгөө ирлэж байгаа нь, уран сайхан мэх угсруулан хийж байгаа нь гайхамшигтай шүү.
-Улсын цолтой сайн бөхчүүд маань зарим нь барилдахгүй юм аа. Үүнийг та юу гэж хүлээж авч байна вэ?
-Учир шалтгаан олон л байдаг байх. Тэгээд өнөөгийн ийм нийгэмд зөвхөн спортод насан туршийн амьдралаа зориулья гэхэд ард нь ар
гэрийн амьдрал хоцорчихоод болохгүй байгаа юм. Тэд бөхдөө дургүйдээ тэгж байгаа юм биш, харин амьдралынхаа төлөө бөхөөсөө
хөндийрөхөөс өөр аргагүй болоод л ингэж байна аа гэж би боддог. Ахуй хангамж сайтай бол бөхчүүд барилдаж л байна шүү дээ. Төр бөхөө анхаарч дэмжих ёстой гэж би бодож байна.
-Та Бөхийн өргөөг бүтээн байгуулах үйлсэд 1 сая төгрөг хандивласан байх аа?
-Тийм ээ, тэр чинь 1998 он юм уу даа. 1 сая төгрөг ч тэр үед их мөнгө байсан юм шүү. Гавъяат жүжигчин Д.Эрдэнэбат, Д.Сосорбарам бид гурав тус бүр нэг сая төгрөг хандивлаж байсан юм. Өргөөний хоёр давхар дахь алтан өргөмжлөл дээр бид гурвын нэрийг хандив өргөсөн хэмээн бичсэн байдаг.
-Та бөхийн өргөөнд бөх байнга үзэж байна уу?
-Зав гарвал бөх үздэг ээ. Өргөөнд миний гэсэн нэг суудал бий. "Талх чихэр"-ийн Пүрэвсүрэн гээд миний үеийн нэлээн хэдэн хүн өөрийн гэсэн суудалтай, хамтдаа бөх үздэг юм.
-Тулгар төрийн 800 жилийн ой тохиож буй үндэсний их баяр наадамд 1024 бөх барилдуулах магадлал өндер байгаа. Хэрэв тэгвэл 10 давж түрүүлсэн бөх арслан, аварга цолны алийг нь хүртэх нь зөв гэж та бодож байна вэ?
-Арслангаараа л байсан нь дээр биз дээ. Их ой гээд нэгэн наадмыг онцгойлно гэдэг тэр барилдаанд түрүүлсэн нэгэн бөхийг онцгойлно л гэсэн үг. Төрийн наадамд түрүүлсэн бөхөд олгодог цолыг л 10 давж түрүүлсэн бөхдөө олгох нь зөв болов уу. Ингэж нэгэн ойг онцгойлох нь бусад наадмыг сүрийг дарж, бусад бөхчүүдийн зоригэрмэлзлийг мохоох юм биш байгаа.
-Харцага, гарьд цолны тухай та юу хэлэх вэ?
-Сайхан цол. Нэрийг нь л "Шувууны энэ тэр" гээд байгаа юм. Гэтэл харцагын дайны байна гэдэг хүнд хүндэдсэн асуудал ч байж мэдэх юм шүү. Шувуу судлаачдын хувьд бол энэ хоёр шувуу хоёулаа л гайхамшигтай шувууд.
-Та улсын начин Б.Одхүүтэй нэг сумынх юм аа. Начинтай хэр найз нөхөд вэ?
-Одхүүгийн ах яруу найрагч Б.Одгэрэлтэй би дунд сургуульд нэг ангид сурч байлаа. Одхүү бол зоригтой, өөртөө их итгэлтэй, сайхан харьцаатай сайн залуу.
-Одхүүг цолоо ахиулж, сумынхаа олныг баярлуулна гэдэгт хэр итгэдэг вэ?
-Одхүүд цолоо ахиулах боломж асар их байдаг. Гэхдээ зөвхөн бяр чадлаас гадна их хөдөлмөрлөж байж амжилт ирнэ л дээ.
-Таны хүндэлж хайрлаж явдаг бөх хэн бэ?
-Хүмүүс үе үеийн аваргуудын тухай их ярьдаг. Мэдээж, тэд бол аваргаараа төрсөн агуу бөхчүүд. Гэхдээ би заануудын тухай ярих их дуртай. Тэгээд ч надад улсын заан цолтой найз нөхөд олон бий л дээ. Тухайлбал, Д.Мягмар, Р.Давааням, С.Хүрэлбаатар, Ц.Баярсайхан, Ч.Батзориг гээд бас гарьд Ц.Цэрэнпунцаг байна. Хүрэлбаатар заанд зориулсан дуу миний урын санд бий. Саяхан бас Р.Давааням заанд зориулсан дуугдууллаа. Мөн Р.Давааням зааны бичсэн аавын тухай шүлэг дуу болоход би дуулж олны сонорт хүргэх гэж байна.
-Ярилцлагын эцэст та манай уншигчдад хандаж сэтгэлийн үгээ хэлнэ үү?
-За баярлалаа, Монгол бөхийн босоо цагаан хийморь үеийн үед Монгол хүн бүрийг маань ивээж, бөхчүүдийн маань цог заль бадарч байх болтугай.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3870
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Sat Feb 25, 2006 10:01 pm

Даамай арслан Давгасvрэн

[left:d9d82da1ce]http://www.mongolmedia.com/ns_images/ns34687.jpg[/left:d9d82da1ce] Шинэ оны босгон дээр миний бие ”Тэнгэрлэг бєхчvvд” сонины “Арслангууд” цувралын хvндэт зочноор Монгол улсын арслан П.Дагвасvрэн гуайг урьж хєєрєлдєхєєр ЭМШУИС-ийг зорьж очлоо. Учир нь тэрбээр тус сургуульд ажилладаг юм. Тиймээс ажлын нь цаг заваас нь аль болох хумслахгvйг хичээн цайны цагийг нь тааруулж очсон болохоор арслантай тав тухтай тайван ярилцсан юм. Миний єєрийн хувийн тэмдэглэлд арслан бид хоёр долоон удаа таарч барилдахад би долоо унасан баримт байдаг юм. Сайхь баримтын сонирхолтой гэснийг нь уншигч танд хvргэхэд 1984 онд нэгэн ням гарагийн амралтын єдєр явагдсан гурван барилдаанд нэгийн даваанд нэг, хоёрын даваанд хоёронтоо таарч барилдаж байсан байгаа юм. Арслан маань их наргианч зантай,


зєєлєн гартай, барилдааны тактикийг бvрэн эзэмшсэн бєхийн нэг билээ. Ийнхvv энгvй хvчит арслантай хийсэн хєєрєлдєєнєє уншигч танаа толилууж байна.

-Тарган тавтай євєлжиж байна уу. Танд шинэ оны мэнд хvргэе!
-Баярлалаа. Тарган тавтай євєлжиж байна. Та бvхэнд ч гэсэн шинэ оны мэндийг хvргэе. Энэ жил євєл єнтэй сайхан болж байна шvv дээ.
-Таныг “Тэнгэрлэг бєхчvvд” сонины “Арслангууд” цувралын ээлжит зочноор урьж хєєрєлдєхєєр зорьж ирлээ...
-Шинэ он гараад надтай ярилцлага хийхийг хvссэн анхных нь “Тэнгэрлэг бєхчvvд” сонин болж байгаад билэгшээж байна. Тиймээс сэтгэл єндєр байгаагийн дээр хєгшин ах нь одоо юугаа ярих билээ гэж зовж сууна. Залуу байсансан бол тэгж ингэж барилдаад гэхсэн. Одоо бол худлаа л ярих байх даа. Чи ялгаж салгана биз (Инээв).
-Арслангийн намтар тvvхээс яриагаа эхэлбэл сонин байх болов уу?
-Ах нь Тєв аймгийн Батсvмбэр суманд 1944 онд тєрсєн хvн. Аав маань ой ухаан сэргэлэн, тухайн vедээ номтой хvн байлаа. Vдэш хот айлынхныг цуглуулаад vлгэрийн далай ярьж гарна. Ээж маань Хэнтий аймгийн Биндэр сумын хvн. Би эцэг эхээс дєрвvvлээ. Ах нь багадаа хєдєлгєєнтэй хvvхэд байсан. Дээл, гутал бvтэн байна гэж байхгvй дээ. Аавын минь ярьсан vлгэрт арван таван толгойтой атгаалжин хар мангасыг нэг бяртай чадалтай баатар эр дарсан тухай гардаг. Тэр бvгд намайг бєх болоход нєлєєлсєн болов уу. Хvvхэд ахуйдаа биеийн хvчний ажлыг их хийнэ. Энэ vеэс Эрдэнэ сумын “Туяа” нэгдэлд 25 тєгрєгийн єртєгтэй модны ажил хийж байлаа.
-Танайханд бєхийн удам байсан уу. Та чухам хэдийнээс бєх сонирхож эхлэв ээ?
-Манай суманд Тємєртогтох заан гэж євгєн бєх байлаа. Биднийг хооронд нь ноцолдуулж энэ аварга, тэр арслан гэж онгирооно. Бид тvvнд нь урамшиж их л ноцолддогсон. Бидний vеийн хvvхдvvд євс хадлан, хашаа хороо барих ажилд идэвхтэй оролцоно. Энэ бvгд бяр хvч, тамир суухад нєлєєлсєн болов уу. Миний аав их буянтай хvн байсан юм билээ. Гэхдээ сумын наадмаас хэтрээгvй. Гадны хvнд ногтоо алдаж vзээгvй бєх гэдэг агаад их уяа барилдаантай байсан гэж ярилцдаг юм. Намайг ээжийнхээ аавыг дуурайсан зузаан хvн гэдэгсэн. Би ямар євєєгєє vзсэн биш. Євєє маань овоо тахилгын наадмыг алгасалгvй барилдаж, тогтмол тvрvvлдэг бєх байсан гэдэг. Багад ч яахав аав, ээж маань намайг барилдуулахгvй, хувцас хунараа нохой гахай шиг урлаа гэдэгсэн. Хvvхэд юм чинь юу гэж vгэнд орох вэ. Нууцаар ноцолдож гарна даа.
-Сэтгэлд хоногшиж vлдсэн хамгийн анхны барилдаан гэвэл…
-1953 он юм байнаа. Батсvмбэр сумынхаа бага сургуульд суралцлаа. 1957 онд сургуулийнхаа аварга болж бєх болох замаа тавьсан гэж боддог. Манай нутгийн уяач Дашдэмбэрэл тvрvvлж байлаа. Долдугаар ангиа Зvvнхараад тєгссєн. Энэ vед манай ангийн багш Бямбаа гэдэг хvн намайг бєх болгох гэж их зvтгэсэн дээ. Талийгаач С.Цэрэн аваргын авгайн ах Самданцоодол гэдэг хvн надад бєхийн гараа, дэвээ заадаг байлаа. Миний дээд ангийн Ш.Самбуу, Очирбат, Тvмэн-Єлзий, манай vеийн Пvрэвдорж, Отгонтогоо гээд бид єєр хоорондоо ёстой ноцолдож єссєн дєє. Долдугаар анги тєгсєх жилээ Зvvнхараа хотод зохиогдсон Майн баярын барилдаанд одоо энэ “Задгай шар” хэмээгдэх арслан Лхагвадорж гуайг хаяж тvрvvлсэн юм. Тэр vед Лхагвадорж гуай сайн байлаа. Чиний багш байсан, цанын спортын Очийн аав намайг дєрєвт амлаж урам хайрласанд би их баярлаж явдаг юм. Наймдугаар ангидаа хотод ирж суралцан олон арван алдарт бєхчvvдийн багш С.Гомбо гуайн секцэнд орж бєхтэй амьдралаа холбосон доо. Энэ vед надтай хамт Х.Намшир (одоо Гавьяат дасгалжуулагч болсон), Х.Гочоохvv гээд олон хvvхэд явдаг байлаа. 1961 оны Улаанбаатар хотын сургуулиудын бєхийн аварга шалгаруулах тэмцээн болж манай Х.Гочоохvv тvрvvлж, би vзvvрлэсэн юм. Тэр жилээ улсын баяр наадамд барилдаж хоёр даваад, гуравт Булганы Бадам заанд євдєг шороодсон. Бадам гуай дєрєвт Х.Гочоохvvг амлаж хаясан. Vvнээс хойш манай бєхчvvд Монголын пионерийн ордны хоёр хvvхдийг дараалан орхисон гэж Бадам гуайд “Пионер” гэж хоч хайрлаж билээ.
-Таныг vеийнхнээсээ хамгийн залуудаа улсын цол хvртсэн гэдэг байх аа?
-Тийм ээ. Тэр vед би 60 гаруй кг жинтэй байсан байх. 1962 оны наадамд дєрєв даваад, тавд улсын начин Завханы уран гараат Г.Баттогтоход унасан юм. Энэ vед би 19 настай байлаа. 1963 оны наадмаар Самданжигмэд арслангаар тав давж начин цол хvртсэн.
-Баянаа аваргатай нэг гэрт амьдарч байсан талаараа яривал сонин байх болов уу?
-Их аваргатай нэг гэрт байсан vе бий. Энэ тухай зохиолч Ш.Мягмарын “Аваргын дэвэлт” туужид тодорхой бичигдсэн байдаг. Бидний дунд архи, тамхи хэрэглэдэг муу зуршилтай хvн байгаагvй. Бvгд л бєхийн тєлєє гэсэн чин эрмэлзэлтэй, хашаандаа газар хонхойтол нь ноцолддог байлаа. Энэ бас дурсгалтай vе шvv. Х.Баянмєнх 1961 онд 7-р анги тєгсєєд Увсаас Багшийн сургуульд суралцахаар ирсэн байсан. Бид хоёр барилдаж яваад л нэг гэрт амьдрах болсон юм. Нэг гэрт амьдарч байхдаа бид начин болсон. Миний тєрсєн ахтай Х.Баянмєнх сайн найзууд байсан юм. Аварга маань их хєдєлмєрч хvv байсан. Тэр vед сургуулийн цэвэр бичигтэн болж байлаа. Энэ vед манайд Ж.Мєнхбат улсын заан цолтой байхдаа их ирдэг байлаа. Тэр бидэнд Бээжин аварга, Є.Эрдэнэ-Очир, “том” Санжаа, Сосорбарам заануудтай яаж барилдахыг заадаг байлаа. Ж.Мєнхбат аварга єєрєє аатай, амтай, бяртай бєх байв. Дээр дурдсан бєхчvvдтэй барилдахад ганцаарддаг байсан юм болов уу. Бид хоёрыг хань татаж том бєхтэй барилдах, хаях, ядраах аргыг зааж сургадаг байсан.
Бид хоёр иймээс Ж.Мєнхбат аваргыг багшаа гэж боддог юм. Х.Баянмєнх бид хоёрыг хамт амьдарч байхад манай 23-р сургуулийн 10-ын “А” ангийн хамт олон, тvvний дотор Бvрэнтєгс, Дандар, Болдбаатар, Далай гэх мэт хvvхдvvд мах, гурил гэрээсээ хулгай хийж ирээд бидэнд хоол хийж єгдєг байлаа.
Єдгєє хоорондоо уулзаад тэр цагийн vйл явдлыг дурсан ярихад сайхан байдаг юм. Ингэж бид хоёр нэг гэрээс улсын цол хvртэж барилдаж эхэлсэн дээ.
-Vндэсний бєхийн тvvхэнд vзvvлсэн амжилтынхаа тухай ярихгvй юу?
-Тэр жил Самданжигмэд, Г.Цоодол арслан хоёр тавын даваанд Х.Баянмєнх бид хоёрт начин цол єгсєн. Тэртэй тэргvй харьж байсан хоёр арслан, “Энэ залуу хvvхдvvдийг начин болгочихъя” гэж бодсон юм байлгvй хєєрхий. Бид хоёр ч євгєдийнхєє итгэлийг алдаагvй єєр єєрийн хувьд амжилт гаргаж сайн барилдацгаасан гэж боддог. Дараа жил нь тавын даваанд Х.Баянмєнхтэйгээ тунаж барилдаад унасан. 1965 онд Ж.Хайдав арсланд тавын даваанд євдєг шороодсон. 1966 оны наадмаар нэг айхавтар vер болсон шvv дээ. Тэр жил манай нэг дvv vерт ороод би барилдаагvй. Харин 1967 онд одтой сайхан барилдаж зургаагийн даваанд Б.Пvрэвдорж багшийгаа давж, долоод аатай шударга арслан Г.Дэмvvлийг орхиж улсын заан цол хvртээд, наймын даваанд Ж.Мєнхбат аваргад євдєг шороодсон. Дараа жил нь Мехикогийн олимпид орно гээд бэлтгэл гайгvй байсан боловч хєлєє гэмтээгээд дєрвийн даваанд одоо улсын начин, МУГТ Д.Баатаржавт євдєг шороодсон. 1969 онд зургаагийн даваанд Є.Эрдэнэ-Очирыг заан байхад нь долоод унасан. 1970 онд мєн долоогийн даваанд Д.Долгорсvрэн заантай их удаан барилдаад яльгvй цуцсан байх. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор 1971 онд зургаагийн даваанд улсын заан У.Пvрэвийг, долоод Д.Дамдин аваргыг давж, наймд Х.Баянмєнх аваргад унасан. Тэр жил дєрєвт vлдсэн гэж улсын арслан цолыг надад єгсєн. 1972 онд Д.Цэрэнтогтох аваргыг начин цолтой байхад зургаад унасан. Дараа жил нь Х.Баянмєнхєд унаж анх удаа vзvvрлэсэн. 1974 онд наймын даваанд Х.Баянмєнх аваргад унасан. 1975 онд наймын даваанд Ж.Мєнхбат аваргад унасан. 1976 онд бяртай арслан Д.Хадбаатарт унаж vзvvрлэсэн. 1977 онд Х.Баянмєнх аваргад унаж гурав дахь удаагаа vзvvрлэсэн. 1978 онд наймд vлдэж Д.Мягмарт унасан. Дараа жил нь зургаа давж, Д.Цэрэнтогтох аваргад євдєг шороодсон. 1980 оноос хойш нэг их сvртэй барилдаагvй. Их наадамд 14 удаа шєвгєрсєн дєє. Цагаан сарын барилдаанд 1975 онд Ж. Мєнхбаттай vлдэж vзvvрлэсэн. 1977 онд Х.Баянмєнхтэй vлдэж vзvvрлэсэн. Єєр нэг их шальтай барилдаагvй. Нэг онцлог гэвэл ах нь их наадамд аварга Х.Баянмєнхтэй зургаа таарч, зургаа унасан.
-Та начин цолтой байхдаа хэдэн кг байв?
-Би дээр сэтгvvлч Р.Мєнхдаваад єгсєн ярилцлагадаа тодорхой хэлсэн. Би начин болохдоо 68 кг байв. Заан болохдоо 78 кг, арслан болохдоо 85 кг жинтэй байлаа. Тэр vед бєх жижиг. Хамгийн том нь Х.Баянмєнх байдаг байлаа. Одоо энэ “Том” Санжааг “105-ын Санжаа” гэдэг байв. Тэгсэн чинь одоогийн энэ начингууд 120, 130 кг жинтэй байдаг болж. Чи хvртэл єєрийгєє “Шалихгvй ээ, 140 кг” гээд байгаа биз дээ(Инээв). Улсын заан Ч.Бямбадорж 130 кг хэрнээ надаас 1 см єндєр гэж байгаа. Залуугаараа цол авсны хувьд бол 19 настай байсан. Бараг л баатар болчихсон дайны баярлаж байлаа. Аав маань начин болоход нэг их тоогоогvй. Харин арслан болсон хойно л “Чи одоо бєх болжээ” гэж байсан. Хуучны улсууд сvрхий шvv. Нас ахиад ирэхээр vе мєчний євчин, гэмтэл бэртэл янз бvрийн хууч євчтэй болсон байдаг. Одоо бие шархирч євдєхєєр аавынхаа хэлсэн vгний vнэ цэнийг ойлгодог доо. Намайг 8-р ангид байхад хєдєєнєєс ээж эргэж ирээд Спортын тєв ордонд барилдахаар явсныг сонсоод миний араас хvрч ирэхэд нь би нэгийн даваанд ХААДС-ийн бєх Булганы “Тавхай” хэмээх Баасансvрэнтэй барилдаж байхыг хараад ээж маань “Ийм том хvнтэй барилдах ч гэж дээ” гэж бодон айсан гэдэг. Би хажууд нь их жаахан харагддаг байхгvй юу. Ингэж бодохоор аав ээж хоёр минь зовж шаналж явсныг би одоо болтол зvрх сэтгэлдээ мєнхєд санан дурсаж явдаг даа.
- Монголын чєлєєт бєхийн “Алтан vе”-ийнхний тухай ярихгvй юу?
-Би чинь 1967 онд чєлєєт бєхийн шигшээ багт орсон. Тэр vед 78 кг-д хvч vздэг байлаа. Миний жингийн гол єрсєлдєгч Х.Баянмєнх, Т.Артаг, Д.Сэрээтэр, Зундуй заан гээд хэд хэдэн бєх байсан юм. Бид ч ширvvн єрсєлдєнє. Сvvл рvvгээ Лундаа гарч ирсэн. Тэр vед монголын чєлєєт бєхийн баг дэлхийд 6-д орж байлаа. Би жин хасаад vзнэ, их тамирдана. Бид нэг хvн шиг эвсэг, нєхєрсєг хамт олон бvрэлдvvлж чадсан. Дээр нь хєдєлмєрч, эцэж цуцашгvй тэвчээртэй, бvх хvчээ шавхаж барилддаг. Багшийн заасан бэлтгэл сургууль дээр єєрєє нэмж цаг сунгаж хєлс гаргадаг байсан учир амжилтанд хvрсэн байх гэж боддог юм. Дараа нь 90 кг-д єгсєж барилдаад “Интернационал” тэмцээнээс хэд хэдэн медаль авсан. Чєлєєт бєхєєр олон улсын тэмцээнд би ч шалиагvй л дээ. 1973 онд сонгомол бєхєєр тивийн аварга болсон. Тбилисийн олон улсын тэмцээнээс гэх мэт хэд хэдэн барилдаанаас мєнгє, хvрэл медаль авснаас хэтрээгvй. 1968 онд Мехикогийн олимпод яваад 78 кг-д барилдах байсан боловч хєл дээр хатиг гарснаас болоод барилдаж чадаагvй. Манай Т.Артаг уран сайхан барилдаж хvч vзэн хvрэл медаль хvртсэн. 1972 онд Мюнхены олимпод нєєц тамирчнаар очоод жvдо бєхийн +93 кг-д сэм барилдчихсан (Нєхдєєсєє нуугдаад жин нэмж байгаад vзчихсэн). Барилдах газрыг нь мэдэхгvй биз гэж бодоод зодоглотол харин Мєєеє аварга хараад зогсож байсан. Тэгэхэд би Мароккогийн бєхєд ханатайгаар ялагдсан юм. Нэмэх жингийн бєхчvvд гэдэг чинь 130 кг жинтэй байдаг золигнууд байна лээ. Москвагийн олимпод эмчээр оролцож явсан даа.
-Та МVБХ-г vvсгэн байгуулалцсан тєдийгvй тус холбооны цэцдийн зєвлєл болон тэргvvлэгч гишvvн. Эдгээр сонгуульт ажлуудынхаа тухайд…
-Энэ их сайхан vйл юм аа. Одоо бол 15 жилийг ардаа орхисон тvvх болжээ. МVБХ-г байгуулах санааг анх улсын заан Р.Давааням сэдсэн. 1990 оны хоёр сарын эхэн vе шvv дээ. МVБХ-г байгуулахад хамгийн анх хийх ёстой зvйл нь vндэсний бєхийн тусгай байгууллагатай байх учрыг бєхчvvдэд ойлгуулах, vvнтэй нэг зэрэг тус байгууллагын дvрмийг зохион боловсруулах явдал байсан. Р.Нямдорж, П.Даваасамбуу агсан, Д.Данзан, Д.Мягмар, Р.Давааням, Г.Бор бид нар бусдаасаа илvv шамдан зvтгэж цаг наргvй ажиллаж байсныг бодохоор таатай байна. Бєхийн ерєнхий цэцийн ажлыг олон жил хийлээ. Бєхийн барилдааны дvрэмд хєлийн цэц, ерєнхий цэцийн vvргийг нарийн тодорхой заасан байдаг. Тvvнийг хэрэгжvvлэх явдал хангалттай байгаа ч бас учир дутагдал бий. Манай засуул, цэцvvд олон жилийн туршлагатай, бєхийн барилдааныг сайн ойлгодог хvмvvс байдаг боловч энэ хорвоогийн жамаар нас єндєр болж, бие галбирын хувьд ч авхаалж, самбааны хувьд ч тааруухан муудаж байна” гэх vзэгчдийн дvгнэлт байгаа. Иймээс МVБХ-ны залгамж халааг нь бэлтгэх шаардлага гарч байгаа. Би vндэсний бєхийн барилдаанаар завсаргvй 30 гаруй жил барилдсаны хувьд надад мэдэгдсэн зvйл бол єєрєє унаснаа мэдэрдэг. Бєхчvvд бас “Унаснаа мэдсэн шvv” гэж хэлдэг. Манай хєлийн цэц, засуулууд дvрмээ ягштал барихад алдах зvйл vгvй. Миний хувьд 15 жил ерєнхий цэц хийжээ.
-Сvvлийн vед бєхийн цолны найраа гэсэн зvйл их яригдах болжээ. Vvнийг та хэрхэн vздэг вэ?
-Монгол бєхийн ногоон дэвжээ цэвэр ариун байх ёстой. Олон арван начин нэг дор тєрж байгааг ард тvмэн бvрэн мэдэж байгаа. Тав, зургаагийн давааг хараад ч хэрэг алга. Долоогийн даваа бас худлаа болчихлоо ч гэх шиг. Ингээд ирэхээр бєх vздэг хvн vгvй болно. Бєхийн сайхан чанар ч vгvй болно. Vvнд сэтгэл их эмзэглэдэг. Бєхийн хамгийн сайхан чанар бол шударга барилдах явдал юм. Шударга барилдсан бєх ард тvмний их хvндлэл хайрыг хvлээдэг. Манай ард тvмэн бєхийн барилдааныг шvvх талаар ямар ч орны шvvгчээс илvv дээр гэж боддог. Намайг заан цол хvртдэг жил ганц ч начин тєрєєгvй. Тэгэхэд олон тvмэн шударга сайхан наадлаа гэж байсан. Бидний vед гурван начин тєрєхєд л гайхал тєрдєг байлаа. Гэтэл одоо бvр арав гараад тєрж байна. Энэ чинь бєхийн нэр хvндийг унагаж байгаа юм. Vvнийг л бид багасгах гэж дvрмээ єєрчилсєн юм. Тvvнээс биш хєгшин арслан П.Дагвасvрэн дээшээ гарах гэж дэмжээгvй юм аа. Бидний хэдэн хєгшчvvлийн барилдах нас єнгєрсєн, энэ нь бидэнд тийм хэрэгтэй зvйл биш. Намайг гурав vзvvрлэж, дєрвєн удаа дєрєвт vлдэхэд “Аварга болгоё” гэж ард тvмэн ярьдаг байлаа. Тэгэхэд “Нэг ч тvрvvлээгvй хvнд аварга єгч болдоггvй юм аа” гэж хэлсэн юм. Тэр vнэн байсан.
-Таныг бєхчvvдээс анх удаа эрдмийн зэрэг хамгаалсан гэдэг…
-Ах нь “Монгол vндэсний бєхийн морфофизиологийн шинж, тvvнд нєлєєлсєн биоэкологийн хvчин зvйл” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ бvтээлдээ 300-гаад хvнийг сонгон авч 20-оод жил vргэлжлvvлж, нарийвчилсан харьцуулалт гаргасан. Бєх сонгоход тєрж єссєн нутаг усыг ихээхэн анхаарах vндэстэй. Тухайлбал, монгол нутгийн бємбєрцгийн 46, 50 дахь єргєрєгт тєрсєн хvмvvс бєх болох магадлалтай ажээ. Тэр зурвас нутагт царцуулт ургамал их, цэнгэг тунгалаг устай, тєрєл бvрийн жимстэйг баталсан рашаан усны хагалбарууд дээрх єргєрєгт байгааг нотолж єгсєн. Хаана тєрснєєсєє хэзээ тєрсєн нь дутуугvй ач холбогдолтойг анхаарах нь чухал. Тэр ч бvv хэл нарны идэвхжил буурсан vед тєрсєн хvvхэд бєх болсон нь олон байх жишээтэй. Эдгээр баримтууд экологийн хvчин зvйлийн нєлєєлєл. Бєхчvvлд шийдвэрлэх дэмтэйг нотолж єгч байгаа юм л даа. Миний судалгааны явцад бєх болох хvvхэд тєдийгvй бєхчvvдийн гадаад, дотоод цєєнгvй тєрхийг тодорхойлсон доо.
-Жишээлбэл…
-Асар хvчтэй шинжийг хэлбэл дуу нь луу хvрхрэх мэт, нvд нь утаат болор эрдэнэ шиг, шvд цагаан лавай лугаа адил, чих нь жижиг гэсэрийн товорцог мэт, хvзvv бvдvvн, шилэндээ хотгоргvй, нуруу модны гол шиг, цээж тvхгэр, хєх мах нь модны ур мэт, булчин vндэс лугаа бажгар, бєгс овгор, тойг товгор, шєрмєс ил, шагай урт, зориг нь бvргэд, шонхорын харцаар илэрнэ, магнай хєнхєр, эрvv шанаа бугын мэт дєрвєлжин бол тэргvvн сайн. Єрц гэдэс нумын хєвч шиг татмал, vе нь шигvv бvдvvн ширхэгтэй усны уйлга мэт аржгар долгиотой, хєлийн таваг арслангийн таваг мэт, хуруу гар урт, цээж бєгс тэнцvvхэн, гишгэлт суурьтай хvн чамбай, аливаа эрдмийг сурахдаа шалмаг, цог заль тєгс, хуяг дуулгад vл тvvртэх, нум сум харвахдаа цэцэн, ерєєл магтаалд зєрvv, бодь сэтгэлтэй гээд шинжвэл их юм байна л даа.
-Удамшлын хувьд гэвэл?
-Судалгааны явцад бєхчvvд эцгийн талаасаа нэгдvгээр vедээ удамших нь 51 хувийн магадлалтай, эхийн талаасаа гурав дахь vедээ удамших нь 61 хувийн магадлалтай нь нотлогдож байна. Энэ судалгаа шинжилгээг хийхэд минь бєх болоод дээр нь мэргэжил минь их нєлєєлсєн. Би нэг зvйлийг тодруулж хэлмээр санагдлаа. Анх 1961 онд эмнэлэг биеийн тамирын диспансер нэртэйгээр байгуулагдсан 20 хvний орон тоотой тамирчдад vйлчилдэг алба байсан. 1970-аад оноос спортын эмчилгээний био химийн лаборатори бий болж шинжлэх ухаан тал руугаа эрчимжсэн. 1980 оны vед зогссон. Одоо vед Спорт эмнэлгийг хєгжvvлэхгvйгээр олимп, дэлхийн аварга тєрєхгvй гэдэг нь нотлогдоод байна. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэвэл спорт эмнэлгийн материал техникийн бааз суурийг єнєєгийн тvвшинд хvргэх эмч, боловсон хvчнээр бvрэн хангавал сая бид олимп, дэлхийн аварга гэж ярьж болох юм.
-Нарийн судалгаа гаргажээ. Тэгвэл би ямар шинжтэй вэ?
-(Инээв)… Яс багатай, мах ихтэй, урагшаа гишгэдэггvй, хойшоо ухардаг… гээд л бас шинж байна шvv.
-Бєхийн шинжийн талаар дэлгэрvvлж ярихгvй юу, бєхчvvд хийгээд уншигчдад сонин байх болов уу?
-Эрт дээр vеэс євгєд хєгшид маань хvvхдvvдийг хотон дотроо ноцолдуулж тvрvvлсэнд нь чихэр боов, ааруул хурууд, домбон сахар єгч урамшуулан “Энэ ч ингэж барилдах л хvvхэд байгаа юм” гэж бvр удам судрыг нь хоорондоо ярьж, авга нагац нь бяртай чадалтай хvмvvс байсан. Тэдэн шигээ сайн бєх болж магадгvй гэж шинждэг байж. Тийнхvv дахин дахин байнга барилдуулж суудаг нь нэг ёсны уламжлалт бэлтгэл сургуулилтын нэг хэлбэр байжээ. Vнэхээр хvvхдvvд хоорондоо байнга барилдаад байхлаар бие биенээ яаж хаях вэ гэж боддог. Дахин барилдвал тэгж унагаад тэр урамшуулал болгон єгдєг зvйлийг нь авах юмсан гэж бэлтгэл сургууль хийж байсан нь хєгшчvvлийн арга билгийн мэргэн ухаан юм. Би нэг удаа доктор Ч.Нээчэн багшаасаа бєхийн шинжийн тухай асуухад “Бєхийн шинж гэдэг чинь олон зуун мянган жилийн ажиглалт бясалгалын ухаанаар боловсорсон бvхэл бvтэн шинжлэх ухаан юм шvv дээ. Чи анагаахын мэргэжилтэй, бас бєх хvний хувьд судлах хэрэгтэй шvv” гэж надад зєвлєж байсан юм. Тэгээд би олон жилийн ажиглалт судалгааныхаа бvтээл болгож “Монгол бєхийг шинжихvй, сургахуй” хэмээх номоо бичсэн. Энэ номонд маань бєхчvvдийн тухай олон зvйл судлан бичсэнээс гадна хоололтын талаар ч бичсэн. Монголчууд бєхєє бэлтгэдэг євєрмєц аргатай. Тэр нь юу вэ гэвэл унд хоолноос нь эхэлдэг. “Бєх хvн євчvv мах идэж болохгvй. Тvvнийг хэвтэр мах гэдэг. Бvр эрт цагт Хубилай хааны vед хонь, гахайн мах идэж болохгvй гэдэг байж. Мєн чємєг яс ташдаггvй. Яс бэртэнэ гэж vздэг. Булчин махыг хутгаар биш шvдээр зулгааж мєлждєг. Сорилгын vед айраг уудаггvй” зэрэг олон зvйл байх шив дээ.
-Єєрийн vеийн сайхан бєхчvvдийн талаар яривал ч та нvдэнд харагдтал ярих байх даа?
-Тэр чинь юу гэсэн vг вэ. Би кино гаргаж чадахгvй. Тайлбарлагч А.Ганбаатар шиг ярьж чадахгvй болохоор одоо яах билээ (Инээв). Єєрийнхєєрєє л ярья. Vеийнхээ бєхчvvдийн талаар дурсан ярихад сайхан л байна. Манай хоёр Мєнхтэй бол юу ярих вэ. С.Цэрэн гуай гэж ёстой бодь гvндvvгvй монгол эр байлаа. Ч.Бээжин сайхан уран мэхтэй. Хєл, гар зэрэг л ажиллаж угсраа олон мэх хийнэ. Одоо тийм бєх харагдахгvй л байна. Манай муу Тvвшин (Дорнод) мєн одтой шvv. Цэрэг байхдаа Г.Дэмvvл, У.Мижиддорж, С.Цэрэн нарыг дараалж хаяад заан болж байлаа. Булганы Д.Гомбосvрэн, Тєвийн Д.Сэрээтэр, Сvхбаатарын Л.Дашдаваа, Ч.Євгєнхvv, Завханы С.Лхагва, Т.Намсан, Г.Баттогтох, Булганы Ч.Лундаа, Д.Галдандавга, Д.Амгаа, Євєрхангайн Д.Долгорсvрэн, Ё.Ишгэн, Тєвийн Є.Эрдэнэ-Очир, Нагнайдорж, Архангайн Т.Зундуй, Ц.Юvвээ, Ємнєговийн Г.Дэмvvл, Ламаажав, О.Пvрэв, Увсын Ц.Лхамаа, Т.Артаг, Д.Баатаржав, Ж.Хайдав, Тєвийн Л.Сосорбарам гээд тоочоод баршгvй сайхан хvчтэй эрстэй торгон зодогны анд болж, их наадмын дэвжээнд хvч vзэн барилдаж давахын баяр, унахын гунигийг амсаж явлаа ах нь. Бидний vед удаан барилдаантай бєх байгаагvй. Тvргэн шуурхай, биед зvдэргээгvй, єєрт амар, єрєєлд ч зовлонгvй сайхан барилддаг байлаа. Шvvгч, хєлийн цэцтэй маргана гэж vгvй. Ахмад бєхчvvдээ хvндэлнэ. Монгол улсын начин байхад нvvр улайлгаад байхгvй шижигнэсэн хэдэн бєх байлаа. Vргэлж тунана. Даанч дээр нь та нарын ярьдаг акулууд байсан болохоор яаж ч чадаагvй. Зарим нь ч єєрийн хариуцлагагvй байдлаас ч болсон байх. Ах нь хэдийг тєлєєлvvлэн нэрлэвэл сонин байх болов уу. Сэлэнгийн Батсvх, Б.Жанчивравдан, Равдан-Очир, Сандагбазар, Булганы Б.Сvхбаатар, Нансал, “єндєр” Дорж, Баасансvрэн, Дорнодын Данзан, Увсын Намжил, Доржготов, Євєрхангайн Д.Сумъяа, Пvрэвдорж, Бухаагийн Цэрэндорж, Ховдын Б.Буядаа, Эрдэнэпvрэв, Тєв аймгийн Баян сумын Батчулуун, Євархангайн Б.Пvрэвтогоо, Ємнєговийн Ц.Санжаа, Хєвсгєлийн Давааням, Архангайн Чагнаадорж, Говь-Алтайн Нохойцагаан, Булганы “задгай шар” хочит Лхагвадорж… гээд л ирлэсэн тонгорог шиг залуус их байлаа.
-Vндэсний бєхийн барилдаан эдvгээ хэр хєгжиж байна гэж боддог вэ?
-Цаг vеэ дагаад бєх хєгжсєн. Бидний vед 128 бєх цагаан сарын барилдаанд л цугладаг. Тvvнээс биш голдуу 32, 64 бєх барилддаг байлаа. Бєхийн бай шагнал ч бага. Хамгийн том шагнал монгол гутал, морь хоёр л байлаа. Бид ч байнд нь биш, барилдах хорхойндоо барилдаж байлаа даа. Одоо бол бєхийн клуб, сургууль ихэссэн. Зааланд гэхэд хасаж байж 128 барилдуулж байна. Цэрэг бол бvр барилдахаа байсан. Хуучин цэргээр л тал хувийг нь нугалдаг байсан. Vvн дээр нэмж тодруулахад ах нь єєрийгєє магтаж байгаа юм биш. Анагаахын дээд сургууль дээр зохиогдон явагдаж байсан улсын цолгvй бєхчvvдийн барилдаан одоо ч тасраагvй бєхийн єргєєнд vргэлжилж байна. Эндээс ирээдvйн аварга, арслан, заан, начингууд ихээр тєрсєнд бахархаж байдаг юм. Одоо дархан аварга Б.Бат-Эрдэнэ маань тєрийн жолоо атгалцаж бєхчvvдийн маань нэр тєрийг єндєрт єргєж явна. Бєх хvнд тэр дундаа єнєє vед боловсрол эн тэргvvний эгнээнд тавигдаж байна. Хуучин манай бєхчvvд ихэнх нь жолооч байлаа. Одоо бол жолооч мэргэжил биш, хvний хэрэгцээ болжээ. Хоёр сайхан залуу аварга баруун зvvн жигvvрийг манлайлж гарьд, заан, начингууд маань уран мэхээрээ vзэгч олноо баярлуулж байна. Зааланд нэг, хоёр давна гэдэг амаргvй болжээ. Улсын том цолтой бєх ам доогуур даваанд унах энvvхэнд болсон байна шvv. Бєх хvн нэг л цаг vед барилдаад амжилт гаргаад л єнгєрдєг. Энэ vедээ барилдаан болгоныг таслахгvй, идэвхтэй оролцож байвал амжилт аяндаа сайжирдаг юм. Бид хуучин “Хєдєлмєр”-т 12 цагт, СТО-д 15 цагт, “Хоршоолол”-д 17 цагт гээд гурав дамжаад барилдчихдаг. Vзэгчид нь гурав дамжаад vзчихдэг байсан. Сайхан vе шvv. Бєхийн єргєє гэж энэ сайхан ордонтой болсноос хойш бєх, vзэгч хоёр тавтай барилдаж, таатай vзэж байна шvv дээ. Дээр нь бєх хvн бай шагнал, давааны мєнгєєрєє бараг амьдарч болж байна. Энэ бол бєхчvvдийн хєдєлмєрийг vнэлсэн том эргэлт шийдэл юм. Цолны шимтгэл авч байна. Бєхийг чансаалсан нь амжилтанд илт нєлєєлж байна. Бєх хєгжиж байна гэж vзэх бvрэн vндэслэл байна гэдэгт би итгэлтэй байна.
-Илэн далангvй ярьсан танд их баярлалаа. Удахгvй гарах гэж байгаа модон тахиа жилдээ эрvvл энх, сайн сайхныг хvсэн ерєєж, удахгvй болох сар шинэдээ сайхан шинэлээрэй гээд ярилцлагаа уламжлал ёсоор танд зориулан бичсэн шvлгэн хадгаар єндєрлєе гэж бодож байна.
-Та бvхэнд ч гэсэн их баярлалаа. Ажил vйлс чинь улам єєдрєг байж, vргэлж Монгол тvмний унших дуртай хэвлэл байхыг євгєн арслан нь ерєєж байна.

ШИГТГЭЭ

Тэр vед Улаанбаатар хотноо 3, 4 сард ОУ-ын чєлєєт бєхийн “Интернационал” тэмцээн гэж том тэмцээн болдог байлаа. 10-аас илvv орон орно. Энэ vед дэлхийн цуут бєхчvvл болох Иваницкий, Сослан Андиев, Владимир Глюткин, Бютнер (ХБНГУ), С.Хасмиков(ЗХУ), Павил Пинигин(Польш), Каскарет (Куба), ЛиХо Пен (Солонгос), Сандурский(Польш), Гаидербеков, И.Тармаев, Б.Будаев(Буриад) зэрэг дэлхийн алдартнууд
цугладагсан. Энэ vед Монголын нэгэн vеийн
цуут бєхчvvд тєрж гарч байлаа.
Ахмад бєх, спортын мастер
Б.Пvрэвтогоо

ШАГАЙ ДЄРВЄЛЖИН АРСЛАН

Ардын тєрийн наадамд гурав vзvvрлэсэн бєх
Анагаахын их сургуулийн ачит багшийн нэг
Тєв аймгийн тvvхэнд бичигдсэн арслан
Тєв цэнгэлдэхэд 13 шєвгєрсєн хvчтэн
Азийн наадмын аварга тамирчин
Аварга Б.Тvвдэндоржийн гарын шавь
Барилдах гэж илж энхрийлнэ
Барьц авах гэж чимхэж шоглоно
Баараггvй харин хавсарч мэднэ
Бариа зєрєєн дээр унтуулж ч чадна
Єрж байхдаа дугхийлгээд авна
Єлгєх мэхээрээ хэвтvvлж аваад давна
Ончтой vгээр нєхрєє ичээнэ
Оновчтой мэхээр учраагаа орхино
Онигоо ярьж бусдыг хєгжєєнє
Ардын наадмын аварга бєхийн багш
Арга мэх, барилдааны хуучин цагийн дэлгvvр
Заасан мэхэндээ гаргууд арслан
Зассан шагай шиг дєрвєлжин арслан
Батсvмбэрийн данстай арслан
Баянмєнх аваргын дотны анд
Тєв аймгийн бєх овооны чулуу
Тvнтгэр арслан бєх євгєн
Хэлээ бултагнуулж хээгvй алхана
Хєлийн цэцэд мєнхєд зогсоно
Бєхчvvдээс тодорсон анхны эрдэмтэн
Бєєрєнхий биетэй эрдэмтэн арслан
А.Тэгшээ


User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3870
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Sat Mar 11, 2006 10:14 pm

С.Магсар: Энэ янзаараа байвал Монголчууд Бээжингийн олимпоос медаль авч чадахгvй

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, XX зууны шилдэг дасгалжуулагч Солийн Магсартай ярилцлаа.

....
-Монголын тамирчид 2000 онд Сиднейд болсон зуны олимпоос медалгvй ирсэн. vvнд харамсч байв уу?

-Тун их харамссан. 1996-2000 онд vндэсний шигшээ баг байгаагvй. "vр дvн" нь Сиднейгээс гуяа ганзагалж ирсэн юм. Тамирчид ердєє 47 хоног бэлтгэл хийсэн болоод л очсон хэрэг шvv дээ. Тэгээд л олимпод системтэй бэлтгэхсэн гэж бодох болсон. Харамсалтай нь, ажилгvй шахуу би яах билээ.

-Та 2004 оны Афины олимпод Монголын шигшээ багийг толгойлж оролцоо биз дээ?

-2000 оны эцсээр намайг vндэсний шигшээ багийн захирлаар томилсон л доо;' Юутай ч бид хэд нийлээд наиман жилийн медалийн тасралтыг нєхєж, нэг медаль авна, хоёр хvн шагналт байрт шалгарах, багаараа 71 дvгээр байрт орно гэж vvрэг авсан. ємнєх олимпод 150-д орж байсан юм. Ингээд л олимпийн наадамд бэлтгэх vндэсний хороог 20-иод хvнтэй байгуулсан. Дарга нь Ерєнхий сайд Н.Энхбаяр. Хамаг зовлонгоо тэдэнд хэлнэ. Гол нь тєр, засаг анхаарч, харж vзээч гэж. Спортын зургаан тєрєлд дєрвєн жилд 800 сая тєгрєгийн хєрєнгє гаргуулах саналаа ч дуулгалаа.
Тєр, засаг их тусалсаан. vндэсний хороо ч анхаарч ажилласан. Одоо санахад бидний гавьяа бол тєр, засгийн анхаарлыг их спортод хандуулж чадсан явдал.

-Шигшээ багийн захиралд арай илvv амжилтад хурчих юмсан гэх бодол байв уу?

-Байсан. Чадвал гурван медаль авна даа гэж дотроо бодож явсан. Тэр vедээ нуугаад хэлээгvй л дээ.

-Одоо нууц биш бол хэн гуравт найдаж байв?

-Юуны урьд Буудлагын О.Гvндэгмаа. Юу гэвэл, 2004 онд болсон дэлхийн цомын таван тэмцээний дєрєвт нь тэр тvрvvлчихээд байсан. Алт ч магадгvй гэж горьдож байв. О.Пvрэвбаатар олимпийн ємнєх дєрвєн жилд болсон дэлхийн аваргын тэмцээнээс хоёр мєнгє авсан, Х.Цагаанбаатар 2003, 2004 онд Ази тивдээ тодорчихоод байлаа. Энэ гуравт л итгэж байсан.

-Тэр зургаан тєрєл нь юу вэ?

-Чєлєєт бєх, жvдо, буудлага, бокс, дугуй. байт харваа. Медаль авах хамгийн шаанстай тєрєл гэж сонгодог хэрэг. Тэгээд л зургаан дасгалжуулагч 120-иод тамирчин Афинд очсон юм.

-Афинаас арай ч ганзага хоосон ирээгvй. Гэхдээ монголчууд их л сэтгэл дундуур байсан даа?

-Бид уг нь амлалтаа биелvvлсэн. Х.Цагаанбаатар хvрэл медаль хvртэж, Монголын баг 197 орноос 71 дvгээр байрт орсон. Гэхдээ ард тvмэн биднийгээ дутуу ойлгосон хэрэг. Учир нь, тэд Г.єсєхбаярыг 120 кг-ын жинд медаль, тэгэхдээ бараг алт авна гэж тєсєєлж байж. Гэтэл тэр хvсэл. биелээгvй.

-Г.Єсєхбаяр тэр vед vндэсний бєхєєр улсад хоёр тvрvvлчихсэн, аварга цолтой байсан санагдана. Тэгээд л rapцаагvй медальтай ирнэ гэж бодож л дээ. Харин мэргэжлиин дасгалжуулагч хvний хувьд та ямар бодолтой байсан бэ?

-Олимпийн медальд хvрэхгvй нь ээ гэдгийг мэдэж байсан. Сайндаа шагналт байрт орох болов уу гэж бас найдсан. Монголчууд vндэсний бєхийг дvгнэсний алдаа энэ юм л даа. Бас ч аргагvй л байх.

-Ж.Мєнхбат, Х.Баянмєнх хоёр аварга болчихсон хойноо л олимпоос медаль авчирсан биз дээ?


-Энэ хоёр бол их ондоо. Хоёулаа орчин vеийн чєлєєт бєхийн барилдааны арга тєхникийг дэндvv сайн эзэмшсэн улс байж.
Дээр нь даанч их хєдєлмєрч. Дасгалжуулагчийн зааврыг ягштал биелvvлдэг. Аварга гэж хямсганаж, бэлтгэл тасалдаггvй байлаа. Энэ бvхэн нь сайнаар нєлєєлсєн хэрэг. Харамсалтай нь, дээрх сайхан чанар Г.єсєхбаяр аваргад маань дутсан даа.

-Уг нь Г.Єсєхбаяр аварга бэлтгэлээ сайн базаасан байх. Бvр наадамд ч барилдуулахгvй гэлцээд байсан. Бие хаа, хvч чадлаар гадаадынхнаас нэг их дутмааргvй санагдаж байсан?

-Тvvнийг ивээн тэтгэдэг Архангайн "Бридж" группийнхэн Г.єсєхбаяр наадамд л тvрvvлж байвал гээд олимпийн бэлтгэлд нь олигтой анхаараагvй. Би тэдэнд, Г.єсєхєєд ч хэлж л байсан. Нэг бол наадамдаа барилд, эсвэл бэлтгэлээ сайн хийж олимпод зодогло гэж. Хоёр Мєнх ч ид vедээ наадмаа орхиод улс орныхоо нэрийн ємнєєс тэмцээн, наадамд явж байсан тvvхийг мартмааргvй.

-Гэхдээ Єсєхєє аварга маань наадамдаа барилдсан. Ард тvмэн ч дуртай л байсан биш vv?

-Тэр хоёрдмол санаа гаргасан хэрэг. Наадамдаа ч барилдаад олимпдоо ч зодоглоё гэж шийдэв. Тэгээд дєрвийн даваанд аймгийн начин залууд уначихсан. Тvvнийг наадам, олимпод хэрхэн барилдсаныг vзсэн, манай бєх сонирхогчид vндэсний бєх, орчин vеийн бєх хоорондоо их, ялгаатай юм байна гэдгийг сая л ойлгож эхэлсэн. Ер нь л их єєр юм шvv дээ.

-Бодит жишээ хэлж болох уу?

-Байна. Б.Бат-Эрдэнэ аваргыг хар. vндэсний бєхєєрєє л дагнасан, тvvний хvчинд улсад 12 тvрvvлж Х.Баянмєнхийн амжилтыг эвдэж чадсан бєх. Жvдогоор бол дэлхийн аваргад нэг удаа шагналт байрт орж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр удаа хvрэл медаль хvртсэн. Эндээс vндэсний бєхєд сайн хvн чєлєєтєд гаргууд байна гэдэг ойлголт байхгvй нь харагдаж байна биш vv

-Афины олимпод тааруухан оролцлоо гэх. яриа одоо ч тасраагvй. Бас хариуцлагын тухай ч ярьдаг?
-Бид Афинаас ирээд Засгийн газар, МvОХ-нд тайлангаа тавьсан. Багийг vvргээ биелvvлсэн гэж vзсэн л дээ. Гэхдээ бас сайхан боломжийг алдсан болохоор би дотроо харамсч л суусан.

-Сайхан боломж гэдгээ тодруулна уу?

-О.Гvндэгмаа гарцаагvй медальд хvрэхээр байлаа. Биднийг Афинд очиход Америкийн "Times" сонинд "Монголоос анх удаа олимпийн аварга тєрєх нь" гэсэн утгатай зvйл бичсэн байв. Тєр, засаг О.Гvндэгмаад гар таталгvй мєнгє, хєрєнгє зарсан. Буу, сум нь vнэтэй, буудлага чинь бас хэцvv шvv дээ.
Гэсэн ч тэр зургадугаар байрт орсон. Энэ бол цэвэр хариуцлагын асуудал. vvнийг дасгалжуулагч ч, тамирчин ч хvлээх ёстой. Гэтэл тэд ямар ч хариуцлага хvлээгээгvй. Монголчууд єрєвчхєн сэтгэл гаргасан. Их спортын хєгжилд энэ єрєвч сэтгэл чєдєр тушаа болж байна.

-Таны vед ийм єрєвч сэтгэл байгаагvй гэж vv?

-Огт байгаагvй. 1970-аад онд Зєвлєлтийн бєхийг ялж, хоёр орны найрамдалд сэв суулгалаа гээд л бидэнд арга хэмжээ авч байсак Тэр vед тамирчдын амжилт ч єндєр байлаа. Монголчууд чєлєєтєєр 10 жинд зодоглож байсны есєд олимп, дэлхийн аваргын медальтнууд байв. Мундаг баг байж. Таван жилийн турш дэлхийд шилдэг дєрєвт багтаж байлаа. Гадаадынхан биднээс зйдаг л байсан. Гэтэл одоо ганц хvрэл авчихаад л баярлаж хєєрцєглєєд сууж байна шvv дээ.

-Арван жингийн есєд нь медальтнууд байлаа гэж дэгсдvvлсэн тоо байлгvй дээ?

-Яалаа гэж. Би хэлээд єгье. 18 кг-ын жинд дэлхийн аваргын мєнгє, хvрэл (Б.Жамсран, О.Энхтайван) 52-т олимпийн хvрэл (Ч.Дамдиншарав) дэлхийн аваргын хvрэл, (Н.Бvргэдээ) 57-д дэлхийн аваргын мєнгє, хvрэл (М.Хойлогдорж), 62-т дэлхийн аваргын хошой алт (З.Ойдов), 68-д дэлхийн аваргын мєнгє, хvрэл (Ц.Нацагдорж), 74-т олимпийн мєнгє (Ж.Даваажав), дэлхийн аваргын мєнгє (Д.Сэрээтэр), 82-т олимпийн хvрэл (Т.Артаг), дэлхийн аваргын мєнгє (З.Дvвчин), 90-д олимпийн мєнгє, дэлхийн аваргын хvрэл (Ж.Мєнхбат), хасах 100-д дэлхийн аваргын алт, мєнгє, хvрэл (Х.Баянмєнх), нэмэх 100-д Азийн аварга (є.Эрдэнэ-Очир, Д.Адьяатємєр).
Энэ vеийг vнэхээр Монголын чєлєєт бєхийн алтан vе гэж хэлж болно. Гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва багшдаа баярлаж явдаг. Тэр бол ийм алтан vе, гайхамшигтай тамирчдыг тєрvvлэхэд vлэмж хувь нэмрээ оруулсан хvн.

-Та Афинаас ирээд "намайг 2008 оны Бээжингийн олимп хvртэл энэ албанд байлгавал алт авчих боломж байна" гэж хэлсэн. Юу бодож тэгж хэлсэн юм бэ?

-Тэгж хэлсэн нь vнэн. Алт авчих гарц ч байсан. Гэтэл "С.Магсар тэгж алт авах байсан юм бол ємнє нь авахгvй яасан юм бэ" гэж даапаалаад ам тагласан л даа. 1.2 тэрбум хvн амтай Энэтхэг, 2.5 сая хvн амтай Монголтой адил ганцхан л хvрэл медаль Афинаас авсан шvv дээ.

-Yнэхээр Бээжингийн олимпоос алт авч чадах уу?

-Монголчууд урьдчилаад сэтгэлээрээ медаль авчихсан юм шиг санадаг. vvнийхээ далбаан дор бэлтгэл сургуулиа хийдэггvй. Гэтэл ийм чухал vед Г.Пvрэв-Очирыг БТСУХ-ны даргаас халав. Уг нь тэр сайн ажилласан. Г.Пvрэв-Очир бол Монголын нэртэй тамирчдын нэг, спортоо мэдцэг, тамирчдын зовлон, жаргалыг бие сэтгэлээрээ мэдэрсэн эрдэмтэн хvн. Уг нь ийм хvн спортын байгууллагыг удирдаж байсан бол Монгол Улсад л хэрэгтэй байсан биз. Гэтэл Т.Ганди гэдэг сайд гарч ирээд тендер зарласан нэрээр урьд нь МХЗЭ-д хамт ажиллаж, хожим нь УИХ-ын сонгуулийн vед єєрийнх нь менежер байсан Ч.Наранбаатарыг даргаар тавьчихсан. Энэ хvн ажилдаа сураад амжилт гаргатал єдий биз. Одоо тvvнийг халах тухай ярьж байна. Л.Гvндалай єєрийн хvнээ тавих нь л дээ. Ингэж хvнээр, байгууллагаар, Монголын спортоор тоглож болохгvй. Ийм маягаар явбал Бээжингээс алт байтугай медаль ч авч чадахгvй.

-Саяхан Туринд болсон євлийн олимпод монголчууд бас оролцлоо. Дасгалжуулагч хvний хувьд тэдний амжилтыг vнэлбэл?

-Євлийн спортын тєрєлд монголчуудын амжилт доогуур байдаг нь vнэн. Гэсэн ч тэд маань эцсийн хvч тэвчээрээ гаргаж гулгасангvй. Тэгсэн атлаа буцаж ирээд " Ард тvмнээсээ уучлал гуйя. Боломж байсан ч ашиглаж чадсангvй. Гэхдээ Монголынхоо далбааг тэнд єргєсєндєє баярлаж байна гэж ярих нь утгагvй хэрэг. Р.Раш дарга нь ч тэднийгээ хаацайлаад л. Афинд хvчээ гаргаагvй Г.єсєхєє, Туринд боломжоо ашиглаагvй цаначид яг адилхан гэмтэй.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3870
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Nomer 7 » Sun Mar 12, 2006 2:36 am

ern manaih muu bna shuu Undesnii shigshee bagiin hamag dasgaljuulag chuudaa gadaadad aldaad duuslaa naad zahiin jishee bol Damdisharaw iim sain dasgaljuulagchiig alddag manai mongolchuud yag teneg uls ge bodoj bna
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 10 » Sun Mar 12, 2006 10:33 pm

Гоё ярилцлаганууд олж тавьж байгаа 21 грамсдаа баярлаж байна. Дээрхүүдийг уншаад үхтлээ инээж ч үзлээ, дараа спорт онигоонд тавьдаг ч юм билүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby 21Grams » Wed Mar 15, 2006 5:02 am

Б.Бат-Эрдэнэ аварга хүчээ хүртэл барилдана, Өсөхбаяр аварга үеийнхэндээ уначихмааргүй байна гэсэн

2006.03.14, 10:02 am Бөх


"Багшийн дээд"-ээр бөхчүүд бүчээстэй Бөхийн дэвжээнүүдийн "хаалга"-ыг татаж танд танилцуулсаар энэ удаад "Багшийн дээд" дээр ирлээ. Уг нь одоо бол "Багшийн дээд" биш Монгол улсын боловсролын их сургууль хэмээн нэрлэгдээджил өнгөрч буй манай улсын хамгийн нэр хүндтэй сургуулийн нэг билээ. Эндэхийн бөхийн сургалт ч бөхчүүд дунд, бөхийн хүрээнийхэнд тун нэр хүндтэй байдаг юм. Улсын харцага Д.Сэрээтэр гуай энд үндэсний бөхийн багшаар ажилласаар 20-оод жил болж байна. Уг нь Сэеэ багш /Д.Сэрээтэр/ долоо хоногийн хоёр өдөр /мягмар, пүрэв/ 15-17 цагийн хооронд энд МУБИС-ийн биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангийн оюутнуудад мэргэжлийн ур чадварын хичээл ордог юм. Гэтэл дээрх өдрүүдийн энэ цагийг андахаа байчихсан бөхчүүд байнга яг л оюутан шиг нь ирж бэлтгэл хийчихээд яваад өгдөг болсоор он жил уджээ. Ийнхүү Сэеэ багш "Багшийн дээд"-ийн заалыг "дур мэдэн" бөхчүүдэд "найр тавьсаар" цөөнгүй бөхчүүдийг тийш нь "уруу татсан" байх юм. Аль хэдийнэ оюутан цагаа үдсэн И.Доржсамбуу заан хөлсөө шударчихсан "Ах нь одоо хүүхдээ авахгүй бол болохгүй" хэмээн их л яарчихсан Сэеэ багшийн секцний заалнаас яг 17 цагийн үед гарч яваатай таарлаа. Энд бэлтгэл хийж буй бөхчүүдээс хамгийн "том" цолтой нь И.Доржсамбуу заан. 1990 онд "Авзага трейд" компани "Авзага" бөхийн дэвжээ байгуулж Булган нутгийнхаа хэсэг бөхчүүдийг элсүүлсэн билээ. Төдхөн "Авзага"-ынхан Ж.Даваажав, Д.Сэрээтэр багш нарт дэвжээнийхээ бөхчүүдийн бэлтгэлийг хангаж, хамтдаа ажиллах санал тавьсан юм байна. Энэ үөэс л И.Доржсамбуу эаанаар ахлуулсан Булганы хэсэг залуус "Багшийн дээд"-ийн заалнаас салахаа больжээ. Харамсалтай нь улсын начин Ж.Даваажав гуай ид хийж бүтээх насан дээрээ орчлонгийн мөнх бусыг үэүүлсэн билээ. Ийнхүү "Авзага"-ынхан "Багшийн дээд"-д бэлтгэлээ базаасаар 16 жилийн нүүр үаэж байгаа аж. Энд мөн "Монгол газар"- ын эарим бөхчүүд бэлтгэлээ баэааж байгаа. Тухайбал, улсын начин Ц.Цогтжаргал, цэргийн арслан А.Бямбажав, аймгийн арслан Б.Соронэонболд нарын бөхчүүдийг нэрлэж болно. Мөн улсын заан Х.Мөнхбаатар, харцага Д.Рагчаа, Л.Пүрэвжав, начин С.Мандах, До.Ганхуяг, аймгийн арслан Ж.Оргил, Т.Санчир гээд монгол бөхийн эдүгээ цагийн "чимэг" болсон сайхан бөхчүүд энд бэлтгэлээ ханатал нь хийж байна. Сэеэ багшийн шавь нарын "мэдээлснээр" энд бүгд цуглавал 40-өөд бөх ирдэг гэнэ. "Багшийн дээд"-ийн энэхүү багахан заалнаас улсын гарьд П.Сүхбат, заан Ц.Баярсайхан, Х.Мөнхбаатар /одоо бэлтгэлээ энд базааж байгаа/, харцага Д.Рагчаа, Л.Пүрэвжав, улсын начин Дорждамба, До.Ганхуяг, А.Хатансайхан, Д.Азжаргал, Б.Адъяахүү, Ц.Магалжав, И.Ёндонсамбуу, Г.Олзгэрэл, Д.Батбаяр, А.Эрхэмбаяр, Ц.Цогтжаргал, Т.Амартүвшин гээд нэрлээд байвал тун урт жагсаалт болох олон бөхчүүд бэлтгэлээ базаан, амжилтандаа хүрч байсан агаад одоо ч амжилт өөд тэмүүлсээр л байна.
Ингээд бид Д.Сэрээтэр харцага буюу олны нэрлэж заншсанаар Сэеэ багштай уулзаж ярилцлаа.
-Багш аа, бөх болохсон, бэлтгэл хийж үзэхсэн гэж бодож яваа залуус таны секцэнд ирвэл та шавиа болгох боломж хэр байдаг юм бэ?
-Хүүхдүүд сураглаад ирэх нь элбэг л байдаг юм. Харамсалтай нь, заал маань бага, бөхчүүд маань олон байх нь элбэг болохоор тэр болгон ирсэн хүүхэд бүрийг аваад байж чаддаггүй. Заал нь байвал би дургүйцэх юу байх вэ дээ. Энэ чинь уг нь оюутнуудын биеийн тамирын заал юм шүү дээ. Энэ өдөр цаг ч гэсэн оюутнуудад мэргэжлийн ур чадварын хичэзл орох цаг юм шүү дээ. Бөхчүүдийг энэ цаг дээр ирэхээр нь цаашаа гэлгүй хамтдаа бэлтгэлээ хийсээр байгаад одоо бүр дасч орхиж. Тэд маань ч яг л манай оюутнууд шиг цагтаа ирээд явдаг даа.
-Бөхийн өргөөнд тоглолт, цэнгүүнгүй үедээ заал нь сул байх цаг байдаг даа. Тэр цагаар нь Бөхийн өргөөнд секц дугуйлан хичээллүүлж болдоггүй юм уу?
-Би энэ сургуульдаа үндсэн багш хүн шүү дээ. Тэгэхээр зав зай гаргаж, Бөхийн өргөөнд байнга секц хичээллүүлэхэд хэцүү. Харин тэнд хэн нэгэн тийм секц хичээлүүлчэл зөвлөх багшаар нь ч юм уу ажиллаж, хааяа хэрэг болох зүйл хзлж өгөхийг хичээвэл болох байх аа.
-Тэгэхээр "Багшийн дээд"-д хичээллэх сонирхолтой хүүхэд, залуус Сэеэ багшид хандаж болно гэж хэлж бол охгүй нь ээ?
-Болохгүй болов уу. Олон хүүхэд ирчих байх. Хүүхэд хүрээд ирэхэд хуураад явуулах муухай биз дээ. Би долоо хоногийн мягмар, пүрэвт үндэсний бөхийн, З.Ойдов аварга даваа, лхагва, баасан гаригт нь чөлөөт бөхийн секц хичээлүүлдэг юм шүүдээ.
-Залуу бөхчүүд маань яг гарын гэх юм уу нарийн ширийн мэх, арга зааж өгдөг багшгүй байх нь элбэг байдаг. Энэ юунаас болоод байна вэ?
-Уг нь багшлах хүн олон л байгаа. Дахиад л нөгөө заалны асуудал хэцүү байгаатай холбоотой.
-Дээхнэ П.Даваасамбуу гуай нарын хэд хэдэн хүн хөдөө нутгаар явж бөх болох ирээдүйтэй залуусыг шинжиж, бөхийн замд оруулж байсан гэдэг. Харин одоо тэр талын юм орхигдоо юу даа?
-Тийм ээ, хөдөө орон нутгаар явж бөх болох ирээдүйтэй залуусыг шинжиж, авчрах явдал үнэхээр орхигдоод байна. Уг нь энэ ажил бөхөд их хэрэгтэй байдаг юм. П.Даваасамбуу хөдөө нутагт ажлаар юм уу амиар явахдаа ажиж, шинжиж байж олон сайхан хүүхэд авчирсан нь сайн бөхчүүд болж байлаа. Одоо хөдөөд сайн бөх болчихоор олон сайхан "материал" хаягдаад л өнгөрч байна шүү дээ. Яг одоогоор П.Даваасамбуу гуай шиг тэгж хайж, эрэл сурал болж буй хүн алга. Харин МҮБХ саяхан энэ асуудлаар хэлэлцэж 3, 4 хүнтэй баг байгуулж хөдөөд илгээх тухай ярьж байсан.
-Та эалуу бөхчүүдийн барилдаанд хэдэн залуу авч очдогвэ?
-20-оод залуус авч очдог. Зарим нь ч хасагдчихна. Би залуустаа "Барилдаж байвал боллоо шүү" гэж хэлдэг дээ.
-Танай секцэнд улсын цол горилж буй залуус нэлээн хэд байна аа?
-Байна аа. Ж.Оргил, Т.Санчир, А.Бямбажав, Б.Соронзонболд, Эрдэнэбат гээд аймаг, цэргийн царслангууд мөн аймгийн заан Отгонбаатар гэж залуу бий.
-И.Доржсамбуу заан ойрд нэг л дээгүүр барилдаж чадсангүй. Бэлтгэл нь ямар байгаа вэ?
-Заан хоёр cap орчим хугацаанд бэртэнгитэй байсан л даа. Одоо эмчлүүлээд гайгүй болсон. Бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлсэн. Мөд сайхан барилдаад эхлэх байх аа. Цэргийн баярын барилдаанд барилдах байх.
-Уучлаарай, цагаан сарын барилдаанд та хөлийн цэцээр ажилласан. Тухайн барилдаанд Б.Бат-Эрдэнэ аваргыг түрүүлэхэд та үнсэж үзэгдсэн. Ер нь барилдаан яг юу болоод өнгөрсөн бэ?
-Б.Бат-Эрдэнэ аварга цэрэг байхаасаа л гар дээр минь ирж байсан. Үнэнийг шулуухан хэлэхэд, Б.Бат- Эрдэнэ аварга гуйж түрүүлээгүй шүү дээ. Харин ч цагаан сарын өмнө бэлтгэлээ сайн хийсэн. Энд ирээд залуусыг бүгдийг нь л эцээж унагаад байсан. Харин нуруу нь жаахан өвдөөд байгаа тухай ярьж байсан нь цагаан сарын барилдааны өмнө эдгэрсэн юм билээ. Цагаан сарын барилдааны эхэнд "Нуруу сайхан болсон. Одоо хаа хүртэл барилдах хэмжээ байна тэр хүртлээ барилдана аа" гэж аварга хэлж байсан. Тэгээд ч Г.Өсөхбаяр,
Д.Сумъяабазар, Ц.Цэрэнпунцаг, "Б.Гантогтох удаахь үеийн залуусаа дэмжиж байсан гэж миний хувьд ойлгодог. Тийм ч учраас залуус түүнийг хүндэлж явдаг болов уу. Г.Өсөхбаяр аваргын хувьд Х.Мөнхбаатар зааныг шөвгийн наймд давчихаад "Хурууны үе цуурчихжээ. Одоо дахиад хүч гаргаад барилдвал үе нь салчихаж мэднэ. Тэгтэл бас үөийнхэндээ уначихмааргүй байдаг. Аваргыг аваач гэвэл яах бол" гэж хэлж байсан. Д.Сумъяабаэарын хувьд аваргад ач санаж явдаг эүйл бий биэ. Тэгээд ч Г.Өсөхбаяр аварга нь их аваргатай нэг их хүч гаргаж барилдаагүй болохоор "Би яах билээ" гэж бодсон болов уу. Гэхдээ энэ миний л бодол гэдгийг хүмүүс ойлгоно биз дээ.
-Цагаан сарын барилдааныг Бөхийн өргөөнд үзсэн хүмүүс их бухимдсан...?
-Дор даваанаас л үзэгчдийн бухимдал эхэлсэн гэж бодож байгаа. Хоёрын даваанд Н.Бүрэнбаатар, А.Бямбажав хоёрын барилдаан яг юу болсныг би хараагүй. А.Бямбажав хүрч ирээд "Багш аа, би унаагүй шүү дээ." гэхэд нь "Чи сайн барилдсан бол чамайг унасан энэ тэр гэхгүй шүү дээ. Тэгэхээр чи муу л барилдсан байна" гэж би загнахад "За, тэгвэл би сайн барилдана аа" гэж тун шазуур зууж хэлчихээд яваад өгсөн. Түүнээс хойш үнэхээр сайн барилдаж хоёр барилдаанд түрүүлээд байна. Энэ хүүг би дотроо их зүйл бодсон гэж бодож яваа. Дөрвийн даваанд Б.Сайнбаяр, Г.Олзгэрэл хоёрын барилдаан маргаантай болсон. Олзгэрэлийг гүйцэд сайн бариулгаагүй гэж би ойлгосон. Сайнбаяр барьцаа бариулаагүй бол түүнийг л хасах ёстой байсан. Нэг бол сайн бариулаад л барилдах ёстой байлаа. Ингээд хоёр начин хасагдчихаар Б.Бат-Эрдэнэ аваргыг хий мөргүүлэх гэж хаслаа гэх яриа гарч улмаар олны бухимдал ихэссэн л дээ.
-А.Сүхбат аварга он гарсаар далай аваргуудын халз барилдаанд л барилдлаа. Бусад барилдаанд яагаад ирэхгүй байгаа юм бол?
-Сүүлд зохиогдсон "Хивсний баяр" аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг А.Сүхбат аварга Бөхийн өргөөнд ирж үзсэн шүү дээ. тэгэхдээ надтай тааралдаад "Одоо бие гайгүй болсон. Барилдана аа" гэж хэлсзн. Тэгэхээр мөд барилдах болов УУ-
Ийнхүү Сэеэ багштай ярилцаж суух зуур нэгэн хөвгүүн багшийн амар мэндийг эрснээ "Би ТИС-ийн оюутан. Энд таны секцэнд явж байж болох уу?" гэж асуухад - Заал багатай, бөх олонтой байгаа. Гэхдээ секцийн хүүхдүүдийн зарим нь шилжих юм уу асуудал гарвал чамайг авч болох юм. Ирж асууж бай даа гэж хэлээд багш нааш эргэн "Байдал ийм л байгаа юм даа" гэлэз.
Ингээд цагаан толгойн үсгийн дарааллын дагуу "Багшийн дээд°-ийн гаж нэршсэн МУБИС-ийн "6" байрны биөийн тамирын бэсрэг зааланд хичээллэж буй Сэеэ багшийн ахалсан секцний тухай танд танилцууллаа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3870
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Ганзо » Sat Apr 01, 2006 12:17 am

Bayanmonkh avarga ih zov um yarij bna...Aanai l nogoo bohiin shinechlel n...Mani huniig demjeesei...
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby Nomer 7 » Sun Apr 02, 2006 2:00 am

Bayanaa awargiigad humuus ern neeh durtai bisheshdee. minii medeh humuus law.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby cowboy marlboro » Fri Apr 14, 2006 12:07 pm

Хүү минь жаахан байхдаа л “Ааваасаа ч их том, лут биетэй бөх болно” гэж ярьдаг байлаа


МУ-ын Дархан аварга Ж.Мөнхбатыг Их Наран улсыг донсолгосон хүүгийнхээ шинэхэн цолоо гардахыг харж аатай барилдааныг нүдээр үзээд ирснийх нь дараахан манай сэтгүүлч уулзаж ярилцлаа.
-Саяхан Наран улсыг зорьж хүүгийнхээ барилдааныг үзээд ирсэн. Явсан газрын сонин хачнаас дуулгаач. Хэзээ ирэв та?
-Хүүгийнхээ барилдааныг үзээд Японд нийтдээ найм хоноод ирлээ. Хакухо маань арслан боллоо. 03 сарын 29-ний өдөр арслан цолыг нь олгож, сүрхий ёслолын арга хэмжээ боллоо. Японы бүх л хэвлэл мэдээлэлийнхэн шаваад л мэдээ мэдээлэл цацна лээ. Нэгдсэн журмаар их зохион байгуулалттай манайхантай адилгүй юм билээ.
-Их олон арга хэмжээнд оролцов уу. Таны талаар мэдээлэл Япончуудын дунд бас нилээд түгсэн байсан байх?
-26-нд тэмцээн дууссан шүү дээ. Ерөнхийдөө 02-ноос эхлээд л элдэв төрлийн арга хэмжээ тасраагүй дээ. Таван жилийн өмнө 15 настай хүү ирээд ийм хурдан ийм өндөр цолонд хүрнэ гэж санаагүй гээд л Осака хотын бүх л Япончууд баярлаад гap барьж байсан Осака чинь хоёр сая шахам хүн амтай хот юм билээ. Тэнд нэг инээдтэй юм болсон нь Солонгосын нэг сэтгүүлч намайг Монголын сумогийн аварга гэж хэлж байсан. Харин Даваа маань учиргүй инээж манай Монголд үндэсний бөх гэдэг спорт байдаг гэж тайлбарлаж өгсөн л дөө.
-Мэдээж та хүүгийнхээ амжилтад сэтгэл хангалуун байгаа биз дээ. Сүүлийн шийдвэрлэх барилдаанд унасанд нь жаахан харамсав уу?
-Хангалуун байлгүй яахав. Их залуу хүн мөртлөө озэки цол авсан, гарамгай барилдааны шагнал хүртсэн гээд нэг дор гурван шагнал авснаараа сумогийн түүхэнд дөрөв дэх хүн нь болж байгаа юм билээ. Бас Миягияма дэвжээнээс 94 жилийн дараа озэки төрж байна. Энэ чинь бараг нэгэн зуун гэсэн үг биз дээ. Энэ бол чамлахаар амжилт биш. Тэгээд ч шийдвэрлэх барилдаанд Даваа маань павсан ч аварга болохгүй байсан болохоор миний хувьд нэг их ач холбогдол өгөөгүй ээ.
-Тэгвэл таны хувьд анхнаасаа хүүгээ сумогоор барилдах шийдвэр гаргахад хэрхэн хүлээн авч байв?
-Хүн өөрийнхөө зөн совингоор мэддэг шиг байгаа юм. Бүр бага 5, 6 настай л байхдаа сумо бөхийн зураг үзчихээд ааваас ч их том лут биетэй ийм л бөх болно гэж дандаа ярьдаг байсан. Дээрээс нь нэг найз маань сумо бөхийн сэтгүүл авчирч өгсөн нь бас их нөлөө үзүүлсэн байх. Сургуульд байхын шатар, даам, чөлөөт бөх, үндэсний бөх сагс, волейбол гээд оролцдоггүй спортгүй л хүүхэд байсан. Багаасаа л сумод сонирхолтой болохоор нь тэр жил сумо Батбаярын аав долоон хүүхэд гурван сарын хугацаатай Япон руу авч явсан юм. Тэрэнд л орчихоод л иргэнийхээ паспортыг ч авалгүй гадаад паспорт аваад л 10 сарын 25-нд ниссэн. Өөрөө сонирхолтой юм. Тэгээд газар үзэг, бас хичээл сургуулийнх нь амралт ч таарч байсан болохоор нэг их юм саналгүй явуулчихсан л даа. Тэгээд л 01 сарын 25-нд ирэх байсан чинь одоо энэ Батбаяр, Цэвэгням эд нар буцаалгүй манай хүнийг дагуулаад л дэвжээ дэвжээн дээр очоод явсан юм билээ л дээ. Уг нь сумод орох хүн 73кг 176 см байх ёстойгоос гадна манай хүн 62 кг-тай, 175см өндөртэй болоод байдаг. Тэд манай Монголын ийм том бөхийн хүүхэд авах уу гэж явсаар арван долоо, найман дэвжээгээр явсан байгаа юм. Тэгээд хамгийн сүүлд одоогийн дэвжээнд авсан байсан. Тэгэхэд гадаадын залуу хүүхдийг дэвжээндээ авахад сумогийн холбооноос 300 доллар өгдөг байсан юм уу даа. Батбаяр, Цэвэгням, нар болохоор мөнгөнд нь болж авсан л гэдэг юм. Одоо бол юу гэж мөнгөнд нь болж авсан гэхэв. Анхнаасаа л сайн бөх болох нь мэдэгдэж байсан гэж ярьдаг юм билээ. Сая Японд явж байхад Японы нэг бөх надад 15,16 дэвжээнийхэн одоо амаа бариад үхэх гэж байгаа гэж байсан. Тэр ч үнэн байх шүү. Даваа маань их залуугаараа цолонд хүрсэн сумогийн түүхэн дэх тав дахь хүн болсон. Ошима дэвжээнийхэн эзэн хааныхаа төрсөн өдрөөр цолтой бөх гээд найр наадмыг нь хийж өгсөн байсан.
-Анх сумод очиход хатуу дэглэмтэй, зодож нүддэг гээд л яригддаг. Энэ үнэн болов уу? Сумочдыг яг яаж амьдардагийг хүмүүс их сонирхдог?
-Сумо чинь тэр чигээрээ тэсвэр хатуужил шүү дээ. Өглөөний 06 цаг 30 минутанд босоод л өдрийн 13 цаг хүртэл зогсолтгүй бэлтгэл сургуулилтаа хийдэг. Тэгээд бэлтгэлээ дуусаад усанд орж хоолоо идээд амрах ёстой байдаг юм. Тэр бэлтгэлээ хийхгүй тасалдуулж залхуураад байгаа улсуудыг л багш нь ганц нэг ороолгодог юм гэсэн. Тэрийг л зоддог гэж ярьдаг юм байлгүй. Амьдрах гэдэг журам нь бол их жаягтай. Дэвжээндээ байрлана. Хамгийн доод давхартаа бэлтгэлээ хийнэ, хоёр давхартаа усанд орно, гурван давхартаа хоол ундаа иднэ, тэрний дээд давхарт нь цолныхоо эрэмбээр л дээш ахина. Одоо бол Даваа дэвжээнийхээ хамгийн том цолтой нь болохоор ганцаараа хамгийн дээд давхарт амьдарч байгаа. Нэг дэвжээнд 40-өөд бөх барилдаж байгаа ш дээ. Цолтой бөх болоод ирэхээр гадагшаа гарахдаа 2-3 дагуултайгаа гарна гээд их сүрхий, сүрхий.
-Шинэхэн озэки маань нутагтаа хэзээ ирэх вэ. Цолныхоо баярыг Монголдоо хийх үү?
-Төв аймгийн маань нутгийн зөвлөлөөс, спортын хорооноос гээд л Даваажаргалынхаа цолны найрыг тэмдэглэж өгье гэж аав, ээж, ах, дүү бидэнд хандсан баярлаж л байгаа. Ирэх таван сард өөрийнхөө дэвжээний багш үсчин, телевиз радиогийн хүмүүстэй хамт ирнэ. Японы Асахи телевизийнхэн дагалдаж ирж хүүгийн тухай баримтат кино хийнэ гэсэн.
-Япон улсын зүгээс амжилттай сайн барилдаж байгаа Монгол бөхчүүдэд өөрийн улсын иргэн болох санал тавих болсон гэж яригддаг. Хүүд чинь ийм санал тавибал та яаж хүлээж авах бол?
-Уг нь бол хувь хүний эрх шүү дээ. Гэхдээ Япон улсын зүгээс хэнд ч ийм санал тавиагүй л байгаа шүү дээ. Хөөрхий муу Цэвэгнямыг Ошима дэвжээний эзний охинтой гэрлэлээ Японы иргэн боллоо л гээд яриад байдаг. Гэтэл Ошима дэвжээний эзэн чинь iурвам хүүтэй охингүй хүн шүү дээ.
-Харин Хакухогийн гэрлэлтийн асуудал хүмүүсийн сонирхлыг их татаж байгаа?
- Аль л 2004 онд 18, 19 хөн настай хүнийг чинь загвар өмсдөг, энэ тэр ч банкны эзний охин гээд л дөрвөн ч охинтой суулгалаа шүү дээ. Одоо бол юун хүнтэй суух. Барилдана л биз. Тэр хүний л хэрэг шүү дээ.
-Өнгөрсөн башёгоор Озэки Кайотой хийсэн барилдааныг будлиантай болсон монго төгрөгтэй холбогдсон гэсэн яриа гарч байгаа?
-Сумод будилаан гэж ерөөсөө байхгүй шүү дээ. Дахиж байгаа барилдаанууд л маргаантай байж магадгүй. Тэр олон тавин дөрөв, таван дэвжээ чинь бол дэвжээнийхээ төлөө л амиа тавьж байгаа юм чинь. Тэр дэвжээний бөх л сайн барилдаж байвал авах мөнгө нь ахиж орлого нэр хүнд нь өсдөг юм чинь.
-Тантай нэгэнт уулзчихаад Монгол бөхийн талаар асуухгүй өнгөрч боломгүй санагдана. Монгол бөхчүүдэд сумо шиг чансаа тогтоох талаар яригдаж байгаа. Хамгийн өндөр чансаатай бөхөөр та тодорсон байсан?
-Үнэндээ сайн ойлгохгүй юм. Мэргэжлийн Монгол бөхийн холбоо гэж байгуулагдаж байгаа. Мэргэжлийн гэхээр чинь наадамд үндэсний бөхтэй барилдаж болохгүй болмоор санагдаад байдаг. Чансаа тогтоох талаар мэдэхгүй юм. Бас улсын наадамд цол олгохдоо ерөнхийлөгчийн зарлигийг уншдаг нь арай л нийтэд таарахгүй зүйл л байгаа юм. Хэт их соёлжиж байгаа юм уу, уяачид нь малгайныхаа сампингийн оронд нь морины толгой хийчихсэн явж байх болж. Эзэн Чингисийн үеэс эхлээд түүхэндээ Монгол хүн малгайныхаа оройд жинснээс өөр зүйл хийснийг мэдэхгүй юм. Бас засуулын хувцсыг анхаармаар санагддаг. Нэгэнт Монгол үндэстний бүх нийтийн баяр байтал яагаад буриад үзэмчин, кааах хувцастай хүн засуул хийж болохгүй гэж. Наадам үзээд сууж байгаа хүмүүсийн дунд Казах буриад иргэд ч байна шүү дээ. Бөх нь ч барилдаж байна. Тэгээд ч дэлхийн бүх барилдааны эцэг нь Монгол үндэсний бөхийн барилдаан гэж яригдах болсон шүү дээ.
cowboy marlboro
 
Posts: 41
Joined: Sun Dec 04, 2005 2:36 pm

Postby 21Grams » Sat Apr 22, 2006 7:50 pm

Аваргыг анх улсад барилдахад хаясан нь үнэн
2006.03.24 Бөх

Улсын засуул Б буюу бага Санжаа бид үө тэнгийн насны үхэр мал жилтнүүд болоод ч тэр үү үе үе хуучлах дуртай. Энэ удаа өнөөгийн бөх.засуул.зарим мэхний талаар хөөрөв.
…Бидний үе өнөөгийн залуусын хооронд ялгаатай гэмээр зүйл нэлээд ажиглагдах юм. Жингийн тухайд амьдаа маань 105 кг-ын гэх. Өсгөөд 108 кг-аас хэтэрч байгаагүй. Би гэхэд 63 кг-д барилддаг байлаа.Өнөөгийнх жин нэмэгдсэн хэрнээ барилдааны арга мэхний
хувьд их өссөн санагдана. Дашдаваа Гомбосүрэн бид аварга арслан заануудыг хааяа гэлээ шороодуулж түрүү үзүүрт үлддэг байлаа. Бидний үед өнөөгийнх шиг цолны ялгаагаар барилддаггүй байсан. Гэтэл одоо аймаг.цэргийн цолтнууд аварга.арслан.гарьдыг тэр бүр хаях ховор байх юм. Чи Булганыхан дүүгүүр мэхээр онцлог гэж байна. Энэ үнээн.
А/а Сэрээнэн бол барьцанд хүрлээ л бол дүүгүүрдчихдэг бөх.Гомбосүрэн элэг бүсдэзд,Болдбаатар,Мөнхтогтох харцагадах барьцнаас гэх мэтээр нарийн ажиглавал их ялгаатай. Зөвхөн энэ дөрвийн дүүгүүр өөр өөр онцлогтой гэхээр монгол мэхний хувилбар тоолж тогтоох боломжгүй олон янз. Баянаа аварга 66 мэх бий гэсэн нь олон хувилбарыг хэлсэн дэг.
-Баянаа гэснээс саяхан нэгэн сонинд: Таныг, аваргыг хаясан хэрнээ ахимаг аварга Батсуурьт унасан тухай уншсанаа санаж байна.
Санжаа бараг л уулга алдан “Харин тиймээ.Баянмөнх 18,19 настайдаа анх улсад зодоглосон з/б байхдаа надад унасан юм. Тэр намраа Ховдын 200 жилийн ойд 8-д үлдэж аймгийн начин болсон.
Аварга цолтойд нь бол мань мэт хаях бүү хэл өрөөсөн хурууг нугалахгүй болсон юм шүү дээ. Ингэж бичсэнийг дуулаад ичих багадсан даа.
Таних мэдэх нэг нь Санжаа залдаг болоо юу гэх энүүхэнд. Сэтгүүлчид та бүхэн цаг хугацааг нарийн мэдэрч.тэр тусмаа бөхийн тухайд цол гуншинг тэр үе үеийнхээр нь бичиж байвал зүгээр санагддаг. Засуул хүн бөхийн гол түшиг. Ямарч цаг үед шударга байх хэрэгтэй. Өөрийнхөө бөхийг ил мэдээж уначихаад байхад худлаа өмөөрч болохгүй.
Гагцхүү барилдааны эхэнд буюу явцад хэрхэн барилдахыг хэлж зөвлөх хэрэгтэй. Бөхтэй огт холбогдоогүй цоо шинэ хүн засуул хийх боломжгүй болжээ. Нэгийн даваанд хорин хос зэрэг барилдахад нүд гүйцэж харах бэрх. Бөх авч гарсан засуул “хараагүй”" гээд хариуцлагаас зайлбал өөр хэн хүлээх вэ. Ингээд бодохоор хараа хурц авхаалж самбаатай.үнэнч шударга.дүрмээ бүрэн судалж мэдсэн байх нь засуул хүний эрхэм үүрэг гэснээр энэ удаагийнх өндөрлөв.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3870
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Sat Apr 22, 2006 7:59 pm

Улсын заан И.Доржсамбуу: Сэтгэл хөдөлгөсөн уянгын кино үзвэл уйлчих л санаатай хүн дээ
2006.04.22 Бөх

Улсын заан И.Доржсамбуутай МУБИС-ийн зааланд барилдааны бэлтгэл хийж байхад нь таарлаа. Зааны хуучин хүрэн зодгийг нь өмссөн нэгэн залууд бие халаалтын дасгалыг нэг бүрчлэн зааж өгч үзэгдэнэ. Сураг сонсвол тэр залуу хамаатных нь хүүхэд гэнэ. Энэ үед Д.Сэрээтэр багш ирц бүртгэн, бэлтгэл тасалсан, хоцорсон бөхчүүдэд сурны амтыг үзүүлж зхлэв. Бөхчүүдийн нуруунд Сэеэ багшийн сурны мөр улайн үлдэх бөгөөд И.Доржсамбуу заан ч хэрвээ хоцорвол энэхүү “амт”-ыг мэдэрдэг гэдэг. Харин энэ удаад заан маань ямар нэгэн буруу зүйл хийгээгүй тул инээвхийлэн наашаа нэг харж, ороолгуулж буй залуус руу нэг ширтэх ажээ. Заан бусдын л адил бие халаах дасгал, гүйлтийг гүйцэтгэх агаад МУБИС-ийн энэхүү зааланд “Авзага трейд”-ийн бөх болсноосоо хойш 10 шахам жил бэлтгэлээ базааж байна.
-Та нэг хэсэг барилдахгүй байсан. Бага ээрэг гэмтэлтэй байгаа юу?
-Тийм ээ, бага зэрэг гэмтэлтэй болохоор барилдаж болохгүй байлаа. Одоо бие сайн байгаа барилдаад байна аа.
-Та саяхан Б.Бат-Эрдэнэ аваргатай туллаа. Аваргын бэлтгэл ер нь ямар байна?
-Угаасаа мундаг бөх хүн болохоор хоёр гар нь мөн ч их хүчтэй юм аа. Аваргын бэлтгэл ер нь сайн л байна.
-Таныг ноднингийн улсын наадмаар Ц.Цогтжаргалд унаж өглөө, найраа орлоо гээд л мөн ч их бичлээ. Уг нь монгол бөхийн болоод монгол эр хүний жудаг ёсыг мэддэг хүн бол төрснөөс ворцгүй дүүдээ цолны даваанд өвдөг шороодохыг муулаад оаймааргүй юм. Та ч энэ тухай хзвлзлээр юу ч ярилгүй огт дуугүй яваад байх юм?
-Би одоо юу ч гэж ярих билээ дээ. Цогоо бол манай нутгийн дүү. Ёндоогийн маань сайн найз. Ёстой л төрснөөс өөрцгүй л дүү маань юм даа. Би ч цагтаа улсын цол хүртчих юмсан гэж хүсч тэмүүлж л явсан. Цогоо маань олон жил сайн барилдаж, улсын начны тааварт байнга орж байсан шүү дээ. Бид хоёрын хооронд тэр ах дүүгийн харьцаа байсан уу гэхээс өөр найраа шинжийн зүйл байгаагүй юм, уг нь.
-Та урьд нь бас нэг наадмаар найз С.Мандахдаа дөрвийн даваанд унаж, цол хүртэх замыг нь засч өгч байсан даа…?
-Тэр жил миний бие тааруу, бэлтгэл сайнгүй байсан. Мандах маань улсын начны энтэй сайн ч бйх. Тэгээд ч бид найзууд. Мандах маань мөрний гэмтлээс болж нэлээн удаан хугацаанд барилдаж чадаагүй юм шүү дээ.
- Зарим шилдэг бөхчүүд маань бөхөөсөө хөндийрч бизнес хөөх боллоо. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хүн өөрт заяасан авъяас чадлынхаа хэмжэзгээр л амьдардаг. Би бизнес хийж яваа бөхчүүдийнхээ зөв гэж боддог. Тэд ар амьдралынхаа төлөө л явж байгаа хүмүүс. Чадаж байгаа бол бизнес хийх л хэрэгтэй. Харин миний хувьд тэр талын чадвар тун муутай юм шиг билээ.
-Таныг их хожуу хүчний бэлтгэл хийж эхэлснийг мэдэх юм. Яагаад урьд нь хүчний бэлтгэл хийдэггүй байсан юм бэ?
-Хийж мэддэг ч үгүй, хэрэг болдгийг нь мэддэг ч үгүй л явжэз. Сүүлийн хоёр жилээс л хүчний бзлтгэл хийж байна.
-Танд барилдаан огт таардаггүй бөх бий юу?
-Байна аа, гарьд Ц.Цэрэнпунцагтай барилдаан ерөөсөө таардаггүй юм.
-Аав ээжийнхэз ачийг хариулж чадсан хүн үгүй гэдэг. Таны хувьд улсдаа алдар цуутай сайн бөх болохоор аав ээжийнхээ сэтгэлд хүрч ачийг нь бага ч гэсэн хариулж чадсан гэж боддог уу?
-Би хоёр буурлыгаа баярлуулж сүйд болоогүй юм гэхэд гомдоогоогүй гэж боддог. Бид эхээс есүүлээ. Хоёр ах, гурван эгч, гурван дүүтэй. Биднийг эрүүл энх, мөр бүтэн өсгөсөн эцэг эхийнхээ тэр их ачийг бүрэн хариулна гэдэг ёстой л шүүдрийн дусал цуглуулж цай чанаж өгөхтэй адил юм даа.
-Та адуу мал дэзр өссөн хөдөөний хүү болохоор адуунд ч эрэмгий биз?
-Аав ээж минь малчин хүмүүс байлаа. Би ч яг мал дээр л өссөн. Ямар ч байсан морио юүлээд уначихтайгаа байх аа. Гэхдээ нэг их эрэмгий түрэмгий гэж хэлж чадахгүй.
-Дүү тань тун ч сайхан дуулдаг болохоор та хоосонгүй байлгүй?
-Зөв, буруу, дуртай дургүй дуулдаг л юм. Хүн бүхэн дуулаад байхад ганцаараа дөмбийгөөд суугаад байлтай ч биш дээ. Ёндоог ойрхон байвал аяныхаа дугарааг аргалуулчихна даа.
-Та ер нь бөхөөс өөр юунд шимтдэг вэ?
-Хөдөө мал хуйтай газар очоод зогсож байх л их сайхан санагддаг юм. Хонь, ямаа бэлчиж яваа уул руу хараад зогсох нэг л сайхан шүү. Багаасаа мал дээр өссөн болоод тэр биз дээ.
-Зодог тайлах үедээ амьдралдаа санаа зовохооргүй хөрөнгө мөнгө цуглуулчих юм байна гэсэн найдвар байна уу?
-Тийм найдвар бараг л алга даа. Тэгэхээр л бизнес хийгээд явж буй бөхчүүдийн маань зөв болж таарч байгаа биз. Тэд маань үр хүүхдээ, ар гэрээ л гэж тэгж яваагаас биш өөрсдийгөө бодоогүй юм шүү дээ.
-Таны санаанаас гардаггүй хамгийн дурсгалтай ямар даваа байдаг вэ?
-Улсын цолтой бөхчүүдээс анх улсын начин Солооныг нэлээн харисан хойно нь давсан юмдаг. Тэгэхэд би цэрэг ч байлаа. Улсын цолтой бөхийг давсан гэж бодохоор нэг их сайхан, их баярлаж байж.
-Та дандаа урагш явж барилддаг. Ухарч барилдах эвгүй байдаг уу?
-Анх барилдаж сурахдаа л урагш явж барилдаад сурчихсан хэрэг. Тэрнээс биш ухрахгүй, заавал урагшаа явж барилдана шүү гзж боддогтүй юм.
-Та их зөөлөн сэтгэлтэй хүн шиг харагддаг?
-Ер нь зөөлөн талдаа шүү. Сэтгэл хөдөлгөсөн уянгын кино гарвал уйлчих л санаатай. Ялангуяа хурдан морьдын уралдаж байгааг харахад хоолой зангираад, үс өрвийгөөд ирэх шиг болдог юм. Энэ болгон монгол хүн бүрт маань заяасан мэдрэмж юм даа.
-Бөх маань багагүй шинэчлзгдэж өөрчлөгдөж байна даа?
-Саяхан л нэг удаа тав давсан бөх дөрвөн удаа тав давсан бөхийн өмнө ам авч байлаа шүү дээ. Тэгэхэд би түүнийг шударга биш байна гэж анзаардаггүй л байж. Харин одоо эргээд харахад тэр нь үнэхээр шударга бус байжээ. Бас харцага, гарьд цол нэмэгдлээ. Шинэ цол бий болсон нь бөхчүүдийг цааш цолоо ахиулах хүслийг бий болгож байна. Ингэснээр өрсөлдөөн ширүүсч, түүнээсээ монгол бөх ч, үзэгчид маань ч хожиж байна. Миний эрэмбэ л гэхэд амжилтаа дагаад ахисан.
-Таныг улсын наадмаар хэмжээндээ sonin.mnхүртэл барилдаж чадахгүй байна гэж шүүмжлэх хүн олон болжээ. Үнэхээр сайн заан байсан юм аа гэдгийг цолоо баталсан узүүлэлт л хэдэн жилийн дараа нотолно шүү дээ. Та энэ талаар юу бодож явдаг вэ?
-Мэдээж, би цолоо батлах юмсан гэж боддог. Гэтэл улсын наадам маань жилд нэг л удаа болох юм. Тэр доогуур даваандаа доогуур даваанд уначихаар хэцүү л байдаг. Гэхдээ наадам нэгээр дуусахгүй болохоор учир байгаа л гэж боддог шүү.

Р.Мөнхдаваа
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3870
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby ХАЛИУН » Tue May 16, 2006 2:12 pm

заавал наадмаар начин цол єгдгєє болих гэж байна цаана чинь. одоо удахгvй зєвхєн улсын цолгvй бєхчvvдийн улсын начины тєлєє барилдуулах гэж байна уг нь зєв лдєє гэхдээ хэсэг хvмvvс зєвшєєрєх эсэх тал дээр эргэлзэж байна жишээ нь х
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5303
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest