Дархан аварга Г.Өсөхбаяр

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Nok » Sat Oct 17, 2009 3:10 pm

AG wrote:Хүмүүс арай л муухай туйлширжээ. Арай ч ингэж болкуй ээ. Үнэхээр сайн бөх. Ийм сайхан бие бялдартай төрсөн Монгол бөх ховор шүүдээ. Энийгээ ч ашиглаж л барилдаж байна. Чадаж байна түрүүлж байна одоо тэгээд яахавдээ. Одоо тэгээд залуучууд бас тааруу байнадаа. Өсөхөө нас нь их явсан хариж байгаа хүншдээ. Тэхэд доороос сайхан гараад ирэх залуучууд алга

Сумод явсан залуучууд монголдоо байсан бол өдийд залуу заануудын үе #2 гарчихсан энэ хэдийг ид дарж эхэлж байгаа л даа
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby munkhbayar_AC » Thu Oct 22, 2009 10:45 am

Өчигдөр 10.21 нд Өсөхөө даян аваргынхаа найрыг хийсэн байна.Аварга энэ найрандаа 6 залуу заан(тухайн үеийнхээр) бүгдийн урьж баяраа нижгэр сайхан тэмдэглэжээ.Энэ баяр дээр сүхбат аварга сэтгэгдлээ хэлэхдээ Бидний үеийн 6 заанаас дархан аварга заавал төрөх учиртай гэж бид боддог.Тиймээс Өсөхөө аваргыг энэ цолонд хүрээсэй гэж ерөөж байна гэжээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Uuganbayar » Thu Oct 22, 2009 10:48 am

munkhbayar_AC wrote:Өчигдөр 10.21 нд Өсөхөө даян аваргынхаа найрыг хийсэн байна.Аварга энэ найрандаа 6 залуу заан(тухайн үеийнхээр) бүгдийн урьж баяраа нижгэр сайхан тэмдэглэжээ.Энэ баяр дээр сүхбат аварга сэтгэгдлээ хэлэхдээ Бидний үеийн 6 заанаас дархан аварга заавал төрөх учиртай гэж бид боддог.Тиймээс Өсөхөө аваргыг энэ цолонд хүрээсэй гэж ерөөж байна гэжээ.

Аварга уул нь өөрөө л болох байсан юм даа. :sad:
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby 1220 » Thu Oct 22, 2009 11:51 am

Uuganbayar wrote:

:eek:
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby jugder_08 » Thu Oct 22, 2009 5:34 pm

Beltgelee erchimtei sain hiivel ireh 2 jiliin negend turuulj magdagui l baih
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby AG » Thu Oct 22, 2009 8:00 pm

munkhbayar_AC wrote:Өчигдөр 10.21 нд Өсөхөө даян аваргынхаа найрыг хийсэн байна.Аварга энэ найрандаа 6 залуу заан(тухайн үеийнхээр) бүгдийн урьж баяраа нижгэр сайхан тэмдэглэжээ.Энэ баяр дээр сүхбат аварга сэтгэгдлээ хэлэхдээ Бидний үеийн 6 заанаас дархан аварга заавал төрөх учиртай гэж бид боддог.Тиймээс Өсөхөө аваргыг энэ цолонд хүрээсэй гэж ерөөж байна гэжээ.

Гоё хэлж. :eek: . Энэ 6-ийн үе ээ бурхан минь. Бүх л барилдаан наадам шиг өрсөлдөөнтэй байдаг байж билээ. Ёстой бөхөөр намайг өвчлүүлж явсан 6 шүү. Тэр их өрсөлдөөн дунд биенийгээ ирлэсэн монгол бөхийн түүхэнд ховорхон тохиох чимэг 6-н залуу заан
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Uuganbayar » Thu Oct 22, 2009 9:54 pm

AG wrote:
munkhbayar_AC wrote:Өчигдөр 10.21 нд Өсөхөө даян аваргынхаа найрыг хийсэн байна.Аварга энэ найрандаа 6 залуу заан(тухайн үеийнхээр) бүгдийн урьж баяраа нижгэр сайхан тэмдэглэжээ.Энэ баяр дээр сүхбат аварга сэтгэгдлээ хэлэхдээ Бидний үеийн 6 заанаас дархан аварга заавал төрөх учиртай гэж бид боддог.Тиймээс Өсөхөө аваргыг энэ цолонд хүрээсэй гэж ерөөж байна гэжээ.

Гоё хэлж. :eek: . Энэ 6-ийн үе ээ бурхан минь. Бүх л барилдаан наадам шиг өрсөлдөөнтэй байдаг байж билээ. Ёстой бөхөөр намайг өвчлүүлж явсан 6 шүү. Тэр их өрсөлдөөн дунд биенийгээ ирлэсэн монгол бөхийн түүхэнд ховорхон тохиох чимэг 6-н залуу заан

6-н заан гээл яраагаал зогсож байсан нь нүдэнд харагчихлаа. :eek:
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby erka2 » Thu Oct 22, 2009 10:54 pm

munkhbayar_AC wrote:Өчигдөр 10.21 нд Өсөхөө даян аваргынхаа найрыг хийсэн байна.Аварга энэ найрандаа 6 залуу заан(тухайн үеийнхээр) бүгдийн урьж баяраа нижгэр сайхан тэмдэглэжээ.Энэ баяр дээр сүхбат аварга сэтгэгдлээ хэлэхдээ Бидний үеийн 6 заанаас дархан аварга заавал төрөх учиртай гэж бид боддог.Тиймээс Өсөхөө аваргыг энэ цолонд хүрээсэй гэж ерөөж байна гэжээ.

er hun.
ovoosh de
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Miro Klose » Fri Oct 23, 2009 12:41 am

Өсөхөө бөхдөө үнэн ч яваа ганц нь юмдаа.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby 1220 » Fri Oct 23, 2009 2:46 pm

64 оны луу жилтнүүдийг залгаж Монгол бөхийн торгон ногоон дэвжээнээ гарч ирсэн Өндөр Өсөхөө, Жижиг Сүхбат, Бор Ганаа, Цагаан Сумьяа, Ууртай Пунцагаа, Сахал Ганбат гэсэн зургаан сайхан хүчтэн, тэдгээрээс арай дутуу Батзориг, Одгэрэл, Бумбаяр, Доржсамбуу, Жамьянпүрэв ... нарын мундаг бөхчүүд 90-ээд оны дунд үеэс 2000 оны дунд үеийг хүртэл биднийг олон жил баясгалаа даа. Эд нарын хамгийн оргил өрсөлдөөн нь 2000,2001 оны наадам байхдаа. Ялангуяа хоёр Эрдэнэтэй зургаан залуу заан шөвгийн наймыг бүрдүүлж байсан тэр жилийн наадам одоо болтол тодхон байна даа. Даанч Ганбат гэмтэл байсан болохоор олигтой барилдаан гаргаж чадаагүй. За ер нь юу бичих гээд юу л биччихэв дээ. :-o :-o :-o , Бодвол 6-н зааныг л магтах санаатай байсан юм байхдаа :-o :-o :-o
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Miro Klose » Fri Oct 23, 2009 2:50 pm

Жамьянпүрэв агуу бөх шүү яаж хүнээс тийм уран мэх гардаг байна аа. Гэхдээ өөрөө хэтэрхий уран юм хийх гээд заан болж чадаагүй дээ.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Цэнгүүн » Mon Oct 26, 2009 8:14 pm

Uuganbayar wrote:
munkhbayar_AC wrote:Өчигдөр 10.21 нд Өсөхөө даян аваргынхаа найрыг хийсэн байна.Аварга энэ найрандаа 6 залуу заан(тухайн үеийнхээр) бүгдийн урьж баяраа нижгэр сайхан тэмдэглэжээ.Энэ баяр дээр сүхбат аварга сэтгэгдлээ хэлэхдээ Бидний үеийн 6 заанаас дархан аварга заавал төрөх учиртай гэж бид боддог.Тиймээс Өсөхөө аваргыг энэ цолонд хүрээсэй гэж ерөөж байна гэжээ.

Аварга уул нь өөрөө л болох байсан юм даа. :sad:

тийм шүү аварга маань өөрөө байх байсан юм.. сайхан хэлжээ :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Munguu » Thu May 27, 2010 3:54 pm

Өсөхөө аврагад энэ жил л байна даа манай форумд ордог бол :ногоон: энэ жил л хичээж үзээрэй :beer
1-20
User avatar
Munguu
Манчестер Юнайтед
 
Posts: 518
Joined: Tue Sep 30, 2008 6:10 pm
Location: Mongolia

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Munguu » Fri May 28, 2010 11:53 am

Даян аварга Г.Өсөхбаяр: Математикийн олимпиадаар сургуулийнхаа аварга болж байлаа

Улсынхаа их баяр наадамд дөрөв дэхээ түрүүлсэн ДАЯН АВАРГА Гэлэгжамцын ӨСӨХБАЯР бага насаа ийн дурсах ажгуу.

Танайх хүүтэй болох байх-Манай аав Архангай аймгийн Эрдэнэмандал сумынх, харин ээж Цахирынх. Аавыг албан ажлын томилолтоор Батцэнгэл суманд очоод удаагүй байхад нь буюу 1973 онд би төрсөн юм билээ. Өвөө маань /даян аварга Н.Жамьян/ манайхыг Батцэнгэл рүү нүүхэд их баярлаж байсан гэсэн. Учир нь Лу гүний алдарт аварга Г.Вандан гуайн нутаг усанд очих нь гэж. Вандан гуай одоогийн Батцэнгэл сумын хүн л дээ. Тэгээд өвөө намайг төрөхийн өмнөхөн аавд “Танайх хүүтэй болох байх аа” гэж байсан гэнэ лээ. Тэр ерөөл нь биелж би төрсөн гэдэг. Би дөрвөн эгчтэй, нэг эрэгтэй дүүтэй. Хүмүүс дүүг минь мэдэх байх аа. Улсын харцага Г.Батбаяр.

Таван онцын эзэн-Өвөө намайг зургаан настайд өөд болчихсон болохоор надад өвөөгийнхөө тухай мэдэх өөрийн гэсэн дурсамж бага. Манайх өвөө, эмээгийнхтэй нэг хашаанд хаяа нийлээд буучихсан байдаг сан. Тэгэхээр би хоёр гэрийн дунд л гүйж явдаг байснаа бүдэг бадаг санадаг юм. Намайг эрхлүүлдэг л байсан байлгүй. Гэхдээ нэг их буруу эрхлүүлээгүй шиг байгаа юм. Тэгээд ч би жаахан байсан болохоор юугаа ч мэдэхэв дээ. Ээж минь номын санч. Тийм болохоор би багаасаа номын санд их суудаг, ном ч их уншдаг байлаа. Дунд сургуульд сурч байхдаа ер нь гайгүй сурлагатай байсан шүү. Таван онцын эзэн болж байв. Миний хамгийн сонирхолтой хичээл математик. Математикийн олимпиадаар сургуулийнхаа аварга болж байсан юмдаг.

Анхны шагнал ногоон цай, дэвтэр-Багадаа би нэг их барилддаггүй байсан. Манай аав сумынхаа “Тунгалаг Тамир” хоршооны дарга. Нэг зун сумынхаа Лочин начныг аймгийн наадамд барилдахаар явахад нь би наадам үзэж ирэхээр хамт явж байлаа. Тэгэхэд би 12 настай байсан юм. Аймаг дээр очоод хүүхдийн барилдаанд зодоглох гэтэл “Ийм том биетэй хүүхэд яаж 12 настай байдгийм. Нас нь хэтэрчихсэн хүүхэд байна” гээд бүртгэдэггүй. Тэгтэл харин аймгийн шүүхийн Даваа гэдэг хүн намайг хөтөлж нөгөө бүртгэж байсан хүн дээр очоод “Энэ хүүхэд үнэхээр 12 настай. Би мэдэж байна” гэж баталж өгч байж бүртгүүлээд барилдуулсан. Тэр барилдаанд би түрүүлж билээ. Байнд нь ногоон цай, дэвтэр, чихэр, боов авч байв. Миний барилдаж авсан анхны шагнал тэр. Хүүгээ хүүхдийн барилдаанд түрүүлчихээд харихад аав, ээж хоёр мэдээ ч үгүй сууж байсан. Харин сонсчихоод их л баярлацгаасан даа.

Өвөөгийнхөө тухай сонинд бичиж байв-Хүмүүс өвөөгийн тухай олон сайхан дурсамж ярьдаг. Өвөөгийн маань барилдаж явсан түүх, намтар нь тодорхой болохоор надад их сайхан санагддаг. 1988 онд намайг наймдугаар ангид байхад юмдаг. Тухайн үед “Спортын мэдээ” гэж сонин гардаг байсан шүү дээ. Тэр сонины нэг дугаар дээр зөндөө олон бөхийн зураг тавиад “Энэ бөхчүүдийн тухай мэдэх зүйлээ манай сонинд бичиж ирүүлнэ үү” гэсэн байсан. Тэдний дунд өвөөгийн зураг байж байдаг байгаа. Тэгээд би аавтайгаа хамжиж өвөөгийнхөө түүх, намтраас бичээд шуудангаар явуулсан. Бичсэн материалынхаа дор “зээ хүү Г.Өсөхбаяр” гээд бичиж байснаа мартдаггүй. Бөхийн хувьд хамгийн түшиг тулгууртай хүн нь багш байдаг. Архангайн төвийн 10 жилийн дунд сургуульд сурч байхдаа Буян багшийнхаа удирдлага дор хоёр жил бөхийн секцэнд явж билээ. Тэр хүн миний анхны багш. Харин аравдугаар ангиа төгсч хотод ирээд чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Н.Ганбаатарын шавь болж, бөхийн спортоор уйгагүй хичээллэж эхэлсэн дээ...

“БИ БАГАДАА” төгсөшгүй цуврал номоос..
1-20
User avatar
Munguu
Манчестер Юнайтед
 
Posts: 518
Joined: Tue Sep 30, 2008 6:10 pm
Location: Mongolia

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby barsa68a » Sat May 29, 2010 1:28 pm

гонзгой энэ жил санжаадаа 5д хэвтвэл таарна даа.зодогоо тайл хөө. :sup:
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby jugder_08 » Wed Jul 21, 2010 9:01 am

barsa68a wrote:гонзгой энэ жил санжаадаа 5д хэвтвэл таарна даа.зодогоо тайл хөө. :sup:

Б.Гантогтох гарьд 3 удаа 8 давсан арслан болно гэж гомдоллож байгаа энэ нь ч зөв л дөө.

Өндөр аварга маань энэ жилтэйгээ нийлээд 3 удаа найм давчихлаа, дархан аварга болгоход буруудахгуй л юм байна.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Raldii » Wed Aug 25, 2010 2:29 pm

энэ цагийн маргаангүй сайн аврага бол даян аварга Г.Өсөхбаяр. Дараа жил 1024-д сайхан үзээл түрүүлэх хэрэгтэй дэ. Түүнд түрүүлэх потэнциал бол бий
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby meesh » Wed Oct 06, 2010 12:41 am

Аваргын зангараг...

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9109
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby jal » Sat Jan 22, 2011 9:16 pm

Өсөхөө гэж, Энэ хүн намайг олон ч удаа уйлуулсан даа. Дархан аварга болох л дутуу байна, Энэ жил болох бизээ.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Saiza » Sat Jan 22, 2011 9:56 pm

Санжааг л давчихвал түрүүлнэ дээ...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby El Payaso » Thu Feb 03, 2011 6:03 pm

өсхөө ч ясны сайн бөх юм даа гэж өчигдөр бодож байлаа... яхав дундуур даваанд унасан ч гэсэн бусад нь бүгд л бөхөө орхичихоод байхад гүрийгээд л барилдаж байдаг энэ жил дөч хүрч байна уу?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby GUZ » Thu Feb 03, 2011 6:07 pm

хаа байсан дөч вэ. сумьяа 73 оных өсөхөө 74 оных ш дээ. Харин ч эрт хариад байна ш дээ батэрдэнэ аварга 37 тойдоо 2001 онд бас л дээгүүр даваанд байдаг байлаа ш дээ
User avatar
GUZ
 
Posts: 933
Joined: Thu Jul 16, 2009 12:22 pm

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby El Payaso » Thu Feb 03, 2011 6:16 pm

би энэ хоёрыг 71/72 оных гэж бодоод байсан... үгүй юу? эсвэл хамт байсан үеийн хэд нь бүгд зодог тайлчихаар тэгэж санагдав уу?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Чуугий » Thu Feb 03, 2011 6:52 pm

El Payaso wrote:өсхөө ч ясны сайн бөх юм даа гэж өчигдөр бодож байлаа... яхав дундуур даваанд унасан ч гэсэн бусад нь бүгд л бөхөө орхичихоод байхад гүрийгээд л барилдаж байдаг энэ жил дөч хүрч байна уу?

Доржсамбуу л 40 хүрч байгаа байх.
Өсөхөө аварга 73 оных
Сүхбат 71 оных
Сумъяа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Даян аваргын зээ 4 түрүүлсэн Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Наагий » Thu Feb 03, 2011 7:51 pm

Цэрэнпүнцаг 70 он
Өсөхөө аварга 73 он
Сүхбат 71 он
Сумъяа 74 он
Гантогтоx 72 он ийм байдаг байxаа. нэг нэг жилийн зөрүүтэй сайxан 5 бөx шүү
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 2 guests