Жил бүрийн сар шинийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Могой жилийн бага наадамд хэн түрүүлэх вэ?

1. у.ав С.Мөнхбат
5
8%
2. у.ар Х.Мөнхбаатар
1
2%
3. у.ар Г.Эрхэмбаяр
9
15%
4. у.ар П.Бүрэнтөгс
9
15%
5. у.г Д.Рагчаа
7
11%
6. у.з М.Өсөхбаяр
3
5%
7. у.з Ч.Санжаадамба
18
29%
8. у.х Содномдорж
2
3%
9. Улсын цолтой өөр нэг бөх.
5
8%
10. Аймгийн цолтой бөх
3
5%
 
Total votes : 62

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Тошилоо » Sun Feb 22, 2015 6:49 pm

Амарзаяа ч нөөцтэй, биетэй сайхан бөх л дөө. даан ч бас болж өгөхгүй юм аа. 40 хүрсэн "өвгөн" аваргыг давахгүй байна гэхээр л сэтгэлд хүрэхгүй юм.
СОдном бол аль намраас д унжийсан л даа одоо бол 2 пүрэвтэй үзэж чадахгүй биздээ тарьмал бөх юма.
Бүрэнтөгс харин хөөрхөн барилдчихлаа. Бэлтгэл сайн хийвэл нас ч бага юм шт.
Ер нь энэ жилийн бага наадмаар хамгийн сэтгэлд хүртэл барилдсан хүн өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин маань байлаа. Мөнхбат аваргыг ямар гоё давбаа. Энэ жилийн наадмаар заан цолонд хүрэх хэрэгтэй.
Сугаржаргал гэж ямар ч хэрэггүй нөхөр 1 байнаа. Дэмий хоосон гүзээ. Эрхэмбаяр аваргаас барьц сонгочихоод хаяж чадахгүй юм. Аварга ч гэсэн хэдэн талаас нь дуртай барьцаарай барьчихаад давж чадахгүй. ер нь энэ шууд элэг бүсээ тайлж өгөөд барилдахгүй давуулдагийг бөхийн холбоо дүрмээрээ болиулах хэрэгтэй. Шодож 1нийгээ давуулна гэдэг чинь утгагүй хэрэг.
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 721
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Mon Feb 23, 2015 10:13 am

Бүрэнтөгс тээр доор унадгаа л больсон гэхээс тийм сайн байсан гэж үү... өнгөтэйгээс Сайханыг л хаясан... нөгөөх нь ч бэлтгэл тааруу л байх шиг байсан... Өсхөөд юм болохгүй л унасан... надад бол тийм ч сайн санагдаагүй... яах вэ өмнөхөөсөө бол дээрдсэн байна лээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Feb 23, 2015 10:34 am

Өндөр аварга мундаг байлаа, 1,2-ын даваанд гарч ирэнгүүтээ л хамгийн түрүүнд давна лээ. Тэхээр нь 4 дээр тэсэхгүй байхдаа гэсэн бүр 5 давдын. 2 залуу аварга нь ичтэл л үзлээ. Энэнээс илүү яахав дээ. Амарзаяа сайхан том бие л бна л даа, тэгээд мэхэнд үлдэц сайтай. Гончигийг бол өөрөөр нь л өөрийг нь хаяулна лээ. Аварга дээр эхлээд барьц сонгосон, тэгээд л бараагүй гэхээр одоо юу ч гэхэв.
Давталт үзэж байхад Дагва Санжаа дээр гэнэдсэн бна лээ, барьц салах нь уу гээд тайвшрах маягтай болсон чинь Санжаа ард нь гарч орхисон бна лээ. Хөл нь гайгүй байгаасай.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby meesh » Mon Feb 23, 2015 11:02 am

Давгадорж шөвгийн 4 таавал 300 доллар өгнө гэсэн байхаар бичсэн 2-г нь л таах шив. Санжааг форм муу байгаа байх гэсэн түрүүллээ. Өсөхөө аварга гайхалтай байлаа, Өсөхөө заан таавар эвдлээ. Сайхан барилдаан боллоо доо.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Mon Feb 23, 2015 11:11 am

Таасан хүн гарсан уу?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Feb 23, 2015 11:40 am

Уг нь бас ч гэж тааж болохуйц бөхчүүд 4-т үлдсэн л дээ. Санжаа, Дагва 2-ыг бол их олон хүн нэрлэсэн байх, Суурийг цөөнгүй хүн таасан биз. Өсөхөө заан бол бас л үлдэж болох л кандидат л даа, Жагаа шиг цоорсон биш.
Image
Ба аварга бүр селфидэх донтой болжээ :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Mon Feb 23, 2015 11:42 am

Харин Санжаа Дагва Суурь бол бүрэн боломжтой... энэн дээрээ Өсхөө гэж таасым болов уу яасым бол...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Yes Man » Mon Feb 23, 2015 11:48 am

Өсөхөөд дуртай хүн бол нэрлээ байлгүй дээ..... Булганыхан энэ тэр....... Харин хоёр аваргын нэрийг бол ихэнх хүн дурдсан болохоор яг ингэж таасан хүн цөөхөн л байх даа...... хэхэх.........
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby meesh » Mon Feb 23, 2015 12:53 pm

Яг таасан хүн байна уу үгүй юу олж мэдэж чадаагүй л байна.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Цоомоо » Mon Feb 23, 2015 12:55 pm

Цагаанбаатар лав үзүүр түрүүг л таавал жудогийн ДА-д бүх зардлыг нь даая гэсийн байна лээ.
Гэтэл нэг ч хүн таагаагүй, ганц Өсөхөөгийн фэн залуу Өсөхөө түрүүлж Санжаадамба үзүүрлэнэ гэчиж.
Тэр л дөхүүлсэн гээд номнуудаар шагнуулсан байна лээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Чуугий » Mon Feb 23, 2015 12:55 pm

Байхгүй байхаа.
Мөнхбат,Гончиг 2г хүн болгон нэрлээ байлгүй.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby crusader » Mon Feb 23, 2015 1:36 pm

Өсөхбаяр зааны нэр бол харин ч овоо байсан байхаа тааврууд дээр. аа харин тэр батсуурийг бол маш цөөхөн л хэдэн увс гарууд л таавартаа оруулсан байх. Мөнхбат аварга, Гончиг гарьд хоёрыг маш их хүмүүс 4-т үлдэнэ гэж тааварласан байсандаа фб нтр дээр. тэр батсуурь гэж нэг юм нь орж ирээд таавар ихээхэн эвдсэн.

Өсөхөө заантай барилдахдаа шоглоод л арагшаагаа даапаалж гүйж нтр дух дух ш.аагаад байсан, юм бололгүй л унана лээ Өсөхөөд. Өсөхөө давангуут баярласандаа хажууд үзэж байсан найзийнхаа нуруун дээр бөмбөр тоглосон шд хаха
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Mojul » Mon Feb 23, 2015 3:12 pm

Улсын наадам яадым бол. Нахисан Увсаас түрүү гарахым биш биздээ. :ногоон:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Dondogoo » Mon Feb 23, 2015 3:18 pm

Увсынхан Бат-оршихыг гаргана гэсэншдээ :ногоон:
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Mojul » Mon Feb 23, 2015 3:20 pm

Боломжтой л хувилбар байна.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Dondogoo » Mon Feb 23, 2015 3:29 pm

Takanohana_Nowitzki wrote:Хийморийн сан тавьж бна гэсэн чинь: Санжаа давжээ, Санжаа дэвжээ, Санжаа давжээ л гээд бна :ногоон:


хахаха би яг ингэж сонсогдож байсаншдээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Feb 23, 2015 3:33 pm

Хийморийн сан тавиагүй бол Санжаа барахгүй байсан байх өө :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Dondogoo » Mon Feb 23, 2015 3:41 pm

Тийшдээ арай дэндүү улайм цайм хиймордуулж нтр :ногоон:
хаха тэр яахвээ би ямар цол гуншин авч байгаан бол? хурдан дүн мүнгээ харчих юмсан ккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Mon Feb 23, 2015 4:04 pm

Dondogoo wrote:Увсынхан Бат-оршихыг гаргана гэсэншдээ :ногоон:

Баторшихийн нэр ч уг нь аль Бүрэнтөгсийг түрүүлдэг жил л яриж байсан... тэрнээс хойш дандаа л тэгэж байгаа... гэтэл голд нь Суурь Бүрнээ гээд хоёр тааварлаагүй хүн гараад ирсэн... уг нь 2011, 12 оны үед бол түрүүлэх боломж арай илүү бодитой байсан байх... одоо бол худлаа болсон санагдсан... үеийнхээ сайчуулд бол тувт илүүрхүүлж унаж байлээ ш дээ сүүлийн үед...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Mon Feb 23, 2015 4:06 pm

Дагва л аймаар байгаа харагдаад байгаам даа... гэхдээ дандаа тунана... тэгээд жин ихтэй хүнтэй таараад барьц сонгоо руу орчихвол хэцүү л дээ... Санжаа уг нь дөмөгхөн үзвэл хаяхгүй гэх хүнгүй л юм... бас энэ Оюунболд дээшээ үзэж магадгүй л харагдаад байгаа юм... сая Дагвад барьц сонгуулаад унасан... тэгээгүй бол бас л хэнд ч амар унахааргүй болсон байна лээ... бярдуулахгүй... барьц сонгоонд сайн гээд одоогийн дүрмээр амжилт үзүүлэх магадлал их өндөртэй нөхөр...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Чуугий » Tue Feb 24, 2015 1:39 am

Дагва амжихгүй биздээ.
5 дээр нөгөө Пүрэвтэйгээ тунах магадлал өндөр 6 дээр Рагчаа өглөө гэхэд 7г давна гэдэг хэцүү Мөнхбат,Батсуурь,Гончиг энэ хэд наадмаар өөр болоод л гараад ирнэ.
Бат-Орших худлаа биздээ.
Оюунболд харин гайгүй үзэх байх гэж бодоод байгаа шдээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Өсөхбаяр » Tue Feb 24, 2015 2:12 am

Оюунболд харин нягт үзээд эхэлбэл одоогийн энэ дүрмэнд тохирсон бие хаатайн дээр нас залуу юм. нэг өндөр цолонд хүрчихвэл одоо байгаа бөхчүүдээс илүү тогтмол амжилттай барилдах шинжтэй харагдаад байгаа.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10195
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Bakhdal » Tue Feb 24, 2015 9:31 am

Mojul wrote:Улсын наадам яадым бол. Нахисан Увсаас түрүү гарахым биш биздээ. :ногоон:


Одоо Увсаас түрүүлэх хэцүү л дэ. Мөнхбат, Бүрнээ, Батсуурт 3-с дахих хүн гарахгүй л бол. Өөр онцлох хүн байхгүй л дэ.
Бат-Орших уг нь сайн байсан даанч тэгш ойн өмнөх жилээс биеж гаргуунд гаргачихсан.

Бүрнээ миарчихсан байна, Мөнхбат Батсуурь 2 нь арай дөнгүүр юм үзээтэй байх.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby crusader » Tue Feb 24, 2015 9:34 am

наад махан бөмбөг чинь ерөөсөө л шодоо хүлээгээл шодоон дээрээс л давах гэсэн үнэн хөгийн тактиктай бөх шд. би лав үнэхээр дургүй.
балиар сумо шиг биетэй болохоор шодоон дээр хэр баргийн өрсөлдөгч нь гүйцэд барьцаа авж чадахгүй байгаа биздээ. тэгээл ганцхан гайгүй чаддаг юм нь биеэ суллаад тэсч үлдэнэ. тэгээд өөрөө шодооны барьц аваад хаяна.

бэлтгэл нтр гэж зөвхөн яаж шодооны барьц дээр биеэ суллах, халж тавиулах гэсэн хоёрхон л бэлтгэл хийдэг байх бараг хаха. ийм бөхчүүд олширвол ёстой жинкэн нэр хүнд нь муу байгаа дээрээ бүүр сэхэхгүй болтлоо доошоо ороод хүмүүс бараг үзэхээ больж эхлэх байх үндэсний бөхийг
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Bakhdal » Tue Feb 24, 2015 9:46 am

Энэ жил Архангайн Үнэн Хүчит Заан Санжаадамба түрүүлнээ. Гэхдээ барилдааны хувьд алдаатай нэг зүйл байгаа. Тэрийгээ өөрөө засч чадвал нь шууд түрүүлчих байх. Гончиг, Бүрэнтөгс, Ганбаатар 3-т л тахим өгөх магадлалтай. Бусдад нь бол унахгүй шүү дэ.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests