Цэдэндамбын Цэрэнпунцаг

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby white » Mon Jan 04, 2010 1:56 pm

Цэрэнпунцаг ч гоё бөх шүү дэмждэг байлаа. Ахаасаа болоод жаахан гутанги болчихсон юм болов уу гэж боддог ш дээ. Бэгзээ гэж жаахан ухаан муутай гар, уг нь бяр нтр бол аймаар гар байх шиг байна лээ. Нэг удаа гарч ирсэнээс нь хойш нэг удаа хамт заал авч байлаа. Тэгэхэд нэг муу аймгийн арслан айяаа алдсан юмыг зүгээр зуурсан гурил болгож байна лээ. Миний дэмждэг бас нэг бөх бол Одгэрэл заан байна даа. :D
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby mmm_ggg » Tue Jan 05, 2010 3:20 pm

Цэрэнпунцаг гарьд чинь гадаадад гарсан сураг байна уу. Одоо барилдвал яах бол? Хэд давах бол гэж бодох юм. Ямар ч байсан энэ сүүлийн үеийн шинэ заануудыг бол хэд аргалчих байхдаа. Одоо 39 хүрч байна. Ид үедээ сайн хичээж барилдаагүй шүү дээ. Пунцаг гарьдын хамгийн гоё нь Ганбатыг 3-ын даваанд авч хандыг нь хага дарсан шүү. Одоо бол бөх үзэх үнэхээр урамгүй болсон байна лээ. Гоё барилдаан ч гарахгүй. Манай Завханаас одоо гайгүй бөх гарахгүй нь дээ.
mmm_ggg
 
Posts: 47
Joined: Thu Apr 02, 2009 10:48 am

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Шаазгай » Thu Aug 05, 2010 9:42 pm

97 онд Ганбатыг амлаж давдаг брилдааных нь бичлэг байна уу хүмүүс ээ
Шаазгай
 

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Ricardokaka » Tue Aug 10, 2010 12:31 pm

чээжний бярыг нь үеийнхэн нь шагшдаг бсан гэж бга
veni vedi veci
User avatar
Ricardokaka
 
Posts: 531
Joined: Mon Aug 09, 2010 12:51 am
Location: Xөлбөмбөгийн ногоон талбайд...

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby mmm_ggg » Mon Aug 23, 2010 10:33 pm

Манайхан хэзээ интернэт ашиглаж сурах юм болдоо. Дуртай бичлэгээ хайгаад л олоод үзчихдэг цаг ирээсэй. Тэгвэл тэр 3-н давааны бичлэгийг олоод үзчих юмсан. Тэр барилдаан бол сүүлийн 15 жилийн хамгийн дуулиантай барилдаануудын нэг шүү дээ. Тэр барилдааныг айгаад үзэж чадаагүй. тэр үед арван хэдтэй байлаа. Пунцаг гарьдийн чухал барилдааныг уначихвий гэж айгаад үзэж чаддагүй байлаа даа. Ер нь Монгол бөхийн оргил үе бол тэр 6 залуу зааны үе байсан юм шүү. Үүнтэй маргах хүн байхгүй байхаа. Зүгээр л жирийн барилдааны билет олдохгүй хэцүү байдаг байваа гэж. Тэгээд л шагийн билет нь 15000 хүрдэг. Уг нь гардаг үнэ нь 2500-3000 байсан. Бөхийн өргөө пиг дүүрэн. Бас хоцорвол суудал олох гэж дайн болно. Энэ яах аргагүй Монгол бөхийн оргил үе. Одоо яаж байна. Бөхийг үзэхдээ үнэгүй ороод 5 суудал дамнаж хэвтээд үзэж болохоор байна ш дээ. За тэгээд Пунцаг гарьдын барилдааныг бид дахиж харахгүй нь тодорхой биз дээ. Харин тэр эртэй үеийн бичлэгүүдийг нь олж авмаар л байна. Даанч манайхан тийм юм хийхгүй юм даа. Америкийн сагсан бөмбөгийн бичлэг шиг дураараа олддог бол сайхан даа......
mmm_ggg
 
Posts: 47
Joined: Thu Apr 02, 2009 10:48 am

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Цоомоо » Mon Aug 23, 2010 11:11 pm

Үнэн шүү.
Үнэхээр тэр 6 зааны үе бол Монгол бөхийн оргил үе юм даа, одоо бодоход.
Барилдаан бүрт дор хаяж 4 нь барилдана. Хоорондоо жинхэнэ гал гарсан барилдаанууд хийдэг байлаа. Одооных шиг ямар барьц сонгох нтр гэсэн балай юм байсан биш. Үнэн хүчийг үзэж, үзэгчдийг баясгадаг байлаа даа.
Одоо бөх бол нээрээ тэр үетэй харьцуулахад бас л амтгүй ээ.
Шуугиулж байгаа нь Содномдорж, Даваабаатар. лол...Тэр үеийн Доржсамбуу, Батзориг, Одгэрэл, Жамъянпүрэв, Лхагвасүрэн, Адъяахүү начингуудын л хэмжээнийх биз.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby mugi19 » Mon Feb 14, 2011 4:02 pm

Монгол улсын хүчит гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг 1971 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд мэндэлсэн.
Ц.Цэрэнпунцаг гарьдын бөхийн анхны багш нь Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат, Завхан аймгийн баяр наадамд 3 түрүүлж, 3 үзүүрлэн, 8 удаа шөвгөрсөн Сандаг-Очирын Юнрэн арслан юм.
Ц.Цэрэнпунцаг 1993 оны АХ-ын 72 жилийн ойгоор у.з Д.Сүхбаатар, Д.Амгаа нараар 5 давж улсын НАЧИН цол, дараа жил нь буюу 1994 онд у.н А.Сүхбат (даян.а), у.н Д.Сумъяабазар (у.ав), у.з Д.Мөнх-Эрдэнэ (у.ар), шинээр заан цолны болзол хангасан Р.Гансүх нараар тус бүр 8 давж “Үлэмж бадрах” чимэгтэй ЗААН цол хүртсэн.
1996 оны АХ-ын 75 жилийн ойгоор у.н Л.Өлзийбаяраар 6 давж “Саруул сайжрах”, 1997 онд шинээр өсөх идэр начин цолны болзол хангасан Г.Элбэг (у.х)-ээр 7 давж “Бат нягт”, 1998 онд у.з А.Сүхбат (даян.а)-аар 7 давж “Хуурнин шуугигч”, 1999 онд у.н Д.Сэржбүдээгээр 6 давж “Хурдан шаламгай” чимгүүдийг тус тус нэмсэн.

2001 оны АХ-ын 80 жилийн ойгоор хүч үзэн барилдсан хүчит 1024 бөхөөс шинээр заан цолны болзол хангасан у.н Ч.Батзоригоор 8 найм даван шөвгөрч "бууршгүй хүчит", 2003 онд шинээр начин цолны болзол хангасан Б.Баянмөнх /Хө,Тосонцэнгэл/-өөр 6 давж "үнэн итгэлт", 2004 онд дар.а Б.Бат-Эрдэнээр 7 давж “Өлзий бадрах” чимэг тус тус нэмэв.
2000 оны АХ-ын 79 жилийн ойгоор Ц.Цэрэнпунцаг гарьдыг түрүүлнэ хэмээн ихээхэн итгэл хүлээлгэж байлаа /у.н Ц.Гэрэлт-Одоор 6 давж "үнэн зориг" чимэг нэмсэн/. Тус наадмын 7-гийн даваанд дар.а Б.Бат-Эдэнэ у.а Д.Мөнх-Эрдэнийг, у.з Ц.Цэрэнпунцаг у.з Б.Гантогтохыг, у.з Г.Өсөхбаяр у.з Б.Ганбатыг амлаж, у.з Д.Сумъяабазар, А.Сүхбат нар тунан барилдсан билээ. Гэвч гарьд маань Б.Гантогтох (у.г)-д өвдөг шороодсон юм. Уг наадмын 8-ын даваанд дар.а Б.Бат-Эрдэнэ у.з Б.Гантогтохыг амлан барилдалгүй тахимаа өгөн түүнийг тунаанаас гаргаж өгсөн бөгөөд 2 залуу заан Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар тунан барилдав. Тэргүүн байрын төлөө заан Б.Гантогтох, А.Сүхбат нар хүч үзэн барилдсан бөгөөд А.Сүхбат 9 даван түрүүлж Монгол улсын Арслан цолыг хүртсэн түүхтэй.
Бөх сонирхогчид, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд тухайн цагт ид барилдаж байсан шилдэг 6 заанаас Ц.Цэрэнпунцаг зааныг түрүүлж арслан цолонд хүрнэ гэж үнэлж байв... Заан цолонд түрүүлж хүрснээр нь ч, барилдааны туршлага, амжилтаараа нь ч тэгж дүгнэхэд хангалттай биз ээ...

2004.06.30-нд улсын заан Цэдэндамбын Цэрэнпунцагт Монгол улсын ерөнхйилөгч Н.Багабандийн зарлигаар Монгол улсын ГАРЬД цол олгосон билээ.
Тэрээр ид сайн барилдаж байсан 1995 (АНУ-д сурч байсан), 2002 онуудад барилдаагүй юм. 2005 оны АХ-ын 84 жилийн ойгоор барилдан 3-ын даваанд залуу бөх Э.Элбэгбаяр /а.н/-т өвдөг шороодов... Уг барилдаан нь хүндэт харуулын цэрэгт тулан, улмаар гарьд өвдөг шороодсон бөгөөд засуул, хөлийн цэцдийн шийдвэрээр 2 бөхийг дахин барилдуулах шийдвэрийг гаргасан. Гэвч гарьд маань гудигч үгүй элэг бүсээ тайлан тахимаа өгсөн юм. Гарьдын энэ шийдвэрийг хөлийн цэцүүд цэцийн шийдвэр үл хүндэтгэсэн гэж зэмлэж, олон бөх сонирхогч, түүнийг дэмжигчид харамсан үлдсэн наадам саяхан…
Ийнхүү Ардын хувьсгалын ойн жилүүд, Монгол түмний үндэсний их баяр наадамд 2 удаа найм, 3 удаа долоо, 4 удаа зургаа, 1 удаа тав давж, нийтдээ 10 удаа шөвгөрсөн бөх бол Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт клубын тамирчин, Монгол улсын уран барилдаант, хүчит гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг билээ.
Тэрвээр Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ харгүй, үнэнч шударга, бяр хүчийг үзсэн уран сайхан барилдаанаараа үзэгч олноо баясгаж явсан үнэн хүчит бөх өө...

Эх сурвалж: jalkhanz.blogspot.com
Last edited by mugi19 on Sun Mar 06, 2011 2:44 am, edited 1 time in total.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby 13 » Mon Feb 14, 2011 6:59 pm

сумьяаг ганц удаа хаяж байсийм байна шдээ кк,
мөнх-эрдэнэ, гансүх нарийг хаяж заан болснийг нь л мэддэг байсан...
13
 
Posts: 548
Joined: Sun Dec 05, 2010 8:13 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby jalkhanz » Wed Feb 16, 2011 4:01 pm

Цэрэнпунцаг гарьд бол АРСЛАНГААР тогтохооргүй барилдах бөх байсан юм аа. Гэвч болоогүй л юм даа...
Last edited by jalkhanz on Fri Feb 18, 2011 10:58 pm, edited 1 time in total.
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby jalkhanz » Wed Feb 16, 2011 4:06 pm

http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Daramaa » Fri Feb 18, 2011 12:53 pm

Миний ганц хүндэтгэлийн сэдэв байх чинь.Энэ хүн бол жинхэнэ монгол эр хүн.Дээр үед олон сайхан монгол гэньтэй сайхан монгол бөх байсан ч яг миний амьдар ч буй нийгэм д бас нүүдээрээ харсан тод жишээ болох хүн шүүдээ.Миний хээр бол Дархан аварга хосгүй эгэлгүй дахин төрөхгүй аварга Б.Бат-Эрдэнэ Гарьд Ц.Цэрэнпүнцаг 2 л бөхөөрөө ч хүн байх мөн чанараараа ч энэ 2 шиг бүх юм нь бүрдсэн эр хүншиг, жинхэн үлгэрлэхүй ч монгол гэнь байхгүйл гэж боддог.
Daramaa
 
Posts: 329
Joined: Wed Nov 25, 2009 7:02 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby mugi19 » Sun Mar 06, 2011 2:55 am

13 wrote:сумьяаг ганц удаа хаяж байсийм байна шдээ кк,
мөнх-эрдэнэ, гансүх нарийг хаяж заан болснийг нь л мэддэг байсан...

Улсын наадмаар бол ганц хаясан. Заалны барилдаанд хэд хэд хаяж байсан санагдаж байна. Пунцагийн хамгийн олон унаж байсан бөх Сумъяа л даа, барилдаан таардаггүй хэцүү юм шиг байгаан. Бат-Эрдэнэ аваргыг хаяж болохоор байсан ч бас л олон унасан даа. Янз бүрийн шалтгаан байдаг байх..,
Өөр тэгээ л бусды нь бол ихэвчлэн хаяж байсан даа.., Сүүл үерүүгээ Гантогтох, Сүхбат, Өсөхбаярыг аль алийн нь барахгүй шинжтэй болсон доо. 6-н заанаасаа хамгийн түрүүн том цолонд хүрч гарч ирсэн хэрнээ хамгийн доогуур амжилтыг үзүүлсэнд харамсаад байдаг юм..,
Анх заан болж байх үедээ Бат-Эрдэнэ аваргаас бусдыг нь бол хаядаг байсан шүү. Мөнх-Эрдэнэ арсланг Бат-Эрдэнэ аваргаас өөр хүн хүчирдэггүй байхад Цэрэнпунцаг л хаяж байсан. Мөнх-Эрдэнэ арслангийн хувьд барилдаан таардаггүй хэцүү байсан байх..,
Хэрэв Бат-Эрдэнэ аварга өөр ам аваад явсан бол түрүүлэхгүй юмаа гэхэд үзүүрт хүрэх боломж бол хэд хэд байсан..,
Ганбатыг заан болдог жилийн барилдаан ч харамсалтай жил шүү, тэрнээс хойш хэдэн жил наадам болгоноор л түрүүлчих болов уу гэж хардаг байсан шүү.., Боломж байсан даа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby jalkhanz » Sun Mar 06, 2011 12:07 pm

Пунцаг гарьд бол ардын төрийн наадмын 1-ээр тогтохгүй түрүүг авах бололцоотой байсан бөх юм. 2000, 2001 он гээд л боломж, бололцоо байсан талаас нь яривал... Харамсалтай нь түүхэнд ХЭРВЭЭ гэдэг үг байдаггүй болохоор яалтай ч билээ... Түүнээс хэрвээ тэгсэн бол хэмээхүл олон л юм бичмээр байна даа...

Сантмаргацын Өөлдын Гарамдагва /1946 онд 7 даван заан цолонд хүрсэн/ заанаас хойш 48 жилийн дараа Завхан нутгаас ЗААН цолтон төрсөн нь Цэрэнпунцаг гарьд.
Олон жил Завханчууд төдийгүй бөхөд хайртай олон түмэн дэмжсэн, сайхан ч барилдсан даа...
Тамирчин хүнд хүрэх оргил, зогсох цэг гэж байдаг биз дээ. Түүн лүгээ адил Монгол бөхөд ч тийм учир, ёсон байдаг буй заа...
Ямартаа ГАРЬД цолондоо л багтаж үл ядсан БӨХ. Үүнийг түмэн олон мэднэ дээ...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby 1220 » Mon Mar 07, 2011 11:10 pm

Гарьд гэхээсээ илүү Монгол улсын үлэмж бадрах заан гэдэг нь гоё сонсогдогын
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Чуугий » Thu Jun 16, 2011 11:40 pm

Омголон барилдаантай, онцгой бяртай Пунцагаа

Бөхийн хүрээнд залуухан, амьд сэрүүнээрээ домог шахуу болсон нэгэн бол Цэдэндамбын Цэрэнпунцаг гарьд билээ. Домог гэдгийн учир нь энэ сайхан бөх барилдахаа болиод бас нэлээд жил өнгөрчээ. Уг нь одоо ч барилдахаар нас байгаа л нэгэн. Гэвч элдэв бизнес эрхэлсээр үндэсний бөхөөс лав зайгаа нэлээн барьчихаж.

Ёкозунаг дарж, америкчуудыг алмайруулагч

Дагвадорж аваргыг Доржоо гэж гэрийнхэн, багын найз нар нь дууддаг. Доржоо наадмын өсвөрийн бөхийн барилдаанд барилдахаар гарахдаа өөрийнх нь үлгэр дууриал шахуу болсон бөх Цэрэнпунцагийн хажууд ирээд “Пунцагаа ах аа, алаад өгнө өө, тийм ээ” гэж хэлээд гуяа алгадаад барилдахаар гарч байсан тухай яриа байдаг.

Мөн Доржоо комүсүби цол хүртчихээд эх орондоо ирээд Пунцагаа гарьдтай /тухайн үед заан/ гар барилдаад дийлээгүй гэдэг. “сумочдод очоод хэлнэ ээ. Би нэг ахыгаа ерөөсөө гар барилдаанаар дийлдэггүй юм. Гэтэл тэр ах минь надаас жижигхэн шүү дээ” гэж Доржоо нэгэнтээ ярьж байсан.

Ер нв гар барилдааны хувьд Цэрэнпунцагийн өмнө гишгэх хүү Монголд бүү хэл дэлхийд ч ховор байх гэлцдэг. Тэр Америкт сурч байхдаа “Парик” Жагаатай хамтдаа бааранд оржээ. Гэтэл том биетэй америк эрчүүд бие биендээ гарын бүлээ гайхуулж байна гэнэ. Манай хоёр жаахан мөнгө муутай явсан уу эсвэл Пунцагаагийн сэтгэлд багтаад байсан уу тэдэнтэй гар барилджээ. Өөрийг бараг өндрөөрөө нугалчихмаар америк залуустай ширээний ард суугаад хүчээ үзсэн Пунцагаа хэд хэдийг нь дарахад нөгөөх америкчууд мэл гайхаж, цэл хөхөрчээ. Харин “Парик” Жагаа ертөнцийн хамгийн хүчтэй хүнтэй хамт яваа юм шиг ихэд моодойн, мөрийний 10 долларуудыг халаасалсан гэдэг.

Монголд бас иймэрхүү барилдаан болж, телевизээр нэвтрүүлэхэд Пунцагаа ахтайгаа аваргын төлөө өрсөлдөж ялж байсныг санаж буй хүн олсон биз ээ.

Тэвчээргүй зан

“Зургаан залуу заан” гэж үнэхээр үлгэр домог шиг сайхан үе байлаа даа. Тэр үед эдний хэн нь түрүүлж аварга, арслан болох тухай ам уралдан ярилцахад Цэрэнпунцагийн нэр цохиж л явна. Тэр заануудынхаа хамгийн бие жижигтэй нь ч магнай нь байсан. Тээр жил 79 жилийн ой билүү дээ. Өнөөх зургаан заан улсын наадмын дунд шөвгийн наймд Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ хоёрын хамтаар үлдэж хоцорлоо. Бат-Эрдэнэ аварга байнга “таалаад” сурчихсан Мөнх-Эрдэнээ авч харин Цэрэнпунцаг дараагаар нь Гантогтохыг амласан. За, ам зав буруу байсан тухай зөндөө л ярьдаг. Гэхдээ л энэ давааг Пунцагаа давчихсан бол учир их байлаа. Гэвч Цэрэнтогтох аваргын нэгэнтээ хэлж байсанчлан “Цэрэнпунцаг их тэвчээр муутай барилдах юм. Уг нь илүү хүлээж барилддаг бол ч...” гэх бодол энэ барилдаан аргагүй төрүүлсэн. Ер нь Пунцагаа гарьд их түргэн барилдах дуртай нэгэн. Түргэн гэхдээ ёстой гал гарам мэх хийж, өрсөлдөгчдөө халиртал нь хаядаг нэгэн. А.Сүхбат аваргыг наадмаар нүүрийг нь улаан халз болтол хавирч билээ.

Хувь заяаны эргүүлэг

Сайхан бөхийн хувь заяанд элдэв асуудал олон тулгарсан. Америкт явж суралцана гээд ид сайхан барилдах жилээ алдсан бол хожим ах нь хэрэгт ороод нэг хэсэгтээ л барилдахтай манатай болсон. Цэдэндамба гуай энгийн нэгэн жолооч байлаа. Хөдөө гадаа явж байхдаа хүнд тэрэгнийхээ дугуйг тэвшин дээрээ гаргаад шидчихдэг л байсан гэдэг. Гэвч биеэр шавилхан. Харин ээж нь нэлээн биерхүү юм билээ. Тэднийх Завханы нэлээн номтой айлын нэгэн гэдэг. Тэрсхэн өссөн Пунцагаа Бэгзээ хоёр үеийнхнээ ч ихээхэн айлгадаг байж. Пунцагаа багадаа хэтэрхий гэмээр тарган хүүхэд байлаа. Тиймээс “Тарган хулгана” хэмээн гэрийнхэн нь нэрлэдэг байж. Тарган хулгана тун их шартай. Ахтайгаа үргэлж ноцолдоно. Дийлэхгүй ч гэсэн зүтгээд л байна. Энэ зан нь түүнийг бөхийн эрдэмд нэвтэрч, олны хайр татсан бөх болоход нөлөөлсөн биз ээ.

Эр хүний ам

Баруунтурууны Ганбат гэж улаан хацартай залуу Увсаас дөнгөж орж ирсэн даруйдаа өнөөх босоо аваргыг хүртэл өвдөг шороодуулаад амжлаа. Уг нь Ганбатын аав Завханы хүн аж. Тэгээд Ганбат Завханы наадамд очиж зодогложээ. Энэ үед Завханы наадамд түрүүлэх хүн гэвэл Цэрэнпунцаг л байж. Гэвч Ганбат Пунцагийг нутагт нь хаячихсан гэдэг. Мөн наадмаас өмнө хоёр ч удаа өвдөг шороодуулжээ. Тэгээд наадмын өглөө Ганбат ах заан Цэрэнпунцагтай мэндлэлгүй өнгөрсөн юм биз дээ. Гэхдээ энэ бол яг үнэн батлагдаагүй цуу төдий зүйл гэдгийг уншигч та анхаараарай. Ойрд хоёр унасан, тэгээд эрэмбээ мэдэхгүй том зантай хүүд Пунцагаа заан юм ойлгуулахаар шийдэж. Гэхдээ тэр үг хаяж элдэв юм болсонгүй. Зүгээр л монгол бөхийн эрэмбэ цолны эрхээ эдэлж, анхны ам авах даваанд өнөөх аранга гэгдэж байсан Ганбатыг амлалаа. Цэнгэлдэхэд цугласан олон гайхширч, зурагт харж, радио сонсож суусан түмэн буруу харж, зөрүү сонсож гэж бодлоо. Гэвч үнэхээр тийм юм болжээ. Цэрэнпунцаг заан Увс аймгийн Баруунтурууны уугуул аймгийн арслан Батжаргалын Ганбатыг авч. Ганбат доошоо газар шагайн зааны араас алхална. Заан элэг бүсээ чангалан алхангаа эргээд өрлөө. Өрөөд удсангүй ээ, заан сэжээд тэр чигээрээ ард нь гарах маягтай болоод давчихлаа. Заан цолонд хүрнэ, түрүүлж ч магад гэгдэж, ид ирэн дээрээ явсан залууд бөхийн сургамж гэж юу байдгийг омголон Пунцаг заан ийнхүү ойлгуулжээ. Энэ ам монгол бөхийн түүхэнд хэзээ ч мартагдахааргүй явдал болсон доо. Энэ амнаас нь гарьдыг мөн ч олон хүн дэмжих болсон билээ.



HIIMORI.mn Р.Гэгээ
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby mugi19 » Fri Jun 17, 2011 1:54 am

:eek:
Сайхан бичжээ..,


Чуугий wrote:Омголон барилдаантай, онцгой бяртай Пунцагаа


Эр хүний ам

Баруунтурууны Ганбат гэж улаан хацартай залуу Увсаас дөнгөж орж ирсэн даруйдаа өнөөх босоо аваргыг хүртэл өвдөг шороодуулаад амжлаа. Уг нь Ганбатын аав Завханы хүн аж. Тэгээд Ганбат Завханы наадамд очиж зодогложээ. Энэ үед Завханы наадамд түрүүлэх хүн гэвэл Цэрэнпунцаг л байж. Гэвч Ганбат Пунцагийг нутагт нь хаячихсан гэдэг. Мөн наадмаас өмнө хоёр ч удаа өвдөг шороодуулжээ. Тэгээд наадмын өглөө Ганбат ах заан Цэрэнпунцагтай мэндлэлгүй өнгөрсөн юм биз дээ. Гэхдээ энэ бол яг үнэн батлагдаагүй цуу төдий зүйл гэдгийг уншигч та анхаараарай. Ойрд хоёр унасан, тэгээд эрэмбээ мэдэхгүй том зантай хүүд Пунцагаа заан юм ойлгуулахаар шийдэж. Гэхдээ тэр үг хаяж элдэв юм болсонгүй. Зүгээр л монгол бөхийн эрэмбэ цолны эрхээ эдэлж, анхны ам авах даваанд өнөөх аранга гэгдэж байсан Ганбатыг амлалаа. Цэнгэлдэхэд цугласан олон гайхширч, зурагт харж, радио сонсож суусан түмэн буруу харж, зөрүү сонсож гэж бодлоо. Гэвч үнэхээр тийм юм болжээ. Цэрэнпунцаг заан Увс аймгийн Баруунтурууны уугуул аймгийн арслан Батжаргалын Ганбатыг авч. Ганбат доошоо газар шагайн зааны араас алхална. Заан элэг бүсээ чангалан алхангаа эргээд өрлөө. Өрөөд удсангүй ээ, заан сэжээд тэр чигээрээ ард нь гарах маягтай болоод давчихлаа. Заан цолонд хүрнэ, түрүүлж ч магад гэгдэж, ид ирэн дээрээ явсан залууд бөхийн сургамж гэж юу байдгийг омголон Пунцаг заан ийнхүү ойлгуулжээ. Энэ ам монгол бөхийн түүхэнд хэзээ ч мартагдахааргүй явдал болсон доо. Энэ амнаас нь гарьдыг мөн ч олон хүн дэмжих болсон билээ.

HIIMORI.mn Р.Гэгээ


Ганбат 19-тэй аймгийнхаа наадмаар арслан болоод, тэрнийхээ дараахан 8 сард Завханы Сонгино сумын 70 жилийн ойгоор хэсэг Увсын бөхчүүдтэй ирж барилдаж байсан. Үзүүрт Пунцаг заантай үлдээд 20 гаран минут барилдаад унасан, хайна шахуу болсон гэж зарим нөхдүүд маргаад, нутгийн наадам болоод ч тэрүү Пунцаг заан даваад түрүүлсэн.., Тэр үеэр Ганбат: Пунцаг, Пунцаг л гээд байсан, хаячихаар л юм байна гэж хэлээд явсан гэсэн..,
Тэрнээс хойш Пунцагт нэг юм бодогдож байсан байх, бас Ганбат эхэндээ дөнгөж гарч ирээд Увсынхнаас бусад аймгийн бөхчүүдийг тоож хардаггүй аархуу талдаа байсан юм шиг байгаан, одооны Санжаадамба шиг ч юмуудаа.., Тэр наадмын /1997 оны/ өглөө Пунцаг болон хэсэг бөхчүүд зогсож байхад хажуугаар нь мэндгүй өнгөрсөн гэж сонсож байсан..,
Гэх мэт олон шалтгаан нөлөөлсөн л дөө.., Ганбатыг аймгийн арслан байхад Цэрэнпунцаг унаагүй байхаа.., тийм барилдаанд санаанд орохгүй л байна :smile:
Тийм ид ирэн дээрээ байгаа залууг тэр доор амалж аваад барилдана гэдэг үнэхээр мундаг л даа..,
Мартагдахгүй барилдаан шүү тэр..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby mugi19 » Fri Jun 17, 2011 2:02 am

Тэр үед Цэрэнпунцаг намайг байхад Ганбат улсын цол авахгүй гэж бас хэлж байсан гэсэн, гэхдээ яг баттай эх сурвалж биш л дээ.., Ямартай ч дараа жил нь Увсынхан Цэрэнпунцагт хүргэлгүйгээр дээгүүр амлаад начин болгож байсан. Тэрний дараа жил заан болгохдоо мөн л дээгүүр нь амлаад заан болгочихсон..,
Гэхдээ энэ зургаан заан шударга сайхан өрсөлдөж байсан шүү.., Энэ хоёрын өрсөлдөөн ч тэрний л нэг хэсэг байсан.., сайхан үе шүү тэр үе..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Төрналдо » Fri Jun 17, 2011 2:10 am

Цэрэнпунцаг гарьд хэдэн оны билээ гар барилдаанд булхайгаар 18-тай бандийг ялж аварга авч байсан гэсэн нөгөө банди нь гарч ирснээ уйлаад ээээээ булхайшдээ гээд орилж байсан гэсэншүү тэр залуу одоо хаана юу хийж явдаг юм болдоо.Энэ лав худлаа яриа биш
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby mugi19 » Fri Jun 17, 2011 3:08 am

хэхэ.., тиймүү, за ёстой сонсоогүй л юм байна..,
Лав Пунцаг гарьд гар барилдаанаар 2 жил түрүүлээд, дараа жил нь ороогүй, тэр жил Адъяахүү начин түрүүлж байсан.., тэрнээс хойш тэгсгээд тэмцээний сураг нэг их гарахаа болисон доо..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby ЦАГААН » Fri Jun 17, 2011 10:20 am

my.agapimu wrote:
Гэх мэт олон шалтгаан нөлөөлсөн л дөө.., Ганбатыг аймгийн арслан байхад Цэрэнпунцаг унаагүй байхаа.., тийм барилдаанд санаанд орохгүй л байна :smile:
Тийм ид ирэн дээрээ байгаа залууг тэр доор амалж аваад барилдана гэдэг үнэхээр мундаг л даа..,
Мартагдахгүй барилдаан шүү тэр..,


2 удаа бол найдвартай унасан... Би нэгийг нь бол их сайн санаж байна, шахаж татаж гаргаж ирээд ёстой чанга шидэж байсан, уг нь их олон мэх хийгээд Пунцаг ёстой байгаа бүхнээ шавхаж тэссэн, төгсгөлд нь бол аймар унасан...

тэгээд яг өнөөдөр бодож байхад бол энэ нээх хөөрөөд байх зүйл мөн үү???? би дээрээс хойш л бодоод байгаа юм...

Ганбат 21 настай ёстой нөгөө улаан хацартай хөдөөний шахуу бацаан байсан, 21-тэй шүү дээ... одоо Пүрэвдагва, Бүрэнтөгс, Лха-Очир энэ тэр чинь 23-тай ш дээ... Пунцагаа бол 26 27-той ёстой эд жагсаж явсан үе нь, улсад 8 давж байсан, 3 шөвгөрчихсөн тэр жил бол эрэмбээрээ л 6 бол шууд давна тэгээд цаашаа гэдэг тодорхой..., ер нь бол Монголдоо маш дээгүүр орох 2 Эрдэнэ энэ тэрийнхээ архан талын (цагаан сараар Мөнх-Эрдэнийг хаячихсан) хүн шахуу л байлаа... бацаан давсан нь хандыг нь хага дарсан хэрэг мөн үү бишүү???... энэ жил бол 23-тай Пүрэвдагвыг Өсөхбаяр заан аваад хаячихад бол ингэж түүх домог болохгүй л дээ... зүгээр Ганбатын гаргууд сайн байсныг л тодруулаад байгаа юм шиг санагддаг болоод байга юм энэ түүх.... тэрнээс улсын наадамд заан хүн анх удаа зодголж байгаа а.а бол хусалгүй яахав, одоо энэ Санжааг хар хэдтэй билээ... наадмаар яаж унадаг билээ...

энэ 2ын дунд тийм аймаар тэмцэл цолонд хүрнэ хүрэхгүй дээрээ тулсан дайн байсан гэж итгэхгүй л байна, үнэхээр Пунцаг аатай тулдаа авсан нь үнэн, хаясан нь үнэн... 98-онд бол авахгүй л байсан байх. Тийм дургүй юм бол 2000 онд Гантогтохыг авахын оронд л Ганбатыг сайн биш байхад нь аваад гайтуулчихгүй яасан юм... Өсөхөө бол их амархан л хаяцан ш дээ, тэр үед бол Ганбат үнэн бэлтгэл муутай, форм муутай тун муу байсан, урд даваанд нь Одхүүтэй үхэж хатах шахсан даг...

99 онд авах боломж олдоогүйд уурласан л гээд байдаг, авсан ч давах байсан уу... 97-онд бацаан байхад нь унаж уначаад наадмаар ёстой цолтны эрэмбэгийг харуулсан... 99 бол шаал өөр, Ганбатын хамгийн сайн байсан жил нь... наадмаар тэгж их уурлсан юм бол БХР-д ирээд шөвгийн 8-д ам авахдаа Мягмарсүрэнг аваад Ганбат Гантогтох 2ыг тунагах уу???... найраад заан болчлоо хүчээрээ намайг хаяаад заан болохыг нь харах байсан юм энэ тэр гэж уурласан гэвэл үнэний ортой болно, тэрнээс би Ганбатыг заан болгохгүй дарах байсан юм энэ тэр гэж хэлсэн гэдэгт би бод бодоод бодоод итгэдэггүй, наадмаас сарын дараах ам, хойтон жилийн ам 2оос нь ч бодоход тэр...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Цоомоо » Fri Jun 17, 2011 10:29 am

Ганбат а.а байхдаа Пунцагийг олон давж байсан ш дээ.
Тэр наадмаас өмнө тувт л давж байсан.
Тэгээд яг наадмаар 3-ын даваанд амалж бүгдийг алмайруулсан.

Харин Бэгзсүрэн чинь Ганбатыг тэр хавар дараалаад 3 нтр аваад хаяцан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby ЦАГААН » Fri Jun 17, 2011 10:34 am

Цоомоо wrote:Ганбат а.а байхдаа Пунцагийг олон давж байсан ш дээ.
Тэр наадмаас өмнө тувт л давж байсан.
Тэгээд яг наадмаар 3-ын даваанд амалж бүгдийг алмайруулсан.

Харин Бэгзсүрэн чинь Ганбатыг тэр хавар дараалаад 3 нтр аваад хаяцан.


их сонин юм байна шүү барилдаан таардаггүй л юм байхдаа... бас Пунцаг Ганбат 2ыг бол би тэгж боддог юм барилдаан таардаггүй, Ганбат бол бүх талаараа л илүү юмдаа давчих байх, ёстой анхны жилд нь л тооцоотой мэдрүүлчихсэн болохоос биш гэж...

Бэгзээ чинь нэмээд Сүхбат аварыг нэг цагаан сараар шараа болгож байсан даа... өөрөө харцага болцон барилдаж байсан бол бүүр сүүлд Пунцаг оролцоод ч болтугай заан болох ч байсан юм билүү...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Цоомоо » Fri Jun 17, 2011 10:45 am

Би тэр наадмаар хөдөө байлаа.
Сумын төв нтрд ч биш, бүүр хөдөө.
Радио сонсож байсан, нөгөө Сүхбат аваргын болихдоо бичсэн үгийг уншсан хүн чинь Баярцэнгэл гэдэг бил үү хэн билээ.
Тэр хүн ам угтуул зарлаж байна аа.
Улсын заан Цэрэнпунцаг аймгийн арслан Ганбатыг, Улсын заан Бямбадорж .... гээд л.
Би ч өөр Ганбат байдгийн болов уу, авмааргүй л юм даа л гэж бодож байв.
Тэр үед чинь одоо 12 нтр л настай байж, одоо 12-той хүүхдүүд ер нь бөхөд шимтдэг болов уу?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby ЦАГААН » Fri Jun 17, 2011 10:49 am

манай шавь нар л бөхчүүдээс илүү хөлбөмбөгчин түлхүү таньдаг...
би бас хөдөө хурдан морь унаад, тэгээд манайх Дөвөнт гээд алтны уурхайн тосгоны айл л даа, гэртээ ирэхэд 3-ын даваа л дууссан байсан санагдана. 4-ийн даваанаас үзсэн байхаа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Цоомоо » Fri Jun 17, 2011 10:52 am

Наадам дөхөөд л, өөрийн эрхгүй л энэ сэдвүүд амь ороод сайхан байна шүү.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests