Санал хүсэлт

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby Archangel » Sat Apr 28, 2007 10:00 pm

henry sarmagchin aas tursun yum u gemeer jaal baijdee
I am not a man, I am CANTONA
User avatar
Archangel
ReTards
 
Posts: 1093
Joined: Fri Dec 02, 2005 8:52 pm

Postby Devil 7 » Sun Apr 29, 2007 10:46 am

HUUE ENE FIGO CHINI SHAL OOR BNASHD SHAV SHAR .Henry ch bas l sonin bsan bna shuu
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Postby SAVAGE » Tue May 01, 2007 11:09 am

Нэг зар тавьчихвал дургvйцэхгvй биздээ...

Image
Image

ЗАРСАН Ч ЯАХАВ...

Тайландаас авчирсан... Нэр дугаар байхгvй... Авсан vнэ нь 40000... ганцхан удаа хальтхан ємссєн... XL размертай... сонирхсон хvмvvс ПМ дэнэ биз дээ... Яг миний Ливертэй адилхан... миний Ливерийг ойроос харсан, барьж vзсэн хvмvvс ямар гэдгийг нь мэдэжийгаа байхаа...

Image
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby avarga » Wed Sep 12, 2007 4:03 pm

Mascheranogiin umsgul bna uu?
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Fri Oct 26, 2007 12:22 pm

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг багууд
“ТЦ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин (2007-10-25)

Хөлбөмбөг хэмээх гайхамшигт спортын түүхэнд олон арван шилдэг баг нэр цуугаа тод үлдээсэн байдаг. Английн нэр хүнд бүхий “World Soccer” сэтгүүлийн редакц олон зуун хөлбөмбөгийн сэтгүүлч, хөлбөмбөгчид, дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн дунд явуулсан санал асуулгыг үндэслэн хөлбөмбөгийн түүхэн дэх 10 шилдэг багийг нэрлэжээ.

1970 оны БРАЗИЛ
Энэ бол зүгээр нэг баг байсангүй. Тэр чигээрээ домог, мөрөөдлийн баг байв. 1970 оны дэлхийн аварга болж, бразилчуудад “Алтан дагина”-ийг үүрд авчирч өгсөн энэ домогт багийг дэлхийн хошой аварга Марио Загалло дасгалжуулж, хөлбөмбөгийн хаан Пеле тэргүүтэй Жаирзиньо, Тостао, Ривелино гээд дөрвөн супер довтлогч, Жерсон, Клодоалдо гээд гайхамшигтай хоёр хагас хамгаалагч, багийн ахлагч Карлос Альбертогоор удирдуулсан найдвартай хамгаалалт бүрдүүлж байв. Энэ баг бие биенийгээ нөхөн тоглолтыг зохион байгуулах, уран тактикаараа онцгойрч байсан юм. Багийн хүчний бэлтгэлийг хожмын Бразилийн шигшээгийн дасгалжуулагч Клаудио Коутиньо, Альберто Паррейра нар хариуцаж байв. Тэд тоглогч тус бүрт тохирсон дасгал хийлгэж, тэдний тоглолт өдөр өдрөөр сайжирсаар финалд хүрсэн. Финалд тэд Италийн шигшээг 4:1-ээр бут ниргэсэн. Эдүгээ хүртэл ДАШТ-ий финалд дөрвөн гоол хийсэн нэг ч баг гараагүй байна.

1950-1954 оны УНГАР
“Ид шидтэй мажарууд” гэгдэж байсан Ференц Пушкаш, Шандор Кочиш, Йозеф Божик, Шандор Хидегкути гээд дөрвөн шилдэг довтлогчтой Унгарын шигшээ 1950-аад оны эхээр ёстой л гялалзаж байлаа. Тэд зүй ёсоор бол 1954 онд дэлхийн аварга болох “ёстой” байсан ч өрсөлдөгчөө дутуу үнэлснээс, өөрсдийнх нь аз, од нь дутсанаас дөнгөж мөнгөн медаль дээр буусан юм. Хэсгийн тоглолтод Германы шигшээг 8:3-аар “бутниргэж”, дараа нь дэлхийн аварга Бразил, Уругвайг хожсон унгарчууд өмнө нь өлхөн хожсон өнөөх Германтайгаа аваргын төлөө таарахад алтан медаль аль хэдийнэ хүзүүнд нь зүүгдсэн мэт санагдаж байсан биз ээ. Гэтэл 2:3-аар хожигдох нь тэр.
Энэ “хар өдрийг” хүртэл Унгарын шигшээ 1950 оны тавдугаар сараас хойш ганц ч хожигдоогүй байсан гэдэг. Шигшээ багуудын дунд ийм урт хугацанд хожигдож үзээгүй баг нэг ч байхгүй билээ.
1956 онд Пушкаш, Кочиш, Цибор нар баруун руу гарснаар Унгарын “алтан” багийн түүх төгссөн ажгуу.

1974 оны ГОЛЛАНД
“Total football” гэдэг нэр томьёог Вилли Майсл гэгч “Хөлбөмбөгийн хувьсгал” гэдэг номондоо анх дурьдсан гэдэг. Гол санаа нь талбай дээр ямар ч тоглогч ямар ч үүргийг гүйцэтгэж болно гэдгийг гаргасан хэрэг. Тухайлбал хамгаалагч гоол хийж, довтлогч ард очоод хамгаалах жишээтэй. Энэ онолыг амьдрал дээр хэрэгжүүлсэн хүн бол Голландын нэрт дасгалжуулагч Ринус Михелс. Тэрбээр 70-аад оны эхээр өөрийн удирдаж байсан “Аякс”-т энэ онолыг аажим аажмаар нэвтрүүлсээр амжилтад хүрч, “Аякс” “Аваргуудын цом”-ыг гурван удаа хүртжээ. 1974 онд Голландын шигшээ багийг Дэлхийн АШТ-д дасгалжуулсан Михелс “Total football” гэсэн домгийг дэлхий даяар үзүүлсэн. Голландын хөлбөмбөгийн “алтан үе” болох Йохан Круифф, Рууд Крол, Ари Хаан, Вим Сурбиер, Вим Ханегем, Вим Янсен, Вим Рийсберген, Йохан Неескенс, Жон Ренсенбринк, Жонни Реп, ихэр Ван де Керкхоф нараас бүрдсэн “нисдэг голландчууд” үнэхээр давтагдашгүй сайхан тоглолтыг гаргаж байв. Тэдний хэн нь довтлогч, хэн нь хамгаалагч болохыг одоо ч зарим хүн хэлж чадахгүй эргэлзэх биз. Голландчууд Бразил, Аргетиний хүчтэй багийг хожоод, финалд талбайн эздэд 1:2-оор хожигдон мөнгөн медаль зүүсэн билээ.

1989-1990 оны “МИЛАН”
Наяад оны сүүлч, ерээд оны эхээр Арриго Саккигийн удирдсан “Милан” Италийн хөлбөмбөгийн уламжлалт аргыг эвдэн, эцэс төгсгөлгүй довтолгооныг сонгон авснаар санаанд багтамгүй амжилтад хүрсэн юм. Үүнд Голландын супер гурвал Марко Ван Бастен, Рууд Гуллит, Франк Райкаард нар гол үүргийг гүйцэтгэж байлаа. Хашир туршлагатай Франко Барези, залуухан Паоло Мальдини, Алессандро Костакурта нарын нэг нэгнийхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэх хослол, Райкаард, Анчелотти, Донадони нарын гялалзсан хагас хамгаалагчид, урд нь Гуллит, Ван Бастен нарын “бөмбөгдөгчид” “Аваргуудын цом”-ын шигшээ тоглолтод Румыний “Стяуа”-г 4:0-ээр бутниргэж, хоёр жил дараалан “Тив хоорондын цом”-ыг хүртэж байв.

1958 оны БРАЗИЛ
1958 оны дэлхийн аварга Бразилийн шигшээ уг нь бүх цаг үеийн хамгийн шилдэг нь байж мэдэх юм. Гэвч тэр үеийн Бразилийн тоглогчид Европт тоглож байгаагүй, мөн дэлхийн АШТ-ийг ТВ-гээр олон оронд өргөн дэлгэр дамжуулж байгаагүй болохоор тоглогчид нь олны танил болоход хэцүү байсан. Гэвч 1958 оны Бразил хөлбөмбөгийн ертөнцөд хааны титмийг нь эзэгнэх 17 настай Пеле хүүг, мөн “Ард түмний баяр баясгалан” болсон Гарринчаг “төрүүлж” өгсөн юм. Дээрх хоёр залууг дэлхий дахинд таниулсан, бас хөлбөмбөгийн түүхэнд W буюу 4-2-4 гэсэн шинэ тактикийг нэвтрүүлсэн дасгалжуулагч Висинте Феолаг дурьдахгүй өнгөрч бас боломгүй. Пеле, Гарринча нараас гадна хаалгач Жильмар, хамгаалагч Нильтон ба Жалма Сантос, багийн ахлагч Беллини, Вава, Зито, Диди, Орландо, Загалло нарын “ширэн бөмбөгийн ид шидтэнүүд” Бразилийн нэрийг анх цуурайтуулж, “Алтан дагина”-ыг анх эх орондоо залсан билээ.

1956-1960 оны “РЕАЛ” (Мадрид)
Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын цом”-ыг таван жил дараалан хүртсэн “Эзэн хааны” энэхүү багийн гол тоглогчид нь Альфредо Ди Стефано, Ференц Пушкаш нар байв. Мөн Франциско “Пако” Хенто гээд солгой, бараг тоглолт болгонд гоол оруулдаг довтлогч, Мигель Муньос, Францын довтлогч Раймон Копа, Уругвайн хамгаалагч Хосе Сантамариа гээд цул одууд энэ домогт багийн тэр үеийн түүхийг бичилцжээ.

1982 оны БРАЗИЛ
Энэ баг ямар ч амжилт гаргаагүй, ядаж дэлхийн аваргад шөвгийн дөрөвт ч шалгарч чадаагүй боловч яах аргагүй шилдгийн тоонд бичигдэх баг. 1982 оны Бразилийг дэлхийн аварга болно гэхэд эргэлзэж байсан хүн цөөхөн байсан биз. Теле Сантанагийн удирдсан энэ гайхамшигт багийн дунд шугам нь үнэхээр бишрэм. Ухаалаг Фалькао, эрэмгий Жуниор, багийн ахлагч, үлгэр жишээ тайван тоглолттой Сократес, хөлбөмбөгийн техникийг оргилд нь хүртэл эзэмшсэн, Пелегийн дараахь хамгийн шилдэг хөлбөмбөгч Зико. Довтолгоонд Сержиньо, залуухан Эдер. Леандро, Оскар, Серезо, Луизиньо нарын хамгаалалт ч муугүй. Харин хаалгач Валтер Перес жаахан бойтог, будлиу байсан.
Теле Сантана тоглогчдодоо бүрэн эрх чөлөө олгож, талбай дээр юу хүссэнээ хийхийг нь зөвшөөрдөг философи баримталдаг дасгалжуулагч байв. Даанч Италийн Паоло Россигийн од нь гэнэт гийж, Бразилийн хаалганд хет-трик хийснээр хөлбөмбөгийн “хамгийн сайхан үлгэр” харамсалтайгаар төгссөн билээ.

1991-1994 оны “БАРСЕЛОНА”

1973 онд “Барселона” тэр үеийн рекорд ханш 992 мянган фунт стерлингээр Йохан Круиффыг худалдан авсан гэдэг. ”Нисдэг голланд” Испанийн аваргаас өөр алдар цолыг “Барса”-д авч өгч чадаагүй билээ. Гэвч 1988 онд Круифф дасгалжуулагчийн хувиар “Барса”д эргэн ирж, шинэ эринг авчирсан юм. Круифф каталончуудад Испанийн аваргын дараалсан дөрвөн түрүү, Испанийн цом, гурван Испанийн супер цом, Цомтой багуудын цом, “Аваргуудын цом”-ыг бэлэглэв. Тэрбээр довтолгоо бол шилдэг хамгаалалт гэсэн зарчим дээр багаа тоглуулж байв. Субисаррета гээд супер хаалгач, ар талд нь Рональд Куман, Мигель Надаль, Гойкоэчеа, дунд шугаманд Бакеро, Бегиристайн, Гвардьола, Данийн “профессор” Микаэль Лаудруп, ”Балканы Марадона” гэгддэг Румыний Георги Хажи, довтолгоонд Болгарын Христо Стоичков, Бразилийн Ромарио нар “ид шидийг” туурвиж, энэ багийг “Мөрөөдлийн баг” гэж нэрлэж байлаа.

1934-1938 оны ИТАЛИ
Дэлхийн аваргад хоёронтаа түрүүлж,1936 онд олимпийн аварга болсон Витторио Поццогийн дасгалжуулсан гучаад оны Италийн шигшээ. 1934 онд ДАШТ-д оролцсон баг нь үндсэндээ тухайн үед “Сери-А”-д тав дараалан түрүүлсэн “Ювентус”-ын тоглогчид дээр тулгуурласан байв.
1934, 1938 оны Италийн шигшээ багийн гол хөдөлгөх хүч нь Жузеппе Меацца, Жованни Феррари нар байлаа. Мөн аргентин гаралтай Гауита, Орси, Монти нар ихээхэн үүрэгтэй байсан гэдэг.
1938 онд Итали хоёр дахь удаагаа дэлхийн аварга болоход Поццо ихэнх тоглогчоо төдийгүй үндсэн тактикаа өөрчилжээ. Хөлбөмбөгт анх “цэвэрлэгч”-ийн үүрэгтэй хамгаалагч бий болсон бөгөөд анхдагч нь уругвай гаралтай Микеле Андреола болон түүхэнд үлджээ. Италийн энэ шигшээд Андреолагаас гадна Аргентиний Пиола гол үүрэг гүйцэтгэсэн билээ. 30-аад оны Италийн шигшээд Италийн оддоос гадна уругвай, аргентин цагаач тоглогчид чухал байр суурийг эзэлж байжээ.

1998-2000 оны ФРАНЦ
Францчууд дэлхийн аварга, Европын аварга дараалан болсон анхны баг. Зинедин Зидан гол плeймейкер нь байсан бол Фабьен Бартез хаалганд, хамгаалалтад Лилиан Тюрам, Лоран Блан, Марсель Десайи, хагас хамгаалалтад Дидье Дешам, довтолгоонд Тьерри Анри гээд одууд тоглож байв.

Дээр дурьдсан багуудаас гадна хөлбөмбөг сонирхогчдод хэзээ ч давтагдашгүй сайхан тоглолт бэлэглэж, сэтгэл зүрхэнд нь үүрд хоногшсон багууд олон бий.
Тухайлбал 1980-аад оны Франц. Алдарт Мишель Платини тэргүүтэй Батс, Аморо, Баттистон,Босси, Тигана, Фернандес, Жиресс, Лякомб, Рошто,Трезор нарын “шадар цэргүүдээс“ бүрдсэн энэ баг 90-ээд оны Францаас хол давуу байсан. Хоёр ДАШТ-д шөвгөрч, 1984 онд Европын аварга болсон Францын 80-аад оны шигшээ үнэхээр хүчирхэг баг.

Бас үе үеийн Германы шигшээ байна. Наяад оны Дани, 1978 оны Аргентин, 70-аад оны сүүлч үеийн Симонсен, Кигантай “Ливерпуль”, 70-аад оны эхэн үеийн “Аякс”, дунд үеийн “Бавари”, 80-аад оны Зикотой “Фламенго”, “зохиомол отон тоглолтод” оруулдгаараа алдаршсан Бельги, Марадонатай 1986-1990 оны Аргентин гээд гоё гоё тоглолттой багууд хэдэн арван жил өнгөрсөн ч хөлбөмбөг сонирхогчдод дурсагдаж байх биз ээ.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby zizu » Fri Oct 26, 2007 1:06 pm

Аргагүйл Англичууд Бразилийн фэн Энхтүвшин 2 бичиж дээ...Тэр Барсаг Капеллогийн Милан АЛын финалд 4-0дож бсан биз дээ...кккк Бас л мундаг шүү.
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby barca forever » Sun Oct 28, 2007 3:07 am

timerxuu od giix yum baina shd .
8+)8+)8+)8+)8+)8+)
2006 delxiin avargiin brasil ch bas l xamgiin aguu bag t ner ni devshiux l yostoi daanch xol yavaagui boloxoos
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby Khosoo » Wed Nov 14, 2007 12:21 am

Хөлбөмбөг гэдэг сэдвийн модератор буюу МОД асар их хариуцлагыг өөртөө үүрч байдаг. Хамгийн их хүн эргэлддэг энэ форумыг интернэтэд байнга холбоотой байдаг(24 цагтаа ядаж нэг форумаар шагайдаг), форумд идэвхитэй бичигч хүн удирдах ёстой. Хөлбөмбөгийн МОД хүн нийт 3 дэд форумын модератор болдог юм. Форумаар цөөхөн шагайдаг болсон Хөлбөмбөгч, "Барса" нарыг МОД-оос чөлөөллөө. Тэдэнд МОД хийх нь бүү хэл форумдах ч зав бага байгаа гэдгийг ойлгож байнаа.
Энэ хоёр хүний оронд шинэ 2 МОД шалгаруулж авах хэрэгтэй болж байна.
Миний хувьд Барсикийг сонгож байгаа бөгөөд үлдсэн нэг МОД-ыг 10, Паяасо, Одко бид 4 ярилцаж байгаад шийднээ.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Lampard » Wed Nov 14, 2007 7:47 am

barcik devshj bgamu bayar hurgue ! :RD
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby Gankhuu » Wed Nov 14, 2007 1:31 pm

Seikoni, Нобу хоёрыг дэвшүүлж байна.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby poseidon » Thu Nov 15, 2007 3:10 pm

нобу :eek: сээвэж мод мөн билүү ?биш билүү?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby orangeman » Sun Nov 18, 2007 3:38 am

Манайханаас нэг мод төрж байгаамуу ажилын амжилт хүсий :eek:
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Заавал унш.

Postby Captain » Wed Sep 17, 2008 6:55 pm

ter zuragnuud ni ymar ineedtei yumbe goy zurag tavisand tnx
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Заавал унш.

Postby Realist » Tue Feb 24, 2009 11:14 pm

Платини шинэчлэлийн тухай илтгэл тавив
Ж.БАЯРЖАРГАЛ (2009-02-23) Таван цагирагаас
Хөлбөмбөгт шинэчлэх хийнэ хэмээн UEFA-гийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Мишель Платини дээрх мөрөөдөлдөө хүрэх анхны алхмаа хийлээ. Тэрхүү анхны алхам нь Европын парламентад тавьсан илтгэл юм. Франц эр тэнд тавьсан илтгэлдээ шүүгчийн асуудлыг түлхүү хөндсөн байна. Талбайд хоёр ба түүнээс дээш шүүгч байлцуулж, тоглолтын үеэр дүрс бичлэг ашиглаж баймааж л алдаа дутагдлын 99%-ийг засч чадна гэсэн санааг тэрбээр тод илэрхийлжээ.
Платини мөн хөлбөмбөгчдийн цалин болон трансферийн өртөгт шүүмжлэлтэй ханддагаа илэрхийлж, үүнийг нэг гольдролд оруулахын тулд шинэ систем боловсруулах шаардлагатайг онцлов. Тэгэхдээ ийм нөхцөл бүрдүүлж, шинэ ажил өрнүүлэхэд эсэргүүцэгч клубүүд, албан тушаалтнууд саад болохгүй байхыг хүссэн байна. Гэхдээ ерөнхийлөгч үүнээс хүүхдийн асуудалд илүү сэтгэл зовниж байгаа гэнэ.
Мэргэжлийн клуб арван настай хүүхэдтэй гэрээ байгуулна гэдэг хүүхдийн эрх ашигт харшилж, хүч хөдөлмөрийг нь шулж байгаа гутамшигт үзэгдэл болохыг тэр илтгэлдээ тодотгов. Цаад утгаараа энэ нь хүүхдийн наймааны нэг хэлбэр гэдгийг ч онцолжээ.
Tиймээс FIFA-гийн дүрмэнд үндэслэн 18 нас хүрээгүй хүүхдийн трансферийг хориглох шийдвэр гаргахаар төлөвлөснөө Европын парламентад мэдэгдэв. Энэ илтгэлээрээ Платини Буурал тивийн орнуудын төрийн тэргүүн, томоохон зүтгэлтнүүдийн дэмжлэгийг авахыг зорьсон болохыг спортын хэвлэлүүд тэмдэглэлээ. Тэрбээр UEFA-гийн ерөнхийлөгч болсноосоо хойш хөлбөмбөгт эрс өөрчлөлт хийхийг зорьсон боловч клубийн эздийн зүгээс асар их эсэргүүцэлтэй тулгарч байгаа билээ.
Эдгээр тэрсэлдэгчдийн олонх нь хөрөнгө чинээлэг топ багууд юм. Тэд ийн эсэргүүцэж буй шалтгаан нь хамрах хүрээ, үзүүлэх нөлөө нь багасна хэмээн эмээдгээс үүдэлтэй явдал ажээ. Платини баян клубүүдийн түрэмгийллийг зогсоох үүднээс Европ тивийн өнцөг булан бүрт хөлбөмбөгийг жигд хөгжүүлэхийг зорьж буй.
Энэ ч үүднээс ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа 2012 оны Буурал тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Польш-Украинд өөрийн биеэр лоббидон байж өгсөн. Үүнд нь ундууцсан баруун Европынхон дээрх орнуудын идэвхгүй байдлыг ашиглан эрхийг нь цуцлуулах гэж оролддог ч Платини Дорнод Европын хоёр улсын талд зогссоор байгаа юм. Чухам Польш, Украин, Хорват, Болгар гээд хөлбөмбөгийн ертөнцөд бага нөлөөтэй улсуудын дэмжлэгээр гарч ирсэн хүн өөр яах ч билээ.
Энэ Платини салхийг эргүүлэх гээд байна уу даа...
Үр дүн нь ямар байхийн бол санаа оноо байнууу
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Заавал унш.

Postby otgoo99 » Wed Feb 25, 2009 1:40 am

Өнөөдөр Жосе-гын өдөр болох байх . Хожино гэж бодоод бнаа. Хөгшинтэй таарах гэж их бодсон байхдаа, Итал багтай яааааая .
Ману хожигдоно. Чөтгөрүүдийг лиг-с энэ хэд жийх байх шүү!
CHELSEA CHAMPION!
User avatar
otgoo99
 
Posts: 390
Joined: Sat Apr 14, 2007 2:36 am

Re: Заавал унш.

Postby zigo » Wed Feb 25, 2009 9:31 pm

Платинигийн ихэнх бодлого нь таалагдахгүй байгаа. Бичвэл их юм болох бололтой.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Санал хүсэлт

Postby Gooner » Mon Mar 09, 2009 5:44 pm

Лигүүдийн сэдвийг бүгдийг наалаа.
Дээрхи сэдвтүүдээ идэвхитэй авч яваарай.
Зарим нэг хэрэггүй сэдвийг хогийн сав руу хийлээ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Санал хүсэлт

Postby *R9* » Mon Mar 09, 2009 7:20 pm

Gooner wrote:Лигүүдийн сэдвийг бүгдийг наалаа.
Дээрхи сэдвтүүдээ идэвхитэй авч яваарай.
Зарим нэг хэрэггүй сэдвийг хогийн сав руу хийлээ


Бразилийн лигийг наагаачээ. ажил хийвэл дуустал хийлдээ.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Санал хүсэлт

Postby Nomer 10 » Fri Sep 04, 2009 1:02 am

Модууд ажлаа хийяааа. Хаа байсан өмнөх 2 тэмцээний топик наалттай, шинэ улирлынх нь тэр доор яваад байх юм. Иймэрхүү жижиг сажиг юмыг нэгэндээ найдаад байлгүй дор дор нь амжуулчихаж бай л даа. Нэг нэг форумыг дааж аваад тэндээ иймэрхүү нийтийн юмыг тэр дааж авсан хүн нь хийгээд явж болох байх аа. Сая ЧЛ 2009-2010-аас гадна лигүүдийн топикийг наалаа. Наахгүй бол тэгээл хаягдчих бололтой. Наачихвал бас бус бичлэг хийгдээд тэр чинээгээр бусад газар юу болж байгааг уншигчид бага ч гэсэн мэдэж авах боломжтой.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Санал хүсэлт

Postby Баясаа » Tue Aug 31, 2010 10:24 am

Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид
энэ нэр солиоч ээ, Европын лиг болгож
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: Санал хүсэлт

Postby Yago » Tue Aug 31, 2010 1:39 pm

Надад зарим /ихэнх/ зургууд харагдахгүй юм?
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Санал хүсэлт

Postby Gunnerz » Mon Aug 15, 2011 4:27 pm

хуучин сэдвүүдийг архивлах цаг болсон байхаа бүх том багууд сэдвээ нээчлээ
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Previous

Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests