Хөлбөмбөгийн хаан-Pele

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby zigo » Wed Feb 16, 2011 6:31 am

хаанаа ч алддаа. кккк
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby BuG » Thu Feb 17, 2011 5:58 am

boldoo_moment wrote:Миний хувьд "хазгар" Гарринча дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин

Гарринча л гэхийн... юугаараа... бүх цаг үеийн гэж... 70 аад оны сүүлээр гэхэд лав хөлбөмбөг тоглохоо байчихсан байсан юм шиг байна...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Мэсси » Wed May 02, 2012 10:13 pm

үнэхээр гайхалтай тоглогч
~Més que un club~
User avatar
Мэсси
Барса фэн
 
Posts: 382
Joined: Sun Aug 08, 2010 10:47 pm
Location: Camp nou

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Shaggy » Thu May 03, 2012 10:30 am

Пелегийн хаан гэдэг бол май шүү!!!
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Shaggy » Thu May 03, 2012 11:51 am

Пелегийн тухай 5 баримт.

Хөл бөмбөгийн түүхэн дэхь агуа тамирчин, цорын ганц зэрэг олон нэрээрээ танигдсан хөл бөмбөгийн домогт тамирчин бол Пеле билээ. Одоо 71 насыг зооглож буй бурхан маань ойрын үед олон үгтэйгээрээ олны дургүйг нилээн хүргэж байгаа. Мөн энэ үеэс түүний домог болсон амжилт, өөрийх нь бахдан ярих дуртай амжилтууд нь хэр ортой болох талаар хөл бөмбөг сонирхогчид шүүж эхэлжээ. Ингээд Пелегийн тухай 5 сонирхолтой баримтыг хүргэж байна.

1. Пеле албан ёсоор 1283 гоал хийгээгүй.
Image
Пеле яг үнэндээ бол 1283 гоал оруулсан нь үнэн гэхдээ энэ тооноос түүний албан ёсны бус нөхөрсөг болон үзүүлэн тоглолтын 526 гоалыг хасах нь зүйтэй юм. Эдгээр тоглолтоос гадна тэрбээр сонирхогчдын ангилалд ч багтаж чадахгүй жижиг тэмцээнд билэгдэлийн багт тоглон оруулсан гоалоо 1000 давсан том тоон дээрээ тоолуулжээ.

Тэрээр албан ёсны 818 тоглолтонд оролцож 757 гоал оруулсан.

Тэр өөрийгөө бүх цаг үеийн хамгийн шилдэг гоалын харьцаатай тамирчин гэдэг боловч алдарт Фернандо Пеиротиогийн 1,7 тоглолт 1.6 гоал гэсэн харьцаанд хүрдэггүй.

Мэдээж хэрэг Пеле, Фернандо Пеиротиог байнга үгүйсгэдэг.

Сантос 11-0 Батофого Рибеиро Прето, Пеле 8 гоал
Сантос 11-1 Маринга ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Пеле 5 гоал

г.м жагсаалт түүний рекорд дунд байдаг. Гэхдээ энэ Батофого нь бидний мэдэх хүчирхэг Батафого биш бөгөөд харин нутгийн нэгэн жижиг клуб бөгөөд мэргэжилийн статусгүй клуб юм. Орчин үеийн хөл бөмбөгтэй харьцуулах юм бол, Барса 4р лигийн багийн эсрэг тоглоод Месси 8 гоал хийсэнтэй адилхан үзүүлэлт юм.

Гэхдээ Пелегийн гоалдох чадвар гоц нэгэн бөгөөд шигшээ багийхаа төлөө 92 тоглолтонд 77 гоал оруулсан бөгөөд нэг тоглолтонд 4 дээш гоал хэзээ ч оруулж байгаагүй юм байна.

2. Дэлхийн аваргын баримтууд.
Image

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний рекордуудыг дахин нэг харах ёстой байх.

Дэлхийн аваргын мөрөөдлийн багт хамгийн олон нэрлэгдсэн тамирчид: Жалма Сантос, Франц Бекенбаур 3н удаа.

Дэлхийн аваргад хамгийн олон гоал оруулсан тамирчин: Роналдо 15 гоал

Нэг финалд хамгийн олон гоал оруулсан тамирчин: Жоефф Херст 3 гоал

Нэг дэлхийн аваргад хамгийн олон гоал оруулсан тамирчин: Жус Фонтеин 13 гоал

Нэг тоглолтонд хамгийн олон гоал оруулсан тамирчин: Олег Саленко 5 гоал

Дэлхийн аваргын хамгийн олон тоглолтонд оролцсон тамирчин: Лотар Матиус 25 тоглолт

Дэлхийн аваргын хамгийн олон тоглолтонд ялсан тамирчин: Кафу 16

Хамгийн олон удаа дэлхийн аваргад оролцсон тамирчин: Антонио Карбажал, Лотар Матиус 5 дэлхийн аварга.

Пеле хаана байна?

3. Пеле нэг ч дэлхийн аваргад топ тоглолтоо гаргаагүй.
Image
Пеле шигшээ багийнхаа өмсгөлтэй нийт 4 дэлхийн аваргын тоглолтонд оролцсон харамсалтай энэ тэмцээнүүдэд тэр алинд нь ч өөрийн домог мэт ярьдаг шилдэг тоглолтоо үзүүлээгүй юм. Бас тэр хэзээ ч өөрийгөө ФИФАгийн мөнгөн гутал авж байснаа ярьдаггүй.

Түүний тоглож байсан ДА тэмцээн болон алтан гуталын эзэд.

1958 он Жус Фонтайн 13 гоалтойгоор алтан гутал хүртсэн харин Пеле 6н гоалтой тэмцээнийг дуусгасан.
1962 он 6 тоглогч 4 гоалтойгоор тэнцсэн харин Пеле 1 гоалтой тэмцээнийг дуусгасан.
1966 он Ексебио 9 гоалтойгоор алтан гутал хүртсэн харин Пеле 1 гоалтой тэмцээнийг дуусгасан.
1970 он Герд Мюллер 10 гоалтойгоор алтан гутал хүртсэн харин Пеле 4 гоалтой тэмцээнийг дуусгасан.

Гэхдээ 1962 болон 1966 оны дэлхийн аваргад Пеле бага зэргийн бэртэлтэйгээр оролцсоны онцлох хэрэгтэй. Мөн тэр 1970 онд багийнхаа мэргэн бууч ч болж чадаагүй юм түүний өмнүүр багийн анд Жайрзинио 7 гоалтойгоор орсон билээ.

4. Пеле 3 биш 2 дэлхийн аваргын цомыг өргөсөн.

Пеле үргэлж л Мессиг ямар нэгэн байдлаар өөлдөг.
-Хүмүүс надаас хэзээ дахин шинэ Пеле төрөх болоо гэж асуудаг. Хэзээ дахин төрөхгүй, миний аав, ээж 2 өөрсдийн үйлдвэрээ хаасан. Магадгүй Месси над шиг 1283 гоал оруулаад, мөн 3 дэлхийн аваргад түрүүлэн цомыг өргөх юм бол харин яахав ярьж болно.

Пеле 3н дэлхийн аваргад түрүүлсэн багт тоглож байсан бөгөөд 1962 онд Бразилыг түрүүлэхэд тэрээр харамсалтай нь багтаа бараг тус хүргэж чадаагүй бөгөөд нээлтийн тоглолтоос бусад бүх тоглолтыг сэлгээний сандал дээр өнгөрүүлсэн бөгөөд. Дэлхийн аваргын турш Гарринчагийн гайхамшигт тоглолт Бразилд чухал ялалтуудыг авчран Гарринча Алтан дагиныг өргөж байжээ.
Image

5. Пеле түүхэн тамирчидтай хамт тоглож байсан.
Image
Түүний 2004 онд гаргасан дэлхийн шилдэг 125 хөл бөмбөгчиний жагсаалт байдаг. Харин харамсалтай тэр энэ жагсаалтандаа өөртэй нь мөр зэрэгцэн нэг багт хүчин зүтгэж байсан агуу хөл бөмбөгчидөө нэрлээгүй билээ. Тэр энэхүү жагсаалтандаа өөртэй хамт тоглож байсан тамирчидаас бүх цаг үеийн шилдэг баруун аруудын нэг болох Карлос Алберто, Жалма сантос мөн шигшээ багийн Нилтон сантос нарыг л багтаасан байдаг.

Түүний энэхүү жагсаалтанд огт дурдагдаагүй түүнтэй хамт тоглож байсан шилдэг тамирчид. Гарринча 1962 оны дэлхийн аваргын Бразилын супер од, Вава Дэлхийн аваргын 2 финалд оролцож 3 гоал оруулсан, Диди 1958 оны Алтан бөмбөгийн эзэн.

Эдгээр тоглогчдоос гадна түүний мартсан бас нэг од бол Герсон юм 1970 оны дэлхийн аваргын түлхүүр тоглогч болж тоглолт бүрд 100 оновчтой дамжуулалт хийн 1970 оны дэлхийн аваргад Бразилчуудын оруулсан нийт гоалын талаас илүү дамжуулалтыг өгж байжээ.

Пеле гайхалтай хөл бөмбөгчин байсан, бас түүнтэй хамт гайхамшигтай тамирчид ч тоглож байсан. Тэр дан ганцаараа Бразилын од байгаагүй бөгөөд 1962 онд түүнгүйгээр түрүүлж чадах хэмжээний баг бразилд байжээ.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby UULAA » Thu May 03, 2012 11:58 am

Пеле чамд ямр гай болчлоо
хүмүүс хүлээн зөвшөөрцнө юмийг
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby poseidon » Thu May 03, 2012 12:23 pm

Ямар гай болсондоо биш л дээ... үнэн нь үнэнээрээ байх ёстой...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby UULAA » Thu May 03, 2012 12:38 pm

чамд бас ямар гай болцийн бээ
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Уугаа » Thu May 03, 2012 9:37 pm

Ямар гай болсондоо биш л дээ... үнэн нь үнэнээрээ байх ёстой...
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Могжоохон » Thu May 03, 2012 10:30 pm

Тэхээр Мэсси > Пэлэ юм байна :ногоон:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Devil 7 » Thu May 03, 2012 10:48 pm

Би Пэлэ-г доромжлоогүй шүү Уулаа минь....Роналдо нтр бол хажууд нь хамаагүй илүү хамгаалалтын үед тоглож бсан гэхэд аймар шаажийшд...
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Kun Agüero » Thu May 03, 2012 11:32 pm

аль тамирчин шилдэг вэ гэсэн сэдэв биш залуучуудаа... энд бол зөвхөн ПЕЛЕ!!! тэр роналдо гээд байгаа юм бол тэр шинэ сэдэвээ хийгээд ярилцгаа
City of Dreams
User avatar
Kun Agüero
 
Posts: 330
Joined: Sun Oct 23, 2011 10:06 pm
Location: Manchester, City east

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Seikoni » Fri May 04, 2012 8:13 am

Devil 7 wrote:Би Пэлэ-г доромжлоогүй шүү Уулаа минь....Роналдо нтр бол хажууд нь хамаагүй илүү хамгаалалтын үед тоглож бсан гэхэд аймар шаажийшд...


Хоёр шал цаг үеийн хүмүүсийг хооронд нь харьцуулах угаасаа утгагүй л дээ. Пэлэ ч гэж Пэлэ. Өөрийгөө Мэсситэй харьцуулж энэ тэр.
Роналдо лаг хамгаалалтын үед байсан учраас Пэлэгээс илүү. Тэгэхээр логик нь Мэсси Роналдогоос илүү хамгаалалтын үед тоглож байгаа учраас Роналдогоос илүү. Мэсси зодог тайлсны дараа 20 энэ тэр жилийн дараа бас нэг Диего Назарио Дос Сантос Пэлэ Азиз гэдэг нөхөр аймаар олон гоол хийгээд эхлэхээр Мэсси мяа хамгаалалтын үед тоглож байсан учраас Диего Азиз бүхнээс нь илүү гэж дүгнэх үү?
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby zigo » Fri May 04, 2012 6:32 pm

хаха бас түлээ юм яриад унах юмаа. ирээдүйд одоо байгаагаас илүү хамгаалах ч юмуу үгүй ч юмуу мэдэхгүйшд. ямар ч байсан пелегийн үед хамгаалалт тааруу байсан нь үнэн. гэхдээ би лав хэзээд мара пелегээс илүү гэж боддог байсан. хэзээ ч хаан гэж хүлээн зөвшөөрч байгаагүй. харин сүүлд зиданыгаа номер 1 юм байна гэж хүлээн зөвшөөрсөн юм байгаан. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Seikoni » Sat May 05, 2012 10:11 am

Хаха. Ирээдүйд одоо байгаагаас илүү хамгаалах эсэхийг Зиго мэдэхгүй байхад би ямар ч байсан түлээ юм ярьсан болчихдог.
Ирээдүйд одоо байгаагаас ямар ч байсан муу хамгаалахгүй л байлгүй.
Эрхбиш 5 жилийн өмнөх хамгаалалт, 15 жилийн өмнөх хамгаалалт хоорондоо ялгаатайг бол зөвшөөрөх байлгүй. Тэгээд тэр логикоороо ирээдүйд гарч ирэх баагий бүгдээс илүү болох уу л гэж асуусан юм.
Тэгээд тэр баримжаагаараа хоёр өөр цаг үеийн хүмүүсийг харьцуулах утгагүй л гэсэн санаа.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Devil 7 » Sat May 05, 2012 12:47 pm

Энэ чинь угаасаа сайжраад л бгаа юм шдээ....Тэгэхээр одоо үедээ шилдэг нь л 30 жилийн өмнөх гараас илүү л гэж боддог шдээ....Хэрвээ 20 жилийн дараа Месси , Роны энэ аймшигтай рекордыг нэг гар эвдээ л тодроод бвал би тэрнийг л бүх цаг үеийн шилдэг гэж бодно....2 өөр цаг үеийн хүнийг харьцуулах утгагүй гэж бна...Тэгвэл яагаад Пэлэг бүх цаг үеийн шилдэг гээд бгаан
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Seikoni » Sat May 05, 2012 1:17 pm

Яагаад гэдэг нь ойлгомжтой юм бишүү? Гурван алтан дагина өргөж үзсэн хүн, тэгээд мундаг тоглож байсан гэдгээр нь л юм бишүү.
Угаасаа бүх цаг үеийн гэж л бүх л юманд байдаг шд. Сагс энэ тэр гээд л ялгаагүй л бүх л спортод.
Бүх цаг үеийн шилдэг жанжин гэж жагсаагаад л байдаг шиг л байхгүй юу.
Үүнд нэг их ач холбогдол өгөөд яахав дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Оргил » Sat May 05, 2012 5:49 pm

одоо бол мэсси л бүх цаг үеийнх болчлоо л доо..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Devil 7 » Sun May 06, 2012 9:31 am

Тэхх...Ийм залуудаа дэлхийн шилдэгийг угсраад 3 авчлаа....Дээр үеийн бичлэгэн дээрх шиг үй олноор нь хуурах нтр-г энэ Месси л хийгээд бх шиг бна кк
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby ТӨӨГӨӨ » Mon May 07, 2012 8:51 am

Месси одоо мянга дэлхий шилдэг болоод яахав дээ. Шигшээдээ амжилт үзүүлэхгүй бгаа болохоор бас асуудалтай л юм
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby spain man » Mon May 07, 2012 9:50 am

Түххх... Мэсси ч өөрөө гурван алтанбөмбөгөө нэг алтан дагинаар сольчиход буцахгүй биз...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby El Payaso » Mon May 07, 2012 11:38 am

надаа ч гэсэн Пеле нэг л худлаа санагдаад байдын... тэр Шаггигийн оруулсан статаас хархад өөрийгөө сайн сурталчилж чадсан формоо удаан хадгалж чадсан бразил л юм биш үү... тэгээд бас европт ирж тоглоогүй энэ тэр нь их сонин...

би ч бас девил 7 шиг л боддог... Аса Хакухо энэ тэрийг бол дээр үеийн мундаг ёокозунануудаас илүү л гэж боддог. Шүдэрхэг Рон Месси энэ тэр ч Пелегээс илүү л гэж бодож байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby El Payaso » Mon May 07, 2012 11:40 am

ТӨӨГӨӨ wrote:Месси одоо мянга дэлхий шилдэг болоод яахав дээ. Шигшээдээ амжилт үзүүлэхгүй бгаа болохоор бас асуудалтай л юм

бид нар энд жадж хийсэн хийгээгүй тэгээд шилдэг гэж бодох хүмүүс нь бодоод ирээдүйд дурсаад явах байлгүй дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Seikoni » Mon May 07, 2012 4:21 pm

Угаасаа хоёр өөр цаг үеийн хүмүүсийг хооронд нь харьцуулах утгагүй л дээ.
Шилдэг гэж бодохгүй хүмүүс нь ч тэгээд шилдэг биш гээд л бодоод явна. Хамгийн гол нь тэгж жадж хийгээд утгагүй юм л даа.
Зэв, Сүвээдэй худлаа санагддаг, хажууд нь харин Роммел чинь эр хүн байсан юм билээ шүү гэдэгтэй яг ижилхэн утгагүй л санагдаж байна миний хувьд.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хөлбөмбөгийн хаан-Pele

Postby Devil 7 » Mon May 07, 2012 4:43 pm

За наадах чинь бол жинхэнэ харицуулахад утгагүй бнашд....Зэв 800 жилийн өмнө амьдарч бсан....Роммел тэгэхэд ердөө 70 орчим жилийн өмнө гэхээр арай л утгагүй бхаа..
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

PreviousNext

Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests