Дидье Дрогба

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Дидье Дрогба

Postby Төрболд » Thu May 24, 2012 10:01 pm

Image
Дидье Дрогба 2004-2012 оны хооронд “Челси” багийн төлөө хүчин зүтгэх хугацаандаа 341 тоглолтод 157 гоол оруулсан. Өнгөрсөн бямба гаригт Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод “Байерн Мюнхен” багийн хаалганд сүүлчийн гоолоо оруулсан билээ.

2004-2005 он
41 тоглолт – 16 гоол

2005-2006 он
41 тоглолт – 16 гоол

2006-2007 он
60 тоглолт – 33 гоол

2007-2008 он
32 тоглолт – 15 гоол

2008-2009 он
42 тоглолт 14 гоол

2009-2010 он
44 тоглолт – 37 гоол

2010-2011 он
46 тоглолт – 13 гоол

2011-2012 он
35 тоглолт – 13 гоол

Дрогба “Арсенал” багийн хаалганд 13, “Ливерпүүл” багийн хаалганд 9 гоол оруулж байв. Тэр Цэнхэрүүдийн бүрэлдэхүүнд 12 цом хүртжээ.

Аваргуудын лиг – 1

Премьер лиг – 3

Хөлбөмбөгийн Холбооны цом – 4

Лигийн цом – 2

Английн Супер цом – 2

“Челси” багийн бүх цаг үеийн мэргэн буучид:

Бобби Тамблинг – 202 гоол

Керри Диксон – 193 гоол

Фрэнк Лампард – 186 гоол

Дидье Дрогба – 157 гоол

Рой Бентли – 150 гоол

Питер Осгүүд – 150 гоол
ингээл явлаа гэвч чэлсэадээ хайртай хэвээрээ байх байхаа
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: Дидье Дрогба

Postby Olzii » Fri May 25, 2012 12:29 am

Челсигийн домогт Хар Азаргын алдрын замнал

Image

1978 он: Кот-д'Ивуар улсын Абиджане тосгонд 3-р сарын 11-нд төржээ.

1998 он: Францын 2-р лигийн «Ле Манн» багт тоглож хөлбөмбөгчний гараагаа эхэлсэн бөгөөд 68 тоглолтонд оролцож 12 гоол оруулав.
Image

2002 он: «Генгам» клубт ирж нэг улиралд 17 гоол оруулан, шилдэг довтлогчдын жагсаалтанд 3-т бичигдсэнээс тэрээр өөрийгөө хэн бэ гэдгийг зарлаж эхэлсэн юм.
Image

2003 он: 7-р сард алдарт «Марсель» клубт £4 сая фунтээр ирэв. Ирснийхээ дараа улиралд Францын дээд лигт 19 гоол оруулж мөн Европын тэмцээнд 11 гоол оруулж багаа УЕФА-гийн цомын финалд гаргав. Энэхүү тэмцээнд Интер Милан, НьюКастл, Ливерпүүл багуудыг буулган авахад Дрогба бүгдэд нь гоол оруулж, ТОП багуудын эрлэг болох ирээдүйтэй авьяасаа Европын тавцанд харуулав. (Ливерпүүлд 2 гоол, Интерт 1 гоол, НьюКастлд 2 гоол)
Image

2004 он: 5-р сард Дрогба Францын оны шилдэг хөлбөмбөгчин болов.
7-р сар – Челси клубын тавьсан 18 сая фунтын эхний саналаас «Марсель» татгалзаж, Дрогбагийн төлөө £27 сая фунт нэхэв.

2004 оны 7 сарын 19 – Челси клуб Марсельтэй 24 сая фунтын тохиролцоонд хүрч, Дрогба Челси клубын домог болох замналаа эхлэв.
Image

2005 он: Дрогба эхний улирлаа 16 гоолтой дуусгаж, Челси клуб ПЛ-н аварга мөн Лигийн цомыг авав.
Image

2006 он: Челси клуб аварга цолоо хамгаалж, Дрогба дахиад 16 гоолтой улирлыг дуусгав.
Image

6 сарын 11 - Кот-д'Ивуарын шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-н тэмцээнд гоол оруулж, Аргентиний хаалгаанд Азарга маань гоолдсон ч баг нь хожигдов.
Image

2007 он: Дрогба Африкийн оны шилдэг хөлбөмбөгчин болов.
Image

5 сарын 19 - Челси клуб Манчестр Юнайтед-тай Английн цомын аваргын төлөө тоглож, нэмэлт цагт Дрогба хожлын гоолыг оруулав. Энэ улирал тэрээр эсрэг багуудын хаалгыг 33 удаа мялааж Пример лигийн мэргэн буучаар тодров.
Image

2008 он: 4 сарын 30 - Хагас финалын хариу тоглолтонд Дрогба дубль хийж, баг нь хожсоноор Челси клуб түүхэндээ анх удаа Аваргуудын финалд шалгарав. Тэр клубын бүх цаг үеийн Европын тэмцээний шилдэг довтлогч болов.
Image

5 сарын 21 - Видичийг алгадан талбайгаас хөөгдөж, Челси пенальтаар МанЮ-д хожигдов.
Image

2009 он: 5 сарын 6 - Аваргуудын лигт Барсагын эсрэг тоглож, эвэй гоолын дүрмээр, шүүгчийн булхайтай үйлдлийн үр дүнд Челси хасагдахад, Дрогба шүүгчийг буруутган ТВ камер луу «it's a f*****g disgrace» хэмээн орилсон нь шуугиан дэгдээв.
Image

5 сарын 30 - Английн цомын финалд «Эвертон» клубтэй тоглон, Дрогба тэнцээний гоолыг оруулж улмаар Челси 2-1 гэсэн үр дүнгээр цомын эзэд болов.
Image

9 сарын 26 - Wigan-ы эсрэг Челсигийн төлөө 100-дахь гоолоо оруулав, гэвч Челси 3-1 дүнгээр хожигдов.
Image

2010 он: - Африкийн оны шилдэг хөлбөмбөгчин шагналыг 2 дахь удаагаа хүртэв.

3 сарын 16- Аваргуудын лигт Интерийн эсрэг тоглохдоо талбайгаас хөөгдөж, Челси 1-0, 3-1 гэсэн дүнгээр Интерт хожигдож, АЛ-с хасагдав.
Image

4 сарын 3 - МанЮ-н эсрэг гоолдсоноор Челси 2-0 оор хожиж, ПЛ-д түрүүлэх зам нь шулуудав...
Image

4 сарын 29 - Time сэтгүүлээс зарласан дэлхийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтанд багтав.
Image

5-р сар - Челсигийн оны шилдэг тоглогчоор шалгарав.
Image

5 сарын 9 – Челси «Уиган»-г 8-0 гэсэн дүнгээр бут ниргэж, ПЛ-н аварга болов. Тоглолтонд Дрогба хэт-трик хийснээр ПЛ-н мэргэн буучаар 2 дох удаагаа тодров.
Image
Image

5 сарын 15 - Английн цомын финалд «Портсмут» багийн хаалганд хожлын гоолыг хийснээр Челси клуб анх удаа Дубль хийсэн амжилттайгаар улирлыг дуусгав.
Image

6 сарын 1 - Кот-д'Ивуар-н шигшээн шинэ менежер Свен Горан Эрикссон Дрогбаг Африкт болох ДАШТ-д оролцох тоглогчдын нэрсэд багтаав.

6 сарын 4 - Японы эсрэг тоглосон нөхөрсөг тоглолтонд гараа хугалав.
Image

6 сарын 15 - ДАШТ-д Португалийн эсрэг 0-0 тэнцдэг тоглолтонд сэлгээгээр гипстэй гартайгаар гарч тоглов.
Image

6 сарын 20 - 3-1 гэсэн дүнгээр Бразилд хожигддог тоглолтонд гараанд гарч гоолдов.
Image

10 сар - «Леваллуа» нэртэй сонирхогчдын клуб өөрийн стадионоо түүний нэрээр нэрлэв.
Image

11 сарын 8 - Малари өвчин тусч, эдгэв.

2011 он: 9 сар - Кот-д'Ивуар-д энхтайван тогтоох тусгай комисст багтав.

11 сар - Челситэй 1 жилийн шинэ гэрээ байгуулахаас татгалзав.

12 сарын 31: Астон Виллагийн эсрэг тоглож, Челсигийн төлөөх 150-дахь гоолоо оруулав. Ингэснээр клубын төлөө оруулсан гоолоороо Челсигийн домог Питер Осгуд ба Роем Бентли нартай эн зэрэгцэж ирэв.
Image

2012 он: 2 сарын 12 - Замбийн эсрэг тоглохдоо пенальт алдсанаас болж, Африкийн цомд баг нь хожигдов.
Image

3 сарын 10 - Пример лигийн 100 дахь гоолоо оруулав. Ийм амжилтанд хүрсэн анхны Африк хөлбөмбөгчин болов.
Image
Image

4 сарын 18 - Барсагийн эсрэг тоглосон хасагдах шатны эхний тоглолтонд цорын ганц хожлын гоолыг оруулав.
Image

5 сарын 5 - Английн цомын финалд Ливерпүүлийн хаалганд гоолдож, 2-1 -р Челси хожиж түрүүлэв. Английн цомын 4 өөр финалд гоол оруулсан анхны тоглогч болов.
Image
Image

5 сарын 19 - Баваригийн эсрэг Аваргуудын Лигийн финалд тоглож, тэнцээний бөмбөгийг оруулж багаа хожигдлоос авран, улмаар пенальт цохиход хамгийн сүүлчийн хамгийн чухал шийдвэрлэх пенальтыг оруулж, Челси багийг Аваргуудын Лигийн анхны аварга авахад гол үүрэг гүйцэтгэв.
Image
Image
Image
Image
Image

5 сарын 22 – «Челси» клуб албан ёсоор Дрогба клубээс явж байгааг зарлав.
Image
Image
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Дидье Дрогба

Postby Olzii » Fri May 25, 2012 10:44 am

Агуу тамирчид бүгд л хамгийн шийдвэрлэх мөчид ялалт амжилтыг авчирдаг.

Челсигийн домогт Хар Азарга бол ФИНАЛЫН ДОВТЛОГЧ гэж бүрэн нэрлэгдэх эрхтэй гайхамшигтай хийморьлог тамирчин билээ.

Түүний финалын тоглолтонд оруулж байсан гоолууд :

2005 - КАРЛИНГ ЦОМЫН ФИНАЛ – «ЛИВЕРПУЛЬ» 2:3 «ЧЕЛСИ»

Image

2007 - ФА ЦОМЫН ФИНАЛ – «АРСЕНАЛ» 1:2 «ЧЕЛСИ»

Image

Image

2007 - ФА ЦОМЫН ФИНАЛ – «ЧЕЛСИ» 1:0 «МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД»

Image

2008 - КАРЛИНГ ЦОМЫН ФИНАЛ – «ЧЕЛСИ» 1:2 «ТОТТЕНХЭМ»

Image

2009 - ФА ЦОМЫН ФИНАЛ – «ЧЕЛСИ» 2:1 «ЭВЕРТОН»

Image

2010 - ФА ЦОМЫН ФИНАЛ – «ЧЕЛСИ» 1:0 «ПОРТСМУТ»

Image

2012 - ФА ЦОМЫН ФИНАЛ – «ЧЕЛСИ» 2:1 «ЛИВЕРПУЛЬ»

Image



2012 - АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛ – «БАЙЕРН» 1:1 «ЧЕЛСИ»

Image

Image

User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Дидье Дрогба

Postby Эрхэмcfc » Mon May 28, 2012 11:59 pm

Премьер лигийн домог Дрогбагийн Челси дэх он жилүүд
Image
2004-05 он
Тоглолт: 41
Гоол: 16
Түрүүлсэн тэмцээн: Премьер Лиг, Карлинг цом

Дрогба Марселийг Уефа цомын финалд хүргэж багийнхаа гол тоглогч нь болтлоо нэр хүндтэй болоод байлаа. Түүнийг Марселчууд авч үлдэх гэж хэрэндээ л хичээж байсан юм.
Гэвч Онцгой нэгэн Жозе Моуриньогоор удирдуулсан Челси түүнийг 24 сая фунтээр өөрийн болгож чаджээ. Дрогбатай хамт алдарт довтлогчид болох Адриан Муту, Эрнан Креспо нар Челсид ирсэн юм.
Түүний Челсид ирсэн эхний өдрүүд тийм ч амар байсангүй ээ. Тэрээ хоёр сар гаруй гэдэсний өвчнөөр өвдөн талбайд гараагүй байна. Челси энэ улиралд анхны Премьер лигийн түрүүгээ авч Карлинг цомд түрүүлжээ. Дрогба шинэ баг, шинэ орчинд дасан зохицохыг хичээж байсан боловч санаснаас тааруу тоглолт үзүүлэн Лигтээ 10 гоолыг хийжээ.

Түүний хийсэн сайн зүйл: Тэрээр Лигийн цомын финалд Ливерпултэй хийсэн тоглолтын нэмэлт үед хожлын гоолыг хийсэнээр Челси 3-2-оор ялалт байгуулан түрүүлжээ.

Түүний хийсэн муу зүйл: Аваргуудын лигийн шөвгийн 16-д Барсатай хийх тоглолтоос 4 хоногийн өмнө Виктор Валдестай маргаан дэгдээсэн тул хоёуланг нь эхний тоглолтыг өнжүүлхээр болсон байна.Улирлын төгсгөлд энэ тоглолтыг шүүсэн Андерс Фрискийн амь насанд заналхийлсэн тохиолдол гарч байжээ.

Улирлын дүгнэлт: 5/10

Дрогба: “Би Челсид ирэхэд миний цалин хөлс, сэтгэл зүй бодсоноос минь сайн байсан. Миний бодлоор энэ улирал манай довтлогчид, хамгаалагчидын хувьд үнэхээр галзуу байлаа. Би талбайд маш бага хугацааг л бөмбөггүй өнгөрөөж байсан.Багийнханы маань миний төлөө хийсэн бүхэнд би өөрийнхөө оруулсан гоолуудыг зориулж байна.”

Image
Дрогбагийн анхны гоол....


2005-2006 он
Тоглолт: 41
Гоол: 16
Түрүүлсэн тэмцээн: Премьер лиг
Намуухан эхний улирлын дараа, Дрогбагийн Стэмфорд Бриж дэх хоёр дахь улирал сайн байх болов уу гэж бодож байсан ч дахиад л түүний үнийг үл харгалзан бүтэн тоглолтонд цөөхөн тоглуулжээ.Тэрээр 11 сараас 3 сарын сүүл хүртэл хоёрхон гоол оруулсан ч гайхалтай эргэн ирэлт хийж лигтээ 12 гоол оруулан өөрийг нь үл тоосон байдлыг үгүй болгож Премьер лигийн цомыг дахин хүртжээ.
Энэ цом түүний хүч, үнээр ирсэн билээ. Дидьегийн нэр хүнд өсөхийн зэрэгцээ түүний жүжиглэдэг талыг олон хүн анзаардаг болов.Тоглолтын дараа түүний хөдөлгөөнийг сайн ажиглавал жүжиглэж байгаа нь харагддаг.
Болтонгийн хагас хамгаалагч асан Жей-Жей Окоча хэлэхдээ “Стэнфордын фэнүүд Дрогбагийн жүжиглэлтийг шүүгчид мэдэгдүүлэхгүйг хичээж уулга алдсан чимээ гаргадаг” гэжээ.

Түүний хийсэн сайн зүйл: Челси талбайдаа Болтонд 1-0-ээр хожигдож байлаа. Дрогба болон Лампард хоёрдугаар үед 9 минутын дотор хоёр хоёр гоол хийж Челси 4-1 нэгээр тэргүүлж эхэлжээ. Эцэст нь Цэнхэрүүд 5-1 –ээр ялалт байгуулсан байна..Энэ тоглолтонд Дрогба үнэхээр сайн тоглолтыг үзүүлэв.

Түүний хийсэн муу зүйл: Манчестер Ситиг 2-0 хожсон тоглолтонд Дрогба хоёр гоол хийсэн ч түүнд фэнүүд дургүйцэж байв.Учир нь түүний гараараа оруулсан хоёр дахь гоол болон Ричард Даннтай мөргөлдөх үед албаар баашилсан үйлдэл гаргажээ.

Улирлын дүгнэлт: 4/10

Дрогба: “Намайг сайн тоглоогүйд фэнүүд дурамжхан байгааг би ойлгож байна.Гэхдээ би хаана ч тоглож байлаа гэсэн би үргэлж багийхнаа төлөө энэ бүхнийг хийдэг, мөн би үргэлж өөрийн баг, өөрийн өмсгөлөө хүндэлж явдаг”.
“Энэ хошигнол биш шүү. Би энэ дарамт, ичгүүрт явдлаас үргэлж зайлсхийдэг.Эдгээр зүйлсүүд миний сэтгэлийг шархлуулдаг. Би АС Миланыг хүндэлдэг, би хаашаа ч хамаагүй явж болно, гэхдээ миний хүсэн хүлээж байгаа зүйл бол Аваргуудын лигийн цом.”


Image
Ричард Данны хуруу түүний нүд рүү ороход Дрогбаг хэт жүжиглэсэн гэж фэнүүд үздэг.


2006-2007 он
Тоглолт: 60
Гоол: 33
Түрүүлсэн тэмцээн: ФА цом, Карлинг цом
Өнгөрсөн улирал хэдий нь ард үлджээ.Дрогба Стэмфорд Брижийг өнжсөн хоёр сар болон бүх уйтгар гуниг, азгүйтлээ ардаа үджээ.
Хачирхалтай тохиолоор клуб түүний байрлал дээр нэгэн супер тоглогч авчирсан нь Андре Шевченко байлаа.Харин тэр улирлын төгсгөл хүртэл өөрийн үнэ цэнэдээ таарсан тоглолтыг үзүүлж байв. Гэвч Дрогбагийн аз хийморьтой хүчтэй тоглолт нь Челсиг лигийн цомоо хадгалж үлдэхэд хангалтгүй байлаа.
Ивуар залуугийн хувьд анхны аваргуудын лиг болон цомын тэмцээнүүдэд хийсэн хэт-трик, мөн Премьер лигийн Алтан шаахайг 20 гоолтойгоор хүртсэн гайхалтай улирал болж өнгөрсөн байна.

Түүний хийсэн сайн зүйл: Дрогба багийнхаа финалын хоёр ч тоглолтонд баатар нь байлаа. Тэрээр Карлинг цомд Арсеналыг буулгаж авахад дубль хийж, сарын дараа ФА цомын финалд Манчестерын хаалганд нэмэлт үед хожлын гоол хийсэн байна. Манчестерын хаалганд хийсэн энэхүү гоол нь түүний анхны Уэмбли дэх гоол нь байв.

Түүний хийсэн муу зүйл: Тэрээр 3 сарын сүүл хүртэл лигтээ хоёрхон гоол хийсэн, мөн Аваргуудын лигийн шөвгийн 4-т Ливерпультай тоглосон тоглолтод багаа хасагдахад хүргэсэн байна.

Улирлын дүгнэлт: 8/10

Дрогба: “Хэрвээ би багийнхаа амбицад дутагдал гаргаж байгаа бол багийнхан маань гарцаагүй намайг явуулах байх. Би ялагдахыг тэвчдэггүй.Би өөрийн карьертаа маш том эргэн ирэлт хийхийг хүсч байна.”
“Энэ бол миний сүүлийн сонголт, Би үлдэх үү? Явах уу? Миний ойлгож авсан нэг зүйл бол Английн хөлбөмбөг, английн амьдрал энэ дэлхийд байхгүй сайхан гэдгийг мэдэж авсан.”


Image
ФА цомын финалд хийсэн ялалтын гоол...


2007-08 он
Тоглолт: 32
Гоол: 15
Түрүүлсэн тэмцээн: Байхгүй
Дрогба Стэмфорд Бриж дэх өөрийн байр сууриа нэгэнт олоод байлаа. Гэвч 9 сард Моуриньо довтлогчгүй болж Челси хэсэг уналтанд орсоноор тэд 2004 оноос хойш анх удаа нэг ч цомгүй улирлыг үджээ.
Тэрээр хурууны гэмтлээс болж мэс засалд орсон дараа нь Африкийн цомын тэмцээнд явснаар 12 сараас 3 сарын хооронд ФА цомд л ганц гоол хийжээ.Тэр энэ улиралд клубтээ маш цөөхөн тоглолт хийв.
Дрогба дахиад л том тэмцээний финалд гоолдсоор л, Карлин цомын финалд Тоттенхэмийн хаалганд чөлөөт цохилтоос гайхалтай гоол хийжээ. Гэвч Цэнхэрүүд Спүрст харамсалтайгаар ялагдсан юм.

Түүний хийсэн сайн зүйл: Аваргуудын лигийн шөвгийн 4-т Ливерпулийг нийлбэр дүнгээр 4-3-аар хожиход чухал хоёр гоол хийж багаа Москвагийн финалд хөтлөв.

Түүний хийсэн муу зүйл: Лигийн аваргын төлөөх өрсөлдөөнд улаан чөтгөрүүдэд ялагдаад байлаа. Финалын тоглолтод хариугаа авахаар гарч ирсэн боловч тоглолтын нэмэлт цагт Дрогба Видичийг алгадсанаар улаан хуудас аван талбайг чөлөөлжээ. Энэ тоглолтод Челси 11 метрийн цохилтоор хожигдсон билээ.

Улирлын дүгнэлт: 7/10

Дрогба: “Надад Жозе явах болсон нь их хүндээр туссан. Би энэ явдлыг үнэхээр харж чадаагүй. Энэ бүхэн их үнээр ирсэн. Тэр үед /финалын тоглолтын үеэр/ үнэхээр миний уур хүрсэн байсан.Би өмнө нь хэзээч тийм юм болох талаар бодож байгаагүй. Гэхдээ би буруу зүйл хийсэнээ мэдэж байна. Би Челсид үлдэхийг хүсч байна. Би сэтгэл санаагаар их унасан. Хувцас солих өрөө надаас болж их сүйдсэн байх.

Image

2008-09 он
Тоглолт: 42
Гоол: 14
Түрүүлсэн тэмцээн: ФА цом
Дрогбагийн энэ улирлын ихэнхи мөчүүд гамшиг мэт байв. Шинэ менежер Луйс Фелипе Сколаритай хүйтэн хөндий харьцаатай байлаа.
Бразил мэргэжилтэн түүний байран дээр Николья Анелькаг авчирч түүнийг бэртлээс эргэж ирэхэд нь гарааны эрхийг нь хязгаарласан юм.Тэрээр анхны Премьер лигийн гоолоо дөнгөж 12 сард Boxing Day-ийн үеэр Вест Бромвичийн хаалганд хийсэн байна.
Клуб тааруухан амжилттай байгаа Сколариг халж цомын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлсэн юм. Түүний орыг Гус Хиддинк түр хугацаагаар авч Дрогбад эргүүлэн гарааны эрхийг олгон сайн тоглолтуудыг хийлгэн 3 сарын дотор 11 гоол хийлгэсэн байна.
Энэ хугацаанд Челси бүх тэмцээндээ ердөө ганцхан ялагдал амсчээ.Спүрсийг бут ниргээд байсан ч Аваргуудын лигийн шөвгийн 4-т Барсад маш маргаантай шүүгчийн буруу шийдвэрээс болж Челси болон түүний нүр их хичээл зүтгэл талаар болжээ.
Дрогба тоглолтын дараа шүүгч Том Хэннинг Овребо руу хэл амаар дайрч ёс бус үг хэлсэн нь бичлэгэнд буужээ.Үүнээс болж Европын хөлбөмбөгийн холбоо түүнд 4 тоглолт өнжүүлхээр болжээ./Сүүлд нь 3 болгосон/

Түүний хийсэн сайн зүйлүүд: ФА цомын финалд Эвертоны хаалганд тэнцээний гоолыг хийж улмаар 2-1 ээр ялсан билээ.

Түүний хийсэн муу зүйлүүд: Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод ЧФР Клуж багтай тэнцхэд тэрээр хурууны гэмтлээс болж талбайгаас гарчээ.Хэсэг хугацааны дараа эргэн ирсэн ч Сколаритай харьцаа муутай хэвээр үлджээ.

Улирлын дүгнэлт: 7/10

Дрогба: “Сколари хувь хүнийхээ хувьд үнэхээр муу байсан.Бүрэлдхүүний 24 тамирчинаас ганцхан би л буруутай мэт байв. Яаж ганцхан тоглогч бүхэл бүтэн багийн ялалт ялагдалд нөлөөлөх юм бэ?”
“Хэрвээ би эзний оронд байсан бол Сколарид хандан Моуриньо чамайг юу гэх байсан бол? гэж асуух байсан.”


Image
Дрогба Овребог шүүмжлэн орилж байна.....

2009-10 он
Тоглолт: 44
Гоол: 37
Түрүүлсэн тэмцээн: Премьер лиг, ФА цом
Ерөнхийдөө Дрогбагийн Челси дэх сүүлийн улирлууд эхлэж байлаа.Цэнхэрүүд энэ улирал анх удаа Премьер лиг болон ФА цомыг зэрэг хүртэж дабл хийв.
Анчелотти ирсэнээр Дрогба жинхэнэ галзуурч Премьер лигийн 33 тоглолтонд 29 гоол хийн Алтан шаахайг хоёр дахиа авч хоёр ч цомд түрүүлжээ.
Улирлын сүүлчийн тоглолтонд Челси Уиганыг 8-0-ээр бут ниргэхэд хэт-трик хийсэнээр хэр баргийн довтлогчдын хийгээд байдаггүй карьерынхаа туршид 3-аас дээш удаа хэт-трик хийсэн байна.
Мөн улирлын хамгийн сүүлийн тоглолтонд ФА цомын финалд Уэмблид мөн л гоолдсоноор Портсмутыг ялж ФА цом хүртжээ.
Ивуар довтлогч өөрийн карьераа бүрч гоё болгож Африкийн цомын тэмцээнд түрүүлэх боломжтой байсан ч чадаагүй байна.
Түүний энэ их хүчтэй сайн тоглолтонд Малуда болон Анелькагийн хүч их туслалцаа болсон билээ.
Сүүлд Дрогба Анчелоттиг “Тэр бол дэлхийн шилдэг” гэж хэлж байжээ.

Түүний хийсэн сайн зүйл: Улирлын төгсгөлд Манчестер Юнайдедыг 2-1 ээр хожиход ялалтын гоол хийж түрүүлэх замаа зассан билээ.Энэ тоглолтууд нь түүнийг цомоо эргүүлэн авахад хангалттай байжээ.

Түүний хийсэн муу зүйл:
Аваргуудын лигийн шөвгийн 16-д Интертэй тоглосон хариу тоглолтонд Тиаго Моттад алдаа гаргаж талбайгаас чөлөөлөгдөн улмаар 1-0 ээр хожигдож хасагдсан.

Улирлын дүгнэлт: 9/10

Дрогба: “Би 31-тэй тийм ч хөгшин биш.Би гүйгээд л гүйгээд л баймаар байна. Би тоглолт болгонд гоолдож Челсигийн төлөө 200 гоол хийхийг хүсдэг.Хэрвээ би эрүүл саруул, гэмтэл бэртэлгүй бол үүнийг хийж чадна.
Мөн би үүнийг хийж чадвал өөрийгөө тойруулаад цомнуудаа тавимаар байна.Ялангуяа Аваргуудын лигийн цомыг авмаар байна.”

Image


2010-2011 он
Тоглолт: 46
Гоол: 13
Түрүүлсэн тэмцээн: Байхгүй
Анхны дабл хийсэн улирлын дараа, Челси машины хурд саарсаар л Дрогбагийн форм муудсаар л...
Анчелотти зуны наймаагаар багийн бүрэлдхүүнээ сольж байсан ч улирлын дундуур уналтын үе эхлэв.Дрогбагийн хувьд тогтмол гоол хийж чадахгүй байсан ч тэрээр сайн байж нийт 17 гоол хийсэн.
Өвлийн наймаагаар хүч нэмж Фернандо Торресыг 50 саяар авчирсанаар Дрогбагийн ирээдүй эргэлзээтэй болж ирлээ. Хуучин Ливерпулийн довтлогч хичээсээр байсан ч хуучин цэрэг Дрогба Цэнхэрүүдийн довтолгоог тэргүүлсэн хэвээр байв.
Тэр амлалтаа төлж Аваргуудын лигийн шөвгийн 16-д Манчестерын торыг хөдөлгөж чадсан ч Улаан Чөтгөрүүдэд бүдэрсэн.
Түүний гэрээг ганц жилээр сунган, ирээдүйд яах тухай асуулт болон үлдэж Анчелотти багаас явсан байна.

Түүний хийсэн сайн зүйл: Улирлын эхний тоглолтонд Вест Бромыг хүлээж авсан тоглолтонд Дрогба хэт-трик хийж баг 6-0 ээр ялсан.Тэр үеийн Вест Бромыг Роберто Ди Матео дасгалжуулж байв.

Түүний хийсэн муу зүйл: Дрогба 10 сард Маляр гэх өвчин тусч эрүүл мэнд болон улирлын тоглолтуудад саад болсон.

Улирлын дүгнэлт: 7/10

Дрогба: “Би үлдмээр байна. Би багийнхаа төлөө бүхнээ өгч байгаа. Миний бодлоор бүх зүйл хэвийн, бид Аваргуудын лигт түрүүлэхийн тулд илүү их хичээл зүтгэл, илүү сайн довтлогчид авсан.
Би маш их баяртай байна. Учир нь манай фэнүүд клубын төлөө би өөрийгөө 100 хувь дайчлана гэж хэлсэн амлалтыг минь хүлээж байгаа.”

Image
Дрогба Торрес сэлгэгдэж байгаа нь....


2011-12 он
Тоглолт:35
Гоол: 13
Түрүүлсэн тэмцээн: Аваргуудын лиг, ФА Цом
Холливүүдын кино зохиолчид Дрогбагийн Челси дэх сүүлийн улирлын тухай бүтэн кино хийх байх.Нас нь явсан Ивуар довтлогч улирлын эхэнд гарааны эрхээ Торрест алдаад байлаа.
Гэвч шинэ менежер Андре Виллаш Боас Испани эртэй хослуулан Дрогбаг гараанд дуудаж эхлэв.
Харин Португал менежер 2 сард ажлаа хүлээлгэж өгсөн ба ямар нэгэн цом авах үнэхээр хэцүү болсон мөн Аваргуудын лигээс мултрахын ирмэг дээр ирээд байлаа.
Харин түүний орыг авсан Роберто Ди Матео ирэнгүүтээ л Дрогбаг гараанд гаргаж эхлэв.Түүний сүүлийн 4 тоглолт үнэхээр агуу байлаа.34 настай довтлогчийн ФА цом ба Аваргуудын лигийн шөвгийн 4-т Тоттенхэм болон Барселонатай хийсэн тоглолтуутад үнэхээр гайхалтай байсан.
Мөн ФА цомын финал Уэмблид Ливерпулийг 2-1 хожиход мөн гоолдож Уэмбли дэх гоолоо нэгээр нэмжээ.
Сүүлд Аваргуудын Лигийн финалд Бавари Мюнхэний хаалганд тэнцээний гоол хийж улмаар 11 метрийн цохилтоос ялалтын гоол хийн Челсигийн түүхэн дэх анхны Аваргуудын лигийн цомыг авахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Түүний хийсэн сайн зүйл: Өөрийн шилдэг гэх нэрээ авч үлдсэн гайхамшигтай ялалтын гоолууд хийсэн билээ. Аваргуудын лигийн финалд Баьари Мюнхены хаалганд тэнцээний гоол, пенальт цохиход сүүлийн ялалтын гоолуудыг хийсэн.

Түүний хийсэн муу зүйл: Улирлын эхэнд КПР багтай тоглож байх үед улаан карт авч багаа 9 үүлэнг нь үлдээн хүнд байдал оруулсан.

Улирлын дүгнэлт: 8/10

Дрогба: “Бид Барсаг хожиж 2009 оны муухай дурсамжаа арилган өшөөгөө авч чадлаа. Хөлбөмбөг гэдэг их хөгжилтэй юм. Би сайн санаж байна. 11 сард Виллаш Боас надаас “Бид Аваргуудын лигт түрүүлж чадах болов уу?” гэж асууж байсан.
Би хариуд нь “Чи зүүдлээд байна уу?” гэж хэлж байлаа. Бид өөрсдийн үнэ цэнээ гээгээд байлаа. Бид нар шиг ийм баг байхгүй. Энэ үнэхээр боломжгүй зүйл. Эцэст нь бид, хуучин тоглогчид үнэхээр сайн байлаа Лампард болон бусад андууд, бид үнэхээр сайн байлаа.

Image




http://www.youtube.com/watch?v=etKJm7i0 ... r_embedded
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: Дидье Дрогба

Postby Olzii » Wed Jun 06, 2012 8:44 am

Image
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Дидье Дрогба

Postby o_baatar316 » Wed Jun 06, 2012 8:26 pm

Хаачих гээд байна танай домог?
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Дидье Дрогба

Postby Могжоохон » Wed Jun 06, 2012 8:37 pm

хужаа явсан гэлүү?
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Дидье Дрогба

Postby Terra » Thu Jun 07, 2012 7:38 am

o_baatar316 wrote:Хаачих гээд байна танай домог?


Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Васл эсвэл Хятадын Шанхай Шенхуа.
Sin lucha no hay victoría
User avatar
Terra
 
Posts: 446
Joined: Mon Apr 13, 2009 7:06 pm
Location: San Sebastian-Donostia

Re: Дидье Дрогба

Postby Энэрэл » Tue Jun 19, 2012 6:37 pm

Image
Хятад руу Анелкагийн тоглодог Шанхай Шенхуа багт тоглохоор болжээ. 25 сая еврогийн 2,5 жилийн гэрээ хийсэн байна.
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Дидье Дрогба

Postby Наагий » Tue Jun 19, 2012 8:05 pm

Энэрэл wrote:Image
Хятад руу Анелкагийн тоглодог Шанхай Шенхуа багт тоглохоор болжээ. 25 сая еврогийн 2,5 жилийн гэрээ хийсэн байна.


тааралдчиxдаггүй юм байxдаа :RD
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Дидье Дрогба

Postby eL cuote » Tue Jun 19, 2012 8:15 pm

Заза ойрхон ирснийх нэг тоглолтыг нь үзээд зургаа хамт авхуулчих юмсан
C.H.E.L.S.E.A
eL cuote
 
Posts: 855
Joined: Sun Jun 19, 2011 2:39 pm

Re: Дидье Дрогба

Postby Olzii » Tue Jun 19, 2012 10:16 pm

Энэрэл wrote:Image
Хятад руу Анелкагийн тоглодог Шанхай Шенхуа багт тоглохоор болжээ. 25 сая еврогийн 2,5 жилийн гэрээ хийсэн байна.


Хаана тийм мэдээ бна ? Албан ёсны юмуу ?
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Дидье Дрогба

Postby Энэрэл » Wed Jun 20, 2012 1:00 am

Olzii wrote:Хаана тийм мэдээ бна ? Албан ёсны юмуу ?

http://www.dailymail.co.uk/sport/football/article-2161426/Didier-Drogba-agrees-25m-deal-Chinese-Shanghai-Shenhua.html
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Дидье Дрогба

Postby Mike Bibby » Thu Jun 28, 2012 11:36 am

Д.Дрогбадаа хийсэн бүх зүйлд чинь баярлалаа, бид чамайг хэзээ ч мартахгүй. Өөр үг хэлэх нь илүүц биз. :gold
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Дидье Дрогба

Postby Naranbadrakh » Fri Oct 05, 2012 11:32 am

Дидье Дрогба- Gone But Never Forgotten
Тэр явсан ч хэзээ ч мартагдахгүй гэдэг үнэн ажээ.
Image
Түүний талаар дурдаж сэтгэлийн бөглөөсөө бага ч гэсэн багасгах хүсэлдээ хөтлөгдлөө.
Түүнийг анх Онцгой нэгэн Челсид ирсэн эхний зунаа Дидьег Бриж-дэх гэрийнхээ нэг гишүүн болгож чадсан бөгөөд Дидьегийн эхний гоол нь түүний 3 дахь тоглол болох Кристал Палсд хийсэн гоол байсан юм.
Image
Тэр тоглолт бүрд олон гоол хийж гоолын бороо оруулдаг тоглогч биш, тэр бол чухал тоглолтонд багтаа Лидер нь болж талбай дээр амилдаг.
Челсигийн фэнүүд түүний лидер чанарыг Ливерпүүлтэй тоглосон Карлинг Капын гайхалтай тоглолтоор анх танилцаж билээ.
Image
Дидье челсид ирээд үдсэн 3 дахь улиралдаа 54 тоглолтонд оролцож 33 гоол оруулж алтан шаахай үнсээд зогсож байсан бөгөөд энэхүү 33 гоол нь бүгд гайхалтай гоолууд , нэг ч Финалт буюу 11-метрийн торгуулын цохилоос оруулсан гоолгүйгээр, жинхэнэ эр бяр, авъяас чадлаараа гоолдсон, хожлын болон тэнцүүлсэн чухал гоолууд байлаа.
Энэ улиралдаа Арсеналыг Карлин кап-д буулган авхад 2 гоолыг хийж цом авч байх тэр үед Арсеналын эрлэг хүний дүрээр ирэд буйг Арсен венгер тааварлаж, зүүдлээ ч үгүй зосоо биз...
Тэр жилээ Чөөгийнүүдийг ФА-ийн финалд хожихдоо нэмэлт цагийн сүүлийн 5 минутанд Лампардын гайхалтай дажуулалтыг Ван Дер Сарын хаалган зоосноор ФА цомыг брижд залж байлаа.
Жосе-гийн явалт түүнийг сэтгэлээр унагаж тэр Брижээс явах тухай ч бодож байснаа нуугаагүй юм. Онцгой нэгний явал Челсигийн тоглогчид болоод фэнүүдэд хүндээр тусч байсан үе саяхан мэт санагдана. Гэвч Аврам грантын дор түүний гайхалтай тоглолтуур үргэлжилж байсан бөгөөд Чөөгийнүүдтэй хийсэн Москвагийн бороотой уулзалтанд Улаан карт авч улмаар Челсигийн фэнүүд, тоглогчидын гунигт түүхийн нэг хэсэг болсон юм.
Image
Сколаригийн бүтэлгүй эхлэл, Гүүсийн гайхалтай төгсгөлд ч Дидье шийдвэрлэх гоолууд хийсээр л... хөгшин ноёдыг Азрагын гоолоор хожсон гэвч Барсатай хийсэн тоглолтонд хожигдсон учир нь Оверобо түүний багийнхад гоол оруулах хаалга гэж байгаагүй тул Азрага маань гоолдож чадаагүйг Дэлхий даяраа харж, фэнүүд бидний өс хонзон санах сэтгэлийн гал оволж байсан тэр үед Эвертоныг ФА-д буулган авхад тэр л гоолдож бидний сэлгэлийг бага ч гэсэн дэвтээсэн
Image
Харин Карлогийн эхний жил: Дабль хийж Дидье алтан шаахайг үнсэж оны шилдэг тоглогч болсон гайхалтай улирал байсан бөгөөд клубын түүхэнд олон тооны гоолтой улирлын баатар болж Дахин нэг финалын тоглолтын цор ганц гоолыг хаалттай цохилтоос зоож байлаа.
Карлогийн 2дахь жил гайхалтай эхэлсэн ч Челсийн чухал тоглочийн гэмтэл, тэр дундаа Дидьегийн Малиар өвчин туссан зэрэг ноцтой шалтгаанаас болж бид нэг ч цомгүй үдэж ПЛ-д улирлыг хүснэгтийн 2-рт үдэж байлаа.
2011/2012 оны улирал бол бидний зүрх сэтгэлд Драма байдлаар мөнхөрсөн жил.
Шинэхэн, залуухан дасгалжуулагч шинэ тоглогчидод итгэл хүлээлгэн, Челсигийн хуучин багана, домгуудыг ашиглалгүй, шинэ баганаар Челсид шинэчлэл хийх оролдого бүтэлгүйтэж Абра РДМ-ын удирдлага дор залуусыг шилжүүлснээр Азрага дахин гараанд гарч өөрийнхөө хийхийг хийх ёстойгоо хийсээр байлаа.
Сток-ийн эсрэг хийсэн гоолоороо эргэн ирснээ тунхаглаж, Наполийн залуусыг талбай дээрээ буулган авхад гайхалтай нэгэн гоолыг толгойгоороо хийснээр дрогба бол not only player харин домог, Лидер гэдгээ дахин батлах шиг болсоон.
Image
Тот-ын хаалганд зоосон ФА капын шигшээ тоглолт, Улаануудын хаалганд хийсэн Финалын тоглолтын хожлын гоол зэрэг бол түүний энэ улиралд хийх ажлын зөвхөн тал нь байсныг бид ч, тэр ч тааварлаагүй биз.
Image
Учир нь тэр Брижээс явхаасаа өмнө бүх тооцоог дуусгах учиртай байжээ, 2009 оны хилэнг унтаж буй арсланг сэрээж Каталоны нэр төрийг талбай дээрээ буулган авхад оруулсан Ганцхан гоол бол мэдээж тооцоо бодох учиртай хүний 3 жил хадгалаж явсан үг гэлтэйгээр Валдесийн хаалганд орсон бөгөөд хариу тоглолт нь энэ зууны шилдэг Драма болон түүхэнд үлдэнэ гэж Чехийн хаалгыг амьдралдаа хэзээ ч мялааж үзээгүй Дэлхийн шилдэг гэгдэх Месси ч зүүдлээгүй биз. Харин одоо Месси энэ шөнийг зүүдлэж хар дардаг гэдэг талд бооцоо тавихад алдахгүй хожоо болох буйзаа.
Image
Зидан, Роналдо/Бразил/ гээд финалын домогт тоглогчидын энгээнд Дидье хүндтэй байр суурь эзлэх нь гарцаагүй учир нь түүнд Челсийн домог гэдгээ эцэсийн удаа батлах 90 минут үлдээд байгааг түүнээс өөр мэдэх хүн ховор байсан байх, 2012 оын 5 сарын 19ны шөнө 83 дахь минутанд орсон Мюлерийн гоол бидний мөрөөдлийг нэг жилээр хойшлуулах шиг санагдаж байсан бол харин Дидьед заавал гоол хийх, Домог гэдгээ нотлох боломж байжээ. Тоглолт дуусхад 3 хан минут дутуу байгаад тэрээ өөрийн хийдэг мөргөлтөөрөө мөргөж тоог тэнцүүлж харин Челсигийн төлөө оруулах хамгийн сүүлчийн гоолоороо бидний, Абрагийн мөрөөдлийг биелүүлээд Баатарын дүрээр, ялагчийн дүрээр бидний сэтгэлд мөнхөрсөн агуу тоглогч билээ.
Түүнийг Финалын тоглогч, хүнд хэцүү тулааны лидер гэдгийг дэлхий мэднээ.
Image
Жозе болон Карло нар Дидьегийн талаар дурсахдаа: Дидье бол Агуу тоглогч тэр бэлтгэл дээр нормал байдалтай байдаг боловч хэрэв түүний чухал тоглолтонд талбай дээр гаргавал гайхамшиг болдог, тэр талбай дээр гараад л огт өөр хүн шиг болж гайхалтай тоглолтыг үзүүлдэг. .. гэж байж билээ.
Энэ цагийн шилдэг гэгдээд байгаа Месси, Роналдо ... гэх мэтчилэн урсгаад байж болно. Гэвч Домогт агуу тоглогч гэдэг тэс өөр ойлголт .
Тэр ирээд бидэнд авч өгсөн цомууд нь:
Аврагуудын Лигийн дэлдэнг-1
Пример лигийг- 3 удаа
ФА-ийг 4 удаа
Лигийн цомыг 2 удаа авахдаа 321 тоглолтонд оролцож 157 гоолыг оруулжээ.
Челсид ирээд өгсөн эхний ярилцлагаа тэрээр: бид энд гайхалтай бас удаан жилийг үдэж Челсигийн фэнүүдийн зүрх сэтгэлд үлдэхийг хүсч байна гэж билээ.
Дидьегийн талаар түүх домогууд, гайхалтай шийдвэрлэх гоолууд, дэндүү хүнлэг чанар, жинхэнэ лидер байдал нь дурсагдсаар, Челсигээр овоглох бидний зүр сэтгэлд Хар Азрага гэх хүчирхэг эр оршисоор байх болноо.
Image
видеог нь орууллаа.
http://www.youtube.com/watch?v=THO26FcY ... re=related
өглөө бүхэн өөдрөг шинэ, амжилт бүхэн амттай, үнэнч хөдөлмөр шингэсэн байг
User avatar
Naranbadrakh
 
Posts: 1717
Joined: Thu Dec 03, 2009 10:55 pm

Previous

Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests