by Takanohana_Nowitzki » Thu Jun 29, 2023 9:52 am
Энэ жил 512той, чанга наадам болноо, ерөнхийдөө нөгөө алдарт эхүүдийн нас яваад, үе солигдоод, алдарт эхүүд залуужих л наадам болох байх, начин цөөхөн ч төрөх байх. 2, 3ын давааны сүүлийн хагас, 4ийн даваа тэр чигээрээ алаан болохоор л харагдаж байгаа. Томчууд тэнд хэр нурахаас цаашдын өнгө зурагдах биз. Нураан болж мэдэхээр л формтой байгаа даа томчууд.
Хаврын форм их юм хэлдэг. Мөнх-Эрдэнэ жил болгон намар, өвөл шал арчаад, хавар сайжраад наадмаар гоё орж ирдэг, ноднин Хангайг хамгийн хазайлгасан нь нөхөр шд. Өөр хүнтэй таарсан бол яах ч байсан юм. Энэ жил ч адилхан, хавраас хойш гоё болоод ирлээ. Зоригоо харин намар өвөл янзын байсан, нуруугаа гэмтээчих шиг болсноос хойш тааруу байгаа, цөөхөн ч барилдсан, хүлээлт буурсан энэ жилдээ. Бадарч, Мөнхжаргал орон гаран байгаа, гал дээрээ формоо олж авбал эвгүй. Архангайгаас бараг хамгийн аймаар байгаа нь Пүрэвдагва болчихоод бна, сүүлийн сумаа тавьж допингийн хэл амаа цайруулах бодол бий л байх, гэхдээ 4 давбал дүү нараас гараад ирэхэд начин төрүүлэх биз дээ. Жүдо Отгоо бэртэл нь овоо илааршиж байх шиг байсан, начин цолонд бас л сүүлийн сум тавих байх даа. А.а Сүхбат цолонд зүтгэх байх. Санжаа аварга бараг зодог тайлж байгаа юм бишүү?
БӨ Серик бэртэлд ороогдоод сүүлд нь хутга шөвөгний асуудалд ороод бараг барилдаагүй, 4ийн нугарааг гэтлэхгүй л болов уу даа энэ жил. Өөр цол авах, шөвгөрөх найдлага энэ жилдээ худлаа биз, Мустафа 4 дээр яаж нугарах бол гэдгээс бас хамаарах байх, 4өө гэтэлсэн ч 5 дээр амлуулж таарна.
БХ Золбоо 4 давбал начин төрүүлэх талдаа л байх даа, өмнөх жилүүдийн хэмжээнд хүрэхгүй л байгаа. Цэрэнтогтох начин орон гарангийн алин дээрээ тавьж орж ирэх нь вэ. Батмагнай ноднин шиг шуугиулж болно, гэхдээ бөхчүүд барилдааныг нь мэддэг болсон, золгоод авбал явцгүй.
Булган Алтан цомын хэдэн начингуудаас цоорч цолоо батлах, харцага болох хүн байж болно. Гэхдээ их л хүнд даваа туулна даа, 3 дээр хоорондоо үзэх нигууртай, 4 дээр харцагуудтай таарах байх. Түмэндэмбэрэл, Сумъяабат, Түвшинтөгс 3 илүү найдлагатай, Амарсайхан ноднин сайхан боломжоо хийсгэсэн, одоо ч хэцүүдсэн дээ.
ГА нэг хэсэг Хантайшир дэвжээ шуугиулж байлаа, одоо тэр гээд цохчих нэргүй болтлоо доройтжээ. Бумбаяр нь цагаан сар шиг цойлвол цойлох л юм, өөр ч дээ.
ДуГ Даш жилийн турш тун давгүй байгаа, 3 дээр зөв ам аваад, 4 дээр үеийн начингаа гөвөөд 5 дээр 1 аварга, арслан, гарди гайтуулаад цолоо баталж магад, цаашаа хэцүү байхаа.
Дорнодоос Анар бараг бүтэн жил барилдаагүй, сая хавар ганц гарсан, найдахгүй л байна шүү. 4ийн оноолт л шийднэ дээ. Төрмөнх гэж а.а нь боломжийн байгаа, 2уулаа 4 давбал үнсчиж мэдэх л байх.
Завханаас залуу гавъяат заанаа л сойж байгаа байх даа. Гончиг 4 давдаг юм бол начин хийнэ биз, хадам дүү жүдо Отгоогоо ч үнсэж магад. Нутгаас нь баараггүй 4 давчих а.а бас хэцүү, Батбаатар, Нармандах гэсхийгээд зогсох нь. Чимэдвандан цолоо батлах гэж хичээх юм уу яах юм, орон гаран даа. Пүрэвгарди, Лха-Очир алдарт эх болох байхөө, магадгүй 3 дээр үнсэх биз.
Орхон ноднин ганц начинтай болсон, энэ жилдээ шөвөг худ байхөө.
Өв за эднийхээс Бямба-Отгон дээгүүр яригданаа, зааланд тогтмол сайн үзсэн, тэр өдрийн тэнгэр л мэдэх байх, хэнтэй ч яавал ч яахаар байгаа. Цэдэнсодном гэж бүтэлгүй нөхөр ямар дээрээ тавьж орж ирэх юм, шөвгийн боломж уг нь бий. Наранбаатар, Довчинсэмбээ гэж баараггүй начин хийхээр формтой 2 а.а бна.
Сэлэнгийн шинэ арслан хавар эвгүй гэмтээд дахиж барилдаагүй, хэр илааршиж байгаа юм бол доо. Гайгүй бол фаворитуудын нэг дээ.
Сүхбаатараас Өсөхбаяр, Бадамдорж гэсэн 2 залуу цолонд боломж бий, дэмжлэг л байхгүй дээ, мөнчгөрөөрөө л зүтгэх байх.
Төвөөс Хүдэрбулга начин гойд байгаа, хаана ч хүрж мэдэхээр. Эрэмбэ, цол бага болохоор их л хүнд зам туулна даа. 4 дээр сайн харцагатай таарна, 5 дээр тунах л байх. Ууганбаяр хурц хүнд бэртлээс дөнгөж ирж байгаа, бүрэн эдгээгүй л санагдсан даа. Ганжад 4-ийн оноолт аятайхан таарч мэдэх ч 5 дээр амлуулаад дуусах байх.
Увс 2 аваргынх нь дээшээ үзэх сүүлийн жил л байх, хавар хүртэл дажгүй формтой байсан, ялангуяа Суурь, тэрнээс хойш цөөн ч барилдлаа, форм алдчих шиг харагдсан. Гэхдээ л наадмаар балиар орж ирдэг дээ, янзын бэлддэг хүмүүс. Допинг, элдэв асуудлаар 4-5 бөх нь эрхээ хасуулаад хэл амтай л байгаа даа. Шинээр цолонд явах залуус ч тааруу байна. Ноднингийн Архангай шиг начингүй наадаж мэдэхээр л байна. Бор аварга, Орших гарди нар 4 давбал начин төрүүлэх байх.
Хэнтий Обо нь бөхөөс бүр мөсөн арчигдаж байх шиг бна. Бадрах, Алтанцоож 2 нь жоохон найдлагатай юм уу даа, шөвгөнд.
Ховдоос мэдээж шинэ аварга фаворит байлгүй л яахав, дор хаяж шөвгийн 4т л гэж харж байна. 33тай, 3хан шөвөгтэй аварга, шөвгөө нэмэхгүй бол түүхэнд тааруу л гэж үлдэх нь. Зааланд ямар байсныг түүх дурсахгүй шд. Бат-Өлзий заан дутахгүй гол фаворит. Гэхдээ хаврын форм сайн гэхээргүй байгаа, гал дээрээ засал авчих байлгүй дээ. 4, 5ын даваанаас л чанга замруу орно доо. Дээшлэвэл Хангайтайгаа ч таарах магадлал бий. Пүрэвсайхан зааны форм тун боломжийн байгаа. Дээшээ үзэх бас л сүүлийн жил шахуу л болчихсон доо. Төмөрцоож, Дармаажанцан гэсэн залуус цол горьдох байх. Мягмарсүрэн зааны ахын хүү Баяржавхлан гэж нэг аюул томчуудын шүдний өвчин болоод байгаа, аймаг явахгүй улсад үзвэл ч гай болно доо.
Хөвсгөл Со арслан 4 давбал начин л төрүүлэх байх дөө. Цагаан сараас өөрөөр барилдаагүй, дээшээ хэцүү дээ. Цол авна гэж нэрлэх хүн даанч алга. Даваа-Очир начин гоё дээрээ тавьж орж ирвэл шөвөг байж болно. Батчулуун уг нь шөвгөрч чадна, бас л орон гаран хүн дээ, ноднин сайхан боломжоо найраанд ороод хийсгэсэн.
За бусад аймгаас ярья гээд ч хүн алга даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй