Бусад лийгүүд ...

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Бусад лийгүүд ...

Postby e_nhee » Tue May 06, 2008 1:33 am

khulgee wrote:Нөгөрэтэ угаасаа тасархай тэргүүлж байгаа.Бама ах 25 гоолынхоо 19г Буранзө-тэй хийхэд оруулсан юм.Яасан юм бүү мэд бараг цохисон болгон нь ороод байсийшд.



Хэхэ Тэр хаалгач нь гэж ямар нөхөр байнаа Зургийг нь нэртэй ни нэг тавичаач. :-o
sarilagivert
User avatar
e_nhee
GFB
 
Posts: 394
Joined: Thu Nov 08, 2007 11:02 pm

Re: Бусад лийгүүд ...

Postby khulgee » Tue May 06, 2008 11:41 am

Буранзө багийн хаалгач Курасана /хөөрхий амьтан хөл нь жоохон кэцүү/

Курасана
Image
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Бусад лийгүүд ...

Postby Г.Баяраа » Wed May 07, 2008 4:41 pm

Голландын лийгийн эхэлжээ..

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бусад лийгүүд ...

Postby Г.Баяраа » Mon May 19, 2008 1:40 pm

Бэльгийн лийгт Стандард түрүүлжээ.. дараа жил А.Лийгт орно.. 3 -р шатнаас .. Харин Андэрлэхт 2 т оржээ.. 2 -р шатнаас орно ..
Image

Standard - 77pts
Anderlecht - 70
Club Brugge UEFA Cup 2008-09
Cercle Brugge Second Qualifying Round

Top scorers ...
1 /Nigeria/ Joseph Akpala (NGA) Charleroi 17
2 /Israel/ Elyaniv Barda (ISR) Genk 16
= /Syria/ Sanharib Malki (SYR) Germinal Beerschot 16
4 /Serbia/ Milan Jovanović (SRB) Standard Liège 15
= /Senegal/ Mbaye Leye (SEN) Zulte Waregem 15
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бусад лийгүүд ...

Postby Г.Баяраа » Mon May 19, 2008 1:44 pm

Грэкийн лийгт Олимпиакос түрүүлжээ... .36 дахь түрүү нь юм байна.. тасарчжээ..

1. Olympiacos (C) 70pts
Image
2 AEK Athens 68pts
3 Panathinaikos 66pts

top scorers ...
Nikos Kostenoglou /AeEK/
Image

Panathinaikos AEK Athens Aris Panionios 4 группт хуваагдаж хэн нь А.лийгт орохоо үзнэ... одоо лав АЭК тэргүүлж байгаа...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бусад лийгүүд ...

Postby ТӨӨГӨӨ » Mon May 19, 2008 3:23 pm

зимбабын лиг юу болсон бэ? дууссан уу? ямар баг түрүүлэв?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бусад лийгүүд ...

Postby Г.Баяраа » Thu May 22, 2008 6:00 pm

Image
Image
Чэхийн Гамбринус лийг энэ сарын 19 нд дуусжээ... Энэ улирлын аваргаар SK Slavia Praha баг шалгарсан байна..
Image
тэд 30 тойргын тоглолтонд 17 хожил 9 тэнцээ 4 ялагдалтайгаар 60 оноо авсан байна.. Харин 2 -т орсон AC Sparta Praha тэднээс 3 оноо дутуу байна.. Эхний 2 байранд орсон багууд Аваргуудын Лийгийн урьдчилсан 2 ба 3 -р шатнаас оролцоно.. Мэргэн буучдийг FC Baník Ostrava багийн довтлогч Václav Svěrkoš тэргүүлжээ.. 15 гоол оруулсан байна..
Image
харин 2т AC Sparta Praha багын Miroslav Slepička оржээ.. 12 гоол оруулжээ..
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бусад лийгүүд ...

Postby Г.Баяраа » Thu May 22, 2008 6:21 pm

Свисс Супэр лийг 10 хан багтай билээ ...
Image
энэ улирлийн аваргаар нь Basel баг шалгарчээ..
Image
Тэдний 12 дахь түрүү юм байна.. тэд Аваргуудийн лийгийн 2 -р шатнаас орно.. 36 тоглохдоо 22 ялж 8 тэнцэж 6 ялагджээ.. 75 оноотой.. харин 2т орсон
Young Boys баг 70 оноотой УЭФА -н цомын эхний шатнаас өрсөлдөнө ..
нэг иймэрхүү байна.. мэргэн буучдыг нь харин 2т орсон багын 2 тоглогч тэргүүлжээ..
Hakan Yakin - 24 gool
Image
Thomas Häberli - 18 gool
Image
Grasshopper багийн Raúl Bobadilla /Argentina/ бас 18 гоолтой 3т оржээ...
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бусад лийгүүд ...

Postby Г.Баяраа » Fri May 23, 2008 4:30 pm

Image

шотландын лийг өндөрлөлөө .. Уламжлал eсоор Сэлтик түрүүлж Ранжэрс удаалллаа.. сүүлийн 3 жил дараалан түрүүлж байна .. баяр хүргий
Image
...Сэлтик сүүлийн тойрогт Дундий 1 - 0 р гусаj 28 хожил 5 тэнцээ 5 ялагдалтайгаар 89 оноогоор ... Харин Ранжэрс 86 оноогоор 2 -т оржээ..
Ингээд дараа жилийн А.Лийгт Сэлтик шууд орох бол Ранжэрс урьдчилсан 2 -р шатнаас орно..
3 -р байранд баг орсон Motherwell UEFA cup - цомын урьдчилсан шатнаас орноо... Ранжэрс Сэлтик 2 тасарцан гэдэг нь 3 -р байранд орсом Motherwell баг энэ 2 -с бүхэл бүтэн 20 оноо алдсанаас харагдаж байгаа байх...

За харин мэргэн буучдийн жагсаалтыг ..

1.Scott McDonald - /Celtic/ - 25 goal :eek:
Image
2. Vennegoor of Hesselink, /Celtic/ - 15 goal
Image
3. Kris Boyd / Rangers/ - 14 goal
Image
4. Chris Porter / Motherwell/ - 14 goal
Image
Last edited by Г.Баяраа on Sat May 24, 2008 11:18 pm, edited 2 times in total.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бусад лийгүүд ...

Postby Г.Баяраа » Fri May 23, 2008 4:38 pm

SPL - Award

Player of the Season - Carlos Cuéllar (Rangers) /Spain/
Image
Manager of the Season - Walter Smith (Rangers)
Image
Young Player of the Season - Aiden McGeady (Celtic)
Image
Goal of the Season - Willo Flood (Dundee United v St. Mirren/
http://www.youtube.com/watch?v=17tEHhP9KJA
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бусад лийгүүд ...

Postby Г.Баяраа » Fri May 23, 2008 5:00 pm

Туркийн Супэр Лийг 5 сарын 10нд дууссан билээ..
Энэ жил Turkcell Super League -н 50 жилийн ой тохйосон юм байна...
Image
харамсалтай нь энэ жил А.лийгт гайхалтай амжилтийг үзүүлсэн Fenerbahçe биш харин Станбулийн Galatasaray баг 17 дахь түрүүгээ авлаа...
Image
Тэд 34 тоглолтонд 24-7-3 гэсэн амжилтийг үзүүлж 79 оноотойгоор түрүүлжээ.. харин 2 -т орсон Fenerbahçe баг 73 оноотой байна...

Тэхдээ Galatasaray А.Лийгийн урьдчилсан 3 -р шатнаас орох бол Fenerbahce 2 -р шатнаас орох юм байна... 3 -р байранд орсон Бэшикташ UEFA-н цомын эхний шатнаас орно.... 3-4 -р байранд орсон Besiktas Sivasspor багууд Fener- тай адил 73 оноотой байхын ..

Мэргэн буучдийг...

1. Semih Şentürk /Fenerbahce/ - 17
Image
2.Filip Holosko / Vestel Manisaspor/ - 15
Image
3. Alex - 14 /Fenerbahce/
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бусад лийгүүд ...

Postby Цэнгүүн » Sat May 24, 2008 9:44 pm

Г.Баяраа :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Бусад лийгүүд ...

Postby Г.Баяраа » Sat May 24, 2008 11:59 pm

Зиа зиа тэхээр ... Украйны лийг 18 нд дууссан байна... Ингээд аврагаар мэдээж Шахтeр Донeцк шалгарлаа.. Тэд 30 тоглолтонд 24 хожил 2 тэнцээ 4 хожигдолтойгоор нийт 74 оноотойгоор түрүүлжээ...
Image
энэ дашрамд Украйны дээд лийг 15 багтай гэдгыг хэлмээр байна... Шахтeрчууд А.Лийгийн 3 -р шатнаас оролцоно.. 2 -р байранд Динамо Киeв оржээ.... тэд аврагуудаас 3 оноо алдсан байна... А.Лийгийн 2 - р шатнаас оролцоно ... За тэгээд гурав дөрөвт Мeталист харков , Днипро Днипропэтровск багууд оржээ... энэ 2 баг УЭФА -н цомын 1 -2 р шатнаас оролцоно..
Ингээд мэргэн буучдыг танилцуулая...

1.Marko Dević - 19 /Metalist Kharkiv/
2.Oleksandr Hladky - 17 /Shakhtar Donetsk/
Image
3.Yevhen Seleznyov - 17 /Arsenal Kyiv/
4.Oleksandr Kosyrin - 17 /Metalurh Donetsk/
Image
5. Ismaël Bangoura - 15 /Dynamo Kyiv/
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бусад лийгүүд ...

Postby Г.Баяраа » Mon Sep 29, 2008 8:24 pm

Image 2 : 1 Image

31 ' BENZEMA 37 ' BERENGU
36 ' FRED
Жуниньо сэлгээд ч алга бэртэлтэй байгаан болуудаа ....Бэнзэма гарч алж байнаа
Image 0 : 2 Image

69 ' MODESTO ( csc )
87 ' OBRANIAK

Image 1 : 1 Image

10 ' HELSTAD 7 ' BEN ARFA


Image 1 : 1 Image

57 ' CAVENAGHI 27 ' PAYET

AJ Auxerre 3 - 0 Havre AC
SM Caen 3 - 0 FC Nantes
Stade Rennais FC 1 - 0 OGC Nice
FC Sochaux-Montbéliard 1 - 1 FC Lorient
Paris Saint-Germain 0 - 1 Grenoble Foot 38

Францын лиг 7 тойргын дараах байдлаар
Image
1 Olympique Lyonnais 19
2 Toulouse FC 14
3 Olympique de Marseille 13
4 Grenoble Foot 13
5 SM Caen 11
6 Le Mans UC 72 11
7 FC Girondins de Bordeaux 11
8 LOSC 11
9 OGC Nice 10
10 Stade Rennais FC 10


Goalscorers

Karim BENZEMA
Olympique Lyonnais
6 GOALS
Image
Thorstein HELSTAD
Le Mans UC 72
4 GOALS
Image
Loic REMY
OGC Nice
4 GOALS
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бусад лийгүүд ...

Postby Г.Баяраа » Mon Apr 20, 2009 4:12 pm

Image
Голландын супер лигийн ялагч тодорчээ....аваргаар Луй Ван Гааль-аар удирдуулсан АЗ Алкмаар клуб шалгарсан байна. Лиг өндөрлөхөд 3 тойргийн тоглолт дутуу байгаа ба 2-р байранд яваа Твентегээс тэд 11 оноогоор тасарцан байгаан байна. Eredivisie-ийн сүүлийн гурван жилийн аварга ПСВ эйндховен дөнгөж 4-р байранд бичигдэж байгаа бол Аякс амстердам 64 оноотой 3-р байранд. Тиймээс ирэх жил ПСВ, Аякс багуудыг Уефа-н цомд л харж магадгүй нь дээ. гэхдээ Аякст бас ч гэж боломж байна .... Мэргэн буучдыг 24 настай Морокко довтлогч Mounir El Hamdaoui (АЗ) 22 гоолтой тэргүүлжээ. Энэ зун топ 5-лигийн нэгэн рүү зарагдахыг үгүйсгэх араггүй л юм.
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бусад лийгүүд ...

Postby Funky » Mon Apr 20, 2009 10:00 pm

энэ лиус саурез гээд энэ залуу их ирээдүйтэй юмаа хунтелаарийг явуулхад гайхаж бсан энэ залууд иx найдсан бололтой итгэлийг ч дааж
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Бусад лийгүүд ...

Postby Nomer 10 » Tue Apr 21, 2009 1:02 am

Аргентинд өнөөдөр өглөө дэлхийн хамгийн шилдэг дербигийн нэг явагдлаа. Францад түүнээс дутахгүй тоглолт буюу Бордо Лион хоорондоо учраа таарав. Холландад Айндховен мөнхийн өрсөлдөгч Аяксыг хүлээж авлаа. Топ 3 лигээс бусад томоохон лигээр сонин юу байна вэ? Бундэслигийн талаар тусад нь мэдээлэх тул үлдээгээд нөгөө лигүүдээс нь ямар багууд ирэх жил Европын тавцанд орохыг сонжоод үзэх үү? Мөн Аргентины Клаусураг хальт сонирхоцгооё.

Холланд - Эрэдивиз

34 тойргийн 31 дэх нь явагдлаа. Алкмаарыг талбайдаа Витессег хожоод цагаасаа эрт аваргална гэж байсан ч тэд 2-1-ээр хожигдсоноор дараагийн тоглолтыг хүлээх болов. Онолын хувьд хараахан түрүүлээгүй байгаа ч тэд гэхдээ аваргаа хэдийнэ тэмдэглээд эхэлчихсэн. Ирэх тоглолт айлын талбайд тул ван Гаал нутагтаа баярлахыг илүүд үзсэн бололтой. Аваргаа хамгаалах зорилготой байсан Айндховен нутагтаа Аяксыг 6-2-оор бут ниргэсэн. Макай, ван Бронкхорст тэргүүтэй Файеноорд талбайдаа Твентег 1-0-оор хожсоноор хүснэгтийн эхний 3 байрт өөрчлөлт гарсангүй. Хүснэгт одоогийн байдлаар:

1 Алкмаар 76 оноо
2 Твэнтэ 65
3 Аякс 64
4 Айндховен 58
5 Хээрэнвээн 58
6 Гронинген 49
7 Утрехт 42
8 Брэда 42
9 Файеноорд 41

Алкмаар түрүүлэх нь тодорхой болж, ЧЛ-ийн шууд эрхээ авах болсон. 2-р аль нь гарч, ЧЛ-ийн урьдчилсан шатнаас орохыг хэлэхэд хараахан эрт байна. Аякс Твэнтэ багууд ирэх 2 тойрогт Алкмаарыг аль аль нь талбайдаа хүлээж авчихаад, сүүлийн өдөр хоорондоо тоглоно. Аяксын талбай тул тэдэнд боломж арай өндөр. 3 ба 4-р байранд орсон багууд Европын лиг(цаашид ЕЛ гэе, хуучнаар УЕФА-ын цом)-т орох эрхээ авах юм. 5-8-р байранд орсон багууд плэй оффын журмаар өрсөлдөж, ЕЛ-т орох 3 дахь багийг тодруулдаг. Дашрамд дурьдахад Твэнтэгээс Шалькед ирээд хагас жилийн дараа хөөгдсөн Фрэд Руттэн ирэх улирлаас алдарт Айндховеныг дасгалжуулахаар болжээ.

Шотланд - Премиер лиг


Эндхийн лиг их сонин зарчмаар явагддаг билээ. Ердөө 12 багтай тул эхлээд 3 тойрог хийдэг. 33 дэх тойргийн дараа хүснэгтийн тэг дундуур нь зураас татаж байгаад зураасны дээдэх хэсэг буюу эхний 6 баг нь хоорондоо аваргын төлөө дахин тоглолтууд хийдэг. Гэхдээ аваргаар зөвхөн Селтик эсвэл Глазго л тодордог гэж болно. Сүүлийн 6 баг нь хоорондоо тоглоод адагт орсон нь доод лиг рүү унадаг. 33 дахь тойргийн дараагаар хүснэгт дараах байдалтай байна.

1 Селтик 74
2 Глазгоу 73
3 Мидлотиан 54
4 Дундее 49
5 Абердеен 48
6 Хиберниан 42
7 Матервелл 41

Түрүүлсэн баг нь ЧЛ-т шууд орох бол 2-т орсон нь ЧЛ-ийн урьдчилсан шатнаас орно. 3 ба 4-р байрны багууд ЕЛ-т орох юм.

Украин - Премиер лиг

Нохойн дуу ойртсоор. Гэхдээ энэ удаад Киев Шахтёроос аваргын цомыг булааж авах нь бараг тодорхой болжээ.

1 Киев 61
2 Шахтёр 49
3 Металист 48
4 Металург 40
5 Ворскла 37
6 Запорожье 37
7 Днепр 35

Европын тэмцээнд эрх авах дараалал нь Шотландтай яг адилхан.

Турк - Туркчелл Сүпер лиг

Жинхэнэ өрсөлдөөн энд болж байна даа. Аваргын төлөө 4 баг нэгийгээ үзэж байна. Гэхдээ домогт Фенербахче энэ дунд байхгүй гэхээр бүр ч хачирхмаар. Энэ жилээс Сивасспор хэмээх хүмүүсийн тэр бүр мэдэхгүй нэгэн баг эхнээсээ л шуугиан тарьсаар байгаа билээ. Тэд 28-р тойрогт лигийн ац хэсэгт яваа багийг барсангүй. Тэдний маргааш тоглосон Бешикташ энэ боломжийг ашиглаж чадсангүй. Талбайдаа Бурсаспортой хуурай тэнцлээ. Трабцонспор Анкарын Жэнслербирлиг 2-0-оор хожсоноор 3-р байраа хадгалж үлдлээ. Энэ хожигдсон хэл хугалчихмаар нэртэй баг хэдэн жилийн өмнө УЕФА цомд сенсаац дэгдээж байсныг сайн санаж байна. Тэд Спортинг, Блэкбурн, Парма зэрэг хүчирхэг багуудыг дараалан нугасласаар шөвгийн 8-д үлдэж байсан. 8-д үлдээд хожмоо аваргалсан Валенсиг эхлээд 1-0-оор хожсон ч хариу тоглолтод жаахан азгүй байдлаар цаг сунгаад ялагдаж байсан. Галатасарай Истанбул ББ-г талбайд нь хожсоноор 51 оноотой 4-р байранд явж байна.

1 Сивасспор 57
2 Бешикташ 56
3 Трабцонспор 53
4 Галатасарай 51
5 Фенербахче 49
6 Бурсаспор 45

Европт гарах эрх нь дээрх 2 лигтэй адил.

Орос - Премиер лиг

Сүүлийн жилүүдэд Оросын лиг Европын лигүүд рүү ихээхэн хүчтэй салхилах болсон. Жил бүр шинэ аварга төрнө, багийн эздүүд нь дандаа тосны магнатууд. Гэтэл энэ жил хямрал Орос орны томчуудыг ноцтой нөмөрч, тэдний хөрөнгө хэдэн арав зуу дахин агшсан билээ. Дагаад лиг ч хүндхэн байдалтай эхлэв. Багууд зарим нь цалингаа тавьж чадахгүйд хүрээд байсан ч ямар ч байсан эхлэхийн хувьд эхэллээ. Өрсөлдөөн харин хямрал үүнд хамаагүй гэж байгаа мэт эхнээсээ л ширүүн байна. Казанийн Рубин 5 тоглооод 11 оноотой хэсгийг тэргүүлж байна. Тэдний зорилго бол мэдээж Зенитийн хийж чадаагүйг хийх буюу аваргаа хамгаалах. Араас нь ЦСКА, Самарын Крылья Советов багууд 10 оноотой явж байна. Зөвлөлийн жигүүрүүд гэсэн соц нийгмийг санагдуулам нэртэй энэ баг гэхдээ шинэ цолж байгаа баг биш ээ. Өнгөрсөн жил 6-р байранд орж, УЕФА-ын цомд хамраараа таслуулсан баг. Ноднин 4-р байранд орж шуугиан тарьсан Пермийн Амкар 5 тоглоод ердөө 6-хан оноо авч, лигийн сүүл хэсэгт явна. Гэхдээ улирал талдаа орох үед л энэ жилийн аваргын өнгө харагдах тул одоо зүгээр л хүснэгт ямар байгааг харцгаая.

1 Рубин 11
2 ЦСКА 10
3 Крылья Советов 10
4 Динамо 9
5 Зенит 9
6 Москва 8
7 Спартак 7
...
12 Локомотив 6

Эхний 2 байр ЧЛ-ийн шууд эрх, дараагийн байр ЧЛ-ийн урьдчилсан шат. Дараагийн 2 баг нь ЕЛ-т орох юм.

Грек - Супер лиг

Аль 26-р тойрогт асуудал шийдэгдсэн. Ноднин сүүлийн өдөр нь аварга тодорч байсан, энэ жил Олимпиакос дахиад л аваргаллаа. Өчигдөр тэд гэхдээ талбайдаа хожигдсон. Паок Салоники ноднин хүснэгтийн 2-р хагаст орж байсан бол энэ жил одоогоор 2-р байранд явж байгаа нь нэлээн шуугиан тарьж байгаа.

1 Олимпиакос 68
2 Салоники 60
3 Панатинаикос 58
4 Атен 54
5 Лариса 46
6 Арис 44

Энэ долоо хоногт сүүлийн тойргоо тоглоод 2-оос 5-р байранд орсон багууд дахиж тоглоод, ЧЛ-ийн урьдчилсан шатнаас орох 1 баг болон ЕЛ-т орох 2 багийг тодруулна.

Франц - Лиг 1 Оранже

Топ 5 лиг дотроо хамгийн сонирхолгүй болдог лиг энэ жил хамгийн сонирхолтой болж байна. Аваргын төлөө 6 баг өрсөлдөж байгаа гэдгээс харахад л энэ нь мэдэгдэнэ. Өчигдөр нэгэн шийдвэрлэх тоглолт явагдсан нь хүснэгтийн 3-т байсан Бордо хүснэгтийн 2-т байсан даяар дуурсагдах далай даян дархан аварга Лионыг талбайдаа хүлээж авсан тоглолт байлаа. Бордо энэ тоглолтыг 12 дахь хүнтэйгээ нийлж байгаад заавал хожих ёстой байсан. Даалгавраа эхний үеийн төгсгөлд Алу Диаррагийн хийсэн гоолын ачаар амжилттай биелүүллээ. Ингэснээр тэд одоо өөрсдөө 2-р байранд бичигдэж байна. Энэ тойрогт Тулуз Лилль багууд хожигдол хүлээснээр аваргын мөрөөдлөөсөө 1 шат ухарчихав. Тулуз нөгөө Францын Хоффэнхайм гэгдэж байсан Жренобл Фоот 38 багт хожигдсон бол Лилль хасагдах зоонд яваа Францын лигийн үнэмлэхүй аварга Сэнт Этьенд хожигдсон. Марсель ПСЖ багууд авах ёстой бүтэн оноонуудаа авч чадсанаар өрсөлдөж байгаа Лион болон нөгөө 2 багийн хожигдлын хажуугаар маш том алхам хийлээ.

1 Марсель 64
2 Бордо 62
3 Лион 60
4 ПСЖ 59
5 Тулуз 56
6 Лилль 56

Бүтэн 6 тойрог дутуу байгаа тул аварга багийг нэрлэхэд дэндүү эрт байна. Ирэх тойрогт Лион - ПСЖ, Лилль - Марсель гэсэн тулаан байгаа. Хүснэгтийн эхний 2 баг ЧЛ-ийн шууд эрхээ авах бол 3-р байрны баг ЧЛ-ийн урьдчилсан шатнаас орох болно. ЕЛ-т 4-р байрны баг орох эрхээ авна.

Бельги - Юпилер лиг

Цагтаа цалгиж явсан Бельгийн лиг сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа билээ. 34 тойргийн 30 дахь тойрог боллоо. Андэрлэхт Стандард багууд өрсөлдөгчдөө хожсоноор лигийг хамтдаа тэргүүлсэн хэвээр үлдэв. Гэнк Гэнт багууд хоорондоо 2-2-оор тэнцсэнээр 3 онооны зай хэвээрээ.

1 Андэрлэхт 67
2 Стандард 67
3 Брюггэ 56
4 Гэнт 50
5 Варэгэм 48
6 Гэнк 47

Ямар ч байсан аварга зөвхөн 2 багаас тодорно гэдэг нь тодорхой болсон. Энэ хэвээрээ улирал дууссан тохиолдолд бөмбөгний зөрүү тоолохгүй, Испаний лиг шиг хоорондын тоглолтоор шийдэхгүй. Харин хамгийн олон ялалт авсан нь аваргална. Хэн нь ч ялсан хамаагүй 2-уулаа ЧЛ-ийн урьдчилсан шатнаас орно. Дараагийн 2 байр нь ЕЛ-т орох эрх. Ирэх улирлаас лиг цомхон болж байгаа. Тэд 18 багаа 16 болгож бууруулахаар шийдвэрийг гаргаад удаж байгаа билээ.

Португал - Сагрэс лиг

30 тойргийн 25 дахь нь явагдлаа. Томчууд бүгд хожсоноор дараалал хэвээрээ үлдэв.

1 Порто 57
2 Спортинг 53
3 Бэнфика 52
4 Национал 49
5 Брага 42
6 Матасиньос 38

5 сард Национал дээд талын 3 багтайгаа тоглох хуваарьтай байгаа. Эндээс л аваргын байр харагдана даа. Аваргалсан баг ЧЛ-т шууд орох бол дэд аварга ЧЛ-ийн урьдчилсан шатнаас орно. Дараагийн 3 байр нь ЕЛ-т орох эрхийг өгөх юм.

Швейцар - АКсПО Супер лиг

10-хан багтай тул 4 тойрог хийдэг. Сүүлийн тойрог эхэлсэн. Цюрих лигийн адаг хавьд яваа багтай талбайдаа 2-2-оор тэнцсэнээр тэргүүллээ ноднингийн аварга Базелд алдлаа. Янг Бойз Берн дэвхрэгнүүдийг хожлоо. Грассхоппер ингэснээр ЕЛ-ийн мөрөөдлөө бүрмөсөн үгүй хийсэн гэхэд болно.

1 Базел 61
2 Цюрих 60
3 Берн 57
4 Грасс. 39

Аварга баг ЧЛ-ийн урьдчилсан шатнаас орох бол дараагийн 2 баг нь ЕЛ-т орох болно.

Аргентин - Примиер Дивизион, Клаусура

Өмнөд Америкийн ихэнх улсын нэгэн адил Аргентин бас жилд 2 лиг зохиодог. Хаврын лигийг Клаусура, намрын лигийн Апертура гэнэ. Ноднин хавар домогт Ривер Плэйт аваргалсан ч намар нь лигийн адгийн байр эзэлсэн билээ. Гэхдээ тэнд сүүлийн 3 жилийн үр дүнг харгалздаг тул Ривер Плэйт доош унах учиргүй байлаа. Монголын цагаар өнөөдөр өглөө Клаусурагийн 10 дахь тойрог явагдлаа. Энэ тойрогт Буэнос Айресын хойд хэсэгт орших Ривер Плэйт мөнхийн өрсөлдөгч Бока Хуниорсынхаа Бомбонеро стадионд зочлов. Хэдий Боливд 6-1-ээр бут ниргүүлсэн ч Марадона 5 сард Эквадортой хийх тоглолтдоо Б багаа авч явна гэдгээ энэ тоглолтын өмнө мэдэгдсэн нь Бокагийн шигшээд данстай тоглогчдод өөрийгөө харуулах боломжоо гаргахын тулд энэ дербидээ л хамаг хүчээ шавхах зорилгыг бий болгосон байх. Марадона өөрөө Бокагийн сүнс билээ. Европт тоглодог тоглогчид нь чухам энэ үеэр оргил ачаалалдаа ордог тул Диего ингэж шийдсэн байх. Бокагийн 4 тоглогч Б багт байдаг бол Риверт нэг ч тоглогч шигшээгийн урилгагүй байгаа гэнэ. Энэ тоглолтод Марадонаг ирээд 10 жилийн дараа шигшээдээ дахин дуудагдсан довтлогч Палермо 2-р үеийн дунд хэрд гоолдсон ч 10 минутын дараа Аргентины шигшээгийн асан, өөр нэгэн ахмад тоглогч Галлардо тэнцүүлснээр эвийн гэрээ байгууллаа. Ривер ингэснээр 4-р байрнаасаа нэгээр ухарсан бол Апертурагийн аварга Бока 13-р байранд хэвээрээ бичигдэж байна. Харин Өмнөд Америкийн Аваргуудын лигт Ривер тааруу байгаа бол Бока ялалтаас ялалт руу маршалж байгаа аж.

Бразил - Чампеонато Бразилейро


Аргентинаас гадна дэлхийн хамгийн шилдэг 10 лигт ордог Өмнөд Америкийн нөгөө нэг лиг буюу Бразилын лиг удахгүй үүдээ нээнэ. Ноднин Сао Паоло сүүлийн өдөр аваргалсан. Гэзэг дарж байсан Гремио Порто Алегрегаас 3 онооны зөрүүтэй тоглоод алдаа гаргалгүй хожсоноор гүйцэгдэлгүй аварга болж байсан. Бразилын лиг харин Европын лигүүдийн нэгэн адил системээр явагддаг юм. 20 багтай нүсэр лиг. Бразилын лиг 5 сараас 12 сар хүртэл явагддаг. Лигийн урьтал болж орон нутгийн чанартай тэмцээнүүд болдог. Эндээс хамгийн нэр хүндтэй нь Рио де Жанейро орчмын болон Паулистагийн аварга шалгаруулах тэмцээн. Өнөөдөр Роналдогийн баг болох Коринтианс Сао Паолог 2-0-оор хожиж, Паулистагийн финалд үлдлээ. Роналдо энэ тоглолтод карриерийнхаа нэгэн гайхамшигт гоолыг хийжээ. Өөр дээр нь ирсэн пассыг авангуут эсрэг тоглогчоо хуураад дараа нь асар холоос хаалгачийн дээгүүр давуулж орхижээ. Финалд Пелегийн баг болох Сантостой тоглох юм байна. Орон нутгийн энэ тэмцээнүүдээс үзэгчид лигийн өнгө төрхийг тодорхойлдог юм байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бусад лийгүүд ...

Postby Deck » Tue Apr 21, 2009 7:38 pm

Алкмаар ямар ч байсан аврагаа авлаа. :eek:
Deck
 

Re: Бусад лийгүүд ...

Postby Бамбууш » Sat Apr 25, 2009 2:09 am

khulgee wrote:[b]Зимбаб Патата Лиг[/b]

Курамата 0 - 6 Рүнага

Зүнүрэ 18 - 19 Пататата

Нөгөрэтэ 32 - 2 Буранзө

Мэргэн буучид :
Бама 25 гоол
Image
Гороза 23 гоол
Image
Жагамара 20 гоол
Image
Цацацаца 16 гоол
Image

Мвуахаххахахахха :-o :-o :-o
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Бусад лийгүүд ...

Postby rednasca » Mon May 04, 2009 10:32 am

AEK Athens 4 - Olympiakos 4* (Pens. 14-15) (Greek Cup Final, May 2, 2009)
аймаар юм болсон байнаа...
алалцаж байгаад 3-3 болоод байж байсан чинь АЕК-ийн Scocco 90 дээр хийгээд хожлоо гэж байсан чинь 95 дээр Matt Derbyshire /Блэкбэрний ирээдүйтэй банди энд явж байдаг байна шдээ/ тэнцүүлээд...
тэгээд цаг сунгаад 102 дээр Luciano Galletti хийгээд баярласандаа цамцаа тайлаад 2 дахь шараа авч хөөгдөөд, тун удалгүй бас нэг нөхөр нь улаан аваад Олимпиакос 9-үүлээ үлдээд... :mrgreen:
тэгээд яахав, АЕК балбасаар байгаад өнөөх гайхал Scocco нь тэнцүүлээд... ёоох...
за тэгээд пенальти цохьсон чинь алддаггүй...
арай гэж 14-15-аар Олимпиакос хийж энэ жил дабл хийж байгаам байна...
галзуу, галзуу... :eek:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Бусад лийгүүд ...

Postby rednasca » Mon May 04, 2009 2:05 pm

rednasca wrote:AEK Athens 4 - Olympiakos 4* (Pens. 14-15) (Greek Cup Final, May 2, 2009)
за тэгээд пенальти цохьсон чинь алддаггүй...

гэсэн чинь бичлэг үзсэн чинь пенальти нь гэж бас аймаар юм болсон юм байнаа... ёооё...
АЕК нь түрүүлж цохьсон байна...
тэгээд цувралын дунд 2 ч удаа алдсан байх юм...
гэтэл Олимпиакосынхон цом авлаа гээд баярлах гэтэл тухай бүр нь алдчихаж...
тэгээд сүүлдээ цохих хүн олдохгүй болоод хаалгач нар нь бие биенийхээ хаалганд гоол хийж... бүр 2 удаа шүү... :mrgreen:
нийтдээ баг тус бүр 17 удаа цохьсон юм уу даа...
тэгж тэгж ялалтын гоолыг Никополидис буюу Грекийн шигшээ болон Олимпиакосын хаалгач хийжээ... :eek:
галзуу тоглолтын тойм бичих гэж галзуурлаа... :-o
http://www.youtube.com/watch?v=nFYl0xEHY0k
Last edited by rednasca on Mon May 04, 2009 2:31 pm, edited 1 time in total.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Бусад лийгүүд ...

Postby Funky » Mon May 04, 2009 2:18 pm

хаха тойм энэ тэр нь айбнуу
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Бусад лийгүүд ...

Postby Шүдэрхэг » Tue Aug 04, 2009 7:32 am

Ийм агуу лиг байсанг одоо л мэдэж байдаг би ч бөмбөг сонирxдог гэхэд муу бн шүү... Бөмбөгийг утгаар н тоглодийн бн Тэр нигганууд. нээрээ польшийн лиг эдэрийг мэддэг сонирxдог хүн байxгүй л биз? :RD
レ ノ √ 乇 尺 ア o O レ!!!
User avatar
Шүдэрхэг
Liverpool ийн Hooligan
 
Posts: 507
Joined: Tue Jul 28, 2009 5:04 am

Re: Бусад лийгүүд ...

Postby zorigtsaikhan » Thu Sep 17, 2009 2:24 pm

Шүдэрхэг wrote:Ийм агуу лиг байсанг одоо л мэдэж байдаг би ч бөмбөг сонирxдог гэхэд муу бн шүү... Бөмбөгийг утгаар н тоглодийн бн Тэр нигганууд. нээрээ польшийн лиг эдэрийг мэддэг сонирxдог хүн байxгүй л биз? :RD


Польшийн лиг сонирходог хүн байна гэхдээ... Ганц 2 багийг л мэдэндээ... Ер нь бол Польшийн лиг чинь Полска Экстракласса гэдэг нэртэй байх шүү... Одоогийн байдлаар
Ekstraklasa sezon 2009/2010
Байр. Клуб Тогол Х Т Хо Гол. Зөр. Оноо Багийн нэр(монгол хэлээр)
1 Wisła Kraków 6 6 0 0 13 - 2 18 Висүа Кракүв
2 Polonia Bytom 6 4 0 2 8 - 3 12 Полониа Бытом
3 Ruch Chorzów 6 4 0 2 7 - 4 12 Рүх Хожүв
4 Legia Warszawa 6 3 2 1 6 - 1 11 Легиа Варшава
5 Lech Poznań 6 3 1 2 15 - 10 10 Лэх Познань
6 Lechia Gdańsk 6 3 1 2 10 - 7 10 Лехиа Гданск
7 Piast Gliwice 6 3 0 3 8 - 11 9 Пиаст Гливицэ
8 Śląsk Wrocław 6 2 2 2 7 - 7 8 Шлонск Вроцүав
9 Korona Kielce 6 2 1 3 7 - 9 7 Корона Киэлцэ
10 Odra Wodzisław 6 2 0 4 5 - 7 6 Одра Вожисүав
11 Polonia Warszawa 6 2 0 4 7 - 12 6 Полониа Варшава
12 Cracovia 6 1 3 2 5 - 10 6 Краковиа
13 GKS Bełchatów 6 1 2 3 5 - 9 5 ГКС Бэүхатүв
14 Arka Gdynia 6 1 1 4 4 - 6 4 Арка Гдыня
15 Zagłębie Lubin 6 1 0 5 3 - 15 3 Загүэнбие Лублин
16 Jagiellonia Białystok 6 3 1 2 10 - 7 0 Ягиэллония Бяүысток

Эхлээд уул нь 6хан тойрогл тоголсон байгаа...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3632
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Бусад лийгүүд ...

Postby Тэгшээ » Sat Apr 03, 2010 1:55 pm

Image

Sporting Braga vs Vitoria Guimaraes 2n togloltiig haraarai. Dan penalty. Yaj toglohooroi ingedeg bnaa. Neg togloltond 6 penalty. 5 red cards
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

PreviousNext

Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron