Загварын зах зээлд Д.Бекхэмээс А.Шевченко илvv “vнэд хvрнэ”
Б.СОНДОР (2006.03.22)
Авьяас тэтгэвэрт гардаггvй гэж vнэн. Дэлхийн нэрт загвар зохион бvтээгч, Италийн Жоржио Армани 70 настай хэрнээ єєрийн ажлаа орхиогvй л яваа. Тэрбээр тамирчидтай найз. Туриний олимпийн бvтээн байгуулалтад дайчлагдсан агаад нээлт, хаалтын ёслолын тайз засалтыг чимэглэхэд гар бие оролцсон аж. Yvгээрээ ч маш их бахархаж буй гэнэ.
Тvvний эцэг нь “Ювентус”-ын vнэнч фэн байжээ. Энэ нь Арманид нєлєєлсєн агаад алдарт дербинvvдийнхээ тулааныг багаасаа л амталж єссєн нэгэн. Тийм боловч энэ эрхэм Миланы сагсан бємбєгийн клуб “Олимп”-ийг ивээн тэтгэдэг аж. “Надад ихэнхдээ хєлбємбєгийн тєсєл ирдэг юм.
Харин єєр спортын тєрлєєс анх сагсан бємбєгийн клубт хувь нийлvvлэх тєсєл ирсэн нь ихэд сонирхол татсан. Би спортод дуртай боловч завтай vедээ хєлбємбєгийн цэнгэлдэх, сагсан бємбєгийн зааланд байх нь ховор. Ихэнхдээ зурагт шагайдаг” хэмээн тэрбээр єгvvлжээ.
“Armani jenas” хэмээх стиль спортынхонд маш их таалагддаг. Ийм загварын хувцсыг “Олимп” клубийнхэн ємсдєг гэнэ. Хєлбємбєгч эмэгтэйчvvдээс загварын ертєнцєд амжилт олох боломжтой нь хэн бэ? Энэ асуултад тэрбээр Мия Хэммийг number one гэжээ. Тvvний єгvvлснээр М.Хэмм бvх талаараа єв тэгш эмэгтэй гэнэ. Тvvнийг Армани загварын рекламандаа тоглуулж байсан юм. Харин эрэгтэйчvvдээс Андрей Шевченкотой найз.
-Тийм ээ. Шевченко ухаалаг залуу. Би тvvнийг спортоос ангид зvйлд хvч сорихыг хvсэхэд тэр зєвшєєрсєн. Загварын рекламанд тоглох нь тvvнд таалагдсан. Шевченко миний олон жилийн бvтээлийн санг vзээд гайхаж билээ. Хєлбємбєгєє орхисны дараа эрт, орой аль нь боловч загварын ертєнцєд хvч соривол энэ залуу амжилтад хvрнэ гэж єгvvлсэн байна.
Арманийг залуу ахуйд загвар зохион бvтээгчид жvжигчид рvv хошуурдаг байж. Эдvгээ жvжигчдээс тамирчид илvv “vнэд хvрдэг” болсон билээ. “Их спорт бол агуу урлаг юм. Yvнийг хvн бvхэн ойлгодог болж” хэмээн євгєн Армани ярилцлагадаа єгvvлсэн нь бий. Загварын зах зээлд Дэвид Бекхэмээс Андрей Шевченко илvv vнэд хvрэх гэнэ. Олон ч загварын компаниуд тvvнд анхаарлаа хандуулж буй нь vvнтэй холбоотой.
Хєлбємбєгчидтэй хамгийн анх хамтран ажилласан загвар бvтээгч бол Армани. Тэрбээр 1995 онд Английн хаалгач Д.Жеймсийг загварын рекламанд тоглуулснаар чамгvй ашиг олжээ. Бразилийн Кака ч мєн тvvний тvнш. Хэдхэн сарын дараа болох хєлбємбєгийн ДАШТ-ийг тэрбээр нутаг дээрээс нь vзэхээр тєлєвлєж буй аж. Португалд болсон “Евро-2004”-ийг тэрбээр Лиссабонд очиж vзэж амжаагvй. Энэ vе эрэгтэйчvvдийн хувцас загварын долоо хоногтой давхацжээ. Армани хєлбємбєгчидтэй л хамтран ажиллах дуртай сонин араншинтай. Харин єєр спортынхонтой тvншлэх тухай нэг их боддоггvй гэнэ.
Италийн загварын боссын биелээгvй мєрєєдєл юу вэ?
Тэрбээр сагсан бємбєгийн клубтээ Майкл Жорданыг урьж, тоглуулахыг хvссэн боловч нисдэг Майкл саналыг нь хvлээн аваагvй аж. Дашрамд дурдахад Туриний олимпийн нээлтийн vеэр цасан ширхэгvvд цагаахан тагтаа бvтээснийг санах хэрэгтэй. Энэ шийдлийг Армани сэдсэн гэнэ.
http://www.mongolnews.mn ees copydov