Хөлбөмбөгийн хаан-Pele

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Seikoni » Mon May 07, 2012 4:21 pm

Угаасаа хоёр өөр цаг үеийн хүмүүсийг хооронд нь харьцуулах утгагүй л дээ.
Шилдэг гэж бодохгүй хүмүүс нь ч тэгээд шилдэг биш гээд л бодоод явна. Хамгийн гол нь тэгж жадж хийгээд утгагүй юм л даа.
Зэв, Сүвээдэй худлаа санагддаг, хажууд нь харин Роммел чинь эр хүн байсан юм билээ шүү гэдэгтэй яг ижилхэн утгагүй л санагдаж байна миний хувьд.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Devil 7 » Mon May 07, 2012 4:43 pm

За наадах чинь бол жинхэнэ харицуулахад утгагүй бнашд....Зэв 800 жилийн өмнө амьдарч бсан....Роммел тэгэхэд ердөө 70 орчим жилийн өмнө гэхээр арай л утгагүй бхаа..
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby zigo » Mon May 07, 2012 4:46 pm

хажууд нь пелег шүүмжлэх бол амархан байна лдаа. хаха пеле бол миний хувьд яахавдээ, нэг байдаг л хурц од. платини нтр шиг л шилдэг тоглогчидын нэг. харин зидан бол хамгийн шилдэг нь. дараа нь мара. месси, рон нарт тэдний энд бичигдэж, хэлэгдэх цаг хугацаа байна. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Барнаба » Mon May 07, 2012 6:42 pm

Би бол Пэлэ-г маш олон жил, магадгүй хамгийн мундаг өөрийн сайн формоо хадгалж чадсан тоглогч л гэж боддог... тэгээд тэр Шагги-н тавьсан стат-с харахад ер нь ч заримтай нь санал нийлдэг... жишээ нь Пэлэ ер нь л карьерийнхаа турш хийсэн гоалоороо мянга 2 зуу орчим болсон ч байдиймуу гэж, нөхөрсөг, албан ёсны нтр яг хамаагүй тоолох маягтай... ер нь ч тэгэж боддог байсан... Пэлэ-с гадна Пушкаш нтр чинь бас 1000 давсан гэдэг байхаа... мөн л нэг иймэрхүү Пэлэ шиг карьерийнхаа турш тоглосон тоглолтуудынхаа гоалыг тоолоод явсан л тоглогч байх... түүнээс биш зүгээр хар ухаанаар бодоход л 1000 гоалыг хэдэн улиралд оруулах вэ... 1 улиралд 50 гоал гэхэд энэ 1000 давсан гоалыг оруулсан эрхмүүд чинь 20 улирал тасралтгүй 50+ гоалыг оруулсан болж таараад байгаам... арай л үнэмшмээргүй... бараг Роналдо, Мэсси 2-н формоор 20 улирал тасралтгүй тоглоно гэж байх уу.... итгэхэд хэцүү...

За тэгээд гоалыг орхие гэж бодоход Пэлэ-г ямар ч байсан "Агуу" гэдэгтэй нь харин санал нийлдэг... ер нь хэдхэн зүйлээр дүгнэхэд л агуу нь мэдэгдэнэ... 70 оны ДА Бразилчуудын буюу 20 зууны дэлхийн шилдэг багийн түлхүүр тоглогч... мөн 17 хон настайдаа ДА-д яваад Бразил-г чирч анхны удаа ДА болгож байсан эрхэм гэхээр л энэ хүн ямар агуу вэ л гэж бодогддог... зүгээр л агуу...

Нөгөө л дээр үеийн хөлбөмбөгчид, одоогийн хөлбөмбөгчдийн харьцуулалт... Шууд харьцуулах юм бол Мэсси, Роналдо зэрэг одоогийн супэр одууд Пэлэ, Мара, Пушкаш, Кройфф гээд хэн байдийн бүгдээс нь илүү шт... энэ нь нээх эд нарын супэрийнх биш, зүгээр л хөлбөмбөгийн хөгжилтэй холбоотой... тэхээр яг юугаар нь харьцуулбал арай илүү бодитой санагдах вэ гэхээр тухайн цаг үедээ хэр тасархай, хэр амжилтыг үзүүлж байв гэдгээр нь л дүгнэж, харьцуулбал...

Пэлэ-г 3 ДА болсон гэдэг... гэхдээ анхны аваргаа бол жинхэнэ агуу ялалтаар авсан...бүр 17 насандаа... аймшигтай... өөр хэн ч түүн шиг байгаагүй... цаашдаа ч гарахгүй байх...2 дахиа бол харин супэр формтой байсан ч ДА-н анхны тоглолтон дээр гэмтчихсэн... гэсэн ч өөр нэгэн гайхамшиг Гарринча Бразил-г манлайлсан... Пэлэ мэдээж тоглоод явсан бол ДА-д өөрийн хувь нэмрээ оруулах л байсан, учир нь тэр эхний тоглолтонд гэмтхээсээ өмнө 1 гоал оруулаад байсан байна...
3 дах нь мэдээж жинхэнэ сүрдэм багийн тоглолт, бүрэлдэхүүнээр бараг зодож авсан аварга... Пэлэ гол тоглогчдын нэг нь байсан уу гэвэл байсан...

Европ руу яваагүй гэж ярьдаг... би харин үүнийг нээх муу баримт гэж боддоггүй... учир нь Европын хөлбөмбөг тэр үед өнөөгийнх шиг бас тасархай байгаагүй үе... Гэсэн ч Пэлэ Сантос-оо манлайлаад 1960аад оны эхэн үед Өмнөд Америк-н аварга болж, улмаар клубуудын ДА-д Европын аварга багийг хожиж 2 жил дараалан түрүүлж л байж... Гээд үзвэл Пэлэ-г Европ руу яваагүй гэдгээр нь миалах бол арай өрөөсгөл байх гэж боддог...

Яахав мэдээж хамгийн агуу хөлбөмбөгчин гэхээр бас хэт өрөөсгөл дүгнэлт... Ер нь ч хамгийн агуу гээд 1 хэн хүнийг нэрлэнэ гэдэг утгагүй... Харин хамгийн агуу хөлбөмбөгчдийн түвшин гэж л байдаг байх... тэрний дотор зүй ёсоор орох тоглогч мөн үү гэвэл мөн...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Forza Juve » Mon May 07, 2012 9:29 pm

Марадона л бүх цаг үеийн супер тоглогч гэж боддог шдээ... Бараг л ганцаар 1986 онд Аргентинийг ДАШТ-д, Наполиг Сери А-д 2 удаа аваргалуулсан гээд л....

Пеле бол сайн тоглогч, гэхдээ энэ үеийн Месси шиг гайхамшигтай тоглогчдын мөрөн дээр л амжилтаа гаргасан гэж бодоод байгаа.... Месси Барсагийн Шави, Иньеста шиг аваргуудтай амжилт гаргасан, Мессигүй Испани бужигнуулж байгааг харж байгаа биз :RD

1958 онд Пеле учраа мэдэхгүй бацаан байхдаа л ДАШТ-д аварга болсон яг бүдүүн Роналдо 1998 онд аварга авсан шиг, 2002 онд Кака ч юм уу.... яахав шигшээд тоглож гоол оруулсан, үгүйсгэхгүй.... үе үеийн Бразилийн шигшээгийн томчууд Гарринча, Карлос Альберто, Жарзиньо гээд л гайхалтай тоглогчид Пеле тусалсан...ямартаа л 1970 оны ДАШТ-д түрүүлдэг Бразилийн шигшээг бүх цаг үеийн гайхалтай баг гэхэв дээ... Тэр олон супер Бразилчуудаас ДАШТ-д 3 түрүүлсэн болохоор нь л хэвлэлийнхэн сугалаад алдаршуулсан шиг санагддаг шдээ... Пелегээс өөр хэн ч ДАШТ-д 3 түрүүлээгүй тул бүх цаг үеийн шилдэг гэж ДАШТ-д түрүүлэх нь гайхалтай амжилт гэдэг хөлбөмбөгчдийн бодол талаас нь авч үзвэл аргагүй шалгуур мөн. Ийм бодол Пелегийн номыг уншаад л төрсөн сэтгэгдэл л дээ.

Зидан, Шави, Бэккэнбауэр хагас хамгаалалтын лидерүүд гээд байгаа ч ямарваа нэгэн юман дээр довтлогчдыг илүүтэй үнэлдэг, Круиф, Платини, Пушкаш гээд байгаа ч ДАШТ-д түрүүлээгүй болохоор бас хойгуур эрэмблэгддэг болтой.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Могжоохон » Mon May 07, 2012 9:35 pm

Ер нь би Гарринчаг Пэлэгээс илүү байсан гэж боддог шүү. Гарринча 62 оны ДАШТ-д аймаар тоглосон юм гэнэ билээ
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Барнаба » Mon May 07, 2012 10:05 pm

Forza Juve wrote:1958 онд Пеле учраа мэдэхгүй бацаан байхдаа л ДАШТ-д аварга болсон яг бүдүүн Роналдо 1998 онд аварга авсан шиг, 2002 онд Кака ч юм уу....


Pelé's first international match was a 2–1 defeat against Argentina on 7 July 1957 at the Maracanã.[60][61] In that match, he scored his first goal for Brazil aged 16 years and 9 months to become the youngest player to score in International football.[62]

1958 World Cup

His first match in the World Cup was against the USSR in the first round of the 1958 FIFA World Cup, on the third game of the Cup, alongside Garrincha, Zito and Vavá where he gave the assist to Vavá's second goal. He was the youngest player of that tournament, and at the time the youngest ever to play in the World Cup.[ He scored his first World Cup goal against Wales in quarterfinals, the only goal of the match, to help Brazil advance to semifinals, while becoming the youngest ever World Cup goalscorer at 17 years and 239 days. Against France in the semifinal, Brazil was leading 2–1 at halftime, and then Pelé scored a hat-trick, becoming the youngest in World Cup history to do so.

On 19 June 1958 Pelé became the youngest player to play in a World Cup final match at 17 years and 249 days. He scored two goals in the final as Brazil beat Sweden 5–2. His first goal, a lob over a defender followed by a precise volley shot, was selected as one of the best goals in the history of the World Cup. Following Pelé's second goal, Swedish player Sigvard Parling would later comment; "When Pelé scored the fifth goal in that Final, I have to be honest and say I felt like applauding". When the match ended, Pelé passed out on the field, and had to be attended by the medical staff. He then recovered, and was visibly compelled by the victory; in tears as he was being congratulated by his teammates. He finished the tournament with six goals in four matches played, tied for second place, behind record-breaker Just Fontaine, and was named young player of the tournament.

It was in the 1958 World Cup that Pelé began using a number 10 t-shirt that immortalized him. Recently it is known that the event was the result of disorganization: the leaders didn't send the shirt numbers of players and it was up to FIFA to choose the number 10 shirt to Pele, who was a substitute on the occasion. The press of the time cataloged Pelé as the greatest revelation of the 1958 Cup who was also given retroactively the Silver Ball as the second best player of the tournament, behind Didi.


Арай ч 2002 оны Кака эсвэл 94 оны Роналдо-той зүйрлэж болохгүй байхаа... Түүний тогтоосон амжилтуудыг одоог хүртэл эвдээгүй л явж байна шүү дээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Энэрэл » Mon May 07, 2012 11:18 pm

94 оны Роналдо, 2002 оны Какатай 58 оны Пелетэй харьцуулвал бүгд шоолж инээх биз кк.
Бүх цаг үеийн шилдэг тоглогчид гэвэл зөндөө л байна.. Харин шилдгийн шилдэг гэвэл би лав Пелег л гэнэ..
Барнабагийн хэлдэгтэй санал нэг байна.. Пелег Европ тоглоогүй гээд шилдгийн шилдэг биш гэх бол буруу.. Яахав Пеле өнөө үед төрөөд тэр үеийнх шигээ аймаар тоглуул ёстой жинхэнэ тэр үгийг хэлнэ.. Жишээ нь Неймар дээр одоо тэгж хэлмээр санагддаг.. Магадгүй ирээдүйд Европт биш Азид, Америкт хөлбөмбөг илүү хөгжиж, тэмцээнүүд нь илүү нэр хүндтэй болоод тэнд нэг лаг нөхөр Лаагаад эхэлвэл Месси Азид, Америкт тоглоогүй юм чинь Шилдгийн шилдэг бишээ гэхгүй л биз дээ.. Тэрэнтэй л адилхан..

Өнөө цагийн шилдэг бол угаасаа Месси.. Гэхдээ тэр Пеле шиг яригдах хэмжээнд бол хүрээгүй.. Тэр хэзээ ч Пеле шиг 3удаа алтан дагина авч чадахгүй магадгүй хэзээ 1000 гоол хийж чадахгүй.. Ингээл болоо..

Image
Би бас Пушкашийг биширч явдагийн хэхэ.... Үнэхээр агуу хөлбөмбөгчин.. Намтрыг нь анх уншаад үнэхээр бахархаж байсан шүү.. Унгарынхаа шигшээтэй ёстой Азаргалж байсан юм байлээдээ... Шигшээнхээ төлөө хамгийн олон гоол хийсэн тоглогч.. Тоглосон тоглолтынхоо тоотой тэнцүү гоол хийсэн байдаг.. Даанч Дэлхийн аваргад түрүүлж чадаагүй.. Германд нэг харамсалтай маргаантай байдлаар хожигдсон гэдэг юм билээ..

За Реалд гаргасан амжилтыг нь ярихад бол илүүц биз.. Хэн хүнгүй л мэднэ.. 30 гаргаад Мадридад ирж байсан тоглогч 40 хүртлээ тоглохдоо 242 гоолыг хийсэн гэхээр аймаар.. Одоо 30 гарсан нэг тоглогч Реалд ирээд 10 жилийн дотор 200гаад гоол хийж чадахгүй л болов уу?
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Seikoni » Tue May 08, 2012 12:55 pm

30 жилийн дараа гарч ирэх Абдул Азизыг шүтэж ярьж байгаа хүүхдүүд үхсэн балдуушны Пэлэ, Мэсси, Мара, Зизу гэх байлгүй. Энэ яриагаар бол.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Shaggy » Tue May 08, 2012 1:30 pm

Гол нь Пелегийн өөрийгөө шүтэх өвчинд учир байгам шиг санагддагшт би л тэгсэн би л ингэсэн 70 онд бол Бразил Пелетэй пелегүй айхтар баг байсан... Тэгээд өөрийхөө 125 дээр нөгөө мундагчуудаа жийцэн нь өөрийгөө хэт дөвийлгөх гэсэн оролдлого юм болов уу гэж... Одоо үед медиа мундаг бн бүх тоглолт бичигдэж хүмүүс нетээр дахин дахин бичлэг үзэж бн марагийн үед ч тийм байсан харин пелегийн мундаг нь ихэнх нь л би ингэсэн би тэгсэн гэдэг фактан дээр тулгуурлаад байгаамшиг
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby El Payaso » Thu May 10, 2012 2:19 pm

Барнаба wrote:За тэгээд гоалыг орхие гэж бодоход Пэлэ-г ямар ч байсан "Агуу" гэдэгтэй нь харин санал нийлдэг... ер нь хэдхэн зүйлээр дүгнэхэд л агуу нь мэдэгдэнэ... 70 оны ДА Бразилчуудын буюу 20 зууны дэлхийн шилдэг багийн түлхүүр тоглогч... мөн 17 хон настайдаа ДА-д яваад Бразил-г чирч анхны удаа ДА болгож байсан эрхэм гэхээр л энэ хүн ямар агуу вэ л гэж бодогддог... зүгээр л агуу...

58 оны од нь бас л Гарринча байсан биз дээ? Миний нэг уулзаж байсан Бразил лав Гарринчагаа Пелегээс илүү л гээд байдаг юм билээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby El Payaso » Thu May 10, 2012 2:23 pm

тэгээд ер нь зөвхөн ДА гэдэг тэмцээнд гурав түрүүлсэн гээд дэлхийн шилдэг гэх утгагүй л санагддаг. ДА бол аз эзний нэмэх нь шигшээ багийн бүрэлдэхүүнтэй маш их холбоотой тэмцээн. дээр нь 4 жилд нэг удаа болдог гэхээр тоглогч бол өөрийн ид үе дээр 2 л оролцох боломжтой тэмцээн... тэр үед нь аз таарахгүй шигшээ баг нь муу байсан бол тэгээл дуусаа... харин ал лиг энэ тэр бол жил бүр учраас арай илүү өөрийгөө бүрэн дүүрэн батлан харуулах боломжтой л доо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby spain man » Thu May 10, 2012 2:26 pm

Ер нь тэгээд ялгаа байхгүй л багийн бүрэлдэхүүнээс хамааралтай шдээ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby spain man » Thu May 10, 2012 2:26 pm

Ер нь тэгээд ялгаа байхгүй л багийн бүрэлдэхүүнээс хамааралтай шдээ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Ggoal » Thu May 10, 2012 2:43 pm

Дашт ,чл 2яг ижил аз эзний л тэмцээн ...аан харин Дашт өргөж чадахгүй бол ирээдүйд Месси хэзээ ч Марагын хэмжээнд яригдаж чадахгүй гэдгийг л мэдэж бна...Алтан дагина гэдэг бол хөлбөмбөгийн оргил ,үе үеийн хөл бөмбөгийг үнэлэх үнэлэмж байсаар ч ирсэн байх ч болно муу чл бол яахавдээ аз эзний уефа ,фифагын орлогын эх үүсвэр мөнгө угаадаг л тэмцээндээ бараг...
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby PrOXy » Thu May 10, 2012 7:10 pm

Олег романцовийн дурьтгал, олег блохиний ном, ороcын баc буc cонин cэтгүүл дээрээc уншиж байхад бол гарринчаг яахын аргагүй пелегээc илүү байcан гэдэг cанаанууд цухалздаг юм байлээ.. Битльзээр ярьвал пеле пол маккартни харин гарринча бол жон леннон гэхийм уу даа. Ямар cайндаа л гарринчагийн хоч нь гэхэд бразилийн баяр баяcгалан, аз жаргалын хөвгүүн, хазгай cахиуcан тэнгэр гээд цаанаа л cонcголонтой, хайрлагдcан байхав дээ.
Ер нь тухайн үеийн бразилийн шигшээ ч баc арай л аймшигтай байcан гэдэг. Жарзиньо, диди, вава, ривелино, cократ, cантоc, тоcтао.. Гээд л бүгд ид ирэн дээрээ гялалзаж байcан нөхдүүд цугларcан байcан юм гэcэн. Сантоcт гэхэд энэ нөхдүүдийн хэд нь ч байcан гэлээ дээ..
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Барнаба » Thu May 10, 2012 7:22 pm

Уулаасаа нөгөө нэг яриа байдаг даа... Пэлэ бол хаан, Гарринча бол бурхан гээд... яахав Пэлэ ер нь Бразилийн тэр үеийн гайхамшигтай олон хөлбөмбөгчдөөс илүү гарч, өөрийгөө ингэж их үнэлүүлж чадсан зүйл нь ердөө түүний удаан хугацааны мундаг форм нь юмуудаа л гэж боддийн...
Гарринча ч аймшигтай гоц авьяастан байсан гэдэг...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Ggoal » Thu May 10, 2012 9:39 pm

Барнабатай бол санал нийлж бноо Бат Эрдэнэ аврага гэхэд наадамд хамгийн олон түрүүлсэн гээд Монгол бөхийн номер1 аврага гэж дүгнэж болох гэвч олон хүн аврагыг уяж барилдадаг Монгол бөхийг сонирхолгүй болгосон гэлцдэг ...ингэж үзэх юм бол Сүхбат аврагыг үлүү уран гоц авьяастай илүү байсан ч гэж үзэж болно биздээ.
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby АЖИГЛАГЧ » Fri May 11, 2012 9:04 am

за ямар тэр Пеле, Марадона энэ тэрийг үзэж байсан биш.
Миний амьдралдаа нүдээр үзэж байсан хамгийн гайхалтай тоглогч гэвэл бүдүүн Роналдо л байна даа.


Угаасаа 2 өөр цаг үед байсан хөлбөмбөгчидийг харьцуулна гэдэг шал утгагүй шдээ, нөгөө Бат-эрдэнэ аварга, Дамдин аварга барилдвал хэн нь хаях бол гэдэг шиг.

Өөрийнхөө үеийнхэн дундаа хэр тасарсан гэдгээр нь л хэмждэг гэсэн.
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby АЖИГЛАГЧ » Fri May 11, 2012 9:06 am

Энэрэл wrote:94 оны Роналдо, 2002 оны Какатай 58 оны Пелетэй харьцуулвал бүгд шоолж инээх биз кк.
Бүх цаг үеийн шилдэг тоглогчид гэвэл зөндөө л байна.. ?


94 онд Роналдог хэн ч мэддэггүй мангар бацаан байсан байхаа, 94 онд Ромарио, Бебето 2 л байсан байх
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby АЖИГЛАГЧ » Fri May 11, 2012 9:17 am

Пеле, Марадона, бүдүүн Роналдо, Месси

-гийн үеийн хөлбөмбөгийн хөгжил, дүрэм энэ тэр шал өөр байгааздээ

Пеле-гийн үед бол хамгаалалт султай, тэгэхдээ асар бохир тоглодог, бараг л Пеле-г санаатай гэмтээх гэж гардаг гарууд олон байсан гэж би сонссон.

Тэрнээс гадна гэмтэл авч тоглолтыг орхивол оронд нь өөр тоглогч оруулдаггүй байсан байгаам. Хэзээний билээ ДАШТ-аар нэг харсан Бразил 8 тоглогчтой, нөгөө баг нь 11-үүлээ тоглож байсан гэдгийшд. Гэмтээсэн баг нь бараг хожоотой наасн. ккк

Тэгээд бас 4 баг тойргоор тоглоод хамгийн олон хожсон нь ДАШТ-аар түрүүлсэн ч гэх шиг.

одоо бол хөлбөмбөгийн хөгжил аймаар шдээ, талбайгаа унших, талбайгаа бүхэлд нь харах, хамгаалалт энэ тэр бол оргилдоо хүрсэн доо.

Марадона өдийд байсан бол Месси шиг олон гоол хийх нь юу л бол, 90 оны ДАШТ үзэж байхад Марадона гэж нөхөр энд тэнд унаад л яваад байдаг байсан нээх лаг санагдаагүй.
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby El Payaso » Sun May 13, 2012 5:19 pm

АЖИГЛАГЧ wrote:Марадона өдийд байсан бол Месси шиг олон гоол хийх нь юу л бол, 90 оны ДАШТ үзэж байхад Марадона гэж нөхөр энд тэнд унаад л яваад байдаг байсан нээх лаг санагдаагүй.

ахиад хэдэн жил хөлбөмбөг үзэж байгаад энэ талаар нэг бодоод үзээрэй... :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Ggoal » Sun May 13, 2012 5:46 pm

90оны дашт үзэж байсан хүн гэхэд бас аймар дүгнэлт гаргаж шүү ккк :ногоон:
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Bambagar » Sun May 13, 2012 7:16 pm

Барнаба wrote: 17 хон настайдаа ДА-д яваад Бразил-г чирч анхны удаа ДА болгож байсан эрхэм гэхээр л энэ хүн ямар агуу вэ л гэж бодогддог... зүгээр л агуу...

Ооооо зааз энч тэгвэл үнэхээр АГУУ хүн байжээ. Зарим гарууд түүх гуйвуулахаа боливол таархын, хэн нь ч билээ дээр Пэлэг эхний ДАШТ-аараа банзадсан гэж цуурсан байсан. 17 настай бацаан чирээд аварга болгоцон бас л айн эвкүү сонсогдож байшд
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby АЖИГЛАГЧ » Mon May 14, 2012 8:56 am

Ggoal wrote:90оны дашт үзэж байсан хүн гэхэд бас аймар дүгнэлт гаргаж шүү ккк :ногоон:


ккк, 90 онд ч яахав, аав, ах нарыгаа дагаж хальт хардаг л байждээ, жаахан бацаан байсан юм. Тэр үед Аргентин биш Бразил их сайн байсан гэж ах нар яридаг.

Аргентин чинь эхнийхээ тоглолтыг Камеруунд хожигдож эхэлсэн, бага багаар чангарсаар байгаад финалд үлдсэн л дээ.
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

PreviousNext

Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron