За УЕФА улсуудын шигшээ багуудын лиг нээжээ. Шигшээн цугларалтын үеэр тоглож байх юмдаг уу даа. 2 жилд 1 удаа, эрэгтэй насанд хүрэгчдийн шигшээ багуудынхаа дунд юм байна. Чансаагаар нь А-Д хүртэл 4 тусдаа лиг байх шиг байна. Лиг бүрт 3-4 багтай 4 хэсэг байна даа. Өчигдөр эхний тоглолтууд нь явж. Мэдээж А лиг хамгийн чанга нь:
1-р хэсэгт Франц, Герман, Голланд
2-р хэсэгт Бельги, Исланд, Швейцарь
3-р хэсэгт Итали, Польш, Португал
4-р хэсэгт Хорват, Англи, Испани
Ангилал өгсөж буурах юм бий л байх даа бодвол, гэхдээ лигийнхээ амжилтаар юм болов уу, эсвэл тухайн үеийнхээ чансаагаар юм болов уу?
Дэмий нөхөрсөг хийж байхаар үр дүнтэй юм уу? Европын багууд улам л чанаржих нь дээ. Цаашид ДАШТ-д Европ баг түрүүлдэг жишиг тогтох байх гэдэг манайхны нэгнийх нь таамаг ч маргаангүй болоод байна уу даа айн?