Alexandre Pato

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Alexandre Pato

Postby Чуугий » Mon May 04, 2009 10:07 am

Хараад байсан чинь манай залуугийн сэдэв байдаггүй юм байна шдээ........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Alexandre Pato

Postby Чуугий » Mon May 04, 2009 10:42 am

Image
Алешандре Родриго Да Силва буюу Пато нь 1989 оны 9.2ны өдөр Бразилын Пато Бранко гэдэг газар төржээ.
Түүний Пато нэрийг орчуулвал нугас гэсэн үг юм.
Тэрбээр 3 настайгаасаа эхлэн заалны хөлбөмбөг тоглодог байсан юм.
2006 онд клубуудын ДАШТ-р гоол хийсэн нь ФИФА-н албан ёсны тэмцээнд хамгийн залуудаа гоолдсон тоглогч болсон юм.Тэр үед тэрээр 17 нас 102 хоногтой байсан ба өмнө нь алдарт Пеле 17 нас 137 хоногтойдоо гоолдосноор энэхүү рекордыг эзэмшиж байсан юм.
Энэ үеэс л эхлэн түүнийг европын шилдэг багууд багтаа элсүүлхийг хүсч байлаа.
Миланд
Энэ өрсөлдөөн дундаас ялсан баг нь Милан түүнийг 2007 оны 8 сард €22 million (£19.6 million) гэрээ байгуулсан юм.Түүнийг Миланд ирэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь алдарт Роналдо юм.
Италид 18 нас хүрээгүй бол албан ёсны тоглолтонд оролцдоггүй юм.Ингээд тэрээр хэдэн сарын турш хүлээх хэрэгтэй болов.2007 оны 9 сард Динамо Киев багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд тэрээр гоол хийсэн юм.Гэвч тэрээр лигийн тоглолтонд оролцох болоогүй байсан юм.
Удаан хүлээсны эцэст 2008 оны 1.13нд Наполи багийн эсрэг анхны албан ёсны тоглолтондоо оролцож баг нь 5:2р хожиж өөрөө сүүлийн гоолыг хийсэн юм.
Улирал дуусахад тэрээр 9 гоолтой улиралаа өндөрлүүлж өөрийгөө хэр их ирээдүйтэй болохоо харуулсан юм.Гэвч Милан АЛ-д 16д Арсеналд хожигдож лигдээ 5т орсноор АЛ-н тэмцээнийг тэрээр дахиад 1 жил хүлээх болов.
Хэдий Милан улиралын эхний 2 тоглолтондоо хожигдож амжилт муутайхан улиралаа эхэлсэн ч гэсэн яван чангарсаар одоогийн байдлаар 2т яваа нь Патотой салшгүй холбооти билээ.Тэрээр оны сүүлчээр гайхалтай тоглож бараг тоглолт бүрдээ гоолдож байсан нь одоогийн амжилттай шууд холбоотой.Рома,Интер,Ювентус гэсэн Италийн шилдэг багуудын хаалгыг тэрээр мялаагаад амжчихсан яваа.
Шигшээдээ
2007 оны Өмнөд Америкийн андер-20 тэмцээнд түрүүлхэд Пато-н хувь нэмэр маш их байлаа.
Шигшээ багтаа 2008 оны 3.26нд Английн Эмиратэс цэнгэлдэхэд болсон Шведтэй хийсэн нөхөрсөг тоглолтонд анхны гоолоо хийсэн юм.
2008 оны Бээжингийн олимпод Дунга түүнийг шигшээ багтаа дуудсан нь түүний хувьд маш их хариуцлага оногдсон юм.Мөн түүний шигшээ багтайгаа үзүүлэх амжилтын эхлэл нь байсан юм.Олимпод хүн болгон Бразил Аргентин 2г финалд үлдэнэ гэж байсан ч шөвгийн 4т хоорондоо таарч Аргентин хожсоноор олимпийн аварга авсан бол Бразилчууд хүрэл медаль зүүсэн юм.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Alexandre Pato

Postby Taaga » Tue May 05, 2009 3:36 pm

Чуугий wrote:Хараад байсан чинь манай залуугийн сэдэв байдаггүй юм байна шдээ........


Thanks Chuugii. Hen neg ni manai zaluugiin sedviig neegeesei geed huleegeed l blaa. Uuruu neechiheer nadaas uur demjigchgui bh vii gej bodood hehe. Ih ym duulgah zaluu bgaamdaa. Udahgui ene zaluu gangan togloltuudaaraa hichneen ih fantei boloh boldoo. Amjilt Pato

Pato, Milan, Forza
"There is no I in a team".
User avatar
Taaga
 
Posts: 266
Joined: Thu May 10, 2007 11:24 am

Re: Alexandre Pato

Postby Г.Баяраа » Sun May 10, 2009 5:41 pm

дажгүй залуу шүү .... клуб уорлд капаар мөрөн дээрээ бөмбөгөө ойлгоод л алж байж билээ ...тэрнээс хиош мэддэг болсон
удку нэг юм бичнэдэ энэ нугасны тухай
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Alexandre Pato

Postby *R9* » Fri May 15, 2009 6:50 pm

манай хүн маягийн тоглолттой гэж нэгэн миланистаа хэлээд л байгаа юм. :mrgreen:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Alexandre Pato

Postby CR7 » Fri May 15, 2009 8:57 pm

Энэ их ирээдүйтэй гар даа
Image
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Alexandre Pato

Postby Taaga » Sat May 16, 2009 3:22 pm

Сокэр мэнэжэр дээр манай хүний рэтинг өсөөд 92 болчихсон байна.. Аль хэдийн томчуудын эгнээнд ороод ирж. Цаашаа тэргүүлэгчдийн эгнээнд удахгүй орох бизээ
"There is no I in a team".
User avatar
Taaga
 
Posts: 266
Joined: Thu May 10, 2007 11:24 am

Re: Alexandre Pato

Postby Primax » Sun May 17, 2009 1:40 am

Taaga wrote:Сокэр мэнэжэр дээр манай хүний рэтинг өсөөд 92 болчихсон байна.. Аль хэдийн томчуудын эгнээнд ороод ирж. Цаа*a* тэргүүлэгчдийн эгнээнд удахгүй орох бизээ

харин тийн 92 болцон байна лэ, тийм л сайн байгаа юм байх да
Нисдэг хүн байхад Барьдаг хүн байна
User avatar
Primax
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 605
Joined: Sun Sep 30, 2007 3:04 pm
Location: Тэнгэрийн хязгаарт

Re: Alexandre Pato

Postby *R9* » Tue Jun 02, 2009 7:32 pm

CR7 wrote:Энэ их ирээдүйтэй гар даа
Image


Удахгүй Бразилын 9 номерыг өмсөнөдөө.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Alexandre Pato

Postby Г.Баяраа » Fri Jun 05, 2009 2:21 pm

Г.Баяраа wrote:дажгүй залуу шүү .... клуб уорлд капаар мөрөн дээрээ бөмбөгөө ойлгоод л алж байж билээ ...тэрнээс хиош мэддэг болсон
удку нэг юм бичнэдэ энэ нугасны тухай


Бразил орныг авьяас билгийн уурхай хэмээн нэрийдэхэд буруудах зүйл үгүй. Домогт Артур Фриденрайхаас эхлүүлээд Пеле, Гарринча, Ромарио, Бебето, Роналдо гээд л энэ орноос төрсөн хөлбөмбөгийн шидтэнүүдийг алийг тэр гэх вэ. Эдгээр супер оддын залгамж халаа ч ар араасаа төрөн гарсаар байна. Харин Миланы шинэ од Алешандре Патог онцгойлон авч үзэх нь зүйтэй болов уу. Ердөө хоёрхон жилийн өмнө Бразилийн өсвөрийн лигт хүчин зүтгэж байсан энэ залуу, гайхалтай ур чадварынхаа ачаар өдгөө дэлхийн супер одын хэмжээнд очоод байна. Ингээд Пато буюу Нугас хэмээх энэ залуугийн амжилтанд хүрсэн түүхийг сонирхоцгооё.

Бага нас

Алешандре Родригез да Силва буюу бидний нэрлэж заншсанаар Пато 1989 оны 9 сарын 2-нд Бразилийн баруун өмнөд хэсэгт байрладаг Пато бранко хотод мэндэлжээ. Орчуулвал ”цагаан нугас” хэмээх утгатай энэ хотоос Пато ирээдүйн супер од болох эхлэлээ тавьсан төдийгүй, амьдралынхоо олон сайхан мөчүүдийг үдсэн юм. Нэр нь ч гэсэн адилхан байгааг та анзаарсан байх. Розели (Патогийн ээж) хүүгээ хөлбөмбөгч болно гэдгийг бүр гэдсэнд байхаас нь л зөн совингоороо гадарлаж эхэлсэн хэмээн дурсжээ. ‘‘Хүү маань бүр жоохноосоо л элдэв юм өшиглөх хоббитой байсан. Дугуй хэлбэртэй юмыг шүүрээд л авах хэрнээ тоглоомон машин зэргийг ер тоодоггүй байсан гээд боддоо. Ялангуяа бөөрөнхий хэлбэртэй алим, жүрж, нимбэг бол Потагийн хөлний хажуугаар өнгөрнө гэж үгүй, өшиглөөд л гүйчихдэг байсан. Сүүлд хоёр нас хүрснийхээ дараа намайг ч бас их зовоосондоо. Үргэлж гадагшаа гарья, зугаалья гээд л шалчихна. Тэгээд гарахаараа чулуу, хуванцар сав гээд юу дайралдан болгоноо ийш тийш нь өшиглөөд л, айлын цонх шил хагалчихдаг байж билээ”
Image
Гурван настайгаасаа Пато хуванцар сав өшиглөх бус жинхэнэ бөмбөгөөр хичээллэж эхэллээ. Хөлбөмбөгт төрөлхийн авьяастайг нь анзаарсан эцэг нь түүнийг футзалны секцэнд бүртгүүлсэнбөгөөд өөрөөсөө хэдэн насаар ахмад хүүхдүүдтэй Пато ана мана ”үзэлцдэг” байсан гэдэг. Ердөө хоёрхон жилийн дараа л хүүгийн нэр хүнд муж даяар тархаж, шинэ од мэндэллээ хэмээн энд тэндгүй ярилцах болжээ. Тавхан настай жаалын хувьд энэ нь хэтэрхий ахадсан зүйл мэт боловч тоглолтыг нь харсан хүн болгон уулга алддаг байсаар гэхээр бас ч гэж аргагүй юм. 1994 оны дэлхийн аварга хүүгийн маань хөлбөмбөгт дурлах сэтгэлийг улам дүрэлзүүлсэн хэмээн түүний эцэг Жералдо нь дурссан байдаг. ”Манай гэрийнхэн бүгдээрээ тэр ДАШТ-ийг хамтдаа үзсэн. Бебето, Ромарио гээд л гайхалтай баг байсандаа. Бид хүүгээ Алешандре Бебетиньо гээд л хөөргөдөг байж билээ. Нэг удаа би хүүдээ Бразилийн шигшээн том плакат авч өгөөд хэзээ нэгэн цагт чи эдэн шиг ингээд зогсож байх болно доо гэж хэлж байснаа ерөөсөө мартдаггүй юм”

Интернасьоналд

2002 оны 12 сард Родригесийн гэр бүл банкан дахь бүх мөнгөө аваад Порте Алегре хот руу аялалаар явжээ. Энэхүү аялалын зорилго нь Патог, Интернасьоналын академын шалгалтанд оруулах байв. Нийт 60 гаран хүүхэд түүнтэй хамт өрсөлдсөн ч, ур чадвар, бөмбөгтэй харьцах байдлаараа Пато аргагүй л онцгойрч байсан ба долоо хоног үргэлжилсэн энэхүү аялалын эцэст хүү Интернасьоналын академд суралцах эрхээр шагнуулжээ. Мэдээж хэрэг Бразилийн хамгийн шилдэг багуудын нэгэнд суралцана гэдэг дахин олдошгүй боломж ч, 11-хэн настай хүүгээ өөр хот руу явуулна гэдэг Розелид амар байсангүй. Тэрбээр ‘‘Би хүүгээсээ чи тийшээ явахыг үнэхээр хүсэж байна уу гэж асуухад тэр битгий санаа зовдоо ээжээ, би ганцаараа байж чадна гэж билээ. Түүнийг порте алегре руу явсны дараа өдөр болсон залбирч, хүүд минь амжилтад хүрэх боломж олгоорой гэх бурханаас гуйдаг байсан. Магадгүй бурхан миний гуйлтыг сонссон байх’ хэмээжээ.
Image
Интернасьоналын академд суралцах хугацаандаа Пато бүхний анхаарлыг татдаг байлаа. Хурдтай, ур чадвар өндөртэйн дээр гоол оруулах торгон мэдрэмж нь түүнийг дараачийн Ромарио, Пеле гэж нэрлүүлэхэд хүртэл хүргэсэн аж. Шинээр гарч ирж буй залуусыг иймэрхүү дэмий хоосон магтаал эвддэг талтай ч, Пато биеэ тоож их зан гаргасангүй бэлтгэл сургуулилтаа хийсээр, өөрийгөө улам хөгжүүлсээр байлаа. Нэгэн удаа түүнд 15 хүртэлх Бразилийн шигшээд тоглох урилга ирсэн ч Жералдо хүүгээ явуулахыг хүссэнгүй. Үүнийгээ ” Хэрвээ тэр шигшээд тоглоод эхэлвэл, гадаадын багийнхан бидний амар заяаг үзүүлэхээ болино. Пато одоохондоо балчир байна. Тиймээс цаг хугацаа хэрэгтэй” хэмээн тайлбарласан байдаг. 16 нас хүрээд хүү анхны мэргэжлийн гэрээгээ байгууллаа. Мэдээж Интернасьоналтай. Ийнхүү өсөх прогресоор явж байсан Патогийн карьер ясны өвчнөөс болж өндөрлөх дөхөж байсан удаатай. Мэргэжлийн тоглогчдын хувьд хамгийн аюул тарьдаг яс сийрэгжилтийн энэхүү өвчин нь Патог бага байхаас нь зовоож байсан бөгөөд аз болж Роберто Мусси хэмээх алтан гартай эмчийн ачаар хүү өвчнөөсөө салж чадсан юм. Хэрвээ өвчнийг тэр дор нь л эдгээгээгүй бол цаашид тахир дутуу ч болж магадгүй байсан гэхээр Патог хувьтай хүү гэхээс өөр яах вэ.

Мэргэжлийн карьер

2006 оны 11 сард Пато Интернасьоналын бүрэлдэхүүн дэх анхны тоглолтоо хийсэн. Түүний дебут нь клубын заналт өрсөлдөгч Палмейресийн эсрэг тохиосон бөгөөд талбайд гарсан эхний минутдаа л гоол оруулж, цэнгэлдэхэд цугларсан үзэгчдийн амыг ангайлгажээ. Ийнхүү ердөө ганцхан тоглолтоороо л Бразилыг шуугиулж чадсан Патогийн амжилт хөгшин европын чихэнд ч тун удалгүй хүрсэн юм. Дээрхи явдлаас ердөө сар гаруйхны дараа явагдсан клубын дэлхийн аваргаар Пато хэмээх нэрийг дэлхийн дахин мэдэх болжээ. Тэмцээний хагас шигшэд оруулсан гоол нь түүнийг ФИФА-гийн албан ёсны тоглолтонд гоолдсон хамгийн залуу тоглогч болгосон ба үүгээрээ тэр домогт Пелегийн амжилтыг эвджээ. Тэртээ 1958 оны дэлхийн аваргад Пеле 17 нас 239 хоногтойдоо гоолдож байсан бол Пато үүнийг нь 137 өдрөөр ахиулсан аж. Үүгээр ч зогсохгүй Пато шигшээ тоглолтонд өрсөлдсөн Барсагийн супер оддыг хүртэл ур чадвараараа гайхшруулсан гэдэг. Энэ бүхний дараа түүнийг яагаад ч барьж дийлэхгүй гэдгээ Интернасьоналын удирдлага мэдэж байлаа. Учир нь тэмцээн дөнгөж өндөрлөмөгц л европын топ багууд бразилийн шинэхэн авьяастны төлөө ихээхэн мөнгө амлах болсон юм. Энэхүү олон саналууд дундаас Пато, алдарт Миланыг сонгосон нь учиртай. Клубын нэр хүнд, гайхамшигт түүхээс гадна Кака, Дида зэрэг нутгийн ах нар нь тоглодог учир тэр энэ италийг зорихоор шийдсэн аж. 2007 оны 8 сард хоёр клуб тохиролцоонд хүрч 18-хан настай залуугийн төлөө Россонерри 20сая долларыг төлөхөөр тогтжээ. Өмнө нь Роналдиньо, Кака ч ийм өндөр үнэ хүрч
Image
байгаагүй гэхээр Патод ямар их итгэл найдвар хүлээлгэж байсан нь харагдана. Андрей Шевченкогийн нуруун дээр гялалздаг байсан 7 дугаарыг өгсөн нь ч үүний илрэл. Миланы төлөөх анхны тоглолтоо Пато 2007 оны 9 сард Динамо Киевийн эсрэг хийж бүр гоол оруулаад амжсан. Харин албан ёсны анхны тоглолтоо 2008 оны 1 сард Наполигийн эсрэг хийжээ. Сан Сирод болсон тус тоглолтонд Милан 5 : 2-оор ялсан ба цэнгэлдэхэд цугларсан үзэгчид шинэхэн залуугийнхаа авьяасаар аргагүй л бахархсан гэдэг. Энэ мөчөөс хойш ердөө жил гариухан өнгөрөөд байгаа ч Пато ,Миланы сольшгүй тоглогчдын нэг болоод байгаа нь гайхахаар зүйл огт биш. ”Өдгөө 20 насыг шүргэж яваа энэ залуугийн өмнө цаашид хийж бүтээх, асар их цаг хугацаа байна, гагцхүү тэр өөрөө хичээх л хэрэгтэй” хэмээсэн Карло Анчелоттигийн үг ч нэгийг өгүүлж байгаа бизээ.

Шигшээ багт : Өнгөрсөн оны Бээжингийн олимп бол Патогийн шигшээ баг дахь анхны томоохон тэмцээнүүдийн нэг. Харин албан ёсны анхны тоглолтоо тэрбээр 3 сарын 28-нд Шведийн шигшээн эсрэг хийсэн ба Эмирэйтс цэнгэлдэхэд болсон уг тоглолтонд гоолдсоноор Пато бас л Пелегийн нэгэн амжилтыг эвдсэн юм. Шигшээ баг дахь байр сууриа нэгэнт олсон түүнийг ирэх жилийн ДАШТ-д шар өмсгөлтнүүдийн гол хүч байх болно хэмээн ихэнх мэргэжилтнүүд ярьж буй.

Хувийн амьдрал : Бразилийн жүжигчин Штефано Брито, Пато хоёрын хайр дурлалын түүх 2007 оноос эхтэй. Гоол оруулсныхаа дараа үзүүлдэг Патогийн celebration нь хайрт бүсгүйдээ зориулдагийг нь та бүхэн мэдэх байх. Хэсэг хугацаанд тусдаа амьдарсан хос хоёр тун удахгүй хуримаа хийхээр төлөвлөж буй.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Alexandre Pato

Postby *R9* » Fri Jun 05, 2009 5:52 pm

Баярааг нэрээ биширч байна. :-D
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Alexandre Pato

Postby Бамбууш » Sat Jun 06, 2009 6:05 am

Г.Баяраа гайхалтай өөр юу хэлэхэв. :eek:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Alexandre Pato

Postby Барнаба » Sat Jun 06, 2009 7:27 am

Баяраа-г би уулаасаа их хүндлээд байгаа.. форумыг чимсэн бичлэгүүдийг ихээр бичдэг...
хэрүүл уруул хийдгүй, элдэв янзын ааш байхгүй, ер нь гайхалтай, хүндлүүштэй, сор гишүүдийн нэг, үлгэр жишээ гишүүн байгаам.... :eek:

бичлэгүүдийг нь унших дуртай...

талархая... :sup:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Alexandre Pato

Postby Funky » Sat Jun 06, 2009 9:46 pm

та нар битгий долигно гээлүү хэхэ
баяраа лай лай :-D :eek: :)(
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Alexandre Pato

Postby Taaga » Thu Jun 11, 2009 4:20 pm

Saihan namtar bn. Manai huniig arai magtchihsan ch ym shig, iim zuil unshihad thdee saihan bn. Saihan bichiglel, ugaasaa mergejliin hun bololtoi Bayaraa. Thanks you very much
"There is no I in a team".
User avatar
Taaga
 
Posts: 266
Joined: Thu May 10, 2007 11:24 am

Re: Alexandre Pato

Postby meesh » Wed Jun 24, 2009 5:36 pm

KUDASHAH wrote:Баяраа-г би уулаасаа их хүндлээд байгаа.. форумыг чимсэн бичлэгүүдийг ихээр бичдэг...
хэрүүл уруул хийдгүй, элдэв янзын ааш байхгүй, ер нь гайхалтай, хүндлүүштэй, сор гишүүдийн нэг, үлгэр жишээ гишүүн байгаам.... :eek:

бичлэгүүдийг нь унших дуртай...

талархая... :sup:


Одоо л мэдэж байгаан юм уу? Нас бага гэхэд мундаг залуу шт...Сургуулиа хүртэл спортоос болж сонгосон гэж байгаа :eek: ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Alexandre Pato

Postby Uuganbayar » Wed Jun 24, 2009 7:13 pm

Би урд нь энэ нугасыг худлаа гар гэж боддог байсан юм. Баяраагын бичлэгийг уншаад нугасыг хүлээн зөвшөөрч байна. :mrgreen:
Баяраа бичээд байгаараа бид уншаад байнаа. :beer
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: Alexandre Pato

Postby Чуугий » Thu Jul 09, 2009 1:28 pm

Image



Манай залуу хуримаа хийлээ гэж.........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Alexandre Pato

Postby Должко » Sun Jul 26, 2009 3:42 pm

САЙН ТОГЛОГЧ
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Alexandre Pato

Postby Taaga » Thu Oct 22, 2009 6:36 am

Дабл хийсэнд баяр хүргэе өнөөдөр. Багийнхан маань хэсэгтээ ийм амтыг мэдрээгүй байсан үед, том багийн эсрэг, тэр дундаа Реалын эсрэг тоглож хожил авчирсанд нь :-D

Залуу тоглогч, хол явнаа... Милантайгаа цуг :gold
"There is no I in a team".
User avatar
Taaga
 
Posts: 266
Joined: Thu May 10, 2007 11:24 am

Re: Alexandre Pato

Postby Reda » Sat Oct 24, 2009 5:42 pm

Г.Баяраа wrote:дажгүй залуу шүү .... клуб уорлд капаар мөрөн дээрээ бөмбөгөө ойлгоод л алж байж билээ ...тэрнээс хиош мэддэг болсон


Тэр ч бас миний санаанаас гардаггүй юм, их сайн тоглосон :D
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Alexandre Pato

Postby oxgetr » Sat Nov 07, 2009 3:48 pm

Image
scoreport.mn
User avatar
oxgetr
Интернационалиста
 
Posts: 971
Joined: Mon Nov 10, 2008 9:04 pm

Re: Alexandre Pato

Postby Tmshinoda » Thu Jan 14, 2010 5:23 pm

oxgetr wrote:Image


ene zaluu odo OLD TRAFFORD-d alaad ogoh biz ee
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Alexandre Pato

Postby EMadridista » Wed Jan 12, 2011 10:23 pm

Энэ залуугийн өмнө ч их ирээдүй хүлээж байгаадаа. Үнэхээр гайхалтай авъяастай ирээдүйтэй сайн тоглогч. Бразилийн ирээдүй.
EMadridista
 

Re: Alexandre Pato

Postby EMadridista » Tue Feb 15, 2011 12:09 am

Миланаас явах болоогүй юм байх даа.
EMadridista
 

Next

Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests