Хөлбөмбөгийн хаан-Pele

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Finalist » Sat May 09, 2009 2:10 am

монголдоо хамгийн том хөлбөмбөгийн талаар ярилцдаг форумд маань хөлбөмбөгийнх нь хаан гэгддэг хүний талаар байхгүйг анзаарлаа. эсвэл би олж хараагүй юм болов уу хэхэ. За юу ч гэсэн энд нэг юм бичиж оруулъяаа.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Finalist » Sat May 09, 2009 2:25 am

Дэлхий дээр хөлбөмбөг гэж тоглоомыг мэддэггүй хүн гэж бараг үгүй байх. Тэр дундаа Пеле гэж нэрийг дуулаагүй хүн бүр ховор бизээ. Олон сая хүний хайр талархлыг хүлээж, хөлбөмбөгийн хаан хэмээх эрхэм нэрийг тэднээсээ хүртсэн Edson Arantes Do Nascimento-ын тухай энд өгүүлье.

Агуу түүхийн өчүүхэн хэсгээс:

9 сарын 7.
Edson Arantes Do Nascimento 1940 оны 10 сарын 23нд Бразилын Tres Coracos гэдэг газар ядуу гэр бүлд төржээ. Бага сургуульд байхдаа сурлагаар гавьтай байсангүй. Бусад Бразил хүүхдийн л адил хөлбөмбөгт ухаангүй дуртай байв. Хөлбөмбөг тоглохоос бусад үед нь гэр бүлдээ нэмэр болох гэж гутал тослодог байв. Тэр нйзуудтайгаа хамтдаа хүүхдийн багт тоглохыг хүсдэг байлаа. Гэвч яаж тарчиг амьдралтай жаалуудад бөмбөг хэмээх нандин зүйл нь санаан зоргоор олдох билээ. Тэд хуучин даавуу, арьсны өөдөс цуглуулан оёж бөмбөг болгон тоглодог байлаа. Пеле болон гудамжинд хамт тоглодог хүүхдүүд дунд гуталтай хүүхэд ердөө хоёрхон байлаа. Түүгээр нь хаалга хийнэ. Тэд яаж ийж байгаад жинхэнэ резинэн бөмбөгтэй боллоо. Түүнийгээ нүдний цөцгий мэт хайрлана. “Хөл нүцгэнчүүдийн” тэмцээн хичээл тарсаны дараа Пеле-гийн гудамжинд болно. Тоглолт эхлэхийн өмнө жаалууд гар гараасаа барьж сүүдэрт суугаа үзэгч нөхдийнхөө өмнө зогсоно. Эгээ л Маракана цэнгэлдэхэд жинхэнэ тоглолт болох гэж буй мэт. Тоглолт үзэхээр цуглагсад бөөн шуугиан болж алга ташина. Бяцхан тамирчид үзэгчдийн өмнө толгой мэхийн ёсолно. Тоглолт шөнө орой болсон байлаа ч гудамжны дэнлүүний гэрэлд үргэлжилнэ. Пеле багийн ахлагч, өрсөлдөгч багаас шалтгаалж байраа үргэлж өөрчилж, өөрөө ч үүнээсээ татгалзахгүй. Хүүхдүүд хөлбөмбөггүйгээр амьдарч чадахгүй гэдгээ нэгэнт ойлгосон байлаа. Тэдний энэ багийг “9 сарын 7” гэдэг байсан юм.


Түүх ингэж эхэлсэн...
Бразил...Хөлбөмбөгийн орон. Тэнд бүгд түүгээр амьсгална. Балчир хүүхдүүд ч тэр.
Бяцхан Пеле-гийн тухайн үед тоглож байсан БАС багийг Вальдемор де Брито дасгалжуулдаг байв. Тэр нэгэн өдөр дасгалжуулагч нь Пеле-г гэнэт дуудаж “Вилья Бельмиро”-д хэд хоноод ирвэл чи зөвшөөрөх үү гэж асуув. Юу асууж байгааг нь сайн ойлгоогүй хүү хаана гэнээ хэмээн лавлав. Вилья Бельмиро бол Сантос клубын цэнгэлдэх, шүтээн дуган нь билээ.

Вальдемор де Брито Бразилын хөлбөмбөгт нөлөөтэй, их гарын хүн байв. Тиймээс ч хуучин шигшээ багт тоглож байсан анд, Сантос багийн дасгалжуулагч Лулу-тай сайн харилцаатай. Тэр найзынхаа магтахын дээдээр магтаад байсан жаалхүүгийн хэрхэн тоглохыг харахыг зөвшөөрсөн ажээ.

Тэр энэ бүх учирыг хүүд нэгд нэгэнгүй тайлбарлаж бараг сарын хугацаатай ч явж магадгүйг хэлэв. Нэг сар гэв үү хэмээн хүү уулга алдаад, Бауру-гаас Сантос хүртэл хир хол вэ хэмээн асуув. 500 км. Пеле-д аймаар байлаа.
Хажууд ойрхон биш л дээ. Гэвч чи амьдралдаа маш чухал ямар нэгэн алхам хийе гэж бодож л байвал би үүнээс сайхан боломж олж харахгүй байна. Чи миний зөвлөгөөг сонс. Чиний ур чадвар, техник ийм сайн байхад азаа үзэх хэрэгтэй хэмээн дасгалжуулагч нь хэлэв.
Пеле үүнд хариу өгөх нь зүгээр нэг хэрэг биш болохыг мэдрэв. Тэр багшдаа чин сэтгэлээр итгэдэг байв. Тэгээд аяархнаар, таны бодсон бүгд сайхнаар бүтнэ байх гэж хэлэв.
Одоо бас нэг чухал алхам үлдэв. Түүний ээжийг ятгах. Дөнгөж яриа эхэлмэгц хүүгийн ээж Селеста нулимс урсгаж эхлэв. Түүний нулимсыг харсан Вальдемор де Брито ч таг чимээгүй болжээ. Тэр больдог ч юмуу гэж бодсоноо, юу ч гэсэн тайлбарлаж эхлэв. Хүүгийн эх яриаг нь тасалж, тэр мййнь дөнгөж 15хан настай шүү дээ гэв. Вальдемор дотроо, би ч хоосон хананд хэлждээ, бүтэхгүй нь гэж бодов. Тэгээд, за яахав энэ миний биш та бүхний л шийдэх хэрэг. Пеле насан туршдаа ядуу зүдүү явах юм биздээ. Гэхдээ би миний зөв байсан гэдэгт хэзээ ч эргэлзэхгүй, баяртай гэж хэлээд гарч явав. Гараад зам хүрч амжаагүй байхад Селесте гуай гарч ирээд, ноён Вальдемор, ноён Вальдемор гэж дуудах нь тэр.
Намайг өршөөнө биз. Нэгэнт л та зүйтэй гэж үзсэн бол аваад явдаа...

Сантос
Пеле дасан зохицох гэж багагүй зүдэрнэ гэдгийг багш нь мэдэж байлаа. Очингуутаа Сантос-ын бэлтгэлд оролцохдоо дэврүүн сэтгэлээр буслаас илүү харагдах гэж хичээсэн нь бүтэлтэй болсонгүй. Бүх юм өөр санагдаж айдас хүйдэст бүрэн автсан байв.
Бэлтгэлийн дараа Вальдемор хүүгийн мөрөн дээр гараа тавиад хэлэв.

Би сэтгэл зовохгүй байна.Чамайг энд сайн хүмүүсийн дунд орхилоо. Авъяасыг чинь хөгжүүлэх боломж энд бүрэн бий. Чи тун удахгүй ойлгоно. Энд хүмүүс сэтгэлээрээ нөхөрлөдөг юм. Би олон клуб мэднэ. Гэхдээ чамайг энд үлдээхээр шийдлээ.

Миний өмнөөс гэрийнхнийг маань үнсээрэй гэж хүү арай ядан бувтнав. Ээж аавтай нь холбож байсан ганц гүүр байхгүй болох шиг болов. Вальдемор баяртай гээд эргэн алхсаар булан тойрч үзэгдэхгүй боллоо.
Оройн хоолны цаг болжээ. Хүү бусдыг дагаж явсаар хооолны газар оров. Юм идэх хүсэлгүй байсан ч нэг ширээнд очиж суулаа. Хажууд нь суух нэг залуу бусдыг инээдтэй юм яриа тоолонд эг маггүй хөхөрнө. Пеле-д энэ залуу аятайхан хүн шиг санагдав. Тэгээд зориглож хаанаас ирэв, хир удаж байна даа гэж асуув.

-Би Рио-Гранде мужаас ирсэн, Порту-Алегрийн зүүн жигүүрийн тоглогч, Дорваль гэдэг гэлээ.
-Тэр ширээний үзүүрт сууж байгаа хэн бэ?
-Васконселлос

Пеле нүдээ арчин сайн харав. Үнэхээр аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч сууж байлаа. Талбайд харагддагаасаа хавьгүй жижиг аж. Ийм одой юм шиг хирнээ яаж гоол хийдэг байна гэж хүү гайхна.
-Эд нар энд хамт байдаг уу?
-Мэдээж хэрэг. Хөөе Васконселлос, Васконселлос. Энэ хүү чамтай танилцах гэнэ.
Алдартай Голеадер Пеле-г сүрхий харсанаа манайх ч хөлбөмбөгийн баг биш хүүхэд саатуулах газар болжээ гэлээ.

Анхны тоглолтоо Васкино багийн эсрэг хийв. Васкино бол Сантосынхон дотроо эв түнжин хагарч зарим нь багаа орхин явсны дараа үүсэн клуб юм. Тэдний 11 тоглогчийн 9 нь Сантос-д тоглож байсан аж. Эхлэнгүүт л Васкино эхний гоолыг хийв. Гэвч баг нь зүтгэсээр тэнцээний гоолыг хийв. Пеле хүү сандарч байсан нь гайгүй болж юм бүгд амархан болсон мэт санагдаж авъяасаа харуулж 2 дахь бүр 3 дахь гоолыг хийлээ. Багийнхан нь ч урамтай тоглож 6-1 ээр хожжээ.
Пеле үнэхээр баяртай байв. Гэрийнхэндээ хурдан мэдэгдэхсэн гэж яарав. Утсаар ярих мөнгө байсаннгүй. Хуудас цаас авч бичиж эхлэв.
1956 оны 7-р сарын 23. Хайрт гэр бүлийнхэндээ... гэж эхлэв.

7-р сарын 27нд тэр багаасаа сард 6000 крузеиро авах гэрээ хүлээн авч гарын үсэг зуржээ. Ингээд Пеле хэмээх бяцхан хүү Сантос багийн нэгэн хэсэг болжээ.
Хичнээн чухал тоглолтын өмнө ч гэсэн тайван унтаад өгнө. Зарим нэг нь наад жаалаа сэрээгээч гэхэд нөгөөх нь үгүй ээ, махчин амьтад авд гарахын өмнө унтаж амрах хэрэгтэй байдаг шүү дээ гэнэ. Тэгээд Пеле-г нөгөөх олон гоолоо хийсний дараа Сантос-ынхан өөрсдөө унтаж амрахаар хэвтэнэ.

Тэр багтайгаа олон олон ялалтанд хүрч амжилтын оргилд гарсан билээ.

Бразилын шигшээ баг
Олон улсын хэмжээнд болдог “Марумби” хэмээх цомын тэмцээн болж байв. Сантос, Васка да Гама бхгууд хамтарч аолимог баг бүрдүүлсэнд Пеле багтан тоглож байв. Шигшээ тоглолт Маракана-д “Васка- Сантос” болон “Фламинго”-ийн хооронд болж байлаа. Энэ тоглолтыг Бразилын спортын хорооны ерөнхий дасгалжуулагч Сильвио Пиррило үзэж байжээ. Удахгүй эхлэх Роко-ын цомд оролцох үндэсний шигшээ багийгн тоглогчдыг сонгож байв. Тэр Пеле-г анзаарчээ. Тэр жагсаалтдаа эргэлзэлгүй Пеле гэж бичив. Тэгээд хажуу дахь хүнээсээ тэр хэдэн настай вэ гэж асуулаа. Арван зургаатай, эрхэмээ.
Энэ мэдээ тэр дороо хаа сайгүй тархав. Жаалхүү шигшээд, жаалхүү шигшээд. Хүн бүр л ярьцгаана.
Аавтайгаа утсаар ярив. Тэсэлгүй хоёул нулимс унагав. Дондино үнэхээр баярлан балмагджээ. Тэр залуудаа төвийн довтлогч явсан хүн. Ид тоглож байхдаа өвдгөндөө гэмтэл авч дахин тоглохоосоо өнгөрчээ. Гэвч хувь тавилан түүнийг тэр чигт нь хаясангүй харж үзэж. Тэднийд хүү заяажээ. Хүү нь өнөөдөр шигшээ багтаа багтаж. 17хон настайдаа шүү.
Түүний шигшээ баг дахь гайхалтай замналыг нт хүн бүр мэднэ.
1958 онд 18 настайдаа дэлхийн аваргын тэмцээнд оролцож 6 сарын 19-ний өдөр 17 нас 249 өдөртэй байхдаа шигшээ тэмцээнд оролцсон хамгийн залуу тоглогч болжээ. Тус тэмцээнийг 4 тоглолтонд оролцож 6 гоол хийснээр дуусгажээ.
1962 оны дэлхийн аваргын тэмцээнд ч гялалзтал тоглож эхний тоглолтдоо л нэг оновчтой дамжуулалт, нэг гоол хийжээ. Энэ тэмцээнд Гарринча хэмээх гайхалтай тоглогч ид гялалзан байж багаа удирдан аварга болжээ.
Харин 1966 оны тэмцээн хар дарсан зүүд шиг байж хэсэгтээ Унгарын багт 3-1ээр хожигдож, Португалын багтай тоглож байхдаа гэмтэл аван тэмцээнийг орхиж улмаар баг нь хожигдон хасагджээ.
Гэвч 1970 онд Пеле тэргүүтэй Жайрзино, Тостао, Карлос Алберто, Ривелино нараас бүрдсэн хүчирхэг баг алдсан нэр төрөө эргүүлэн авсан билээ.

Image

Гэр бүл хувийн амьдрал
Пеле 1966 оны 2 сарын 21нд Rosemeri dos Reis Cholby хэмээх бүсгүйтэй гэрлэж Kelly Cristina, Jennifer хэмээх 2 охин, Edson гэдэг 1 хүүтэй болсон юм. 1978 онд тэд гэр бүлээ цуцлуулжээ.
1994 онд Assíria Lemos Seixas дуучин хэмээх бүсгүйтэй гэрлэж 1996 оны 9 сарын 28нд Joshua ба Celeste гэдэг ихэр хүүхдүүдтэй болсан байна.

Image

Зодог тайлсныхаа дараа тэрээр эртний анд Jose Alves de Araujo-тайгаа ахтран компани байгуулж менежерээр нь ажиллаж байна. Компани нь Freemantle Media, Pele L'uomo, Pele Arena coffee гэх мэт брэндүүд гаргадаг байна.
Мөн 1992 оноос НҮБ-ын байгал орчин хүрээлэн буй орчин хариуцсан төлөөлөгчөөр ауилах болсан байна.
2006 онд өөрийн бүрэн намтрыг багтаасан 5 см × 35 см хэмжээтэй “Pele” номоо гаргажээ. Мөн ТВ-ийн салбарт ч идэвхтэй оролцож хэд хэдэн тв цуврал, шоу нэвтрүүлгүүдэд оролцож байжээ.

Image


Гавъяа шагнал

Сантос-д:
• Campeonato Paulista: 1958, 1960, 1961, 1962, 1964, 1965, 1967, 1968, 1969 and 1973
• Torneio Rio-São Paulo: 1959, 1963 and 1964
• Torneio Roberto Gomes Pedrosa (Taça de Prata): 1968
• Taça Brasil: 1961, 1962, 1963, 1964 and 1965
• Copa Libertadores: 1962 and 1963
• Intercontinental Cup: 1962 and 1963
• South-American Recopa: 1968
• Intercontinental Recopa: 1968
Нью-Иорк Космос-т:
NASL Champions: 1977
Шигшээ багт:
Дэлхийн цом
• Winner (3): 1958, 1962, 1970
• Appearances (4): 1958, 1962, 1966, 1970
• Рока-ын цом: 1957, 1963
Хувийн шагнал:
Campeonato Paulista мэргэн бууч: 1957-1965, 1969, 1973.
FIFA алтан бөмбөг: 1970.
1981 онд Франц-ын L'Equipe сэтгүүлээс явуулсан санал асуулгаар ‘Зууны шилдэг тамирчин’.
1999 онд Олон Улсын Олимпын хорооноос явуулсан санал асуулгаар ‘Зууны шилдэг тамирчин’.
1999 онд Reuters агентлагаас ‘Зууны шилдэг тамирчин’.
Мөн 2000 онд “Sportsman of the Century” шагналд 2-аарт шалгарчээ. Түүний өмнө домогт Мухамед Али орсон юм.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Чуугий » Sat May 09, 2009 10:31 am

Миний бодлоор бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч Луйз Назарио Де Лима Роналдо........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Г.Баяраа » Thu May 14, 2009 12:14 am

агуу агуу ....Финалист өөрөө бичсэн үү
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Г.Баяраа » Thu May 14, 2009 12:33 am

ДАШТ-д түрүүлсний дараа нь л тэгж ярь :mrgreen:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Mojul » Thu May 14, 2009 12:37 am

сайхан бичиж.... Финалист зүтгэлтэй бна шүү шинэ гишүүн гэхэд :)(
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Цэнгүүн » Thu May 14, 2009 1:37 am

Сайхан бичжээ :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Бамбууш » Thu May 14, 2009 5:08 am

Финалист аймар бичжээ...
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Finalist » Fri May 15, 2009 12:29 am

яахав уншсан ном, урьд уншиж дуулж байсан бүхнээ ашиглаал бичсийн...Пеле-д ийм юм зориулалгүй дээ...
одооны тоглогчидтой харьцуулж баривал бас учир дутагдалтай шдээ, тэр үед хөлбөмбөг дэндүү өөр байсан. Пеле-г бол би мэдээж бичлэг, түүхээс л мэднэ, харин тоглож байхад нь нэгэн цаг үед байснаараа бол би бас Чуугий-тай санал нэг, Роналдо-г нэрлэнээ,
гэхдээ Пеле-тэй бол хэн ч маргах гэсний хэрэггүй биздээ.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby *R9* » Fri May 15, 2009 6:45 pm

Чуугий wrote:Миний бодлоор бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч Луйз Назарио Де Лима Роналдо........


:eek: :eek: :eek:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby RoMeRo » Tue Jun 16, 2009 12:04 am

*R9* wrote:
Чуугий wrote:Миний бодлоор бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч Луйз Назарио Де Лима Роналдо........


:eek: :eek: :eek:

:gold :gold :gold YEAH YEAH YEAH :gold :gold :gold
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby asa » Wed Jun 17, 2009 11:32 am

"Молиго Очир Молиго Очир л гэдэг юм. Хээ цс. Би ямар барилдаж үзсэн биш" гэдэг шиг л юм даа.
Гэхдээ тухайн үедээ үеийнхнээсээ тасарчихсан хүн байсан биз дээ.
Миний бодлоор Пелег 20р зууны хөлбөмбөгийн хаан гэж нэрлэх нь илүү зохицох юм шиг санагддын. Тэр үеийн хөлбөмбөг одооных хоёр тэс өөр хоёр ертөнц.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Шүдэрхэг » Tue Aug 04, 2009 7:27 am

asa wrote:"Молиго Очир Молиго Очир л гэдэг юм. Хээ цс. Би ямар барилдаж үзсэн биш" гэдэг шиг л юм даа.
Гэхдээ тухайн үедээ үеийнхнээсээ тасарчихсан хүн байсан биз дээ.
Миний бодлоор Пелег 20р зууны хөлбөмбөгийн хаан гэж нэрлэх нь илүү зохицох юм шиг санагддын. Тэр үеийн хөлбөмбөг одооных хоёр тэс өөр хоёр ертөнц.

Дэмжжийн. Миний бодлоор би л лав хаан эдэр гэхгүй ээ тэр үеийн гарууд л мэдхээс мани мэт н нэрнээс цайшгүй. сонсон л юм бн нэрийн. Үе үеээрээ гэж үг байдагдаа....
レ ノ √ 乇 尺 ア o O レ!!!
User avatar
Шүдэрхэг
Liverpool ийн Hooligan
 
Posts: 507
Joined: Tue Jul 28, 2009 5:04 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby CAHAKA » Wed Aug 05, 2009 5:21 am

Шүдэрхэг wrote:
asa wrote:"Молиго Очир Молиго Очир л гэдэг юм. Хээ цс. Би ямар барилдаж үзсэн биш" гэдэг шиг л юм даа.
Гэхдээ тухайн үедээ үеийнхнээсээ тасарчихсан хүн байсан биз дээ.
Миний бодлоор Пелег 20р зууны хөлбөмбөгийн хаан гэж нэрлэх нь илүү зохицох юм шиг санагддын. Тэр үеийн хөлбөмбөг одооных хоёр тэс өөр хоёр ертөнц.

Дэмжжийн. Миний бодлоор би л лав хаан эдэр гэхгүй ээ тэр үеийн гарууд л мэдхээс мани мэт н нэрнээс цайшгүй. сонсон л юм бн нэрийн. Үе үеээрээ гэж үг байдагдаа....


Адилхан үзэл бодолтой хүмүүс байна аа.

Зөв үедээ л төрсөн хөлбөмбөгч юм даа. гэхдээ би түүнийг үгүйсгэхгээгүй шүү.

за тэр таамаг энээ тэрээ дэвшүүлдэг нь ч дээ хэхэ
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby CAHAKA » Wed Aug 05, 2009 5:27 am

Финалистийн хөдөлмөрийг үнэлж байна

Гэвч Гэр бүл хувийн амьдрал-с өмнө бичсэн зүйлс бол сэтгүүлч Золжаргалын орчуулсан ''Пеле-Хөлбөмбөгийн хаан'' номноос шууд энд шивж.

Аливаа мэдээллийг ашиглахдаа заавал эх сурвалжаа тавьж байгаарай :eek:
Last edited by CAHAKA on Wed Aug 05, 2009 5:37 am, edited 1 time in total.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Шүдэрхэг » Wed Aug 05, 2009 5:28 am

CAHAKA wrote:
Шүдэрхэг wrote:
asa wrote:"Молиго Очир Молиго Очир л гэдэг юм. Хээ цс. Би ямар барилдаж үзсэн биш" гэдэг шиг л юм даа.
Гэхдээ тухайн үедээ үеийнхнээсээ тасарчихсан хүн байсан биз дээ.
Миний бодлоор Пелег 20р зууны хөлбөмбөгийн хаан гэж нэрлэх нь илүү зохицох юм шиг санагддын. Тэр үеийн хөлбөмбөг одооных хоёр тэс өөр хоёр ертөнц.

Дэмжжийн. Миний бодлоор би л лав хаан эдэр гэхгүй ээ тэр үеийн гарууд л мэдхээс мани мэт н нэрнээс цайшгүй. сонсон л юм бн нэрийн. Үе үеээрээ гэж үг байдагдаа....


Адилхан үзэл бодолтой хүмүүс байна аа.

Зөв үедээ л төрсөн хөлбөмбөгч юм даа. гэхдээ би түүнийг үгүйсгэхгээгүй шүү.

за тэр таамаг энээ тэрээ дэвшүүлдэг нь ч дээ хэхэ

Онгоц буудах авяасгүй xүн юм шиг бн лээ. Зүгээр намбайгаал хийсэн зүйлээрээ баxарxаад явж бхгүй оноогоо алдаx шал дэмий зүйл хийгээд бдийн хэхэ.
レ ノ √ 乇 尺 ア o O レ!!!
User avatar
Шүдэрхэг
Liverpool ийн Hooligan
 
Posts: 507
Joined: Tue Jul 28, 2009 5:04 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Барнаба » Wed Aug 05, 2009 7:48 am

Энэ Шүдэрхэг гээд чи зүгээр больж үз!!!! Роналдо-н фен байж Пеле-г доош нь хийгээд байна уу... арай ч дээ... :grin:
Пеле бол ХӨЛБӨМБӨГИЙН ХААН!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! үүнийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн..
Харин ч Пеле жинхэнэ хөлбөмбөгийн төлөө бүхнээ зориулж, хөлбөмбөгийг дэлхий даяар хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн шүү... / карьер хөөгөөгүй, мөнгөний төлөө яваагүй/

дахиад ийм юм бичээд үзээрэй..!!!!!!!!
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby haka » Wed Aug 05, 2009 7:09 pm

RoMeRo wrote:
*R9* wrote:
Чуугий wrote:Миний бодлоор бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч Луйз Назарио Де Лима Роналдо........


:eek: :eek: :eek:

:gold :gold :gold YEAH YEAH YEAH :gold :gold :gold

Луйз Назарио Де Лима Роналдо Энэ бол үнэн бөлгөө :)(
:gold :gold :gold :gold
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Шүдэрхэг » Wed Aug 05, 2009 11:27 pm

Barnaba wrote:Энэ Шүдэрхэг гээд чи зүгээр больж үз!!!! Роналдо-н фен байж Пеле-г доош нь хийгээд байна уу... арай ч дээ... :grin:
Пеле бол ХӨЛБӨМБӨГИЙН ХААН!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! үүнийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн..
Харин ч Пеле жинхэнэ хөлбөмбөгийн төлөө бүхнээ зориулж, хөлбөмбөгийг дэлхий даяар хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн шүү... / карьер хөөгөөгүй, мөнгөний төлөө яваагүй/

дахиад ийм юм бичээд үзээрэй..!!!!!!!!

Xэxэ зо зо...
レ ノ √ 乇 尺 ア o O レ!!!
User avatar
Шүдэрхэг
Liverpool ийн Hooligan
 
Posts: 507
Joined: Tue Jul 28, 2009 5:04 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Шүдэрхэг » Wed Aug 05, 2009 11:40 pm

haka wrote:
RoMeRo wrote:
*R9* wrote:
Чуугий wrote:Миний бодлоор бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч Луйз Назарио Де Лима Роналдо........


:eek: :eek: :eek:

:gold :gold :gold YEAH YEAH YEAH :gold :gold :gold

Луйз Назарио Де Лима Роналдо Энэ бол үнэн бөлгөө :)(
:gold :gold :gold :gold

Тиймээ тэр шилдэг н!!!!!! :gold :gold :gold :gold :gold :gold :gold :gold :gold :gold :gold :gold
レ ノ √ 乇 尺 ア o O レ!!!
User avatar
Шүдэрхэг
Liverpool ийн Hooligan
 
Posts: 507
Joined: Tue Jul 28, 2009 5:04 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby *R9* » Fri Aug 07, 2009 1:00 pm

Манайхан нэгнээ элдвээр хэлээд яахав. "ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ" :mrgreen: .

Хэрүүл биш сайхан мэдээлэл оруулаарай. :eek:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Rooney » Fri Jan 15, 2010 12:41 am

Роналдо энд ямар хамаа байнаа. :smile: Наад роналдо-гийн сэдэв байгаа биз дэ. Тэнд очиж мэдээ оруулаач залуусаа. Энэ сэдэвт хэн ч Роналдо муу, тэр бол номер 2 энэ тэр гэж яриагүй юм биш үү. Энд Пеле-н талаар мэдээ оруулах гэж түүний талаар ярилцах гэж нээсэн сэдэв юм гэж ойлгож байна. Пеле гэсэн сэдэв рүү ороод Роналдо, Роналдо л гээд байх юм. Тэгээд маргалдвал Марадонна, Зизу... энэ тэр гээд л хүмүүс бас л өөр өөрийнхөөрөө л ярих байх да.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Цэнгүүн » Tue Jan 26, 2010 6:19 pm

Пеле: Би үргэлж “Сантос”-т үлдэхийг эрхэмлэдэг байлаа
Image
Хөлбөмбөгийн спортын бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин, Бразилийн үндэсний баатар болох Пеле нэрээрээ алдаршсан Эдсон Арантес ду Насименту өдгөө 69 настай. “Хөлбөмбөгийн хаан” гэгддэг Пеле 15 настайдаа “Сантос” клубээс их спортын замналаа эхлүүлсэн бөгөөд 16-тайдаа үндэснийхээ шигшээ багт дуудагдан улмаар 17-хон настайдаа FIFA-гийн Дэлхийн аваргын цом хүртжээ. Түүний тоглолтын техник, ур чадвар болон байгалиас заяасан төрөлхийн чадвар нь өдгөө ч дэлхий нийтийг гайхашруулдаг юм. Бразилийн шигшээ багийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч тэрбээр Дэлхийн аваргын цом гурвантаа хүртсэн цорын ганц тоглогч юм. 1977 онд их спортоо орхиж, зодог тайлснаас хойш Пеле дэлхий дахинаа хөлбөмбөгийн элчийн үүрэг гүйцэтгэсээр иржээ.

Британийн спортын сэтгүүлч түүнтэй орчин цагийн хөлбөмбөг, Криштиан Рональду зэрэг сонирхолтой сэдвээр хүүрнэсэн ярилцлагыг толилуулж байна.

-Пеле, өнөөгийн хөлбөмбөгчид дэндүү “эрх” болсон гэдэгтэй санал нийлэх үү? Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Ер нь, өнөөгийн тоглогчид бүхнийг маш амар хялбараар олж авч байна. Мэдээж тэдэнд тодорхой хэмжээний дарамт шахалт гэж бий. Гэхдээ бүх зүйл дээр тэднийг анхаарч, тэдний хүслийг харгалздаг болж. Бобби Чарьлтон бид хоёр сайн найзууд. Нэг өдөр би Боббитой яриад, Английн тоглогчид хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байгаа талаар ярилцсан. Тэдний бэлтгэл хийх таатай орчинг бүрдүүлж, хамгийн сайн гэсэн гутал, өмсгөл, бөмбөг, талбай гээд бүхий л зүйлсээр хангаж байна. Бидний үеэс огт өөр болжээ.

-Та “Нью-Йорк Космос”-той гэрээ байгуулахаас өмнө карьерынхаа бүхэл бүтэн 18 жилийг Бразилийн “Сантос” клубт өнгөрүүлсэн. Европт тоглохсон гэж бодож байв уу?

-1960-аад оны үед би “Манчестер Юнайтед”-д очих шахсан. Тухайн үед би энэ хэр чухал зүйл болохыг мэдээгүй. Надад “Сантос”-т байх нь сайхан санагддаг байсан болохоор явахыг хүсээгүй юм. Бас “Реал Мадрид”, “Ювентус” руу ч явж болохоор байлаа. Гэхдээ аль нь ч миний сонирхлыг татаагүй. Энэ хоёр багууд хоёулаа л Бразилийн тоглогчдыг худалдан авч байсан. “Ювентус” бүр надад “Fiat” группын хувьцаа санал болгож байсан ч би “үгүй” гэж хэлсэн. Манай багийн ерөнхийлөгч зөвшөөрөхөд бэлэн байхад ч би үргэлж “Сантос”-т үлдэхийг эрхэмлэдэг байлаа.

-Таны үетэй харьцуулахад өнөөгийн тоглогчид үнэнч шударга ёсыг умартаж байна гэвэл болох уу?

-Хөлбөмбөгчийн хувьд мөнгө надад хэзээ ч чухал байгаагүй. Зарим тоглогчид мөнгөний төлөө баг солин, шилжиж байгааг хараад урам хугардаг. Үнэнийг хэлэхэд үнэнч шударга байдал олж харагдахгүй л байна. Ичгэвтэр хэрэг шүү. Өнөөдөр нэг багийн сүлдэнд мөргөж, түүнийг үнсч байхад дараагийн долоо хоногт өөр багийн сүлдэнд мөргөж л байдаг. Тэдний хувьд бол энэ огтхон ч хамаагүй. Тэд урваж л байдаг. Миний харамсч байгаа ганц зүйл бол тэдгээр залуусыг харж, үлгэр дуурайл авч байгаа хүүхэд багачууд юм. Тэд өөрийн хайртай тоглогчоо дагах уу, эсвэл дуртай багаа дэмжих үү гэдгээ ч мэдэхээ больчихдог.

-Английн хөлбөмбөгийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Английн багууд үргэлж миний сонирхлыг татсаар ирсэн. 1970, 80-аад онд би “Ливерпуль”-ийн улаан фен байлаа. Чухам яагаад гэдгийг мэдэхгүй ч, магадгүй тухайн үед “Ливерпуль” шилдэг баг байсан болохоор тэднийг шүтэж, тэднийг дагаад л явдаг байсан байх. Харин сүүлийн 10, 15 жилийн хугацаанд “Манчестер Юнайтед”-ыг дагаж, тэдний тоглолтыг үзэх нь сайхан санагддаг болсон. Тэд маш зөв арга барилаар тоглодог. “МанЮ” бол Бразилд хамгийн алдартай баг. Премьер лигийн тухайд дэлхий дахины анхаарлыг татсаар байна. Үүнд эргэлзэх зүйл юу ч байхгүй.

-Премьер лигт тоглож буй Бразил тоглогчид жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ талаар?

-Миний бодлоор, “Ливерпуль”-ийн Лукас, “МанЮ”-гийн Андерсон зэрэг Бразилийн залуу тоглогчид Англи, Испани эсвэл Италид хөлбөмбөг тоглохоос өмнө Европын бусад улсын лигт хүч үзэх хэрэгтэй. Роналдо, Роналдиньо нар Европын амьдралд дасан зохицохын тулд өмнө нь Голланд, Францад тоглож л байлаа шүү дээ. Бразилийн хөлбөмбөгөөс Европын асар том хөлбөмбөгийн ертөнцөд шууд хөл тавьж, сайн тоглоно гэдэг юу л бол. Үнэхээр маш хэцүү. Лукас гэхэд л Стивен Жеррард, Хавьер Маскерано нарын хослолыг орлох гээд үзэж тарж байна. Би Маскеранаг их биширдэг юм. Тэр хагаст үнэхээр сайн тоглодог, бөмбөгөө залах, хуурах зэрэгт гарамгай. Миний бодлоор түүнийг дутуу үнэлээд байх шиг.

-Криштиан Рональдугийн талаар юу хэлэх вэ? FIFA-гийн Дэлхийн шилдэг хөлбөмбөгч шүү дээ. Таны дуртай тоглогч мөн үү?

-Рональду надад Жорж Бэстийг санагдуулдаг юм. Би түүнийг олон жилийн өмнө хүндэлж явдаг байлаа. Бэст мандаж байх тэр үеийг санагдуулдаг хамгийн ойр хүн бол Рональду. Зүүн болон баруун жигүүрт бөмбөг эзэмшээд чадварлагаар хурдтай довтолж байгаа нь яг ижилхэн. Бас тэр Бэсттэй ижил дугаартай улаан өмсгөл өмсдөг. Би Рональдугийн тоглолтыг харах дуртай. Хувийн чадвар сайтай, авьяаслаг тоглогч.

-Та дасгалжуулагчийн хувиар өөрийгөө сорьж байгаагүй. Харин өнөө цагийн дасгалжуулагчдаас хэнийг хамгийн шилдэг нь гэж бодож байна?

-Миний дуртай дасгалжуулагч бол Жозе Моуриньо. Тэр хувь хүний үүднээс, бас түүний дасгалжуулагчийн арга барил надад таалагддаг. Амжилт дагуулдаг, тэсвэр хатуужилтай бас дэг журамтай залуу. Өнөөгийн хөлбөмбөгт дэг журам, сахилга бат их чухал болоод байна. Үнэхээр сайн зүйл шүү. Би Моуриньог дасгалжуулагчийнх нь хувьд өндрөөр үнэлдэг. Бас түүний шулуухан яриа надад таалагддаг юм.

-Эцэст нь, “Escape to Victory” /1981 онд дэлгэцнээ гарсан бөгөөд Пеле, Бобби Мур, Освальдо Ардилес, Поль ван Химст, Казимеж Дейна нарын шилдэг хөлбөмбөгчид, Сильвестр Сталлоне болон Майкл Кейн нар гол дүрд нь тоглосон / киноны талаар яриач!

-Эргээд дурсахад үнэхээр хөгжилтэй байна. Кино зураг авалтын үеэр ердөө 15-хан хоног хамт байсан ч бид маш сайхан цаг мөчийг өнгөрүүлсэн. Майкл Кейн /Оскарын шагналт Британийн алдарт жүжигчин/ үнэхээр сайн хөлбөмбөгч байсныг тодхон санаж байна. Хэрэв тэр жүжигчин болоогүй бол мэргэжлийн хөлбөмбөгч болох байсан даа. Тэр кинонд Кейн мэргэжлийн хөлбөмбөгчидтэй хамт үнэхээр сайн тоглосон. Энд бас Сильвестр Сталлонегийн тухай дурдахгүй өнгөрч болохгүй нь. Тэр хөлбөмбөг огтхон ч ойлгодоггүй байсан. Бөмбөг өшиглөхдөө муу, бүр үнэхээр тааруу, хөдөлгөөнгүй байгаа бөмбөгийг ч хүртэл. Би түүнд зааж өгөх гэж өчнөөн цаг зарцуулсан боловч ямар ч үр дүн гараагүй. Үнэхээр тааруу байсан нь одоо ч инээд хүргэж байна шүү /Инээв/. Тиймээс киноны зохиолыг өөрчлөөд тэр чухал гоолын эзэнг намайг болгож өөрчилсөн юм даа.

С.Шүр
http://www.news.mn/
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby sound of CFC » Wed Feb 17, 2010 10:44 pm

Энэ эрхэм ч үнэхээр номер нэг байхаа :gold
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Могжоохон » Wed Feb 16, 2011 3:09 am

Миний хувьд "хазгар" Гарринча дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Next

Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests