Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Lakers Barca » Tue Aug 20, 2019 10:06 am

Наагий wrote:Өнөөдөр доп хэрэглэсэн 2 бөхийг зарлах өдөр нь биш бил үү :smile: ...

Тэр хоёр бөх нь Б сорьцоо өгөе гэхийн бол хариу гартал хүлээх ёстой гэсэн санагдаж байна. Ядаж Б сорьцоо шалгуулах хүсэлт гаргасан гээд мэдээллэж болдоггүйн байхдаа.
User avatar
Lakers Barca
 
Posts: 542
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Mon Jan 20, 2020 9:12 am

Сүүлийн арван жил баахан допинг илэрлээ гээд шуум яваад байхын
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 8124
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Denis_Law » Mon Jan 20, 2020 1:22 pm

Обо ч хүчтэй юмаа бүүр нохойн замаар оруулчихлаа шүү юу ч болгоод байгаан.
Цагаан сараар барилдана гэцэн юм тавигдаад 2 талцуулаад алалцуулаад л явж бна лээ.
Үнэн ч юмуу худлаа ч юмуу мэдэгдэхгүй.
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 578
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Aagii_03 » Mon Apr 20, 2020 3:50 pm

Мөнх-Эрдэнэ арслангийн орсон нэг нэвтрүүлэг байна аа, Булган-Эрдэнэтэй. Одоогийн залуучууд Санжаа, Содном, Батсуурь, Бүрэнтөгс эд нартай ид үедээ барилдсан бол яах уу гэсэн чинь эд нар жил бүр ээлжлээд гарч ирээд л байх байх, би бол байж байгаад л ирсэнтэй нь үзнэ шд гэнэ ээ кк. Санжаатай яахуу гэсэн чинь Санжаа чамбай барилдаа гараад ирвэл би унана. Дараа жил нь сул тавьцан байхад нь би байж л байна шд гэсэн кк
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6792
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Jersey » Mon Apr 20, 2020 4:13 pm

шэйрлээч, хаанаас үзхүү? Цаадах чинь новшийн ч гэсэн одооны энэ хэдийг бол унагаагаад дархан аварга батаараа шаана.

Сая спс-р блиц гээд нэвтрүүлэг үзлээ, бөхчүүд жоохон чөлөөтэй хариулмаар байна, мань хэдээс дүү мөртлөө юун ч өвгөн сэтгэлгээтэй юм, фенүүд нь голдуу хөдөөнийхөн болохоор тэдэндээ таалагдах гэж хариулаал байна
User avatar
Jersey
 
Posts: 1037
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby kayo » Mon Apr 20, 2020 4:31 pm

Aagii_03 wrote:Мөнх-Эрдэнэ арслангийн орсон нэг нэвтрүүлэг байна аа, Булган-Эрдэнэтэй. Одоогийн залуучууд Санжаа, Содном, Батсуурь, Бүрэнтөгс эд нартай ид үедээ барилдсан бол яах уу гэсэн чинь эд нар жил бүр ээлжлээд гарч ирээд л байх байх, би бол байж байгаад л ирсэнтэй нь үзнэ шд гэнэ ээ кк. Санжаатай яахуу гэсэн чинь Санжаа чамбай барилдаа гараад ирвэл би унана. Дараа жил нь сул тавьцан байхад нь би байж л байна шд гэсэн кк

Мундаг арслан шүү, нээрээ л гарч ирснийг батираал сууж байх байсан даа. Залуу 6 зааны хоорондын барилдааныг тооцохгүйгээр энэ 6-г хамгийн их давсан хүн нь гэвэл Мөнх-Эрдэнэ байх шүү.
kayo
Барса фэн
 
Posts: 7762
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Цоомоо » Mon Apr 20, 2020 5:44 pm

98 он нтрээс барахаа байсан байх. 34 хүрчихсэн гэхээр аргагүй биз.
Хамгийн сүүлд Магалжавын шуугиулдаг чинь 2000 он бил үү, Гантогтохыг үзсээр байгаад хаяж байсан.
Залуу заанууд 94 оноос тодорч эхэлсэн гэж тооцвол 3-4 жил ер нь давах талдаа байсаан, Цэрэнпунцагтай харин эвгүй.
Гэхдээ бас олон таараагүй.
Тэр 98 оны 7-ын давааны ам хэцүү шүү.
Сумъяабазарыг авдаг.
Цэрэнпунцаг, Сүхбат 2-ыг тунаагаад.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16187
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Tue Apr 21, 2020 10:24 am

Ба аварга бол үндсэндээ үзүүр түрүүнд л барилдаан хийж байгаа юм. Гэхдээ мангар ядарсан хэн нэгэнтэй. Мө арслан бол жишээ нь 7 дээр ам авлаа ч Ба, Балжаа аваргуудын араас 3 хүнээс ам авна гэхээр нөгөө 6-ийн 3 нь л байж байгаа байхгүй юу. Шөвгийн 4т дахиад нөгөө 6-ийн шалгарсантай нь тунана. Ба аварга шөвгийн 4т Балжаа юмуу Пунцагааг ч юмуу, шинээр заан болсон 1 нөхрийг ноолж хэвтүүлээд л үзүүр түрүү. Гол халаалтаа тэнд хийнэ, наана нь бараг хөлс гарахгүй. Жижигээс бусад нь тэгээд Ба аваргатай өөрийнх нь темпээр үзсээр байгаад унадаг байсныг л гайхаад байгаа юм, хаашдаа барахгүй юм чинь гэдэг сэтгэл зүй юу, мэдэхгүй. Сумъяа 2 үзүүрлэхдээ эхэндээ овоо үзээд тэгээд яалт ч үгүй ядардаг л даа.
Мө арслан хойшоо сургуульд явалгүй эрт бөхөө хөөсөн бол Ба аваргыг тэгж хол тасруулах байсан уу гэж боддог юм. Залуу, хийтэй дээр нь (том Сүхбат, Мөнхбаатар начин нарт унадаг наадмууд) 1-2 гөвчихөөд хангалттай аварга болчих байсан байх даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17113
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Aagii_03 » Tue Apr 21, 2020 10:45 am

Юу гэдэг нэртэй ч нэвтрүүлэг юм, нэг хэсэг нь л байна лээ. Би ч арслангийн фэн юм болохоор их л таатай үзлээ кк
Оросод сурч байхдаа өвлийн амралтаар ирж зааланд барилддаг, залуу бөх болохоор нэг даваад 2 -ын даваанд Мөнгөн арслантай таардаг. Мөнгөн арслан сүүлд номондоо энэ Мөнх-Эрдэнийн амралт нь хурдан дуусаад буцаасай гэдэг байсан гэж бичсэн байсан л гэнэ ккк
Одоогийн залуучуудыг ер нэг их тоохгүй байна. Таны үеийнхэн одоогийн энэ аварга арслангуудтай үзвэл гэсэн чинь одоогийн эд нарын шилдэгүүд Хакухо тэргүүтэй хэд нь сумо явчихсан. Тэгэхээр манай үеийн шилдэгүүд одоогийн шилдэг бишүүдтэй үзвэл шилдэгүүд нь л гарч ирнэ биз дээ гэсэн кк
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6792
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Цогоо » Wed Apr 22, 2020 8:47 am

Ардын хувьсгалын наадмууд гээд нэг сд байж билээ. Бүх наадмын 5-ын даваанаас хойшх дүйзүүдийг хэлдэг ч бил үү. Тэрэн дээр лав Мөнх-Эрдэнэ аварга анх орж ирснийхээ дараа жилээс л шууд их бага шөвөг гээд явчихсан. Миний ганц дургүй бөх байсан болохоор тухайн үедээ их гайхаж байж билээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17845
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby richie_d4 » Thu Apr 23, 2020 10:17 am

Aagii_03 wrote:Мөнх-Эрдэнэ арслангийн орсон нэг нэвтрүүлэг байна аа, Булган-Эрдэнэтэй. Одоогийн залуучууд Санжаа, Содном, Батсуурь, Бүрэнтөгс эд нартай ид үедээ барилдсан бол яах уу гэсэн чинь эд нар жил бүр ээлжлээд гарч ирээд л байх байх, би бол байж байгаад л ирсэнтэй нь үзнэ шд гэнэ ээ кк. Санжаатай яахуу гэсэн чинь Санжаа чамбай барилдаа гараад ирвэл би унана. Дараа жил нь сул тавьцан байхад нь би байж л байна шд гэсэн кк
https://youtu.be/pdrIc81wEH8
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2148
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby El Payaso » Thu Sep 10, 2020 6:33 pm

Үзүүр түрүүнээс допин илэрсэн л гэнэ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39472
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Fri Sep 11, 2020 10:09 am

Батсуурь, Пүрэвсайхан бас шинэ харцага гэнэ үү
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 8124
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Tommy » Fri Sep 11, 2020 10:34 am

meesh wrote:Батсуурь, Пүрэвсайхан бас шинэ харцага гэнэ үү

Пүрэвдагва
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 623
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby kayo » Fri Sep 11, 2020 10:38 am

Бүгд допинк хэрэглэдэг болсон гэсэн. Гол нь хэрэглэсэн үе, хугацаагаа зөв тохируулах гэдэгт л байгаам шиг байгаан.

Өмнө нь Оёо хэрэглээд шалгалтанд унасныг мэдсээр байж нөхдүүд унаж байна гэхээр тооцоо муу л байна даа.
kayo
Барса фэн
 
Posts: 7762
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Өсөхбаяр » Fri Sep 11, 2020 11:58 am

бөхөө дээдэлдэг биш сонирхдог болсон цагт хөгжих байх даа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9465
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Denis_Law » Sat Sep 12, 2020 12:34 am

Үндэсний бөхийн хэд маань хөгөөн чирж байна даа. Обо-гийн бас харилцан яриа гээд дэлгэгдлээ Винстрол явсан юм бна дангаараа винстрол явна гэж байхгүй давхар тестостерон явсан байх. Энэ допингийн асуудлыг яаж ч шийдмээр юм эрх хасаад хаширвал хаширхаар гэтэл тэгэхгүй л бна даа... Бас давж цол авдаг байтал унаж цол аваад байгаа нөхдүүдийг одоо яалтай ч билээ...
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 578
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Villa_Bayaraa » Sat Sep 12, 2020 12:41 pm

Denis_Law wrote:Үндэсний бөхийн хэд маань хөгөөн чирж байна даа. Обо-гийн бас харилцан яриа гээд дэлгэгдлээ Винстрол явсан юм бна дангаараа винстрол явна гэж байхгүй давхар тестостерон явсан байх. Энэ допингийн асуудлыг яаж ч шийдмээр юм эрх хасаад хаширвал хаширхаар гэтэл тэгэхгүй л бна даа... Бас давж цол авдаг байтал унаж цол аваад байгаа нөхдүүдийг одоо яалтай ч билээ...


Цаг алдахгүй амархан засъя гэвэл цолыг нь хасаад барилдах эрхийг нь бүр мөсөн хасдаг болчихвол харин айгаад больж магадгүй юм даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6813
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Sat Sep 12, 2020 1:13 pm

Villa_Bayaraa wrote:
Цаг алдахгүй амархан засъя гэвэл цолыг нь хасаад барилдах эрхийг нь бүр мөсөн хасдаг болчихвол харин айгаад больж магадгүй юм даа...

Бүх насаар нь эрхийг нь хасаад допингтой допинггүй авсан бүх цол амжилтыг нь хурааж байж л болих байх. Тэрнээс гадна тэр хариу дардаг, сольдог, хольдог гэсэн ойлголтоо нэг мөр болгомоор бна. Бас энэ жил илүү шүүхдэж заваардгийг болиулмаар бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17113
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Оргил » Sat Sep 12, 2020 6:25 pm

бүх нсаар н хасдаг бол хэдэн жил шүүхэдсэн ч яадаг юм

Sent from my SNE-LX1 using Tapatalk
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16920
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby El Payaso » Mon Sep 14, 2020 11:55 am

Бөх, улстөр манай нийгмийн тусгал юм даа кк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39472
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Max » Mon Sep 14, 2020 2:11 pm

Батсуурь аварга сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрөөд холбогдох газраас нь эрхээ хасуулж хариуцлагаа хүлээе гэнэ. Өөрөө ч мэдээгүй байж байгаад сэргээш илэрсэн байна, идэж ууснаа мэдээгүйгээс боллоо л гэнэ.


https://zarig.mn/mbl
Max
 
Posts: 101
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby El Payaso » Mon Sep 14, 2020 2:23 pm

Болж дээ нэг нь ч гсн. Нөхөр ч тэгээд цол нэмээгүй болохоор алдах юмгүй л дээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39472
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby El Payaso » Mon Sep 14, 2020 2:35 pm

Гэхдээ бас яаг ярихдаа жаахан сонин л яриж. Зөвшөөрч байна гэснээ би уугаагүй. Хүн миний идэж уух юманд хольсон гэсэн бна гэсс ккк. Нөхөр ч тэгээд допин шинжилгээ үүрэг хариуцлагын талд зогсох нь бараг өөрт нь ашигтай юм даа. Энэ журмаар цол нэмэх болохоор ккк. Ямартай ч А, Б сорьц зөрөх ёсгүй энэ тэр гээд өмнө нь бөхчүүд эсэргүүцдэг олны дунд эргэлзээтэй байсан зүйлс дээр хяналт шалгалтын процессд итгэх итгэлийг нэмэхээр зүйлс ярьж. Манайх одоо тэгээд бараг энэ үндэсний бөхөө спорт биш баяр цэнгэл болгоод хэн нь юу хэрэглэхийг нь хянахаа больсон ч яах вэ дээ. Тэртээ тэргүй бүх барилдаан дээр хянаж шалгаад явж чадахгүй байгаагаас хойш.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39472
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Max » Mon Sep 14, 2020 3:37 pm

Үндэсний бөхийн холбоо нь дорвитойхон хөдлөөд энэ асуудлаасаа нэг мөр салмаар байх юм. жил болгон допингоос болж бөөн талцалдаан болоод үзэгчид бөхчүүд нь хаана хаанаа хохироод үлддэг уламжлалтай боллоо. олон улсын чанартай мэргэжлийн спорт биш болчихмоор юм дөө.
Max
 
Posts: 101
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests