Цэдэндамбын Цэрэнпунцаг

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby El Payaso » Tue Dec 06, 2011 5:33 pm


ганбат ч хавирсаар байгаад л доржсамбууг давж билээ... би ч доржсамбууг дэмжиж байсан.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Boldoo_bb » Sun Jan 22, 2012 2:29 pm

erka2 wrote:
Цоомоо wrote:
erka2 wrote:99оны Батбаатар начин тэр үедээ гайгүй барилдаж байсан.Тэр үеийхэн тэгээд л 7давахгүй л бол начинаа баталаад ч ашиггүй байсан болохоор бүгд л больдог байсандаа. Ер нь 90ээд онд начинаа баталсан начин маш ховор.4т тэртэй тэргүй нөгөө 6 ч багтдаггүй байсан болохоор одоо яахав дээ.

тэр жилийн арслангууд 5дээр ихэнх нь гарч ирж чадаагүй юмаа. Сумъяа дүүгүүр Шаравдоржыг 3дахь удаагаа, анх удаа амлаж улсад хаяж байсан. Сүхбат Галзуу Ганхуягыг хаясан.Магалааг Өсөхөө хаяж байлуу ийм л наадам болж байсан сайн санаж байна. Мягмарсүрэн 3дээр Ёндонсамбууг а.н байхад тунаж хаяж байсан. тэгээд 4дээр Доржсамбуу аваад Одгэрэл Батзориг 2 тунасан санагдаж байна. Үнэхээр гоё наадам болж байсан даа. Бумбаярыг Өсөхөө урьд жилийн унасанаа санаж авч байсан. Долгорсүрэн гуай Одхүүд 4 дээр өгч байсан. Мөөгий аварга Гансүх зааныг 4дээр авч байсан. Миний үнэхээр бөх үзэж байсан үеийн наадамууд гоё байж дээ. Цээжээрээ 40 жил ч ярьж чадахаар үлдсэн наадам байсан даа.

Өсөхөө лав Магалжавыг авч байгаагүй.
Магалжавыг Цагаан сард үзүүрлэдэг жилийн дараа наадам гэхээр 2000 онд Сумъяа аваад хаяж байсан удаатай, 5 дээр.
98 онд Өсөхөө 5 дээр Бумбаярыг аваад сунаж байсан, дараа жил тэрийгээ бодоод яг авч байсныг сайн санаж байна.
Мөнх-Эрдэнэ арслан 7 дээр өгөөд.
Гэхдээ тэр 99 он чинь юу билээ, нөгөө 4 чинь хоорондоо 6-д тунадаг бил үү?
Тэгэхээр Өсөхөө Бумбаярыг 5 дээр авсан болж таарахымуу, даагаа нэхэхдээ.


Би Цагааны бичсэнд л хариулсан санаатай. 4ийн давааг л яриад л байгаа юм л даа. сайхан аймгийн арслангууд бас байсаан тэр үед 1 хэсэг нь 4 дээр 5дээр хэсэг л хийссэн. тэрэн дээр Өсөх Магалааг бараг л авсан байхаа даа. Нөгөө Баянхонгорын сайн арслан чинь хэн билээ тэр эдэр Пунцаг хавьд хусуулсан санагдаж байна. Өсөх Бумбаярыг 5дээр авсан юмаа. Одхүү энэ тэр байхад

Өсөхөө Магалжавыг амлаж байгаагүй байхаа даа/наадамд/, Сумъябазар аварга 5 дээр нэг авч хаяж байсан, хойтон нь начин болсон
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Boldoo_bb » Sun Jan 22, 2012 2:31 pm

Байгалиасаа заяасан бяртай хүн дээ, багаасаа л тийм байсан гэдэг юм билээ
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Bulga » Wed Feb 06, 2013 8:46 pm

Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн тухай 20 коммент
1. Бөхийн спортод хар залуугаараа домог болсон хүчит бөх бол Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат Цэдэндамбын Цэрэнпунцаг гарьд юм.
2. Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нь улсад 2 удаа найм, гурван удаа долоо давсан бөх.
3. Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нь улсад 10 удаа шөвгөрсөн аралтай бөх.
4. Түүнийг Дархан аварга Б.Бат-Эрдэнэ аваргад хоёр удаа “өгсөн” хэмээн ярьдаг нь үнэний ортой.
5. Хэрэв эл спортыг бизнесээр солиогүй бол аварга цолонд ойрхон байсан хэмээдэг.
6. Ц.Цэрэнпунцагийг аатай, аралтай байгалиас заяасан бяртай бөх гэдгийг Дархан аварга Х.Баянмөнх ярьдаг.
7. Гарьд цол гарч ирэхээс өмнө улсын арслан цолны болзол хангасан бөх.
8. Д.Дагвадорж аваргыг наадмын өсвөрийн бөхийн барилдаанд барилдахаар гарахдаа өөрийнх нь үлгэр дууриал шахуу болсон бөх Ц.Цэрэнпунцагийн хажууд ирээд “Пунцагаа ах аа, алаад өгнө өө, тийм ээ” гэж хэлээд гуяа алгадаад барилдахаар гарч байсан тухай яриа байдаг.
9. Америкт сурч байхдаа “Парик” Жагаатай хамтдаа бааранд орж америк залуустай хүч үзэн хэд хэдэн залуусыг дарж бяр чадлаа гайхуулсан гэдэг. Үүнээс өмнө Монголд байхад нь гар барилдааны тэмцээн болж телевизээр нэвтрүүлэхэд Пунцагаа ах улсын харцага Бэгзсүрэнтэйгээ аваргын төлөө өрсөлдөн ялж байсан түүхтэй.
10. Тэрбээр америкт явж суралцахаар ид сайхан барилдах үеээ хий алдсан бол хожим ах Бэгзсүрэнгээ хэрэгт орооцолдсоноос нь хойш бүрмөсөн хаясан.
11. Ц.Цэрэнпунцаг түргэн барилдах дуртай.
12. Тэрбээр татаж хавирна, давхар шуудагнаас татна, ер нь бяралхана даа.
13. А.Сүхбат аваргыг заан болсны дараа жилийн наадмаар долоогийн даваанд тунаж барилдахдаа нүүрийг нь улаан халз болтол хавирч унагаасан юм.
14. 1993 онд 5 давж улсын начин цол хүртсэн, 1994 онд 8 давж гуравт үлдэн улсын заан цол, "Үлэмж бадрах" чимэг, 1996 онд 6 давж "Саруул сайжрах", 1997 онд 7 давж "Бат нягт", 1998 онд 7 давж "Хуурнин шуугигч", 1999 онд 6 давж "Хурдан шаламгай" чимэг, 2000 онд 6 давсан, 2001 онд 8 давж дөрөвт үлдэн "Буушгүй хүчит”, 2003 онд 6 давж "Үнэн итгэлт", 2004 онд 7 давж "Өлзий бадрах" чимэг тус тус хүртсэн.
15. Улсын гарьд цол нь 2003 онд бий болсон бөгөөд Ц.Цэрэнпунцаг 1994, 2001 оны наадмуудад 8 давсан амжилтаараа уг цолыг хүртсэн юм.
16. Түүнийг 2012 оны УИХ-ын сонгуульд хүч үзнэ гэж байсан боловч үнэн ч гэж хэлээгүй, худал гэж няцаалгүй байсаар сонгууль өнгөрүүлж эл асуудал намжсан юм.
17. Ц.Цэрэнпунцаг гарьдыг шашны мөр хөөж өдгөө гэнэн сахил хүртсэн хэмээдэг.
18. Тэрбээр бөхийн спортоо хаясны дараа архины “Жем” үйлдвэрийг босгосон төдийгүй үүрэн телефоны G mobile –ийг хөл дээр нь босгосон бизнесмэн.
19. Түүнийг бөхчүүд дотроо хамгийн боловсролтой нь гэдэг.
20. Ц.Цэрэнпунцаг гарьдыг дахин зодоглоно гэх мэдээлэл түгж байсан боловч гарьд таг чимээгүй хэвээрээ л байна.
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Гансүх » Wed Feb 06, 2013 11:03 pm

Булга... :eek:
Ганц хайртай бөх маань байж билээ...Тэр Ганбатыг 3 дээр авдаг нь бол ямар аатай амьтан байсныг нь хэлээд өгнө...
Бөхөө хөөсөн бол гэж л харамсдаг юм... :sad:
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7717
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Адмирал » Thu Feb 07, 2013 9:11 am

Амьдралаар нь кино хийвэл эвгүй кино гарах байхдаа
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Цоомоо » Wed Feb 26, 2014 5:15 pm

Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Цоомоо » Wed Feb 26, 2014 5:17 pm

Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Suugii » Wed Nov 05, 2014 11:56 am

Image

Энэ баруун гар талынх нь Пунцаг гарьд мөн үү

Надаа лав үлэмж бадрах заан гэсэн хамаагүй илүү санагддаг шүү
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Цэдэндамбын Цэрэнпунцаг

Postby Dondogoo » Wed Nov 05, 2014 1:32 pm

мөн мөн
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Previous

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron