
АЛ-ыг 2024-2025 оны улирлаас шинэчлэх нь ээ. Шинэчлэх нь ч гэж дээ өөрсдөө хүсээгүй байхад нь Супер лиг гээд шинэ зүйл санаачлагдаад аргагүй аваад залах шахсан, тэгсэн хавчиж боож байгаад гэхдээ тэмцээний өгөөжийг болон олон улсын /залуу үеийн/ анхаарлыг татах үүднээс форматыг өөрчилж байна. Юм ер нь ингэнэ л дээ. Эхлээд эсэргүүцнэ, тэгээд хэрэгтэй зүйлийг нь аваад дундаа хайбрид хэлбэртэй шинэ зүйл тогтоно.
Үндсэн санаа нь газрын теннисний Гранд Сламын 4 тэмцээний форматаар оруулж байгаа юм байна. Үүнд:
- Тэмцээнд оролцогчдын тоо 36 болно,
- Нэг лиг маягтай хүснэгтээр хасагдах шатыг тодруулна,
- Хасагдах шатанд улсуудын багууд хоорондоо тоглож болно,
- Нэг хэсэгт таарсан 2 баг финалд гарталаа хоорондоо таарахгүй,
- Нийт 24 баг плэй-оффт өрсөлдөнө,
- Хасагдах шатнаас хожигдсон нөхөд Европа лиг рүү орохгүй,
- Хасагдах шатанд хэсгийн багууд амжилтаараа эрэмблэгдэж, өндөр нь багтай гэх байдлаар тенниснийх шиг шууд тулаад явна, сая Европа лиг, Конференс лиг дээр туршсан шиг.. хэсгийн ахлагчид үлдээд багачууд тулаад шөвгийн 16 руу орж ирнэ.
Удахгүй эцэслэн шийдэгдэх юм байна. Өрсөлдөгч гараад ирэхээр сайжирахгүй бол унана шүү дээ
