Российская Лига

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Российская Лига

Postby Nomer 10 » Sat Mar 15, 2008 9:13 pm

За шинэ улирал эхэллээ гэж. Хөрөнгө чинээ, тоглогчдын чадвар гээд л сүүлийн жилүүдэд гигантуудын хэмжээнд бага багаар ойртон буй лиг энэ улиралд өмнөх шиг туйлын сонирхолтой болох байх. Ноднин Зенит рекорд тогтоон 15,1 сая ногооноор Донецкоос Тимошчукийг авчирч байсан. Сүүлийн 10 жилд ивээн тэтгэж буй Газпромын ачаар аваргалсан тэд Австралийн шигшээгийн коучаар очих байсан Адвокаатыг учиргүй их мөнгөөр хазаарлаж авч үлдсэн. 3,1 сая евро авдаг дасгалжуулагч дэлхийд ч тийм олон бус. Зенитийн тоглогчид 75 саяар үнэлэгдэж буй. 23 жилийн дараа дахин аваргалсан тэдний 23 тоглогчийн 12 нь гадаадынх.

Өнгөрөгч улиралд Зенитээс 2-хон оноогоор дутаж 3 дахь удаагаа аман хүзүүдсэн Спартакын тоглогчид ч гэсэн 75 саяар бодогдоно. Миний мэдэхийн Хэртагийн Фати тэнд очсон байсан.

Энэ 2 багтай чанга үзэлцэх баг бол Романы ЦСКА. Армийн клуб 65 саяар үнэлэгдэх ба 6 бразил тоглогчтой.

Локомотив бас ч яггүй баг. Гол хамгаалагч Ивановичаа Челси руу тавиад туучихсан ч гэсэн 70 саяар яригдах тоглогчид нь хатуу самрууд.

Арсеналын 25 хувийг эзэмшигч Усмановын Динамо 61 саяар бодогдох тоглогчид түүнд юм дуулгахыг хэн байг гэхэв.

Ямар баг нь түрүүлэхийг намар л харья даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Российская Лига - 2008

Postby zizu » Sun Mar 16, 2008 12:02 am

Өө заза Германы Фати Орост очцон юмуу...Бас л сайн зүүн аршд...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Российская Лига - 2008

Postby BuG » Mon Mar 17, 2008 10:15 am

Оросын лигд бол ЦСКА-г дэмжинэ шүү хэхэ
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Российская Лига - 2008

Postby boboZ » Tue Mar 18, 2008 12:24 pm

2 бразил нөхөрийн тоглолтийг харах гоё байдийм. Ер нь оросийн лиг ч улам л сонирхолтой болоод байх чинь. Дараа жил Зенит-г Ч.Л-д дэмжинэ гэж,,..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Российская Лига - 2008

Postby mick » Tue Mar 18, 2008 3:51 pm

Зенит Спартак 2 эхний тойрогт таардаг нь ч юув дээ
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Российская Лига - 2008

Postby .boldoo. » Wed Mar 19, 2008 1:03 am

Зенит :russia :russia :eek: :eek:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Российская Лига - 2008

Postby *R9* » Mon Mar 24, 2008 6:56 pm

ЦСКА-г л дэмжинэдээ.

Энэ Локо дасгалжуулагчаа солихгүй бол болохгүй баг байхаа. Уг нь сайхан багшүү.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Российская Лига - 2008

Postby BuG » Tue Mar 25, 2008 10:20 am

Кержаков Динамо-д ирсэн байгаа энэ жил овоо үзэх болуу
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Российская Лига - 2008

Postby Deck » Wed Mar 26, 2008 11:33 pm

Энэ лиг улам чангарсаар Европдоо чансаагаар 6-д орлоо энэ байраа цаашдаа бол алдахгүй шинжгүй байна. Жилээс жилд чанаржиж байгаа лигдээ.

ФК Москва Олег Блохинийг дасгалжуулагчаа болгоод хэр хол явах болдоо. Залуу ирээдүйтэй дасгалжуулагч Леонид Слуцкийг халаад хаяж байгаамдаа.
Deck
 

Re: Российская Лига - 2008

Postby mick » Thu Mar 27, 2008 9:46 am

Румын 3-0 Орос :mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Российская Лига - 2008

Postby Цэнгүүн » Fri Mar 28, 2008 5:05 pm

uu huurhii :smile:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Российская Лига - 2008

Postby meesh » Fri Apr 04, 2008 11:08 am

Спартакаас Видич - Манчестер
Зенитээс Шкртел - Ливер
Локомотивоос Иванович - Челси руу энэ ер их сонин юм зүүн болон өмнөд Европын авьяасуудыг Оросууд эхэлж аваад Английн топ багуудад үнэ хүргээд зарчих юм.Ядаж байхад бүгд адил байрлалд хэххэхэх.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9088
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Российская Лига - 2008

Postby Deck » Sat Apr 05, 2008 5:33 pm

meesh_a wrote:Спартакаас Видич - Манчестер
Зенитээс Шкртел - Ливер
Локомотивоос Иванович - Челси руу энэ ер их сонин юм зүүн болон өмнөд Европын авьяасуудыг Оросууд эхэлж аваад Английн топ багуудад үнэ хүргээд зарчих юм.Ядаж байхад бүгд адил байрлалд хэххэхэх.


Наад хэдээс чинь гадна өөшөө хэд хэдэн гар ПЛ-рүү явсан бдаг штээ.
Deck
 

Re: Российская Лига - 2008

Postby mazi » Sat Apr 05, 2008 9:21 pm

Cska zenit 2 iin neg l bh
tehde europiin temtseen uraldaand orosiin buh bagiig demjine
tehde Rubin sain bga hustegtiin 1t yavj bga
sayahn zenitiig hojson
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: Российская Лига - 2008

Postby Deck » Sat Apr 05, 2008 10:14 pm

ЦСКА Терек гэж доод лигээс орж ирсэн клубт 1:0 хусуулсан байна.
Түрүүчийн тойргийн тоглолтонд Зенит Рубинд 3:1 ээр хусуулсан ха ха
Deck
 

Re: Российская Лига - 2008

Postby mazi » Sun Apr 06, 2008 8:53 pm

Cska yamar muu bnaa
iim baidlaar yaj champion bolkod bgan bol :sad:
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: Российская Лига - 2008

Postby e_nhee » Mon Apr 07, 2008 4:30 am

Rubin-g endees ochson Gokdeniz Karadeniz geed gar nisgej bn aa. Zenit-d 2 gaol neg assist hiichvuu dee. Zenit CSKA yasan taaruu ehelj bhiin ve.
sarilagivert
User avatar
e_nhee
GFB
 
Posts: 394
Joined: Thu Nov 08, 2007 11:02 pm

Re: Российская Лига - 2008

Postby meesh » Mon Apr 07, 2008 11:23 am

RegleD wrote:ЦСКА Терек гэж доод лигээс орж ирсэн клубт 1:0 хусуулсан байна.
Түрүүчийн тойргийн тоглолтонд Зенит Рубинд 3:1 ээр хусуулсан ха ха


Терек гэж нөгөө чеченүүдийн Грозный хотын баг мөн байхаа 2 жилийн өмнө УЕФА капд орохоо шахаж байсан шт....
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9088
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Российская Лига - 2008

Postby Deck » Mon Apr 07, 2008 8:00 pm

meesh_a wrote:
RegleD wrote:ЦСКА Терек гэж доод лигээс орж ирсэн клубт 1:0 хусуулсан байна.
Түрүүчийн тойргийн тоглолтонд Зенит Рубинд 3:1 ээр хусуулсан ха ха


Терек гэж нөгөө чеченүүдийн Грозный хотын баг мөн байхаа 2 жилийн өмнө УЕФА капд орохоо шахаж байсан шт....


Тийм тэр гарууд чинь 2 жилийн өмнө оросын цомд түрүүлж байсан. Тэгээд УЕФА-гийн урьдчилсан шатнаас мултарсан шиг санагдаж байна.
Deck
 

Re: Российская Лига - 2008

Postby mick » Tue Apr 08, 2008 9:34 am

Ер нь ширүүн байна. Муу гэх баг цөөн болж...
Алаан болох байх, шинэ баг түрүүлж ч магад
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Российская Лига - 2008

Postby Deck » Mon Apr 14, 2008 9:25 pm

Динамо үнэхээр боломжийн харагдаж байсан. Спартакыг бол сайхан хожсон доо.
Крылья Советов Зенит тэнцсэн гээл гоё гоё юм их болж байна даа.
Deck
 

Re: Российская Лига - 2008

Postby mazi » Mon Apr 14, 2008 9:47 pm

RegleD wrote:Динамо үнэхээр боломжийн харагдаж байсан. Спартакыг бол сайхан хожсон доо.
Крылья Советов Зенит тэнцсэн гээл гоё гоё юм их болж байна даа.

Spartak ugaasaa ayguu muu bna
yamar ch potential alga ene bagt zaluu bureldehuntei bga bolhoor tiim bh
say Sport deer neg shuumjlegch Spartakiig sain shuumjilj bnale
Rubin mash sain haragdaj bna
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: Российская Лига - 2008

Postby Gooner » Tue Apr 15, 2008 3:18 pm

Спартакд хуучны хэд л гүйлдээд байна лээ шд.
Титов, Моцарт, Штранзл нтр...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Российская Лига - 2008

Postby Г.Баяраа » Tue Apr 15, 2008 3:40 pm

Димамо Спартак алаан боловоо :eek:
оросын лийгыг хараад баймаар болжийна шүү

тэхдээ арай дэндүү гэмээр алдаа хоюлаа гаргаад л байлээ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Российская Лига - 2008

Postby Cornerback » Wed Apr 16, 2008 10:40 am

FK Rubin Kazan gedeg terguulj baina shd hehe

Spartak Moscow 6 han onootoi :sad:
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Next

Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests