МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby 1220 » Mon Sep 22, 2008 10:48 am

Магадгүй Бэгзээ Ганбат 2 чинь өгөө аваатай бараг л Ганбат илүү давдаг байсан. Дэндүү сайхан бөх ингээд үе нь өнгөрлөө. Үнэхээр харамсмаар. Сүхбат, Гантогтох 2-ыг бол давчихаад, Өсөхөөг барахгүй, харин Сумьяаг барахгүй талдаа байсан даа. Ер нь л Өсөхөөгөөс илүү болох байсан юм даа.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby munkhbayar_AC » Thu Oct 02, 2008 9:18 pm

Уул нь ганбат энэ жил түрүүлэх байлаа.гэхдээ ам авахдаа ганхуягийг хаядаг ч гэсэн авахгүй яагаад гэвэл алдрынх учраас.соронзон бол од нь гийчсэн байсан болхоор эмээсэн байх харин ганбаатар бол түргэн шуурхай хөдөлгөөнгүй түшигтэй адилхан том биетэй болхоор нөмөртэй тэгээдч хаяна гэж л авсан байх.харин татуулахдаа ганбаатар ёстой гоё мэдэрсэн тийм юманд унахгүй байх ч арга байгаагүй унана ч гэж бодоогүй байсан байх.ингээд монгол улсын манлай заанаараа л энэ жилдээ үлдлээ гэхдээ болохгүй юм болохгүй л байдаг байх цаадах чинь арслан болоогүй ч арслан л байхгүй юу.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby Yes Man » Fri Oct 03, 2008 7:24 am

Арслан болохгүй ч арслан л байхгүй юу гэнэ үү?юугсэн үгийн?Тэгээд давна гэж аваад барахгүй 7 - оос дээш давахгүй байгаа бол заан хэвээрээ л үлдэнэ шт.лол
Yes Man
 

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby munkhbayar_AC » Sun Oct 12, 2008 12:17 pm

Karl Edward wrote:Арслан болохгүй ч арслан л байхгүй юу гэнэ үү?юугсэн үгийн?Тэгээд давна гэж аваад барахгүй 7 - оос дээш давахгүй байгаа бол заан хэвээрээ л үлдэнэ шт.лол

Азжаргал мөнхбаатар нар арслан цолныхоо хэмжээнд барилдаж чадахгүй байгаа ш дээ харин Ганбат арслангийн эрэмбэтэй барилддаг ш дээ цол нь заан болхоос бусад бүх талаараа арслан л даа
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby 1220 » Tue Dec 23, 2008 12:09 pm

Image
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby 1220 » Wed Jun 17, 2009 9:52 am

Энэ жилийн наадмаар Ганбат гарцаагүй түрүүлэх байхаа. Яг одоо барилдаж байгаа бөхчүүдээс Ганбатыг барах хүн байна уу
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby Aaron » Wed Jun 17, 2009 10:44 am

1220 wrote:Энэ жилийн наадмаар Ганбат гарцаагүй түрүүлэх байхаа. Яг одоо барилдаж байгаа бөхчүүдээс Ганбатыг барах хүн байна уу


Ноднин уржнан 2 жил сайхан боломжоо алдсан юм. Одоо 2 жил л гайгүй барилдах нас үлдсэн байх. Энэ жил 33-тай.
Ноднин Алдарын 2 бөх үзүүр түрүүнд үлдэх юм байна гэж сэрүүн зүүдэлж байгаад алдсан. Тийм чухал үед Д.Ганхуягийгаа аваад л даваа ахиулж байх байсан юм. 2 залууг хооронд нь тунааж гал маналзуулаад л үзүүр түрүүнд нэгийг нь аргалчихаж болохоор доо.
Aaron
 
Posts: 441
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby munkhbayar_AC » Wed Jun 17, 2009 2:06 pm

ноднин уул нь Амартүвшинг заан болгох яриа байсан гэнэ лээ.Тэгээд больсон гэсэн.Энэ жил найраа хийчихгүй л бол Ганбатыг барах хүн ховороо.Гэхдээ энэ жил ам авах гэхээсээ илүү тунах эсвэл амлуулсаар байгаад л таарах байх даа.Ганхуяг арслан ч бас сайн үзэх байхаа.одоо бол өсөхөө сумьяа 2 бас арслангууд Ганбатыг дийлэхгүй.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby Bold9 » Wed Jun 17, 2009 3:45 pm

Ганбат заантай өнгөрсөн 7 хоногт өглөө бэлтгэл дээр нь хөлбөмбөг тоглоод... 120 кг гэхэд мань хэдтэйгээ уралдаад гүйгээд байлаа...

Увсын хэдэн бөхчүүд гайгүй бэлтгэлтэй байх шиг байсан... Энэ жил Ганбат сайхан барилдаасай..
Bold9
RED ARMY
 
Posts: 2668
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby meesh » Wed Jun 17, 2009 5:01 pm

munkhbayar_AC wrote:ноднин уул нь Амартүвшинг заан болгох яриа байсан гэнэ лээ.Тэгээд больсон гэсэн.Энэ жил найраа хийчихгүй л бол Ганбатыг барах хүн ховороо.Гэхдээ энэ жил ам авах гэхээсээ илүү тунах эсвэл амлуулсаар байгаад л таарах байх даа.Ганхуяг арслан ч бас сайн үзэх байхаа.одоо бол өсөхөө сумьяа 2 бас арслангууд Ганбатыг дийлэхгүй.


Яагаад ийм итгэлтэй байгаан ?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 8114
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby avarga » Wed Jun 17, 2009 9:40 pm

Ганбат түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөхчүүдийн нэг. Нэг их барилдаж харагдахгүй байгаа. Юм дуулгаж мэднэ.
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3000
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby 1220 » Thu Jun 18, 2009 11:43 am

munkhbayar_AC wrote:ноднин уул нь Амартүвшинг заан болгох яриа байсан гэнэ лээ.Тэгээд больсон гэсэн.Энэ жил найраа хийчихгүй л бол Ганбатыг барах хүн ховороо.

дам сураг сонсохнээ Амартүвшинтэй тохирчихоод өрж байхад Өсөхбаяр унаад тэгээд шууд өгөхөө болилоо би дээшээ барилдана гээд давсан гэсэн. Дөрөвт үлдчихээд түрүүлэх чинь ийм амархан юм уу гээд аархаад л байсан гэсэндээ, за хэн лээ. Дэмжиж явдаг хүний хувьд түрүүлээсэй гэж боджийн. Түрүү жил Ганбаатарт гэнэдчихээгүй бол ч
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby Aagii_03 » Thu Jun 18, 2009 12:36 pm

Уг нь Мөнхбаатар, Азжаргал, Ганхуяг нараас аз л дутсан уу гэхээс хүч дутаагүй л хүн дээ.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6781
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby munkhbayar_AC » Fri Jun 19, 2009 11:50 am

meesh wrote:
munkhbayar_AC wrote:ноднин уул нь Амартүвшинг заан болгох яриа байсан гэнэ лээ.Тэгээд больсон гэсэн.Энэ жил найраа хийчихгүй л бол Ганбатыг барах хүн ховороо.Гэхдээ энэ жил ам авах гэхээсээ илүү тунах эсвэл амлуулсаар байгаад л таарах байх даа.Ганхуяг арслан ч бас сайн үзэх байхаа.одоо бол өсөхөө сумьяа 2 бас арслангууд Ганбатыг дийлэхгүй.


Яагаад ийм итгэлтэй байгаан ?

Бат итгэж байгаа биш л дээ наадам гэдэг бас аз од хэрэгтэй байдаг болохоор юу ч болж мэднэ гэхдээ одоо бол илүү л байгаа
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby munkhbayar_AC » Fri Jun 19, 2009 11:54 am

дам сураг сонсохнээ Амартүвшинтэй тохирчихоод өрж байхад Өсөхбаяр унаад тэгээд шууд өгөхөө болилоо би дээшээ барилдана гээд давсан гэсэн. Дөрөвт үлдчихээд түрүүлэх чинь ийм амархан юм уу гээд аархаад л байсан гэсэндээ, за хэн лээ. Дэмжиж явдаг хүний хувьд түрүүлээсэй гэж боджийн. Түрүү жил Ганбаатарт гэнэдчихээгүй бол ч


Ай мэдэхгүй тэгж аархдаг гэж үү надад лав Доржсамбуу Ганбат 2 их нүнжигтэй сайхан хүмүүс шиг санагддаг
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby 1220 » Tue Jul 14, 2009 12:21 pm

хэлэх ч үг алгаа
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby avarga » Wed Jul 15, 2009 11:34 am

Сумъяабэйсийг амлаж аваад л яваад өгөх юм. Ер нь жаахан тулхтай бөхчүүдийг аваад байдаг шиг байдгийн. Тулж барилдахад дэмтэй, урдуур хойгуур бужигнуулаад байхгүй гэж боддогийм шиг байгаан. Бэйс ч сайхан бөх л дөө. Гурван удаа тав давлаа. Ганхуяг шиг тав давсаар байгаад нэг түрүүлчих юм биш байгаа... :mrgreen:
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3000
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby Чуугий » Wed Jul 15, 2009 11:42 am

avarga wrote:Гурван удаа тав давлаа. Ганхуяг шиг тав давсаар байгаад нэг түрүүлчих юм биш байгаа... :mrgreen:




тэгүүл ч гүйээ мөн сайханаа.......
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18503
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby jugder_08 » Wed Jul 15, 2009 10:00 pm

Aagii_03 wrote:Уг нь Мөнхбаатар, Азжаргал, Ганхуяг нараас аз л дутсан уу гэхээс хүч дутаагүй л хүн дээ.


Аз дутаагүй. Ер нь жоохон найраанд орсон хүн начин, заан болохдоо найраагаар болсон.
2007 онд бас Цацааг начин болгож байгаад өөрөө боломжоо алдсан.
2008 онд бас өөрийнхөө болгоомжгүй байдлаас болж боломжоо алдсан.
Уг нь ч Сайхан арслан байх л хүндээ
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby chukcha2002 » Thu Jul 16, 2009 12:04 pm

амаа аятайхан авчихгүй хүн юм. сүүлийн 2 жилд бол түрүүлэх хүн гэж яригдаад л байдгүй.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby munkhbayar_AC » Sun Jul 26, 2009 1:49 pm

ёстой хэлэх үг алга.Бэйсийг аваад дахиж аваад байхдаа яадгийн.Ноднин бас авчаад.Одоо тэгээд мордохоос өөр мэхгүй болсон хүн яаж ч түрүүлэхэв дээ хө.ингээд . 6 залуу зааны үе дууслаа даа
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby 1220 » Tue Nov 24, 2009 5:49 pm

Наадмаар төрсөн хүү бөх болохын ерөөлтэй



“Улсын заан Б.Ганбат” энэ нэр бөх сонирхогчдын анхаарлыг татсаар 10 жил болжээ. Энэ цагийн өнгийг тодорхойлж яваа хүчтэнүүдийн эгнээнд нэлээд дээгүүр жагсах түүнийг гарьд, арслан бүр цаашлаад аварга цолонд хүрнэ гэдэг итгэл маш олон хүнд байдаг. Харин заан маань наадмаар нэг л “азгүй”-тчихээд байх юм. Бөхдөө хайртай монгол түмний хайрладаг, хүндэлдэг, хэнээс ч илүү мэддэг хэрнээ мэддэггүй улсын заан Ганбат хэмээх нэгэн эрхэм хүмүүний тухай “бичихсэн” гэсэн чин хүсэл төрсөөр багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хавар ярилцлага авъя гэхэд минь үгүй гээгүй хэрнээ эвтэйхэн бултчихаад байв. Монгол бөхийн дэвжээнд гарч ирсэн цагаас нь л илүүд дуртай шар сониныхон түүний тухай элдвийг эрээчсээр итгэлийг нь хөсөрдүүлж орхисон бололтой. Тийм болохоор Ганбат зааны тухай өөрийн мэдэх хэмжээнд жаахан ч гэсэн “бичих”-ээр зорилоо.

Барилдааны амжилт:

1993 оны улсын их баяр наадамд Х.Баянмөнх аваргаар 5 давж Улсын начин, 1999 онд тавд у.н И.Доржсамбууг /у.г/, зургаад у.з Ж.Ганболдыг, долоод у.а О.Балжиннямыг тус тус давж Улсын заан цол хүртэж, 2000 онд 6, 2001 онд 1024 бөхөөс 5, 2002 онд 6, 2005 онд 5 давж, 2006 онд 1024 бөхөөс 7 давж заан цолоо баталсан бол 2007 онд 4 давж, 2008 онд дахин 7 давж цолоо баталсан.

Тэртээ 1976 оны 7-р сарын 10-ны өдөр Увс аймгийн Баруунтурууны САА-н “өндөр” Батжаргал хэмээх айл бүл нэмж хүү төрсөн нь өдгөөгийн улсын заан Ганбат байв. Хүү төрвөл бөх болно хэмээн бэлгэшээдэг эртний уламжлалтай бидэнд наадмын өмнөх өдөр нуган үр мэндэлнэ гэдэг илүү их бэлэг дэмбэрэлийг дагуулсан нь мэдээж. Эцэг Батжаргалыг нь “өндөр” хэмээн тодотгохын учир юу гэвээс тэрээр 1 м 90 см өндөртэй, тун чиг нуруулаг нэгэн ажээ.

Харин Ганбат заанаас бага насных нь тухай асуухад “Нэг их сонирхоод байх зүйл байхгүй ээ. Хөдөөний хүүхдүүд яаж өсч торнидог билээ, тийм л байсан” гэж хариулсан байдаг. Ямартаа ч ирээдүйн хүчтэн маань үеийн хөвгүүдийн адилаар өссөөр л, барилдсаар л байсан нь мэдээж.

1994 он. Увс нутгийнхан алдарт аварга Х.Баянмөнхийнхөө алдрыг тэмдэглэх наадам хийсэн нь Ганбат хүүгийн ирээдүйг бөхийн ертөнцөд нээж өгсөн их зам байлаа. Их аваргын нүдэнд өртөж, сэтгэлийг татсан тэрээр хотод ирж бөхийн сургуульд суралцан тоот бөхийн тоонд орж, торгон зодогны ширээс атгаж, бидний хайрлаж, хүндэлж явдаг тэнгэрлэг эрсийн нэг болсон юм.

20 насандаа аймгийн арслан цол хүртэж, 21 насандаа өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдааны анхан, дэд зиндаанд зодоглож, шилдэг 16 бөх тойргоор барилдахад 12 давж, 3 удаа өвдөг шороодсон бөгөөд барилдааны дүн гарахад дархан аварга Б.Бат-Эрдэнэ, у.з Ц.Цэрэнпунцаг /у.г/, у.и Ч.Батзориг /у.з/ , а.а Б.Ганбат/у.з/ нар ижилхэн 12 даваатай байснаас Батзориг начин түрүүлж, а.а Ганбат 2-т орсон нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байсан гэдэг. Тэргүүн зиндааны тэр барилдаанд дархан
аварга Б.Бат-Эрдэнэ, у.з Ц.Цэрэнпунцаг /у.г/, Ч.Бямбадорж, у.н А.Сүхбат /д.а/, И.Доржсамбуу /у.г/ нарын 12 бөх түүнийг дийлээгүй байдаг. Харин 22 насандаа буюу 1998 онд cap шинийн босгон дээр оны шилдэг 8 бөхийн 6-д шалгарч, наадмаар улсын начин болсон бол 1999 онд Улсын заан цол хүртэж монгол түмнээ баярлуулсан юм.

Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд нэгэн үеийн 6 залуу заан гарч ирэн “хаан” суусан цаг саяхан. Тэдний уран, хурц, дайчин барилдаан нь бас өрсөлдөөн нь олон ч монгол хөвгүүнийг бөхийн ертөнц рүү даллан дуудаж, татан оруулж байсан гэдэг. Одоо тэднээс хоёр нь даян аварга, нэг нь аварга, хоёр нь гарьд цол хүртсэн бол “хамгийн залуу нь” гэгддэг байсан Ганбат заан одоогоор цолоо ахиулж амжаагүй л явна. Гэхдээ хоёр ч удаа цолоо баталсан түүнийг ямар бөх гэдгийг надаар хэлүүлэлтгүй түмэн олон мэдэх билээ. Нутгийнх нь уулс заан хүүгээ гарьд, арслан, аварга болоод ирэхийг ерөөсөөр, хүлээсээр суугаа.

Тэрээр их гүйдэг гэсэн. Өнгөрсөн намар өглөө эрт Зайсангийн аманд машинаа тавьчихаад кросонд гүйгээд ирж байхыг нь харсан удаатай.
Жил жилийн наадмаар дээгүүр барилдах бөхийн тааварт нэр нь зоолттой байдаг Ганбат зааны сүүлийн 3 жилийн барилдааныг онцолмоор санагдлаа. 2007 оны наадмаар тавын даваанд а.а А.Цацабширийг /у.н/ амлан авч барилдаад унасан нь өөрийг нь дэмжиж байсан үзэгчдийг нэлээд гонсойлгосон. 2008 онд 7 давж цолоо батлах хоромд “Хоёр залуу аварга өвдөг шороодсон учир наадам Ганбатынх боллоо” гэж наадамчин олон шуугиж эхлэх үед харцага Ганбаатарын /у.г/ гэнэтийн мэхэнд өвдөглөчихсөн. Үзэгчид мөн л өөрөөс нь дутахгүй харамсан, харуусан байж дараа жилийн наадмыг хүлээсэн дээ. Харин энэ жилийн наадмаар Ганбат зааныг “тү/рүүлнэ” гэсэн таавар урьд урьдахаас илүү байсан. Хэдийгээр жилийн хугацаанд цөөхөн барилдсан ч гэлээ “наадмын өнгө тодорхойлдог” хэмээх цагаан сарын барилдаанд түрүүлсэн нь зааны хэр өнгөтэй, хүчтэй байгааг илтгэж байлаа. Гэтэл заан маань тавын даваанд өсөх идэр начин Ц.Сумъяабээсийг амалж барилдан унасан юм.

Наадмын өмнө Ганбат заан Төрхурахын аманд нутгийн залуусаа дагуулан бэлтгэлд гарсан байсан. Өөрөө амжилттай барилдахын зэрэгцээ нутгийнхаа бөхийн залгамж халааг бэлдэхэд багагүй анхаарал хандуулаад байгаа зааны шавь нараас энэ жил улсын харцага 1, начин 1 төрсөн юм.

Бөх болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг. Ганбат зааныг олонхи нь “бяртай” гэж тодорхойлох юм билээ. Бас бөхчүүд голлон улаан юм уу, хөх зодог шуудаг өмсдөг бол Ганбат заан нэг үе хүрэн өнгийн далбаа өмссөн нь нэлээд содон харагддаг байсан. Харин одоо улаан зодог, хөх шуудаг өмсдөг болжээ. Гэр бүлийн хувьд эхнэр хоёр охины хамт амьдардаг.
Баргийн хүн халж ойртомгүй ширүүн дүр төрхтэй харагддаг зааныг ойр дотныхон нь тун энгийн бас даруухан гэдэг. Ганбат зааны тухай цухасхан үгүүлэхэд ийм байна.

С.Бадамгарав
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby Цоомоо » Tue Nov 24, 2009 5:59 pm

Бууж өгсөн бөхийн аз харьдаг гэдэг.
Анх начин болохдоо, заан болохдоо баахан дэмжүүлээд тэгээд тэр өрөө төлөх гэж л нэлээн юм болсон доо.
2002 онд бол Гантогтоход өгсөн байх аа.
2004 онд Уламбаярт өгсөн, 2005 онд Мягмарсүрэнд 6-д өгсөн. Мийгаа 7-д Сүхбатыг ярьчихсан байсан болохоор тэгээд л найз нтр гээд гуйсан биз.
2006-д 7-д Мягмарсүрэнгээ аваад өрөө авсан ч дараа нь, 8-ын даваанд Сумъяад амлуулаад будаа. Тэр жил л "Арслан" болох байсан даа. Сумъяа Азжаргалыг амлаад Ганбат, Рагчаа тунаад нтр гээд...
2007 онд Цацавширт өглүү...
Яахав өгсөн даваануудаасаа нэлээн хэдэн төгрөг авсан л байх. 100 саятай болсон л биз. Гэхдээ л цолоо ахиулж чадалгүй хоцорлоо доо.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16186
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby Miro Klose » Tue Nov 24, 2009 6:03 pm

Сайн бөх шүү аваарт орж гэмтээгүй бол
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: МУ-ын заан Батжаргалын Ганбат

Postby BuG » Tue Nov 24, 2009 6:04 pm

Уул нь бэртэж гэмтээгүй.... дээрээс нь элдэв яриа найраанд ороогүй бол... бас жоохон "азтай" бол заанууд дотроо бол эрэмбэтэй л заан да... :smile:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest