Дидье Дрогба

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Дидье Дрогба

Postby Ggoal » Mon Sep 08, 2008 2:04 am

Image
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: DIDIER DROGBA

Postby Ggoal » Mon Sep 08, 2008 2:11 am

Image
professional career
Seasons Club Matchs Goals
2005/2006 Chelsea 27 12
2004/2005 Chelsea 25 10
2003/2004 Marseille 35 19
2002/2003 Guingamp 34 17
2001/2002 Guingamp 11 3
2001/2002 (jan.) Le Mans (D2) 21 5
2000/2001 Le Mans (D2) 11 0
1999/2000 Le Mans (D2) 30 7
1998/1999 Le Mans (D2) 2 0
169 61

New figures

Current club : Chelsea
Previous clubs : Levallois, Le Mans, Guingamp, Marseille
Ivory Coast International

Number of Ligue 1 matches: 80
Number of Ligue 1 goals: 39
Number of Premier League matches: 110
Number of Premier League goals: 50
Number of European Cup matches: 54
Number of European Cup goals: 26

Achievements:
African Footballer of the Year 2006
Winner of the Carling Cup with Chelsea in 2007
Winner of the Premier League with Chelsea in 2006
Winner of the Community Shield with Chelsea in 2005
Winner of the Premier League with Chelsea in 2005
Winner of the Carling Cup with Chelsea in 2005
Finalist in the UEFA Cup with Marseille in 2004
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: DIDIER DROGBA

Postby Ggoal » Mon Sep 08, 2008 2:19 am

BLACK MUSTANG
Image
Last edited by Ggoal on Tue Sep 09, 2008 3:03 am, edited 2 times in total.
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: DIDIER DROGBA

Postby Uuganbayar » Mon Sep 08, 2008 11:41 am

Drogba өнгөсөн жил их тааруу(сэтгэлгүй) тоглосон энэ жил өөрийнхөө тоглолтыг гаргаасай....
Уул нь сайн тоглогч шүү...
Last edited by Uuganbayar on Mon Sep 08, 2008 11:44 am, edited 1 time in total.
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: DIDIER DROGBA

Postby Uuganbayar » Mon Sep 08, 2008 11:42 am

Drogba 1olympic1
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: DIDIER DROGBA

Postby Devil 7 » Mon Sep 08, 2008 6:02 pm

Дрогба-гын ард нь таван цагираг тавьдаг нь яаж бгаан бол :mrgreen: Сайн л довтлогч.Мэдрэмжтэй. Бас Хүчин хийх энэ тэр дээр бол хэнээс ч дутахгүй. :mrgreen:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: DIDIER DROGBA

Postby Bold9 » Mon Sep 08, 2008 6:18 pm

Челсид байдаг хар од. Сайн тоглогч. Хүчний тоглолтыг гайхамшигтай хийдэг. FIFA08 дээр түгээр тоглох урамтай шүү :D
Image
Image
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: DIDIER DROGBA

Postby BuG » Tue Sep 09, 2008 10:54 am

Манай хүн хурдан ирээсэй...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: DIDIER DROGBA

Postby Ali » Tue Sep 09, 2008 10:58 am

tanai xun xaachsiin?
Ali
 

Re: DIDIER DROGBA

Postby Uuganbayar » Tue Sep 09, 2008 9:53 pm

Devil 7 wrote:Дрогба-гын ард нь таван цагираг тавьдаг нь яаж бгаан бол :mrgreen: Сайн л довтлогч.Мэдрэмжтэй. Бас Хүчин хийх энэ тэр дээр бол хэнээс ч дутахгүй. :mrgreen:

Таван цагираг санаандгүй л.. Өнгөрсөн жил урд урдийхаасаа муу тоглосон. Хүчний тоголт гаргадаг л даа. гэхдээ өнгөрсөн жил миний болдлоор хүн хүрхээр л нисч унаад байсан уур хүрмээр. Хажуугаар нь Интэр лүү явах гэж байгаа энэ тэр сураг гараад....
Гэхдээ би тоглогчоо муулж байгаа юм биш шүү.. Манай багын шилдэг тоглогч нарын нэг.
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: DIDIER DROGBA

Postby Captain » Sat Sep 27, 2008 10:45 pm

drogba ch dee ene jil toglolt ni ulam muudad bgan bishu 2 jilin omnoh drogba ch sain bsan shuu :D
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: DIDIER DROGBA

Postby Uuganbayar » Sun Sep 28, 2008 7:12 pm

Babel.R wrote:drogba ch dee ene jil toglolt ni ulam muudad bgan bishu 2 jilin omnoh drogba ch sain bsan shuu :D

Формондоо орчхоороо гайгүй ээ...
Last edited by Uuganbayar on Mon Sep 29, 2008 1:19 am, edited 1 time in total.
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: DIDIER DROGBA

Postby spain man » Sun Sep 28, 2008 7:56 pm

Аль форумд орчуул гайгүй гэж ... :-o
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: DIDIER DROGBA

Postby Uuganbayar » Mon Sep 29, 2008 1:18 am

spain man wrote:Аль форумд орчуул гайгүй гэж ... :-o

sport-tsonh Форумд орчуул гайгүй байхаа... хэхэ үгний өө андахгүй юм аа..
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: DIDIER DROGBA

Postby Тэрри_10 » Mon Sep 29, 2008 5:51 pm

Дрогба манай форумд орчихсон гэсэн. Одоогоор нэрээ нууцлаад байгаа удахгүй баллаад өгнөө форумд орчихсон :mrgreen:
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: DIDIER DROGBA

Postby Captain » Mon Sep 29, 2008 8:04 pm

Terry_10 wrote:Дрогба манай форумд орчихсон гэсэн. Одоогоор нэрээ нууцлаад байгаа удахгүй баллаад өгнөө форумд орчихсон :mrgreen:
xаxаxа дрогба энэ жил л сайн тоглохгүй бол цаашдаа хэцүү байx даа
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: DIDIER DROGBA

Postby RoMeRo » Wed Mar 11, 2009 8:11 pm

Drogba formondoo orj baina ura
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: DIDIER DROGBA

Postby Г.Баяраа » Tue Mar 24, 2009 2:27 pm

Хар тивийн ”Хүн гөрөөс”

Image

Тоглогчид булангийнхаа ээлжит дугаараар та бүхэнд Челсигийн хүчирхэг довтлогч Дидье Дрогбагийн амжилтанд хүрсэн түүхийг хүргэж байна. Мэргэжлийн тоглогч болсноосоо хойш 441 тоглолтонд оролцож 150 гаруй гоол оруулсан түүнийг өнөө цагийн шилдэг довтлогчдын нэг гэхэд санал зөрөх хүн гарахгүй байх. Дуулж бүжиглэх дуртай энэ омголон залууг Африк даяараа хайрлан хүндэлдэг. Түүний төрсөн хот Абиджанд Дрогба хэмээх гудамж байдаг бөгөөд Дрогбагийн 11 дугаартай өмсгөл Африкт хамгийн эрэлттэй байдаг зэрэг нь үүнийг нотолж байгаа байх.

Бага нас


Африкийн баруун эрэгт байрладаг Кот’д Ивиор бол Дрогбагийн эх орон. Ихэнх африкийн орнуудын адил Францтай нягт харилцаатай байдаг энэ оронд ядуу зүдүү амьдрал зонхилдог ч аз болж Дидье муугүй амьдралтай гэр бүлд өсжээ.. Дрогбагийн эцэг эх Кот’д Ивиорын арилжааны гол хот болох Абиджаны банканд ажилладаг байсан бөгөөд таван хүүхэдтэй тэдний гэр бүл хангалуун сайхан амьдардаг байжээ. Ер нь Кот’д Ивиорчуудын хувьд ийм ажил нилээд дээгээр зиндаанд тооцогддог. Мөн Дрогбагийн авга ах Мишель Гоба Францад хөлбөмбөг тоглодог байсан нь ч тэдний амьжиргаанд нөлөөлдөг байв. Титог (Дрогбагийн багын хоч) таван настай байхад дээр дурьдсан авга ах Гоба нь Франц руу авч явахаар шийджээ. Мэдээж хэрэг эцэг эх нь тавхан настай хүүгээ харийн оронд явуулахыг хүсээгүй ч ”ирээдүйд шилдэг тоглогч болохын тулд одооноос л бэлдэх хэрэгтэй шүү дээ, хүүгийн чинь төлөө л үүнийг хийж байна” гэсээр байгаад Гоба санасандаа хүрсэн гэдэг. Брест хэмээх Францын боомт хотын жижигхэн клубт зүтгэдэг байсан тэрээр хэдий сайн тоглогч байгаагүй ч багийнхандаа хүндлэгддэг, нэр хүндтэй нэгэн байсан гэдэг. Гурван жил гаран авга ахыгаа дагаж Францаар ”тэнэхдээ” Дрогба маш их зүйл сурч мэдсэн бөгөөд ”тэр үеэс л хөлбөмбөгт үнэн сэтгэлээсээ хайртай болсон” гэж нэгэнтээ
Image
дурсжээ. Тоглолт болгоны дараа Гоба түүнд өмсгөл авчирч бэлэглэнэ, бэлтгэл сургуулилт хийлгэнэ, завтай үедээ хөлбөмбөгийн техник заан, тоглолт үзүүлж ер нь л тэр гурван жилийг Дрогба уйдах завгүй өнгөрөөсөн. Гэхдээ л хүүхэд бол хүүхэд шүү дээ. Аав ээж, гэр бүлээ санах сэтгэл нь хөлбөмбөгийн сонирхлоос нь давж гарсан учир Мишель дүүгээ Кот’д Ивиорлуу нь буцаажээ. Гэртээ ирээд Тито гудамжны найз нартайгаа бөмбөг нүдэж, усанд сэлж санаа зовох зүйлгүй сайхан амьдарч байтал бүх зүйл орвонгоороо эргэлээ.

1990-ээд оны эхээр өрнөсөн санхүүгийн хямрал Кот’д Ивиорыг дайрч, улс орныг бүхэлд нь хүнд байдалд оруулсан юм. Эцэг эх нь банкны ажлаа цэвэрлэгч, шуудан зөөгчөөр сольж хүнд хэцүү амьдралын зовлонг хангалттай амсаж байлаа. Энэ үед Дрогба найзуудтайгаа гудманд бүжиглэх зэргээр гэр бүлдээ тус болж байсан ч, хүүгээ үл бүтэх этгээд болгохыг эцэг эх нь хүссэнгүй. Тиймээс 1989 онд 11 настай Дрогбаг Франц руу дахин явуулжээ.

Баруун жигүүрээс эхэлсэн нь

Авга ах нь тэр үед францын хойд хэсгийн Данкеркид амьдарч байв. Нэг газар удаан тогтдоггүй заншлаараа энэ хооронд хэд хэдэн баг солиод амжжээ.. Францад ирээд Дрогба анхны хөлбөмбөгийн сургуульдаа явж эхэлсэн бөгөөд яагаад ч юм дасгалжуулагч нь түүнийг баруун талын хамгаалагчаар томилчихсон гэдэг. Энэ мэдээ авга ахыг нь баярлуулсангүй. ”Юу гэнээ,хамгаалагч гэдэг чинь ердөө л жүжгийн туслах дүр шүү дээ. Хүмүүс хөлбөмбөгт довтлогчыг л хамгийн түрүүнд хардаг юм” хэмээн уурлаж, тэр даруй түүнийг төвийн довтлогчоор тоглуулах болжээ. Авга ахыгаа өөр багт очих тоолонд Дидье хамт нүүж шинэ газар, шинэ хүмүүстэй танилцаж байлаа. Эхлээд Абевиле дараа нь Туркойн руу нүүсэн тэдний шилжилт Ванн хотод түр завсарлаад байх үед Дрогбагийн гэр бүл Францад амьдрахаар иржээ. Эдийн засгийн хямрал улам хүчтэй өрнөж байсан тул тэдэнд Кот’д Ивиорыг орхихоос өөр зам байсангүй.

Гэр бүлээ ирсний дараа Дрогба хөлбөмбөгөөс нэг жил хөндийрсөн гэдэг.. Учир нь хүүгийнхээ боловсролд санаа зовсон эцэг эх нь Пойтьерс хотод байдаг үеэл рүү нь явуулсан аж.

‘’Аав, авга ах хоёрын хооронд ширүүн маргаан болсон. Тэд намайг сайн хүн болгох гэж хамаг байдгаа зориулсан болохоор ямар ч шийдвэр гаргахад нь зөвшөөрөхөд бэлэн байсан юм’’

1993 онд Дрогбаг эргэж ирэх үед тэднийхэн Парисийн ойролцоох жижиг хотод амьдарч байлаа. Эндээс тэр хөлбөмбөгийн боловсролоо дахин үргэлжлүүлсэн бөгөөд Левайя хэмээх клубын академд элсэн оржээ. Клубын спорт эрхэлсэн захиралаар ажиллаж байсан Сребенчко Ребчич бол цагтаа Югославын шигшээд багтаж явсан нэгэн бөгөөд түүний ачаар Дрогба авьяасаа нээж, шилдэг тоглогч болох замаа зассан юм. ”Тоглолтын өмнө бусад нь шөнийн клуб орохоор явж байхад тэр л ганцаараа явдаггүй байсан. Дрогба бусдаас ухаалаг, авьяастай, ер нь онцгой хүү байлаа” хэмээн Ребчич дурсжээ. Өдөр өдрөөр сайжирч байсан Дрогбагийн авьяас чадварт саад болох зүйл юу ч байсангүй. Залуучуудын багт өнгөрүүлсэн хоёр улиралдаа Дрогба 30 гаран гоол оруулсан бөгөөд удалгүй түүнийг үндсэн багт дууджээ.

Амжилтын оргил өөд

Харамсалтай нь Репчичийн ”боловсруулсан” залуу одыг дасгалжуулагч үнэлсэнгүй. Дрогба бэлтгэл сургуулилтаа хангалттай хийж, үндсэн багт тоглох хэмжээнд хэдийнэ хүрсэн гэдгээ харуулсан ч ердөө аравхан минут л талбайд гарах боломж олгожээ.. Гэхдээ энэ арван минутдаа өөрийгөө хангалттай харуулж бүр гоол оруулаад амжсан. Удалгүй Лен Ман, ПСЖ, Лен, Генгам зэрэг багийн скаутууд Дрогбатай уулзахаар оролдож эхлэв. Тэдэн дундаас эртний түүхт ПСЖ-г сонгосон ч, залуу тоглогчыг бүрэлдэхүүндээ багтаах
Image
нь байтугай сэлгээнд ч суулгасангүй. Хажуугаар нь түүнийг доод лигийн тоглогч гэж гадуурхаж байлаа. Ингээд дахиад л буурь сэлгэж Францын төв хэсгийн Ле Ман хотод иржээ. Энд өнгөрүүлсэн дөрвөн жилдээ Дрогба муугүй амжилт үзүүлж олны анхааралд өртөхийн зэрэгцээ хувийн амьдралаа ч төвхнүүлээд амжсан. Эхнэр хүүхэдтэй болж амьдралаа зохиосон түүнд гэр бүлээ тэжээх хангалттай цалин хэрэгтэй байв. Дээрээс нь доод лигт тоглосоор залхсан тул 2001 оны зун Генгам багийн гишүүн болжээ. Түүнийг ирсэн жил Генгам дээд лигт дэвшсэн бөгөөд Дрогбагийн амьдралд ч энэ нь маш том үйл явдал болсон. Анх удаа дээд лигт хөл тавьж байгаа тэрээр ”томчуудтай” үзэж, өөрийгөө таниулах ийм л боломжыг хүлээж хүлээж байсан юм.

Лионы эсрэг хийсэн гайхалтай тоглолт

Дрогбагийн ирээдүйг шийдсэн энэ гайхалтай тулаан 2002-2003 оны улиралд тохиосон. Баг нь 3 : 1-р ялагдаж явсан хүнд үед тэрээр сэлгээнээс талбайд гарч цаг дуусахтай зэрэгцэн хоёр гоол оруулсан нь жинхэнэ сенсаац тарьсан аж. Тоглолт Генгамын талбай дээр болсныг ч хэлэх үү, Улиралын төгсгөлд Генгам лигийн 7-р байранд бичигдсэн нь ч өмнө нь байгаагүй үзүүлэлт. Тэдний энэ үсрэнгүй амжилтыг залуу довтлогч Дрогбатай холбож тайлбарлах нь зүй ёсны хэрэг байлаа.

Мөрөөдөл биелсэн нь


Францын хамгийн алдартай клубуудын нэг Марсель өөрийг нь сонирхож байгааг сонсоод Дрогба хэрхэн баярласнаа ийн өгүүлжээ.

”Бага байхаасаа л би тэнд тоглохыг мөрөөддөг байлаа. Үнэхээр гайхалтай, тэр үед төрсөн мэдрэмжээ үгээр илэрхийлэхэд ч хэцүү юм”

2002 онд 150.000 еврогийн ”үнэтэй” байсан Дрогба, 2003 оны зун 6 саяар зарагдаж Олимпик Марселийн гишүүн боллээ. Саяхан л доод лигийн даруухан сэлгээний тоглогч байсан түүнд энэ бүхэн зүүд зэрэглээ шиг л санагдаж байсан нь ойлгомжтой. Хангамж үйлчилгээ ,oрчин нөхцлөөс авахуулаад бүх зүйл нь түүний өмнө нь тоглож байсан багуудаас эрс
Image
ялгаатай байлаа. Гэвч Дрогба тэвдэж сандарсангүй, гоолыг угсраагаар нь оруулж ахархан хугацааны дотор Марселийн фенүүдийн шүтээн болж чаджээ. Лигийн 35 тоглолтонд 19 гоол оруулсан төдийгүй, Европын цомын 16 тоглолтонд 11 гоол оруулж, багаа УЕФА-н цомын финалд шалгарахад голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Оруулсан гоол болгоноо Африк бүжгээр чимэх түүнийг Франц даяар шагшин магтаж байлаа.

Хэдийгээр Дрогба өөрөө Марсельд олон жил тоглохыг хүсэж байсан ч ийм авьяаслаг тоглогчыг удаан барьж дийлэхгүйгээ клубын удирдлага мэдэж байв. .

Английг зорив

Португал дасгалжуулагч Моуриньо, Дрогба хоёрын хооронд онцгой харилцаа байдаг. Зөвхөн хөлбөмбөгийн талбарт ч биш, энгийн амьдралд сайхан нөхөрлөдөг энэ хоёр 2004 онд нэг багт, нэг зорилгын төлөө ирсэн билээ. Гэхдээ Моуриньо түүнийг бүр Генгамд байхаас нь л анзаардаг байсан тухайгаа ярьсан байдаг. Оросын тэрбүмтан Роман Абрамович супер баг босгох төлөвлөгөөнийхөө дагуу Португаас ”Онцгой нэгэн”-г авчирсан бөгөөд Жосегийн авахыг хүссэн тоглогчдын нэрс дотор Дрогба хамгийн эхний байр эзэлж байв.

2004 оны зун Марселийн хурц од Английг доргиохоор ирлээ. Түүний төлөө зарсан 24 сая фунтыг зарим мэргэжилтнүүд хэтэрхий өндөр байна гэж шүүмжилж байсан ч ердөө хэдхэн сарын дараа л тэд амаа барихад хүрсэн юм. Учир нь гайхалтай тоглолтоороо Дрогба үүнээс ч илүү үнэ хүрэх тоглогч гэдгээ харуулж чадсан билээ.. Үүгээр ч зогсохгүй Челсигийн 50 жил хүлээсэн Аваргын титмийг эргүүлэн авчрахад чамгүй үүрэг гүйцэтгэсэн. Дараа дараагийн улиралуудад ч Цэнхэрүүдийн амжилтын буухиа тасарсангүй. Өмнөө таарсан өрсөлдөгч болгоноо буулган авч үүнд нь Дрогба голлох үүргийг гүйцэтгэж байлаа. 2006-2007 оны улиралыг түүний амжилтын оргил жил гэж онцолж болох юм. Премьер лигийн мэргэн буучаар шалгарч, Карлинг, ФА цомын тэмцээнд түрүүлсэн баярт явдлынх нь хажуугаар Африкийн шилдэг тоглогч гэсэн хүндтэй шагналыг түүнд гардуулжээ.

Image

”Африкийн шилдэгээр шалгарсан анхны Кот’д Ивиор тоглогч болсондоо үнэхээр баяртай байна. Мэдээж хэрэг анд найз, гэр бүл, хөгжөөн дэмжигчидгүйгээр би энэ амжилтанд хүрч чадахгүй байсан. Намайг дэмжиж урам хайрладаг бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа”

2007-2008 оны улиралд түүний эрчтэй явсан карьер саарч эхэллээ. Бэртэл гэмтлийн улмаас лигийн 17-хан тоглолтонд оролцож, нэг ч цом хүртэж чадсангүй. Ялануяа Аваргуудын лигийн финалд пеналтиар ялагдсан нь түүнд маш том цохилт болсон юм. Дээрээс нь эмээ нь бас нарж сэтгэлийн зовлонг нь нэгээр нэмжээ. Энэ бүхний дүнд 2008-2009 оны улирал Африк довтлогчийн хувьд үнэхээр хүнд эхэлсэн. Урьдын халуун омголон зан нь алга болж, нэг л унжгар тоглолт үзүүлж байлаа. The Sun сонинд өгсөн ярилцлагадаа зодог тайлах талаар ч үг цухуйлгаад амжив. Гэвч тэр асар их тэвчээр зориг гаргаж энэ байдлаасаа гарч чадсан төдийгүй, урьд өмнөхөөсөө ч илүү амжилтын төлөө хүсэн тэмүүлж, гайхалтай тоглолтоор фенүүдээ баярлуулж болсон билээ.. Аваргуудын лигийн шөвгийн 16-д Ювентусын хаалганд оруулсан гоол нь үүнийг нотлоод өгсөн. Магадгүй өнгөрсөн жил атгаад алдсан цомоо энэ жил эргүүлэн авах ч юм билүү. Дидье Дрогба Челсид байгаа цагт ийм зүйл болохыг үгүйсгэх аргагүй.

Хувийн амьдрал

Дрогба хувийн амьдралаа олонд дэлгэх тийм ч дуртай биш. Үүнийгээ ”Би тэдэндээ маш их хайртай, тиймээс амар тайван амьдармаар байна” хэмээн тайлбарлажээ. . Түүний эхнэрийг Лалла гэдэг бөгөөд зураач мэргэжилтэй аж. Хөлбөмбөгөөс гадна Дидьегийн амьдралд маш том байр суурь эзэлдэг зүйл бол хөгжим. Одоогоос хэдэн жилийн өмнө Дрогба өөрийн Drogbacite хэмээх цомгоо гаргасан нь чамгүй амжилтанд хүрчээ. Мөн 2006 оны ДАШТ-н өмнө Арсеналын Эбүэтэй хамтарч дуу бичүүлсэн нь Кот’д Ивиорт нэг хэсэгтээ л хит болсон гэдэг.

‘’… xөгжим, хөлбөмбөг хоёр хоорондоо далдын холбоотой юм шиг надад санагддаг.Дрогбасайт цомог ч үүнээс л урган гарсан. Эндээс миний амьдрал, амжилтанд хүрсэн замналыг минь мэдэж болно. Би хөгжимгүйгээр амьдарч чадахгүй. Тэр тусмаа тоглолтын өмнө. Челсигийн хувцас солих өрөөнд миний хөгжим үргэлж эгшиглэж байдаг…’’

Шигшээ багт


2006 он бол Кот’д Ивиорчуудын хувьд хэзээ ч мартагдашгүй сайхан жил байсан. Африкийн цомын тэмцээнд амжилттай оролцож финалд шалгарснаар барахгүй түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох эрхтэй болсон болохоор арга ч үгүй биз. Шигшээгээ ийм амжилт үзүүлэхэд гол үүргийг гүйцэтгэсэн тоглогч бол мэдээж Дрогба. Хэдийгээр Кот’д Ивиорчууд хэсгээсээ гарч чадаагүй ч улсынхаа түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Ялангуяа хүчирхэг Аргентиний хаалганд оруулсан гоолоо Дрогба хэзээ ч мартахгүй хэмээн өгүүлсэн байдаг. ”Төрийн дуулал эгшиглэж байх үед сэтгэл минь хөдлөөд золтой л уйлчихаагүй. Өнгөрсөн бүх амьдрал минь нүдний өмнө харагдаж, Африкийн жижигхэн хотод төрсөн би ийм өндөр оргилд гарч чадсандаа итгэж чадахгүй байлаа”

2008 оны Африкийн цомын тэмцээнд ‘Заанууд” түрүүлэхэд тун ойрхон байсан ч Египетчүүд дахиад л замд нь хөндөлссөн. Дрогба тэр тэмцээнд гурван гоол оруулж мэргэн буучдын тэргүүнд жагссан бөгөөд хамгийн сүүлд Турктэй хийсэн нөхөрсөг тоглолтонд шигшээнхээ бүрэлдэхүүн дэх 34 дэх гоолоо оруулжээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: DIDIER DROGBA

Postby Funky » Tue Mar 24, 2009 2:59 pm

сайxан мэдээ бн баярлалаа
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: DIDIER DROGBA

Postby Бамбууш » Wed Mar 25, 2009 1:40 am

овлилогогүй нигер. Багийнхаа дотоод уур амьсгалыг сонин сонин юм яриж эвдээд л.
тоглогчын хувьд сайн. Хүчний тоглолт сайтай, бярдуулдаггүй, агаараас пасс сайн хүлээж авдаг харин гэм нь худлаа унах л байх шив дээ. түрүү жилийн Аваргуудын Лигийн финалд тэнэгтэж Видаг алгадаагүй байсан бол яах ч байсан юм билээ...
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: DIDIER DROGBA

Postby WALCOTT » Thu Mar 26, 2009 10:58 pm

ene zaluu ch nileen asuudaltai bga ym shig bndaa,,,,,,,
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: DIDIER DROGBA

Postby Rany_H » Fri Apr 17, 2009 8:53 pm

Бамбууш wrote:овлилогогүй нигер. Багийнхаа дотоод уур амьсгалыг сонин сонин юм яриж эвдээд л.
тоглогчын хувьд сайн. Хүчний тоглолт сайтай, бярдуулдаггүй, агаараас пасс сайн хүлээж авдаг харин гэм нь худлаа унах л байх шив дээ. түрүү жилийн Аваргуудын Лигийн финалд **н**тэж Видаг алгадаагүй байсан бол яах ч байсан юм билээ...


Тэр алгадалт уул ни шал хэрэггүй байсийм да тэр улаан хуудсийг аваагүй бол 5дахин Дрогба хоциол оруулал бид энэ жил ЧЛ-ийг холдлоол сайхан л байх байлааа гэбч одоо яааая гэхэв энэ жил л авахин төлөө зүтгэнэ дээ Одоо ч овоо өөрөө хийх гэж биш багтаа бөмбөгөөө өгөөөд гоё тоголж байна лээ
Image
Carefree,wherever we may be
We are the famous CFC
we don't give a f*k
Cos we are the famous CFC
User avatar
Rany_H
Шинжээч
 
Posts: 137
Joined: Sun Mar 26, 2006 10:17 am
Location: ^^London^^

Re: DIDIER DROGBA

Postby Realist » Fri Apr 17, 2009 11:46 pm

Их л будлиантай эр дээ. Түүний гоалдаж байгаа мөч, цохилтуудыг нь харахаар хийморь ч сэргэх шиг болдгийн.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: DIDIER DROGBA

Postby SoDo » Sat Apr 18, 2009 2:02 am

Челсигийн амжилт, өдийг хүрсэн нь энэ хүнтэй салшгүй холбоотой, энэ жил формондоо ороод сайхан л байна. Даанч явах шуум их байна. Ганц хайртай төвийн довтлогчоо санах л байхдаа. Ядаж дахиад 1 жил тогловол ч ............
We are strongers of England
User avatar
SoDo
 
Posts: 69
Joined: Wed Apr 08, 2009 10:28 pm
Location: UB

Re: DIDIER DROGBA

Postby Төгсөө » Thu May 07, 2009 5:51 pm

DIve
YNWA!
Төгсөө
Kopites
Kopites
 
Posts: 1173
Joined: Mon Sep 10, 2007 1:45 pm

Next

Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests