Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Yes Man » Fri Mar 23, 2018 1:28 pm

Хийж чадахгүйдээ биш шдээ хөгшөөн.... ккк
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5222
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby mn_rocisky » Fri Mar 23, 2018 1:31 pm

Yes Man wrote:Хийж чадахгүйдээ биш шдээ хөгшөөн.... ккк



Хэнд хэлээд байгаан? Чиний нэрийг дэвшүүлмээр байна.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5226
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Yes Man » Fri Mar 23, 2018 1:42 pm

Чаа чаа.... Наагийд хэлж байна..... Хийж чадахгүйдээ биш, сэтгэлгүйдээ биш...... тэндээс асар их биш ч гэсэн хөөрхөн орлого шаадаг болоод л нөхдүүд хийхгүй байгаа ккк....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5222
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby gremlin » Sat Mar 24, 2018 6:59 pm

Энэ их эе нь жигтэйхэн л эв найртай яваад байх юм.
Тайлан майлан гэж бас л бүтэл муутай л юм явчихлаа даа.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2059
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Sat Mar 24, 2018 7:20 pm

Яг асуудал шийдье, 1 талдаа гаръя гэсэн бол нөгөө маргалддаг талтайгаа уулзаад зөвшилцөөд хамтраад нилээн өргөн бүрэлдэхүүнтэй хурал хийх ёстой байсан байх. Яг одоо энд байгаа 150 хүн дотроос мэтгэлцдэггүй юм аа гэхэд асуулт асуудаг, санал хэлдэг хүн гарын 5 хуруунд ч алга, Магалжав заан, Өсөх-Ирээдүй харцага, орон нутгаас ирсэн Түмэнбаяр гэж хүн энэ 3 л хуралд идэвхитэй оролцож бусад нь индэр дээрээс мандатаа өргөөрэй гэхээр өргөөд л сууж байна.
Гүйцэтгэх тэргүүн гэж албан тушаал шинээр гаргаж ирээд тэр хүн нь бүх эрх мэдлийг аваад, тэргүүн, дэд тэргүүн нь зүгээр бэлгэдлийн чанартай баагий болоод, тэргүүнүүдээ энэ хурлаараа сонгодог байтал тэр нөхрийг тэргүүн нь зүгээр л томилдог болох гэсэн юм оруулж ирлээ. Цаад санаа нь Нямка агаа тэргүүнээсээ бууна гэж гоё зарлаад 1 шавар бурхан орондоо зарлаад тэр гүйцэтгэх тэргүүн гэдэг хөшигний арын тэргүүн болох л байж л дээ. Путин, Медведев 2 шиг юм болох нь. Тэрийг нь Сэр-Од начин сайхан зарлаж орхитол индрийн дарга нар пааниктаад завсарлага авлаа хөөрхий. Төлөвлөгөө, найруулга хазайгаад явчлаа. Нөгөө тал нь оролцохгүй гүрийж дуусаад дараа нь шүүхээрээ заваардагаараа яваад Нямка агаа шүүхийн шийдвэртэй заалдаж дахиад л нилээд жилийг авах дүр зураг явж байна дөө. Нөгөө тал ирж оролцоод ч 150:50-аар хусуулах нь тодорхой л юм байна. Санаа оноо хэлээд, аль 1 талд орохгүй байгаа залуу улсуудаас тавьчих юмсан, Магалаа бол гоё л байна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16527
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Max » Sun Mar 25, 2018 3:16 pm

заза ийм тайлан тавьж ингэж сонгуульт албан тушаалд өрсөлддөг бол гүймөн амар юм дөө. Мөрийн хөтөлбөр бодлогын ямар баримт бичиг байхгүй, хэтэрхий хайрцагласан ор нэр төдий хурал хийчихвүү. Өдөржин хуралдуулж залхааж байгаад төгсгөлд нь саналт хураалтархуу юм хийгээд л шийдчихлээ. :ногоон:
Яахав Ба аварга сонгогдсон нь хэрүүл уруулыг хэсэгтээ намжаана гэж тооцсон л болов уу гэхдээ хэр удах юм байгаам, яг бөхчүүл нь аваргыг харьцангуй бага эсэргүүцэх боловуу даа. Жудо, cумо холбоо нтр-д байхад нь хэл ам нилээд болдог л байсан даа...
Max
 
Posts: 94
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Max » Tue Mar 27, 2018 6:42 pm

хэхэ, шүүх нь шүүхдэх үү одоо.... :-o

http://time.mn/n/mtJ
Max
 
Posts: 94
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Saiza » Mon Apr 09, 2018 7:40 pm

Дархан аварга Ж.Мөнхбат таалал төгслөө

Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Үндэсний бөхийн дархан аварга, Олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат 77 насандаа өвчний улмаас таалал төгсчээ.

Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дархан аварга Ж.Мөнхбат үндэсний бөх болон чөлөөт бөхийн төрлөөр тив дэлхийд гарамгай амжилт үзүүлсэн тамирчин юм.

Тухайлбал тэрээр Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирчээ.

Ж.Мөнхбат 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байв.

Тэрээр үндэсний их баяр наадамд 1963-1967, 1974 онуудад зургаан удаа түрүүлсэн билээ.

Түүний хүү Хакүхо М.Даваажаргал Японы мэргэжлийн сүмод томоохон амжилт гаргаж, ёкозүна цол хүртсэн 69 дэх их аварга болж байлаа.

Дархан аварга Ж.Мөнхбатын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

http://news.gogo.mn/r/224055
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 16842
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Sat Apr 14, 2018 4:12 pm

Шөнө дөлөөр дайрч бариад эртний тулааны гэнэдүүлэх арга марга хэрэглээд байна уу
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 6817
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Sat Apr 14, 2018 4:12 pm

Ингэчихмээр юм, тал талдаа барилдаад ккк

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 6817
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby El Payaso » Sat Apr 14, 2018 4:21 pm

meesh wrote:Шөнө дөлөөр дайрч бариад эртний тулааны гэнэдүүлэх арга марга хэрэглээд байна уу

Юу болоод бган?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 37349
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Sat Apr 14, 2018 4:38 pm

Шөнө дөлөөр Увсынхан Сүхбат аварга нтр дайрсым шиг байна шт Бөхийн өргөө рүү.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 6817
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby El Payaso » Sun Apr 15, 2018 2:10 pm

Энэ Сүхбат одоо больчмоор юм. Хэдэн жил ингэж явах гэсэн юм бэ. Гишүүн болчихсон байж.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 37349
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Sun Apr 15, 2018 2:25 pm

Энэ сунжирсан заваан юм болно дөө. Наадам болтол ер нь өргөөнд бөх барилдуулахгүй юм болох нь дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16527
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Max » Sun Apr 15, 2018 2:59 pm

Хэрүүлийн уурхай болсон бөхийн өргөөгөө дуудлага худалдаагаар худалдаад, зай талбай томтой буянт ухаа спортын ордонд барилдаанаа хийдэг болчмоор юм. Дундад зуунд байгаа биш дээ хүчээр эзэлсэн нь эзэн суудаг юм уу хаашаа юм :ногоон: ...
Max
 
Posts: 94
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 16, 2018 6:16 pm

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=170520670275920&id=164407214220599
За ийм уулзалт болсон нь үнэн бол дайраад байгаа нөхдийг дэмжих үндэс алга даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16527
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby El Payaso » Mon Apr 16, 2018 6:46 pm

Тэ хаа очиж боломжит гайгүй гэсэн хүмүүс нь л гүйцэтгэх удирдлагад сонгогдсон бна лээ ш дээ. Сайнбаяр, Өсөх Ирээдүй эд нар гээд.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 37349
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby champion » Tue Apr 17, 2018 2:26 pm

Эсэргүүцэгч талын гүйцэтгэх захирал ярилцлага өгчээ ккк
http://ikon.mn/n/19o4
User avatar
champion
 
Posts: 2172
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Өсөхбаяр » Tue Apr 17, 2018 3:30 pm

Нямдорж тгд мөрөө баллаад алга болж дээ.. Бат-Эрдэнэ ээр хэрүүл уруул намжаагаад, Сайнбаяр гэж хэл аманд өртөөгүй өө сэвгүй сайхан заанаар нүүрээ тахалчиж.. энэ хэд нь эргэж нямкатай асуудал ярихгүй гээд тохирсон биз тодорхой.. нөгөө хэд бол нөгөө л хуучны юмаа яриад зүтгээд байгаа.. одоо бүрэлдсэн холбоо болон удирдлагууд нутаг усаараа хуваагдсан шинжтэй, нийт бөхчүүдээ хамруулж төлөөллийг нь оролцуулж чадаагүй.. сайхан 2 заан маань үрэгдчих вий дээ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 8704
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Yes Man » Tue Apr 17, 2018 3:50 pm

El Payaso wrote:Тэ хаа очиж боломжит гайгүй гэсэн хүмүүс нь л гүйцэтгэх удирдлагад сонгогдсон бна лээ ш дээ. Сайнбаяр, Өсөх Ирээдүй эд нар гээд.

Хэн сонгогдсон нь гол биш юм шиг байна шд..... Миний ойлгосноор бол Нямка хууль бусаар, шүүхийн шийдвэр гарчаад байхад хүртэл тэргүүнээ хийгээд тэгээд их эе зохион байгуулаад Бат-Эрдэнэ тэргүүн болсон учраас бас хууль бус л гэж үзэх юм бишүү ккк.....

Гэхдээ мэдэх юм ч алга даа.... Одоо энэ бөхийн асуудлаас үнэн залхаж байна......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5222
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby El Payaso » Tue Apr 17, 2018 4:46 pm

Тэр их эв эе хуурамч болсныг ойлгоод бга. Гэхэд Чинбатыг ямар юм нь сонгоцым бэ хаха. Тэр хууль ёсных байж чадах уу.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 37349
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby white » Tue Apr 17, 2018 5:32 pm

Чинбат тэгж байгаад хумсаа нуусан муур шиг сонин гар юм аа.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2480
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby El Payaso » Tue Apr 17, 2018 5:36 pm

харин тэхх. Тэгээд чөлөөтийн холбоог аваад өөдтэй юм хийсэн үү. Мэдэхгүй. Энэ ингэж улангасаж зүтгэж байгаа хүмүүс яав ч олигтой бхгүй л гэж бодох юм. Сүхбат ч гсн Чөлөөтийн холбоонд бхда яасныг нь харсан.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 37349
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Yes Man » Tue Apr 17, 2018 5:40 pm

El Payaso wrote:Тэр их эв эе хуурамч болсныг ойлгоод бга. Гэхэд Чинбатыг ямар юм нь сонгоцым бэ хаха. Тэр хууль ёсных байж чадах уу.

Шүүх тэгээд шийдвэр гаргасан юм чинь хүчин төгөлдөр л гэж үзэх байлгүй дээ..... Хурлаа хийхгүй, хууль бус юм хийчихээд тэрийг нь ашиглаж, хуулийн цоорхойгоор ч гэх юм уу Чинбат эд нар хурал хийгээд Чинбатыг сонгосон гэж ойлгоод байгаа шд..... Гэхдээ нарийн учрыг нь хуульчид л сайн ойлгох байх өө.....

За за би гарлаа.... хаха
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5222
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby LeMoN » Tue Apr 17, 2018 6:00 pm

Бөхийн Өргөөндөө ч биш. Чинбатын тал нь олон жил ужгирсан допингийн шинжилгээний төв найраа өгөлцөл авалцдаг юмнуудыг нь ил болгох гээд нөгөөдүүл нь үхэлдээд байгаам бишүү. Түүнээс Нутаг усаараа Увс халхаараа талцсан бол Чинбат говь Алтайнх Нямдорж Говь Алтай Мөнхэрдэнэ Архангайх гээл шал авцалдахгүй байгаам.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5509
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron