Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby traffic » Tue Feb 13, 2007 3:41 am

MAAESH-iin Samdanjamtsiin zeeren bor
Image

Image
Last edited by traffic on Tue Feb 13, 2007 3:53 am, edited 1 time in total.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Tue Feb 13, 2007 3:43 am

Image
Image
Image
Image
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Tue Feb 13, 2007 3:47 am

UIH-iin gishuun Ajnai Bat-Erdeniin sharga azarga
Image
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Tue Feb 13, 2007 3:49 am

Image
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Tue Feb 13, 2007 3:51 am

Image
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Tue Feb 13, 2007 3:57 am

Image
Image
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Nomer 10 » Tue Feb 13, 2007 8:09 am

Самсаа шархирах гэжий шд.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby traffic » Tue Feb 13, 2007 9:23 am

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Цогоо » Wed Feb 14, 2007 6:47 am

Пяндуу сайхан морь унаж давхихынсан. Морь уналгvй хичнээн ч жил болж байна даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby traffic » Sat Mar 03, 2007 2:57 pm

UIH-iin gishuun Tsengeliin heer
Image
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Tue Mar 06, 2007 3:53 am

Баяртай , ажнай хурдан хvлэг мини

Саяхан одоо цагийн дэлхийн хамгийн хурдан моридын нэг Барбаро (2003-2007) Филадэлфиа хотийн захын дvvрэгт байх мал эмнэлэгт хорвоог орхилоо.
Барбора адуу болж тєрєєд 7 уралдахдаа 6 тvрvvлсэн ба дэлхийд хамгийн нэр хvндтэй Кэнтаки Дэрбы-д тvрvvлснээр адуу сонирхогчидын дунд голфын Тaигэр Вуудс, тэннисний Рожэр Фэдэрэр нар шиг нэр хvндтэй болоод байсан юм.

Монголчууд дордохын 7 гэж яридаг. 7-ийн тоо Барборад ч ивээлгvй байжээ. Одоогоос бараг 9 сарийн ємнє Прэакнэсст болсон шилмэл моридын уралдааны явцад Барбора буруу хойд хєлийн 3 ясаа хугалснаар тууний завсаргуй тvрvv зогсож, улмаар амь насыг авч одлоо.

Пэнсылванийн Их сургуулийн шинэ Болтон тєвд Барборад эмчилгээ хийж байсан ба туунд зориулсан санд 1,2 сая$ цугларсан нь нэгэн рэкорд юм. Эмчилгээний vр дvнд хугарсан 3 ясыг эвлvvлж, гадуур нь ламинардсан нь Барборад мєнхийн євдєлт авчирсан тул цаашид зовоохгvйн vvднээс эздийнх нь зєвшєєрлєєєр тvvнд vvрд нойрсуулах тариа хийжээ.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Tue Mar 06, 2007 3:54 am

Image
Last edited by traffic on Tue Mar 13, 2007 7:28 am, edited 1 time in total.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Tue Mar 13, 2007 7:27 am

Image
Last edited by traffic on Tue Mar 13, 2007 7:43 am, edited 1 time in total.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Tue Mar 13, 2007 7:37 am

Image
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby chukcha2002 » Tue Mar 13, 2007 7:10 pm

морьний уралдааныг нэг сайхан системчлэх юмсан /vндэсний бєхєє ч бас/

Учиргvй олон морь наадмаар уралдуулж, бvдvvн барагийн тойм зурагтаар гаргаад байдаг болохоор энгийн vзэгчдийн хэмжээнд уяач, хурдан хvлэгийн нэр хvнд єсч єгєхгvй байгаа юм даа. Уг нь шигшэж бариад, наадмаар тусд нь нэг сувагаар эхнээс нь дуустал шууд дамжуулж, нєгєє хєнгєн атлетикийн тамирчидийн vзvvлэлт гаргаж байгаа юм шиг километр бvрт байр, цагийг нь гаргаад байж яагаад болохгvй гэж.

Бєхийг ч гэсэн, учиргvй олон бєх барилдуулах гээд аль дээр vеийн даншигийн хэмжээнд сэтгэхээ болимоор байна даа.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Эзи » Thu Mar 29, 2007 4:23 pm

тэхх тэр зөв шүү. Дээр нэг таван цагираг дээр нэг үндэсний бөхийн системийг сайжруулах уншигчийн санал байсан. наадмаар 128 барилдана. тэр 128д орохын тулд урьдчилсан барилдаануудыг хийнэ гэж. Энэ их зөв санал байсан би лав хувьдаа дэмжиж байгаа
I love sport
User avatar
Эзи
 
Posts: 67
Joined: Wed Jan 31, 2007 1:29 pm
Location: eh ornoosoo hol

Postby chukcha2002 » Thu Mar 29, 2007 5:15 pm

Эзи wrote:тэхх тэр зөв шүү. Дээр нэг таван цагираг дээр нэг үндэсний бөхийн системийг сайжруулах уншигчийн санал байсан. наадмаар 128 барилдана. тэр 128д орохын тулд урьдчилсан барилдаануудыг хийнэ гэж. Энэ их зөв санал байсан би лав хувьдаа дэмжиж байгаа


би бичсэн
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Эзи » Thu Mar 29, 2007 5:24 pm

тийм үү их зөв бичсэн байна лээ. Бөхийн холбоонд энийгээ явуулж үзсэн ү
I love sport
User avatar
Эзи
 
Posts: 67
Joined: Wed Jan 31, 2007 1:29 pm
Location: eh ornoosoo hol

Postby chukcha2002 » Thu Mar 29, 2007 5:29 pm

Сэтгvvлйин шинэ дугаарт дахиж гарсан. Зун хувиараа нэг Бєх сонины газар явж очдог юм бил vv.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Эзи » Thu Mar 29, 2007 5:33 pm

за чат хийчихлээ амжилт хүсье хөгшөөн
I love sport
User avatar
Эзи
 
Posts: 67
Joined: Wed Jan 31, 2007 1:29 pm
Location: eh ornoosoo hol

Postby traffic » Mon Apr 02, 2007 1:58 pm

chukcha2002 wrote:...Учиргvй олон морь наадмаар уралдуулж, бvдvvн барагийн тойм зурагтаар гаргаад байдаг болохоор энгийн vзэгчдийн хэмжээнд уяач, хурдан хvлэгийн нэр хvнд єсч єгєхгvй байгаа юм даа. Уг нь шигшэж бариад, наадмаар тусд нь нэг сувагаар эхнээс нь дуустал шууд дамжуулж, нєгєє хєнгєн атлетикийн тамирчидийн vзvvлэлт гаргаж байгаа юм шиг километр бvрт байр, цагийг нь гаргаад байж яагаад болохгvй гэж.


Ih Hurd geed shilmel morinii uraldaan baidag. Bas yu ch bilee neg bank ongotsoor mori dagaj shuud damjuulna gej baisnaa chimeegui bolchihson.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Mon Apr 02, 2007 2:00 pm

Image
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby M.Bibby-10 » Mon Apr 16, 2007 11:01 am

Үнэхээр сайхан шүү.Морь гэхээр л сэтгэл догдлоод явчихдаг юм.Та нар морь унах дуртай л биздээ би ч бас их дуртай үнэхээр тэнгэрлэг амьтан шүү.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby Gardi » Tue May 08, 2007 11:33 pm

Aduu saihan amitan bagadaa hurdanii mori unaj bailaa 2 jil l unasan baih tegeed tomdood multarsan yumdag Gehdee anhnii jil uraldsan tvvhee martadgui yum hehe vlger shig l yum bolj bilee
User avatar
Gardi
 
Posts: 10
Joined: Tue May 08, 2007 10:42 pm

Postby traffic » Sat Jun 30, 2007 1:30 pm

Н. Санжаадорж: Морь уях нь хvч, хєлс, гэдсийг зєв тааруулах эрдэм


Наадам дєхсєн энэ vед хэн хvнгvй л бєх, морь, сурын тухай яриа дэлгэдэг. Их эзэн богд Чингис хааны тєрсєн нутаг Хэнтийнхэн эртнээс нааш аргамаг хурдан хvлэг, алдарт уяачид олонтой.
Тухайлбал, одоогоос 100 гаруй жилийн тэртээ амьдарч байсан Євгєн ноён Хардал жанжин бэйсээс эхлэн сvvлийн vеийн алдарт уяач Б.Сvрэнхор агсны хээр морины тухай монголчууд андахгvй. Хэнтий гэхээр Галшарын хурдан хvлгийн тухай ярихгvй байх аргагvй. Энэ цагийн идэрмэг хурдан хvлгvvдийн эх сурвалж, угсаа гарвал нь Галшар нутгаас улбаатай. Хэнтий аймагт томилолтоор ажиллах хугацаандаа Монголын морин спорт, уяачдын холбооны тэргvvлэгч, аймгийн "Цэцэн хааны хvлэг " холбооны тэргvvн Ч. Санжаадоржтой уулзлаа.

Хардал жанжин анхны угшил бий болгосон

-Цэцэн хаан аймаг, Галшар нутгийн хурдан хvлгvvдийн талаар яриагаа эхлэх vv?
-Манай нутгийг хурдны єлгий гэж хэлдэг. Энэ нь эх тvvхийн баримтуудаар батлагдсан. Хэнтий халхын дєрвєн аймгийн нэг Цэцэн хааны нутгийн тєв нь. Галшар сум бол Цэцэн хаан аймгийн 24 хошууны нэг билээ. Долоон хошуу Даншиг наадмын хурдан морины цуваа 1820-оод оноос хойшхи нь олдсон. Энэ vед Цэцэн хааны хvлгvvд Долоон хошуу Даншиг наадамд ноёлж байжээ. Нэг хэсэг 1820-1840 он хvртэл Даншиг наадмын бvх тvрvv, айргийг Амбан цэцэн хаан Арт Сэд гэдэг ноён авч байсан баримтбий.

Цэцэн хаан єєрєє морь уях дуртай, моринд хайртай хvн учраас хошууны ноёд дагаад морь сойж уралдуулдаг болсон. Vvнийг залгуулаад одоогийн Батноров сумын Дайчин засаг Б.Дашдондов гэдэг ноён хоёр тvрvv, хорь гаруй айргийг авч байжээ. Мєн Боржгин цэцэн ван Н.Цэрэнсандив , Далай вангийн хошууны Ч.Гомбодорж нар залгасан тvvхтэй. Сvvлийн 170 гаруй жилийн хурдан морины уралдаанд Цэцэн хааны хvлэг давамгайлжээ.

Эндээс Цэцэн хааны хvлэг, Галширын хурд эхтэй болов уу Vvний дараа Хардал жанжин бэйс М.Пvрэвжав анхныхаа тvрvvг авсан. Монголчууд бєх, морь цаанаасаа тєрдєг гэж vздэг . Гэтэл Хардал жанжин бэйс М.Пvрэвжав vгvйсгэн эсрэгээр нь хурдан морины угшил бий болгосон. Ардын уламжлалт арга буюу одоогийн зоотехникчийн ажлыг хийж байж. Сvvлдээ тvvний цєм сvргээс тєрсєн адуу бvр хурдалдаг болжээ. Энэ цєм сvргийн гени Монгол хурдан адууны суурь дэвсгэр нь болсон юм.

Одоо аль ч аймгийн хурдан хvлгийг судлаад vзэхэд Галшар нутаг, євгєн ноёны цєм сvрэгтэй холбогдоно. Морин тойруулгын Жаргалант угшлын адуу бий. Тvvний угшил мєн л Галшар нутагтай холбоотой.

-Та хэдэн жил морь уяж байна вэ. Эцэг євгєдєєсєє євлєж авсан уу. Морь уяахад хамгийн гол нь юу анхаарах вэ?
-Би Галшар сумын унаган хvvхэд. Манай ээж Хардал жанжин бэйс М.Пvрэвжавын гол отгийн хvн. Багаасаа хурдны морь унасан учраас морь уях дуртай. Моринд дуртай байдгийн учир нь тєрєлхийн араншин гэх vv дээ. Морийг уяж хурдлуулах гэдэг яах аргагvй том эрдэм, ухаан. Би тэр эрдэм, ухааныг эзэмшихийн тєлєє л явдаг. Тvvнээс нэг морь уяж гайгvй давхиулчихаад, "Би уяач" гээд цээжээ дэлдэхдээ биш. Морь уях эрдэм, ухаан ард тvмний дунд дэлгэрээд vе дамжин уламжлагдаж ирсэн. Тvvнээс суралцах гэж яваа нь л энэ.

Морь уях гэдэг хvч, хєлс, гэдэс гурван зvйлийг эвлvvлж нэг цэгт аваачин тохируулж хурдлуулахыг хэлнэ. Энэ гурвыг жилийн турш хийдэг. Уналганд хэрэглэхдээ хvч, тамирыг нь тааруулна, хєлстэй унахгvй тvгжирдэг. Vvнээс болоод ямар ч сайн морь давхихгvй. Гэдэс нь тогтдог байх учиртай . Євс тэжээлийг нь тааруулах гээд олон хvчин зvйл бий. Дээрх гурваас морины хурд шалтгаална. Энэ бvхнийг сонирхсон нь намайг уяач болгосон.

-Уяач хvний ёс зvй гэж байх ёстой юу?
-Би моринд дуртай гээд унаж давхиад, наадам таарвал уралдуулчихдаг хvн яавч уяач биш. Сvvлийн vед уяачдыг ашиглан нэг хэсэг хvн тоглоом хийж байна. Мєнгє, мотоцикл, машин тавьж уралдуулаад єєрєє тvvнийг нь хамаад явчихдаг. Ийм хvсэл, сонирхолтой хvн бол уяач биш.

-Тэгвэл тэр ямар хvн бэ?
-Монголчууд хэлдэг биз дээ. Эдийн шуналтай гэж.

Догшин ноён хутаггын дууны нэрээр нэрлэсэн

-Та уяачаас гадна судлаач хvн. Сvvлийн зуу гаруй жилийн Хэнтий нутгийн хурдан хvлгvvдийн тухай ном хийсэн. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулна уу?
-Би Хэрлэн сумын уяач, бичгийн сурвалжит ах Г.Лvнрэгнямтай хамтран Хэнтий нутгийн довон дээр уралдсан сvvлийн зуун жилийн хурдан хvлгийн цуваа, холбогдох баримтуудыг эмхтгэсэн. Энэ бол морины холбогдолтой олон тvvх сурвалж, баримт багтаасан алтан дэвтэр юм. Ном гарсны дараа уяачин надтай уулзсан . Єєрийн хvлгийн угсаа гарвал, угшлыг тодруулах, гар зураг, морины холбогдолтой хууч яриа домог зэргийг авчирч єгч байна.

Иймээс би хоёр дахь номоо гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Хурдан морь уяна, харьцана гэдэг маш том соёл. Тvvнийг хадгалах, хєгжvvлнэ гэдэг олон тvмэнд тустай хэрэг гэж боддог.

-"Цэцэн хааны хvлэг" холбооны зvгээс сvvлийн vед хийж буй ажлын талаар танилцуулна уу?
-Бидний хэдэн уяач ярилцаж байгаад холбоондоо "Цэцэн хааны хvлэг" нэр єгсєн. Яагаад ийм нэр єгсєн бэ гэвэл Цэцэн хаан Арт Сэдийн хурдан хvлгvvд олон жил тvрvvлж айрагдах vед Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаа нэгэн дуу зохиожээ. Тэр дуу нь "Цэцэн хааны хvлэг" нэртэй. Vvнээс санаа авч ийм нэр егсєн. Хэнтий аймгийн сумдын уяачдын холбоо ч єєрийн гэсэн нэртэй. Холбоо байгуулагдаад 10 гаруй жил болсон. Гол зорилго нь уяачдыг хєгжvvлэх, дэмжих, урамшуулах, соёлыг хєгжvvлэхэд гол ажлаа чиглvvлдэг.

Холбоо байгуулагдсан цагаас хойш Хэнтий аймгийн алдарт уяачаар 90 гаруй хvнийг тодруулсан. Ухаант буурлууд маань морь уях эрдмээ уяач нэр зvvсэн хvн бvхэнд заагаад байсангvй. Тэр олны дундаас морь уях авьяастай хvнийг таньж сая эрдэм ухаанаа зааж євлvvлдэг байж. Vvний цаана маш том ухаан явж иржээ. Уяж сурах арга нь морины уралдаан юм. Морины уралдаан олон байх тусам уяач хvн суралцдаг, алдаа дутагдлаа олдог. Манай хєгшчvvл гучин жил морь уяж байж ганц хvлэг айрагдууллаа гэж ярьж байхыг сонссон. Эндээс vзэхэд олон жилийн хєдєлмєр шаардах ажил шvv дээ.

Євгєн ноёны нэрэмжит уралдаан

-Таны санаачлагаар євгєн ноён Хардал жанжин бэйс М.Пvрэвжавын нэрэмжит уралдаан гэж том наадам зvvн бvсэд болдог. Наадам хийх санаагаа хэдийд олсон бэ?
-1885 оны Долоон хошуу Даншиг наадамд хардал жанжин бэйс М.Пvрэвжав анхныхаа тvрvvг авч байжээ. Тvvнээс хойш олон ч наадмын тvрvv айраг авсан. Мєн vvнээс гадна энэ хvн Цэцэн хааны угшил, Галшар vvлдэр, удам бий болгоход гавьяа байгуулсан хvн. Нєгєєтэйгvvр уяачийн хєдєлмєр, морины vнэ цэнийг жинхэнэ мэдрvvлсэн гэж болно. Хэсэг нєхдийн хамт ярилцаж байгаад энэ наадмыг хийх санаа тєрсєн. Анхны наадам 1991 онд болсон. Их нас, соёолон, даага уралдуулсан. Дараа жилээс уяачид, нутгийн олны саналаар азарга, их нас, соёолон уралдуулах боллоо. Тvvнээс хойш арав шахам удаа зохион байгууллаа. Энэ наадмаас олон хурдан буян тєрж тvмнийг баярлуулсан даа.

-Наадам ойртлоо. Энэ жил "Их хурд" болно. Уяачид хурдан хvлгээ сойж эхэлсэн. Хэдэн уяа гараад байна вэ?
-Чи их сайхан асуулт тавилаа. Сvvлийн vєд манайхан арай буруу яриад байгаа юм. Уяачдын хэдэн гал байна гээд. Эртнээс нааш уяачид уяагаараа наадмын бэлтгэлд гардаг. Нэлээн хэдэн хvн нийлэн нэг уяа болон улсын баяр наадамдаа ирж уралддаг байлаа. Харин одоо нэг сайн уяач дээр тєвлєрєєд, тvvгээрээ уяа сойлгыг нь тааруулаад тvvнийгээ гал гэж нэрлэх болж. Тухайлбал, тод манлай уяач П.Даваахvv, Д.Ононгийн гал гээд л. Энэ нь нэг талаасаа амжилтад хvрэх шинэ арга яах аргагvй мєн.

Гэхдээ гал биш уяа байх болов уу. Морь уяахад зардал их гардаг. Тиймээс нэг сайн хvн нь дагнан уяад нєгєєдvvл нь эдийн засаг, санхvv, зардлыг нь хариуцаад ажиллавал амжилтад хvрч байгааг сvvлийн vеийн жишээнээс харж болно. Анхны гал Хэнтий аймагт Монгол Улсын алдарт уяач Д.Содном гэдэг хvний нэр дээр байгуулагдсан. Тvvнээс хойш олон гал гарлаа. Єнєє жилийн наадам таван сараас эхэлсэн. Одоо аймаг, улсын наадам, "Их хурд"-д бэлтгэж байгаа.

"Байнд нь болж уралдуулаагvй, байцыг нь vзэх гэж хурдлууллаа"

-Хурдан морь унах хvvхдийн насыг хуульчиллаа. Євгєн ноёны vед ийм дvрэм, журам байв уу?
-Хуульчлах ёстой. Яагаад гэвэл одоогийн хvмvvс ёс суртахуунд захирагдахаа больжээ. Дээр vед ёс суртахуун бvхнийг захирдаг байж. Одоо vгvй болсон тул хуульчлах ёстой. Хурдан морины хvvхдийн хамгаалалтын талаар их ярьж байна. Ингэх ч ёстой. Морины хvvхдэд таарсан хамгаалалтын малгай, хувцас байгаа бол ємсєх ёстой. Харин насны хувьд арай єєр бодолтой байна. Морь байгаа учраас монгол хvн, малчин, уяач байна.

Энд л бидний мєн чанар оршдог юм . Тvvнээс биш Монгол хvнийг морьгvйгээр тєсєєлєх аргагvй. Хvvхдийг 4-5 наснаас эхлэн морь унуулж сургах ёстой. Монголоороо байна гэж бодвол хvvхдийг 4-5 наснаас нь морь унуулж сургах хэрэгтэй Би морь унуулж наадамд уралдуул гэж хэлээгvй, сургах ёстой гэж vздэг. Ер нь долоон наснаас морь унасан хvvхэд сурдаггvй. Морин дээр суусан л хvн болно. Уралдахаар унаж сурахгvйл Тvvний дараа уралдах морины хvvхдийг сонгох байх. Дээр vед хурдны морь унах хvvхдэд хариуцлагатай хандаж байсан.

-Хамгийн vнэтэй арилжаа мориных боллоо. Энэ бизнес их хєгжиж байна.. Энэ тухайд?
-Ер нь л бизнес дээ нэг их буруу зvйл байхгvй болов уу, миний бодлоор. Манай галширынхан дээр vед,
Байнд нь болж уралдаагvй
Байцыг нь vзэх гэж хурдлуулсан
Олз олох гэж хурдлаагvй
Ороогий нь vзэх гэж хурдлуулсан юм хэмээн ярьдаг байжээ. Эндээс харахад морь уях нь соёл, сонирхол гэдэг харагдаж байна. Гэхдээ монголчууд хурдан, ажнай хvлийг vнэлдэг ард тvмэн. Цєм сvрэг адуугаа сайжруулах зорилгоор vнэлж авдаг. Хардал жанжин бэйсийн хурдан хvлэг 80 лан алтны vнэ хvрч байсан баримт бий. Мєн євгєн ноён Зоригт вангийн хошуунаас гоё азаргатай болно гээд 30, унагатай гvvгээр хонгор зээрдийг худалдаж авч байсан гэдэг. Хонгор зээрд азаргыг халхын морь шинжээчид vзээд хэлэх єє олдоогvй юм гэнэ билээ. Одоо цаг vеэ дагаад машины vнэтэй болсон нь жам ёсных л болов уу. Гэхдээ санаа нь зєв байвал шvv дээ.

http://www.olloo.mn
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 23 guests