Наадам 2008

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

наадамд эдгээрээс аль нь?

Далай аварга Өсөхбаяр
1
5%
Улсын аварга Сумьябазар
2
11%
Улсын Арслан Мөнхбаатар
1
5%
Улсын Арслан Азжаргал
0
No votes
Улсын Гарьд Доржсамбуу
1
5%
Бусад том цолтонууд/гарьд,заан,начин/
10
53%
Аймаг,цэргийн цолтон
2
11%
Цолгүй бөх
2
11%
 
Total votes : 19

Наадам 2008

Postby Yes Man » Wed Jun 04, 2008 2:47 am

Зиа хө Наадмын тухай хэдэн юм сараачий.
Энэ жилийн наадмаар Дархан аварга Бат-Эрдэнэ,Далай аварга Өсөхбаяр,Улсын аварга Сумьябазар зэрэг аваргуудаар магнайлуулж гарах нь ойлгомжтой байх.Өсөхөө аваргын бэртэл эдгэрээд Жижиг байхгүйд хэд түрүүлэх тухай бодолд ороод явж л байгаа байх.Насаар залуу ч гэсэн Сумьябазар бол горьгүйм шиг байналээ.4 ийн даваанд үсрээд өгөхийг үгүйсгэхээргүй л харагдсан.Дархан аварга Бат-Эрдэнэ ч түрүүний төлөө биш зааны төлөө барилдах байх л даа.

Гантогтох,Цэрэнпунцаг,Ганбат,Бумбаяр,Одгэрэл,Батзориг зэрэг орчин цагын найрааны мангасууд тэр арслантай тэдэн төгрөгөө яриад л сууна гэхээс лав түрүү,үзүүр,арслан,гарьдны тухай бодохгүй нь ойлгомжтой.Эдэн дундаа Доржсамбуу ах л хүчийг үзэж өвгөрсөн хойноо арслан болсон ч яаадийм гэж суугаа байх л даа.

Орчин цаг үед гарч ирсэн залуу томчууд болох Улсын "идэр" залуу арслан Мөнхбаатар,хүчит арслан Азжаргал,залуу заан Сайнбаяр,заан Рагчаа нар бол наадамд хэр үзэх нь ойлгомжгүй.90ээд оны дунд,сүүл үед гарцаагүй 5 залуу зааныг шөвгөрнө гэж адгайлдаг байсан бол өнөөдөр эдгээр залуусыг шөвгөрнө гэхээс л нэг л айх шиг болдог.Цаг ч хэцүү болсийм шиг байна.

Энэ жилийн наадамд их шөвөгт 3 цолгүй хүчтэн,нэг начинтай ч юм уу үлдэхэд гайхах зүйлгүй л байх..

Гэснээс төв аймагын Ө.Даваабаатар гэдэг залууг начин авчаасай гэж харж суугаа.Баяржавхланг заанаа батлаасай гэж хүлээж суугаа вхахаха.
Yes Man
 

Re: Наадам 2008

Postby Bayara » Wed Jun 04, 2008 7:07 pm

Энэ жил дахиад л шинэ хүн түрүүлнэ байх доо. Арслан цолны нэр хүндийг гайгүйхэн аваад явчих бөх түрүүлчээсэй дээ. Гэснээс нутгийн бөх Ду.Батбаяр начингаа заан болчоосой гэж харж сууна. Тэгээд хэдэн сайхан харцага, начин, аймгийн арслангууд байна даа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Наадам 2008

Postby 21Grams » Wed Jun 11, 2008 12:21 am

Tserenpuntsag, Gantogtoh geed gariduud zaan, nachingiin nairaand yavdaggui bailgui dee. Ter nodnin turuuldeg Monhbaatar ene jil dor hayaj 4t uldeh baih, bas nuser amitan baina lee. Oosko avarga yas uzeh baih.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Наадам 2008

Postby A.I.T » Mon Jun 16, 2008 5:41 am

Мөнхбаатар гэдэг хүнд нохой чинь сайн юм билээ шт.....БА аварга,мэхийн мэдлэгэгүй Өсөхөө эднүүсийн хажууд мэх хийдэг,мэддэг юм билээ.....Залхууралгүй бэлтгэлээ хийвэл онцгой өрсөлдөгчгүй өнөөгийх бөхөд ноёрхлоо тогтоож магадгүй л юм билээ.....Энэ жил дор хаяж үзүүр түрүүнд......Гэхдээ мэдээж бэлтгэлтэй бол.......
Аймагын арслан Ө.Даваабаатар гэж ямар амьтан байна аа???Сүүлийн үед залуу бөхчүүдийн барилдаанд хэд гурав түрүүлсэн гэнэлээ......Мөнгөнцоож бас ингэж байгаад зургаа давж харцага болсон.....Даваабаатар том цолд хүрэхий үгүйсгэж чадахгүй л дээ..........Гантогтох,Цэрэнпунцаг энээ тэр бол одоо юу ч гэхэв дээ......Уул нь А.Сүхбат,Ц.Цэрэнпунцаг,Б.Гантогтох,Д.Сумьябазар,Г.Өсөхбаяр энэ тавын нас арай болоогүй л байгаа юмсан дааа.....Дор хаяж дөч хүртлээ наадамчин олноо баярлуулах ёстой атал А.Сүхбат зодог тайлж Ц.Цэрэнпунцаг зарлаагүй л болохоос биш зодог тайлж,Гантогтох,Сумьябазар хоёр барахаа байж,Г.Өсөхбаяр барилдахгүй болжээ......Өсөхөө л түрүүлчихгүй бол Доржсамбуу түрүүлнэ үү,өөр хэн байх нь ёстой хамаагүй наадам болох байх даа миний хувьд......
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Re: Наадам 2008

Postby 1220 » Fri Jun 20, 2008 9:59 am

Наадам ч гэж дээ. Содномдорж Бямбажав хоёр сайн барилдаасай. Хөөрхий Оргил нэг начин хийгээсэй. Ганбат зааны бэлтгэл хэр байгаа бол бөхчүүд бэлтгэлдээ гараад эхэлчихсэн байхдаа
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Наадам 2008

Postby 21Grams » Sat Jun 21, 2008 1:56 am

Бөхчүүд галдаа гарлаа

Г.БАТЦЭЦЭГ (2008-06-20)
Хэний хүү одтой хийморьтой, хэний хүлэг шандастай, хэний тавьсан сум мэргэн байхыг харах гэж наадамчин олон хуран цугладаг. Наадам ойртсоор. Бөхчүүд бэлтгэлээ базаахаар галдаа гарчээ.

Говь-Алтай:
Сүүлийн үед Алтайн бөхчүүд зүлэг ногоон дэвжээнд одтой хийморьтой зодоглож, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа. УМХГ-ын Тамгын газрын дарга Жадамбаагийн Энхбаяр гээд Алтайгаар овоглодог олон бизнесмэн бөхчүүдээ дэмжиж “Хантайшир” дэвжээ байгуулан, нэг дор бэлтгэл сургуулилт хийлгэснээр нэг зорилго, нэг санаа бодолтой болгож чадсан. Ялангуяа Ж.Энхбаяр нутгийн бөхчүүддээ ихээхэн хөрөнгө зарж буй.

Сүрлэг уулсаараа овоглодог хүчтэнүүд наадмын бэлтгэлээ хийхээр бусад галаас түрүүлж гарчээ. Жил бүр бөх сонирхогчдын улсын цол хүртэх бөхчүүдийн тааварт аймгийн арслан Ш.Тогтохбаатар, Б.Соронзонболд нар зүй ёсоор бичигддэг. Тэдний барилдааныг бөхийн хорхойтнууд ам булаалдан ярих дуртай. Улсын харцага Н.Ганбаатар галын бөхчүүдээ ахалж Hалайхын ойролцоох “Мандал” амралтад гараад буй. Өнгөрсөн жилийн наадам алтайчуудын хувьд сайхан болж өндөрлөсөн. Энэ галаас Н.Ганбаатар улсын харцага, Л.Гантулга, Ж.Бат-Эрдэнэ, Н.Баярмагнай нар улсын начин цол хүртэж нутгийнхаа ахан дүүсийн магнайг тэнийлгэсэн.

УВС:
Увс нутаг наадамчин олны бахархал болсон хүчтэнүүдтэй. Даяар дуурсагдах дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнгөн, улсын заан Д.Бумбаяр, улсын заан Б.Ганбат гээд нэрлээд байвал алдартнууд олон. Улсын заан Б.Ганбатаар ахлуулсан 20 гаруй бөх наадмын бэлтгэлээ базаахаар өнөөдрөөс Гачууртын ойролцоох “Говь” амралтыг зорилоо.

Дундговь:
Дундговь нутаг нэг хэсэгтээ л улсын цолтон төрөлгүй завсарласан. Нутгийн олон Хур харцагын овоог тахиснаас хойш бөхийн торгон ногоон дэвжээ үр өгөөжөө харамгүй хайрлах болсон. Дуу хуур, найр наадамтай энэ нутгаас Л.Пүрэвжав улсын харцага, Б.Чинзориг улсын начин цол хүртэж нутаг нэгтнүүдээ баярлуулсан. Төв аймгийн Бяцхан хөндлөн хэмээх газар улсын харцага Л.Пүрэвжав галынхаа бөхчүүдийг ахалж гарахаар зэхээд байна.

Завхан:
Завхан нутгаас төрсөн улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, улсын заан М.Баяржавхлан, улсын начин Д. Бадамдорж, Л.Нямсүрэн гээд олон бөх бий. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд Ш.Жаргалсайхан удаа дараа үзүүр түрүүнд үлдэж цол хүртэх бөхчүүдийн тааварт бичигдэж, наадамчин олны итгэл найдварыг төрүүлж чадсан бөх. Галаа ахалж гардаг М.Баяржавхлан Бээжингийн олимпод оролцохоор бэлтгэл сургуулилт хийж байгаа тул нутгийн бөхчүүд наадмын бэлтгэлээ хангахаар Сүүж уулын амралтад хэдийн гарчээ.

Архангай:
Архангай аймгийг бөхчүүдийн өлгий нутаг гэдэг. Алдарт Буур Жамъян аваргын зээ хүү Далай аварга Г.Өсөхбаяр жил бүр нутгийн бөхчүүдээ ахалж, наадмын бэлтгэлд гардаг. Энэ жил Далай аварга маань нутгийнхаа бөхчүүдийн хамт УИХ-д Баянзүрх дүүргээс нэр дэвшээд буй Д.Ганхуягийг дэмжин ажиллаж байгаа тул галдаа гарч хараахан ажаагүй байна.

Төв аймаг:
Төв аймгийн бөхчүүдийн гал хаана бэлтгэл хийхээр гарч байгаа талаар Дархан аварга Ж.Мөнхбатаас тодруулахад тэрбээр нэлээд цухалдангуй “Залуучууд галд гарч, наадмын бэлтгэл хийхээ мартсан бололтой. Сонгуулийн сурталчилгаанд оролцоод олдохгүй янзтай. Манай гал жил бүр Сонгины амралтад гардаг юм. Энэ жил мөн тэндээ очно. Энэ сарын 23-наас хэтрэхгүй” гэж хариуллаа.

“Хилчин” дэвжээ:
ХХЕГ-ын “Хилчин” дэвжээний бөхчүүдэд наадамчин олон ам сайтай. Үнэн шударгаар сайхан барилдаж цол хүртсэн бөхчүүдийн амжилтыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Д.Дашжамцын хичээл зүтгэлтэй холбож ярьдаг.
Улсын харцага Г.Ганхуяг, Д.Баасандорж, улсын начин Д.Пэрэнлэйдорж, Н.Түмэннаст, М.Жамъянпүрэв, Б.Баянмөнх, Р.Ганхуяг, П.Ганхүү М. Өсөхбаяр гээд үе үеийн сайхан бөхчүүдтэй. Өнгөрсөн жилийн наадмыг “Хилчин”-ий бөхчүүд өнгөлсөн. Энэ жил дэвжээнийхээ бөхчүүдийг улсын начин Н.Бүрэнбаатар ахалж Бугын САА-д наадмын бэлтгэлээ хийхээр өнөөдөр гарч байна.

Сүхбаатар аймаг:
Уран дархан, шандастай хурдан хүлгээрээ зартай нутаг бол яах аргагүй Сүхбаатар аймаг. Тиймдээ энэ нутгийн дарьганга ур хийцийг Монгол даяар шагшин магтдаг. Улсын харцага Ц.Магалжав галынхаа бөхчүүдийг ахалж Налайхын ойролцоох “Шохой булаг” хэмээх газарт бэлтгэл хийхээр гарсан байна. Аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдээс Ш.Мөнгөнбаатар хурдны морь уядгаараа гайхагддаг. Аймгийн арслан Ч. Булганхүүг бөхийн дэвжээнээс улсын цол хүртэнэ хэмээн бөхийн хорхойтнууд итгэл найдвар хүлээлгэдэг юм билээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Наадам 2008

Postby 1220 » Mon Jun 23, 2008 8:39 am

Булганхүү арслан одоо улсын цол ч арай амжихгүй байхаа. 1998 онд аймгийн арслан аваад арван жил болж байна штээ. Үеийнхэн нь одоо бараг бүгд улсын цолонд хүрчихээд байхад. Барилдаан тааруу л даа. Мэх хийхгүй, жин их нэмчихсэн. Харин зогсолт бол сайтай
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Наадам 2008

Postby Батгэрэл » Thu Jun 26, 2008 9:57 am

Мөнгөнбаатар арай шанстай байхаа Булганхүүгээсээ. Гайгүй ирээдүйтэй залуу санагдсан
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Наадам 2008

Postby 1220 » Thu Jun 26, 2008 2:47 pm

Мөнгөнбаатар бас л нас нь явчихлаа штээ. 1977 оных гэдэг байхаа
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Наадам 2008

Postby csc » Tue Jul 01, 2008 4:55 pm

Davaabaatar Sodnomdorj 2 tsol avaasai
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Re: Наадам 2008

Postby buriy buh » Mon Jul 07, 2008 12:12 pm

- Davaabaatar zaan, Munguntsooj :smile:
- Sanjaadamba Sodnomdorj nar harcaga :)
- Jargalsaihan, Soronzonbold, Baymbajav, Tpgtohbayar, Bat-orshih, Munkhbat, Batsuuri :-D
nar nachin tsolnii tuluu uragshaa
buriy buh
 
Posts: 1
Joined: Mon Jul 07, 2008 12:04 pm

Re: Наадам 2008

Postby Чуугий » Mon Jul 07, 2008 1:34 pm

davaabaatar ene jildee arai hudlaa bhaa harin nachin gevel magadgui yum naadam bolgonoor neg buh taavriig budliuuldag harin togtohbayar jargalsaihan orgil sumbee byambajav sodnomdorj soronzonbold sanjaadamba munhbat bat-orshih gd tsol gorilj bgaa buhchuud 2,3n davaanii tugsguld hoorondoo taarah magadlaltai
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Наадам 2008

Postby che » Mon Jul 07, 2008 2:32 pm

Сүхбат маань байсан бол дэмжихгүй юу.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Наадам 2008

Postby 21Grams » Mon Jul 07, 2008 10:35 pm

Хүдэр эрсийн бэлтгэл ханажээ

Image

Ш.АЛТАЙ (2008-07-07)

Энэ жилийн наадам сайхан болох нь ээ. Дэлхий дэлгэнэж, сүүлийн арван жилд тохиогоогүй дэлгэр зун болж байна. Хаашаа ч харсан нялх ногооны униар татаад, цэцэгс алаглан сэтгэл хөвсөлзүүлнэ.
Элдвийг үдэн хөөж, өөрийг бодолгүйгээр хөдөөлөн хүчит бөхчүүдийн галаар орж сэтгэлээ тэнийлгэлээ.

Хантайширынхан хатуу дэг журамтай
Сүүлийн гурав дөрвөн жил зүлэг ногоон дэвжээнээ Говь-Алтайн бөхчүүд бөөнөөрөө хүч түрэн гарч ирлээ. Энэ жилийн наадамд улсын цол горилох итгэл найдвар хүлээсэн бөхчүүдийн олонхи нь Хантайшир дэвжээнд буй.

Аймгийн арслан Ш.Тогтохбаяр, Б.Соронзонболд, И.Цэрэндаваа нарыг энэ жил нэг юм дуулгана аа гэж Д.Бадрах багш ярьлаа. Самбо бөхийн дэлхийн аварга, Монголын Улсын начин Д.Бадрах тус дэвжээний 50 гаруй бөхчүүдийг ахалж Тэрэлжээс баруун тийш орших “Мандал” амралтын газар гарчээ. Наадамд зодоглох нутаг нутгийн бөхчүүдийн галаас хамгийн олон хүнтэй нь эднийх. Улсын харцага Н.Ганбаатар, улсын начин Д.Лхагвадорж, Ж.Бат-Эрдэнэ, Н.Баярмагнай гээд цолоо ахиулах боломжтой залуучуудаар дүүрэн Хантайширынхан хатуу дэг жаягтай ажээ.
Өглөө 07.00 цагт босч кросст гүйж, 10.00 цагт барилдааны бэлтгэлдээ гардаг юм байна. Хэрэв хэн нэг нь бэлтгэлийн цагаас нэг минут хоцроход Бадрах багшаас суран ташуурын амтыг амтлах “хувь” ногдоно. Ду.Батбаяр начинг энэ жил заан цолд хүрнэ гэсэн итгэл дэвжээнийхэнд нь байгаа аж. Д.Лхагвадорж начин гэдэс нь гүйлгээд жаахан тавгүй байгаагаа ярьлаа. Харин олон түмний ирээдүйн аварга хэмээн хүлээж буй Н.Ганбаатар харцага хөлбөмбөг тоглож байгаад хөлөө бэртээсэн нь бүхний санааг зовоож буй ч наадмаас өмнө илааршна гэж эмч нь өгүүлэв. Биднийг очих өдөр бороо шивэрч байсан ч бага наадам зохиосон юм. Монгол Улсын начин Ж.Бат-Эрдэнэ энэ наадамд түрүүлж Н.Баярмагнай үзүүрлэсэн.
Бэлтгэл ханаж, ир нь орсон Бат-Эрдэнэ начинг харахуй Д.Сумъяабазар аваргын ид гарч ирж байсан үе өөрийн эрхгүй санагдаж байлаа. Бадрах багш бөхчүүдийнхээ талаар ярихаас тун цэрвэж байсныгаа дэг жаяг гэсэн хариултаар таглав. Бусад галуудтай харьцуулахад мундаг юм билээ, дэг журмын хувьд Хантайширынхан.

Сүүжийнхэн “өлсгөлөн” байна

Жил бүрийн наадмын өмнө хамгийн олон бөх гардаг Сүүж уулын амралтад энэ жил Завханы арав гаруй, Хөвсгөл аймгийн мөн тооны, “Хүч” нийгэмлэгийн 23 бөхтэй хамтран гарсан байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ жил анх удаа бэлтгэлдээ гараагүй болохоор тэр үү Сүүжийнхэн энэ жил тун цомхон бас нам жим оргино.
Эдний дотор хамгийн том цолтой нь өнгөрсөн жилийн наадмын түрүү Б.Мөнхбаатар арслан. Түүнтэй хөөрөлдөхүйд “Бэлтгэл сайн. Энэ жил Г.Ганхуяг начин цолоо ахиулна, аймгийн арслан Ц.Содномдорж улсын начнаар тогтохгүй байх аа” гэсэн юм.
Эдний галд аюулын хэд хэдэн бөхчүүд бий. Харин Завханы бөхчүүд улсын харцага Ц.Бэгзсүрэн, улсын заан Баяржавхлан нараар ахлуулан гарчээ. Тэдний бэлтгэл одоо л жигдэрч буй гэнэ. Харин наадамчин олны хүлээж буй Ц.Цэрэнпунцаг гарьд анх удаа наадмын бэлтгэлийн “лагерьт” гараагүй нь сонин байлаа.
Сүүжийнхэн энэ жил хоол унд муутай, зутруу байгаагаа нуусангүй. Тэд уржигдар нэгдсэн бэлтгэлийн хаалтын наадмаа хийх байсан ч онц байдал зарласны улмаас хойшлогджээ.

Алдарынхан жавхаатай

Бид “Сүүжээс” наашлан Ар Гүнтээр даван Бага Баянгийн амралт дахь “Алдар” нийгэмлэгийн галаар орлоо. Биднийг очиход эднийхэн наадмын бэлтгэлийн хаалтаа хийж бага наадам хийгээд дуусч байв. Энэ жилийн бөхчүүдийн галаас хамгийн хангалт, бэлтгэл сайтай нь “Алдарынхан” байна гэхэд хилсдэхгүй.
Монгол Улсын зууны манлай начин Д.Өвгөнхүүгийн удирдлага дор 30 гаруй бөхчүүд гарчээ. Эдэнтэй хамт Монголын Улсын далай аварга Г.Өсөхбаярын ахалсан Архангай аймгийн 20-иод бөхчүүд хамтарсан байна. Ойрын барилдаанд хөлний бэртэлээсээ болж ховорхон зодоглосон аваргын бэртэл гүйцэд илааршсан гэнэ. Өндөр аваргын бэлтгэлийг ажихуй гүйцэд ханасан бололтой өнгөлөг харагдана. Бидний хооронд саяхан болж өнгөрсөн улс төрийн үйл явцын талаарх яриа давамгайлсан хэдий ч Арын хангайн бөхчүүдээс улсын цол горилох гурван бөх байгаа талаар аварга өгүүллээ. Тэрбээр бөхчүүддээ тун шаргуу бэлтгэл хийлгэж байгаа нь анзаарагдсан. Бороо хур ихтэй байсан учир бэлтгэл нэлээд тасарлаа тиймээс 10-ны өдөр хүртэл бэлтгэлээ үргэлжлүүлнэ гэж байв.
Бага Баяны наадамд Богд уулын баруун урд гарсан Өвөрхангайн галынхан ирж оролцон энэ жил улсын заан цол горилж буй улсын начин До.Ганхуяг түрүүлж, Архангай аймгийн арслан А.Бат-Отгон үзүүрлэсэн юм. Харин Өсөхөө аварга галынхаа бөхчүүдийг яагаад ч юм энэ наадамд барилдуулсангүй. Улсын аварга О.Балжинням “Алдар”-аас А. Бямбажав, Ч.Санжаадамба хоёрт итгэл хүлээлгэж байна гэсэн юм.

Азжаргал арслан өнгөтэй байна

Төв аймгийн наахантай “Бяцхан хөндлөн” амралтад улсын харцага Ж.Намжилдорж, улсын начин Г.Одгэрэл, Д.Чинзориг нарын ахалсан Төв-Дундговийн гал гарчээ. Бороо хур элбэгтэй жил учраас чийгтэй нөхцөлд хэрхэн барилдахаа өвөр хоорондоо ярилцаж байгаа гэнэ. Энэ галаас аймгийн баяр наадамд олон залуу бөх хүч үзэх юм байна. Тэдэнтэй хаяа залгах даян аварга А.Сүхбатын эзэмшлийн “Ээлт хан”-д улсын заан Д.Амгаланбаатар тэргүүтэй шавь нар нь цуглаад буй сурагтай.
Тэндээс баруун урагшаа орших Тахилтад улсын арслан Д.Азжаргал, улсын начин А.Хатансайхан, А.Цацабшир нараар удирдуулсан Дорноговийн гал гарчээ. Тэд нутгийнхаа Бүрдэнд сэргэлтийн бэлтгэл хийж байгаад энд ирээд байгаа бол Азжаргал арслан Булганы Бүрэгхангайд үндсэн бэлтгэлээ базаасан байна. Арслан, Цацабшир нараас бусад Дорноговийн бөхчүүд аймагтаа Данзанравжаагийн ойн баяр наадамд зодоглох нь. Арслан Азжаргал тун өнгөлөг байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Наадам 2008

Postby chukcha2002 » Tue Jul 08, 2008 10:50 am

Сүүлийн 2 жил наадам үзсэнгүй. энэ жил сайн үзнээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Наадам 2008

Postby 1220 » Tue Jul 08, 2008 7:54 pm

Бямбажав Содномдорж 2 начинаар тогтохгүй явчихаасай
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Наадам 2008

Postby 1220 » Tue Jul 08, 2008 7:55 pm

Ганбат заан маань түрүүлэх цаг нь болсон доо. Пунцагаа гарьд барилдана биз дээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Наадам 2008

Postby Чуугий » Wed Jul 09, 2008 9:27 am

puntsagaa garid barildahgui bhaa barildval goy l bna
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Наадам 2008

Postby Yes Man » Thu Jul 10, 2008 7:48 am

Хмм.Сүхбатын барилдах ч дээ.Зодог тайллаа гэсний дараа жил нь үзвэл үзэх байх гэж боддог байсан.Одоо ч арай худлаа юм шиг байгаа юм.Сүхбат барилдвал наадам өнгө орох нь ойлгомжтой л доо.
Ба аварга бэлтгэлдээ гараагүй гэж байналээ.Барилдахгүй биздээ.Одоо угаасаа заан начин төрүүлж их аварга гэсэн хайран нэр төрөө баастуулахгүй байлгүй.Гэхдээ сая улс төрд ороод манай хүний нэр төр нилээн уначихсан юм шиг байналээ.

Пунцаг гарьд наадамд барилдахгүй байхаа.Одоо ч угаасаа барахаа байгаа биздээ.

Ө.Даваабаатар түрүүлвэл их баярланаа.Сайн барилддаг бөх байналээ.Тэгээд ч одоо угаасаа наадмаар олигтой барилдах том цолтон байгаа биш нэг мөсөн залуу бөх очоод түрүүлчихвэл сайн л биз
Yes Man
 

Re: Наадам 2008

Postby Г.Баяраа » Thu Jul 10, 2008 1:01 pm

Сүхбат гэсэн сонголт байхгүй болхоор нь , цолгүй бөх гэдэгт нь өгчлөө ... ккк
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Наадам 2008

Postby Yes Man » Sat Jul 12, 2008 1:43 pm

Төвийн Ө.Даваабаатар арслан Азжаргалтай дөрвийн даваанд таарч барьц сонголцоод хаячихсан бололтой.Сүхбатын шавь нар доогуур даваанд бүдрээд байсандаа.
Пүрэвжав харцага,Амгаланбаатар заан,Отгонбаяр начин гэх мэт.

Харин манай аймагын Цацабшир сая бас дөрөв давлаа.
Yes Man
 

Re: Наадам 2008

Postby Yes Man » Sat Jul 12, 2008 5:30 pm

http://sportnews.mn
Та манай сайтаас наадмын тавын даваанаас эхэлж хүргэж буй барилдааны дүйзийг сонирхоорой..
Yes Man
 

Re: Наадам 2008

Postby 21Grams » Sat Jul 12, 2008 6:39 pm

Nairaagui naadam bolj baina gene dee. :-D
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Наадам 2008

Postby Yes Man » Sat Jul 12, 2008 7:26 pm

Өсөхөө,Сумьяа нар бас Ганбат Даваабатараас айгаад тунаачихдаг байна штээ.Даваабаатарт заан болох шаанс байна шүү.Сүхбатын шавь гэж.
Yes Man
 

Re: Наадам 2008

Postby kayo » Sat Jul 12, 2008 8:04 pm

2 аварга ч байхгүй болжээ,унаад өгөх шив дээ,аргагүй заалын барилдаанд ганц барилдахгүй байгаа улсууд бэлтгэл муутай байгаа л даа.Ганбат харин энэ жил сайн барилдаад байгаан муу даа,одоо дахиад шинэ гарид,арслан төрөхнээ
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 18 guests