Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby jugder_08 » Mon May 18, 2009 4:56 pm

2009, 2010 оны наадмуудад улсын цолонд хүрэх хамгийн өндөр магадлалтай 22 залуусыг танилцуулж байна. Та санал нийлэх үү!

№ Цол, нэр Аймаг Төрсөн огноо өндөр жин
1 Цэргийн арслан А.Бямбажав Увс 1982
2 Аймгийн арслан Ц.Содномдорж Хөвсгөл 1986
3 Цэргийн арслан Ч.Санжаадамба Архангай 1984
4 Аймгийн арслан Ш.Жаргалсайхан Завхан 1983
5 Аймгийн арслан А.Алтанхуяг Дундговь
6 Аймгийн арслан Т.Санчир Өвөрхангай 1980 189 112
7 Аймгийн арслан Ч.Баянмөнх Сэлэнгэ 1984
8 Аймгийн асрлан Н.Батзаяа Ховд
9 Аймгийн заан С.Мөнхбат Увс 84.08.24 178 96
10 Аймгийн арслан Ө.Бат-Орших Увс 1985
11 Аймгийн арслан А.Отгонбаатар Булган 1984
12 Аймгийн арслан Д.Энхбат Баянхонгор
13 Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар Сүхбаатар 1982
14 Аймгийн арслан Б.Сангисүрэн Өвөрхангай
15 Аймгийн асрлан Ж.Чулуунбат Баянхонгор
16 Аймгийн арслан Э.Энхбат Булган
17 Аймгийн арслан Б.Батмөнх Төв
18 Аймгийн заан С.Батсуурь Увс
19 Аймгийн начин П.Бүрэнтөгс Увс
21 Аймгийн арслан А.Сүмбээ Булган 1979
20 Аймгийн арслан М.Бат-Отгон Архангай
22 Аймгийн арслан Ж.Амартүвшин Говь-Алтай
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby avarga » Mon May 18, 2009 7:09 pm

За сүүлийн үед ёстой үндэсний бөх үзээгүй дээ. Цагаан сар, наадам л осолгүй үздэг болсон. Гэхдээ энэ листээс Бүрэнтөгсөөс бусдыг нь мэдэхийн байна. Шинэ залуучууд зөндөө гарч ирээд миний мэдэх хөг ч өнгөрөө биз гэж бодож байсан харин гайгүйн байна кэкэ...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby meesh » Mon May 18, 2009 8:22 pm

Бүгд л сайхан залуу үе...Тэр өдрийн аз одоос бас шалтгаалана даа...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby Aagii_03 » Tue May 19, 2009 1:44 pm

Цэргийн арслан Санжаадамба энэ жил юм дуулганаа. Их найдвар тавьж байгаа, Архангайн бөхчүүд бол аварга л гээд байдаг юм байна лээ.

Нутгийнхаа аваргын халааг авах байх гэж бодож байна. Архангай ч үеийн үед бөхөөрөө гайхуулдаг нутаг даа. :eek:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby 21Grams » Sat Jun 20, 2009 2:42 am

Иймэрхүү чатуудыг нэг сайхан цэвэрлэмээр байна даа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby Саруулбаатар » Tue Sep 15, 2009 5:38 pm

Бямбажав, Содномдорж, Санжаадамба, Жаргалсайхан
Image

Image
User avatar
Саруулбаатар
 
Posts: 12
Joined: Tue Sep 15, 2009 5:08 pm

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby sound of CFC » Sat Apr 17, 2010 10:21 pm

Саруулбаатар wrote:Бямбажав, Содномдорж, Санжаадамба, Жаргалсайхан

Бас л магадгүй л юм. Жил бүр л нэг шинэ сайн барилддаг бөх гараад ирэн юмдаа
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby Rooney » Sun Apr 18, 2010 6:17 pm

Саруулбаатар wrote:Бямбажав, Содномдорж, Санжаадамба, Жаргалсайхан

Энэ 4-с Жаргалсайхан харих талруугаа орсон байна лэ. Уул нь их санй байсан шүү. Бямбажав бол начингийн л хэмжээни бөх дө. Нэмээд Бүрэнтөгсийг оруулах хэрэгтэй их ирээдүйтэй харагдаад байдаг. Нас бага дөнгөж 20 той гэхэд үнэхээр сайн барилдаж байгаа.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby Чуугий » Sun Apr 18, 2010 6:20 pm

Бас Булганы Отгонбаатарыг сайн барилдах болов уу гэж бодоод байгаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby Барнаба » Sun Apr 18, 2010 6:25 pm

Бүрэнтөгс тэгээд хэт их залуугаараа гүзээ суугаад сул мах ихтэй болчихсон юм байна лээ дээ... цаашдаа яах юм байгаан... Жаргалсайхан начин л болох байхдаа... Бямбажав бол тэгээд тэр чигээрээ Цогцолдоржийн хувилбар шүү дээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby ЦАГААН » Sun Apr 18, 2010 8:36 pm

Барнаба:
Бүрэнтөгс Олим дэвжээнээс гарсан... гэж мэдээлэл цацсан (Бадруул тэглүү :smile: ... Барнаба байхаа) ...

Би цагаан сараас хойш олон олон л барилдаан үзлээ... ТЦС4 компани, Олим дэвжээний бөх л гээд зарлагдаад байх юм... худлаа мэдээлэл цацаж мань мэтийнхээ даралтанд нөлөөлсөн шалтгаан юу бэ???

Цогзолдорж начин энэ жил ёстой барилдаан бүрт барилдлаа шүү... 2 дээр түүнтэй таарсан залуу их л баярладаг байхдаа... гэснээс Бямбажав улсад 3 удаа 4 давж, тэрнээс олон удаа 3 давсан, бүх цэргийн наадамд 2 түрүүлсэн, аймгийн цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд маш олон удаа түрүүлсэн (хамгийн олон түрүүлсэн бөх биз), улсын цолтой бөхчүүдийн барилдаанд бас маш олон удаа дээгүүр барилдсан яахаараа Цогзолдорж начинтай адилхан болчив???? Бямбажавт жаахан л аз байсан бол эсвэл бүүр бусад шигээ мөнгөөр начин болчиё гэдэг СЭТГЭЛ байсан бол аль дээр үед начин болох байсан, 800 жилээр л гэхэд Одгэрэл агаа, Бумбаяр агаа энэ тэр нь 5, 6 дээр өөр хүмүүст унаад л байсан... захиалгаар начин болгох үйлчилгээ эрхэлдэг маш олон бөх байдаг шүү дээ... Бямбажав азгүйтэж, бас хүчээрээ начин болно гэж (3 дээр тэгэхдээ найрдаг л даа) байж л нас нь 28 хүрээд хөгширчихлөө... тэрнээс манай маш олон начингуудаас илүү бөх гэдэг нь гаргасан амжилтаар нь ч болтугай баталж болно.

Харин Жагай яачваа? ноднин л зүгээр алаад алаад... 4 уулын хишигт хүртэл тогтмол шахуу дээгүүр үзээд л байсан... энэ жил яасан юм бол гэмээр л болчиж... дургүй хүргэсэн нөхдүүдийг май чи гээд л тавьдаг хүн байсан даа... Сүмбээ арслан их хөгширлөө, хөдөлгөөн энэ тэр бол байхгүй болсон... Түвшинбаатар арсланг годносон залуучууд гарч ирээд л дураараа хаячих юмаа... за тэгээд сэдвээс жаахан харш юм биччихлээ... үе нь ирж байгаа биш үе нь холдож байгаа хүмүүийн тухай... тэд маань бас л их хөдөлмөр зүтгэл гаргаж, ихийг хүсч мөрөөдөж байсан байх даа... бас дэмжигчид нь...

Баянмөнх арслан өөрийгөө хурцлаад илүү тэмцэлтэй үзээд байвал овоо юм дуулгах болов уу даа гэж бодож байна. Отгонбаатар арслан 83 оных л гэж сонссон санагдана :smile: энийг мэдэх хүн нь нэг сайн тодруулаад өгөөч
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby Барнаба » Mon Apr 19, 2010 8:28 am

Надад нэг хүн тэгэж хэлсийн... Бүрэнтөгс-г Олимп-с гарсан гэж... тэгсэн харин Олимп-р овоглоод л барилдаад байна лээ... гэхдээ миний бодлоор Бүрэнтөгс тэгэж их хол явахгуй байхаа гэж бодоод байгаа...
Бямбажав-н хувьд бол тэр цолны асуудал ч яахав ..ер нь Цогцолдорж шиг начин болох байх да...олон жил узэж узэж байгаад хөгширөөд ирэхийн алдад нэг начин болох байх гэж... Наадмаар гэхэд нэг гайгухэн барилддаг бөхтэй таарахад бол давна гэхэд хэцүү юм шиг санагддаг болсон... наадмаар нэг л тийм зүрх зориггуй барилддаг болцон байна лээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby ЦАГААН » Mon Apr 19, 2010 10:05 am

аан Цогзолдорж шиг цол авна гэвэл ч үнэн байхаа... одоо тэгээд найрч начин болж байснаас зүгээр л цэргийн хурц арслангаараа дуусчихсан нь дээр юм шиг ээ... аймгийн цолтой бөхчүүдээ олон жил л сайхан манлайллаа гэжүүү :D

улсад бол тачигнатал сайхан барилдаад начин болно гэдэгт ч итэгхээргүй болсон байна лээ... 4 дээр Батжаргал харцагатай эсвэл Сумъяабэйс начинтай ч юумуу (өсөх идэр начингуудын хамгийн дээр байдаг) таараад давчвал тэгээд 5 дээр яадаг юм байгын ... тэгээд 5 дээр нөгөө залуу цолтонгууд нь инээд нь хүрээд л авна даа, дүүгүүрдчих гээд л үзчинэ :D

энэ жил залуучуудаас сайжирч байгаа нь Пүрэвдагва арслан байна, Жамъянпүрэв начин энэ тэр шиг л нэг сайхан аранга болох байхдаа, эвгүй гаруудыг хусчаад л... зарим гаруудад ход дутаж унаад л ...
тэр олимпын Батжаргал арслан бол ямар ч уран барилдаан энэ тэр байхгүй мөртлөө хөөрхөн аргалаад л хүн даваад байдаг юм их сонин... ноднин улсад 3 давчихсан... Сүлдээ найдаад хүлээж байхад гэмгүй ээ... их залуу болохоор сайжирчиж магадгүй...
аймгийн заан Амарзаяа их таалагдсан... мэдрэмжтэй, бие хаа сайтай... энэ жилийн бас нэг нээлт бол а.н Н.Батсуурь. Золиг чинь хүүхдээрээ ямар их махалчихан лүд бэ? нэг бөөрөнхий л юм гүйгээд байгаа... том том цолтой хүмүүсийг хашраалаа бодвол сэтгэл санаа, зориг зүрх их дээшилсэн байлгүй... их олон үе дамжсан улсын цолтой бөхчүүдийн гэр бүл юм байна. Өвөө нь начин, аав нь харцага, авга ах нь начин гээд л ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby Оргил » Mon Apr 19, 2010 3:08 pm

өмнөх хуудсанд байгаа листнээс батзаяаг өөрийнхөө хүчээр начин болох болов уу гээл хааяа хардаг байж билээ даанч өнгөрсөн жилийн наадмаар өөрийнхөө хүчээр биш начин болчих шиг санагдсан. тэгээд л монгол бөхөөс үзэх юм алга хэвээрээ л байгаам байна гээд дахиж үзэхээ байсандаа хөөрхий. гэхдээ батзаяаг хэлмэгдүүлж байж магадгүй ээ. надад лав найрааны начингын тоог нэмлээ л гэж бодогдсон доо.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby Цоомоо » Mon Apr 19, 2010 3:18 pm

Яахав Батзаяа чинь 4 дээр Рагчаа зааныг нураачиж байгаам чинь 5 дээр нутгийн ах дэмжихэд яахав дээ. Гэхдээ тэгээд л найраа л гэгдэнэ л дээ. Начин байхад буруудахгүй сайн бөх гэж боддог, Батзаяаг. Мэдрэмжтэй, унаа холтой, хийцтэй...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby Оргил » Mon Apr 19, 2010 3:34 pm

харин тийм сайн бөх тэгээд л дэмий юм хийлээ гэж бодоод бгаан
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby Aaron » Mon Apr 19, 2010 5:02 pm

Булганы а/а А.Отгонбаатар 1983 оных юм байна лээ.
ц/а А.Бямбажав цол авахгүй өнгөрсөн ч монгол бөхийн түүхэнд нэгэн чухал үйлийг хийсэн гэж боддог.

Одоогоос хэдэн жилийн өмнө сүрхий барилдаж байгаа залуучууд чадлаараа улсын цол авцгаая. Тэд нарт мөнгө өгөхгүй бол бидний хэн нэгнийг аваад л унана шүү дээ гэж ярилцсан байгаа юм. Тэдгээрээс Н.Ганбаатар, Б.Соронзонболд М.Өсөхбаяр нар өндөр цолтой болж дээ. Ямарваа нэгэн сайн үйлд золиос гэж байдаг. Тэр нь А.Бямбажав юм байлгүй дээ.

А.Бямбажав цэргийн наадамд 2 дахаа түрүүлж байхад үзсэн юм. Цэргийн наадам дууссаны дараа А.Бямбажав Б.Соронзонболдод -Миний давсан зөв биз дээ. Тэр даргын хэлсэнээр унаж өгөх ёстой байсан юм уу гээд л асууж байхад нь би яг хажууд нь зогсож байлаа.

Ер нь А.Бямбажав шударгаасаа болж алддаг байхаа. Олонд тал алдахгүй за зүү гээд яваад байвал бас арай дээр байдаг байж болох юм.

Тэгэхдээ ноднингийн Цэргийн наадмын 4-ийн нугалаан дээр Г.Ганням-д унаж өгч байна лээ. Хөгшрөөд арай зөөлхөн болсон байж магадгүй.

Энэ жил начин болох байлгүй дээ. Найз Б.Соронзонболд заан болсоныхоо дараа сэтгүүлчийн асуултанд найзтайгаа таарвал унаж өгөх шинжтэй юм ярьсан.
Aaron
 
Posts: 441
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby chukcha2002 » Mon Apr 19, 2010 7:31 pm

дараагийн дархан аварга одоогоор лав гарч ирээгүй байхаа.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby Цоомоо » Mon Apr 19, 2010 7:37 pm

5 түрүүлж дархан аварга болохоор дүрэмтэй болсон.
АХ ялснаас хойш Түвдэндорж, Дамдин, Мөнхбат, Баянмөнх, Бат-Эрдэнэ гэсэн 5-хан бөх 5 түрүүлсэн байна. Тэгэхээр 90 жилийн хугацаанд 5 бөх л 5 түрүүлж байна гэхээр 20 орчим жилд л нэг д.а төрөх юм байлгүй.
Бат-Эрдэнэ аварга 10 гаруй жил босоо байсан тул өөр зай байсангүй.
Дараа нь Сүхбат - Өсөхөө өрсөлдөөнд аль нэг нь д.а болж чадсангүй.
Тэгэхээр дор хаяж 10 жилийн дараа л дараагийн дархан аварга гарч ирэх байх даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby jugder_08 » Tue Apr 20, 2010 8:51 am

chukcha2002 wrote:дараагийн дархан аварга одоогоор лав гарч ирээгүй байхаа.


Санжаадамба шд
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby Eternity » Tue Apr 20, 2010 10:31 pm

Санжаадамба чинь нас нь явцым биш үү...
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby Барнаба » Tue Apr 20, 2010 10:50 pm

Санжаадамба дархан аварга болж чадахгүэээ... тэгээд ч юун дархан аварга, одоогоор үнэндээ улсын цол ч хүртэж чадаагүй л байшт... наадам бол наадам...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby erka2 » Tue Apr 20, 2010 10:58 pm

100жилд 5хүн л тэр алдарийг хүртэх хэмжээнд барилддаг юм.

Дараагийн дархан аварга бол Өсөхбаяр түрүүлж биш юмаа гэхэд хойтон 90жилээр энэ тэр гээд даваа илүү наадам болно. 2 ч 8даваад байгаа 4түрүүлсэн энэ тэр Сүхбатын амжилттай асуудал гаргаад энэ тэр гээд авах байх


Магадгүй энэ зун түрүүлж болох юм

Санжаа бол болоогүй ээ.Магадгүй улсын наадамд түрүүлж болох л юм. Бяраас илүү ухаан л мэднэ дээ
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby Барнаба » Wed Apr 21, 2010 9:21 am

erka2 wrote:...........

Дараагийн дархан аварга бол Өсөхбаяр түрүүлж биш юмаа гэхэд хойтон 90жилээр энэ тэр гээд даваа илүү наадам болно. 2 ч 8даваад байгаа 4түрүүлсэн энэ тэр Сүхбатын амжилттай асуудал гаргаад энэ тэр гээд авах байх

.........


ерөөсөө ойлгосонгуй... Сүхбат аварга наадмаар 8 давсан тохиолдол байхгуй шуу...
Өсөхбаяр аварга одоо бол үнэндээ явцүйэээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бөхийн дараагийн үе хэн хэн бэ?

Postby jugder_08 » Wed Apr 21, 2010 9:41 am

Barnaba wrote:Санжаадамба дархан аварга болж чадахгүэээ... тэгээд ч юун дархан аварга, одоогоор үнэндээ улсын цол ч хүртэж чадаагүй л байшт... наадам бол наадам...


энэ жил улсын наадамд туруулнэ шд. Тэгээд хойтон 90н жилийн ойгоор бас туруулээд шууд Далай аварга болно. Бусдаасаа том цолонд туруулээд хурчихвэл их дэмтэй.
Гэхдээ цаадахад чинь аваргын ухаан, хөдөлмөр гаргаж чадах болов уу гэдэг л бна.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests