УЕФА болон түүний тэмцээнүүдийн талаар

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

УЕФА болон түүний тэмцээнүүдийн талаар

Postby focus_mn » Tue Aug 31, 2010 12:38 am

УЕФА болон түүнээс зохион байгуулдаг Аваргуудын лиг, Европа лиг зэрэг тэмцээнүүдийн талаар мэдээллээ солилцож байя гээд энэ сэдвийг нээлээ. Эдгээр тэмцээнүүдийн талаар мэдээ, түүх, стат гээд сонсч мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцаарай :beer

Аваргуудын лиг

Аваргуудын лиг нь 32 баг бүхий 8 хэсгүүдээс бүрдэх бөгөөд, лиг эхлэхээс өмнө 4 шат бүхий сонгон шалгаруулалт явагддаг. Сүүлийн сонгон шалгаруулалтыг плэй-офф ч гэж нэрлэдэг. Гишүүн улсуудын бүх аварга багууд Аваргуудын лигт багаа илгээх эрхтэй ч дээгүүр эрэмблэгдсэн орнууд 4 баг илгээх эрхтэй байдаг. Томоохон улсуудын зарим баг шууд хэсгүүдэд хувиарлагддаг бол үлдсэн нь сонгон шалгаруулалтын шатаар дамжина.

Image

3-р сонгон шалгаруулалтад хожигдсон баг Европа лигийн 4-р сонгон шалгаруулах шатанд орно. 4-р сонгон шалгаруулалтад хожигдсон баг Европа лигийн хэсгийн шатанд оролцоно. Хэсгийн шатны 3-р байранд оролцсон баг Европа лигийн эхний хасагдах шатанд оролцоно.

Цомын эзэн шууд хэсгийн шатанд оролцох эрхтэй. Хэрэв тухайн баг хэдийн Аваргуудын лигт оролцох эрхээ авсан бол оролцох багуудын тоонд өөрчлөлт орохгүй. Харин 13т эрэмблэгдсэн орны баг шууд хэсгийн шатанд шалгарах, эсвэл 16т эрэмблэгдсэн орны баг 3-р хасагдах шатанд оролцох зэргээр нэмэлт нэг багийг оруулна.

Хэрэв хэсгийн шатанд 2 эсвэл түүнээс олон баг ижил оноотой үлдвэл:
1. Багуудын хоорондын тоглолтод илүү оноо авсан нь
2. Багуудын хоорондын тоглолтод оруулж, алдсан гоолын зөрөөгөөр
3. Айлын талбайд илүү гоол оруулсан нь
4. Хэсгийн бүх тоглолтуудад оруулж, алдсан гоолын зөрөөгөөр
5. Хамгийн гоол оруулсан нь
6. Багуудын коеффициентээр

дарааллаар багуудыг эрэмблэнэ.

Европа лиг

Европа лиг нь гишүүн орнуудын цомын аваргууд болон, лигтээ дээгүүр байранд орсон багуудын хооронд зохиогддог тэмцээн юм. Тухайн орноос оролцох баг нь улсуудын коеффиентээс хамаарна. Цаашлаад зарим багууд нь Аваргуудын лигийн сонгон шалгаруулалтаас болон УЕФА-ийн цэвэр тоглолтын үзүүлэлтээр оролцдог.

Image

Хэсгийн сонгон шалгаруулалтын дүрэм Аваргуудын лигтэй адил байна.

Аваргуудын лигийн хувьд өнгөрсөн улирлын аварга Интэр Милан хэсэгтээ шалгараад байгаа. Ийм учраас 13т эрэмблэгдэж байгаа Шотландын аварга баг Глазгов Рэнжэрс шууд хэсгийн шатанд орсон. Мөн 16т эрэмблэгдэж байгаа Данийн аварга баг шууд сонгон шалгаруулалтын 3-р шатанд, 48,49т эрэмблэгдэж байгаа Фарое болон Луксэмбургийн аварга багууд 2-р шатанд орсон байна.
Last edited by focus_mn on Tue Aug 31, 2010 1:08 am, edited 1 time in total.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: УЕФА болон түүний тэмцээнүүдийн талаар

Postby focus_mn » Tue Aug 31, 2010 12:42 am

Аваргуудын лиг гэдэг одоо үед Дэлхийн аварга, Европийн аваргын дараа орох хөлбөмбөгийн хамгийн том баяр болоод байгаа. Учир нь дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчид зөвхөн энэ тивд бүтэн улирлын турш тоглож, өрсөлдөж байна. Тэгэхээр хөлбөмбөг сонирхогч хэн бүхэн тэрхүү шилдэгүүдийн тулааныг энэ л тэмцээнээс үзэж баясаж байдаг. Тиймдээ ч Аваргуудын лиг гэсэн нэртэй буй заа.
Энэ бүхний цаагуур асар их мөнгө, бизнэсс ч явж байдаг. Тиймээс Аваргуудын лигт орно гэдэг хөлбөмбөгийн клубуудын хувьд хамгийн чухал зорилт болж байдаг билээ. Ялангуяа томоохон лигүүдийн хувьд зөвхөн оролцох нэг эрхийн төлөө маш урт удаан, хүнд хэцүү өрсөлдөөн болдог.
Энэ 2010/11 улирлын хувьд онцлох нэгэн чухал өрсөлдөөн болж байгаа нь Аваргуудын лигийн дөрөв дэхь байрны төлөөх том тулаан Итали болон Германы хооронд болно. Энэ өрсөлдөөний гол хэмжүүр нь тухайн орноос оролцож байгаа багуудын амжилт. Тэгэхээр энэ амжилтыг ямар хэмжүүрээр хэмжих вэ гэдэг асуулт гарч байна. Энд тэр талаар багахан ч гэсэн ойлголт өгөхийг хичээлээ.

УЕФА коеффициентын талаар

Энэхүү коеффициентын тусламжтайгаар Европийн хөлбөмбөгийн холбооны гишүүн орнуудаас Аваргуудын лиг болон Европа лигт оролцох багуудыг шалгаруулах, хэсгийн сугалаанд багуудыг эрэмбэлж оруулах зэрэг олон зохион байгуулалтыг хийдэг юм. Ингээд коеффициентыг ямар аргачиллаар бодох талаар орууллаа.

УЕФА коеффициент нь багуудын Европийн цомын тоглолтуудад сүүлийн таван жил үзүүлсэн амжилтаас бүрдэнэ. Энэ хугацаанд тухайн баг хожсон тохиолдолд 2, тэнцвэл 1 (тухайн шатаас хамаарч өөрчлөгдөж болно) оноо цуглуулна.

Үүн дээр нэмж 4/1 шигшээ, хагас шигшээ, шигшээ тоглолтуудад шалгарсан тохиолдолд тус бүр 1 оноо, Аваргуудын лигийн хэсгийн шатанд тоглохоор бол 4, хэсгээсээ шалгарсан тохиолдолд 5 оноо нэмж цуглуулна.

УЕФА улсуудын коеффициент

Тухайн орны Европийн цомуудад орж байгаа багуудын нийт цуглуулсан оноог багийн тоонд нь хувааж дундаж оноог гаргадаг.
Сүүлийн таван жилийн энэ дундаж онооны нийлбэрээр тухайн улсын УЕФА коеффициентыг гаргана. Энэхүү нийлбэрээр улсуудыг жагсаадаг бөгөөд, эзэлсэн байрны дарааллаар Аваргуудын лиг, Европа лигийн эрхүүдийг хувиарладаг юм.

УЕФА багуудын коеффициент

Багуудын байрыг тогтоохдоо тухайн багийн хувийн оноо дээр, тухайн улсынх нь онооны 20%-г нэмж тооцдог.
Багуудын байрыг жагсаахдаа сонгон шалгаруулалт дахь тоглолтын үр дүнг тооцдоггүй. 2009 оноос эхлэн Аваргуудын лиг, Европа лигийн сонгон шалгаруулалтын шатуудад дараах оноог нэмж тооцох болсон.

Image

Аваргуудын лигийн 3,4-р байранд нэмэлт оноо өгдөггүй. Учир нь хожигдсон баг нь Европа лигт ордог.

УЕФА багуудын коеффициент нь тухайн багийн сүүлийн 5 жилийн оноонуудын нийлбэр байна.

Төвөгтэй байж магад гээд Байерн Мюнхэн багийн 2009/10 улирлын цуглуулсан оноон дээр жишээ авъя.

Аваргуудын лигийн сонгон шалгаруулалт: 0 тоглолт - 4 оноо
Өмнөх улирал нь лигтээ 2-р байранд орсон учир шууд Аваргуудын лиг авч сонгон шалгаруулалтын тоглолт хийгээгүй. Харин хэсэгт шалгарсан учир 4 оноо авсан

Хэсгийн шат: 6 тоглолт – 12 оноо
Хэсэгтээ 3 хожил 1 тэнцээ авч 7 оноо цуглуулсан. Үүн дээр хэсгээсээ шалгарсны бонус 5 оноо нэмэгдэнэ.

1/8 шат: 2 тоглолт – 2 оноо
Нэг хожиж 2 оноо

¼ шигшээ: 2 тоглолт – 3 оноо
Нэг хожиж 2 оноо, мөн ¼ шатанд шалгарсны бонус 1 оноо

Хагас шигшээ: 2 тоглолт –5 оноо
Хоёр хожиж 4 оноо, мөн хагас шигшээд шалгарсны бонус 1 оноо

Шигшээ: 1 тоглолт - 1 оноо
Шигшээд шалгарсны 1 оноо

Ингээд нийт 27 оноог цуглуулсан байна. Үүн дээр 2009/10 улиралд Германы багууд 18.083 оноог цуглуулсан бөгөөд үүний 20% болох 3.6166 оноог нэмбэл 30,6166 болно. Энэ бол Байер Мюнхэн багийн тухайн улиралд цуглуулсан нийт оноо. Үүн дээр өмнөх 4 улирлын оноог нь нэмснээр 110.841 болж байгаа бөгөөд энэ нь тухайн багийн УЕФА коеффициент болж байна.


Харин улсын хувьд Германы 2009/10 улирал дээр жишээ авъя.

Image

Германаас нийт 6 баг оролцож 108.5 хувийн оноо цуглуулсан бөгөөд үүнийг 6 багт хувааснаар тухайн улирлын оноо болох 18.083 болж байна. Үүн дээр өмнөх 4 жилийн оноог нэмбэл 64.207 болох бөгөөд энэ бол тухайн улсын УЕФА коеффициент болох юм.
Last edited by focus_mn on Tue Aug 31, 2010 1:05 am, edited 1 time in total.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: УЕФА болон түүний тэмцээнүүдийн талаар

Postby focus_mn » Tue Aug 31, 2010 12:44 am

За энд сүүлийн 15 жилийн турш Европийн орнуудын байр хэрхэн өөрчлөгдсөн талаарх зураг орууллаа

Image
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: УЕФА болон түүний тэмцээнүүдийн талаар

Postby Г.Баяраа » Tue Aug 31, 2010 1:33 am

за ёстой нүд эрээлжлэх юм бна
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: УЕФА болон түүний тэмцээнүүдийн талаар

Postby Баясаа » Tue Aug 31, 2010 10:26 am

Оросыг дагуулаад харж байгаад л хэд хэд алдлааш дээ, нүд эрээлжлээд харахгүй юм байна оо
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: УЕФА болон түүний тэмцээнүүдийн талаар

Postby focus_mn » Tue Aug 31, 2010 2:06 pm

Сүртэйш дээ, Орос хамгийн муу амжилтаа 2003 оны үед үзүүлж байсан тэр үедээ 21т эрэмблэгдэж байж. Одоогийн 6д орж байгаа нь сүүлийн 15 жилийн доторх хамгийн сайн амжилт нь юм байна.. гээл уншил даа кк
Last edited by focus_mn on Tue Aug 31, 2010 2:28 pm, edited 1 time in total.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: УЕФА болон түүний тэмцээнүүдийн талаар

Postby focus_mn » Tue Aug 31, 2010 2:27 pm

8 сарын байдлаарх УЕФА коеффициент:

Image

Өөрчлөлтүүдийн хувьд Итали нэг байр доошилж Герман оронд нь орсон байна. Португал 3 байр урагшилж 6т орсон бол, Орос, Украйн нэг нэг байр хойшилж. Өмнө 8р байранд байсан Румын 13р байр руу шилжиж оронд нь 11р байранд байсан Турк 9-р байр руу дээшилсэн байна.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: УЕФА болон түүний тэмцээнүүдийн талаар

Postby Тэгшээ » Thu Sep 02, 2010 12:22 pm

YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: УЕФА болон түүний тэмцээнүүдийн талаар

Postby focus_mn » Thu Sep 09, 2010 5:48 pm

Аваргуудын лиг гэдэг бол хөлбөмбөгийн багт нэр хүндээс гадна санхүүгийн асар том дэмжлэгийг авчирдаг. Жил бүр асар их хэмжээний мөнгө энэ тэмцээнд эргэлдэж байдаг бөгөөд өнгөрсөн жилийн л хувьд гэхэд оролцож байгаа 32 багт нийт 746.4 сая фунтын шагналыг хуваан олгосон байна. Өнгөрсөн жилийн аварга баг Интэрнациональ гэхэд 49 саяын шагнал авч бусад багууд дундаа тэргүүлж.

Ингээд Аваргуудын лигийн шагналын системийн талаар сонирхоё.
Аваргуудын лигийн сүүлийн урьдчилсан шат буюу плэй-оффоос эхлэн багуудад УЕФА-аас урамшуулал өгч эхэлдэг.

Плэй-офф -д шалгарсан баг бүрт 2.1 сая фунт өгнө. Плэй-Оффд ялан цааш хэсгийн шатанд шалгарсан тохиолдолд 3.8 сая өгөх ба хэсгийн тоглолт бүрд урамшуулал 0.55 саяыг нэмж өгдөг байна. Үүн дээр нэмэгдэн тухайн тоглолтод ялсан тохиолдолд 0.8 сая, тэнцвэл 0.4 сая урамшуулал дээр олгоно.

Харин хэсгээс шалгарвал 3 сая, 1/8 шигшээд 3.3 сая, хагас шигшээд 4 сая тус тус олгох бөгөөд шигшээ тоглолтод ялсан багт 9 сая, хоёрдугаар байранд орсон багт 5.2 сая фунтын шагналыг тус тус олгодог байна.

Ингээд Аваргуудын лигт оролцож байгаа багийн хувьд цуглуулж болох хамгийн өндөр шагнал нь 33,3 сая фунт байх боломжтой болж байна.

Гэхдээ шагнал урамшуулал ингээд дуусахгүй. УЕФА-аас олгодог шагналаас гадна ТВ-ын эрхээс олсон орлогоос багуудад хувиарлаж өгдөг. Гэхдээ энэ нь улс болгоны хувьд өөр өөр байна. Жишээ нь 2008-09 оны улиралд МанЮ, Байерн багуудын цуглуулсан мөнгө нь аварга болсон Барселонагаас илүү байх жишээтэй.

Ингээд өнгөрсөн жилийн аварга Интэрнациональ багийн Аваргуудын лигээс цуглуулсан мөнгөний хэмжээг сонирхоё.

Өнгөрсөн улирал УЕФА нийт 746.4 сая фунтын шагналыг 32 багт хувааж өгсөн байна. Эндээс Интэр хамгийн их буюу 48.759 саяын шагналыг авсан юм. Энэ шагналыг задалж үзвэл тоглолтын урамшуулал-29 сая, ТВ-н эрх-19.6 сая болж байна.

Харин хоёр дугаар байранд орсон Байернийн хувьд тоглолтын урамшуулал-25 сая, ТВ-н эрх-19 сая нийт 44.862 сая фунтыг Аваргуудын лигийн финал хүртэл тоглосны шагналд олж.

УЕФА-аас багуудад олгосон 746.4 сая нь худалдааны орлого, шууд нэвтрүүлэх эрх борлуулах, спонсоруудын орлого зэргээс бүрддэг.

Европа лигийн хувьд нийт шагналын сан нь 134.96 сая фунтээс бүрддэг байна.

Өнгөрсөн улиралд багуудын Аваргуудын лигээс олсон орлого:
Image
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: УЕФА болон түүний тэмцээнүүдийн талаар

Postby Тэгшээ » Mon Dec 20, 2010 9:37 am

YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: УЕФА болон түүний тэмцээнүүдийн талаар

Postby monhoo_ts2003 » Fri Dec 24, 2010 9:09 pm

Европын хөлбөмбөгийн холбоо буюу UEFA-аас одоогийн холбооны ерөнхийлөгч Michel Platin-г өөрийн үүрэгт ажлаа дахин 4 жил хашихаар болсныг олон нийтэд зарласан байна.

UEFA-гий ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх оны 3 сард явагдах байсан бөгөөд харамсалтай нь холбооны ерөнхийлөгчийн төлөө Michel Platin-гаас өөр нэр дэвших дэвшигч олдоогүй учраас Франц эр улиран сонгогдохоор болжээ. UEFA-гийн ерөнхийлөгчид нэр дэвшиж буй албан тушаалтан 12 сарын 23-ны шөнө дундаас өмнө өөрийн танилцуулгаа холбооны сонгуулийн комисст ирүүлэх ёстой байсан ч харасмалтай нь Michel Platini-аас өөр нэр дэвшигч байгаагүйн улмаас Michel Platini дахин сонгогдохоос өөр арга байгаагүй байна.

Michel Platini UEFA-ийн ерөнхийлөгчийн албанд ийнхүү 2 дахь удаагаа сонгогдон ажиллах болж байгаа бөгөөд анх 2007 онд UEFA-ийн ерөнхийлөгчийн сонгуульд Шведийн Lennart Johansson-тай хамт өрсөлдөн маш бага саналаар ялалт байгуулан UEFA-гийн ерөнхийлөгчийн албанд ирж байсан билээ. Michel Platini-аас өмнө UEFA-гийн ерөнхийлөгчийн албыг 1990 оноос 2007 оныг хүртэл 17 жилийн хугацаанд Lennart Johansson нь хашиж байсан юм.

Францын шигшээ багийн домогт хөлбөмбөгчин Michel Platini-ийн хувьд 2007 онд ерөнхийлөгчийн албанд сууснаасаа хойш нилээдгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Европын лиг болон аваргуудын лигийн тэмцээний зохион байгуулалт болон сонгон шалтгаруулалтад зарим нэг томоохон өөрчлөлтүүдийг оруулсан бөгөөд 2012 оноос эхлэн Европын клубууд өөрсдийн олж байгаа орлогынхоо хэмжээгээр тодорхой хязгаартайгаар арилжаа наймаанд хөрөнгө зарах болж байгаа юм. Энэ нь томоохон эзэдтэй баян клубүүдийг хөлбөмбөгийн наймааны зах дээр үүсгэж байгаа үнийн хөөрөгдлийг дарах бас нэгэн үр дүнтэй арга болж байгаа юм. Мөн түүнчлэн 2016 онд зохиогдох Европын аварга шалгаруулах тэмцээнээс эхлэн 24 баг оролцохоор болсон гэх зэрэг нилээд томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа билээ.
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн


Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests