МОНГОЛ НААДАМ 2013

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү бөх таны бодлоор?

у.ав С.Мөнхбат
9
11%
у.а Г.Эрхэмбаяр
31
36%
у.а П.Бүрэнтөгс
8
9%
у.г Д.Рагчаа
1
1%
у.з М.Өсөхбаяр
0
No votes
у.з Ч.Санжаадамба
17
20%
у.х Ө.Бат-Орших
5
6%
у.х Ц.Содномдорж
5
6%
у.х Ө.Даваабаатар
0
No votes
у.н Э.Энхбат
1
1%
у.н Р.Пүрэвдагва
1
1%
Өөр бөх түрүүлнэ
7
8%
 
Total votes : 85

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Fri Jul 05, 2013 11:20 am

Yago wrote:Үндэсний баяр наадмын хуулийн төслийг батлав.
гэнэ дээ.


явцдаа жаахан засна гээд байсан, яг ямархуу найруулгатай болсон юм бол?
мөн хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Fri Jul 05, 2013 11:22 am

Эрхэмбаяр арслан түрүүллээ гэхэд тэгээл Сумъяа аварга шиг шууд шуударчих байхдаа.
Тэгэхээр дэмий санагдаад байгаа юм.

Шууд л тэр Мөнхбат, Бүрэнтөгс, Санжаадамба ... энэ тэрийнх нь нэг нь түрүүлвэл зүгээр л юмдаа.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Fri Jul 05, 2013 11:26 am

munkhbayar_AC wrote:Цагааны бичсэн таамагаас харж байхад 2 пүрэв 3 дээр бол тунахгүй нь мэдээж. 4 дээр бол бас таархааргүй л харагдаж байна. Ду, Лхагвадорж, Жагаа, Гончиг нтр 4-ийн нугалааны төгсгөлд таарчих юм биш биз дээ.


Харин ч миний бичсэнг харахад бол ТУНАХ нь тодорхой л юм шиг байгаа юмдаа.
Хамгийн сүүлийн 2 начин, Пүрэв дагва 3 хүнээс ам авна гэж бол бодохгүй л байна.
Тунах л байх. Ядаж Пүрэвсайхан нь хэн нэг арслантай /Эрдэнэхүүтэй/ тунаж үлдэж болох юмдаа.

Bakhdal wrote:
ЦАГААН wrote:3 давж болзошгүй нөхдүүд ...

20. у.х Пүрэвжав
21. у.х Элбэг
22. у.х Ганхуяг .


Элбэг, Ганхуяг 2 бол 3 дээр нутгийнхаа залуус, эсхүл шавь, дүү нараа явуулах байхаа да.


Авах бол авахаар байсан, гэхдээ Ганхуяг бол 3 давчвал 4 дпээр таарсан хүнээсээ МАШ ИХ мөнгө салгаж болохыг сайн мэдэж байгаа, энэ талаар мэргэшсэн хүн шүү дээ. Элбэг бол түрүү жилийг болтол 3 дээр хэвтэж өгөх тухай бодоогүй л яваа.
Энэ хэдийн оронд орж ирж болох юм гээд доор нь хэдэн харцага бас нэмж бичиж байгаа. Гол тооцоо нь бол улсын цолтон хэд байгаад аймгийн цолтон 4 дээр хэд гарч ирэх вэ? гэдгийг л тооцох гээд байгаа юм.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Yago » Fri Jul 05, 2013 11:29 am

ЦАГААН wrote:
Yago wrote:Үндэсний баяр наадмын хуулийн төслийг батлав.
гэнэ дээ.


явцдаа жаахан засна гээд байсан, яг ямархуу найруулгатай болсон юм бол?
мөн хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

http://politics.news.mn/content/150293.shtml
Ийм л юм байна. Нарийн юм алга шиг байна.
Яарахыг бодоход энэ наадмаас хэрэгжүүлкээд байгаам болов уу.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 05, 2013 11:32 am

Yago wrote:Үндэсний баяр наадмын хуулийн төслийг батлав.
гэнэ дээ.



Түрүүлээгүй хүнд аварга цол дэмий гэж өчигдөр олон хүн ярьсан бсан, тэрийг нь засах боломжтой гэж байснаа хэвээрээ явчиж байгаам уу даа. дух юмаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Fri Jul 05, 2013 11:37 am

Takanohana_Nowitzki wrote:
Yago wrote:Үндэсний баяр наадмын хуулийн төслийг батлав.
гэнэ дээ.



Түрүүлээгүй хүнд аварга цол дэмий гэж өчигдөр олон хүн ярьсан бсан, тэрийг нь засах боломжтой гэж байснаа хэвээрээ явчиж байгаам уу даа. дух юмаа.


за наагуур чинь бол Сумъяа даян болно гэсэн үг шүү дээ. 3 үзүүрлээд арслан + 10 даваа гээл ОК
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Fri Jul 05, 2013 11:40 am

хамгийн дух нь АВАРГА хүн 9 давбал яах вэ? гээд маш хүнд асуулт байгаа ш дээ. Энэ бол маш том алдаа.
2019 2020 2021 онд түрүүлвэл ДАЯН
2020 2021 2022 онд түрүүлвэл ДАРХАН болж таараад байгаа юм.

харин тэр 2 үзүүрлэсэн хүн 3 дахиа үзүүрлэвэл АРСЛАН, түрүүлвэл АВАРГА гэдэг нь уг нь нилээн тооцоо хийж байж өгсөн бололтой.
Гэвч ГАРДИ дээрээс 9 давж түрүүлээд ШУУД АВАРГА-руу үсэрдэг болох нь дээ ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Yago » Fri Jul 05, 2013 11:46 am

2 үзүүрлэцэн хүн Үзүүр түрүүн дээр очоод найраанд орох нь байшд. Цолоо авна, мөнгөө авна.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Daramaa » Fri Jul 05, 2013 11:52 am

Yago wrote:2 үзүүрлэцэн хүн Үзүүр түрүүн дээр очоод найраанд орох нь байшд. Цолоо авна, мөнгөө авна.


Та нар энэ хуулийн талаар ямар бодолтой байна.Надад бол дүйцүүлэх нь бол зөв зөв ч жаахан ялгаварлан гадуурхчихлаа.Дээр нь хэд хэдэн учир битүүлэг алдаа ихтэй хууль шиг болчихлоодоо.Энгийн надад ийм их цоорхой харагдаж байхад хуулийг хэрэгжүүлэгч нь яачиж хэрэглэхээр болчих юмаа.
Daramaa
 
Posts: 329
Joined: Wed Nov 25, 2009 7:02 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby munkhbayar_AC » Fri Jul 05, 2013 11:57 am

надад лав наад чинь дэмий хуулийнтөсөл санагдаж байна дараа нь бөөн бантан.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ider » Fri Jul 05, 2013 11:58 am

ЦАГААН wrote:
Takanohana_Nowitzki wrote:
Yago wrote:Үндэсний баяр наадмын хуулийн төслийг батлав.
гэнэ дээ.



Түрүүлээгүй хүнд аварга цол дэмий гэж өчигдөр олон хүн ярьсан бсан, тэрийг нь засах боломжтой гэж байснаа хэвээрээ явчиж байгаам уу даа. дух юмаа.


за наагуур чинь бол Сумъяа даян болно гэсэн үг шүү дээ. 3 үзүүрлээд арслан + 10 даваа гээл ОК

Сумьяа 4(98,99,03,05) үзүүр +10 даваа :D
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby munkhbayar_AC » Fri Jul 05, 2013 11:59 am

Ер нь энэ баяр наадмыг хуульчилдаг нь зөв ч юмуу даа. Бөхийн холбоо өөрсдөө аваад явчиж болох л асуудал шиг санагдаад байгаа.Баяр цэнгэлийн гэдэг утгаараа байвал уг нь зүгээр дээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby munkhbayar_AC » Fri Jul 05, 2013 12:03 pm

ЦАГААН wrote:
munkhbayar_AC wrote:Цагааны бичсэн таамагаас харж байхад 2 пүрэв 3 дээр бол тунахгүй нь мэдээж. 4 дээр бол бас таархааргүй л харагдаж байна. Ду, Лхагвадорж, Жагаа, Гончиг нтр 4-ийн нугалааны төгсгөлд таарчих юм биш биз дээ.


Харин ч миний бичсэнг харахад бол ТУНАХ нь тодорхой л юм шиг байгаа юмдаа.
Хамгийн сүүлийн 2 начин, Пүрэв дагва 3 хүнээс ам авна гэж бол бодохгүй л байна.
Тунах л байх. Ядаж Пүрэвсайхан нь хэн нэг арслантай /Эрдэнэхүүтэй/ тунаж үлдэж болох юмдаа.

Хэд дээр тунана гэж үзэж байна 3 дээр үү, 3 дээр чинь 128 босийшдээ. 63 хүн ам авна. саяын чиний таамаг дээр тэр 2 чинь 40 хэд дээр байгааз.тэхээр ам авах бишүү гэж бодохын
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ider » Fri Jul 05, 2013 12:05 pm

За бөхийн цол жинхэнэ утгаараа үнэ цэнээ алдаад жонгуурсан юм боллоо л до. Манайхан цөөхөн хэдэн хүний төлөө нийтийг хамарсан маапаантай юм хйиж байх юм. Мөнхэрдэнэ, Гантогтох сайхан арслан, гарьдаараа байвал өөрсдөд нь ч , бөх сониргч бидэнд ч гоё шд. Одоо тэгвэл ер нь гарьд харцага цолыг хасчихсан нь дннр юм байна доо.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Аагий » Fri Jul 05, 2013 12:09 pm

7-оос доошоо бол найраатай :ногоон:


Р.Нямдорж: Долоогийн даваанаас дээш найрааны асуудал байхгүй


Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ярилцлаа.

.

-Үндэсний их баяр наадам удахгүй болно. Та бөхийн галаар явав уу. Бөхчүүдийн өнгө хэр байна?

-Явалгүй яахав. Хэд хэдэн галаар орсон. Бөхчүүд маань бяр, хүч нь тэгшрээд бэлтгэл сайтай байна лээ. Сүүлийн жилүүдэд Улсын баяр наадамд ямар бөх түрүүлэхийг урьдчилан хэлэх боломжгүй болсон. Учир нь бөхчүүд бэлтгэлээ сайн базааж, ур чадвараа гаргаж барилддаг болжээ. Үүний нэг жишээ нь, өнгөрсөн жилийн Улсын баяр наадамд аймгийн арслан түрүүлсэн бол түүний өмнө жил Улсын начин хүн түрүүлж байсан. Тиймээс энэ жил тийм бөх сайн барилдаж, түрүүлнэ гэж хэлэх боломжгүй.

.

-Сүүлийн үед залуу бөхчүүд хүч түрэн гарч ирж байна. Өнгөрсөн жилийн наадам гэхэд урьдаас таашгүй шинэ залуучуудаар хүч нэмж байсан шүү дээ?

-Монгол бөх ажил эрхлэлтийн шинжтэй болсон. Хуучин цагт улсын заан Долгорсүрэн жолооч, улсын заан Амартүвшин жолооч, улсын заан Давааням цагдаагийн дарга гэдэг ч юм уу тус тусдаа ажилтай хүмүүс байлаа. Өнөөдөр бол зөвхөн барилдах ажлаа хийдэг хүмүүс болонгуут хэн бэлтгэл сайтай нь гарч ирдэг болсон. Хуучин цагт хэн байгалиас илүү заяагдсан нь хаядаг байсан бол одоо бэлтгэлтэй нь амжилт үзүүлдэг болсон. Дөрвийн давааг оноолттой болгосон нь аймгийн цолтой бөхчүүдэд ташуур болж өгсөн. Дөрвийн даваанд хэнтэй ч таарч болно. Хэнбугайг ч хаяж байж дээд цолонд хүрнэ гэсэн шийдлээр залуучууд эрэмгий барилддаг болсон. Өнгөрсөн жилийн барилдаанд залуучууд үнэхээр таашгүй гоё барилдлаа. Залуусаар бахархах ёстой. Бүгдийг харлуулж болохгүй биз дээ. Ард түмний яриад байгаачлан цолны найрааны асуудал байхыг үгүйсгэхгүй. Харин долоогийн даваанаас дээш найрааны асуудал байхгүй гэж хэлэх байна.

.

-Улсын баяр наадамд монгол туургатны бөхчүүд зодоглодоггүй. Тэгсэн хэрнээ цагаан сар болон бусад заал, сорилгын барилдаанд тэд зодоглоод байдаг. Энэ ямар учиртай юм бол?

-Энд жаахан зөрүү бий. Бид Тува, Өвөрмонгол зэрэг монгол туургатны бөхчүүдийн Үндэсний их баяр наадмаас бусад бүх барилдаануудад зодоглохыг зөвшөөрч байгаа. Харин Монгол Төрийн наадамд өөр тусгаар улсын бөх барилдуулахыг дэмжихгүй байгаа юм. Яагаад гэвэл, Үндэсний их баяр наадам гэдэг чинь зүгээр нэг тэмцээн биш, 1921 оноос хойш тэмдэглэж ирсэн тусгаар тогтнолын баяр. Мөн монгол бөхчүүдэд цол олгодог монгол түмний баяр. Ийм баярт гадаад улсын бөхчүүдийг барилдуулах нь зохимжгүй юм.

.

-Үндэсний их баяр наадмын үеэр бөхчүүд допинг хэрэглэсэн эсэх тухай маргаан дэгддэг. Үүнээс болж МҮБХ допинг хэрэглэсэн гэх бөхтэйгээ үл ойлголцож, маргаан үүсгэх болсон?

-Бөхчүүдээс 1999 оноос хойш жил бүр допингийн шинжилгээ авч байгаа. Өөрөөр хэлбэл, тавын даваанаас дээших 32 бөхөөс шинжилгээ авдаг. Энэ шинжилгээг Допингийн эсрэг төвөөс авдаг. Бөхчүүдээс авсан шинжилгээний дээжийг БНСУ руу явуулдаг. Тэд нэг тамирчны шинжилгээг 200 гаруй ам.доллараар хийдэг. Харин тэндээс ирсэн хариуг манай холбооны эмнэлгийн комисс, тухайн спортын төрлийн холбооны Удирдах зөвлөл, мөн тамирчныг байлцуулан хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, МҮБХ допинг илэрсэн бөхөө олон нийтэд зарладаг үүрэгтэй. Бид тэр үүргээ л биелүүлсэн. Гэтэл зарим бөх өөрийн буруугаа ухамсарлахгүй, над руу дайрч давшлах үйлдэл гаргасан.

.

Уг нь тамирчин хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах бүрэн эрхтэй. Ер нь допингийн шинжилгээ авахад 100 грамм орчим шээсийг А, Б гэсэн хоёр саванд хийж явуулдаг. Ямар нэгэн маргаан гарлаа гэхэд үлдсэн Б савтай хэрэглэгдэхүүнийг дахин шинжилдэг. Тэгэхдээ тухайн тамирчин бүх зардлыг даана л даа. Б савны шинжилгээ А савныхаас ер нь зөрөхгүй.

.

-Улсын арслан Х.Мөнхбаатар та хоёр хоорондоо учраа олж ойлголцсон уу?

-Яг нүүр нүүрээ тулаад ойлголцсон юм байхгүй.

.

-Та үнэхээр Х.Мөнхбаатар арсланд “70 сая төгрөг өгье” гэсэн юм уу?

-Огт тийм зүйл болоогүй. Намайг бөхийн хамт олон мэднэ. Тэгээд ч надад тэр 70 сая төгрөг нь ч байхгүй. Байлаа ч, би хүүгийнхээ цолыг ахиулах гээд хүнд мөнгө өгөөд явах хүн биш. Миний хүү чинь начин авах гэж байгаа хүүхэд биш. Үнэндээ улсад үзүүрлэж байсан Улсын гарьд цолтой бөх хүн шүү дээ. Х.Мөнхбаатар хүн гүжирдсэнийг би сүүлд ойлгосон л доо. Хэн нэгэн цаана нь үг зааж өгсөн юм билээ. Одоо ч монголд бүтэн нэртэй хүн үлдээгүй юм биш байна.

.

Сонгуулиар аваргаа дэмжиж хамт байсан

.

-Сүүлийн үед цол, чимэгтэй бөхчүүд нэлээдгүй улс төржих хандлагатай болжээ. Энд МҮБХ-ны тэргүүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Ер нь бол манай үндэсний бөх улс төржөөгүй. Миний хувьд улс төрийн ямар нэг намын гишүүн биш. Гэхдээ сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн хажууд 50 хоногийн турш байлаа. Ингэхдээ би хоёр намын аль нэгийг сонгосондоо Б.Бат-Эрдэнэтэй хамт байгаагүй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын дархан аварга хүн дэвшиж байгаа учраас МҮБХ-ны тэргүүн хүний хувьд хамт байлаа. Хэрэв Б.Бат-Эрдэнэ маань энэ сонгуульд ялсан бол монгол бөхийн оюуны чадамж, нэр хүндийг дэлхийн түвшинд гаргах байсан. Энэ асуудлаа би Ц.Элбэгдоржид сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө хэлсэн.

.

Миний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарыг аль алийг нь олон жилийн өмнөөс мэднэ. Энэ залуучууд 1990 онд намайг их сургуульд багш болсон байхад нэг нь улс төрд, нөгөө нь спортод цахиур хагалж гарч ирж байсан түүхтэй.

Харин бусад бөхчүүд улс төрд өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгааг хувь хүний сонголт гэж хэлмээр байна.

.

-МҮБХ-ны дараагийн тэргүүнийг ямар намыг гишүүн байгаасай гэж хүсч байна вэ?

-МҮБХ бол аль нэг намын байгууллага биш. Бас миний хувийн өмч биш. Тийм ч учраас дараагийн тэргүүнээ аль нэг намыг харъяалалгүй хүн байгаасай гэж хүсэж байна. Би ажлын халаагаа өгөхдөө ч ийм шаардлага тавих болно.

.

-УИХ-ын гишүүн Р.Гончигдорж саяхан бөхчүүдэд цол чимэг нэмэх тухай хууль санаачлан, чуулганаар хэлэлцүүлсэн. Энэ хуулийн төсөлд танай холбооноос санал оруулав уу?

-Үгүй. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж үндэсний бөхийн цол чимэгтэй холбоотой хууль санаачилсан гэж сонссон. Гэхдээ манай холбоонд хуулийн төслийн талаар материал албан ёсоор ирүүлээгүй, санал аваагүй. Тэр ч байтугай, бөхчүүдээс санал аваагүй байна лээ. Үүнд МҮБХ гомдолтой байгаа. Гэхдээ дөрөв түрүүлсэн хүнд Дархан аварга цол олгох шаардлагатай гэдгийг манай холбоо хүлээн зөвшөөрч байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржоос өмнө МҮБХ-ны дэд тэргүүн Данзан бичиж байсан. Сураг сонсох нээ, түүний санааг хуулийн төсөл болгож байгаа бололтой. Түүнээс биш, цолыг дүйцүүлэн олгож огт болохгүй.

.

Эмэгтэй хүн барилдвал Монгол бөх биш

.

-Саяхан “Монголын эмэгтэйчүүдийн үндэсний бөхийн холбоо” байгуулагджээ. Үүнтэй холбоотойгоор цахим сайтуудад зодог, шуудаг өмссөн бүсгүйчүүдийн зураг цацагдаж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Тэр монгол бөх байж чадахгүй байх. Монгол бөхийн нэвтэрхий тольд “Нэгдүгээрт, монгол бөхөд жин тогтоож болохгүй. Хоёрдугаарт, монгол бөхийн гараа, дэвээ, дэлээ, шаваа зэрэг хөдөлгөөнийг өөрчилж болохгүй. Гуравдугаарт, монгол үндэсний бөхийн өмсгөлийг өмсөх жаягийг өөрчилж болохгүй” гэсэн дархлаа бий. Энэ гурван зүйлийг өөрчилвөл, монгол бөх биш. Тэрийгээ өөрөөр нэрлэх байлгүй. Эмэгтэй хүн зодог, шуудаг өмсөн барилдана гэвэл бид Монгол бөх гэдэг брэнд нэрийг хэрэглүүлэхгүй. Энэ нэр дэлхийд бүртгэгдсэн.

.

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин спорт хороодыг нэгтгэж, бөхчүүдийг цөөлөх тухай ярьж байна. Энэ асуудлын талаар МҮБХ-нд албан ёсны мэдэгдэл ирэв үү?

-Би Х.Тэмүүжин сайдаас битгий тийм зүйл хийгээч гэж гуймаар байна. Хэдийгээр урлаг, спортынхон материалаг баялгийг бүтээдэггүй ч, баялаг бүтээж байгаа иргэдэд урам зориг, сэтгэлийн хат, тэвчээр, таашаал өгдөг. Үүний нэг жишээ, 2008 оны 7-р сарын 1-ний “хар өдөр”-ийн дараа монголчууд сэтгэл зүйн хувьд ямар хүнд байсан билээ. Тэгтэл тэр оны 8-р сард Олимпийн аварга Н.Түвшинбаяр Бээжингээс анх удаа медаль хүртэж, олны сэтгэлийг дэвтээсэн билээ. Спортын олон хороод, нэгтгэл оршин тогтнож байж хоорондоо өрсөлдөнө. Тэндээс олон чанартай тамирчин төрж, тив дэлхийд монголынхоо нэрийг дуурсган түрүүлнэ шүү дээ.

.

Б.Одон
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bogruush » Fri Jul 05, 2013 12:10 pm

Za naadmiin neeltiin bilet zarj ehelsen uu, zarj barih hun bna uu
Миний Монгол Мандтугай
User avatar
Bogruush
LFC-Шадар Коп
 
Posts: 1377
Joined: Tue Nov 10, 2009 5:00 pm
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Daramaa » Fri Jul 05, 2013 12:10 pm

Энэ жилийн наадамын 3 ийн даваанд бол 2 начин бол найдвартай тунах байхаа.Магадгүй 2 Пүрэв ч тунаж магадгүй л юм гэхдээ өөр олон сайн начин байнал даа наадамаар бол авчихад эвгүй.90 оны сүүлээр 3 дээр Батзориг,Одгэрэл начингууд таарч байсан шиг л начин бол найдвартай байх тунах нь 512бөхөд бол.Тунах магадлалтай начингуудаас гэвэл 2Пүрэв,өндөр Баянмөнх,гээд байна шүү.
Daramaa
 
Posts: 329
Joined: Wed Nov 25, 2009 7:02 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Fri Jul 05, 2013 12:13 pm

munkhbayar_AC wrote:Хэд дээр тунана гэж үзэж байна 3 дээр үү, 3 дээр чинь 128 босийшдээ. 63 хүн ам авна. саяын чиний таамаг дээр тэр 2 чинь 40 хэд дээр байгааз.тэхээр ам авах бишүү гэж бодохын


Хоюулаа яагаад мунгинаад байна.
Давах хүмүүс нь 40 гаруй ш дээ, 3 дээр найрч унах, бүдэрч унах хүмүүсийг бол тооцоогүй ш дээ, тэд нарын оронд аймгийн цолтнууд гараад ирнэ. Наад 2 чинь төгсгөлд яг тунах байх. Угаасаа бусад цолтнууд ч гэсэн наад 2ыг чинь тунагаж 1ийг нь 1 жил ч болтугай дуугүй байлгах тооцоо хийж байгаа биз.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Gray » Fri Jul 05, 2013 12:17 pm

Bogruush wrote:Za naadmiin neeltiin bilet zarj ehelsen uu, zarj barih hun bna uu

hed yum
Эрүүл хүн 100 зорилготой,
Өвчтэй хүн нэг л зорилготой
Gray
Player of the game
 
Posts: 1374
Joined: Fri Dec 02, 2005 8:17 pm
Location: Ulaanbaatar

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Daramaa » Fri Jul 05, 2013 12:20 pm

Gray wrote:
Bogruush wrote:Za naadmiin neeltiin bilet zarj ehelsen uu, zarj barih hun bna uu

hed yum

18 halganaas bol awya 12 niih zarj bgaa yumuu
Daramaa
 
Posts: 329
Joined: Wed Nov 25, 2009 7:02 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bogruush » Fri Jul 05, 2013 12:21 pm

uu bi zarah hun bna uu? zarj ehelsen uu? gej bna
Миний Монгол Мандтугай
User avatar
Bogruush
LFC-Шадар Коп
 
Posts: 1377
Joined: Tue Nov 10, 2009 5:00 pm
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Fri Jul 05, 2013 12:22 pm

Daramaa wrote:өндөр Баянмөнх,гээд байна шүү.

Баянмөнхийн дараа 20 орчим начин байхад юу гэж тунахав ...

Одбаяр байна, Одбаярын урд Чулуунбат байна... гэх мэт хүмүүс л 3 бөхөөс эгзэгтэй сонголт хийх шаардлагатай болж магадгүй дээ... 2 Пүрэв бол тунаж таарах байхдаа ...

өнгөрсөн жил миний санаж байгаагаар ...
Санги Шинэбаатар
Амарзаяа Эрдэнэхүү
Чука Одгэрэл
Одбаяр Сугаржаргал гэсэн барилдаан л төгсгөлд болсондоо ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Адмирал » Fri Jul 05, 2013 12:22 pm

12 ны бөхийг л үзмээр бна даа... билетэд оочерлох хүн нтр байвал хэлээрэй...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Daramaa » Fri Jul 05, 2013 12:35 pm

ЦАГААН wrote:
Daramaa wrote:өндөр Баянмөнх,гээд байна шүү.

Баянмөнхийн дараа 20 орчим начин байхад юу гэж тунахав ...

Одбаяр байна, Одбаярын урд Чулуунбат байна... гэх мэт хүмүүс л 3 бөхөөс эгзэгтэй сонголт хийх шаардлагатай болж магадгүй дээ... 2 Пүрэв бол тунаж таарах байхдаа ...

өнгөрсөн жил миний санаж байгаагаар ...
Санги Шинэбаатар
Амарзаяа Эрдэнэхүү
Чука Одгэрэл
Одбаяр Сугаржаргал гэсэн барилдаан л төгсгөлд болсондоо ...


3 дээр начин тунах эсэх нь бол хир олон аxмад бөхчүүд 2 давахаас шалтгаалах юм байна шүү.Дээр нь бас аймгуудын баяр наадам их нөлөөлөх юм байна.10наас өмнө хийчихсэн аймгууд ирчих байх.Улсын наадамтай олон аймаг давхвал аxмад бөхчүүдийн 2 давах магадлал ихсэнэ.Аа 10аас өмнө болоод амжаад ирчихвэл тэдний давах магадлал буурна.Тэгсэн тохиолдол 3 ийн давааны сүүлрүү бараг л аймгийн хурц болон арслангууд оноолтоор үзэх магадлал их өндөр юм байнадаа.
Daramaa
 
Posts: 329
Joined: Wed Nov 25, 2009 7:02 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby munkhbayar_AC » Fri Jul 05, 2013 12:44 pm

5-ын даваанаас хойшхыг бүгдээрээ группээрээ цуг үзэцгээхүү. Билет нтр бөөнөөрөө олдох боломж хэр байдаг бол.Зохион байгуулах боломж байна уу нөхөдөө
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest