ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Далай аварга зодог тайлчихлаа, та vvнийг юу гэж бодож байна?

Зєв
34
29%
Буруу
50
42%
Мэдэхгvй
34
29%
 
Total votes : 118

Postby Эзи » Fri Feb 02, 2007 12:18 pm

маргах гэсэндээ биш л дээ. Зүгээр яаж хутгасаныг нь би ерөөсөө бодоод олоогүй юм. Хүн мэдлэгээ дээшлүүлж болно биз дээ
I love sport
User avatar
Эзи
 
Posts: 67
Joined: Wed Jan 31, 2007 1:29 pm
Location: eh ornoosoo hol

Postby Nomer 10 » Fri Feb 02, 2007 12:27 pm

Хэхэ тэрэнд мэдлэг дээшлэнэ гэж юу байхав. Яаж ч бодсон ид үедээ байгаа залуу аваргыг хаяж чадахгүй шүү дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Эзи » Fri Feb 02, 2007 12:29 pm

хэхэ тийм л дээ. Гэхдээ улс төр энэнд ямар нөлөөтэй байна вэ
I love sport
User avatar
Эзи
 
Posts: 67
Joined: Wed Jan 31, 2007 1:29 pm
Location: eh ornoosoo hol

Postby Nomer 10 » Fri Feb 02, 2007 12:33 pm

Тэр бол миний л бодол, гэхдээ нэлээн олон хүн надтай санал нийлэх байх аа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Эзи » Fri Feb 02, 2007 12:46 pm

За за нэг иймэрхүү. бодлыг хүндэтгэж байна. Гэхдээ л би ерөөсөө улс төртэй яаж холбогдсоныг нь л олохгүй байхын. Чатласан бол сорри
I love sport
User avatar
Эзи
 
Posts: 67
Joined: Wed Jan 31, 2007 1:29 pm
Location: eh ornoosoo hol

Postby chukcha2002 » Fri Feb 02, 2007 4:50 pm

Тvрvv жилийн цагаан сараар хvмvvс жаахан дургvйлхээд, тэгэхээр нь Баагий аварга наадмаар "болоогvй" байгаа гэдгээ уг нь харуулсан даа.

Гантогтох, Сvхбат хоёрыг давсан нєхдvvдийг яг дараагийн даваанд нь амлаж давж энэ тэр...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Эзи » Fri Feb 02, 2007 5:07 pm

Тийм юм байна шүү. Дархан аварга гэдэг бол дархан л байдаг юм билээ
I love sport
User avatar
Эзи
 
Posts: 67
Joined: Wed Jan 31, 2007 1:29 pm
Location: eh ornoosoo hol

Postby rednasca » Fri Feb 02, 2007 6:57 pm

Эзи,
Гэхдээ л би ерөөсөө улс төртэй яаж холбогдсоныг нь л олохгүй байхын.

Б.Бат-Эрдэнэ аварга Хэнтий аймагт МАХН-аас өрсөлдөж УИХ-д сонгогдсон.....

МАХН-манай улсын намуудын хувьд "АГУУ ДАРХАН АВАРГА"
МАХН-манай улсын гэрэлт ирээдүй
МАХН-эвтэй байхдаа хүчтэй
МАХН-Монгол улсын ХААН нам
МАХН-Монгол улсын ТӨР

гээд л цаана чинь гоё гоё юм болдог шүү дээ.....хө....:mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby csc » Fri Feb 02, 2007 7:03 pm

миний бодлоор аваргын барилдаж байгаа нь хийж байгаа ажилтай нь ямарч холбоогvй , нэг л юмийг eрєєсєє ойлгоогй Бат-Эрдэнэ аварга тvрvvлэхэд МАХН ямар хамаатай вэ?

Аварга яaхав бєхийн хvчээр олж авсан нэр хvндээрээ нутгасааа гараад ирсэн, ажлаа хийж байгаад завсар зайгаар нь барилдаж л байна , Сумьяа ч гэсэн Банкны босс хийгээд завсараар нь барилдаад л явж байна шд ,
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby zizu » Fri Feb 02, 2007 8:03 pm

BA avraga barildchihaad l...zav garval UIHdaa suuchaad l ...Image
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Nomer 7 » Fri Feb 02, 2007 8:03 pm

Тєв аймгийн бахархал болсон Далай аварга А.Сvхбатыг хамгийн сонирхолтой барилдаантай, бєх сонирхогч олноо vргэлж баясгадаг, чансаатай бєх гэж ард тvмэн ам сайтай байдаг.






Тулгар тєр байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадмыг Монголын ард тvмэн, тэр дундаа уран сайхан барилдаанаа уралдуулан хvч vздэг бєхчvvд хамгаас илvv хvсэн хvлээж байсан нь мэдээж. 1024 бєх барилдаж, гадаад дотоодын vзэгчээр дvvрэн єнгєрсєн Монголын гурван єдрийн наадам хэний ч санаанд оромгvй vйл явдлаар , vргэлжилж, vзvvр тvрvv ядаж л шєвгийн дєрєвт vлдэнэ хэмээн тооцоолж байсан тааврыг эвдэн аварга А.Сvхбат єєрийн гарын шавь болох Амгаланбаатар начинд 7-гийн даваанд євдєг шороодон, заан цолонд хvргэсэн. Наадмын гурав дахь єдєр залуу аварга хадам аав болох Н.Баянмєнх аваргаас адис аваад, есєн хєлт цагаан тугандаа мєргєн дахин барилдахгvй болсноо зарлаж, наадмын талбайг орхиход сэтгэл зєєлєнтэй ард тvмэн маань уйлж, гуйж хоцорсон билээ. Чухамдаа гэнэт ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг хvмvvс янз бvрээр тайлбарлан ярьж байсан. Сэтгэлийн хєєрлєєр хандлаа, шавьдаа євдєг шороодсоноос боллоо гэх мэт. Гэхдээ бvгд харамсаж байгаагаа илэрхийлж байсан ч єнєєдрийг хvртэл ямар шалтгаанаар далай аварга зvлэг ногоон дэвжээгээ орхих болсоныг хэн ч мэдээгvй. Тэгвэл vнэн хэрэгтээ далай аварга А.Сvхбатын бие ойрын нэг, хоёр жил vе vе хvндээр євчлєх болсон гэнэ. Тэр тусмаа бєх хvнд хамгийн харшаар нєлєєлєх эрхтэн болох элэг нь муудсан гэж баттай эх сурвалжаас сонслоо. Одоогоор далай аварга А.Сvхбат элэгний эмчилгээгээр алдаршсан нэгэн хувийн эмнэлэгт vзvvлдэг бєгєєд дахин барилдахыг хориглож, элэгээ доргиож хvчтэй унаж, гэмтэж болохгvй гэсэн эмчийн зєвлєгєєг дагасан гэнэ. Хэдийгээр биеэ бодож зодог тайлсан ч залуу аварга дахин барилдахыг хvсдэг тухайгаа дотны нєхєртєє ярьжээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby traffic » Tue Feb 06, 2007 2:16 am

SYPREME wrote:...Mанай vндэсний бєхчvvд Японд очиж Батбаяр Хакухо эд нартай бэлтгэл хийж байсан. Єсєхєє яачиж чадахгvй лээ ихэнхдээ унаж харагданa лээ. Xарин жижиг элдэвтви bолoхоороо хаяаaд бсан шvv.

Suhbat barildahaa bolisonoos hoish Hakuhog buyu sumo l uzdeg bolson, he he...
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Nomer 7 » Tue Feb 06, 2007 10:42 pm

traffic wrote:
SYPREME wrote:...Mанай vндэсний бєхчvvд Японд очиж Батбаяр Хакухо эд нартай бэлтгэл хийж байсан. Єсєхєє яачиж чадахгvй лээ ихэнхдээ унаж харагданa лээ. Xарин жижиг элдэвтви bолoхоороо хаяаaд бсан шvv.

Suhbat barildahaa bolisonoos hoish Hakuhog buyu sumo l uzdeg bolson, he he...




Тэгэхдээ Дэлхийн аварга хvн шvv дээ. басл єєрл дєє.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby chukcha2002 » Wed Feb 07, 2007 1:10 am

Хаха, Хакухотой Сvхбат Єсєхєє хоёр барилдсан тухай бичэхдээ: Єсєхєє ихэнхдээ унаад, Сvхбат хааяа хаяаад байсан... гэдэг чинь чанар нь адилхан юм биш vv. хаха.

Нєгєє: Америк, Оросын ерєнхийлєгч хоёр уралдаад Америк тvрvvлээд Орос 2 орсон чинь Оросын сонинд: Манай ерєнхийлєгч эхнээсээ 2-т орсон бол Америкийн ерєнхийлєгч сvvлээсээ 2-т оржээ... гэж бичдэг шиг
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Эзи » Wed Feb 07, 2007 12:57 pm

хэхэ ойрд инээгээгүйгээрээ инээлээ...чукча гоё хэлсэн
I love sport
User avatar
Эзи
 
Posts: 67
Joined: Wed Jan 31, 2007 1:29 pm
Location: eh ornoosoo hol

Postby Nomer 7 » Fri Feb 09, 2007 12:55 am

chukcha2002 wrote:Хаха, Хакухотой Сvхбат Єсєхєє хоёр барилдсан тухай бичэхдээ: Єсєхєє ихэнхдээ унаад, Сvхбат хааяа хаяаад байсан... гэдэг чинь чанар нь адилхан юм биш vv. хаха.

Нєгєє: Америк, Оросын ерєнхийлєгч хоёр уралдаад Америк тvрvvлээд Орос 2 орсон чинь Оросын сонинд: Манай ерєнхийлєгч эхнээсээ 2-т орсон бол Америкийн ерєнхийлєгч сvvлээсээ 2-т оржээ... гэж бичдэг шиг


хэхэхэ чи буруугаар ойлгож.буруугаар ойлгуулсан бол уучлаарай.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Цоомоо » Fri Feb 09, 2007 6:01 pm

csc wrote:

Харин Бат-Эрдэнэ аваргын хувьд бол Пунцагийг арай л дэндvvлсэн л дээ Ганбатын заан болдог жил аварга 6 ийн даваанд Ганболд зааныг байсаар байтал аваагvй , 7 д Балжаа аваргыг авна гэчихээд аваагvй Баярсайхан зааныг авчихсан уг нь Балжаа аваргыг авчихсан бол Мєнх-Эрдэнэ арслан Баярсайхан зааныг аваaд Пунцагаа Ганбатыг аваад Єсєхєє Сумьяa 2 тунах байсан юм,

Аварга тэхэд Балжаа аваргатай тохиролцоод Ганбат дараагийн даваандаа барилдаагvй унаад єгчихсєн гэсэн Пунцаг тэгээд орой нь аваргын гэрт нь болсон найранд очиж агсан тависан гэсэн халхын их аварга дараагийн даваагаа харж барилддаг болоо юу энэ тэ гэсэн гээд

Тэр бол харин ёстой тиймэрхүү юм болсон гэдэг юм байна лээ.
Харин яг аваргынд орой нь очсон үгүйг мэдэхгүй юм.
Балжаа Ганбатыг авангуут нь л Пунцаг уурлаад, бараг л Балжааг алчихъя гээд байсан гэж сонссон.
94 онд Пунцаг - Балжаа аваргатай шөвгийн 3-т тунаад, тэхэд л Пунцаг заан ч болцон байсан, нэг их барилдаагүй өгцөн юм уу даа. Балжаа ч дараа нь юм бодно гэсэн юм байж...Тэгж явсаар энэ жил л юм бодуулъя гэсэн чинь Бат - Эрдэнэ аварга ч новшроод, Балжаа ч Ганбатыгаа татаад...
Ер нь Бат-Эрдэнэ аварга Пунцагаар олон явсан даа. Ид үед нь. Уг нь хамгийн их найзалдаг нь Пунцаг байсан юм байна лээ /залуу заанууд дотроос/...
Цэрэнпунцаг гарьд байнга л шөвгийн 4-т гарч ирдэг, гарч ирээд нэг бол Ба аваргад, нэг бол Сумъяад унадаг байсан. Бат-Эрдэнэ аварга 80 жилээр л Пунцагийг авдаг нь **н** байхгүй юу. Өмнө нь олон авчаад, тэр жил өнгөрөөгөх л байсын...Хэзээ хойно 2004 онд шөвгийн 8-д авч энэ тэр...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Nomer 7 » Sat Feb 10, 2007 11:49 am

Бат-Эрдэнэ аварга хэрэгтэй vед шаал хэрэггvй юм хийнэ цагаа олж юм хийхгvй дандаа **н** vед хийхийн яан.

Хэдэн оны наадмаар билээ Пунцаг аваргыг ха1дагчин тэгээд vзvvр тvрvvнд Балжаад унадаг тэгэхэд Аваргыг хаячаад халуун саваас хийсэн цайг хvйтэн цай ууж бгаа юм шиг гударч байсан гэдэг юм бна лээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 10 » Sun Feb 11, 2007 3:16 am

dipreme avataraa solio ho, arai l bolohgui bna.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby spain man » Sun Feb 11, 2007 2:02 pm

10 aa yah gesiim be zohijiino gej jigteihen baina sh dee :-D
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby 21Grams » Wed Feb 14, 2007 1:29 am

Далай аварга А.Сүхбат: Надад багийн тоглолт зохихгүй гэдгийг мэдсэн болохоор улстөрд орохгүй, цаашдаа яахаа цагаан сарын барилдаанаар шийднэ

2007.02.13 Сэрүүлэг

-Намар зодог тайлах үедээ биеийн эрүүл мэнд сайжирч, гэмтэл бэртэл бүрэн эдгэвэл дахин барилдана гэж мэдэгдэж байсан ч цагаан сарын барилдаанаас татгалзсан тань ямар учиртай юм бэ?
-Барилдаж явах уу барилдуулж явах уу гэдгээ шийдэх үе ирсэн өнгөрсөн наадмаар. Би хорин жил барилдсан. Хангалттай гэж үзэж байгаа.
-Таны уран хурц барилдааныг үзэх сонирхолтой хүмүүсийн сэтгэл гонсгор үлдэх байх. Та цаашид огт барилдахгүй хэрэг үү?
-Түрүүлэхгүй л бол надад барилдаад байх шаардлага байхгүй. Харин ч би хоёр жил илүү барилдсан. 2004 онд түрүүлчихээд зодог
тайлахад хангалттай байсан. Энэ биедээ таарч тохирсон цолоо авсан. Үзэгч олон түмнээ баясгаж, хангалттай олон жил барилдсан гэж бодож байна.
-Зодог тайлахтай чинь зэрэгцээд танд даян аварга цол олгоогүй, МҮБХ-ноос дарж хавчдаг байсан зэрэг асуудлууд сөхөгдсөн. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд эдгээр асуудлууд бодитой шийдэгдсэнгүй энэ бүхний ард та нэг л их гомдсон хүн болж үлдлээ?
-Гомдсон. Гомдлоо гээд яахав дээ. Өнөөдрийн тогтолцоо ганц намайг биш олон хүнийг энэ мэтээр гонсойлгож ирсэн. Сайхан цаг ирнэ. Шудрага барилдах үе ирнэ. Харин өнгөрсөн жилээс жилд ганц болдог наадмыг шагналын төлөө биш цолны төлөө шудрага барилддаг наадам болгох алхам хийгдэж, эхэллээ гэж олзуурхаж байгаа. Түүхэн жилд арав давсан бөхөд нэг даваа илүү давсан бөхөд цол алгасуулж олгодог уламжлал байсан. Өнгөрсөн жил өрөнхийлөгчийн зарлиг өөрчлөгдөж Сумъяабазарт аварга цол олголоо. Энэ бол сайхан явдал. Сумъяабазарыг сайн бөх гэдэгтэй маргах хүн гарахгүй. Цол алгасуулаад өгчихсөн байхад хэн ч барьцахгүй. Бөхийн дүрмэнд өнгөрсөн цагийн алдаа дутагдлыг эргүүлж авч хэлэлцэнэ гэж нэмэлт өөрчлөлт орсон байдаг юм уг нь. Би өөрийгөө даян аваргын хэмжээтэй бөх гэж үнэлдэг. Хэрвээ 2004 онд миний даян аваргыг өгчихсөн бол ганцхан түрүүлээд дархан аварга болох боломжоос татгалзаж хэзээ ч зодог тайлахгүй л байсан. Энэ мэт үл ойлголцох байдал газар авсаар өнөөдрийг хүрч байна.
-Хэрвээ даян аварга цолыг чинь нөхөж олговол та дахин дэвжээн дээрээ гарах уу?
-Тэрийг ард түмэн, баяр наадмын комисс шийднэ.
-Цэрэг хүн мөрдсөө харж, бөх хүн цолоо харж амьдардаг гэдэг ч цол олгоогүйгээс зодог тайлсан нь зөвхөн шалтаг. Үүний цаана маш том зөрчил бий гэсэн ойлголт хэр бодитой вэ?
-Нэг цол өгөхгүй байх. Нэг цолоороо начин цолтойгоо дуусч байгаа хүн алийг тэр гэхэв. Гэтэл тэр цолны төлөө хүч хөдөлмөрөө зарж бүхэл бүтэн 20 жилийн амьдралаа зориулсан гээд бод доо. Тэр их хүч хөдөлмөр талаар болж, цолоо авч чадахгүй болохоор хүний эрч хүч хэр суларахав урам зориг нь яаж мохохов гэдгийг ойлго л доо.
-Зодог тайлна гэсэн үгэндээ ороогдоод “таныг монгол бөхийн дэвжээн дээр байх ёстой” гэж шаардаж байгаа ард түмнийхээ үгийг ойшоохгүй байна гэсэн шүүмжлэлийг та хүлээж авах уу?
-Тийм шудрага үзэлтэй хүмүүс энэ мэт шудрага бус байдлыг арилгаж, дуу хоолойгоо нэгтгэж нэг цул болж тэмцээсэй гэж хүсч байна. Ид гарч ирж байгаа бас нэг залуу сайхан бөхөд энэ алдаа битгий давтагдаасай. Ийм өчүүхэн байдлаараа дахин нэг бөхийн урам зоригийг битгий мохоогоосой гэж хүсч байна.
-Монгол бөхийг шудрага барилдуулах олон жил бугшсан элдэв найрааг арилгахад та хэр оролцоотой ажиллах юм бэ цаашид? Өсөхбаяр аварга улс төрд орох нь тодорхой болсон. Далай аварга Сүхбат зодог тайлсан нь улс төрд оролцох болсноос үүдэлтэй гэх яриа хэр ортой вэ? Та улс төрд орохоор бэлтгэж байгаа юм уу?
-Би ихэнх цагаа спорт, тамирчин, бөхөд зарцуулсан хүн. Энэ чиглэлээр л мэргэшсэн. Улстөрөөр ядахдаа таван жил явж үзээгүй. Тийм болохоор улстөрчийн дүрд тоглох чадвар надад бага. Чадах ч үгүй мэдэх ч үгүй. Би хос авъяастай хүн биш. Төдийгөөс өдий хүртэл бор зүрхээрээ л явж ирсэн. Багийн тоглолт надад зохихгүй гэдгийг ч би мэднэ. Тийм болохоор бөхдөө л эрч хүчээ сулруулахгүй ажиллах болно. Цаашид ямар зорилготой, юу бодож байгаагаа цагаан сарын барилдааны үеэр тайлагнана. Цагаан сарын барилдаанаар бөхийн өргөөнд очиж өөрийнхөө нэрэмжит шагналаар нэг залуу бөхийг шагнана.
-Далай аварга Сүхбатын сургуульд суралцаж, клубт нь хичээллэх сонирхолтой хүүхэд залууст зориулж та өөрийн сургуулиа нээх үү?
-Бөхөд дуртай, сонирхолтой хүүхэд залуустаа зориулж бодсон юм бий. Удахгүй тэдгээр хүүхэд залууст зориулсан зар явах байх.
-Та Мэргэжлийн бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Аливаа шинэчлэл болгон шүүмжлэл дагуулдаг болохоор МҮБХ, ММБХ хоорондоо зөрчилдсөөр байгаа. Танай холбоо бөхчүүд, спортын мэргэжилтнүүдэд хүлээн зөвшөөрөгдөж бөхчүүд олноор элсч байгаа гэсэн?
-Ер нь монгол бөхийн ирээдүй бол Мэргэжлийн Бөхийн холбоо. Шудрага, цаг зав хэмнэсэн, үзүүштэй, чадалтай нь түрүүлдэг бөхчүүдийн хөлс хүчийг өндрөөр үнэлсэн барилдаануудыг ММБХ л хийнэ. Бөхчүүд ч үүнийг ойлгосон. Бөх гэдэг маань ардын наадгай хэлбэрээр хол явахгүй юм байна. Яагаад гэхээр удирдлагыг нь барьж байгаа хүмүүс юу ч хийхгүй болчихсон гэдгийг. Тийм болохоор МҮБХ-г шинэчлэгч сэтгэлгээтэй, зоригтой, зөв сэтгэдэг, нийгмээ зөв мэдэрч чаддаг Гүндалай гишүүн шиг залуу хүмүүс авч явбал сайхан болно доо. Бид залуу үеийг бэлтгэж байна. Үндэс суурийг нь л зөв тавиад өгчихвөл бүх юм гольдирлоороо явчихна. Манай холбооны тэргүүн УИХ-ын гишүүн “Женко” группын тэргүүн асан Х.Баттулга шүү дээ. Бөхчүүд бэлтгэлээ хийж байна, манай үйл ажиллагаа ерөнхийдөө жигдэрсэн.
-Далай аварга Сүхбат цаашид зөвхөн аж ахуй хөтөлж шавь бэлтгэж суух нь дэндүү чамлалттай санагдахгүй байна гэж үү?
-Надад хийх ажил их байна. “Алтан хүнс” группын маань үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. 300-аад ажилтан ажиллагсдын хүчээр энэ их ажлыг нугалж байна шүү дээ. Эр хүний амлалт л бол амлалт. Би анхнаасаа ийм хэлбэрээр тэмцэнэ гэдгээ хэлсэн. Би биш гэхэд миний шавь нар миний чадаагүйг чадаж л таараа. Хэдэн сайхан бөх л бэлтгэнэ дээ.
-Ярилцсанд баярлалаа

Ц.Төмөрхүү
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby avarga » Wed Feb 14, 2007 10:58 am

Tsagaan saraar barildahgui yum bna... Uul ni dayangii ni ugchihgui...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby chukcha2002 » Wed Feb 14, 2007 4:41 pm

Зодог тайллаа гэж зарлахдаа энэ талаар юу ч дуугараагvй л юм байна лээ. Харин сvvлд наадам єндєрлєж, Сумьяад аварга єгсєний дараа л "зодог тайлах болсон нэг шалтгаан" гээд оруулчихсан байсан.

Ер нь бол энэ жил Сумьяад цол тэгж давуулж єгєх буруу л байсан даа. Дvрмээ тэгж гишгэж, хvндлэхгvй байна гэдэг чинь ємнє нь тэр дvрмийг мєрдєж ирсэн хvнд гомдол гаргах vндэслэл болох нь зайлшгvй. Дvрэм муу ч гэсэн ягштал дагаад байдаг бол vнэ цэнэ орж болох л эд байх.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby csc » Wed Feb 14, 2007 5:28 pm

Сvхбатад даян аварга цолыг нь єгєх хэрэгтэй, наян жилээр vзvvр тvрvvнд vлдээд л аварга цолны болзол хангалаа гэсэн шд, тэгээд тэр сvvлийн 10 ийн даваа ямарч vнэ цэнэгvй болчих гээд байгаа юм,

Yнэхээр том ойгоор олон бєх барилдуулаад илvv цол аваг л даа хэн азтай одтой нь том ойгоор сайн барилдаад хvссэн цолоо арай хялбараар авж болно шд

Одоо Сумьяа 2 тvрvvлчихвэл даян аварга болоод Сvхбатын урд нь гарах нь байшд, адилхан тvрvvлчихээд єєр цолтой байна гэдэг шудрага бус л даа

Сумьяад цол алгасуулж олгосон нь ч зєв, Азжаргал начин цолтой бєх vзvvрлээд арслан болж байхад гарди цолтой бєх тvрvvлээд адилхан арслан авна гэдэг арай л шудрага бус
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby BECKHAM » Fri Feb 16, 2007 5:10 pm

suhbat avarga durem muu bhad helmegdsen l dee. ene jil bol sumyaa avarga yah argagui huuliin zaaltaar avarga tsol avsanshd. 9 davbal arslan tsol ugnu gesen bgaa. tegeed azaa ter hoyor 9 davaad 2-uul arslan bolchihson bsan. harin yag ter uyed ni arslan tsol uguh gej btal purev zasuul ter 2-g gargachihsan yum bnalee. ( daraa ni zasah erhiig ni heseg hugatsaand hassan gesen) teged huuliin daguu arslan tsoltoi buh turuulvel avarga tsol ugnu gesnii daguu sumya avarga tsol avsan.
.......
BECKHAM
 
Posts: 476
Joined: Fri Jun 09, 2006 6:13 pm
Location: ub

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests