Европын лиг

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Европын лиг

Postby Nomer 10 » Fri Apr 13, 2018 1:45 pm

Энэ нэг сэдэв байж байг дээ. Жил бүр энэ тэмцээний талаар эндээ бичээд явж байя даа. Нокаут шат эхлэхээр энэ тэмцээн ёстой гоё болдог. Хөлбөмбөгийн уламжлалтай жигдхэн багууд үздэгээрээ өрсөлдөөний хувьд ЧЛ-ээс илүү гэхэд болно шүү. Энэ жил шөвгийн 16 их гоё болсон. Энэ ч дээ гэхээр баг бараг байгаагүй дээ. Шөвгийн 8 бүр ч гоё боллоо. Багуудад Рома Юве 2 мотивац өгцийм шиг бнаа кк.

Зальцбург 4-1 Лацио /нийлбэр 6-5/
Австрийн сүүлийн жилүүдийн босоо аварга эхний үед аймаар нүдсэн. Тэдэнд 2 гоол л хэрэгтэй. Тэгсэн ч байдгүэ. 2-р үе эхлээд жаахан явж байтал Лацио хусчихдаг байгаа. Дортмундад ирээд гавиагүй Иммобилэ аймаар гоол хуссан даа. Зальцбург шоконд орсонгүй ээ. 1 минутын дараа тэнцүүлэв. 2р үе талдаа орж байхад хачин юм болов. Рэд булл 4 минутад 3 гоол хийчдэг байгаа. Үлдсэн хугацаанд Лацио ганцыг чихэх гээд барсангүй ээ.

Марсель 5-2 Лайпциг /нийлбэр 5-3/
Тоглолт эхлэнгүүт Брума бужигнаан дундаас гүйж ирээд цохьчихсон. Марсельд одоо 3 гоол хэрэгтэй болов. Гэхдээ саяхны үр дүнгүүдийг харж байхад энэ хэцүү ажил биш. 3 гоол асуудал биш болсон. Дэлхийн аваргад ганц тоглолтоор бүх юм шийдэгддэг тул риск хийхгүй тактикийн тоглолт хийгээд таардаг. Европын цомын тэмцээнүүдээр харин жинхэнэ гоё нээлттэй үздэг. 1р үе дуусахад Францын баг 3 гоолоо аль хэдийнэ зооцон байлаа. Ялангуяа 2 дахь гоол ёстой янзтай. Хаалгачийг холоос 1, ойроос 1 цохиод бардгүй шүү. 3 дахь цохилтыг нь өөр тоглогчгүйж ирж цохиж байж оруулсан. 3 дахь гоол ч гэсэн аймаар. 2-р үе эхлээд 10 минутын дараа Аугустин хожилд хүргэх гоолоо хийж чадав. 3-3 болсон болохоор айлын талбайд 2 хийсэн гэдгээгээ Рэд Буллын бас нэг баг цааш шалгарах боломжтой болоод эхлэв. Европын аваргаар Францын тэр олон од дундаас ялгарч бусдыгаа чирч байсан Пайе 5 минутын дараа 4-2 болгоодохлоо. Энэ тоглогч Францад буцаж очоод зэвэрч байна даа. Лайпциг үлдсэн хугацаанд ганц гоолоо хийх гээд бүх хүчээрээ дайрсан ч болсонгүй. Харин ч эсрэг баг нь цаг дуусч байхад хоосон хаалганд хийчив.

Спортинг 1-0 Атлетико /нийлбэр 1-2/
Спортингийн бүрэлдэхүүнийг ажихад Коэнтрао сэлгээнд ч алга. ЦСКА-д байсан Думбиа сэлгээнд сууж бн. Хаалгач Патрисио хэвээрээ. Барсагаас ирсэн Мэтью төвийн хамгаалагч болчиж. Валэнсиад байхдаа жигүүрт гардаг байсийн. Фулхамд бсан Руиз гараанд гарч. Том багуудын хараанд байгаа Карвальо нь гэмтэлтэй байгаам бн. Вольфсбургт бсан Бас Дост сэлгээнд ч байдгүй. Тэр нөгөө яригдаад байдаг Мартинс нь талбайд бн. Тэд эхнээсээ л ширүүн үзсэн. Зүтгэл нь үр шимээ өгч 28 дахь минутад гоолдов. Булангийн цохилт дээр Облак хаадаг баатар болоод үсэрсэн ч уначихсан. Даваад ирсэн бөмбөгийг нь Монтера хажуугаас хаалгачийн дээгүүр давуулаад мөргөчихсөн. Үлдсэн цагт дахиад 1 хийчих гээд барсангүй ээ. Атлетико хамгаалалт сайн юмаа.

ЦСКА 2-2 Арсенал /нийлбэр 6-3/
Багуудад айж эмээх юм гэж алга болж. Арсенал шүү дээ, уг нь. ЦСКА эхний үед ямар ч байсан дайрсаар байгаад 1 хийгээд авлаа. Загоев 1 удаа бөмбөгөө алдсан чинь өнөөх нь бараг гоол болох шахсан. Акинфеев гүйж ирээд нөхрийг ёстой аймаар загнасан даа кк. 2-р үе эхлээд удалгүй 2 дахиа ч хийв. Одоо тэдэнд ганц л үлдсэн. Даанч Вэлбэк 75 дахь минутад мөрөөдлийг нь үгүй хийв. Рамси нэмэлт цагт тэнцээний гоол хийлээ.

Ингээд энэ жилийн шөвгийн 8 түүх болж үлдлээ. Өндөлзүүлсэн тоглолтууд боллоо. Лайпциг Лацио 2-ыг мултарна гэж огт санасангүй. Би жил бүр энэ лигийг тоймыг нь татаж аваад үздийн. Үр дүнг нь мэдэхгүй болохоор их гоё байдийн кк
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Европын лиг

Postby Өсөхбаяр » Fri Apr 13, 2018 2:04 pm

ноднин манайх хариу тоглолтоо 6-1 хийж, мөн өөрсдөө сая 4-1 ээс бариулснаас хойш багууд өмнөх тоглолт ямар ч байсан эргэн ирэлт боломжтой санагддаг болсон шиг байна.. тэр хирээрээ гоё тоглолтууд болж байна. лацио манай золиос болжээ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Европын лиг

Postby Amgaa » Fri Apr 13, 2018 2:09 pm

Лайпциг сая лигт бараг энэ гараагаараа Байерт 4-1 дүүлсэн. Хамгаалалт 0 байсан урьд шөнө ч бас ялгаагүй байж. Ядаж байхад Вернер нь гэмтэлтэй байж таарч. Гэхдээ эрт хасагдсан нь дээрээ Вернер ДАШТ дээр их хэрэг болно.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3857
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Европын лиг

Postby Nomer 10 » Fri Apr 13, 2018 2:13 pm

Вэрнер бсан бол өөр шүү
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Европын лиг

Postby El Payaso » Fri Nov 30, 2018 12:33 pm


Өчдөр ийм юм болж.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Европын лиг

Postby Saiza » Thu May 30, 2019 3:01 am

Image

Great night for English football? Only one English born player lining up in #EuropaLeagueFinal2019
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Европын лиг

Postby Forza Juve » Wed Dec 18, 2019 9:49 am

Image

Европа лигийн шөвгийн 32 багт 1 ч Францын лигийн баг алга байна даа.... энэ жил ч нөхдүүд чойрчээ.

Энэ жил түрүүлэх нь тодорхой баг шууд харагдахгүй байна. Тэмцээнээ хаячихгүй бол Интер л байх шиг ккк.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Европын лиг

Postby Amgaa » Wed Dec 18, 2019 10:17 am

Зальцбург нэлээн явнаа, тэмцээнээ ч хаяахгүй байх.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3857
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Европын лиг

Postby Tmshinoda » Thu Oct 22, 2020 3:43 pm

Image

Энэ ч бараг томчуулын тэмцээн болжээ кк
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л


Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests