Рафаел Бенитез- The Great TACTICIAN ever!!

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Рафаел Бенитез

Postby haka » Fri Apr 16, 2010 12:42 pm

Image
:birthday

Рафа энэ жил 50 хүрч байна.

САФ-тай харьцуулвал

- Рафа 44тэйдээ Ливерпүүлийг дасгалжуулж эхэлсэн харин САФ 45-тайдаа Манюг дасгалжуулж эхэлжээ.

- Рафа 45 насандаа аваргуудын лигт түрүүлсэн бол САФ 58 насандаа түрүүлж үзсэн

-Рафа 42 насандаа Уефа капд түрүүлсэн бол САФ түрүүлж үзээгүй.

-САФ Манюг дасгалжуулаад 7 жилийн дараа анх удаа ПЛ-т түрүүлж үзсэн. Рафа ПЛ-т түрүүлж чадаагүй ба ирэх жил Ливерпүүлийг дасгалжуулбал 7 дахь жил нь болно.

-Рафа Ливэрпүүлийг дасгалжуулсан анхы жилдээ аваргуудын лигт, 2дахь жилдээ FA цомд түрүүлсэн. Саф аваргуудын лигт 13, FA цомд 4 дэх жилдээ дасгалжуулж байхдаа түрүүлсэн байна.

- Рафа лигийн 184 тоглолтонд 100 хожил авсан бол Саф 231 тоглолтонд 100 хожил авчээ
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Рафаел Бенитез

Postby Наагий » Fri Apr 16, 2010 8:33 pm

:birthday :birthday
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Рафаел Бенитез

Postby MrO » Mon Apr 19, 2010 7:48 pm

Хөөх энэ Рафа-гийн сэдэв дээр 48,49,50 нас хүрсэнд нь баяр хүргэсэн байна шд. 3 жил...
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

Re: Рафаел Бенитез

Postby haka » Tue Jun 08, 2010 9:09 am

Image
Рафа маань Интерын хүн боллоо доо. Жилийн €5m саяар 3 жилийн гэрээ байгуулжээ. Интер ойрын 3 жил хатуу самар болох нь дээ :eek:
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Рафаел Бенитез

Postby Хашка » Tue Jun 08, 2010 4:59 pm

за сэдвийг сэри А руу зөөгөөрэй гэж
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Рафаел Бенитез

Postby suldees » Tue Jun 08, 2010 5:16 pm

haka wrote:Image
Рафа маань Интерын хүн боллоо доо. Жилийн €5m саяар 3 жилийн гэрээ байгуулжээ. Интер ойрын 3 жил хатуу самар болох нь дээ :eek:


харин ч ингээд хөөрхөн овойж ирсэн багыг унагах ньдээ. одоо энэ тэндээс хүн авна байгаа хэдийг нь зарна гээдл .
худлаа хэдэн Испани олж ирнэ гэнэ. аягүй бол Риера энэ тэрээ авч ирнээ.
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Рафаел Бенитез

Postby Tmshinoda » Sat Jun 12, 2010 7:38 pm

рафа лигтээ нээх сайн биш байдаг болохоор Интерийн энэ их дараалсан ноёрхол үгүй болно гэсэн найдвар төрөөд эхэлчлээ..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Рафаел Бенитез

Postby crusader » Mon Jun 14, 2010 10:30 pm

Супер байгаа багийг маань алах наймаанууд л битгий хийгээсэй. Милитог бол огтхон ч явуулж болохгүй.
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Рафаел Бенитез

Postby oxgetr » Tue Jun 15, 2010 5:00 pm

юу хийж чадахыг нь харах л үлдэх шив
scoreport.mn
User avatar
oxgetr
Интернационалиста
 
Posts: 971
Joined: Mon Nov 10, 2008 9:04 pm

Re: Рафаел Бенитез

Postby haka » Wed Jun 16, 2010 10:50 am

Image

Image
Ингээд Интерийн хүн боллоо доо. Амжилт хүсье :eek:
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Рафаел Бенитез

Postby ganzorigmn » Thu Aug 19, 2010 10:32 pm

Хөөх...Солсяэр Ливэрпүүлд байсийму???
User avatar
ganzorigmn
 
Posts: 398
Joined: Wed Apr 14, 2010 11:16 am

Re: Рафаел Бенитез- The Great TACTICIAN ever!!

Postby xb » Tue Sep 21, 2010 11:15 pm

Жигмэд, Тогмид хоёр Рафагийн талаар..

Image

Хүүхдийн дууны 2 баатар одоо хөлбөмбөг ярьдаг болоод удаж байна. Өнгөрөгч улирлын дундуур Ливерпүүлийн уналтын үеэр түүнийг явуулах хэрэгтэй юу гэж цухас яригдаж байсан ч тэгс гээд орхисон. Харин одоо нөгөөдөх нь Англиас явж Италид ирлээ. Гэхдээ зүгээр ч үгүй Моуг орлож. Түүнийг хэр орлох, Интэрийн ялалтын цувааг үргэлжлүүлэх эсэх нь Жигмэд, Тогмид 2т их сонирхолтой байна.

Тогмид: Бидний яриа үргэлж л Интэрийг магтаж эхлэх юм. Италиас анхны трипл хийсэн баг болсон. 45 жилийн дараа АЛ-т түрүүллээ, Италийн цомыг 6 дахиа авлаа. Үүнээс илүү юм гэх юу байхав дээ.

Жигмэд: Мэдээж. Гэхдээ үүнийгээ үргэлжлүүлэх нь харин асуудал болох байх. Аварга авах амархан, хамгаалах хэцүү гэдэг шиг. Амжилтын гол хүн байсан Моу явчихлаа. Интэрийн хувьд энэ сайн мэдээ биш.

Т: Гэхдээ Ливерпүүлийн дасгалжуулагч Рафа ирчихлээ. Моуг явсны дараа Интэрийнхний шинэ дасгалжуулагчид тавьсан цэнзүүр нь АЛ-д түрүүлсэн байх гэж байсан. Үүүнийг ч Рафа хангаж чадсан.

Ж: Азны маягаар түрүүлсэн үү гэвэл тийм. Гэхдээ европын талбарт сайн тоглодог ч лигтээ бол үгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд тэдний лигтээ эзэлсэн байрыг хараарай. Рафагийн 6 жилээс ялгаагүй. 09 онд 2 байр, 10 онд 7 байр. Энэ нь тэдний сүүлийн 10 жил дэхь хүснэгтийн дээд, доод хязгаар. Өмнөх 4 жилээс Рафа дээр байлгаагүй.

Т: Европт яагаад сайн тоглодог вэ гэвэл тэд миний бодлоор бүрэлдэхүүн султай холбоотой. 10 гаран тоглолт хийгээд л түрүүлдэг бол лигт бол 38 тоглолт. Түүнд бүх талбарт сайн тоглох бүрэлдэхүүн байгаагүй. Эздэд нь хүссэн тоглогчийг нь аваад өгчих мөнгө байхгүй байсантай холбоотой болов уу. Жишээлвэл тэд 1 тоглогч авахын тулд өөр тоглогчийг зарж орж ирсэн мөнгөөрөө тоглогч авах жишээтэй. Энэ нь яахав дээ урд хормойгоор хойд хормойгоо нөхөхтэй л адил

Ж: Тэд мөнгөгүйдээ бишээ. Харин ч зарцуулсан мөнгөн дүнгээрээ Англидаа түрүү үзүүр биш юм гэхэд 3с лав буухгүй. Тэгж мөнгө зараад амжилт нь хаана байна? АЛ-н ганц түрүүгээрээ хэдэн жил гол зогоолоо.

Т: Миний дуулснаар Рафа 6 жилийн хугацаанд 100 сая паунд зарцуулсан гэсэн. Жилд ердөө 17 сая орчим. Одоогийн улаан багийн гол тоглогчдын заримыг нь тэр авсан. Торрэсийг 20 саяар авч байсан бол одооний үнэ нь 50-60 сая, Машераног 20р авсан, өнөөгийн үнэ 30 сая, Реина 8 сая, зарахад хүрвэл 20, Аггерыг 8 саяар авсан бол одоо үнэлвэл 15 сая. Алонсог 15 саяар авсан бол 35 саяд зарсан. Эдгээр тоглогчид дээр Жи-г нэмэхэд л одоогийн Ливерпүүл. Бусад тоглогчдыг маш бага үнээр л авч байсан. Тэр хэмжээгээрээ гавихгүй юмнууд байсан гэдгийг чи ойлгоно биз.

Ж: Түүнийг буруу наймаа хийдэг гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Жишээ нь Кийн. Тоттенхэмээс авсан тал үнээрээ л ердөө хагас улирал тоглуулаад эргүүлээд өгсөн!
Одоо байгаа Бабел, Нгог нарын оронд Крауч, Беллами, Пенант нар байсан бол лав илүү тоглох байсан биз.

Т: Ямар ч дасгалжуулагч алдаа гаргадаг. Чиний магтаад байсан Моу ч гэсэн алдаа хийдэг энэ тал дээр. Хамгийн тод жишээ нь шевченко. 30 гаран саяар авч байлуу даа. Дээрээс нь Филипс, Куарежма, Манчини. Куарежма гэхэд л 20 сая. Тэгвэл Рафагийн хийсэн хамгийн том наймаатай ижил үнэтэй байна.

Ж: Шева гэвэл түүнийг Моу гэхээсээ илүү Абрамович багтаа авахыг хүссэн. Баян Орос эр болохоор баруун европыг багаа дэмжүүлэхийг хүсдэг. Ялангуяа СССР-н үлсүүдаар. Тиймдээ ч Оросын тоглогчдын багтаа тоглуулж байсан.
Моу тэгвэл энэ жил том баг гэхэд багахан мөнгө зараад л аварга боллоо. Весли гэхэд л 15 сая. Этү, Пандев нар үнэгүй. Мотта, Милито нарын наймаанд хэд хэдэн залуус оролцуулаад бараг үнэгүй шахуу. Лусио л 9 сая. Ингээд л гүйцээ.

Т: Моуг ирэхээс өмнө Манчинигийн босгосон баг, тэгээд чухал тоглогчид байсан болохоор түүнд тэгж их өөрчлөх шаардлага байгаагүй. Занетти, Хулио Сезар, Майкон, Кучу гэх жишээтэй. Улаануудын эзэд нь фэнүүддээ адлагдсан хүн байдаг бол Интэрийн эзэн нь багтаа хайртай гэдгээрээ алдартай, фэнүүдийн асар их хайр хүндлэл хүлээсэн хүн байдаг. Рафа магадгүй Моугийн оронд ирсэн бол түүний амжилтыг гаргасан байж ч болох.

Ж: Рафа бол Рафа. Моу бол Онцгой нэгэн. Авсан цомын тоо гэвэл 17:7 Моугийн талд. АЛ-г 2 удаа авсан цөөхөн дасгалжуулагчдын нэг. Моугийн цалингийн талаар Рафатай гэрээ байгуулаа Интэр. Тэгээд 3 жил биш 2 жилийн гэрээ. Үүнээс харахад л Онцгой хүн л илүү байгаа юм даа. Тэгээд Интэрт үлдээд гэрээгээ сунгана гэсэн бол Рафагийн авах цалингаас 3 дахин их мөнгө авч болохоор байсан Моу.

Т: Тэгвэл ийм байна. Моу яагаад Лондонд байхдаа АЛ-д түрүүлээгүй юм бэ? Учир нь 2 ч удаа АЛ-н хагас шигшээд Рафад хожигдсон. Карлинг капын хагас шигшээд бас. Моуг 5 удаа хожсон юм шүү Рафа. Түүнийг тэгж олон хожсон дасгалжуулагч дэлхий дээр байхгүй биз. Магадгүй байх ч үгүй биз.

Ж: Цэнхэр баг бол Английн аварга байсан.Тэднийг тэгж хожлоо гээд Рафа цом аваагүй. Тэр тулаанд сайн байдаг ч дайнд ялж чаддаггүй.

Т: Энэ үнэн. Гэхдээ Рафа шийдвэрлэх болон том тоглолтуудын одтой болохоороо сүүлийн жилүүдэд зеро титули болсон ч фэнүүдийн дунд одоо ч нэр хүндтэйн дээр ажлаасаа халагдахгүй байхын шалтгаан нь энэ байсан болов уу. Цэнхэр багийн Гүүрэн дээрээ хожигддоггүй цувралыг тэр л зогсоосон. МЮ-тэй гэхэд л сүүлийн 4 тоглолтонд 3 хожсон. Нэг удаа нутагт нь 4:1 гэж хожиж байсан санагдана. Европын талбарт багаа аварга болоход, европын мангасуудын нэг болсон нь түүний л гавьяа. АЛ-д хийсэн тоглолт бүр л түүнийг том тоглолтын одтойг нь хэлээд өгнө биз. Энэ талаараа бол Моу-той ижил.

Ж: Тэглээ гээд Милан, Ювэг хожоод скудетто авахгүй бол хэрэг байхгүй биз дээ. Одоо цаадуул чинь түүхэн скудеттогийн төлөө дайралт хийх гэж байна.

Т: Мэдээж ямар нэг цом авахгүй бол Рафа явах биз. Учир нь түүнд урьд нь дутагдаж байсан зүйлс нь Интэрт алга. Өөрөөр хэлвэл бараг солих шаардлагагүй бүрэлдэхүүн тэгээд мөнгө байна. Ийм тохиолдолд Рафа хооснгүй үлдэхгүй байлгүй. Магадгүй дахиад АЛ-д түрүүлэхийг байг гэхгүй. Нэг авсан хүн дахиад авна л гээд үзнэ дээ. Моугийн буюу Интэрийн АЛ-д түрүүлсэн 4-2-3-1 гэсэн системээр ч тоглож чадна Рафа. Тэр байтугай Станбулын гайхамшгийг ийм хувилбараар л бүтээсэн. Занеттигийн хэлснээр Рафа Моугийн зогссон газраас л үргэлжлүүлэх хэрэгтэй. Үүнийгээ ч мэдэж байгаа биз.

Ж: Үнэхээр авч чадаж байвал яах вэ. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй Интэрт, Моугийн орыг залгаж ирсэн хүнд нэг талаас дарамт үүсч магадгүй. Өмнөх дасгалжуулагч нь Европын аварга гэсэн нэр, багийг үлдээгээд явлаа. Үүнийг хэр үргэлжлүүлэх вэ гэдэг нь хөлбөмбөг сонирхогч хүн бүрийн анхаарлын төвд байх болно. Бидний болоод бусдын шүүмжлэл, магтаал огт падгүй. Энэ бүхний хариултыг цаг хугацаа, Рафа 2 л өгнө. Тэр үед л хэний зөв буруу гэдгээ түүний фэнүүд, шүүмжлэгчид харна.

Т: Би хувьдаа түүнд найдаж л байна. Мэдээж олон хүн түүнийг магтдаг бол бас шүүмжилдэг. Галзуу ганц л цомтой гэх мэт. Нэг олзуурхууштай зүйл бол Ариго Сакки гэдэг Италийн алдарт дасгалжуулагч Рафаг магтсан нь миний найдварыг нэмэгдүүлсэн. Саккигийн хэлсэн үгнүүд ер нь зөрж байгаагүй. Нэлээд ортой, бодитой хэлдэг болохоор Рафад итгэж байна.

Ж: Ямартаа ч бид түүнийг Интэрт амжилт гаргаасай л гэж хүсэж байна. Гол нь чадах уу, үгүй юу гэдэгт л маргалаа. Дараагийн удаа бид түүний талаар ярихдаа Интэрт тохирсон хүн мөн эсэхээр бус, Рафа, Моугийн аль нь илүү вэ гээд ярьж байхыг хүсэж байна. Магадгүй Моугоос ч илүү үнэлэгдэх юм билүү хэн мэдлээ.

20.06.10
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Рафаел Бенитез- The Great TACTICIAN ever!!

Postby Адмирал » Wed Sep 22, 2010 10:10 am

хэхэ... гүүд
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Рафаел Бенитез- The Great TACTICIAN ever!!

Postby xb » Fri Oct 01, 2010 9:44 am

Ноён Рафагийн хийсэн сайхан тоглолтуудын нэг нь энэ боллоо. Тэрээр АЛ-н 76 тоглолтондоо 6 тоглолтонд 4 буюу түүнээс олон гоол хийж байж.
Базел 6-2 2002 онд
Бешикташ 8-0 2007он
Марсель 4-0 2007 он
Тулуз 4-0 2007
Реал 4-0 2009
Вердер 4-0 2010.

Ромд манай тоглогчид л тааруу тоглосноос тактик бол тийм ч муу байгаагүй. Харин энэ удаа тоглогчид маань ойлголцоод Рафагийн тактик доор сайхан тоглосон.

Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Рафаел Бенитез- The Great TACTICIAN ever!!

Postby Бамбууш » Tue Oct 05, 2010 3:53 am

Тэгээд яг тэр формоо алдвал лаалгадаг нэтэг зөрүүд Гөлөөнз дөө.. Багийг самараад явсаныг нь бодохоор энэ муу өгөр Зөөгчыг лаамаар санагддаг ч Истанбул , Кардифф, Чөтгөр Юнайтедын Зэрэглээн Улаан булан, Миердагын духлаа коммершил гаруудыг нийлбэрээр 5 энэ тэр шаасныг нь бодохоор өршөөчихөөд вайх юм даа..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Рафаел Бенитез- The Great TACTICIAN ever!!

Postby Seikoni » Tue Oct 05, 2010 7:27 am

вахаха. насаараа дурсаастай. хэдэн жил самруулснаа хэдэн тоглолтоор л тайвшруулаад л яваастай.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Рафаел Бенитез- The Great TACTICIAN ever!!

Postby haka » Tue Oct 05, 2010 9:22 am

Рафа нээх самарсан юм байхгүй. Харин ч Европын тавцанд 80аад оноос хойш хамгийн хүчирхэг Ливерпүүлийг бий болгож чадсан. Харамсалтай нь тэр амжилтаа хадгалж, сайжруулж чадаагүй нь түүний алдаа байх шүү. Наймаа буруу хийдэг, за тэгээд багийн эзэдийн асуудал, мөнгө төгрөгний байдал нөлөөлсөн л дөө.
Last edited by haka on Tue Oct 05, 2010 9:29 am, edited 1 time in total.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Рафаел Бенитез- The Great TACTICIAN ever!!

Postby Ladykop » Tue Oct 05, 2010 9:28 am

Сүүлийн 1 жил л эвгүйтсэн болохоос хэдэн жил самарсан юм ч байхгүй ээ.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Рафаел Бенитез- The Great TACTICIAN ever!!

Postby Seikoni » Tue Oct 05, 2010 11:47 am

ийм агуу багийг уу? :RD
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Рафаел Бенитез- The Great TACTICIAN ever!!

Postby Ladykop » Tue Oct 05, 2010 11:49 am

Агуу баг гэдэг дээр чи эргэлзээд байгаа юм уу? Одоо уналтын үе л таараад байна.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Рафаел Бенитез- The Great TACTICIAN ever!!

Postby Seikoni » Tue Oct 05, 2010 11:49 am

ийм агуу багийг ийм олон жил цомгүй явууллаа гэдгийг л хэлэх гэлээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Рафаел Бенитез- The Great TACTICIAN ever!!

Postby Ladykop » Tue Oct 05, 2010 11:55 am

Рафаг хүмүүс янз бүрээр л муулж байдаг ч миний хувьд бол гайхалтай дасгалжуулагч. Мэдээж сул талууд байх нь байгаа ч ер нь энэ муулаад байдагт английн хэвлэлүүд л туулайн чинээ юмыг уулын чинээ болгож гаргаж тавьсанд гэж бодоод байгаа. Цом авалгүй 2 3 жил л болсон ш дээ.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Рафаел Бенитез- The Great TACTICIAN ever!!

Postby attilla » Tue Oct 05, 2010 12:04 pm

Рафагаас илүү багийн эзэд л олигтой наймаа ч хийчкү харамч нөхдүүдээс алдааг хайх ни зөв болуу даа
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Рафаел Бенитез- The Great TACTICIAN ever!!

Postby Бамбууш » Tue Oct 05, 2010 3:03 pm

Сэйкони ч гэнэ үү духлаа нүдний шил шаасан үнэн дух аалз минь ярих юмаа чамаар хааяа заалгамааргүй яримаар байгаа шүү.. Чаддаг мэддэг юман дээрээ наад хагархайгаа ангаалгаарай.. Чи үнэндээ тархиндах юмаараа ч тэр өөр юмаараа ч тэр үнэндээ барилцаж идэхгүй шүү..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Рафаел Бенитез- The Great TACTICIAN ever!!

Postby Ladykop » Tue Oct 05, 2010 3:07 pm

Бамбууш жаахан биеэ барьж соёлтой харьц л даа.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

PreviousNext

Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron