Гарринча бурхан

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Гарринча бурхан

Postby Могжоохон » Wed Feb 16, 2011 3:16 am

Миний шүтэн биширдэг тамирчидын нэг Мануэл /Манэ/ Францэско Дос Сантос буюу Гарринча 1933 оны 1р сарын 28нд Бразилын Рио де Жаниеро мужын Пау Гранде хотод төржээ. Тэрээр төрөлхийн хөл муутай/тахир дутуу/ байжээ. Баруун хөл нь зүүнээсээ 8 см-ээр богино байж. Анх түүнийг эмч нар хөлд орж чадахгүй байх гэж байсан ч хагалгаа хийж явдаг болгожээ. Манэ хүү хичээсээр гүйж, бөмбөг өшиглөж чаддаг болжээ. Ийнхүү гудамжинд бөмбөг хөөн байтал 1953 оны 7 сарын 9 боллоо. Эл өдөр бол түүний алдрын замын эхлэл байлаа. Рио де Жаниеро мужийн Ботафого багийн тоглогч Арати түүнийг олж харан өөрийн багийнхандаа харуулхаар авчирсан нь энэ билээ. ЗХУ-ын алдарт сэтгүүлч Игорь Фесуненкогийн "Пеле хаан , Гарринча бурхан, Хөлбөмбөг агуу" номноос иш татвал: ".... Бэлтгэл дуусч байх үед дасгалжуулагч Жентил Кардозо хязгаар нутгаар ирсэн залуугийн тухай санав. - Түүнийг дагуулаад ир - гэж Аратид хэлэв. Манэ талбай дээр хулчийсхийн гарч ирлээ. Цэнгэлдэхийн суудлаас инээлдэх сонсогдож, Жентил харин инээдээ нуун эргэж харав: энэ болхи нөхөр хэнийг ч санагдуулж болно, гэхдээ лав л хөлбөмөгчинийг биш. Тэрээр хазагнан маажигнан явж байлаа. Түүний нэг хөл нь нөгөөгөөсөө 8 см богино юм. Тиймээс хөл дээрээ тогтож, алхаж гүйхийн тулд Манэ арай урт хөлөө нум шиг нугалж явах хэрэг гардаг байна. Энэ жүжгийг нэгмөсөн эцэс болгохын тулд Жентил царайгаа барайлган, доогтойгоор ингэж асуув:
- Чи хаана тоглож дассан бэ?
-Хаана ч хамаагүй, хаалганы ойролцоо л биш. Ер нь бол баруун захад тоглох дуртай...
Дасгалжуулагч бага зэрэг бодлогширон хэлсэн нь:
- За тэгвэл нөөцийн багт баруун жигүүрт оч. Чамаас юу гарахыг харъя.
Түүнийг өөрийнхөө байрлал руу хазганан явах хооронд Жентил, Нилтон Сантос руу хашгирав:
- Нилтон түүнийг шалгаадах!
Жентилийн үг цаазын ял мэт сонсогдож байв. Манэг, тэр жилүүдэд Бразилд тухайн байрлалд хамгийн сайн нь байсан шигшээгийн зүүн жигүүрийн алдарт хамгаалагч "шалгах" ёстой болов...." гэжээ. Үүнээс цааш өөрийн дуулсанаа сийрүүлвэл:
Нилтон Сантос, Манэ руу доогтой инээмсэглэн харж, Харин Манэ буюу Гарринча маань бөмбөгөө удирдан түүн рүү гүйж байлаа. Нилтон Сантосд энэ доголон нөхрийг аргалах нь чигчий хуруугаа хөдөлгөхөөс амархан санагдсан биз. Гэтэл... Намайг юу хэлэх гэснийг та лав тааж амжсан биз. Гарринча түүнийг унатал нь хуурч чаджээ. Тэднийг харж байсан зарим үзэгчид инээлдэж, зарим нь алмайрч байлаа. Ингэж гутамшиг болж унасаныхаа төлөө Нилтон Сантос Ботафого багийн ерөнхийлөгчид Манэг багтаа авахыг гуйжээ. Тэгж Гарринча Ботафого багт оржээ. 4 жилийн дараа 24 настай Гарринча Бразилийн Хөлбөмбөгийн Үндэсний Шигшээ багт анх дуудагдав. Шигшээ багийн баруун жигүүрт Фламенго багийн цуут Жоэл тоглодог байв. 1958 оны ДАШТ-д Бразилийн шигшээн дасгалжуулагч Манэг, Жоэлийн сэлгээгээр авч явсан нь буруудсангүй. 1958 оны 6 сарын 15ны өдөр буюу дэлхийн аваргын тоглолт, ЗХУ - Бразил...
Image
Image
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Гарринча бурхан

Postby CAHAKA » Wed Feb 16, 2011 5:53 am

Чамайг тоглолтыг нь ер үзэж байгаагүй гэж мөрийцсөн ч болж байна :sleep:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Гарринча бурхан

Postby zigo » Wed Feb 16, 2011 6:26 am

CAHAKA wrote:Чамайг тоглолтыг нь ер үзэж байгаагүй гэж мөрийцсөн ч болж байна :sleep:


Мань хүн Болдоо өвөө юм бишүү? :ногоон:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Гарринча бурхан

Postby Tmshinoda » Wed Feb 16, 2011 6:27 am

CAHAKA wrote:Чамайг тоглолтыг нь ер үзэж байгаагүй гэж мөрийцсөн ч болж байна :sleep:

Чамайг ч гэсэн тоглолтыг нь үзэж байгаагүй гэж мөрийцсөн ч болж байна :ногоон: :RD
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Гарринча бурхан

Postby CAHAKA » Wed Feb 16, 2011 6:40 am

Би энэний талаар юм бичсэн байхыг чи хаа нэгтээ харав уу?
Мэдэхгүй юман дээрээ дуугай л байдаг.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Гарринча бурхан

Postby spain man » Wed Feb 16, 2011 12:36 pm

Гарринча Пэлэ хоёрын тухай нэг ном уншиж байсан... Гарринчаг үнэхээр биширч бас өрөвдсөн...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Гарринча бурхан

Postby Могжоохон » Wed Feb 16, 2011 7:19 pm

CAHAKA wrote:Чамайг тоглолтыг нь ер үзэж байгаагүй гэж мөрийцсөн ч болж байна :sleep:

Youtube гэж гоё сайт байдышдээ орж үзээрэй гэж зөвлөе!
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Гарринча бурхан

Postby Могжоохон » Wed Feb 16, 2011 7:20 pm

spain man wrote:Гарринча Пэлэ хоёрын тухай нэг ном уншиж байсан... Гарринчаг үнэхээр биширч бас өрөвдсөн...

Image
энэ ном уу?
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Гарринча бурхан

Postby Идэрээ » Wed Feb 16, 2011 7:28 pm

Үе үеийн гайхамшигтай хөлбөмбөгчидийн нэг гэж боддог. Түүхийг нь хальт уншиж байсийн байна өрөвдөлтэй л юм байна лээ.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Гарринча бурхан

Postby Идэрээ » Wed Feb 16, 2011 7:30 pm

boldoo_moment wrote:
spain man wrote:Гарринча Пэлэ хоёрын тухай нэг ном уншиж байсан... Гарринчаг үнэхээр биширч бас өрөвдсөн...

Image
энэ ном уу?

Энэ номон дээр Хаан хэзээ ч бурханаас илүү байдаггүй гэцэн байдаг билүү. Балжинням гуай чинь хөлбөмбөгийн бурхан тэнгэр гэж байдаг бол нтр гээд байдаг даа Тэхээр Гарринча :D
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Гарринча бурхан

Postby Могжоохон » Wed Feb 16, 2011 7:32 pm

Ideree22 wrote:Энэ номон дээр Хаан хэзээ ч бурханаас илүү байдаггүй гэцэн байдаг билүү. Балжинням гуай чинь хөлбөмбөгийн бурхан тэнгэр гэж байдаг бол нтр гээд байдаг даа Тэхээр Гарринча :D

Би ч гэсэн тэгэж бодоод л байгаа юм :eek:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Гарринча бурхан

Postby Nova » Wed Feb 16, 2011 7:34 pm

Манай өвөө ч Гаринчагийн тоглолтыг нь үзэж яваагүй байх...
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Гарринча бурхан

Postby Г.Баяраа » Wed Feb 16, 2011 7:35 pm

Гарринчаг их нинжэн сэтгэлтэй. Хүний хувьд сайхан хүн байсан гэж бичсэн байдаг юм билээ. Бразилчууд хөлбөмбөгөөр өвчлөөд бараг шашин шиг болсон. Тэр эхэн үед Гарринча гарч ирээд л ард түмнийхээ хайртай тоглогч болж бурхан шиг хүндлэгдсэн байх л дааа.....гэхдээ тоглолтыг нь амьдаар нь үзээгүй хүнээ би лав бурхан гэж шүтэж биширч чадахгүй...гэхдээ мэдээж Гарринча агуу хөлбөмбөгч гэдгийг үгүйсгэхгүй л дээ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Гарринча бурхан

Postby Идэрээ » Wed Feb 16, 2011 7:37 pm

Г.Баяраа wrote:Гарринчаг их нинжэн сэтгэлтэй. Хүний хувьд сайхан хүн байсан гэж бичсэн байдаг юм билээ. Бразилчууд хөлбөмбөгөөр өвчлөөд бараг шашин шиг болсон. Тэр эхэн үед Гарринча гарч ирээд л ард түмнийхээ хайртай тоглогч болж бурхан шиг хүндлэгдсэн байх л дааа.....гэхдээ тоглолтыг нь амьдаар нь үзээгүй хүнээ би лав бурхан гэж шүтэж биширч чадахгүй...гэхдээ мэдээж Гарринча агуу хөлбөмбөгч гэдгийг үгүйсгэхгүй л дээ

:eek: Надаас цаадах нь агуу гэдгийг нь хүлээн зөвшөөрцөн. Бурхан шиг үзэх бол арай бишээ
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Гарринча бурхан

Postby Шаазгай » Fri Feb 18, 2011 10:29 am

Пеле хаан, Гарринча бурхан гэдэг номыг Дэвид Бекхэмийн "Миний багийнхан" номоор тулах хүн байна уу?
Уншмаар санагдчихлаа...
Шаазгай
 
Posts: 7
Joined: Thu Feb 10, 2011 6:14 pm

Re: Гарринча бурхан

Postby Могжоохон » Fri Feb 18, 2011 3:36 pm

Шаазгай wrote:Пеле хаан, Гарринча бурхан гэдэг номыг Дэвид Бекхэмийн "Миний багийнхан" номоор тулах хүн байна уу?
Уншмаар санагдчихлаа...

Ахтай нэг тохиролцоо хийе гэж бодлоо. Та наад номоо энд сэдэв нээгээд хуулаад биччих. Би ч гэсэн энд бичье. 2 хүний хооронд наймаа явж байхаар хүмүүст түгээсэн нь илүү дээр биз... Та юу гэж бодож байна?
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Гарринча бурхан

Postby Шаазгай » Fri Feb 18, 2011 4:53 pm

boldoo_moment wrote:
Шаазгай wrote:Пеле хаан, Гарринча бурхан гэдэг номыг Дэвид Бекхэмийн "Миний багийнхан" номоор тулах хүн байна уу?
Уншмаар санагдчихлаа...

Ахтай нэг тохиролцоо хийе гэж бодлоо. Та наад номоо энд сэдэв нээгээд хуулаад биччих. Би ч гэсэн энд бичье. 2 хүний хооронд наймаа явж байхаар хүмүүст түгээсэн нь илүү дээр биз... Та юу гэж бодож байна?


Хамаагүй хуулж, барьж болохгүй байх аа. Хоёулаа хүний оюуны бүтээлийг энд зөвшөөрөлгүй тавиад хэрэгт орвол яана? :lol:
Шаазгай
 
Posts: 7
Joined: Thu Feb 10, 2011 6:14 pm

Re: Гарринча бурхан

Postby Могжоохон » Fri Feb 18, 2011 8:17 pm

Шаазгай wrote:Хамаагүй хуулж, барьж болохгүй байх аа. Хоёулаа хүний оюуны бүтээлийг энд зөвшөөрөлгүй тавиад хэрэгт орвол яана? :lol:

Нээрээ тийм ч юм уу :D :gold :gold :gold :gold :gold :gold
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Гарринча бурхан

Postby Shaggy » Tue Mar 08, 2011 1:44 pm

Болдоохон хэдтэй вэ? хөл бөмбөгийг бурхан шүтээнтэй нь нэвт шувт мэддийн бншт гоёын
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Гарринча бурхан

Postby Могжоохон » Tue Mar 08, 2011 3:12 pm

Монгол-------Орос------------Англи-----Украйн
Арван дөрөв - Четырнадцать - Fourteen - Чотирнадцять
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Гарринча бурхан

Postby Shaggy » Tue Mar 08, 2011 3:35 pm

Юун хөөрхийн
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Гарринча бурхан

Postby pein_akatsuki » Tue Mar 08, 2011 4:16 pm

би 15 тайшд хэхэ.бээгийи бас ойролцоо настай байлуу
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: Гарринча бурхан

Postby Могжоохон » Wed Mar 09, 2011 2:44 am

14-15 нас гэдэг чинь харьцангуй биеэ даасан, том болчихсон нас гэж боддог шт
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Гарринча бурхан

Postby Г.Баяраа » Wed Mar 09, 2011 3:04 am

Шинэ эрин юм биздэ хэхэ сайн бна
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Гарринча бурхан

Postby Могжоохон » Sun Apr 03, 2011 8:21 pm

Гарринча - Алдар хүндийн "доголон" шувуухай
Тиймээ Зөвлөлтийн баг тэр үедээ /1950иад он/ хатуу самруудын нэг байлаа. Энэ тоглолтоос олон жилийн дараа Хаан /Пеле/ ингэж бичжээ:
"Олон мянган үзэгчид цугларсан тэр цэнгэлдэхэд ороход намайг шоолж байгаа юм шиг байсан. Тэр үед аль нэг телевизийн эсвэл радиогийн тайлбарлагч намайг "талбай дээр шар өмсгөлтэй алиалагч гараад ирсэн байна" гэж ярьж байсан биз." гэжээ. Тиймээ талбайд Бразилийн тоглогчид гархад тэгж л бодож байсан биз. ЗХУ-ын шигшээнхэн бол том биетэй, хүчний тоглолт сайтай, өмнөх тоглолтондоо Австрийн багийг 2 - 0 ээр хожсон байлаа. Харин Бразил яасан гээч. Тоглогчид нь жижигхэн биетэй, тэднийг хэн ч танихгүй, бас дээр нь өмнөх тоглотондоо Англитай чүү ай 0 - 0 ээр тэнцсэн. Бүх юм ЗХУ-ын талд байлаа. Францийн шүүгч Гуижи шүгэл үлээж тоглолт эхлэлээ
Image
Шүүгч шүгэл үлээсэн, тоглолт эхлэсэн. Эхний 3 минутанд Яшин /ЗХУ-ын хаалгач/ золтой л 3 гоол алдчихсангүй. Гагцхүү түүнийг шон л аварч байв. Пеле 2 удаа, Гарринча маань 1 цохижээ. Үүний дараа Пелегийн дамжуулалтаар багийн ахлагч Вава гоол оруулжээ. Тоглолт ид дундаа бужигнасаар... 77дох минут залуу хүү Манэ мөн л Вавад гоолийн дамжуулалт өгч 2 - 0 болголоо. Тоглолтын эцсийн цэг болгож Гарринча цохилт гүйцэтгэсэн боловч мөн л шон оножээ. Гарринча, Пеле, Вава + 8 тоглогчид ЗХУ-ын хүчтэй багийг 2 - 0 ээр хожиж чаджээ.
Image
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Next

Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron