Найрааг яаж байхгүй болгох вэ?

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Найрааг яаж байхгүй болгох вэ?

Postby wzkee » Mon Oct 22, 2007 3:23 pm

Neex xogshin aris n unjsan xuuchin avarguud namba zaaxgui naadmaar zodoglool. Nairaag
arilgax geed 4, 6 iin davaanuudiig onooltoor barilduuldag bolson ch boxchuudiin chansaa shudarga bus garch bgaagaas bolj neex ur dun ogoxgui bn. Jishee n xogshin tseren-togtox avarga xamgiin undur chansaatai bolj bichigdej bgaa n xamgiin utgagui xereg. Boxchuudiin chansaag omnox 3 naadam bolon tsagaan sariin barildaand xerxen barildsanaar n dugnej gargaad 4,6 iin davaandaa onooltooroo barilduuldag bol zov yum shig sanagdaj bn. Tegvel boxchuud oorsdiin chansaagaa axiulax gj bux barildaanuudad xucheeree uzex bolno shuu dee. Tegvel xogshin tom tsoltonguud naadamd yamar ch medelgui bolno.
wzkee
 
Posts: 1
Joined: Mon Oct 22, 2007 3:01 pm

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby avarga » Mon Oct 22, 2007 4:37 pm

wzkee wrote:Neex xogshin aris n unjsan xuuchin avarguud namba zaaxgui naadmaar zodoglool. Nairaag
arilgax geed 4, 6 iin davaanuudiig onooltoor barilduuldag bolson ch boxchuudiin chansaa shudarga bus garch bgaagaas bolj neex ur dun ogoxgui bn. Jishee n xogshin tseren-togtox avarga xamgiin undur chansaatai bolj bichigdej bgaa n xamgiin utgagui xereg. Boxchuudiin chansaag omnox 3 naadam bolon tsagaan sariin barildaand xerxen barildsanaar n dugnej gargaad 4,6 iin davaandaa onooltooroo barilduuldag bol zov yum shig sanagdaj bn. Tegvel boxchuud oorsdiin chansaagaa axiulax gj bux barildaanuudad xucheeree uzex bolno shuu dee. Tegvel xogshin tom tsoltonguud naadamd yamar ch medelgui bolno.

Арай тэгэж болохгүй л дээ. Гаргасан амжилт л бол амжилт. 3 жилийн өмнө байна уу, 30 жилийн өмнө байна уу ялгаагүй.
Сүүлийн 3 жилийн амжилт гэвэл утгагүй хэрэг. Өмнө үзүүлсэн амжилтууд нь тэгээд салхинд хийсчихэж байна уу.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Gooner » Mon Nov 12, 2007 1:46 pm

Бөх барилдахаа байцгаачихвал найраа гэдэг юм чинь аяааандааааа л алга болчихно шүү дээ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Амараа7 » Tue Dec 18, 2007 12:12 am

Gooner wrote:Бөх барилдахаа байцгаачихвал найраа гэдэг юм чинь аяааандааааа л алга болчихно шүү дээ

Яагаад үндсэнийхээ сайхан бөхийг бхгүй барилдуулку болгодгым
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Re:

Postby sound of CFC » Sat Mar 06, 2010 7:33 pm

Gooner wrote:Бөх барилдахаа байцгаачихвал найраа гэдэг юм чинь аяааандааааа л алга болчихно шүү дээ

Битий элийрээд бай.
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby Tomroo_Kop » Sat Mar 06, 2010 7:42 pm

Форумын эхлэл » Форумын архив » Хөлбөмбөг » Евро 2008

Монгол бөхийн найраанд Евро 2008 нтр ямар хамаа байна аа...Энэ сэдвээ өөр газар луу зөөгөөчээ...
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby mugi19 » Tue May 24, 2011 12:52 am

Наадам дөхөөд ирэхээр найрааны асуудал ч яригдана даа.
Одоо ч бараг эхэлж байгаа биздээ, бөөн бодлого бодоо л. Тэр өдрийн тэнгэрээс гадна олон сая төгрөг их л юм шийднэ дээ. Аймгийн арслангууд, начингууд, харцагууд илүүтэй их бодож байгаа байх. Томчууд нь захын наймаачид шиг ханш тогтоогоод..,
Үндэсний бөхийн дүрмийг боловсронгуй болгоод, цолыг олон болгох тусам найрааны улам төгөлдөржиж байгаа, үнэ ханш нь өсөөд. Бөхчүүдийн мэргэжлийн тал руу нь хөгжүүлж чадвал л найраа багасах байх, түүнээс хууль дүрмээр барина гэдэг бол худлаа биз..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby mugi19 » Tue May 24, 2011 12:54 am

дэл
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby uuganaa_2491 » Tue May 24, 2011 4:14 pm

Үндэсний бөхийг мэргэжлийн болгох хэрэгтэй
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby chegevara » Sat Jun 18, 2011 6:00 pm

uuganaa_2491 wrote:Үндэсний бөхийг мэргэжлийн болгох хэрэгтэй

мэргэжлийн болгоно гэхээр яана гэсэн үг вэ
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby bayara07 » Sat Jun 18, 2011 6:22 pm

Цол буулгадаг бол яадаг бол
Монголчуудаа урагшаа!!! :mongol:
User avatar
bayara07
 
Posts: 267
Joined: Tue Aug 11, 2009 4:23 pm
Location: Улаанбаатар

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby LeMoN » Sat Jun 18, 2011 6:23 pm

Ханш ер нь хэдтэй байдаг юм бол.Хүмүүс энэ талаар яривал илүү сонин түүнээс биш алга болгоно гэдэг худлаа
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby bayara07 » Sat Jun 18, 2011 6:26 pm

хэдэн 10 сая байдаг биз
Монголчуудаа урагшаа!!! :mongol:
User avatar
bayara07
 
Posts: 267
Joined: Tue Aug 11, 2009 4:23 pm
Location: Улаанбаатар

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby tamirb » Sun Jun 19, 2011 12:18 am

Начин болоход ямархуу ханштай байдгийн бол
User avatar
tamirb
 
Posts: 299
Joined: Sun Jun 05, 2011 6:58 pm

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby mugi19 » Sun Jun 19, 2011 3:23 am

tamirb wrote:Начин болоход ямархуу ханштай байдгийн бол

100 саятай нэг нөхөр начин болох гээд байсан, өөрөө юу гүй юу :ногоон:
Жил бүр л өсөөд байгаа байхаа, 2006 онд а.а Жаргалсайхан 18 сая төгрөгтэй мөнгө нь багдаад начин болж чадаагүй юмдаг. Тэр жил нь Гантулга, Бат-Эрдэнэ хоёрыг у.н Баатар 50 саяыг нь өгч начин болгосон гэсэн..,
Тэрнээс хойш 40-50 сая болоод байгаа сураг байсан, энэ жил бол тэр нөхрийн бичсэн 100 сая л бараг үнэн байх даа..,
Мартсанаас сумын заан 2 сая гэж байна лээ шүү :ногоон:
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby mugi19 » Sun Jun 19, 2011 4:16 am

chegevara wrote:
uuganaa_2491 wrote:Үндэсний бөхийг мэргэжлийн болгох хэрэгтэй

мэргэжлийн болгоно гэхээр яана гэсэн үг вэ


Тогтмол цалинтай, тогтмол тэмцээнтэй, тэмцээндээ заавал оролцдог, жин, талбай, орон зайн ямар нэг хязгаартай, клуб-дэвжээний системтэй ч гэх юмуу мэргэжлийн спортын үндсэн зарчимууд байдаг биздээ..,
Мэргэжлийн спортууд ямар байдаг тэр шалгуурт нийцхээр л хөгжүүлнэ гэсэн үг л дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby mugi19 » Sun Jun 19, 2011 4:22 am

Найрааг хийнэ гэдэг муу юм ч гэсэн найраа хийж буй бөхчүүдийг шууд буруутгаад байж болохгүй л дээ..,

Хэлхгэр, халхгар хэдэн бөхчүүд маань бас амьдрах гээл яваад байгаам ш дээ :ногоон:

Хэрэв бөх хүн бөхөөс өөр ажил хийвэл бөхийн амжилт гаргах боломж багасна, Пунцагаа гарьд шиг.
Өөр ажил хийхгүй бол бөхөөс мөнгө олох шаардлага гарна. Тэд нар чинь мань мэтээс илүү иднэ ш дээ :ногоон: , бас ар гэр, эхнэр хүүхэд тэжээнэ. Байнга түрүүлж үзүүрлэдэг бөхчүүд бол яахав, мөнгө олоод байдаг байх, Санжаадамба арслан шиг.
Нээх түрүүлээд байхгүй ч бас хэн хүнд амар уначихдаггүй, яг амжилт гаргах гэж байгаа юм шиг бөхчүүд их байдаг. Өөрөөр хэлбэл дунд болон доогуур барилддаг бөхчүүд. Тэд яаж амьдрах вэ?
Нэг ивээн тэтгэх байгууллага хайж хайж олно, нөгөөхөөсөө сардаа 300-400 мянган төгрөг авна, унаа хоолондоо хүрэхтэй үгүйтэй дуусна.., Наадмаар ганц удаа ахиухан мөнгө олчих вариант гарна. Доор даваануудад бол машин унааны үнэ, дээшлээд байр сав, тэгээд бүр бараг хэдэн жилдээ хангалуун амьдарчих мөнгийг ганцхан унаж өгсний төлөө аваад явна гэдэг чинь болж л байна ш дээ.., Тэр хүнийг тэгж унаагүй шударга барилдлаа гээд ард түмэн сайндаа л хэд хоног ярина, дахиад л нөгөө амьдрал.., Мөнгө аваад унаж өгнө гэдэг чинь өөрийнхөө хүч чадлыг зарж олж авсан тухайн хүний потенциалын л үнэлгээ ш дээ, Зах зээлийн шударга зарчим л тэнд үйлчилж байна даг. Тухайн хүний бяр, барилдааны ур чадвар, барилдах нөөц бололцоог л мөнгөөр үнэлээд түүнд нь таарсан үнэ хөлсийг нэгэндээ өгөөд буй юм л даа.

Үзэгчид бөхчүүдээс уран сайхан, шударга барилдааныг хүсдэг. Тэгвэл бөхчүүд барилдахыг, мэдээж хэрэг байнга давахыг хүсдэг. Бөхчүүд үзэгчид бүгд сайхан амьдрахыг хүсдэг. Яагаад үзэгчид сайхан амьдарч болоод бөхчүүд сайхан амьдарч болохгүй гэж..? Үзэгчдийн хувьд өөр замаар амьдрах мөнгөө олчихоод бөхчүүдийг үзэж сэтгэлийн таашаал авах гэж очдог. Бөхчүүд концерт үзэж буйтай л агаар нэг юмуудаа..,
Бөхчүүдээс шударга байдлыг хүсэхийн тулд эхлээд сайхан амьдруулах баталгаа л гаргаад өгчих хэрэгтэй, яг хөлбөмбөг шиг, сагсан бөмбөг шиг. Манайд үндэсний хэмжээний бахархал болсон, үндэстний баяр баясал болсон ганц спортоо ийм хэмжээнд байлгах боломж бий. Цалин, амьдралын баталгааг нь боломжийн хэмжээнд өгөөд хариуцлагаа чангатгачихвал тэр найраа, сэргээш бүгд үгүй болно, бүр мөсөн биш юмаа гэхэд багасна. Үүний тод жишээ бол Сумо.
Тэрнээс ирээдүйнх нь тухай огт дурсахгүйгээр шударга ёс нэхээд байх нь утгагүй зүйл л дээ, ямар хэдэн зуу тоглогдсон урлагийн бэлдсэн үзүүлбэр үзэж байгаа биш..,
Спортод яагаад хүмүүс үргэлж хайртай байдаг вэ гэхээр үргэлж шинэ байдагт л байдаг ш дээ..,
Барилдаан бүр дээр хүч чадал, оюун ухаан, нервээ зардаг болохоор тэр хүнээс гарч буй бүгдийг л үнэлэх хэрэгтэй..,
Удахгүй ингэж үнэлэх цаг нь ирнэ л дээ, бөхчүүд ч шударга сайхан барилддаг болно. Тэр болтол нь харин Монгол бөхийн үзэгчид бид өөрсдийгөө болон хойч үеээ Монгол бөхийг хүндэлдэг хайрладаг сайхан үзэгч болгон төлөвшүүлж байх л хэрэгтэй дээ.., Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ..,
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун байнаа, мөнхөд.., :D
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby bayara07 » Sun Jun 19, 2011 9:40 am

my.agapimu wrote:
tamirb wrote:Начин болоход ямархуу ханштай байдгийн бол

100 саятай нэг нөхөр начин болох гээд байсан, өөрөө юу гүй юу :ногоон:
Жил бүр л өсөөд байгаа байхаа, 2006 онд а.а Жаргалсайхан 18 сая төгрөгтэй мөнгө нь багдаад начин болж чадаагүй юмдаг. Тэр жил нь Гантулга, Бат-Эрдэнэ хоёрыг у.н Баатар 50 саяыг нь өгч начин болгосон гэсэн..,
Тэрнээс хойш 40-50 сая болоод байгаа сураг байсан, энэ жил бол тэр нөхрийн бичсэн 100 сая л бараг үнэн байх даа..,
Мартсанаас сумын заан 2 сая гэж байна лээ шүү :ногоон:

Ямар үнэтэй юм бэ
Монголчуудаа урагшаа!!! :mongol:
User avatar
bayara07
 
Posts: 267
Joined: Tue Aug 11, 2009 4:23 pm
Location: Улаанбаатар

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby Penny_deegii » Sun Jun 19, 2011 1:00 pm

Болдогсон бол "Голио" Мийгааг устгах юмсан. 2005 онд Сүхбатад 120 саяыг ч билүү өгч заан болсон шд. Тэгээд дараагийн наадмуудаар цолондоо хүрч барилдсан ч юм байхгүй өнөөх заан болохдоо зарлагадсан мөнгөө олох гээд л өөрөө найраанд оролцоод. Нутгийн дүү нараа дэмждэг л гэдэг. Ичихгүй мөнгө төгрөг авдаг л байх даа.
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby LeMoN » Sun Jun 19, 2011 5:41 pm

Булганыхан энэ жилийн наадмаар олимпийн аварга Н.Түвшинбаярыгаа улсын начин болгохын төлөө зүтгэнэ гэнэ

Монголчууд бөхөө үзэн баясаж суух дуртай. Эр бяр тэгширсэн эрэмгүй хүчтэнүүд маань одоо бүгд наадмынхаа бэлтгэлийг базааж байгаа. Энэ жилийн наадам урьдынхаас бүр ч онцлогтой. Хүннү их гүрний болоод тусгаар тогтнолын гээд тэгш тоотой гурван том ой тохиож байна. Бөхчүүдээс хэн нь түрүүлэх бол гэсэн таамаг ч хүмүүсийн дунд өрнөж эхэллээ. Цолны найраа яригдахгүй өнгөрөх наадам гэж байхгүй болсон тул хэн нь хэнд хэдэн төгрөг өгч начин болох бол гэсэн битүүхэн таавар бас сэм сэмхэн хөвөрнө. Өнгөрсөн жилүүдэд аймгийн наадмууд овоо хэдэн арслан, заан төрүүлсэн. Тэдний найрааны ханш дөнгөж дөрөв, таван саяд багтсан гэнэ. Аймгийн начин бол тун шалихгүй. Ганцхан саяыг. Саяхан Завхан аймгийн баяраар аймгийн заан М.Баярсайхан түрүүлж, арслан цол хүртлээ. Тэрээр улсын заан Баяржавхлангийн ах нь юм. Нас сүүдэр талийж өгсөн тул хэр баргийн заалны барилдаанд ч зодоглохоо больсон юм билээ. Гэхдээ тэр дүүгийнхээ буянаар аймгийн цолоо нэг шат ахиулах хорхойд идэгдээд байж сууж чадахаа больж явсан бололтой. Тиймээс түүнийг улсын заан ах нь ивээн тэтгэж ийнхүү аймгийн арслан болгожээ. Энэ ч яая гэхэв ах дүү хоёрын дунд болсон найраа. Гэхдээ үзэгч олноо тэд хүндэлсэн бол арай ийм хөгийн барилдаан болохгүй байсан хэмээн нутгийнхан нь халаглаж байна. Энэ барилдаанд М.Баярсайханыг өлхөн давах олон сайхан бөхчүүд илбэ шидийн юманд дайруулсан мэт унаад өгчээ. Ийнхүү ах дүү хоёрын найрах хооронд Ц.Сумъяабэйс, Ш.Уламбаяр, Ж.Отгонбаяр, Л.Нямсүрэн гэсэн улсын начингууд тус бүрдээ нэг сумын зааныг аймгийн начин болгосон байна. Ингэхдээ тэд хөлсөнд нь дээрх жишгээр нэг сая төгрөгөө л авсан байна. Үүнийг хаа сайгүй ярьцгааж байна. Угаасаа хээгүй гүдэсхэн бөхчүүд хойно хоорондоо юугаа нуухав дээ. Зөвхөн нэг аймгийн баярын барилдаанаар ийм л зүйл илэрч байна. Улсын наадамд найраа яаж явагдах нь тодорхой. Өнөө жилийн наадмаар Бээжингийн олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начны төлөө зодоглохоор болж байгаа. Тэр одоо үндэсний бөхөөрөө аймгийн арслан цолтой. Булган аймгийнхан олимпоос аварга төрүүлсэн болохоор одоо түүнийгээ улсын цолтой Монгол бөх болгох гэж байх шиг байна. Үүний төлөө аймаг орноороо бүгд хөдлөх бололтой. Эхний ээлжинд Булганы томоохон бизнесменүүд улсын начны цолыг ахиухан юмаар мялаах тухайгаа ярилцаж байгаа сурагтай. Н.Түвшинбаярын хувьд харин найраа майраагүйгээр начин цолонд хүрчих болов уу. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Цаана нь аймгийн олон сайхан арслангууд тэвхэлзээд зогсож байгаа. Эв нь таарахгүй бол тун хэцүү. Арчаад хаяж магадгүй. Тэгэх дээрээ тулбал найраа хийхээс өөр замгүй болно. Н.Түвшинбаярын начны найрааны мөнгө тэгвэл хэн гэдэг бизнесменээс гарах юм бол доо. Багагүй мөнгө гарч таараа. Ж.Бат-Эрдэнэ, Э.Энхбат, Б.Заяамандах нар начин цолоо тус бүр 60 сая төгрөгөөр аргалсан гэдэг. Үүнийг нь гэрчлэх хүн олон байгаа бололтой. Н.Түвшинбаяр өөрийн эр бяр, ухаанаа уралдуулан начин болох шаанс дутахаар шинжтэй болвол дор хаяж ийм хэмжээний мөнгө бэлэн байх хэрэгтэй биз. Гэвч олимпийн аварга маань арай ч иймэрхүү болчимгүй юм хийж нүүрээ баасдахгүй биз дээ. Бусад нь харин, ялангуяа сүүлийн үед тодроод байгаа аймгийн залуухан арслангуудаас бөөн мөнгө асгарч болох л юм. Ямартай ч улсын начны найраа энэ жил 60-100 саяд хүрэх бололтой байна.

Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby 1220 » Sun Jun 19, 2011 6:37 pm

Penny_deegii wrote:Болдогсон бол "Голио" Мийгааг устгах юмсан. 2005 онд Сүхбатад 120 саяыг ч билүү өгч заан болсон шд. Тэгээд дараагийн наадмуудаар цолондоо хүрч барилдсан ч юм байхгүй өнөөх заан болохдоо зарлагадсан мөнгөө олох гээд л өөрөө найраанд оролцоод. Нутгийн дүү нараа дэмждэг л гэдэг. Ичихгүй мөнгө төгрөг авдаг л байх даа.

Бас Азаа арслан
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Найрааг яаж байхгүй болгох вэ?

Postby Ганзо » Sun Jun 19, 2011 8:13 pm

Начин 90, 100 саятай юм шиг байна лээ. Энэ жил чухам хэд болж байгаа юм.
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Найрааг яаж байхгүй болгох вэ?

Postby Penny_deegii » Sun Jun 19, 2011 9:28 pm

Тэр 100 саяд нь бүх даваа нь багтах уу? Эсвэл зөвхөн 5-ын даваанд авах баачкадаа л өгөх мөнгө нь үү?
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Найрааг яаж байхгүй болгох вэ?

Postby Ганзо » Mon Jun 20, 2011 11:15 am

Penny_deegii wrote:Тэр 100 саяд нь бүх даваа нь багтах уу? Эсвэл зөвхөн 5-ын даваанд авах баачкадаа л өгөх мөнгө нь үү?


Тэрийг нарийн мэдэхгүй байна. Худал хэлэхгүй бөхөөс энэ тоог дуулсан. Ер нь янз янз байдаг байх. Чадлаараа 3,4 даваад гараад ирвэл том цолтой бөхөд ихийг хаях, доор нэлээнийг өгч байж 5 дээр ойр дотно, нутгийн г.м хүмүүсээр арай бага мөнгөөр авахуулах г.м.
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Nairaag yaj bxgui bolgox ve

Postby Makaveli » Mon Jun 20, 2011 11:23 am

Penny_deegii wrote:Болдогсон бол "Голио" Мийгааг устгах юмсан. 2005 онд Сүхбатад 120 саяыг ч билүү өгч заан болсон шд. Тэгээд дараагийн наадмуудаар цолондоо хүрч барилдсан ч юм байхгүй өнөөх заан болохдоо зарлагадсан мөнгөө олох гээд л өөрөө найраанд оролцоод. Нутгийн дүү нараа дэмждэг л гэдэг. Ичихгүй мөнгө төгрөг авдаг л байх даа.

70 сая
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests