Урлагийн бүтээл Роналдино

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Zoe » Sun Jul 07, 2013 4:41 pm


http://www.youtube.com/watch?v=SzGHSmjTtiY

Messi and Ronaldinho vs Sergio Ramos


http://www.youtube.com/watch?v=3lQpRrS4fGU

Ronaldinho in Barcelona - Documentary
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby LeBe » Fri Jul 26, 2013 12:24 pm

ЧИНИЙ МИНИЙ БИД БҮГДИЙН ХАЙРТАЙ ХҮҮ РОННИ....

Хоромхон зуур гэрэлтсэн од хорвоод хэн ч түүнд хайр, хүндэтгэлийг хүлээж байгаагүй гэхэд болно. Магадгүй хөлбөмбөгт Хаан Пелэ агуу Марадона нарыг хүн бүр мэддэг ч агуу Ронниг шүтдэггүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэр бол миний чиний бидний үеийн баатар агуу уран гоёмсог хөлбөмбөгийг энэ ертөнцөд толилуулж чадсан цорын ганц эрхэм...

Роналдо Дэ Асис Моррэйра буюу Роналдиньо Гаучо Бразилын Порто Алегри хотын мэргэжлийн хөлбөмбөгч Жоро Моррэйрагын хүү болон мэндэлсэн нь түүнийг өдий зэрэгтэй хөлбөмбөгчин болход тун ч их нөлөөлж тэр Европ гялалзаж , Дэлхийд шуугиулж чадсан гэхэд болно...

2002 оны Дэлхийн аваргын 1/8 шигшээ Английн эсрэг хийсэн түүний гайхалтай тоглолт. 2005-2006 оны Аваргуудын лиг болон Ла лиг дахь түүний гайхалтай тоглолтууд. 2005 оны Реал Мадридын эсрэг хийж чадсан гайхалтай 2 гоол Эль Класикод эсрэг багийн фанатуудаас авж чадсан түүхэнд дэх " цорын ганц хүндлэл " энэ 2 зүйл л түүнийг хэн байсан гэдгийг тодхон харуулж чадах билээ...

Роннигын аав мэргэжлийн хөлбөмбөгчин байсан. Тэрээр хүүгээ хөлбөмбөгчин болгохыг тун ч их хүсдэг байсан тэр хүүгийн төлөө чадах бүхнээ хийж байсан авч түүнийг 8 настай байхад нь зүрхний өвчнөөр өөд болсон байдаг билээ.

Хожим нь Ронни аавынхаа талаар дурсахдаа " Хэдийгээр аав минь намайг бага байхад өөд болсон ч гэсэн тэр бол миний амьдарлын болон миний кареерын хамгийн чухал хүмүүсийн нэг... Тэр надад өөр хэний ч өгч байгаагүй хамгийн чухал зөвлөгөөнүүдийг өгч байсан. " Аав минь надад талбайн гадна " Зөв зүйлсийг хий, шударга бай, шулуухан бай " Талбайн дээр " Хөлбөмбөгийн боломжийнхоо хэрээр энгийнээр тогло... ямар ч хэцүү зүйл тохиолдсон чи түүнийг маш энгийнээр даван гарч чадах болно " гэж үргэлж хэлдэг байж билээ.

Тэрээр 7 настайгаасаа эхэлж багачуудын хөлбөмбөгийн багт тоглож эхэлсэн билээ. Тэр багтаа хамгийн жижигхэн нь бүр багийнхаа хамгийн жижигхэн нь байв. Тэрээр багачуудын багт байхдаа Роналдиньо гэж хоч нэрийг авсан бөгөөд ( Түүний жинхэнэ нэр бол Роналдо ) дараа нь Бразилын залуучуудын шигшээ багт тоглож эхэлсэн цагаас хойш түүнийг бүгд Роналдиньо гэж дуудаж эхэлсэн гэдэг учир нь түүний багт өөр нэгэн Роналдо байсан билээ.

Тэрээр удахгүй энэ агуу спортоос албан ёсоор зодог тайлах гэж байгаа билээ. Саяхан тэрээр Өмнөд Америкын холбооны Гибрэлтадорын цомын тэмцээн Атлетико Минейро багийнхаа хамтаар түрүүлж Аваргуудын лиг болон Гибрэлтадорын цомд 2 ууланд нь түрүүлсэн 7 дахь хөлбөмбөгчин болж чадсан билээ...

ХӨЛБӨМБӨГИЙН ТҮҮХЭНД ХОРОМХОН ЗУУР ТОДОРЖ БАЙСАН Ч БИДНИЙ ЗҮРХ СЭТГЭЛ ҮҮРД ҮЛДЭХ АГУУ НЭГЭН БОЛ РОНАЛДИНЬО ГАУЧО ЧИ БИЛЭЭ....

By: Лэйкерлона Баатар --- FOOTBALL TALK with Eddie групп
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Suicide » Fri Jul 26, 2013 1:40 pm

Өө золиг гэж, ямар хаашаа үхцэн юм шиг, гашуудлын өнгө аястай бичдэг хог вэ...
Suicide
Die Roten
Die Roten
 
Posts: 1007
Joined: Wed Apr 25, 2012 12:34 pm
Location: Allianz Arena

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby orangeman » Fri Jul 26, 2013 2:05 pm

Муу шүтээн минь зодог тайлах нь гэсэн мэдээ гарч :sad:

Уг нь 14 оны шигшээдээ тоглоод зодог тайлсан бол гоё байхгүй юу ...

Коучын дүрээр Барсадаа ахиад нэг харчих юмсан
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Цэнгүүн » Tue Jul 30, 2013 9:56 pm

Ronaldinho vs Olimpia - Final - 25/07/2013 - HD 720p - Roni Tv

http://www.youtube.com/watch?v=ui45yLqY ... r_embedded

Ronaldinho vs Olimpia (H) 2013 HD 720p By PedroPaulo10i

http://www.youtube.com/watch?v=Kvq3YgGH ... r_embedded
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Zoe » Tue Aug 06, 2013 7:07 am

PrOXy wrote:Image

ронни маань өөрийн цомын цуглуулгандаа копа либертадоресийг трофиг нэмлээ. дэлхийн аварга, а.л, либертадорес, копа америка, тив хоорондын цом, баллон дор... :eek:

Image

а.л болон либертадорест түрүүлсэн 7 дахь тоглогч болжээ. :-D :-D


Image


http://www.youtube.com/watch?v=3cw0bPTU ... e=youtu.be

Ronaldinho - All 54 free kick goals in his career

Image
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Zoe » Thu Sep 12, 2013 10:47 am


http://www.youtube.com/watch?v=JyYku4eWD4Q

Documentary - When Barça smiled again (Ronaldinho)
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Finalist » Thu Dec 19, 2013 8:50 am

http://www.101greatgoals.com/gvideos/1- ... asablanca/
Галзуу цохижээ, эргүүлэг энэ тэр аймар.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Өсөхбаяр » Thu Dec 19, 2013 9:00 am

Харамсалтай нь баг нь тоглолтын сүүлд пенальт өгөөд оноогоо нөхөх гэж улаарч байж утгаараа сөрөгдүүлээд 3-1 дуулжээ. уг нь Баерн-тай тоглохыг нь хармаар байсымсан. ёстой гоё цохисон. эргүүлэг бол аймар аймар.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Төрболд » Thu Dec 19, 2013 4:14 pm

https://www.facebook.com/photo.php?v=61 ... =2&theater
Боловсон дээрэм хийж байна даа
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Өсөхбаяр » Thu Dec 19, 2013 4:32 pm

neg moson ooriig n huschihguidee hehe
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Төрболд » Fri Dec 20, 2013 10:04 am

Өсөхбаяр wrote:neg moson ooriig n huschihguidee hehe

:eek:
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Saiza » Sat Dec 21, 2013 2:25 pm

Image

Image
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Devil 7 » Sat Dec 21, 2013 4:42 pm

http://www.youtube.com/watch?v=CQ9JvHIBF1cСүүлд гутлыг нь авсан харыг хараарай...Бас л буруу ойлгогдохоор нялуурсан бна шүү kk
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Төрболд » Sat Dec 21, 2013 11:44 pm

Image
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Jo_amka » Sun Dec 22, 2013 1:32 am

Хаалттай цохилтоос бас нэг гоё гоолыг хийлээ :eek:

http://www.youtube.com/watch?feature=pl ... p1-GJH4plk
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Өсөхбаяр » Sun Dec 22, 2013 2:14 am

муу сдаг зөрүүрээд өшиглөдөг нь болж :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby LeBe » Sun Dec 22, 2013 11:54 am

Клубуудын дэлхийн аваргаас хүрэл бөмбөг шагналыг нь хүртжээ
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby LeBe » Tue Jul 15, 2014 6:53 pm

АПЛ-т ирэх гээд байна уу үгүй юу??
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Logger » Sat Sep 06, 2014 11:00 pm

Мексикийн Querétaro F.C. багтай 2 жилийн гэрээ хийжээ.

Image
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby PrOXy » Thu Apr 30, 2015 1:30 am



:ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Zoe » Wed Sep 16, 2015 10:07 am

Болжмор wrote:БУРХНЫ ИНЭЭМСЭГЛЭЛ РОНАЛДИНЬО!!!
Image

Сантьяго Бернабеу. 2005 оны 11 сар. Реал Мадрид vs Барселона. Хөлбөмбөгийн бүх цаг үеийн гайхамшигт багуудын гал гарсан тулаан дэлхий нийтийг баясгана. Цэнгэлдэхэд хуран цугласан 80 мянган фанат тоглолтын уур амьсгалыг улам ширүүн болгох агаад Мадридийн фанатууд сүр хүчит “Галактико”-гоо энэхүү өршөөлгүй тулаанд өвдөг сөхрөхийг биеэр гэрчлэх аж. Гэхдээ яг энэ л үед хэзээ ч, хэний ч төсөөлж байгаагүй, боломжгүй гэгдэх мөч тохиох нь тэр. Цэнгэлдэхэд цугласан эзэн хааны багийн фанатууд тэр чигээрээ босч, мөнхийн өрсөлдөгч Каталоны багийн сүпер од Роналдиньод алга ташин, хүндэтгэл үзүүлж байна. Харин Роналдиньо тэдэнд инээмсэглэлээрээ хариу барина. Бурхны инээмсэглэлээрээ…


Роналдиньо бол урлаг. Хөлбөмбөгийг аялгуу дуу гэвэл хөг эгшиг нь гагцхүү түүний гоёмсог, сүр жавхлант тоглолт байх бөгөөд бөмбөгийг удирдаж, талбайг эзэгнэж байгаа нь түүний мэдрэмжийн төгс илэрхийлэл гэлтэй. Хөлбөмбөг түүний хувьд мөнгө олох хэрэгсэл биш. Алдар нэр, карьераа өсгөх гэсэн хийрхэл нь ч биш. Хөлбөмбөг зүгээр л түүний аз жаргал. Тиймээс л Роналдиньо инээмсэглэж тоглодог юм.

Тэрээр хөлбөмбөгч хүний авч болох бүхий л гавьяа, шагналын эзэн болж чадсан цөөн хэдэн алдартнуудын нэг. Роналдиньо Барселона, АС Милан зэрэг хөлбөмбөгийн ертөнцийн шилдгүүдийн нүүр царай болж явсанаас гадна Олимпод эх орноо төлөөлөн оролцож, Дэлхийн аваргад түрүүлж үндэсний баатар болсон гайхамшигт карьерийн эзэн юм.

Бразилийн Порто Алегре гэгдэх жижигхэн хотоос Роналдиньогийн түүх үүсэлтэй. Хотын захын ядуу хороололд 1980 оны 3 сард Роналдо де Ассес Морейра нь 3 хүүхэдтэй айлийн бага нь болж мэндэлсэн байна. Түүний аав мэргэжлийн хөлбөмбөгч байсан ч гэр бүлээ хангалуун амьдруулахын тулд усан онгоцны үйлдвэрт оройн цагаар гагнуурчин хийдэг байжээ. Төрсөн ах Роберто Ассес нь мөн мэргэжлийн хөлбөмбөгч байсан ч гэмтлийн улмаас спортоо орхисон харамсалтай түүхийн эзэн. Харин ээж нь гоо сайхны бараа зардаг энгийн нэгэн эмэгтэй байж.

Image

“Би төрсөн цагаасаа л хөлбөмбөгийн ертөнцтэй холбогдсон. Манай аав, ах, нагац ах нар маань бүгд хөлбөмбөгчид байсан юм. Мэргэжлийн шүү. Тиймээс л би цаг хугацаа өнгөрөх тусам хөлбөмбөгийн гоё сайхныг олж харах болсон. Бүр багаасаа л өдөржингөө бөмбөгтэй ноцолддог хүүхэд байлаа. Би бөмбөгөнд хүрэлгүй нэг өдрийг өнгөрөөж ч үзээгүй. Дандаа ямар нэгэн байдлаар бөмбөгтэй харьцаж явдаг. Манай найзууд хөлбөмбөг тоглодог байсан л даа. Гэхдээ над шиг дуртай биш. Амархан ядрана, уйдна. Харин миний нохой “Бомбом” л над шиг ядрахгүй, удаан тоголж чаддаг байсан юм. Хамгийн их хань болдог найз минь байсан гэхэд болно. Бид 2 өдөржингөө тоголно, дандаа юм эвдэж, сүйтгэнэ. Тэгээд л ээжид шийтгүүлнэ. Гэхдээ хөлбөмбөг надад аз жаргал бэлэглэдэг болохыг мэддэг болохоор ээж намайг үргэлж л дэмжиж, урамшуулж ирсэн дээ".

"Аав маань намайг бага байхад өөд болсон л доо. Гэхдээ тэр амьдралд минь хамгийн том нөлөөг үзүүлсэн хүмүүсийн нэг. Түүний өгдөг байсан зөвлөгөөнүүдийг би одоо ч дагаж, мөрддөг. “Талбайн гадна сайн үйл хийж, шударга, үнэнч бай. Харин талбай дээр хөлбөмбөгийг хамгийн энгийнээр тогло. Учир нь хөлбөмбөгийг энгийн тоглох л хамгийн хэцүү байдаг юм” гэж тэр дандаа хэлдэг байсан. Тэр одоо ч намайг тэнгэрээс хараад, миний төлөө залбирч суудаг гэдэгт би итгэдэг"

Түүний аав хүүгээ 8 настай байхад нь нас барсан. Хэрвээ та Барселона эсвэл Бразилийн төлөө хийсэн гоолыг нь ухраагаад үзвэл тэнгэрлүү заан, гоолын баяраа аавдаа зориулж байгааг нь харах болно. Баяр, гунигийн давхцал нь ийн илрэх аж.


Роналдо анх 7 настайгаасаа өсвөрийн хөлбөмбөг тоголж эхэлжээ. Тэр үеэс л хүмүүс түүнийг “Роналдиньо” нэрээр нь дуудаж эхэлсэн байна.

Image

“Жижигхэн биетэй ч дандаа өөрөөсөө ах хүүхдүүдтэй тоглодог байсан болохоор хүмүүс намайг багаас маань “Роналдиньо” гэж дууддаг байсан. Бас залуучуудын шигшээд тоголж эхлэхэд Роналдо гэсэн нэртэй өөр тоглогч байсан болохоор нас багаар нь бүгд л намайг “Роналдиньо” гэдэг болсон доо.”

Харьцангуй ядуу хорооллын хүүхдийн багт стандартын биш талбайд тоглодог байсан нь түүний техник, ур чадварын суурийг тавьжээ. Мөн тэрээр заалны хөлбөмбөг ч тоглодог байсан гэнэ.

“Зөвхөн талбайн захад л өвс байдаг байсан. Талбайн төвд бол зүгээр л элс байна. Гэхдээ тэр нь ч намайг илүү төлөвшүүлсэн болов уу. Бас заалны хөлбөмбөгөөс би олон төрлийн хөдөлгөөн, аргачлалуудыг сурсан. Маш бага зайд тоглодог учраас бөмбөгийг удирдах арга барил заалны хөлбөмбөг дээр шал өөр байдаг. Би харин тэр арга барилыг том талбай дээр хэрэгжүүлж тоглодог юм.”


Залуу хүү нүд ирмэхийн зуур л Бразил даяар шуугиан тарьж эхлэв. 13 настай байхдаа өрсөлдөгч багийнхаа хаалганд нэг тоглолтонд 23 гоол хийж агентуудын анхаарлыг татсан нь түүний мэргэжлийн карьерийнх нь эхлэл байсан гэж хэлж болно. Багаасаа л гайхамшигт Пеле, Ривелино, Роналдо нарын замналаар явахыг мөрөөддөг байсан Роналдиньо богино хугацаанд багаа өсвөрийн бүхий л тэмцээнд удирдан орж, ялалт байгуулсаар 1997 онд Бразилийн 17-гоос доош насны шигшээ багт дуудагдаж чадсан байна. Энэхүү бүрэлдэхүүн ФИФА-гийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, Роналдиньо ч тэмцээний шилдэг тоглогчоор тодров. Ингээд тун удалгүй өөрийн мэргэжлийн хөлбөмбөгийн анхны гэрээгээ Бразилийн лигийн хамгийн алдартай багуудын нэг болох Жремиотой хийснээр тэр дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм.
Image

1998 онд Жремиогийн төлөөх дебют тоглолтоо хийсэн залуу хүү дараа жил нь л Бразилийн үндсэн бүрэлдэхүүнд дуудагдаж Мексикт болсон “Холбоодын цом”-д оролцох боломжтой болжээ. Бразил тус тэмцээнд 2 дугаар байранд орж, Роналдиньо ч тэмцээний мэргэн буучаар тодорч, хамгийн үнэ цэнэтэй тоглогч шагналын эзэн болж “Алтан бөмбөг”-ийг хүртсэн юм. Тэр тодоор гялалзаж байлаа.
Image
Дэлхий дахины анхаарлын төвд байсан залуу од 2001 онд Бразилийг орхин Европыг зорив. Ингээд тэр Францийн Пари Сен Жермен клубд ирж жилийн дараа Ривалдо, Роналдо нарын хамтаар өөрийн анхны дэлхийн аваргадаа оролцсон юм. Роналдиньо 5 тоглолтонд 2 гоол хийсэн ба Английн эсрэг хагас шигшээд чөлөөт цохилтоос оруулсан гайхамшигт гоол нь одоо ч фанатуудынх нь толгойд тодхон бууж байгаа бизээ.


Ингээд Бразил шигшээ тоглолтонд Германыг буулгаж авсанаар 5 дах удаагаа дэлхийн аварга болж бахдам амжилтийн эзэд болов. Алтан дагина Роналдиньогийн гайхамшигт карьерийн дөнгөж эхлэл нь байлаа. 2003 онд тэрээр удаан хүлээсэн саналаа хүлээн авч Испаний алдарт Барселона клубт 45 сая доллараар зарагдсан юм. Каталончуудын хүндэт 10 дугаарын жерсиг өмсөх болсон нь түүнийг улам зоригжуулсан гэдэг.
Image

Хэрэв Реал Мадрид тэр зун ПСЖ-д 15 сая долларын санал тавьсан бол Роналдиньо Мадридад очих байж. Гэхдээ цагаан бамбайт хүлэг баатруудад “Орсгой” шүдтэй, царай муутай Роналдиньо тохирохгүй гэсэн яриа мэр сэр гарсаар, Мадрид ч саналаа явуулаагүй байна. Сэтгүүлч түүнээс энэ талаар асуухад тэрээр “Би царай муутай нь үнэн. Гэхдээ би хүмүүсийг баярлуулж чаддаг. Тэр нь л хангалттай. Намайг бага байхад хүүхдүүд шүдээр маань дооглож, дээрэлхэдэг байсан. Модель болж хоолоо олж идье гэвэл би лав нэг ширхэг зоос ч олохгүй байх. Гэхдээ би өөртөө хайртай. Өөрийнхөөрөө байх дуртай” гэж хариулсан байдаг.
Image

Түүний нэртэй жерсинүүд нүд ирмэхийн зуур борлогдож, Камп Ноуд их хэмжээний ашиг авчирч байв. Дэвид Бекхэмийн Мадридад авчирсан ашгийг хол давсан үзүүлэлт. Мөн түүнийг Английн алдарт Манчестэр Юнайтед клуб авах аман тохиролцоонд ч хүрч байсан удаатай гэнэ.

“Би Юнайтедэд очиход 48 цаг л дутуу байсан байх. Гэхдээ надаас нэг удаа Сандра Росель “Хэрвээ би Барсагийн ерөнхийлөгч болвол чи манайд ирэх үү?” гэж асууж байхад нь би тиймээ гэж хариулж байсан юм. Тэгээд яг хэдхэн хормын өмнө Росель ерөнхийлөгчөөр сонгогдож би шийдвэрээ өөрчилж, Барсад очсон юм”

Түүнийг дэлхий нийт хайрладаг. Өрсөлдөгч багийн фанатууд тэр байтугай Роналдиньогоос болж нэг насны мөрөөдөл болсон дэлхийн аваргын тэмцээнээсээ хасагдаж байгаа эсрэг багийн тоглогч ч түүнийг үзэн ядаж чаддаггүй юм. Хөлбөмбөг техник, тактик, мэргэжлийн ур чадвар дээр түлхүү тулгуурлах болж, бизнес болтлоо хөгжсөнөөр тамирчид алдаа гаргахаас айж, үйлдэл бүрээ тооцоолж, хянуур тоглох болсон. Харин Роналдиньо талбай дээр зоригтой үйлдлүүдийг хийж, хүссэнээрээ тоголж, бурхнаас заяасан авьяас билгээ толилуулж байгаагаараа хөлбөмбөгийг зугаа цэнгэл, хүсэл тэмүүлэл, сэтгэл ханамжын спорт болохыг дэлхий нийтэд эргэн сануулсан юм. Төгс гэх тодорхойлолт ч түүнд багадна.
Image

2004, 2005 онуудад дарааллан ФИФА-гийн “Оны шилдэг хөлбөмбөгчин”-ээр шалгарснаар тэрээр ямар ч маргаангүй хөлбөмбөгийн ертөнцийн хаадын нэг гэдгээ батлан харуулсан юм. Челсигийн эзэн ноён Абрамович Барселонад түүнийг авах 127 сая долларын санал явуулж байсан гэдэг. Харин Барселоны “buyout” 255 сая доллар байсан юм. Түүнээс дэлхийн шилдэг хөлбөмбөгчин байх ямар байна гэж сэтгүүлч асуухад Роналдиньо толгой сэгсэрээд “Би дэлхийн шилдэг бишээ. Барсад ч би өөрийгөө шилдэг нь гэж боддоггүй. Чухал тоглогч. Гэхдээ шилдэг нь бол биш” гэж даруухнаар хариулж байсан юм.

Роналдиньод дараагийн удаа гэж байхгүй. Бүхий л судсаар нь шахагдах адерналин, боломж бүрийг ашиглах гэсэн хүсэл тэмүүлэл нь түүнийг дэлхийн дээд зэрэглэлийн өрсөлдөөний гол тулаанч болгодог бол бусдад бэлэглэдэг аз жаргал, баяр баясал нь түүнийг хөлбөмбөг сонирхогчдын хайртай хүү болгодог юм.

Image

2006 онд тэрээр Барселонатай хамт Аваргуудын лигийн аварга болж боломжит бүхий л цомын эзэн болж байлаа. Дараагийн сард нь Бразил цомоо хамгаалахаар дэлхийн аваргыг зорив. Гэхдээ хагас шигшээд Францад хожигдож тэмцээнийг орхисон нь түүний баялаг карьерт бяцхан толбо үлдээсэн гэхэд болно.

2008 онд Роналдиньогийн Барселонатай хийсэн гэрээ дуусахад тэрээр өөр ертөнцөд, шинэ өрсөлдөөнд хүч үзмээр байгаагаа заралж Камп Ноуг орхих шийдвэр гаргасан юм.
Image

“Барселонад үдсэн он жилүүд маань ид шидийн гэмээр гайхамшигтай байсан. Би Камп Ноуд өнгөрүүлсэн хором, мөч бүртээ талархаж явдаг. Үүднээс нь эхлээд л та багтаа чин сэтгэлээсээ хайртай харуул, ажилчид, тоглогчдыг харах болно. Өдөр бүр аз жаргалаар дүүрэн өнгөрнө. Клубтэй холбоотой хүн бүр Барселоны нэг хэсэг байгаагаараа бахархаж явдаг нь намайг хамгийн их баярлуулдаг. Барса хэдийнэ зүрх сэтгэлд минь хоногшон үлдсэн. Аваргуудын лигийн шигшээд тоглож байсан тэр мөчийг санахад биений минь шар үс босох шиг болдог. Тэр бүх адреналин одоо ч надад мэдрэгдэж байна. Тоглогчид хоорондоо ахан дүүс шиг л байсан даа. Барселонад амьдарлын минь хамгийн сайхан үе өнгөрсөн. Тиймээс би клубд, фанатууддаа чин сэтгэлээсээ талархаж явдаг”

Ингээд Роналдиньо өөр нэгэн топ багт очсон нь Италийн А.С Милан байлаа. Харамсалтай нь Бразил эр Сери-А-д ид үеийнх шигээ гялалзаж чадаагүй юм. Гэмтэл бэртэл ч түүнийг зовоож байв. Үүнээсээ болоод 2010 оны дэлхийн аваргад оролцох Бразилийн шигшээ багт ч дуудагдсангүй. Ингээд 2011 онд тэрээр нутаг буцах шийдвэр гаргаж Бразилийн томоохон багуудын нэг болох Фламенгод тоглох болсон юм. Тэрээр эхлэлээ сайн хийсэн ч бэлтгэл тасалж, тогтворгүй тоглолт үзүүлж байсан учраас цалингаасаа суутгуулж, улмаар гэрээгээ цуцалсан байна. Энэ шилжилтээсээ хойш тэрээр 2 баг сольсон ба одоо Бразилийн Флуминенсе клубт 1,5 жилийн гэрээтэйгээр тоглож байгаа юм.

Image
Роналдиньо Бразилийн эрүүл мэндийн яамтай хамтран ажилладаг ба олон төрлийн хүмүүнлэгийн ажил хийдгээрээ алдартай. Тэрээр дэлхий нийтэд дархлал хомсдлын вирусын аймшигт үр дагаварыг таниулах агентаар ажилладаг юм. Хувийн амьдралынх нь тухайд гэвэл 2005 онд Бразилийн бүжигчин бүсгүй түүнд хүү төрүүлж өгсөн. Хүү нь одоо ээжтэйгээ хамт амьдардаг ба Роналдиньо хүүгээ олны анхаарлын төвд байлгах дургүй. Тэр хүүгээ өөр шиг нь орчинд, энгийн хүний амьдарлаар өсч, торниосой гэж хүсдэг байна.

Барселона клубын нэрт хаалгачдын нэг Виктор Валдес түүнийг тодорхойлохдоо "Би үргэлж л Рониг багийн түүхийг өөрчилсөн хүн гэж хэлдэг. Барселонад тэр жинхэнэ удирдагч байж багийн олон жилийн цомгүй ганг тайлсан. Тэр Барселонаг топ зэрэглэлийн баг болгосон. Зөвхөн энэ л дангаараа түүнд талархах хангалттай шалтгаан болж чадна. Тэр миний харж байсан хамгийн чадварлаг хөлбөмбөгчин" гэж хэлж байсан юм.

Image
Ингээд дахин хэлэхэд Роналдиньо бол урлаг. Түүний удирдан толилуулсан симфони найрал хөгжим уянгалаг агаад төгс утгыг илэрхийлнэ. Энэхүү аялгуу нь зуун дамжин хөлбөмбөгийн ертөнцөд эгшиглэсээр байх бөгөөд түүний гайхамшигт тоглолтыг үзэж, биширч явснаараа бид нэгэн үеийн хуучрашгүй түүхийн гэрчүүд болж байгаа юм.
Image

Эх сурвалж:

https://books.google.mn/books?id=bCSWAg ... ho&f=false

http://www.fcbarcelona.com/football/fir ... gic-moment

http://www.fourfourtwo.com/news/ronaldi ... nited-move

http://forums.iransportspress.com/showt ... Ronaldinho
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Nomer 10 » Thu Sep 24, 2015 6:20 pm

:eek: :eek: :-D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Урлагийн бүтээл Роналдино

Postby Zoe » Thu Jan 28, 2016 6:05 pm

Image



Image
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Previous

Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron