Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby goalman » Wed Nov 02, 2011 2:29 pm

Байнга түрүүлээд дийлдэхгүй байхаараа биеэ л тоочих вий дээ...Тийм хүн ч наадмаар гавьдаггүй түүх олон шүү...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Хашка » Wed Nov 02, 2011 4:17 pm

Байнга түрүүлж дийлдэхээ болино гэдэг ч хэцүү дээ. Сайн бөхчүүд олон байна шдээ
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby hosko » Wed Nov 02, 2011 4:26 pm

Ер нь нөхрийн зан төлөв нь хэр? тийм амжилтандаа эрдээд эвдрээд байхаар хүн мөн үү...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby mugi19 » Wed Nov 02, 2011 7:04 pm

Нэг хэсэг бол жоохон эвдэрэх шиг л болсон. Одоо харин өөр болсон байна лээ..,
Аварга хүн угаасаа хүмүүжилтэй төрдөггүй, аварга цол нь хүмүүжүүлдэг л гэж ярьдаг юм байна лээ..,
Тэгэхээр тэгээд цол өгсөх тусам сайхан л болох байлгүй дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Raldii » Wed Nov 02, 2011 7:10 pm

Аварга аваргаараа л төрдөг гэдэг тэгэхээр аварга мөн эсэхийг цаг хугацаа л харуулах байх да
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby chukcha2002 » Wed Nov 02, 2011 10:42 pm

түрүүчийн нэгдэхийн таван цагариг дээр Санжаадамба сайхан ярилцлага өгсөн байна лээ. Одооны ид барилдаж байгаа залуучуудын амнаас гарахааргүй намбатай, ухаантай ярьсан санагдсан.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Rooney » Wed Nov 02, 2011 10:58 pm

Ах нь гээд яг л Санжаа шиг нөхөр байдаг гэсэн бараг ч арай том байх. Сумын дэлгүүрийн үүдээр нөхдүүдээр ганц 2 шил авхуулаад л, ер бараг сумын атаман шиг. Хишгээ заан ахыг харчихаад авч явж бэлтгэл хийлгэе чи сайн барилдана гэж гуйгаад тэгсэн нөхөр би бол өнгөрсөн хүн харин манай дүүг авч яв гэээд Санжаагаа өгч явуулсан юм билээ.
Манай нэг ах Дүвчин заантай сайн найз юм тэгээд гэрт нь хамт очсон чинь ороод шууд л зодог шуудагаа дээш нь бурхандаа тавиж мөргөөд л, их намбатай байна гэсэн. Хөдөөний хүүхэд гэхэд гэр орныг тийм гэж бодоогүй л гэж байна лэ. Санжаа ер өөрийн гэсэн бодолтой айхтар юм билээ. Архи хийж өгөхөд ядам хуруугаараа хүрч духандаа хүргэчихээд уруулдаа хүргэх чгүй байна лэ.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby crusader » Thu Nov 03, 2011 12:01 am

харин надаа бас Санжаа маш няхуур, тооцоотой хүн шиг байгаам. Жижиг зуйлууд дээр хүртэл мэдэгдэж байгаа юм. Хэзээ ч билээ аль ч ТВ-ийн билээ сумогийн тайлбар хамт сууж байгаа харагдсан. Их л намбатай ярьж байсан. Энэ жилийн наадмаар хүртэл хэт их няхуур загнаж, заалттай юм хийж байж л давая гэж байгаа нь илт харагдаж байсан шд
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Nok » Thu Nov 03, 2011 9:07 am

Сая нэг ийм ярилцлагыг нь оллоо.

​Эх сурвалж: http://www.topmedee.mn/news/4183

Зааланд барьц сонгохыг хүсдэггүй

Мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнгөрсөн жил цэргийн хурц арслан Ч.Санжаадамбыг улсын аварга болохыг бэлгэдэн, шүрэн толгойтой цагаан манан хөөрөг гардуулж байжээ. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэсэн сайхан үг бий. Аваргын даалгаврыг биелүүлж амжаагүй Арын хангайн залуу заан Дашням, Балжинням давхацсан сайн өдрийг хүлээн байж, уг хөөргийг эзэнд нь уржигдар эргүүлэн барьсан юм. Дагваа аваргынд тухалсны дараа тэрбээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 372 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд шууд ирэн зодоглож, түрүүлсэн билээ. Улсын заан цолны мялаалгаа ирэх сарын 5-нд хийхээр зэхэж буй Санжаа ойрын үед бэлтгэлээ олигтой базааж амжихгүй байгаа ч арал бяраараа ааглан өрсөлдөгчдөө өнгөлөв.

Тэрбээр олон содон амжилтаараа үндэсний бөхийн түүхийг баяжуулсан. Анхдагч хэмээн тодотгох сонирхолтой баримт цөөнгүй. Тухайлбал, улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн аймгийн цолтой анхны бөхөөр тодрон, Үндсэн хууль, улс тунхагласны ойн барилдаануудад аймгийн цолтойдоо цойлон аваргалж, бар жилийн цагаан сараар мөн “торгон жолоо” өргүүлсэн билээ. Монгол бөхийн өргөөнд 512 хүчтэн анх зодоглоход гарьд магнайгаар тодорсон тэрбээр Монгол туургатны үндэсний бөхийн барилдаанд завсарлагагүй гурван жил манлайлсан эр. Гиннесийн номонд бүртгүүлэх 6016 бөхийн барилдаан мөн л түүнийх болсон. Нэг жилийн дотор түрүүлсэн заалны барилдаануудыг тоочвол улсын дээд амжилт гацаагүй тогтоох биз ээ.

Эр бор харцага жигүүрэндээ хүчтэй, Идэр залуу насандаа даанч ажиггүй явлуу... хэмээх уртын сайхан дууг сонсох дуртай улсын заан өөрөө Монгол бөхийн ариун дэвжээг цэл залуу нас, уран хурц барилдаанаараа чимж яваа энгүй хүчтэн. Түүнийг “Бөхийн өргөө’’-нийхөө хойморьт урилаа.

-Улаанбаатар хот байгуулагдсаны түүхт ойн барилдаанд түрүүлсэнд тань баяр хүргэе. Энэ нь 2011 онд түрүүлсэн хэд дэх барилдаан болж таарч байна вэ?

-Баярлалаа. Би түрүүлсэн барилдаануудынхаа талаар тоо бодохыг хүсдэггүй. Зодоглосон барилдаан бүхэнд түрүүлэх эрмэлзэлтэй оролцдог. Бөх хүн аливаа наадамд унах биш, давах гэж хүч сорьдог биз дээ. Нийслэлийн өдрийн барилдаанд анх удаа түрүүлж байгаа минь энэ.

-Хурсан олныг хурдан, дайчин барилдаанаараа хөгжөөдөг та сая гурвын даваанд удаан барилдлаа шүү?

-Тийм ээ. Бэлтгэлээ гавьтай хийгээгүй болохоор уяж барилдсан тал бий. Гурвын даваандудаан барилдсан ч гэсэн үлдсэн даваануудад сэргэлт авч, улмаар түрүүлсэндээ баяртай байна.

-Цолны мялаалгаа хийх гээд зав багатай л байна уу?

-“Улаанбаатар” ресторанд ирэх сарын 5-нд болох цолны цайллагад бэлтгээд, гадуур хөөцөлдөх ажил ихтэй. Үндэсний бөхийн хамт олон, ойр дотныхон, хамаатан садангаа баярлуулахыг эртнээс төлөвлөсөн боловч оны сүүлчээр мялаалгаа хийж таарч байна.

-Улсын наадмаас хойш хөдөө явж, иийслэлийнхээ “барааг харалгүй” удсан гэж ярьж байсан. Хаанахын наадмуудад хүч үзсэн билээ?

-Түүхт ой давхацсан төрийн дөрвөн баяр наадмаас хойш Архангай аймгийнхаа “Тамирын хурд”, Суварга хайрхны тахилга наадам, дараа нь Говь шанхын наадамд түрүүлсэн юм. Тэдгээрээс гадна орон нутгийн ганц хоёр наадмуудад оролцсон. Үндэсний бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх 6002 хүчтэний барилдаанд түрүүлчихээд нэг хэсэг завсарласны дараа сая Нийслэл хот байгуулагдсаны 372 жилийн ойн барилдаанд хүч сорьсон минь энэ. Нийслэлд амьдраад зургаан жилийн нүүр үзэж байна.

-Иргэний үнэмлэхээ аль хэдийнэ нийслэлийнх болгочихсон биз дээ?

-Шилжүүлэг хийлгэж амжаагүй байгаа. Архангай аймгийн Хашаат суманд албан бүртгэлтэй хэвээрээ.

-Таны аав, ээж, эгч, ах нарыг чац томтой хүмүүс байдаг гэж сонссон...

-Тийм ээ. Аав маань том хүн бий. Ээж маань амьд сэрүүндээ 40, 41 размерийн гутал өмсдөг байлаа. Би ганц эгч, гурван ахтай. Манайхан бүгдээрээ л биерхүү хүмүүс. Ууган ах маань надаас өндөр, нэлээн жинтэй хүн бий. Бяраар ч гэсэн надаас илүү. Бөхөөр хичээллэсэн бол өндөр амжилт гаргах байсан даа гэж боддог юм.

-Айлын отгон хүү дур зоргоороо өссөн байх. Санжаадамба гэсэн нэрийг аав тань өгсөн үү?

-Ах нартайгаа дарвин нийлж, айлын отгон хүү учраас арай илүү эрх эдэлж өссөн. Чулуундорж ах надад нэр өгсөн гэдэг юм. Намайг төрөөгүй байхад эгч, ах нар маань “Хүү, охин” гэж янз бүрээр маргалдаж. Чулуундорж ах “Ээж эрэгтэй дүү гаргаж өгнө. Би дүүдээ Санжаадамба хэмээх нэр өгч, том болохоор нь бөх болгоно” хэмээн хэвлүүхэн ярьж л дээ. Ахын маань хүсэл биелэж байна.

-Та үе тэнгийн хүүхдүүд дундаас хурдан шаламгай барилдаанаараа онцгойрдог байсан болов уу? Сумын наадмын өсвөрийн барилдаанд хэдэн удаа түрүүлсэн тань сонирхолтой байна?

-Түрүүлэх нь байтугай, өсвөрийн барилдаанд оролцож үзээгүй. Үндэсний бөхөөр хожуу барилдсан. Мал дагавал ам тосдоно гэгчээр малчин болохоор шийдсэн үе бий. Харин нэг л өдөр амьдрал минь тэр чигээрээ өөрчлөгдсөн.

-Таны амьдралыг үндэсний бөх өөрчилсөн гэж үү? Хөдөө “нуугдаж” байсан улсын заан Санжаадамбыг хэн хайж олсон юм бэ?

-Хайж олох нь ч юу юм. Гэхдээ би бөх болохыг багаасаа мөрөөддөг байлаа. Үндэсний бөхөө дээдэлдэг нутгийн зон олон ч нөлөөлсөн гэж боддог юм. Улсын заан Д.Хишигдорж манай ахтай уулзаад түүнийг бөх болгохоор З.Дүвчин багшийнд дагуулж очжээ. Тэр үед ах маань ир гэж ах маань дуудсан. Анх хотод ирээд Толгойтод нагацындаа очлоо. Нэг өдөр ууган ахын маань гэргий намайг дагуулаад “Говь” компанийн “Хасар” клубт дагуулж очиход бэлтгэлийн хувцас өмссөн халзан толгойтой хүн угтсан нь З.Дүвчин багш. “Барилдах сонирхолтой юу, хө” гэж асуухад би ч толгой дохисон. Багш маань миний гарын апгыг үзчихээд хэдэн размерийн гутал өмсдөгийг асууж байна. Шууд л барилдуулж эхлэх байх гэж бодсон болохоор би ч их гайхсан. “За бэлтгэлээ сайн хийнэ шүү. Архангайн нохой толгойтууд алга болчихдог юм” гэж багш анхааруулдаг юм байна. Хэд хоногийн дараа Д.Хишигдорж заан ирээд “Нөхөр минь чи битгий алга болчихоорой. Сайн багштай учирсан юм чинь заавал сайн бөх болно шүү” гэж хэлсэн.

-Бэлтгэлийн ачааллаас няцаж бэрхшээж байв уу?

-Үгүй. Спорт миний амьдрап, тиймээс өндөр амжилтад хүрэхийн төлөө тэмүүлсэн. Хоёр багшийн үг миний амьдралын гол мөрдлөг болсон учраас бөхөөс өөр зүйлд анхаарал хандуулах шаардлага байгаагүй.

-Сумын наадамд барилдаж үзээгүй хүу улсын наадмын торгон ногоон дэвжээнд анх гарахад ямар оэтгэгдэл төрсөн бол?

-15 настайдаа би анх улсын наадмын өсвөрийн барилдаанд хүч сорьсон. Бид Хайртханд бэлтгэл хийсэн юм. Багш чамайг хүүхдийн барилдаанд эролцуулна гэлээ. Зодог шуудаг өмсөж үзээгүй хүн гэнэт л үндэсний бөхийн өмсгөл эмсөж, хүндэлж биширдэг бөхчүүдийнхээ дунд ороод айх, баярлах зэрэгцэв. Улс, хувьсгалын 80 жилийн ойн <үүхдийн барилдаанд гурвын даваанд Завхан аймгийн үе •энгийн нэгэн хүүд өвдөг иороодож билээ. Өсвөр насанд гаргасан амжилт гэвэл, 2003 онд Дарханд болсон лндэсний бөхийн УАШТ-д чаймдугаар байр эзэлсэн. Тэр тэмцээнд одоогийн улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Говь Алтай аймгийн харьяат, улсын начин Л.Гантулга, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Өвөрхангайн аймгийн заан Д.Цэвэлсодном нар удаалсан.

-Гэрээ орхиж үзээгүй хүү анх бөх болохоор Улаанбаатар хотноо ирсний дараа аав, ээжийгээ санана биз?

-Санана, нутаг буцмаар санагдах үө ч гарна. Тэр үед өөртөө зав өгөлгүй бэлтгэл хийхийг чармайдаг байсан. Аав маань намайг ухаан орсон цагаас бөх болгоно гэж ярьдаг байсан нь ч нөлөөлсөн биз ээ. Бөх болох хүү дээ гээд толгой илэхэд өөрийн эрхгүй догдолдог байлаа. Энэ урам нь намайг одоо ч тэтгэсээр яваа гэж боддог. Хөрш айлындаа орж, зурагтаар улсын наадам үзэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх- Эрдэнэ хэмээх хүчтэнүүдийн барилдааныг харж суухдаа тэдэн шиг хүчтэй бөх болохыг хүсдэг байж билээ. Аав минь ч намайг дэмжинэ. Бага насаа дурсах сайхан байна.

-Ингэхэд аймгийн наадмуудад шууд л барилдсан уу?

-2002 онд Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд анх түрүүлж, заан цол хүртсэн. 16 настай хүүхэд баярлан хөөрнө биз дээ. 2006 онд аймгийн начин болтлоо зөвхөн сумын наадамд барилдсан. Хөдөөний наадам гоё. Элдэв чимэг, эрээн мяраан зүйл ховор ч гэсэн зон олноороо сэтгэл тэнүүн сайхан наадаж чадцаг. Уруул чимчигнүүлсэн айргаас эхлээд ааруул хурууд нь наадмаа тодотгодог. Ер нь би сумын наадам үзэх маш дуртай.

-2007 оноос Монголын ардтүмний хайр хүндэтгэлийг хүлээх бөхчүүдийн тоонд орж эхэлсэн та заалны барилдаануудад түрүүлж, дараа дараагийн жилүүдэд аймгийн цолтой бөх томоохон барилдаанд хэрхэн цойлж болдгийн бодит жишээг харуулсан. Үндсэн хууль, Улс тунхагласны ойн барилдаанууд, улмаар цагаан сараар ч өнөөх л Санжаадамба од болон гялалзаж, олны харцыг өөртөө татсаар ирсэн. Үндэсний бөхийн түүхэнд олон амжилтаар анхдагч болсон таны хамгийн их дурсах дуртай барилдаан юу вэ?

-Цагаан сарын барилдаанд аймгийн цолтойдоо түрүүлээд их баярлаж билээ. Аав, ээж хоёр маань утсаар ярьж баяр хүргээд, Архангайн “Бөх билэгт” дэвжээ тэр чигээрээ баярлаж байхад цаашид та нарынхаа баярын магнайг олон удаа тэнийлгэнэ гэсэн бодол тээн үлдсэн юм. Аливаа барилдаанд түрүүлэх сайхан. Гэхдээ олны хайр буяныг зөв дааж явах хэрэгтэй.

-Тэгсэн мөртлөө та төрийн наадмаар улсын цол хүртэнэ гэсэн ард түмнийхээ итгэлийг хэдэн жил хөсөрдүүлсэн...

-Төрийн наадам бол төрийн наадам. Улсын наадмын торгон ногоон дэвжээ хатуу. Улсын наадам нэгийн даваанаас эхлээд харицулагатай барилдаан өрнөдөг. Улсын начин Б.Бадам Очир, дархан аварга Б.Бат- Эрдэнэ, улсын арслан Б.Ганбат, аймгийн арслан Б.Суманчулуун, улсын начин Д.Лхагвадоржид өвдөг шороодсоны дараа наадмын дэвжээ хатуу гэдгийг яс махандаа тултал ойлгосон. Бэлтгэлээ сайн базаагаагүй учраас би энэ оныг хүртэл улсын цолдхүрч чадаагүй болов уу? Өөртөө ийм л дүгнэлт хийж байна.

-2011 оны наадам багагүй хэл ам дагуулсан. Ялангуяа долоогийн даваанд Ц.Содномдоржтой хийсэн барилдаан...

-Одоо энэ талаар сөхөххэрэг байна уу? Засуулчид, хөлийн цэц гээд шийдвэр гаргагчид шийдвэрлэсэн асуудал шүү дээ. Ямар ч барилдааны даваа бүхэн хариуцлагатай байдаг. Ялангуяа энэ жилийн төрийн наадамд зовон байж давчихаад ямар шийдвэр гарахыг хүлээж зогссоны эцэст улсын заан цолны болзол хангаж, төрийн есөн хөлт цагаан тугаа тойрох үед их баярласан. Энэ мөчийг ямар их хүлээлээ дээ.

-Наймын даваанд хүч үзэхэд та ханачихсан байсан юм уу?

-Магадгүй ээ. Сэтгэл хөдөлсөн учраас анхаарлаа төвлөрүүлж амжаагүй байж болох. Наймын даваанд С.Мөнхбат аваргыг юу хийх гэж байгааг анзааралгүй, барьц дутуу авсан тул хутгах мэхэнд нь унасан. Хэдэн ч удаа давсан, ямар ч барилдаанд би ханахыг хүсдэггүй. Гэсэн ч энэ удаа болж өгөөгүй, богино хугацаанд өвдөг шороодсон. Энэ барилдаан надад том сургамж үлдээсэн юм. Наадмын дараа магтаал, шүүмжлэл аль алиныг нь сонсож өөрийнхөөрөө хүлээж авсан.

-6002 бөх хүч үзсэн Гиннесийн барилдаанд зодоглоход алдаагаа давтахгүйг хичээсэн нь лавтай.

-Энэхүү барилдаанд түрүүлсэн болохоор өөрийгөө азтай бөх гэж бодож байна. Гиннесийн номонд бичигдэх 6002 бөхийн барилдаан бидний хувьд цоо шинэ ертөнц. Урьд нь өрж үзээгүй бөхчүүдтэй нэгийн даваанаас эхлээд таарсан учраас хянуур барилдах нь чухал байлаа.
Хориод байвч мэхээ хийдэг сумын заанууд, арал бяртай аймгийн цолтнууд бүгд л миний өрсөлдөгчид. Барилдаан бүхэн хариуцлагатай байлаа. Уг барилдааны үзүүр, түрүүнд С.Мөнхбат аваргатай таарч барилдахад хутгангуут нь хөлөө өргөөд дагаад эргэсэн. Мөнхбат аварга чац багатай учраас барьц авч амжаагүй. Түүнийг давсны дараа л түрүүлсэн гэдэгтээ итгэсэн юм. Уг барилдаанд түрүүлсний гэрч болсон суваргаа гэрийнхээ хойморт залсан. Бөх болсныхоо үр шимийг хүртэж л явна.

-Түүхт барилдаанд түрүүлээд багшаасаа урмын үг сонссон нь мэдээж. З.Дүвчин зааныг шуурхай барилдаанаараа олны хүндлэл хүлээсэн бөх гэдгийг хүмүүс андахгүй. Таны барилдаанд багшийн тань тактик их нөлөөлдөг болов уу?

-Багш маань барилдааны ухаан сайтай. Над шиг бярдаж, муйхарлаад байдаггүй, хэрхэн барилдахаа толгойдоо “бичдэг” байсан болов уу гэж боддог. Бидний алдаа дутагдлыг сайн хэлдэг учраас ганц угийг нь ч алдалгүй сонсохыг, тусгаж авахыг хичээдэг. Ер нь багшаасаа магтаалын үг цөөн сонсчээ. Түрүүлсэн барилдааны дараа ч гэсэн “Чи түүнтэй барилдахдаа мэхээ сайн хийгээгүй. Тийм алдаа гаргасан. Түүнээс өөр бөхтэй таарсан бол чамайг аль хэдийнэ унагачихсан” гэж хэлдэг. Заан болсны дараа баяр хүргэсэн, бас шүүмжилсэн. “Багш нь наад цолыг чинь 11 жил барилдаж байж авсан юм. Улам илүү барилдах ёстой шүү” гэж ирээд л барилдаануудыг маань шүүмжилсэн. Гиннесийн барилдаанд түрүүлчихээд зогсож байхад өөрөө түрүүлсэн юм шиг баярлаж байсан багшийгаа хараад сэтгэл хөделсөн шүү. “Чи одоо л барилдаж сурч байна” гэсэн үг нь надад юу, юунаас илүү том шагнал.

-Түүхэн барилдаанд түрүүлчихээд нулимс унагасан уу?

-Бөхийн босоо цагаан хийморьтоо нулимс гаргаж байгаагүй. Монгол бөхийн дэвжээг хүндэлдэг учраас уйлж, эсвэл дэвжээгээ балбан сэтгэлээ илэрхийлэхийг хүсдэггүй, Домогт бөхчүүд бидэнд өвөрмөц ёс заншил өвлүүлсэн. Бид ч үр хойчдоо энэ заншлыг тэр чигээр нь үлдээх учиртай.

-Таны дархан мэх юу вэ?

-Дархан мэх ховор. Нааж этдэг мэхийг хийх дуртай. Багадаа л энэ мэхийг хийдэг байсан, эвийг нь тааруулан хийхийг хичээдэг. Гэхдээ миний хүссэнээр болохгүй шүү дээ. Өрсөлдөгчийнхөө зогсолт, хөдөлгөөнд тааруулж барилдах хэрэгтэй. Ялангуяа өрсөлдөгчөө мэдрэх нь хамгийн чухал.

-Таны барилдааныг үзэж суухад эрэмгий, омогтой юм шиг санагддаг. Амьдрал дээр ч гэсэн та ийм хүн үү?

-Бидний барилдааныг үзэж баясах гэж Бөхийн өргөө дүүрэн үзэгчид цуглардаг учраас тэднийг чилээхгүй, уран хурц барилдаанаараа хөгжөөх нь бидний үүрэг, Тиймээс би ямар ч уед шударга, шуурхай барилдахыг зорилгоо болгодог юм. Хүн хийж чаддаг ажлаараа омогшиж, онгирч, түүнээсээтаашаалавдаг. Минийчаддаг ажил бөх барилдах. Тиймээс сайхан барилдаан хийхийг л чухалчилдаг. Ард түмэн биднийг барьц сонгохыг, бие биетэйгээ муудалцахыг харах гэж ирдэггүй. Би заалны барилдаанд барьц сонгоод байхыг хүсдэггүй юм.Бөхчүүд дэвжээн дээр өрсөлдөгчид, бусад үед найзууд байдаг. Амьдрал дээр би сайн хань, халамжит аав, өмөг түшигтэй ах, дуулгавартай шавь, дүү байхыг хичээдэг.

-Улсын цол нэмсний дараа хамгийн их анзаарагдсан өөрчлөлт юу байв?

-Ам авах л хамгийн хэцүү санагдсан. Дандаа тунадаг болохоор үүндээ дасчихсан байсан шүү. Тунах нь илүү сайхан ч юм шиг санагдсан.

-Олны танил болсон хүн алхам бүртээ хянуур хандах ёстой болчихдог. Та өөрийнхөөрөө байж чаддаг уу?

-Дүр эсгэхийг огтхон ч хүсдэггүй. Харин ард түмнийхээ хайр хүндлэлийг дааж, зөв үлгэр дууриалалтай байх нь миний үүрэг. Ч.Санжаадамба гэсэн нэрэндээ биш, бөх хэмээх алдраа сэвтүүлэхгүй явахыг хичээдэг.

-Ингэхэд Монгол туургатны барилдааны аваргаар цаашид олон удаа тодрох төлөвлөгөөтэй биз?

-Бэлэн ам гарч болохгүй шуү дээ. Ямар ч гэсэн гурван барилдаанд завсаргүй түрүүлсэн. Цаашид ч оролцоно. Аймгийн цолтойдоо гурвууланд нь түрүүлсэн юм. Монголдоо, ӨМӨЗО-ны Шилийн хотын Шар талд, дараа жил нь Улаан-Үдэд түрүүлж олон бөхтэй найз нөхөд болсон.

-Ч.Санжаадамба хэзээ төрийн наадамд түрүүлэх бол?

-Миний бэлтгэлээс бүх зүйл шалтгаална. Төрийн наадмын торгон дэвжээ чанга шүү.

-Чөлөөт бөхөөр ямар амжилт гаргасан билээ?

-Чөлөөтийн дэвжээндээ бэлтгэл хийдэг хэвээрээ. Гавьтай амжилт гаргаж байгаагүй. Өсвөрийн УАШТ, оюутан залуучуудын УАШТ-д түрүүлж байсан. БНСУ-д болсон залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж билээ. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль авч узээгүй. Цаашид чөлөөтөөр барилдахсан гэж боддог. Их спортоор хичээллэх сайхан шүү.

-Чөлөөтийн хэдэн кг-д барилдах бол?

-120-иос дээш жинтэй хүн бэлтгэл хийнэ үү гэхээс тэмцээнд оролцох хэцүү. Одоо миний жин 130 гараад байгаа.

-Олимпод оролцохыг тамирчин бүхэн хүсдэг...

-Манай спортын хөгжил дээшилж байгаа учраас Лондоны олимпод олон бөх хүч сорьж, өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Тиймээс би ойролцоо жинтэй тамирчдын бэлтгэлийг цөөн өдөр ч болсон хангах хүсэлтэй. Зөвхөн чөлөөт ч гэлтгүй, жүдочдын хэн нэгэнд бэлтгэл хийхэд тусалж яагаад болохгүй гэж. Энэ нь тухайн тамирчинд, бас миний бэлтгэлд үр дүнтэй.

-Та олимпод оролцохыг мөрөөддөг биз дээ?

-Олимпод оролцох хүмүүс өөр л дөө. Дөрвөөс найман жилээр бэлтгэгдсэн, туршлагатай, сахилга баттай тамирчид олимпод оролцдог. Харин хөдөө очиж, мах чанаж идэн, айраг ууж явдаг хүн олимпод оролцоно гэж амлавал том эндүүрэл.

-Тэгвэл үндэсний бөхийн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Мэдээж багшийнхаа удирдлагад хийдэг. Мөн нутгийн ах нар болох Г.Өсөхбаяр аварга, Д.Хишигдорж, Ч.Гочоосүрэн, Д.Рагчаа заан, харцага Т.Мөнгөнцоож, М.Батжаргал, Батбаатар начин М.Цанлиг зэрэг бөхийн зөвлөгөөг сонсож, хүч сэлбэдэг.

-Д.Дагвадорж аварга танд улсын аварга болохыг ерөөн хөөрөг бэлэглэсэн гэж сонссон...

- Ноднин Эрдэнэтийн наадмын бөхийн барилдаанд би түрүүлсэн юм. Дагваа аваргын хурдан хүлэг азарганы уралдаанд манлайлсан. Наадмын дараа аваргатай уулзахад дөрвөн хүчтэн сийлсэн, шүрэн толгойтой цагаан хөөргийг “Сийлбэрлэсэн хүчтэнүүд нь хар цагаан хэл ам дардаг юм. Миний дүү ирэх жил аварга болоорой” гэж хэлээд гардуулсан. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэсэн эртний үг бий. Би ахынхаа захиасыг биелүүлэн, энэ жил түрүүлж чадаагүй болохоор хөөргийг нь дашням, Балжинням давхацсан билэгт айн өдөр цагаан хадагны хамт Дагваа аваргад эргүүлж барьсан.

-Дагвадорж аварга таныг тэгж үнэлсэн болохоор улсын аварга болох цаг ойрхон л байна даа?

-Улсын заан цолыг хэр баргийн авын хүү аваад байдаггүй. Өөрийнхөө цолонд эзэн байх нь хамгийн чухал гэж би боддог. Хүн чаддаг зүйлээрээ омогшиж, хийморьтой явах ёстой. Би ингэж л барилдахыг чармайдаг.

-Наадмын дараах өдрүүдэд этгэл хөнгөрч, том ачаа авчихсан юм шиг санагддаг биз?

-Тэгэлгүй яахав. Энэ жилийн наадмын дараа хөдөө явж, аавындаа очсон. Мөн Хашаат сумын дунд сургуулийн 90 жилийн наадамд оролцлоо, нутгийнхан маань надад зориулж бэсрэг наадам хийсэн. Дараа нь Тариат суманд байдаг дүүгийндээ очиж амарсан. Энэ зун амарч ээгүйгээрээ л амарлаа. Би хөдөө явах дуртай. Цэлийсэн талд алхах сайхан.

-Нутгийн тань үзэсгэлэнт газруудын зураг танайд бий юү?


-Эх орны маань үзэсгэлэнт газар, миний шүтээн Суварга хайрхан, Булган уул, Шилийн богдын зураг бий.

-Бөхчүудээс допинг илэрсэн сэн мэдээ ард түмнийг цоччирдуулсан. Бөхчүүдийн нэрийг нууцалсан тэр үед танд ямар бодол төрсөн бол?

-Бөхчүүдээс допинг илэрлээ л гэдэг. Үнэн, худал нь бүү мэд. Допинг хэрэглэсэн хүн байгаа юм бол тэдний цол чимгийг хурааж, барилдах эрхийг нь хасах хэрэгтэй биз дээ. Үндэсний бөх монголчуудын өв соёл болохоос өнөөдөр, өчигдрийн жижиг асуудал биш. Допингийн шинжилгээ авах нь зүйтэй, цэвэр шударга барилддагаа харуулахын тулд хамгийн түрүүнд шинжилгээ өгөх нь миний үүрэг гэж ойлгодог. Үндэсний бөхийг цэвэр ариун байлгаж, үнэнч өрсөлдөөнийг бэхжүүлэхэд допингийн шинжилгээ их үүрэгтэй учраас хэзээ ч өгөхөд ямагт бэлэн байна.

-Таны гаргаж байгаа өндөр амжилт ар гэрийн ая тухтай байдалтай салшгүй холбоотой болов уу. Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?

-Миний ханийг Б.Солонго гэдэг. Булганы Хишиг Өндөр сумын харьяат. Гэргий маань бөхийн удамтай. Намхай, Лувсанжамба гэж алдартай аваргуудын үр сад.

-Танилцахдаа та энэ талаар мэдэж байсан уу?

-Үгүй, үгүй. Сумын заан цолтой байхдаа Солонготойгоо танилцсан. Амьдралаа бид багаас нь эхэлсэн. Айлын өрөө хөлслөн сууж, автобусны мөнгөө хувааж явсан өдөр олон бий. Тэр бүхэнд хань минь сэтгэлээрээ дэмжиж, амжилтад хүрэх их итгэл хайрласаар ирсэн. Бид нэг хүүтэй. Хүү минь дөрвөн настай.

-Эхнэр тань сэтгүүлч гэл үү?

-Тиймээ.Сэтгүүлчийн мэргэжилтэй. Гэхдээ одоо мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Хүү, бид хоёрыг асарч сувилахаас эхлээд ар амьдралаа зохицуулах бүх ачааг үүрч яваа хүн.

-Та хоёр хуримаа хийсэн үү?

-Ирэх жил хуримаа хийх бодолтой. Энэ жил хийхээр төлөвлөж байсан ч амжсангүй.

-Хүүг тань хэн гэдэг вэ? Ирээдүйд бөх болгох уу?

-Өсөхжаргал гэдэг юм. Намайг бэлтгэлээсээ ирэхэд манай аварга хамт тоглох гээд пижигнэж гарна. Ямар ч их ядарсан байсан хүүгээ хараад бүхнийг умартдаг. Хүүхэд аз жаргалын цэцэг юм.

-Дээр хоёулаа Дагваа аваргын хөөрөгний талаар ярьсан. Намхай аваргын багадаа өмсөж байсан хувцас танд байдаг тухай сонссон юм байна. Эртний аваргуудтай холбоотой өөр сонирхолтой түүх гэвэл?

-Сайхан сумын наадамд түрүүлсний дараа Цэрэн аваргын хүүхдүүд надад өөрсдийн урласан малгай, зодог шуудгийг бэлэглэж, өндөр амжилт гаргахыг ерөөж билээ. Үндэсний бөхийн эдгээр өмсгөл сэлтийг би хүндтэй газраа хадгалдаг. Сайхан сумын лам ах маань Намхай аваргын багадаа өмсөж байсан хуучин зодог шуудгийг өгсөн нь надад одоо ч бий.

-Жин нэмэхийн тулд хоол их иддэг биз?

-Хоолонд сайн биш ээ. Өдөр хоёр. орой нэг аяга хоол идэх жишээтэй. Өглөө хөнгөн хооллоно. Монгол хоолондоо дуртай. Ногоотой хоолонд нэг их таатай биш.

-Ан гөрөөнд морддог уу?

-12 настайдаа тарвага буудаж байсан. Одоо бол больсон. Тэгээд ч Монголын ан амьтан цөөрч байхад би дээрээс нь нэрмээс болоод яах вэ?

-Адууны бэлчээрт хийморио сэргээх сайхан гэж та ярьсан. Олон адуутай юу?

-Адуунд дуртай. Өөрийн гэсэн хэдэн адуу бий. Адууны удам угсаагаа сайжруулах юмсан гэж боддог юм.

-Үндэсний бехөөс өөр ямар спорт сонирхдог вэ?


-Бөхөөс гадна, шагайн харваа, үндэсний сур сонирхдог. Ялангуяа шагай харваж болмоор санагдаад байдаг юм.

-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын барилдаанд тань амжилт хүсье.

-Баярлалаа. Энэ дашрамд намайг аймгийн начин байхаас минь дэмжиж, өндөр итгэл хайрласаар яваа Монголынхоо ард түмэнд гүнээ мэхийн, чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бөх болсон цагаас минь тусалж, үргэлж урам зориг хайрлаж ирсэн Ням-Осор ах, Баярмаа эгч, УБЭҮ-ийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн захирал Д.Бат- Эрдэнэ ахдаа баярлаж явдгаа танай сониноор дамжуулан уламжилмаар байна.

Бидний ярилцлага ийн өндөрлөв. Дэвжээн дээр эрэмгий байхыг хүсдэг, өөрийнхөө барилдаанд омогшдог Санжаадамба энгийн үед даруухан, анд нөхөдтэйгөө нийтэч нэгэн. Тэр цаашид төгс барилдаанаараа түүхийн хуудсыг олонтаа шинэчлэх нь лавтай. 25 настай энэ залуугийн өмнө гэрэлт ирээдүй, саруул амьдрал нээлттэй байна. Санжаадамбынх гэсэн өвөрмөц барилдааныг бий болгож, өөрийн орон зайг эзэлсэн Архангайн хүчтэний мөрөөр олон залуус замнаж, Ч.Санжаадамба хэмээх нэрийг олон эцэг, эх дөнгөж төрсөн шинэ иргэнд хайрлаж буй нь дамжиггүй.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Nok » Thu Nov 03, 2011 9:11 am

Сүрхий ярилцлага өгсөн байна шүү. Их зөв бодолтой хүн юм гэж ойлголоо. Олимпын тамирчны бэлтэглд нь нэмэр болох юмсан, цөөрч байгаа ан амьтан дээр би нэрмээс болоод яахав гэдэг хэсгүүд нь таалагдав. Бас:

Та олимпод оролцохыг мөрөөддөг биз дээ?

-Олимпод оролцох хүмүүс өөр л дөө. Дөрвөөс найман жилээр бэлтгэгдсэн, туршлагатай, сахилга баттай тамирчид олимпод оролцдог. Харин хөдөө очиж, мах чанаж идэн, айраг ууж явдаг хүн олимпод оролцоно гэж амлавал том эндүүрэл.


Хэсгийг уншаад татаж унах шахав. :-o
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby AG » Thu Nov 03, 2011 9:36 am

Сайхан ярилцлага байна
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Voyage » Thu Nov 03, 2011 10:40 am

Ер нь дэвжээн дээр л хурц ирэмгий, хаяа мангар ч юм шиг харагддаг л болохоос дотроо бодолтой, доороо суурьтай хүн юм гэж ойлгоод байгаа ш дээ, Монгол уламжлалуудыг ягштал сайхан биелүүлдэг, магадгүй хөдөө өссөнтэй ч холбоотой байх, Санжаадамбыг түрүүлэхээр зодогоо тайлан байлуулж байгааг нь харах сайхан байдаг, ингэж бай шагналаа авдаг хүн байдаг билүү...
User avatar
Voyage
 
Posts: 444
Joined: Mon Oct 24, 2011 6:54 pm
Location: UB

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby El Payaso » Thu Nov 03, 2011 11:52 am

өө хэзээ язааны аварга хүн шиг л ярилцлага өгсөн байна ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Toba's » Thu Nov 03, 2011 12:02 pm

Харин 2007 оны намар манай ангийн хэдийг зодсоноосоо хойш огцом сайжирцан хүндээ гэж кк. Манай ангийн 2 бандийг хооронд нь мөргөлдүүлээд буцаж ойгоод ирэхэд нь нэг нэг дэлссэн гэж байгаа. Энэ явдал их инээдтэй бааранд хоорондоо муудалцаад манай ангиас ядаж байхад дандаа жааханчууд нь байсан байгаам хаха Санжаа хэдэн нөхөдтэй явсан тэр үед дөнгөж тодорч байсан үе нь байх тэдний ширээний хундагыг манайхан хагалаад төлбөр төл гэсэн манай ангийн хамгийн жижиг биетэй банди мөнгө алга савхин хүрэмээ өгье гэсэн Санжаа би наадахаар чинь яах юм бээлий хийлгэх юмуу гэсэн гэнэлээ хаха супер онигоо шүү одоо манайхан уулзахаараа тэрийг ярьж үхтлээ инээлддэг. Бас манай ангийн нэг охин муусайн ШРЕКҮҮД гэсэн чинь Санжаа Шрек гэж юу юм бэ гээд найзуудаасаа асуусан нөгөө хэд нь хүүхэлдэйн киноны баатар гэж хариулаад бараг тэрнээс болж манай ангийн хэдийг гөвшсөн гэдэг байх, бас л гоё онигоо биз. Дараахан нь манай ангийн нэг нөхөр зурагтаар бөх үзсэн яг нөгөө мангар амьтан чинь барилдаж байна гэнэ шүү уначаасай гээд бодоод байсан Рагчаа зааныг хүртэл хаясан гэж байгаам тэр барилдаан дээрээ хэхэ хөгжилтэй ч юмаадаа.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby El Payaso » Thu Nov 03, 2011 12:13 pm

:-o
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby spain man » Thu Nov 03, 2011 12:26 pm

:-o :-o :-o
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13580
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby goalman » Thu Nov 03, 2011 1:01 pm

Өө сайхан ярилцлага...Дажгүй бодолтой сайн залуу юм аа...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby crusader » Thu Nov 03, 2011 5:59 pm

Toba's wrote: тэдний ширээний хундагыг манайхан хагалаад төлбөр төл гэсэн манай ангийн хамгийн жижиг биетэй банди мөнгө алга савхин хүрэмээ өгье гэсэн Санжаа би наадахаар чинь яах юм бээлий хийлгэх юмуу гэсэн гэнэлээ

:-o :-o :-o :-o :-o :-o :-o :-o
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Могжоохон » Thu Nov 03, 2011 6:00 pm

:-o :-o
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Penny_deegii » Thu Nov 03, 2011 6:14 pm

Хахахаха тэр Шрекийг асуудаг бол :-o
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Takanohana_Nowitzki » Thu Nov 03, 2011 6:54 pm

Сайхан ярилцлага бна, нээрээ хааяа харахад маанаг ч юм шиг ямар сайндаа сарлаг Санжаа нтр гээд шоолоод байдаг байсан, сүрхий залуу байна, ийм бодолтой энийгээ хэрэгжүүлж чадвал хол явнөө, дээр нь бяр тэнхээ бие хаа харамгүй бхад. хэл ам, бэртэл гэмтлээс хол явах болтугай. ер нь ухаантай хүн л мундаг барилддаг гэж байгаам.
Тоба-ийн ангийхний онигоо татаагаад хаячлаа :-o :-o :-o
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby 1220 » Fri Nov 04, 2011 9:22 am

Манай нэг найз аймгийн начин л тэгдгийн штээ Санжаа бөх болчих гэж гээл
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Tsagaan-Uvgun » Fri Nov 04, 2011 1:52 pm

Манай хүн баавартай ярилцлага өгчээ. Одоо цагт мань эрийг хазайлгах араатан ч байхгүй. Өсөхөө заан, Даваабаатар, Бат-Орших, Содном харцага энэ хэд 1 үе МОнгол бөхийн нэрийг авч явна даа
Tsagaan-Uvgun
 
Posts: 27
Joined: Thu Apr 21, 2011 12:42 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Tsagaan-Uvgun » Fri Nov 04, 2011 1:55 pm

Санжаа даян аварга бол хийxих бхаа, тэгээд хойноос орж ирэх хүүхдүүдийг харж байгаад дархан авагад 1 зүтгэнэдээ
Tsagaan-Uvgun
 
Posts: 27
Joined: Thu Apr 21, 2011 12:42 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Цоомоо » Fri Nov 04, 2011 2:05 pm

1220 wrote:Манай нэг найз аймгийн начин л тэгдгийн штээ Санжаа бөх болчих гэж гээл

Өөрөө чадаагүй байж тэгж хэлэх муухай л даа.
Санжаа шиг төрчихсөн гарыг тэгж хэлж байхыг бодоход өөрөө бол мундаг нөхөр юм байна даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests