ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Далай аварга зодог тайлчихлаа, та vvнийг юу гэж бодож байна?

Зєв
34
29%
Буруу
50
42%
Мэдэхгvй
34
29%
 
Total votes : 118

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Dondogoo » Wed Oct 29, 2014 12:38 pm

Би хүнтэй сууж болохоо байсан хорвоо юу
юу юу гэнэв ээ ккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby orgil_ezo » Tue Nov 04, 2014 9:32 am

Бөхийн өргөөний урдхан, хүүхдүүдийнхээ барьсан орон сууцанд хоёр хөгшин налайж сууна. Цэвээний Гэлэгжамц гэж монгол бөхийн домог болсон Буур Жамъян аваргын хүргэн, өнөө цагийн бөхийн манлай Өсөхөө аваргын аав түүнтэй хуучлахсан гэх бодол эртнээс л төрдөг байлаа.

Хүүгээ төрийн наадамд түрүүлэх бүрт ёс юм шиг есөн хөлт цагаан тугны өмнө гүйж очин үнсээд, сэтгэл дүүрэн байгааг нь харах бахтай сан. Өсөхөө хүүг нь Монгол Улсын дархан аварга цол хүртсэнийх нь дараа ижий аавынд нь зочилсон маань бэлгэшээлтэй санагдаж байлаа.

Гэлэгжамц гуай монгол тооллоор өнөө жил наян нас хүрч байгаа гэнэ. Тэрээр 1935 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт төржээ. Харин Өсөхөө аваргын ижий хөгшнөөсөө таван насаар дүү юм байна. Аавтайгаа буюу Буур аваргатай жигтэйхэн адилхан хөгшин уртаа гэгч хүрэн цоохор тэрлэгтэй инээмсэглээд угтсан. "Та хэдийг ирнэ гэхээр дүүгийнхээ хүүхдийг дуудаад хоол унд тэрлүүлээд байж байна. Уул нь манай хөгшин гэр орны ажилд шалмаг, гал тогоондоо хэнийг ч ойртуулдаггүй юм. Одоо жаахан ядраад байх болжээ" гэж гэрийн эзэн өгүүлэв.

Зүүн гараас Буур Жамьян аварга, Б.Түвдэндорж аваргын хамт. 1940-өөд оны дундуур

Зочны өрөөний ханын гоёмсог хүрэн шүүгээнд хадам аавынх нь зургууд харагдана. Тэр дундаа Буур аваргын Түвдэндорж аваргатай хоёул үндэсний спортын гавьяат мастерын тэмдгээ зүүгээд алхаж байгаа өнгөт зураг тодоос тод дурайж байлаа. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор буюу далан нэгэн оны наадмаар Жамьян аварга уригдаж ирсэн байдаг.

Далаад оны эхэнд түүнд үндэсний спортын гавьяат мастер гэдэг цолын хоёр дахь дугаа­рыг нь олгосон түүхтэй. Одоо­гийн гавьяат тамирчин гэдэг цол юм. Ууган гавьяат мастер нь Түвдэн аварга шүү дээ. Далан нэгэн он гэснээс, тэр жилийн наадамд Жамьян авар­га ирээд буцахдаа Бал даргад сэтгэл жаахан дундуур байсан гэдэг. "Наадмын урьд өдөр Сүхбаатарын талбайд бөх­чүүдийг цуглуулаад нам засгийн удирдагчидтай уулзлаа. Цэдэнбал намайг харчихаад "Буур чи амьд байдаг юм уу" гээд гар барьж байна. Надаас олон дүү хүн биз дээ. Тэр ер нь хүнийг та гэж сураагүй байх. Маш амтгүй хүн юм аа" гэсэн баримт сэлт бий. Гэрийн эзний тамхилсан хөөргийг сонирхох зуур уг дурсамж сэтгэлд буусан хэрэг. Мэдээж Жамьян аварга, Түвдэндорж аварга хоёрын зургаас үүдээд. Цай цүй болоод удаагүй бай­тал Гэлэгжамц гуайн бага хүү Батбаяр орж ирлээ. "Эгч нь яав" гэж хоёр хөгшин зэрэг асуугаад авлаа.

"Хүүхдүүдээсээ дуудвал зүгээр шүү" гэж Гэлэгжамц гуайд сануулсан учир бага хүүгээ, мөн гурав дахь охин болох Нарангэрэлээ зав чөлөө гаргаад аавынхаараа ирээрэй гэж хэлжээ. Бага хүүдээ хандан "Аавынхаа хөөргөөр хүмүүстэй тамхил" гэв. Батбаярыг Өсөхөө ахын­хаа ижил улсын цолтой бөх гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Тэрээр Архангай аймгийн наадамд 1998, 1999 онуудад дараалж түрүүлээд 2000 онд улсын наадамд анх зодогложээ. Гурвын даваанд Хөвсгөлийн Элбэгт унасан байна. Харин дараа жил нь буюу наян жилийн ойгоор "Батцэнгэлийн динозаврууд" болох Жавхлантөгс харцага, Хишигдорж заан нараар дөрөв, тав давж улсын цолны босго алхаад улмаар зургаагийн даваанд шинээр начин цол хүртээд байсан амьдаа Дашдондовын Батбаяртайгаа тунаж барилдан давж харцага цол хүртсэн нэгэн. Долоогийн даваанд Бат-Эрдэнэ аваргад амлуулж унасан түүхтэй. Батбаяр харцагаас ажил албыг нь сонирхоход "Эрдэнэт хотын Хангарьд спорт клубийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад ирсэн. Одоо удирдлагын академид сурч байна" гэв. "Манай хүү удирдлагын академид сураад сүрхий байгаа. Бодох нь ээ, том дарга болох санаатай юм байгаа биз" гэж аав нь хөөрхөн явуулж байна.

Тэрээр зургийн цомог үзэж сууснаа "Хөөх, ахыг дархан аварга болоход талбай дээр ийм их хүн цугласан юм уу" гэж дуу алдаад явчихав. "Манай гэрийнхнээс би л ганцаараа мэдээгүй" гээд дурамжхан байгаа нь илт. Мань хүн ахыгаа дархан аварга цолны үнэмлэх тэмдгийг Төрийн ордонд гардаж байх цаг мөчид "Хангарьд"-ын бөхчүүдтэйгээ бэлтгэлд гарчихсан, утасны сүлжээгүй газар байж л дээ. Тэгээд долдугаар сарын долооны оройхон бэлтгэлээс буугаад Эрдэнэтийн төв рүү орж ирэхдээ дуулсан аж.

Харин Гэлэгжамц гуай сэтгэл ихэд тааламжтай "Хүүгээ дагаад Төрийн ордон руу орж явчихсаан" хэмээн инээд цалгиулж сууна. Өсөхөө аварга нэг их гоё өндөр захтай улаан шаргал дээлтэй очсон харагдсан. Та урлаж өгсөн үү гэж ээжээс нь асуутал "Наранчимэг гэж манай охин хийж өгсөн юм. Дүүгийнхээ дээл хувцас, монгол гутлынх нь оймсны хараа чимэглэл, хөөрөгнийх нь даалин зэргийг Наранчимэг л хийж өгдөг" гэлээ. Насантогтох гуайн ээж Гарамдагий гэж үйлэнд уран хүн байжээ. Тэгэхээр охиноос нь гарсан хүүхдүүд уран байх нь. Насантогтох гуай "Ижий минь монгол гутлыг угалзтай, угалзгүйгээр нь янзын сайхан хийнэ. Аавын монгол гутлыг ижий л урладаг байлаа. Мөн зодог шуудаг оёдог, Өсөхөөг таван настай байхад нь нэг зодог шуудаг оёж өгсөн. Одоо бага хүү нь өмсөж байгаа" гэж хуучилсан юм. Гоньдоор амталсан бууз зооглох зуураа Гэлэгжамц гуайгаас хадам аавынх нь талаар асуулаа. "Буур аваргыг төрийн наадамд анх дагуулж ирсэн хүн нь Лу гүний Вандан аварга гэдэг. 1925 оны наадамд нутгаасаа ирж барилдаад халхын гурван "босоо" гэгддэг Вандан, Самдан, Шагдар нартай их шөвөгт шалгарч Хэнтийн Самданд унаж үзүүрлэсэн түүхтэй. Тэгээд 1926, 1928 онуудад арав давж түрүүлсэн байдаг. Харин ид үедээ төрийн наадамд хэд хэдэн удаа өнжсөн юм билээ" хэмээн асуулаа.

Үүнд Гэлэгжамц гуай ийн хариулсан юм. "Төрийн наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэж Буур хэмээн улс даяараа алдаршиж байсан тэр цагт нь эсэргүү нарын бослого гэж түүхэнд тэмдэглэгдсэн Тариатын хүрээний бослого гарч, нутаг усанд нь үймээн самуун дэгджээ. Түүнээс болж, мөн анхны хань эндсэн зэрэг шалтгаанаас үүдээд аав хэдэн жил наадамд ирж зодоглоогүй юм билээ. Энд нэг зүйлийг сонин болгоход, эсэргүү хөдөлгөөнийхөн аавыг бослогодоо элсүүлэх гэж оролдож байжээ. Цэргийн Шагж гэж сайхан бөх байсан. Өнөөдөр аварга болох хүн гээд судлаачид, Завхан нутгийнхан үзээд байгаа. Тэр хүн улсад нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн бөх л дөө. Гэтэл гучаад оны эхээр яг ид барилдаж байсан үедээ өнөө түйрэнгүүдтэй нэгдэж, нөгөө хэд нь "Манай баатар, чамайг улааны сум нэвтлэхгүй" хэмээн хөөргөөд тулалдааны эхний суманд алуулсан байдаг. Хадам ааваас эсэргүүнийхэн хоёр морь аваад явж л дээ. Тэгээд хэлсэн хугацаанд өгсөнгүй гэнэ. Аав хонинд явлаа гэж гэрийнхэндээ хэлээд өнөө хоёр морио авахаар Тариатын хүрээ рүү явж байтал өөдөөс нь ногтоо чирсээр ирсэн гэдэг. Тэгж л аавын амийг хоёр хүлэг нь аварсан байгаа юм" гэж Буур аваргатай холбоотой хүмүүсийн тэр бүр мэдэхгүй зүйлийн талаар хуучиллаа.

Өсөхөө аваргын эгч нарын нэг Нарангэрэл гаднаас орж ирлээ. Бас л тэнгэр баганадсан эмэгтэй байлаа. Нэг метр 91 сантиметр өндөртэй гэсэн. Аваргын ээж Насантогтох гуай залуудаа нэг метр 85 сантиметр өндөр байжээ. Харин түүний аав Буур аварга ид залуудаа хоёр метр 30 сантиметр өндөртэй, 130 килограмм жинтэй байсан гэдэг. Нараа эгч "Завгүй тэвдэж явахад аав ээж хоёр дуудаад. Уул нь амралтын өдрөөр л бид энд цугладаг юм" гээд "За одоо надаас юу асуух гэж байна" гэсэн янзтай алаг нүдээ эргэлдүүлэв. "Хагас сайныг бид битүүн, бүтэн сайныг шинийн нэгэн гэдэг юм. Ёстой л битүүлж, шинэлж байгаа юм шиг аавынд мах чануулж, бууз жигнүүлж хоёр өдөр болно. Та хэдэд буузаа жигнээд өгчихөж, удахгүй мах чанана гээд унах байх" гээд инээмсэглэлээ.

"Ярианыхаа сэдвийг бөхөөс жаахан холдуулъя л даа, энэ чинь. Вандан аварга, Буур аварга, Түвдэн аварга, Өсөхөө аварга гээд л халхын алдарт аваргуудын тухай үргэлжлээд явж өгөх бололтой. Ингэхэд та ээжийнхээ ямар хоолонд дуртай вэ" гэж Нараа эгчээс тулган асуулаа. "Будаатай банштай цайнаас нь салах юм биш. Багад бол ээжийн боорцог, гамбир шиг амттай зүйл байсангүй. Манай аав боорцог их сайхан хийдэг" хэмээн сонирхуулав. Ингээд Нараа захирал ("Вайт лейк" ХХК-ийн ерөнхий захирал) Буур өвөөгийнхөө тухай "Гэр орных нь ажилд тусалж эмнэлэгт хэвтсэн үед нь хоол цайг нь дөхүүлж, хүнсийг нь цуглуулж, ус түлээг нь ойртуулдаг нь манайхаас би байсан" гэв.

"Өвөө минь өнгөрөхийнхөө урд өдөр надад биеийн тамирын хувцас 120 төгрөгөөр авч өгч билээ. Аймгийн тусгай дэлгүүрээр өвөө үйлчлүүлэх эрхтэй. Би тэгэхэд долдугаар ангийн хүүхэд байв. Бараг л анх удаа шинэ хувцас өмсөж байгаа минь тэр байх. Дээрээ хоёр эгчтэй байсан болохоор эгч нарын хувцсыг улирааж өмсөнө. Их л баярласан юмдаг. Гэвч маргааш өдөр нь өвөө минь биднээс үүрд явчихсан" гээд хоолой нь зангираад, нүдэнд нь нулимс тунараад ирэв.

Тэрээр Архангай аймгийн арван жилийн сургууль дүүргээд Эрхүү хотын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Ажлын гараагаа Мал аж ахуйн хүрээлэнгээс эхэлсэн байна. Аавынхаа мэргэжлийг өвлөснөөрөө бахархдаг гэж хэлсэн. Гэлэгжамц гуайн ач нараас арав гаруй эдийн засагчид төрсөн гэнэ. Ихэнх нь гадаадад сургууль соёл дүүргэж байгаа аж. "Манай аав бол оюуны мундаг хүн" гэж охин нь хэлээд аавыгаа хайр хүндэтгэлийн зөөлөн харцаар ширтэж суусан юм.

"Өсөхөө сая охинтой минь уулзаад ирсэн гэнэ. Дажгүй л байгаа бололтой" гэж хоёр хөгшин хоорондоо ярилцаж суулаа. Өсөхөө аваргын том, хоёр хөгшний хайртай ач нарынх нь нэг Америкт сурч байгаа ажээ. Аав нь "Алдар" спор хорооны тамирчдаа ахалж Цэргийн дэлхийн аваргад оролцох үеэрээ охинтойгоо уулзжээ. "Манай Батбаярын хүүхэд Японд байгаа, тэдний хүүхэд тэнд байгаа" гээд л ярьж байсан. Гадагшаа явсан ач, зээ нараа ихэд санадаг бололтой. Архангай бол бөхийн өлгий нутаг. Ялангуяа Батцэнгэл бол бөхөөрөө алдартай. Харин Монгол Улсын дархан аваргагүй байсан юм билээ. Өсөхөөгөө дархан аварга болоход ихэд бэлгэшээж баярласан нь мэдээж, наадам сайхан болсон уу гэж Гэлэгжамц гуайгаас асуухад, ээж нь цаанаас "Хүүгийн минь дархан аварга цолыг хүндэтгэж нутаг орон маань сайхан баяр зохион байгуулсан. 512 хүчтэн зодоглож хүн бүхэн уухай хашгирч байхад аав минь тэнгэрээс харж байгаа болов уу гэж бодоод нүдэндээ нулимстай суулаа" гэв. Харин гэрийн эзэн "Манай энэ хүүгээ түрүүлэх бүрт нь баярлаад л, хүмүүсийн дунд уйлаад л, хашгичаад л сүйд болдог. Би яахав, мэлин хойлог талдаа ч хүн юм уу. Нэг их баярлаж хөөрөөд сүйд болдоггүй юм. Түрүүлэх учиртай хүн нь түрүүлж байна даа гэж боддог. Яахав, ер нь хүүгээ нэг үнсье гэж бодоод тугны өмнө гүйж очиж үнсдэг" хэмээн хээв нэг өгүүлсэн нь яалт ч үгүй дархан аваргыг төрүүлсэн аав мөн дөө гэж бодогдов. Гэлэгжамц гуайтай зэрэгцэж суугаад хоёул зургийн цомог эргүүлж, Буур аваргын Баянаа аваргатай, Түвдэн аваргатай авахуулсан зургийн үүх түүхийг хуучлангаа өнөө жилийн наадмын тухай сонирхлоо. Гурвын даваанд Өсөхөө аваргыг Сүхбат аварга амласныг шуудхан асуугаад авав.

"Наадмын эхний өдөр хүүтэйгээ хамт цэнгэлдэх рүү очсон. Ер нь Өсөхөө аавтайгаа хамт очих гээд байдаг юм. Замд хүү минь хэлж байсан. "Бөхийн комиссоос намайг зүүний магнайд гарна шүү гэсэн. Гэхдээ Сүхбат зүүний магнайд гарна гэхийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл яршиг, би барууны магнайд л гарчихна" гэж байв. Тэгтэл яг л хүүгийн хэлсэн ёсоор наадмын бөхийн комисс эрэмбийнхээ дагуу гээд Өсөхөөг зүүний магнайд гар гэлээ. Сүхбат би гарна гэсэн байна. Ингэхээр нь Өсөхөө барууны магнайд очоод зогсчихсон. Хэрүүл уруул хийгээгүй шүү дээ. Харин хоёр дахь өдөр би аажуу, уужуу очъё гээд хүүдээ хэлчихээд байж байтал Сүхбат Өсөхөөг амлалаа гэж дуулддаг юм. Тэгэхээр нь яарч сандраад яваад очлоо. Хүний л эцэг болсон хойно тэр агшинд чинь янз бүрийн зүйл бодогддог юм билээ. Сүхбат ер нь хүүг минь яах гээд байнаа гэж хүртэл бодогдсон. Гурвын даваа эхлэхийн өмнө Өсөхөөд ойртож очоод "Болгоомжтой л байгаарай даа хүү минь. Хөл гар руу чинь өшиглөж, цохих вий" гэж хэллээ. Тоосон шинжгүй зогсож байна. Хүмүүс янз бүрээр л шуугиад байв. Тэр бүгдийг Өсөхөө тоогоогүй.

Сүхбат яагаад Өсөхбаярыг амлав гэдгийг надаас олон хүн асуудаг. Би бол нэг их тоймтой хариу өгдөггүй юм. Яахав, миний бодлоор Сүхбатын сэтгэл санаа тухайн үед жаахан үймэрчихсэн байжээ. Тэр хүнд зөвлөдөг хүмүүс гэж байдаг байх. Тухайн хүмүүс нь буруу зөвлөгөө өгөөд хий хөөргөөд, дэвэргээд байна уу гэж санагдах юм. Дээр нь нэг зүйлийг нэмээд хэлэхэд, найман жилийн өмнө зодог тайллаа гээд олон түмний өмнө бөхийн дэвжээгээ үнсээд, есөн хөлт тугнаасаа адислаад дахиж барилдахгүй гэж ам өчгөө өгсөн хүнийг яагаад барилдуулав гэдэг бас сонин. Бүртгэж авахгүй байдаг ч юм уу, ямар нэгэн зүйл хийх л байсан байх. Гэхдээ хүний эрх юм байгаа биз дээ. Уул нь Сүхбат чинь миний хүүтэй ижил сайхан бөх. Миний хайрладаг л бөхчүүдийн нэг. Хаана л таарна надад ирж үнсүүлээд явж байдаг хүүхэд байгаа юм. Тэр жил Өсөхөөгийнхөө аварга цолны найранд гэргий Баясгалангаа дагуулчихсан хамгийн түрүүнд ирээд сууж байсан. Өнөө жил сэтгэл санаа үймэрчихсэн сонин байв уу даа. Дархан аварга цолоо авахаар Төрийн ордонд ирэхдээ гурвын даваанд ам авч байгаа юм шиг монгол гутлаа өмсчихсөн, зодгоо бүсэлчихсэн ирсэн шүү дээ. Төрийн ордонд тэгж ирэхэд нь л надад сонин сэтгэгдэл төрж байлаа" гэв.

"Сүхбатыг өшиглөөд авах вий гэж боджээ. Өмнө нь Өсөхөө аварга Сүхбатыг нэг тийрчихсэнийг манайхан мартаагүй дээ" гэж лавлах маягтай асуухад тэрээр "2001 оны тэр зүйл дээр Баянаа аварга ч тэр, Сүхбат ч тэр ерөөсөө юм бодоогүй. Бөхийн тэмцэл гээд өнгөрсөн. Тухайн жилийн наадмын яг маргааш нь уяачдын баяр дээр Баянаа аварга бид хэд таарахад огтоос юм бодоогүй шүү гэж хэлж байсан. Уяачдын наадмыг манай хөгшин Баянаа аваргын гэргий хоёр нэг дор суугаад үзэж л байлаа. Батбаяртай Баянаа аварга таарчихаад "Миний хүү эмзэглээгүй биз дээ. Бид бол тэр талаар юу ч бодоогүй шүү" гэж хэлж байсан гэдэг" хэмээн хариулсан юм.

"Аавын минь эдэлж хэрэглэж байсан зүйлээс хэт хутга тэргүүтэй хэдэн зүйл бий. Бөхийн өмсгөл дээл хувцсыг нь Архангайн музейд өгсөн" хэмээн Насантогтох гуай өгүүлээд "Би чинь хүний ганц охин шүү дээ. Аавынхаа дөчин насан дээр төрсөн. Намайг төрөх үед аав наадамд барилдах гээд явчихсан эзгүй байсан гэдэг. Айлын ганц хүүхэд болоод ч тэр үү, эрх танхил гэж жигтэйхэн. Аавыг хаашаа л явна дагана. Ямар сайндаа ноос тушаах гэж морин тэргэнд аччихсан байхад нь тэргэн дээр гарч морийг нь үргээгээд сүйд болохоо алдсан. Тэрэгтэй морь хонины хашаа зад дайрч өнгөрөөд хүмүүс шуугилдаад би ч орилоод явчихсан нь мэдээж. Аав миний охин сайн зуурч бай гэж хэлээд тосон угтаж тэрэгний аралд хүрэх шиг л болтол морь зогсчихсон. Дараа нь бодоход их бяр тэнхээ гаргасан байгаа юм. Нэг өвөл тэргэнд сургаж байсан хайнаг гунаа хөллөөд Хойд Тэрхийн голоос мөс ачихаар явж би дагадгаараа дагалаа. Мөсөө ачаад эргэтэл гуна явдаггүй. Гэтэл аав гунаа тэрэгнээс буулгаж хойноос нь чөрхлөөд намайг сайн туугаарай гэж хэлээд өөрөө тэргэндээ ороод зүтгэчихсэн" хэмээв.

Домог болсон аваргын өвөр дээр эрхэлж, өнөө цагийн бөхийн манлай хүчтэнийг өвөр дээрээ эрхлүүлж өсгөсөн тэрээр хүүгийнхээ бага насны дурсамжаас хуваалцлаа. "Өсөхөө зүүдлэхээрээ босоод явчихдаг хүүхэд байв. Манай хүүхдүүд унтахдаа өмд цамцаа орныхоо дэргэд нямбайлан эвхээд тавьчихдаг байлаа. Нэг орой Өсөхөө унтаж байснаа өмд цамц хоёроо аваад босоод ирлээ. Бид нар одоо яах нь уу гээд чимээгүй хараад байлаа. Тэгтэл авдар онгойлгож өмд цамц хоёроо хийчихээд буцаад орондоо ороод унтаад өгдөг байгаа. Өглөө босоод энд байсан өмд цамц хаачив гээд асууж байж билээ. Өөр нэг хөгжөөнтэй дурсамжаас нь хэлье л дээ. Манайх "Эх орон-52 гэдэг радиотой байлаа. Батбаяр л болдоггүйгээрээ "Ээж ээ энэ дотор юу байгаа юм бэ" гэж шалгаагаад байхаар нь "Эрэгтэй эмэгтэй хоёр хүн байдаг юм. Тэгээд ээлжилж яриад суудаг" гэчихгүй юу. Нэг өдөр ажлаа тараад иртэл өнөө хоёр алга. "Та хоёр хаана байнаа" гэтэл Өсөхөө гаднаас орж ирээд чимээгүйхэн орон дээр суучихлаа. Буруу зүйл хийчихсэн үедээ андашгүй л дээ. Нэг л гэмшингүй зөөлөн зөөлөн над руу хараад л. Тэгсэн араас нь Батбаяр "Араажив дотор хүн байдаг гэсэн чинь юу вэ. Утаснаас өөр юу ч алга" гэчихсэн орж ирж байгаа юм. Тэгж л манай хоёр радиогоо амбаарт авч ороод амыг нь барьчихсан. "Яаж байгаа юм" гэсэн чинь Өсөхөө "Баагий л дотор нь хүн байдаг гээд байхаар нь үзсэн юм гэсэн сэн.

Манай Өсөхөө чинь багаасаа үнээ ивэлгэдэг гэрийн ажилд сүрхий хүүхэд байсан. Улсын наадамд хоёр дахиа түрүүлчихээд улсын аварга цолтой бөх болчихоод байхдаа хөдөө гэртээ амарч очоод өглөө үнээ ивэлгээд зогсож байна. Хаяа айлын бүсгүй "Өсөхбаярыг чинь улсын аварга цолтой том бөх гэж сүрдээд байтал ээждээ үнээ ивэлгээд зогсож байхыг нь харах их гоё санагдсан. Иймдээ л олон хүний хайр хүндэтгэлийг хүлээдэг байх" гэж хэлж билээ. Хөгшин нь хүүгийнхээ тухай өгүүлэхтэй залгаад гэрийн эзэн Вандан аваргын тухай яриа дэлгэлээ.

"Вандан аваргыг бол би нүдээр үзээгүй хүн. Гурван охин, нэг хүүтэй хүн юм билээ. Батцэнгэлд нүүж очоод байхдаа Ишванжил гэж Вандан аваргын хүүтэй танилцсан. Нэгдлийн адуучин, миний үеийн л насны хүн байсан. Ишванжилын бага хүү Мөнхжаргал гэж залуу одоо Батцэнгэлдээ байгаа. Хоёр жилийн өмнө байна уу даа, аймгийн начин цол хүртлээ дуулдсан. Ишванжилаас би аавынх нь тухай сонирхох гээд гэрт нь зорьж очиж хонож байлаа. Их багад нь нас барсан юм билээ л дээ. Вандан гуай ер нь дөчин хэдтэй л өнгөрсөн байх. Өндрийг нь сайн мэдэхгүй юм. Харин өргөнийг нь бол мэддэг хүмүүс нь барин тавин хэлдэг. Гэрийн хойморт авдар налаад суухад авдрынх нь булан цухуйдаггүй байсан гэдэг. Тэгэхээр цээж гэдэг бол ёстой нөгөө авдар шиг гэдэг чинь Вандан гуай л байж. За тэгээд булчин шөрмөс нь овойж товойсон, хүзүү гэдэг нь лухайсан лут эр байж дээ. Тэр их өргөн цээжтэй ханагар том хүн чинь мэдээж өндөр байсан байж таарна. Хориод оны сүүлээр Маршалтай авахуулсан нэг зураг бий. Түүнээс харахад их л том хүн байсан юм билээ. Эрүү түүшин сайтай, хацар дух их томтой хүн байжээ. Өндөр Алтанхуягийн хүү Ичиножо Ичинноровыг Вандан аваргын зургаа дахь үеийн бөх гэж танай сонин бичсэн байна лээ. Биеийн жингийн хувьд лагс хүүхэд юм байна. Гэхдээ Вандан аваргыг энэ хүүтэй харьцуулшгүй байлгүй дээ. Орсон буур ороод ирэхэд ганцхан мөрлөөд л зогсоодог байсан гэсэн баримт бий. Домогт Намхай аваргын ард л бичигдсэн хүн. Хүнийхээ хувьд ихэд цагаан цайлган, нөхөрсөг хүнлэг нэгэн байсныг хадам аав минь үргэлж дурсдаг сан" гэв.

Ийнхүү хоёр хөгшинтэй домог болсон хүчтэнүүдийн тухай өдрийн турш хуучиллаа. Оройхон хэрд Өсөхөө аварга аавтайгаа утсаар яриад эгчийнхээ ажил дээр байгааг дуулгасан. Нараа захирлын өрөөнд байж байна. "Аав ээж хоёр өнөөдөр Гантулгын эзэмшилд байгаа юм биз дээ" гэж цаашлуулаад л. Энэ сарын сүүлээр дархан аварга цолныхоо найрыг хийхээр төлөвлөж буй ажээ. "Улаанбаатар" ресторан руу гэргий нь яриад цаг нараа тохироод байгаа бололтой. "Урилгынхаа үгийг яаж бичих вэ, их утга төгөлдөр сайхан үг бичмээр байна" гээд Архангайн наадмын урилгаа үзэж суусан. Ааваасаа нарийн ширийн юмыг асууж байсан. Өсөхөө аваргатай Америк явсан тухайг нь сонирхож энэ тэрхэнийг ярилцсан юм.
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby champion » Tue Nov 04, 2014 9:43 am

Өсөхөө аваргын сэдэв энэ байна
http://sportnews.mn/forum/viewtopic.php ... &start=300
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby orgil_ezo » Tue Nov 04, 2014 10:07 am

champion wrote:Өсөхөө аваргын сэдэв энэ байна
http://sportnews.mn/forum/viewtopic.php ... &start=300

Мэдэж байна. Сүхбат аваргатай холбоотой юм яригдсан байхаар нь албаар энд оруулсан юм. Өөнтөгчөө :grin: :grin: :grin:
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Cule » Sat Jun 13, 2015 10:57 am

User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Olzii » Sat Jun 13, 2015 10:12 pm

Хайртай аваргынхаа ярилцлагыг үзлээ, үнэхээр гоё ярилцлага өгчээ
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby rednasca » Sat Jun 13, 2015 11:30 pm

уншъя...
хаана байна?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Reda » Sat Jun 13, 2015 11:33 pm

Төв аймагт хойтон АН-с дэвшинэ гээд харагдаад байсан сайтуудаар.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Olzii » Sat Jun 13, 2015 11:45 pm

rednasca wrote:уншъя...
хаана байна?...


100 асуулт 100 хариулт нэвтрүүлэгт оролцсон бичлэг шд :

https://www.youtube.com/watch?v=gNMejhETPUU
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Dondogoo » Mon Jun 15, 2015 9:25 am

Сонгуульд өрсөлдөж магад юм шиг байналээ шууд нэр дэвшинэ гэж хэлэхэд эрт байна гэж байсан.
Одоо яг хэнд баярлалаа гэж хэлмээр байна гэсэн асуултанд хар багаас минь өдийг хүртэл дэмждэг бүх дэмжигчиддээ баярлалаа гэж хэлэхээр нь ямар их баярлаваа ккк
Last edited by Dondogoo on Tue Jun 16, 2015 11:33 am, edited 1 time in total.
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Aagii_03 » Tue Jun 16, 2015 5:33 am

Өө одоо төвөг дөө. Нэртэйгээр нь 6 заан зургуулаа ороод суучмаар юм.


Sent from my iPhone using Tapatalkoilp
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby El Payaso » Tue Jun 16, 2015 8:11 am

Пунцаг үзвэл завханаас зовох юмгүй гарах байх даа хэхэ... нэр хүнд нь лав барилдаж байх үед нь аймаар л байсан ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Цоомоо » Tue Jun 16, 2015 9:25 am

Одоо ч гэсэн нэр хүнд сайтай байх аа.
Нээх хэл аманд ороод байх биш.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Cule » Tue Jun 16, 2015 11:14 am

Пунцаг ч тэгээд бусдыгаа бодвол хамаагvй илvv боловсролтой, юм vзсэн толгой л доо...

Sent from my SM-N9005 using Tapatalk
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Dondogoo » Tue Jun 16, 2015 11:47 am

Дуугай байж байгаад гэнэт гарч ирж мэдэх л юм Завханыхан ч нэг хүндээ их сайн байдаг доо Санжмятав гэхэд хэд ч гарчихав
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Yes Man » Tue Jun 16, 2015 12:18 pm

Сүхбат саяхан удирдлагын академи төгссөн гээд нэг зураг яваад байсан даа..... үнэхээр улс төрөөр явмаар байгаа бол гадаадад мэргэжил дээшлүүлэх хэрэгтэй шд...... хахах
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Takanohana_Nowitzki » Tue Oct 20, 2015 11:43 pm

Сүлд тв-р тод манлай Батсүхийн нэвтрүүлэг гарлаа. Дундаас нь л харлаа. 91 оны нэг бичлэг гаржийнаа, Сэргэлэн сумын л наадам бололтой. Мань хүний морь цоллуулж бхын, айрагдсан бололтойм, араас нь үзүүр түрүүний барилдаан, Баянаа аварга жижигтэй. Жижиг давхар хамж ч үзэж бна, орж гарч байгаад өвдөглүүлчдэг бшд. Гочоо заан, дүүгүүр Болдоо начинг наана нь давсан гэж ах нь ярьлаа, ах дүү 2ын гараа тэндээс эхэлжээ, нутгийнхаа наадмаас гээд. Жараахайны тухай яриа нь их гоё юмаа. Их гоё инээдэг хүн юм, сайхан баргил хоолойгоор, хөхөхө гэж ирээл.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby orgil_ezo » Wed Oct 28, 2015 10:21 am

Энэ хүнийг зүүний магнайд гарчихвал хамаг юм дуусчих гээд байгаа юм шиг аашилдаг олон хүн байнаа. Бөхийн тогоон дотор олон нөхдүүдийг арай дэндүү дарласан юм шиг байгаа юм. улсад бүүр байгээ зун увсын 90 жилээр хүртэл зүүний магнайд гаргахгүй гэж бөөн юм болсон сурагтай. бүүр улсын том цолтой бөхчүүд өөрснөө оролцоод зохион байгуулаад... 3-ын даваанд хүүгээ амлаад цолоо дуудуулаад л буух байсан юм билээлдээ уул нь... гэтэл 2ын даваанд өчнөөн цолгүй бөхчүүд сумын заанууд байхад нь тойргийн аймгийн начин цолтой залууг аваачиж тавиад өнөөхөө дарамтлаад заавал хая гэж хуншгүй зан гаргасан байх юм. Сүхбат аваргыг дийлэхгүйгээ мэдээд тахимаа өглөө л гэцгээж байсан учир мань хүн ийм хогийн юм бололоо гэдгийг мэдэнгүүтээ л элэг бүсээ тайлцан юм билээ. Баянаа аварга л барилд барилд гээд шахаад байсан гэж хэлсэн гэнэлээ. Бөхийн баяр гэчээд Дархан аваргад таагүй хандаад ойрдоо ч увсаас түрүү төрөхгүй байх вий дээ.
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Dondogoo » Wed Oct 28, 2015 10:24 am

Ийшд муу хайртай сайхан аваргыг нь хаа газар л хяхаж хавчих юмаа өөрөө ч хөөрхий гандан буурахгүй үзэлцээд л байхын
Увсынхан том бөхчүүлээ гомдоогоод тэгээд түрүүгүй уддаг ч билүү нэг тийм юм байгаад байлуу өөр аймаг билүү?
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Цоомоо » Wed Oct 28, 2015 10:24 am

orgil_ezo wrote:Сүхбат аваргыг дийлэхгүйгээ мэдээд тахимаа өглөө л гэцгээж байсан учир мань хүн ийм хогийн юм бололоо гэдгийг мэдэнгүүтээ л элэг бүсээ тайлцан юм билээ.

Тэгээд харин ч уурандаа хага шидчихээд цолоо дуудуулчихгүй яасын болдоо.
Бэлтгэл сургууль маш сайн байгаа гээд байсан биз дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Saiza » Wed Oct 28, 2015 10:29 am

хаха.. сайхан үлгэр зохиожээ Эзо.
өөрөө яах гэж хоцорж очсон юм. 2ын даваа эхэлчихсэн хойно гарч ирж 1ийн даваанд барилдсан шт ээ..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Takanohana_Nowitzki » Wed Oct 28, 2015 10:30 am

Тэр нөхөр нь угаасаа эвгүй гар бсан бна лээ, зааланд байнга үздэг Оргилболд дараагийн даваанд нь амьтан болж арайчүү давсан шд. Хоцорч очоод л тийм нөхөртэй таарсан байх өө.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Dondogoo » Wed Oct 28, 2015 10:32 am

увсынханыг хүндлээгүй нтр гэж шаралхсан байхоо цаадуул нь ккк наадам нь эхэлчихсэн байхад нисч явсан хүн биздээ ккк
яшиг зүгээр тэднүүсийн амны бай болж байхаар даваа ч уу үгүй ч үү зүгээр тахимаа өгчихсөн нь өөрийн хэмжээндээ эсэргүүцэл байж мэдэх юм.
мань мэтэд бол хага шидээд цолоо дуудуулж байх нь л сайхан санагдаж байгаан.
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Цоомоо » Wed Oct 28, 2015 10:35 am

Тэгээд л нөгөө тархиа угаалгана гэдэг шиг байхын.
Наадмын өмнө чинь чухам л бэлтгэл сайн байгаа, наадамд шөвгөрнө гээд л, тэр үед нь дэмжигчид "За сайн бэлтгэлтэй байгаан гэнэ ээ, алахын байна, ёстой үзүүлээд өгөх нь" л гээд байсан биз дээ.
Тэгсэн одоо Увсынхан заваараад аймаар бөхтэй тааруулчихаж, тэр нь тойргийн аймгийн начин гэнэ. /аймгийн арслан бол бас яая гэхсэн лол/
Тэрийг нь барилдаж байгаад мэдэнгүүтээ уурлаад тахимаа өгчихөж.
Тэрнээс дийлэхгүйдээ биш.
Ингэж л муу муухайтай хаа явсан газраа тэмцэж байхымдаа, хайртай сайхан аварга минь нтр гээд л кк.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Postby Dondogoo » Wed Oct 28, 2015 10:38 am

бөөрөлхөөд байгаам чинь яахын кккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests