Thierry Henry

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Thierry Henry

Postby meesh » Mon Dec 05, 2005 3:29 pm

Name BornHeightPosition
Thierry Henry 17.08.1977 (Paris) 1.88m Forward

French League : 1996-1997 --- 1 udaa

Premiership Championship 2001-2002, 2003-2004 --- 2 udaa

FA Cup : 2001-2002, 2002-2003 --- 2 udaa

World Cup : 1998 --- 1 udaa

European Championship : 2000 --- 1 udaa

Premiership Top Scorer 2001-2002,

2003-2004, 2004-2005 --- 3 udaa

Season Team Games Goals Assists Position
1994-1995 Monaco 8 3 - 6th
1995-1996 Monaco 23 3 - 3rd
1996-1997 Monaco 36 9 - 1ist
1997-1998 Monaco 30 4 - 3rd
1998-1999 Monaco 13 1 - -
Juventus 16 2 2 6th
1999-2000 Arsenal 31 17 6 2nd
2000-2001 Arsenal 35 16 9 2nd
2001-2002 Arsenal 33 24 7 1st
2002-2003 Arsenal 37 24 23 2nd
2003-2004 Arsenal 37 31 7 1st
2004-2005 Arsenal 32 25 15 2nd

Niit ene 3 bagt hiisen toglolt goal
Monaco 110 20 - -
Juventus 16 2 2 -
Arsenal 205 137 67 0.67 GPG
Career 331 159 69 0.48 GPG

Image
meesh
 

Postby meesh » Mon Dec 05, 2005 7:12 pm

Image
meesh
 

Postby meesh » Mon Dec 05, 2005 7:27 pm

Анри-н маань авга ах нь Францын гүйлтийн 400 метрийн зайн аварга хүн байжээ.Тэгэхээр хурд хийх нь аргагүй юм байна.
Мань хүн хурдны удамтай байна, Франц хөнгөн ателетик ямар хөгжсөн билээ?
meesh
 

Postby Breathe! » Tue Dec 06, 2005 12:20 am

Unuudur toim uzej bhad Arsenal husuulsan ch Henry aimar tsohij bna lee. Henry g bi hulbumgugiin chutguruud angilald hamruuldag aa!
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby DeFeU » Tue Dec 06, 2005 5:37 pm

Thierry Henry, Tony Parker 2 чинь багын сайн найз гэж байгаа......Гоё юмаа, нэг нь хөл бөмбөг-т од, нөгөө нь сагсан бөмбөг-т од болцон
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby Gankhuu » Wed Dec 07, 2005 12:20 pm

harin tiimee parker hervee hulbumbug togloj baisan bol odoo bas neg od l baigaa daa. haana togloj baigaa bol.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Ганзо » Wed Dec 07, 2005 3:41 pm

Анри яах аргагүй шилдэг. Харин би түүнийг Арсеналаас яваасай гэж боддог. Өөр багуудад очвол илүү тогломоор санагддийн
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby Ганзо » Wed Dec 07, 2005 3:50 pm

Анри яах аргагүй шилдэг. Харин би түүнийг Арсеналаас яваасай гэж боддог. Өөр багуудад очвол илүү тогломоор санагддийн
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby Archangel » Wed Dec 07, 2005 4:34 pm

Arsenal aas garchval zugeer dee
I am not a man, I am CANTONA
User avatar
Archangel
ReTards
 
Posts: 1093
Joined: Fri Dec 02, 2005 8:52 pm

Postby chukcha2002 » Wed Dec 07, 2005 7:02 pm

Харин надад бол Арсeнал тvvнд тєгс тохирч байгаа ганц баг гэж санагддаг. Яагаад тэгдэгийг харин сайн мэдэхгvй юм байна
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Breathe! » Wed Dec 07, 2005 10:35 pm

Arsenaldaa bsan n deer bh uu!
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby rooney_8 » Thu Dec 08, 2005 4:25 pm

Image
One United.
User avatar
rooney_8
England&ManU Fanat
 
Posts: 464
Joined: Sun Dec 04, 2005 7:52 pm
Location: rus

Postby Anonymous » Thu Dec 08, 2005 6:29 pm

Арсеналд олон жил үр дүнтэй тоглолоо.Одоо эндээс явсан ч яахав.Барса-д очвол сайн байнав Ронни-н олон сайн дамжуулалтаар олн сайхан гол хийх байхдаа??
Anonymous
 

Postby spain man » Thu Dec 08, 2005 10:54 pm

henry chi bol sak shuu holbombog sonirhogchidoo ta nar ahenry giin espn ii surtalchilgaa dunduur yavdag liverpoold hiisen goaliig uzsen uu? wow pint gej terniig l heldeg baih. odoo sain sanahgui baina 7 biluu? 8 huniig huurch ordood goal hiideg. ter goaliig aguu gedgiin ni liverpooliin ulaan fan hurtel bagiig maani oo shaalgadag baina sh dee gej zovshoordog yum shuu humuus ee
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby meesh » Thu Dec 08, 2005 11:02 pm

Ter goal-g sanalgui yahav manai muu Garragher baruun huluuruu neg darsan chin daljigas hiigeed hachin boloogui yu tegehed aimaar shaasan bagii min esreg
meesh
 

Postby Цогоо » Fri Dec 09, 2005 10:49 pm

Барса руу явах байх даа. Уул нь манайд гайгvй тоглогч ирэх юм бол vлдэх ухааны юм ярьж байсан гэсэн. Холоос их хvчтэй цохидог нь л таалагдаад байгаашт.

http://www.durlal.mn/henry.wma Анригийн тухай дуу.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Mumi » Sun Dec 11, 2005 4:21 am

Ene ch gesen Winning Eleven deer aimar sh d.
Go Wizards.
Mumi
 
Posts: 34
Joined: Sun Dec 04, 2005 11:52 am

Postby horidol » Sun Dec 11, 2005 10:18 pm

Анри арсналдаа байсан нь зүгээр биздээ
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby spain man » Wed Dec 14, 2005 10:22 pm

henry manai peal d irvel yay unen tasarhai hoorhii raul l ajilgui boloh baih daa
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Ганзо » Sun Jan 15, 2006 12:38 am

Барса Анриг авахаар хөөцөлдөж байгаа гэж сонссон. Өөрөө ч дуртай байгаа гэсэн. Хэрэв авч чадвал ч Барса аймшигтай болнодоо
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby DeFeU » Sun Jan 15, 2006 1:06 am

Өнөөдөр АНРИ яаая SUPERB байлаа.................Хэт Трик+1 ассист
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby meesh » Sat Feb 04, 2006 6:30 pm

Анри маань ИСПН-р гарсан ПЛ-н мост поппуляр гэж гарахад Нет-н санал асуулгаар алдарт Кантонатай өрсөлдөж байна лээ шүү.
meesh
 

Postby meesh » Sat Feb 18, 2006 1:17 pm

Энд 2 жилийн өмнөх ярилцлага ч гэсэн маш их таалагдлаа. Ийм л ухаалаг тоглгоч доо

Тьерри Анри

Францын шигшээ болон Лондоны «Арсенал» багийн довтлогч Тьерри Анритай «Франс Футбол» сэтгvvлийн сурвалжлагч ярилцсаныг толилуулъя.
-Тьерри, та хоёр жил дараалан Францын оны шилдэг хєлбємбєгчєєр тодорлоо. Энэ алдрыг vvнээс ч ємнє, тухайл бал 2000 онд авч чадах байсан гэж боддог уу?
-Хэдийгээр тэр жил Францын шигшээ Европын аварга болж, би шигшээ тоглолтын шилдэг тоглогч болсон ч гэсэн тэгж бодохгvй байна. Зиданд шагнал єгсєн нь зєв шийдвэр болсон.
-Та Европын шилдэг хєлбємбєгчийг тодруулах санал асуулгад 33 оноо авч Зиданыг хол орхилоо?
-Миний хувьд Зиданы ємнє орохоосоо тvрvvлэх нь чухал байсан. 33 оноо гэдэг ердєє л бэлгэдлийн чанартай зvйл. Гэхдээ Зизуг ардаа орхино гэдэг том ам жилт л даа. Би тvvнийг их хvндэлдэг.
-Тэгвэл «мєнгєн бємбєг» авснаа хэрхэн дvгнэж байна?
-Гайхамшигтай амжилт. Би 2000 онд дєрєвдvгээрт, 2001 онд зургадугаарт, 2002 онд есдvгээрт орж байсан. Зориглон хэлэхэд энэ шагналыг Недвед бус Мальдини, Инзаги нарын нэг нь хvртсэн бол шударга байсан юм. Бас Роналдо-гийн сэргэн мандалтыг бахдаж байна. Тvvнд ч єгєхєд буруудахгvй байсан болов уу. Харин Роберто Карлос яагаад иймэрхvv шагналын ард хоцордогийг нь ерєєсєє ойлгодоггvй юм. ДАШТ-ий шийдвэрлэх тоглолтод ч, эсвэл жавар тачигнасан Москвад ч ер нь бvх тоглолтод тvvн шиг идэвхтэй, сайн тоглодог тоглогч гэж vгvй биз ээ.
-Та зурагтаар хєлбємбєг vздэг vv?
-Yргэлж. Бараг хєлбємбєгєєр амьсгалдаг гэж болно. Английн дєрєвдvгээр дивизионы тоглолтыг ч алгасдаггvй гээч. Єнєєдєр гэхэд л «Сент-Этьенн»-«Гавр»-ын тоглол тыг vзэх ёстой юм байна шvv дээ. Энэ бол туйлшрал биш, би баяр баясгаланг хєлбємбєгєєс авдаг. Хэрэв ямар нэгэн тоглогч нэг тоглолтод хет-трик хийх юм бол тэр улирлыг дуустал би тvvнийг ажиглаж, амжилтыг нь байнга харж явдаг.
-Та єєрийгєє хєлбємбєгийн Пулидор гэж боддог уу?
-Раймон Пулидор бол Францын нэртэй дугуйчин. Харин хєлбємбєг бол багийн спорт. Би багийнхаа амжилтын тєлєє бvхнээ зориулдаг. Миний хувийн амжилт бол Английн АШТ болон «Confederation Cup» тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан, тэгээд л болох нь тэр.
-Хууччуулаас хэний тоглолт таалагддаг вэ?
-Аморос, Тигана, Платини, Трезор, Жинола, Рош, Лама, Блан нарын тоглолтын бичлэгийг олонтаа судалсан.
-Мариус Трезор та хоёр антиль гаралтай. Хааяа уулздаг уу?
-Тийм ээ, «Франц-98»-ын дараа дэлхийн аварга болсон багийг Бордод хvлээн авахад бид дотно танилцсан юм. Хvлээн авалтын vеэр тэр надад дєхєж ирээд тєрсєн нутаг Бискайн минь тухай яриа дэлгэж, хэзээнээс хєлбємбєг тоглох болсон тухай асуу сан. Хvндэлж биширч явдаг хєлбємбєгчдийнхєє нэгтэй тэгж танилцсандаа баярлаад олигтой ярьж ч чадаагvй шvv.
-Францын шилдэг хєлбємбєг чийг тодруулах санал асуулгад «Монако»-гийн ахлагч Людовик Жюли Зидан та хоёртой маш ширvvн єрсєлдсєн...
-Тэр сайн тоглогч. Талбай дээр нисч байгаа юм шиг л харагддаг юм. Тvvнийг «Монако»-д ирж байх vеэс нь л мэднэ. Одоо бид шигшээ багт хамт даа тоглож байна. Гуравдугаар байр гэдэг муугvй амжилт ч Людо илvv амжилт гаргах чадвартай тоглогч. «Монако»-гоос авьяаслаг залуу тоглогчид байнга тєрж гардаг.
-2003 оны хамгийн шилдэг агшин тань?
-«Чарльтон»-д хаалттай цохилтоос, «Интер»-т цаг дуусахын ємнє хожлын гоол оруулж байснаа бодоход сайхан байна. Харин манай багийн хувьд Юнгбергийн «Локомотив»-т хийсэн гоол, С.Вильтордын «Мидлсборо»-гийн хаалганд хийсэн гоолууд єнгєрсєн жилийн хамгийн гайхамшигтай агшнууд.
-Арваннэгдvгээр сарын 15-нд Гельзенкирхенд Германыг 3:0-ээр хожиход ч та сайн тоглоо биз дээ?
-Тийм ээ, тэгэхэд нэг гоол оруулж, нэг оновчтой дамжуулалт хий сэн. Харин хамаг ажлыг Лизаразю хийсэн юм. Тvvний оновчтой дамжуулалтыг онож мєргєх ажил л надад vлдсэн. Харин Трезегед сайхан дамжуулалт єгснєєрєє бахархаж байна. Єєрєє гоол оруулдаггvй юм аа гэхэд довтолгоог vр дvнтэй дуусгахыг эрмэлздэг. Єнгєрсєн улиралд премьер-лигт 20 оновчтой дамжуулалт хийсэн.
-Трезегетэй хэр зэрэг хєл нийлдэг вэ?
-Бидний харилцан ойлголцлоос багийн амжилтын тодорхой хувь нь шалтгаалах болохоор хєл нийлэхгvй байх эрхгvй. Давидад сэтгэл хангалуун байдаг. Учир нь тэр ямагт зєв байрлал эзэлж чаддаг.
-«Арсенал» эдvгээ хоёр фронтод зэрэг амжилттай хvч vзэж буй. Yvний нууц юу вэ?
-Нэгдvгээрт, хаалгач солигдсон. Д.Симэн хэдийгээр агуу хаалгач ч сvvлийн vед алдаа их гаргах болсон. Хоёрдугаарт, бид улирлаас улиралд туршлагажиж байна. Бидний гол єрсєлдєгч «Манчестер Юнайтед», «Челси» энэ улиралд маш их хvчирхэгжсэн. Харин бид бvрэлдэхvvндээ халаа солио хийгээгvй ч илvv ойлголцож тоглох болсон. Бидэнд хангалттай хvч байгаа учраас хоёр фронт дээр амжилт гаргаж байгаа юм. Биднийг гараагаа амжилттай эхлэхэд олон хvн энэ эрчээ хадгалж чадахгvй мэтээр ярьж байлаа. Харин энэ улиралд ганц ч хожигдолгvй премьер-лигийн АШТ- ийг хол тасархай тэргvvлж ирэхэд vл итгэгчид амаа барьсан байх. «Аваргуудын лиг»-т ч ємнєє тодорхой зорилго тавьсан.
-Сол Кэмбелл «Арсенал»-тай 2009 он хvртэл гэрээ байгуулсан. Патрик Виейра та хоёрын гэрээ удахгvй дуусна. Yлдэх vv, эсвэл...
-Патрик багтаа vлдэнэ гэж аль хэдийнэ шийдвэрлэчихсэн. Би ч гэсэн гэрээгээ сунгах бодолтой байгаа. Бид хоорондоо ярилцаад яг энэ бvрэлдэхvvнээрээ ахиад 2-3 жил хамт тоглоё гэж шийдсэн юм.
-Венгерийн нєлєє байгаа юу?
-Тийм ч их биш. Арсен бол Английн АШТ-ий хоёр, Английн цомын тэмцээний гурван тvрvvтэй хvн. Хамгийн гол нь багийн доторх эвсэг, дулаан уур амьсгал биднийг нэгтгэж байгаа юм.
-Гэвч цалин пvнлvv бvхнийг шийднэ шvv дээ. «Арсенал» танд «Реал», «Челси»-гийн удирдлагууд шиг хангалттай цалин єгч чадахгvй бол яах вэ?
-Багийн удирдлага болон дасгалжуулагч, менежерvvд миний хvсэл, зорилгыг сайн мэддэг болохоор намайг гомдоохгvй гэж бодож байна.
-Цєєнгvй мэргэжилтнvvд танай багийг олон улсын тэмцээний туршлага дутмаг гэж дvгнэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-«Арсенал » Европын хэмжээнд єрсєлдєх хэмжээнд хvрсэн. Єнєєдєр бид Аваргуудын лигийн шилдэг найман багийн тоонд багтлаа. Гэтэл «Ювентус», «Бавари», «Аякс», «Манчестер Юнайтед» ийм амжилт vзvvлж чадсангvй шvv дээ. Дараагийн шатанд «Реал», «Милан»-тай таарсан ч айх зvйлгvй.
-Багийн чинь хувьд тийм байдаг юм байж. Харин таны тоглолт оргилдоо хvрсэн vv?
- Байнга хєдєлмєрлєж, єєрийгєє хєгжvvлж байгаагийнхаа ачаар тоглолт маань улам сайжирч байгаа. Хэрвээ чи Марадона л биш юм бол дан ганц авьяасаар хол явахгvй. Єчvvхэн бага авьяасыг ч уйгагvй хєдєлмєрєєр хєгжvvлж болдог.
-Сагсан бємбєгч найзынхаа тухай яриач?
-Тони Паркерыг танихгvй хvн ховор биз ээ. Найз маань 21 насандаа NBA-гийн аварга болсон ховорхон тохиох азтай хvмvvсийн нэг. (Анригийн дотны найз Тони Паркер NBA-гийн «Сан-Антонио Спэрс» багт тоглодог.)
-Єнгєрсєн оны долдугаар сарын 5-нд та Английн загвар ємсєгч Николь Мерритэй хуримаа хийсэн. Хэдэн жил vерхсэн бэ?
-Би гэрээс гарах дургvй хvн. Гурван жилийн ємнє нэгэн азтай тохиолдлоор тvvнтэй танилцсан юм. -Таны хуриман дээр бараг бvх одууд байсан боловч Бекхэм л харагдахгvй байсан. Та хоёрын харьцааг тийм ч сайнгvй гэж сонссон юм байна? -Би хэн нэгэнтэй шєргєєцєлдєж явдаг хvн биш. Гэхдээ урт vс, янз бvрийн стилийн хувцас хунараараа олны анхааралд єртєхийг боддоггvй, спортын амжилтаараа нэр хvнд олж авахыг хичээдэг. Тийм ч учраас хэвлэлийнхнээс нууцаар хуримаа хийсэн.
-Єнгєрсєн улиралд шигшээ багтаа 14 удаа тоглохдоо 11 гоол оруулж, 8 оновчтой дамжуулалт гvйцэтгэлээ...
-Би «Арсенал»-д таван жил гаруй тєвийн довтлогч хийж байна. Шигшээ багтаа ч энэ байрлалд тоглодог. Сантинигийн 4-4-2 хувилбар нь миний тоглолтод яг тохирдог.
-Европын АШТ-ий урьдчилсан тоглолтод найм тоглож, бvгдэд нь ялалт байгуулсан. Єрсєлдєгчид vнэхээр сул байв уу, эсвэл Сантинигийн шавь нар дийлдэшгvй байна уу?
-Єрсєлдєгчєє хэзээ ч басаж болдоггvйг ДАШТ-д ойлгосон. «Euro-2004»-ийн сорилгод Словентой хийсэн хариу тоглолтод чамгvй эмээж байлаа. Гэвч бурхны авралаар бид хожсон.
-Зургаан жил Францын шигшээд тоглолоо. Хамгийн хvнд хэцvv тоглолт чинь?
-«Франц-98»-ын 1/8 шигшээд Парагвайтай хийсэн тоглолт. Торгуулийн цохилтоор бvхнийг шийдвэрлэнэ гэж бодохоос vнэхээр аймшигтай байсан шvv. Гэвч Лоран Блан алтан гоол хийж биднийг аварч билээ.
-Та гоол хийчихээд их даруухан «тэмдэглэдэг»?
-Мэдээж, баярлалгvй яахав. Гэхдээ сальто эргэж, цамцаа тайлж, элдэв бvжиг бvжих дургvй. Харин дамжуулалт єгсєн хамтрагчдаа заавал «баярлалаа» гэж хэлдэг.
-Европын АШТ зургадугаар сарын 12-нд эхэлнэ. Англитай нэг хэсэгт орсон байгаа. Айж байна уу?
-Хэн хэн нь бэргэж байгаа байх. Хэдий тийм ч Швейцарь, Хорватыг тооцооноос гаргаж болохгvй. «World Cup-2002»-ын урьдчилсан тоглолтод ирландчууд Голландыг ардаа орхиж байсныг санах хэрэгтэй.
-Европын аваргад аль баг тvрvvлэх вэ?
-Испани, Итали, Португал, Францын аль нэг нь.
Image
meesh
 

Postby meesh » Sat Feb 18, 2006 2:08 pm

[video width=400 height=350:29f99368ea]http://www.video-foot.net/real/bestof.wmv[/video:29f99368ea]
meesh
 

Postby Nomer 7 » Sun Feb 19, 2006 3:26 am

uneheer tasartsan toglogch yum yumiig hiideg zaluudaa.corner,Freekick,penalty, geh zereg uw tegsh zaluu
i love this guy
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Next

Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests