Дидье Дрогба

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Дидье Дрогба

Postby Olzii » Sat Jun 25, 2011 10:31 pm

Breathe! wrote:за нэг сонирхолтой зүйл оллоо... энэ бол бүх цаг үеийн довтлогч нарын тоглолт/гоол харьцуулалт.

Fernando Peyroteo (sporting lisbon) played 187 scored 331 - ratio 1.77!!!!

Josef Bican's is 805 goals in 530 games at a ratio 1.52(!)

Imre Schlosser played 320 scored (417) 1.30

Fran Binder 242 (267) ratio 1.10

Jimmy McGrory (Celtic league goals) apps 408 scored 410 - ratio 1.04
Best in British History

Bernabé Ferreyra 206 goals in 197 games ratio 1.04

Ferenc Puskas' was 754 goals in 746 games at a ratio of 1.01

Pele - 767 goals in 831 games then at a ratio of 0.93

Gerd Muller's was 735 goals in 793 games at a ratio 0f 0.93

Gunnar Nordahl - 485 goals 537 games 0.90 Ratio

Eusebio played 380 scored 343 - ratio 0.90

Sandor Kocsis played 335 scored 295 - ratio 0.88

Peter Simpson scored 165 goals in 195 games over 4 years. That's a ratio of 0.85

Justine Fontaine played 200 scored 165 - ratio 0.82

Romario has 772 goals in 994 games at a ratio of 0.77

Van Basten - played 280 scored 218 - ratio 0.77

Mario Jardel - 336 goals 442 games 0.76 Ratio

Alfredo di Stefano - 460 goals 622 games 0.74 Ratio

Dixie Deans (Celtic) played 184 scored 132 - ratio 0.72

Hugo Sanchez 488 goals in 694 games!!0.70 ratio

Jimmy Greaves played 602 scored 422 - ratio 0.70

Ronaldo (brazil) played 483 scored 340 - ratio 0.70 (imagine he never got injured!!)

Huntelaar - played 271 scored 179 - ratio 0.66!!!!

Jimmy Quinn (Celtic) played 331 scored 216 - ratio -0.65

R. Van Nistelrooy - played 512 scored 324 - ratio 0.63!!

Eduardo - played 184 scored 113 - ratio 0.61

Jason Byrne = 0.59 (league of Ireland)

Shevchenko scored 187 goals in 325 games, a ratio of 0.57

Roy Makaay played 426 scored 240 ratio 0.56

Mario Kempes - 538 matches ~~ 291 goals .54 goals per match

H. Larsson - played 769 scored 415 - ratio 0.53

Diego Maradona - 490 - 258 goals ratio 0.53

Gary Lineker - 461 apps - 239 goals - Ratio 0.52

Platini played 432 scored (224) 0.52

Sonny Anderson 457 apps - 236 goals ratio 0.51

Messi = 0.51

Kluivert was a 0.43 - 343 apps - 149 goals

David Villa - played 427 scored 215 - ratio 0.50

T.Henry - played 628 scored 303 - ratio 0.48

Torres - played 339 scored 151 - ratio 0.45

Raul - played 720 scored 318 - ratio 0.44

Roberto Baggio - 488 apps - 218 goals - Ratio 0.44

Kluivert was - 343 apps - 149 goals ratio 0.43

Totti = 0.43

C. Ronaldo - played 331 scored 132 - ratio 0.39

мэдээж энэ дотор Рүүний болон Дрогба аль нь ч байхгүй. гэхдээ нэг юм санаарай. Рүүний бол яг цэвэр довтлогч биш.
Харин танай Дрогбатай яг адилхан цэвэр гоол л хийх ёстой найзуудаас нь энд хэн хэн орчихоод байхад улирал болгон ПЛд амжилттай тоглодог үргэлж аваргын төлөө өрсөлддөг. нэг улирлын гоолны рекордыг эвдэгч хүчтэй багийн Дрогба чинь хаана байна ?

арай л хэтрүүлж шүтээд байгаа санагдаж байна шүү. :grin:


Антидах гээд ядчихиймаа (mannn

2011-06-25 -ны өдөр WIKEPEDIA-с авсан стат-р бол

Дрогба клубын түвшинд 483 app, 215 goal буюу ratio = 0.445, харин шигшээдээ бол 74 тоглолтонд 49 гоол буюу 0,66 үзүүлэлттэй байна. Нийлбэр үзүүлэлтээр 557 тоглолтонд 264 гоол буюу 0,47 гэсэн харьцаагаар Анригийн доор Торресийн дээр зогсож байна даа. Анри Арсеналын домог бол Дрогба манай домог байх бүрэн эрхтэй хүн, хэтрүүлж шүтээгүй шүү :grin:

Хэзээ язааны улирсан баларсан сонин стат гаргаж ирээд ДОМОГ доромжлохгүй шүү :grin:
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Дидье Дрогба

Postby Olzii » Sat Jun 25, 2011 10:57 pm

Ямар ч баталгаагүй эх үүсвэрээс хэн нэгний согтуудаа хийсэн статистик авчирч тавиад хөшөөчих юм бна л даа : :ногоон:
http://www.footballforums.net/forums/showthread.php/230951-Who-has-best-goals-to-games-ratio

Согтуудаа хийсэн статистик болоод л ШААЛ ДАЛИЙ СТАТИСТИК бна айн. Зүгээр ганц жишээ :

Марагийн 490 - 258 goals ratio 0.53 гэдэг статистик нь зөвхөн Лигийн түвшинд тоглосон статистик байна. Цомууд, европын тэмцээний үзүүлэлт ороогүй.
Тэгвэл Jimmy Greaves-н 602 scored 422 - ratio 0.70 гэдэг статистик чинь Лиг, дотоодын цомууд, дээр нь нэмээд Европын тэмцээнүүдийг оролцуулсан статистик байна :ногоон:
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Дидье Дрогба

Postby ТОНИ » Sat Jun 25, 2011 11:31 pm

Чөөгийнүүд бусдын сэдэв дээр Рүүнийг Рекламддаг өвчтэй болчоо юу???
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Дидье Дрогба

Postby yubi » Tue Sep 13, 2011 3:52 pm

Toni_Kroos39 wrote:Чөөгийнүүд бусдын сэдэв дээр Рүүнийг Рекламддаг өвчтэй болчоо юу???

:-D :beer :eek:
The beginning of a new era..
The pride of London..
User avatar
yubi
 
Posts: 168
Joined: Tue Nov 09, 2010 5:07 pm
Location: Монгол улс

Re: Дидье Дрогба

Postby Hawk » Tue Sep 13, 2011 5:30 pm

Энэ хар нөхөр чинь жинхэнэ довтлогч шиг довтлогч байхгүй юу даа. яг надархуу хөөрхөн тоглолттой.
Hawk
 
Posts: 9
Joined: Tue Sep 13, 2011 5:06 pm

Re: Дидье Дрогба

Postby Hawk » Tue Sep 13, 2011 5:35 pm

Chelsea FC Drogba I love Football.
Hawk
 
Posts: 9
Joined: Tue Sep 13, 2011 5:06 pm

Re: Дидье Дрогба

Postby WALCOTT » Tue Sep 13, 2011 7:28 pm

Hawk wrote: яг надархуу хөөрхөн тоглолттой.

бас их дайвддаг нөхөр байх нь :ногоон:
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Дидье Дрогба

Postby Болжмор » Tue Jan 17, 2012 11:54 am

Хүнийхээ хувьд ч Тамирчныхаа хувьд ч гайхалтай Дидье Дрогба...
Image
Дидье Дрогба бол өөрийнхөө амьдарлыг, бүхий л зүрх сэтгэлээ хүмүүнлэгийн үйлсийн төлөө, аймшигт өвчнүүдтэй тэмцэхийн төлөө зориулж байгаа Челси болон Зааны ясан эрэг улсын сүпер довтлогч юм. Дрогба 4 жилийн өмнөөс Африкийн хүн амын боловсрол, эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа эхлэсэн билээ. Тэр ихээхэн хэмжээний мөнгийг нэн шаардлагатай байгаа газруудад тэр дундаа төрөлх улсад нь байрлах өөрийн нээсэн асрамжын газартаа зарцуулсан. Харин одоо бол тэр маш том хэмжээний эмнэлэгийг өөрийн өсөж төрсөн Abidjan хотдоо бариулж байгаа билээ.
-Хөлбөмбөг бол миний бүхий л амьдрал маань. Гэхдээ би мэргэжлийн хөлбөмбөгчин гэхээсээ урьтаж хүн юм. Би одоо хөлбөмбөг тоглож байна. Гэхдээ би өөр ажил мэргэжилтэй байсан ч хүмүүст туслах зорилгоо хэзээ ч умартахгүй л байх байсан. Би хөлбөмбөг тоглохоо больсон ч энэ үйлээ хийсээр л байх болно. Надад хүмүүст туслах нь маш чухал зүйл. Хөлбөмбөгт чи 10,15 жилийг зарцуулж болох ч дараа нь чамд өөр зүйл хийх цаг гарна.

Дрогбаг бусад хөлбөмбөгчидтөй адилгүй гэдгийг би түүний унаанаас л ойлгосон. Магадгүй түүн шиг алдартай тамирчин Бэнтлэе зэрэг тансаг машин хөлөглөх байх. Харин Дрогба жирийн л нэг жижигхэн Мини унадаг. Учир нь тэр өөртөө гэхээсээ илүү хүмүүнлэгийн ажилдаа анхаардаг нэгэн.
-Хүмүүнлэгийн ажил гэдэг бол би ийм ч юм хийчихлээ, тэгчихлээ гээд олонд гайхуулаад байх зүйл биш. Би энийг олонд сайн хүн болж харагдах гэж хийдэггүй. Би урьд нь иймэрхүү зовлонг туулж ирсэн болохоороо надад байсан шиг хэцүү бэрх үе өөр бусад хүмүүст битгий байгаасай гэж хүссэндээ хийдэг юм. Одоо бол би илүү нийтэд ил байдлаар буяны үйлсээ хийж байна. Учир нь би өшөө олон хүн миний энэ үйл ажиллагааг дэмжээсэй гэж хүсч байна.

Дрогба өнгөрсөн улиралд Малиар гэгч Африкийн олон мянган иргэдийг алж байгаа өвчнөөр өвдсөн.
-Би Англид байснаараа азтай. Учир нь хүн бүр л намайг эдгээх гэж их хичээж байсан. Африкт бол энэ өвчнөөр маш олон хүмүүс амь үрэгдэж байна. Тэднийг төрөөс оошоодоггүйдээ биш энэ өвчин хэтэрхий их газар авч байгаад мөн энэ өвчнийг зогсооход хангалттай их мөнгө байхгүй байгаад л гол асуудал байгаам.
Image
Тэр дэлхийн хамгийн сайн эмчилгээтэйд тооцогддог Англид эмчлүүлсэндээ өөрийгөө азтайд тооцдог байх. Харин тэр ийм аз төдийлөн тохиогоод байдаггүй хүнд өвчтөй Африкийн хүүхдүүдэд туслахыг нэн тэргүүний зорилтоо болгоод байгаа. Түүнийг хамгийн ихээр сэтгэлээр унагадаг зүйл өөрт нь итгэж байгаа хүмүүсийн амийг аварч чадахгүй байх явдал гэнэ. Түүний дотор ийм гашуун дурсамжууд олон.
-Би өөрийнхөө хамгийн сайн найзын дүү Stephane-д туслахыг маш их хичээсэн. Би түүнийг Англид авчирч leukaemia өвчинг нь эдгээхийг хүссэн. Би наашаа ирж болно гэсэн зөвшөөрлийн бичгийг авах гэж чадах бүхнээ хийсэн. Харин авчихаад түүнийг энд авчирахаар залгахад тэр хэдийнэ нас барчихсан байсан. Аймшигтай мэдрэмж. Тэр чинь ердөө л 15хан настай бяцхан хүү байсан шүү дээ. Түүний эцэг эх надад их итгэж байсан. Тэд надлуу залгаал зөвшөөрлийн бичгийг нь аваа юу, миний хүү эмчлэгдэх үү гэх мэтээр асууж байсан. Аль чадахаараа хичээсэн ч дэндүү оройтсон байсан. Энэ өдрөөс эхлээл би өөртөө энэ аймшигтай зүйлүүдийг зогсоохын төлөө чадах бүхнээ хийнээ гэж хэлсэн.
Өнгөрсөн жил бас би нутаглуугаа явж байхдаа Yao гэх бяцхан зоригтой хүүтэй танилцсан. Тэр leukaemia-гаар өвдөн эмнэлэгт хэвтэж байсан. Тэр үнэхээр баатарлаг нэгэн байсан. Түүний ээж нь ажлаасаа гарч түүнийг сахих хэрэгтэй болчихоод байсан. Энэ нь хэцүү. Учир нь тэр бусад хүүхдүүдээ ч тэжээх хэрэгтэй шүү дээ. Тэгээд би түүнийг Англид авчирч эмчлүүлж, өвчинтөйгөө тэмцэх боломжыг олгохоор шийдсэн. Бид түүний төлөө боломжит бүхий л зүйлийг хийсэн. Бид түүнийг эндхийн хамгийн сайн Geneva-гийн эмнэлэгт хэвтүүлсэн. Тэр их хүчирхэг бяцхан залуу байсан шүү. Эмч нар түүнийг аврах боломжгүй гэдгийг хэлж байсан ч тэр тэмцсээр л байсан. Иймэрхүү байдлаар явсаар сарын дараа гэхэд надад хүү сайжирч байгаа мэдээ ирсэн. Би их баярласан. Гэхдээ тэр үнэхээр ярьвагтай хүнд өвчин байсан. Жил гаруй тэмцэсний эцэст тэр өвчнөө даалгүй энэ жил өнгөрсөн. Иймэрхүү зүйл дахин давтагдаасай гэж би хүсэхгүй байна. Тийм болохоор л би өөрийн сангаа байгуулж хүмүүнлэгийн үйл ажиллагаа эхлүүлэхээр шийдсэн.


Дрогбагийн малиар түүнийг өнгөрсөн жилжингээ зовоосон гэдэг. Одоо харин тэр хэр байгаа бол?
-Зүгээр ээ. Гэхдээ надад итгээрэй энэ бол их хэцүү өвчин. Чи гэртээ байж, гам сахих хэрэгтэй болно. 40 градус хүртэл халуурч, хөлөрч, биеэ сульдасныг мэдэрнэ. Энэ үед тоглох байтугай бэлтгэл хийхэд ч хэцүү байсан. Тийм болохоор би хааяа сэлгээнд суудаг байсан юм.

Хэдийгээр иймэрхүү хүмүүнлэгийн ажлаар өөрийн нэр төрийг ихэсгэхийг оролдох тамирчид их байдаг ч Дрогба тийм биш.
-Мэдээж иймэрхүү байдлаар өөрийгөө дөвийлгөх гэж оролддог хүмүүсийг дурьдахад чин сэтгэлээсээ хүмүүст туслахыг хичээж байгаа хүмүүсийг нэрлэхээс амархан байх. Би хөлбөмбөгт иймэрхүү үзэгдэл байдгыг мэдэх ч жинхэнэ сайн санаатан хүмүүстэй олон удаа таарч байлаа. Хуучин Арсенал болон Манчестэрийн тоглогч байсан Mikael Silvestre Африкд олон олон сургууль үүсгэн байгуулсан. Эссьен байна. Тэр Ганы төлөө ихийг хийж байгаа. Энэ бүгдийг харахад сайхан байна. Миний ах хөлбөмбөгчин байсан. Түүний үед тамирчид зүгээр л гэр-тоглолт гэсэн зарчмаар явдаг байсан бол өнөө үеийн тамирчдад хөлбөмбөгөөс гадуур хийх зүйл олон болжээ.
Image
2 жилийн өмнө Дрогбагийн хүмүүнлэгийн байгууллага £500,000-ийг олж хэрэгтэй зүйлд нь зарцуулж байсан. Харин энэ удаа Дрогба бүүр ихийг хүмүүнлэгийн сандаа хуримтлуулахыг хүсч байна. Түүний санг Пепси ивээн тэтгэж байгаа ба The Saturdays хамтлаг, дуучин Congolese болон Bono нарын амьд тоглолтоос гарах ашиг Дрогбагийн санд шилжиж Африкийн сайн санааны үйлд зарцуулагдах юм байна.
-Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Bono-той уулзаж түүний хүмүүст туслахыг хичээж байгааг харах сайхан байх болно. Тэр зөвхөн Африкчуудад ч туслаагүй. Тэр бол үнэхээр домог болсон нэгэн. Хүмүүсийг өөрийн сандаа туслахыг гуйх талбай дээр тоглохоос байдагаас тэс өөр зүйл. Чи олон хүмүүстэй холбогдож өөрийн зорилгоо ухааруулах хэрэгтэй болно. Гэхдээ би хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг.

Арсен Венгер Дрогбаг хараад хааяа харамсдаг байх. Францад гялалзаж байсан Дрогбаг Арсеналын ажилчид хараад хангалттай сайн биш гэж хэлээд аваагүй гэдэг. Венгерийг харамсуулахаар стат ч Дрогбад бий. Тэр Челсид 24 сая фунтээр ирсэнээсээ хойш 6 жилийн хугацаанд Арсеналын эсрэг 12 тоглолтонд орохдоо 12 гоол хийж байсан/2010 оны байдлаар/ ба Челси энэ тоглолтуудын 9-д нь хожиж үлдсэнд нь тэнцэж байжээ. Нэгэн удаа Венгер "Бид энэ тоглолтонд Дрогбаг зогсоох хэрэгтэй. Түүний хувийн ур чадвар байдлыг яаж ч эргүүлж магадгүй. Тэр мөргөж, чөлөөтөөс хийж, гуядаж яаж ч магадгүй. Ийм л учраас тэр олон өөр багуудын эсрэг гоолдоод байдаг юм" гэж аргаа барсан янзтай ярьсан байдаг.
-Би Венгерийг намайг алдсан гэж бододгүй. Учир нь тэр үед түүнд Анри байсан шүү дээ. Энэ зүгээр л миний хувь заяа байсан байх.

Өнөө шөнө тэр Парислуу нисэх ба өөрийн багадаа тоглож байсан Levallois Sporting Club-ийн 15-аас дооших насны хүүхдүүдтэй уулзах юм. Энэ баг нь өөрсдийн цэнгэлдэхээ акидемээсээ гарсан гайхалтай тамирчны нэрээр буюу "Дидье Дрогба" гэж нэрэлсэн байдаг. Дрогбаг Марселиас Челсилүү явахад гэрээ ёсоор Levallois клуб €700,000-гийн хувь хүртэж байсан. Ингэснээр тэд өөрсдийн цэнгэлдэхийг бүрэн тоногжуулах боломжтой болсон юм. Дрогбагийн анхны баг нь Levallois байсан ба тэр энэ багтаа 15 наснаасаа л тоглож эхлэсэн. Харин дараа нь тэр 19 настайдаа мэргэжлийн хөлбөмбөгийн Le Mans клубд тоглож эхлэсэн байна. Тэрээр Levallois-д их зүйлийг сурсан гэдэг. Тухайн үед түүний дасгалжуулагч байсан Srebrenko Repcic энэ талаар бидэнтэй хуучилсан юм.
-Тэр их шийдэмгий, тэмцэгч хүүхэд байсан. Биеийн хүчний тоглолтын хувьд тэр гайхалтай байсан ч техник талдаа тийм ч сайн байгаагүй. Тэр үнэхээр их хөдөлмөрлөх хэрэгтэй байсан. Гэхдээ тэр ингэж чадсан. Учир нь тэр зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий зүтгэдэг нэгэн байсан. Эцэст нь тэр өөрийн шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд дэлхийн шилдгүүдийн нэг болж чадсан. Эхний улиралд тэр зөвхөн баг хожсон тохиолдолд л цалин авдаг байсан. Ойролцоогоор 200 евро. Тэр үед энэ түүнд их мөнгө байсан. Харин хожигдсон үедээ тэр ямар ч урамшуулал авдаггүй байсан юм. Тэр хожигдохыг үзэн яддаг байсан. Тэгээл ууртайгаар уйлдаг байж билээ. Нэгэн удаа би түүнтэй хамт бэлтгэлийн баазлуу явж байхад том ачааны тэрэг жолоодлогоо алдан ирээд биднийг мөргөчихсөн юм. Тэр үед би түүнд "Чи ганц л амьдарна. Харин энэ амьдралдаа сэтгэл хангалуун амьдраарай" гэж хэлж байсан юм.
Image
Тиймээ Зааны ясан эрэг улсдаа бол Дрогба бурхан шиг шүтэгддэг нэгэн. Магадгүй тэр ийм хайр хүндэтгэлийг нутаг нэгт ахан дүүсээсээ хүлээж сурсан байх. Харин Парист түүний нэрээр цэнгэлдэх нэрлэж хүндэтгэж байгаа нь түүнийг гайхшруулсан бололтой.
-Одооноос эхлээд Парисийн энэ дүүргийн хүүхдүүд "Хүүхдүүдээ, Дидье Дрогба стадионд очиж тоглоё" гэж хэлэх нь байна ш дээ. Энэ бол миний амьдарлын гайхалтай мөчүүдийн нэг. Энэ нь их дурсгалтай, түүхэн үйл явдал. Францын нэг стадион "Зааны ясан эрэг улс"-ын хөлбөмбөгчний нэрээр нэрлэгдэж байгааг харах нь надад бахархмаар санагдаж байна. Levallois-д өнгөрөөсөн 4 жил маань надад маш их хувь нэмэр оруулсан. Хэдийгээр энэ нь албан ёсны мэргэжлийн баг биш ч гэлээ өөрийн үнэ цэнийг мэдэрч, суурь мэдлэгээ тэлж, өөрийгөө хөгжүүлж болох хамгийн сайхан газруудын нэг. Намайг Челсилүү шилжихэд Марселийн олсон мөнгөнөөс бага ч гэсэн хувийг Levallois авсанд би их баяртай байсан. Учир нь энэ мөнгө тэдэнд их хэрэгтэй байсан юм. Тэднийг стадионоо өрөгжүүлж хүүхдүүдэд муу зүйлээс ангид байж хөлбөмбөгөөр хичээллэх боломж олгосонд нь би их баяртай байгаа.

Тэр "Дидье Дрогба" стадионы нээлтэн дээр очиж хүүхдүүдтэй цагийг зугаатай өнгөрөөсөн. Тэр бяцхан багийн хамтрагчидтайгаа талбайд тоглож өөрийн ур чадвараа хүмүүст харуулж байсан. Энэ ажиллагаан дээр Levallois-д ажилладаг байсан Patrick Balkany ч ирсэн байж харагдсан юм.
-Харамсалтай нь би түүнийг манайд анх ирэхдээ, 15тайдаа яг ямархуу харагдаж байсныг санахгүй байна. Гэхдээ би Абрагаас их хэмжээний мөнгө авсанаа л санаж байна. Учир нь бид түүний анхны баг болохоор ирээдүйн очих багуудынх нь төлсөн үнээс хувь хүртэх гэрээтэй юм. Тэгэхээр тэр өөр тийшээ зарагдах юм бол бид өшөө л их хувь хүртэнэ гэсэн үг. Би бүүр Дрогбад "Бид чиний дараагын чинь шилжилтийг хүлээж байгаа шүү" ч гэж хэлж байсан/инээв/.
Дрогба их сайн залуу. Тэр их даруухан, хянамгай нэгэн. Тэр энд дүр үзүүлэх гэж ирдэггүй. Түүнийг сайхнаар хүлээж авах хүмүүсийг хараад тэр чин сэтгэлээсээ баярлаж байдаг. Ер нь тэр бүхий л зүйлд зүрх сэтгэлээсээ ханддаг даа.

Image
Дрогба хүү Isaaс-тайгаа хамт гитар тоглохыг сурч байгаа гэнэ.
-Тиймээ би сурч эхлэсэн. Гэхдээ хүү маань надаас хавьгүй дээр хөгжимддөг юм билээ. Би үүнийг зөвхөн хөгжилтөй байхын тулд л сурч байгаа.

Челсигийнхэн шинэ тамирчнаа хүлээж авахдаа заавал дуулуулдаг заншилтай. Дрогба хэр сайн дуулсан бол?
-Би нутгийнхаа дууг дуулсан. Гэхдээ тэнд аймшигтай байсан би хөлөрч маш ихээр сандарч байсан. Чи багт шинээр нэгдэж байгаа л бол сандал дээр суугаад шинэ хамтрагчдынхаа өмнөөс нь харж байгаад дуулах хэрэгтэй болно. Хэцүү л дээ. Үг ч наашаа гарч ирдэггүй юм. Гэхдээ би хамгийн муу нь байгаагүй шүү. Минийхээр Alexei Smertin нэг хайрийн тухай Орос дуу дуулж байсан. Тэр магадгүй хамгийн муу нь байх хаха. Мөн Бенаюун байна. Тэр ирэнгүүтээ You'll Never Walk Alone-г дуулаад эхлэсэн. Бид түүнлүү алчуурнуудаа шидэж эхлэсэн. Би түүнийг юу бодож Ливерпүүлийн сүлд дууг дуулсаныг ойлгодгүй юм.

Дрогбагийн нас нь явж байгаа боловч тоглох арга барил, чадвар чансаа нь хэвээрээ мэт. Тэр талбай дээр яг л залуучууд шигээ харагддаг. Түүний энэ олон жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага түүний карьерийг цаашид ч удирдан залах бизээ.
-Би өөрийгөө хөгширсөн мэт мэдрэхгүй байна. Би хөлбөмбөг тоглож байгаадаа баяртай байна. Би аль болох сайжирч, чадах бүхнээ талбай дээр хийж, багтаа туслахыг хүсч байна. Одоогоор би 35 хүртлээ дээд зэрэглэлийн тоглолтоо үзүүлэх боломжтой гэж бодож байна. Би аль болох олон жилийг талбай дээр өнгөрөөхийг хүсч байна.
Image
Дрогба мөн Челси түүнд ямар онцгой болохыг дурьдсан юм.
-Энэ бол асар том эв нэгдэлт гэр бүл. Чи баг дотор орж ирээд л гэртээ байгаа мэт халуун дулаан уур амьсгалыг мэдрэх болно. Би хамтрагчидтайгаа 6,7 жилийг хамт өнгөрөөлөө. Би гэртээ байна. Би энэ багт карьераа үдэхийг маш их хүсч байна. Гэхдээ хөлбөмбөгт ам гарах боломжгүй юм. Челси бол миний амьдарлын нэгэн том хэсэг. Тийм болохоор би энэ багт үнэхээр их хайртай.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Дидье Дрогба

Postby Z.Usuh » Tue Apr 24, 2012 1:07 pm

дрогба бол яааxин арггүүй шилдэг довтлогч хамгийн гол н бүл скийл тэй финиш сайн жинxэн довтлогч хүний занграгтай
Z.Usuh
 
Posts: 3
Joined: Tue Apr 24, 2012 1:02 pm

Re: Дидье Дрогба

Postby tuwshin_pr » Tue Apr 24, 2012 1:26 pm

мундаг нь нүдэн дээр байхад муулах хэрэг байгаа ч юмуу даа
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: Дидье Дрогба

Postby Orchidmaa » Thu Apr 26, 2012 6:50 pm

Үнэхээр гайхалтай хүн юмаа. Зовж шаналж байгаа хүмүүсийг хархаар баян тансаг амьдрал зүгээр л тэнэглэл мэт санагддаг юм.
Манайд старууд байхгүй манайд мөнгө байхгүй гэхдээ ХӨЛБӨМБӨГчиД байгаа
Orchidmaa
 
Posts: 237
Joined: Wed Dec 29, 2010 11:34 am

Re: Дидье Дрогба

Postby Цогоо » Sat Apr 28, 2012 2:06 am

Муу Дрогбаг ёстой үзэн яддаг байж билээ. Ийм юм хийгээд яваад байгааг нь мэдээд хүнийх нь хувьд ёстой үнэлдэг болсон шүү.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Дидье Дрогба

Postby Брон » Mon May 21, 2012 10:14 pm

Энэ жилийн аваргуудын лигийн МОМ-д нэг Лайк дарчий. Өөрийнхөө чадварыг тултал ашигласан даа харин ч нэг
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Дидье Дрогба

Postby Ariunbaatar_hw » Mon May 21, 2012 10:27 pm

Үнэхээр сэтгэл зүрх гэж юу байдгийг ч нэг харууллаадаа. Чэлсигийн төлөө төрчжээ.
CHAMP20NS
User avatar
Ariunbaatar_hw
 
Posts: 658
Joined: Sun Mar 18, 2012 12:45 am
Location: Монголд....

Re: Дидье Дрогба

Postby Фүүтгоол » Tue May 22, 2012 11:02 pm

Фүүтгоол wrote:Хөх галын ирт улаан дөл шиг харцанд чинь итгэдэг
Хөх тэнгэрийн доор алдар цуу чинь мөнх гэдэгт итгэдэг
Асч дүрэлзэн оргил өөд гарна гэдэгт чинь итгэдэг
Амсах баяр, даах зовлон бүрт бидэнтэй хамт гэдэгт итгэдэг

2009 онд үүнийг бичиж байжээ.
Image
Тийм ээ чамайг гоолын баяраа тэмдэглээд баяр цацруулан байдаг нүдэндээ, гайхалтай боломж алдаад гэмшил тодрон эргэлздэг нүдэндээ, хараа болоод шударга сэтгэл нь харанхуй болсон шүүгчийн шийдвэрийг эрс эсэргүүцэн хилэнт гал асан дүрэлздэг нүдэндээ дүүрэн нулимс цийлэгнүүлэн, цэнгэлдэхэд цугласан фэнүүдээ нэг бүрчлэн тогтоохыг хичээн, тэрхүү дүр зурагийг мартахгүй болтлоо ой тойндоо хадгалахыг хүсээ юу даа гэмээр урьд хожид ер үзүүгүй дүртэй зогсохыг чинь хараад өр эмтрэх мэт болсон. Тиймээ хичнээн ч жил зүтгэв дээ, чиний хүчээр оргилын оргилд гарлаа бид. Тийм ээ явсан ч яваагүй ч сэтгэл зүрхээрээ үүрд бидэнтэй, Челситэй хамт гэдгийг чинь мэднэ.
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: Дидье Дрогба

Postby SuperZolo » Wed May 23, 2012 12:09 am

Би чамд хайртай Дрогба. Бахархаж хүндэлж шүтэж биширч үргэлж хайрласаар байх болно. Челсигийнхэн хийсэн бүхэнд чинь талархаад барахгүй. Чи бол бидний хувьд энэ цаг үеийн дэлхийн хамгийн супер довтлогч шүү. Амьдралд чинь аз жаргал хүсье!!! Магадгүй хөлбөмбөгөөс холдсон ч чи агуу хүн хэвээрээ байх болно гэдэгт итгэдэг шүү.
Форумыг уншсаар л.....
User avatar
SuperZolo
 
Posts: 827
Joined: Wed Apr 15, 2009 11:47 am
Location: Traveling from Womb to Tomb..

Re: Дидье Дрогба

Postby Naranbadrakh » Wed May 23, 2012 7:56 pm

арай үгүй байлгүй гэж бодоод дуугай байгаад хараад л байлаа,
тэгсэн албан ёсны мэдээ хараад нүд харанхуйлаад ирлээ юу ч гэмээр юм........
энэ улирал чинь яасан фэнүүд биднийг 9 эрүү шүүж ханаж цададгүй улирал вэ?
эхлээд залуухан дас-тай болоод чихэр шиг амт мэдэрч эхлээд удалгүй...... Давс шиг болоод, бүр цаашлаад Халуун чинжүү болоод РДМ- ирж ггүй чихэр шиг болсон юм шиг/гэхдээ дунд нь бүхий л тоглолт яг л халуун там шиг/ Финалын тоглолт хүртэл
халуун ногоотой давстай эцэст нь чихэр шиг амтагдаж, жаргалтай үлгэр шиг л төгссөн чинь....
үлгэрийн төгсгөлд Баатар нь яваад......
Хайртай шүү, ...........
энэ яваа насаараа Африкийн хар азрагаа санан дурсаж байх болноо.........
Амьд домог минь шинэ аялал, адал явдалаа эрэлхийлж, шинэ түүхийг бүтээхээр мордож буй аян замд чинь
ялгаагүй фэн чинь байх болноо.........
зөвхөн Африкийн ард түмэн чамайг бурхан шиг шүтдэг гэвэл өрөөсгөл, Монголд бас ийм хүмүүс байдийм шүү.......ӨЛЗИЙ АХААС эхлээд л нэрлийшдээ.............
өглөө бүхэн өөдрөг шинэ, амжилт бүхэн амттай, үнэнч хөдөлмөр шингэсэн байг
User avatar
Naranbadrakh
 
Posts: 1717
Joined: Thu Dec 03, 2009 10:55 pm

Re: Дидье Дрогба

Postby Khosoo » Wed May 23, 2012 8:16 pm

Дрогбааааа
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Дидье Дрогба

Postby Suugii » Wed May 23, 2012 8:17 pm

Khosoo wrote:Дрогбааааа

Байна яасан :ногоон:

Адмаан хүн уруу татаж уйлахгүй шүү... :RD
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Дидье Дрогба

Postby *R9* » Wed May 23, 2012 8:21 pm

:sad::
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Дидье Дрогба

Postby o_baatar316 » Wed May 23, 2012 8:26 pm

Явлаа даа...
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Дидье Дрогба

Postby Төрболд » Wed May 23, 2012 9:21 pm

за энгээд манай хар азрага маани агент боллоо доо
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: Дидье Дрогба

Postby Olzii » Wed May 23, 2012 9:34 pm

БИД ЧАМД ДЭНДҮҮ ИХ ХАЙРТАЙ, АМЖИЛТ ХҮСЬЕ ДОМОГ МИНЬ !
:gold :gold :gold :-D :-D :-D :beer :beer :beer :kissing: :kissing: :kissing:

Image Image
Image Image
Image Image
Image Image



User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Дидье Дрогба

Postby Suugii » Thu May 24, 2012 3:24 pm

Image
Атигаруудыг болгож тависандаа :ногоон:
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Дидье Дрогба

Postby Төрболд » Thu May 24, 2012 9:59 pm

Английн “Челси” багийн довтлогч Дидье Дрогба багтаа үлдэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Өнгөрсөн бямба гаригт болсон Аваргуудын лигийн шувтаргын тоглолтын дараа Дрогба багийн анд нартаа хандан “Челси” багийг орхих цаг болсон гэж хэлсэн талаар “France Football” сэтгүүлд бичсэн байна. Гэвч 34 настай довтлогчийн бие төлөөлөгч нар энэ мэдээллийг эрс няцаажээ. Энэ сарын эхээр Хятадын супер лигийн “Шанхай Шэньхуа” баг кот д`ивуар довтлогчид долоо хоногийн 250,000 фунтын цалин санал болгосон талаар мэдээлж байсан. “Шанхай Шэньхуа” өнгөрсөн нэгдүгээр сард “Челси” багийн франц довтлогч Никола Анелькаг эгнээндээ нэгтгэсэн билээ.
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

PreviousNext

Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron