Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Postby Жавхлан » Mon Jul 02, 2007 8:53 pm

Хүүхдийн гийнгоолох дуу айсуй

Ардын хувьсгалын 86 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд оролцон шандас хурдаа сорих хүлгүүд уяа сойлгоо тааруулж байна. Нийслэлийн Налайх дүүргийн ойролцоо хамгийн олон уяа цугларсан. Үүнд тод манлай уяач Г.Сандуйжав тэргүүтэй зүүн бүсийн аймгуудын хурдан ажнай уяа сойлгоо тааруулж буй. Тус уяаныхан зургадугаар сарын 29-ний өдөр бага сунгаагаа явууллаа.

Тэдэнтэй хамт Түлш эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван, манлай уяач Э.Эрдэнэчулуун, Ц.Аюуш болон зүүн бүсийн аймгийн уяачид бага сунгаанд морьдоо хурдлуулав. Биднийг очиход хурдан азарганы бага сунгаа болж байсан бөгөөд 10 км-ын зайд уралдахад манлай уяач Эрдэнэчулууны уяаны шарга өнгөллөө. Уг хурдан үрээ улсын наадам, “Их хурд” зэрэг улс, бүсийн наадамд олон удаа түрүү авч байсан даян түмэн эх шарга азарганы төл ажээ. Аман хүзүүнд мөн л Э.Эрдэнэчулууны уяаны Нэргүйн хүрэн хурдлав. Энэ өдөр уяачид бүх насны үрээгээ бага сунгаанд явуулсан бөгөөд маргаашнаас (VI.30-ны бямба гариг) хэрхэн уяа заслыг нь тааруулахаа шийдэцгээнэ гэж байв.

Бид азарганы бага давхилтын дараа тод манлай уяач Г.Сандуйжав гуайн уяагаар орлоо. Г.Сандуйжав гуай азаргаа хэрхэн уяа сойлгыг нь тааруулах талаар болон бага сунгаанд түрүүлсэн Эрдэнэчулууны шарга азаргыг магтан шагшиж байв. Түүний хэлснээр энэ жил Эрдэнэчулуун уяачийн шарга азарга түрүүлэхгүй юм гэхэд айргийн тавд баттай аж. Харин түүний хүү С.Энхжаргалын хэлснээр Г.Сандуйжав гуай өнөө жил ихэвчлэн битүү морьд уяж байгаа гэнэ.

Тус уяаны зартай хурдан хүлэг болох өвөг эцгээс нь уламжлагдан ирсэн дүү зээрдийг өнөө жил сэтэрлэсэн бөгөөд улсын наадамд уг үрээний төлүүд хурд сорих юм байна. Мөн энэ уяанд Монгол Улсын ерөнхий сайд М.Энхболд, Төв аймгийн засаг дарга Ц.Энхбат болон бусад компанийн захирлуудын нэгдсэн 100 гаруй ажнай уяа сойлгоо тааруулж буй. Азарганы бага давхилтын дараагаар их нас зурхай руу хөдөллөө. Их насны сунгаад мөн л Э.Эрдэнэчулуун манлайгийн уяаны хоёр үрээ хошуу өлгөсөөр тэргүүлэн ирсэн.

Үүний дараа манлай уяач Ц.Эрдэнэчулууны уяагаар орж түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Уяа сайхан эвлэж байна уу?
-Одоохондоо дөнгөж эхэлж л байна гэх үү дээ.

-Азарга, их насны бага давхилтаас үзэхэд танай уяаны хүлгүүд нэлээд өнгөтэй харагдлаа?
-Өнөөдөр дөнгөж бага сунгаа болж буй учир урьдчилан тааварлахад хэцүү. Долдугаар сарын 3-нд дунд сунгаа болно. Тэндээс л наадамд хэрхэн уралдах нь харагдах учиртай. Маргааш адуугаа сайтар идүүлсний эцэст уяа сойлгыг нь хэрхэн тааруулахаа шийднэ. Маргаашнаас уяачид бидний ажил эрчимтэй эхлэнэ.

-Энэ жил хичнээн морьд уяж байна?
-Найз нөхөд, хүний өөрийн нийлээд 80 гаруй адуу бий.

-Налайхын голд танай уяа ерөнхийдөө байрладаг уу? Энэ хөндийд нэлээд олон уяач цугларчээ…
-Манай уяа жилийн жилд тогтсон энэ газраа буудаг. Миний нутагладаг газар өмнө зүгт бий. Ойр хавиар зөндөө уяа гарчээ. Энэ хавийнхаа уяачидтайгаа нийлээд морьдоо сунгаж байна.

-Энэ зун гандуухан байна шүү…
-Гандуу байгаа нь хамгийн их санаа зовоож байна. Мал, хүн хоёр байгалийн эрхшээлд байдаг хойно. Одоо бороо ороосой гэж хүссэн хүмүүс л байна даа.

Бидний яриа ийн өндөрлөлөө. Тэрбээр наадамд шандас сорих хурдан буянуудаа бага сунгаанд уралдуулахаар шамдан мордов. Налайхын сунгаа ийн өрнөж байна. Тэд долдугаар сарын 8-нд их сунгаагаа явуулах юм. Харин наадмын жинхэнэ хурд сорих Хүй долоон худагийн буурал дэнжид мөн нэлээд олон уяа байгаа сурагтай.

Тод манлай уяач Д.Даваахүү, УИХ-ын гишүүн Ч.Улаан, “Одкон” холдингийн ерөнхийлөгч Л.Мөнхбат, “Мон хурд”-ын Д.Батмөнхийн уяа байрласан байна. Тэд өнгөрөгч баасан гаригт мөн бага сунгаагаа явуулсан сурагтай. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, тод манлай уяач Д.Онон, манлай уяач УИХ-ын гишүүн Г.Батхүү, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Г.Алтангэрэлийн уяанууд нэг дор Төв аймагт төвхнөж байгаа гэнэ.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby traffic » Mon Aug 13, 2007 1:10 pm

Image
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Mon Aug 13, 2007 2:17 pm

...Галшар хурдны удмын адууг өөрийн олон жилийн нөр их хөдөлмөр оюун ухаанаар үндэслэн бий болгогч, билэг авьяаст их шинжээч, уяач, зураач, номч эрдэмтэн, Хардэл жанжин бэйс олноо “Өвгөн ноён” хэмээн алдаршсан Мижүрдоржийн Пүрэвжав, хамтран зүтгэгч Дагмид мээрэн, “өвчит” Баянжаргал, Жунай, Лувсанцэрэн, Халтар болон Монгол Улсын анхны алдарт уяач Донойн Цэгмид зэрэг домог болсон өвгөдийн нэрийг дурсахгүйгээр Галшарын хурдан удмын адууны тухай ярих аргагүй.

Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавтан “Нууцаас нууц, далдаас далдын шулуун журамт судар” хэмээх морийг шинжиж засах тухай алдарт судраа 1880-1890 оны үед зохиожээ. “Би Энэтхэг, Түвдийн мэргэн шинжийн судар олныг үзэн мэргэжсэнээс одоо над хүрэв. Үзсээр нүд болхи болж, явсаар хөл мөлхи болов, хэлсээр хэл цулчич болов, мэдсээр цээж давч балар болох ажээ. Одоо заяа, засал хоёрын ялгалыг олон судар үзэж, монгол шинжээчин бүгд таван хүн хамтдаж, морин эрдэнэсийг уях засал бүхнийг тодорхой өгүүлц” хэмээн судрын оршилд бичжээ.


Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын тухай олон домог, хууч яриа байдаг.

Өвгөн ноёны албат Дагмид мээрэн гэгч олон жил морь уясан хэдий ч айраг түрүү авдаггүй морины хорхойтон байж. Түүнийг Өвгөн ноён цаашдаа сайн уяач болох хүн гэдгийг шинжиж мэдсэн хэрэг. Өвгөн ноён нэг өдөр Дагмид мээринг дуудан ирүүлж “Чи хө, гайгүй сайн морь уях дөртэй боллоо, чамд хонгор үрээ, зээрд морь хоёрыг өгье. Үүгээр түрүүгээ онгойлго. Хонгор үрээг хоёр түрүүлгээрэй. Түүнээс илүү хэрэггүй биз дээ, цаашдаа адуутай болно биз” гэж хэлжээ. Өвгөн ноёны хайрласан хонгор үрээ, хүрэн морийг түрүүлгэж Дагмид мээрэн анх түрүү авч эхэлсэн түүхтэй. Өвгөн ноёны адууны удмаас уяач, шинжээч Дагмид мээрэнд шилжин очсон хурдны угшлаас Дагмид адуу үүссэн түүхтэй. Ийм адуу биерхүү, эрэвхий богино, хэнхдэг цээж зузаан, омруу уруул элбэг, дэл сүүл өтгөн, ахар сүүл урт, уяа орох тусам галбир нь гоёмсог болдог. Дагмид адууны удам Хэнтийн ихэнх сумдаар тархсан. Мөн түүнчлэн Галшар хурдан удмаас салбарласан бяцхан ялгамжтай адууг Жигээ адуу гэх нь ч бий. Жигээ хэмээх Дамбадаржаа шинжээчийн адуу нь урт биетэй, доош тонгойн давхидаг, дэл сүүл өтгөн, хөл бүдүүн, булчин сайтай байдаг. Энэ адууны удам Хэнтий, Төв аймгийн олон сумдад тархсан.


Өвгөн ноёны цуутай хурдан хүлгүүдийн талаар цухас өгүүлье.

Зандан хүрэн
Өвгөн ноёны нэртэй хурдан азаргануудын нэг. Том жижиг бүх уралдаанд урдаа адуу оруулж үзээгүй хүлэг. Зандан хүрэн азарганы галбир шинжийг харуулсан М.Пүрэвжав бэйсийн зурсан зураг, зормол сийлбэр бий.

Идэр хээр
Элбэг хээрийг нас ахих үед гарч ирсэн учраас “Идэр” хэмээн нэрлэсэн. Идэр хээр Цэцэн хан, Далай ван, Боржигон цэцэн вангийн наадмуудад түрүүлсэн. Нэг жилд таван том наадамд түрүүлж байсан цуцашгүй шандаст хүлэг байв. Нас гүйцсэн хойноо улсын баяр наадамд түрүүлсэн мэдээ байдаг. Өлгөр хүрэн. Өвгөн ноёны домогт хурдан азаргануудын нэг. Адуунд байхдаа толгой нь ганцаараа морьтой хүн шиг харагддаг байжээ. Өвгөн ноён Өлгөр хүрнээ хялгасан бийрээр зурсан зураг өдгөө хадгалагдаж байна.

Хонгор зээрд
Өвгөн ноёны ач хүү Пунцагнамжил Зоригт бэйсээс Хонгор зээр гэдэг хүрэн азаргыг гучин адуугаар худалдан авчээ. Өвгөн ноён Хонгор зээрдийг уяж Элбэг хээртэй уралдуулж байсан гэдэг. Хонгор зээрд биеийн галбир, гоо үзэмжээрээ гойд сайхан азарга байв. Хонгор зээрдийг өвгөн ноён зурснаас эш авч зураач Ж.Саруулбуян Монгол Улсын манлай, алдарт уяачийн малгайн залаан дээр харагддаг цалин мөнгөн толин дээрхи хийморийн бэлгэдлийн хүлэг болгон дүрсэлжээ.

Элбэг хээр
Галшарын домогт хурдан морьдын нэг нь Элбэг хээр юм. Элбэг хээр улсын чанартай томоохон наадамд 17 удаа түрүүлсэн. Элбэг хээр уралдсан морьдоос хол тасархай түрүүлэхдээ толгойгоо дарж, урд хоёр хөлийн хооронд хийгээд замын турш бараг нэг ч удаа өндийлгүй давхидаг байжээ.

Гуулин хээр
Домогт Элбэг хээрийн өмнөхөн алдраа дуурсгасан их насны морь. Өвгөн ноён Далай вангийн хошуунаас шинжиж авсан адуу. Хошууны наадамд уралдаж буй бүхий цагтаа ямар ч морь өмнөө оруулж байгаагүй гайхам хурдан хүлэг байв.


Өөр нэг дурдахгүй өнгөрч болохгүй зүйл бол Гал шарчууд байнга адууныхаа удам угсааг сайжруулж байсан бөгөөд бусдад бас харамгүй байв. Энэ сацуу адууны өртөг ханшийг хамгийн өндөрт аваачсан хүмүүс бол галшарчууд. Тухайлбал, хуучин Түшээт хан аймгийн шадар сайд Сэцэн ван Гүрсоронзонгомбосүрэн Хардэл бэйсийн хошуу буюу Галшар нутгаас удган хатиртай цагаан морийг зуун унагатай гүүгээр худалдан авч байсан түүхтэй. Мөн галшарын хурдан Хонгор азарганы гол үр болох Нүцгэн зээрд гэдэг онц хурдан морийг 80 лан алтаар худалдан авч байжээ.

.... Сайн хүний үр, саальтай гүүний унага гэж монгол түмэн маань ярьдаг. Галшарын домогт хурдны үр төл халх даяар тархаж монгол наадмыг чимэн түмэн олноо цэнгүүлэн хурдалсаар байна. Буяндэлгэрийн Хүрэн, Даваахүүгийн “Цолмон халтар”, Эрдэнэчулууны шарга гээд төрийн наадмын түрүү, түмэн эх болсон хосгүй сайхан буянууд Галшар адуунаас эх угшилтай байдаг. Уг хурдны голомт өдгөө ч Галшар нутгийнхаа цэнгэг усаар ундаалж, цэцэгт нугаар идээшлэн цэлгэр тал, цэнхэр говьдоо байсаар байна.

Өвгөн ноён Галшар дан удмын адууг бий болгохдоо бүхий л амьдралаа зориулсан бөгөөд адууныхаа угшил угсааг байнга сэлбэн сайжруулсаар ирсэн олон баримт байдаг. 1909 онд эцэг өвгөн ноён М.Пүрэвжаваас хэргэм залгамжилж хошуу ноён болсон Монгол Улсын цэргийн тэргүүн сайд, гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэгч сайд П.Доржцэрэн төр засгийн өндөр алба хашихын сацуу эцэг Пүрэвжавын нутаг орондоо бий болгосон их хурдыг эрхэмлэн хүлгийнхээ угшлыг сайжруулах зорилгоор Англи улсын Ларсоны пүүсийн Шанган морин уралдаанаас эрлийз морь худалдан авч байсан баримт байдаг...

... Галшарын хурдан хүлэг нь
Гал бутаргах туурайтай нь үнэн
Газар цавчлах шандастай нь үнэн
Тураг сайхан биетэй нь үнэн
Төрийн наадамд түрүүлдэг нь үнэн
...билээ.


http://origo.mn/index.php?z=/0/0/8307/142/
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby enkuna » Sun Jul 13, 2008 3:19 pm

Хэдий монгол хүн ч хотын бид нар чинь монгол морьдынхоо зүсийг нь мэдэхгүйм... Морьдын зүс тэдгээрийн ялгаа юунаас болж тэгэж зүсэлдэг талаар жоохон тайлбарлаж өгөөч зурагтайгаар бол бүүр сайн байна... :eek:
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby 1220 » Mon Jul 14, 2008 9:27 am

Эрдэнэчулууны шарга гэж ижилгүй ажнай юм аа. Тэнгэрийн хүлэг
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby G@naa » Mon Jul 14, 2008 11:55 am

Harin yostoi tengeriin huleg yum aa. Odoo ur tul ni gej bas diildehgui aduunuud garch irne ee. Traffic goyo goyo zurag oruuljee. Saya naadmaar Ganbaatar, aduu ehner 2-ooroo ch neg goyoj bna lee dee. Neg morin deeree ochij zurgaa avahuulaad l, neg ehnerteigee avahuulaad l.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby LeMoN » Mon Jul 14, 2008 12:39 pm

Эрдэнэчулууны шаргыг гүүцэх ганц л арга бий тэр нь гараанаас нь барьж уралдах гэж ярьдаг юм билээ.Гэхдээ барьж уралдсан ганцхан тохиолдол нь Түрүү жилийн Их хурд Дуламсүрэнгийн уясан магнай халтар.Гэхдээ энэ бараг боломжгүй зүй л л дээ хэхэ.Аргагүй магнайдаа тоос хүргэж үзээгүй амьтан шүү.Уг нь Эрдэнэчулуун манлай Ах нь илүү байсан юм гээд ярьдийшд.Тэр жил Ах нь соёолон улсад түрүүлээд Архангайн Даншигт очиж түрүүлээд Өвгөн ноёны наадамд очиж 6 аалаад тэгээд өлдөөд үхчихсэн дээ зайлуул.

МОНГОЛ НААДМААРАА МОРИН ДЭЛ ДЭЭРЭЭ ХИЙСЭХ Ч САЙХАН ШҮҮ.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby spain man » Tue Jul 15, 2008 8:54 pm

Нэг км орчим тасарч түрүүлсэн гэсэн арай л дэндүү ... :-D
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Чуугий » Wed Jul 16, 2008 12:37 pm

sharga azargiig guitseh azarga oiriin 3 jildee garku bho ter ganbaatariin soyolon bas l yavdag yum bilee
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Nomer 10 » Thu Jul 17, 2008 10:05 pm

Тэр халзан соёолон ямар аймаар хөлтэй орж ирэв ээ, бариа дөхөөд өгсөж байхад улам хурдлаад л, лайтай байсан шүү. Хүүхэд нь байдгаараа амыг нь татчихсан орж ирсэн. Соёолон дээр ч үнэхээр дайн болох юм аа, хэдэн ч хүн дайруулав, хэдэн ч хүн ташуураар шавхуурдуулав, мэдкү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby meesh » Fri Jul 18, 2008 1:37 pm

LeMoN wrote:Эрдэнэчулууны шаргыг гүүцэх ганц л арга бий тэр нь гараанаас нь барьж уралдах гэж ярьдаг юм билээ.Гэхдээ барьж уралдсан ганцхан тохиолдол нь Түрүү жилийн Их хурд Дуламсүрэнгийн уясан магнай халтар.Гэхдээ энэ бараг боломжгүй зүй л л дээ хэхэ.Аргагүй магнайдаа тоос хүргэж үзээгүй амьтан шүү.Уг нь Эрдэнэчулуун манлай Ах нь илүү байсан юм гээд ярьдийшд.Тэр жил Ах нь соёолон улсад түрүүлээд Архангайн Даншигт очиж түрүүлээд Өвгөн ноёны наадамд очиж 6 аалаад тэгээд өлдөөд үхчихсэн дээ зайлуул.

МОНГОЛ НААДМААРАА МОРИН ДЭЛ ДЭЭРЭЭ ХИЙСЭХ Ч САЙХАН ШҮҮ.


Ах нь нөгөө анх соёолон доо нэг аймар хадуурснаа буцаад араасаа нь гараад тасархай түрүүлдэг мөн биз дээ..... Архангай 80-р очиж үзсэн тэнд сүртэй тасарч чадаагүй аргагүй олон наадам хэссэн байж хөөрхий....
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby ТӨӨГӨӨ » Thu Jul 31, 2008 4:40 pm

адгуус шүү дээ! хаана ч билээ хөшөө босгосон бсан! хараад их дургүй хүрч билээ! ийм сэдэв бдгыг сая л олж харлаа!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby BuG » Fri Aug 01, 2008 1:12 pm

Чи юунд нь дургүйцаав... Тэр байтугай нохой гахай тарваганы хөшөө байхад. Монгол хүний нөхөр болсон хурдан хүлгүүдээ магтаж хөшөө бариа л биз. Адгуус гэчжээ... адгуус биш гэж энэ хүмүүс яриагүй байна :grin:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby ТӨӨГӨӨ » Fri Aug 01, 2008 2:30 pm

чи тэгвэл юунд нь өмөөрөв? :grin:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby spain man » Fri Aug 01, 2008 3:14 pm

өмөөрөхгүй яахав дээ .. монгол хүн юм чинь ..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Г.Баяраа » Fri Aug 01, 2008 10:22 pm

mdefender wrote:адгуус шүү дээ! хаана ч билээ хөшөө босгосон бсан! хараад их дургүй хүрч билээ! ийм сэдэв бдгыг сая л олж харлаа!


ингэж болохгүй ээ ...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Чуугий » Sun Aug 03, 2008 10:20 pm

mdefender wrote:адгуус шүү дээ! хаана ч билээ хөшөө босгосон бсан! хараад их дургүй хүрч билээ! ийм сэдэв бдгыг сая л олж харлаа!

Монгол хүн байж ингэж хэлж болохгүй шүү :grin:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby erka2 » Mon Aug 04, 2008 7:13 am

Saihan aduuni mah ideh umsan tee.bas ch goyo shuu
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby 1220 » Mon Aug 04, 2008 10:20 am

Эрка 2 нээрээ алахынмаа. Хөшөө гэж яриж байхад мах энэ тэр :-o
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby ТӨӨГӨӨ » Mon Aug 04, 2008 12:16 pm

erka2 wrote:Saihan aduuni mah ideh umsan tee.bas ch goyo shuu
:-o алхымаа нээрээ! за манайхаан уучлаарай! :beer
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby 1220 » Wed Aug 06, 2008 8:50 am

адууг гарууд магтах дуулж байхад агуу гарууд алж идэх сураг гарах юм аа.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Eternity » Fri May 01, 2009 10:06 pm

erka2 wrote:Saihan aduuni mah ideh umsan tee.bas ch goyo shuu

Паах,адууны мах муухай ш дээ.
Морь чинь харин хөөрхөн нүдтэй амьтан даа.
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Барнаба » Fri May 01, 2009 10:11 pm

Eternity wrote:
erka2 wrote:Saihan aduuni mah ideh umsan tee.bas ch goyo shuu

Паах,адууны мах муухай ш дээ.
Морь чинь харин хөөрхөн нүдтэй амьтан даа.


хүүе адууны мах гоё штээ, адууны китай идэх ч сайхан шүү... бас адууны махыг шарж, хуурахад Олив, ургамлын тос нтр бол шаардлагагүй шт...

ер нь үхрийн мах, адууны мах 2 сайхан шүү....өө бас хонины мах.........ааан бас загас, тахиа гахай гээ л гоё шүү....бас чоно, туулайны мах гоё штээ.......... ер нь ингээд нэрлээд байвал нилээд их амьтдын мах идэж үзсийм байна ингээд зогсоё...... :mrgreen:
Last edited by Барнаба on Fri May 01, 2009 10:14 pm, edited 1 time in total.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Бамбууш » Fri May 01, 2009 10:14 pm

Хаа сайгүй Дукашахдаж ваядгаа лобиоч ич.
мвуахахаха :-o
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Барнаба » Fri May 01, 2009 10:26 pm

Бамбууш wrote:Хаа сайгүй Дукашахдаж ваядгаа лобиоч ич.
мвуахахаха :-o



вуааа ... лагиииимөөө .. мэргэжлийн чинь юм яричихсан уу... би яахав тийм лаг биш ч ямар ч байсан ямар л бол ямар хоол гайгүйхэн хийгээд идчихнээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests