Knockout stage: QUARTER FINAL

Орост ямар баг түрүүлэх бол?

Moderator: Realist

Аль тоглолт нь хамгийн үзүүштэй, шуугиан дагуулсан, гал гарсан тоглолт болох вэ?

Франц-Уругуай
9
43%
Бразил-Бельги
7
33%
Швед-Англи
2
10%
Орос-Хорват
3
14%
 
Total votes : 21

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby UULAA » Sun Jul 08, 2018 11:40 am

Барнаба wrote:Барсангүй ээ, Смолов нээрээ үхээнц царайлж гарч ирээд хачин юм цохиод алдахийм.

Хөлдүү царайтай хүүрт бүр уур хүрсэншд. амандаа орсон шар тосыг ....за буянаараа л болог.
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Reda » Sun Jul 08, 2018 11:44 am

Mojul wrote:
Mojul wrote:Өдөр нэг нтв бичлэг харсан нөгөө коктэйлийн энхбаяр амны зоргоороо бурж байна лээ. Энд бдаг билүү мэдэж бураасай.
Энхбаяр: өнөөдөр томчуулын тулаан болно лингард мэтийн хүүхдүүд бол огт хэрэггүй Кэйн л тулаанд алалцанаа гэж бурсан байна лээ. Бүр энэ хүн тв ээр өөрийгөө лаг яриж байгаагаа мэдэж байгаам болуу гэж бодлоо.

Худал юм хэлээгүй л бна шд. Англи аз нь шовойж жижиг багуудтай таарсаар 4-т үлдсэн чинь багийн алтан дундаж нөхөр Лингард нь том болцон уу. Колумб Шведийг бавах ч яахав. Том багийг мулталчаад томрол доо.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby someone » Sun Jul 08, 2018 11:46 am

Reda wrote:Худал юм хэлээгүй л бна шд. Англи аз нь шовойж жижиг багуудтай таарсаар 4-т үлдсэн чинь багийн алтан дундаж нөхөр Лингард нь том болцон уу. Колумб Шведийг бавах ч яахав. Том багийг мулталчаад томрол доо.


Таныхаар том баг гэж хаанах хаанах вэ?
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Reda » Sun Jul 08, 2018 11:52 am

Тоглогч нарт нь улсынх нь нэр нь томдсон тийм л баг шд Англи бол.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby kayo » Sun Jul 08, 2018 11:54 am

Дэмжих баггүй дэлхийн аварга үзнэ гэдэг чинь бас л онцгүйн байна шүү, кк. Арг, Испани мултраад л тэмцээн дууссан, аль нэг багийг дэмжье даа гээд үзэхээр л дэмжсэн болгон хожигдчихын, хаха. Өчигдөр ганц муу Ракитч-аа хожуулахын тулд Оросыг дэмжиж байж хожууллаа :ногоон: Мань хүний сэтгэл зүй ч сайн шүү, пеналтыг дан хамгийн сүүлд цохиод л хусаад байна.

Оросын 4н ноймерын хөгшин хамгаалагч баг их алж байна, өмнө нь Рамосыг барилдаж унагаагаад өөрөө авто гоол хийсэн, сая эхний гоол дээр Манзукич гүйж байхад урдаас нь орохгүй харсаар байгаад дамжуулуулахын. Черишев уг нь аймар хуссан даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby someone » Sun Jul 08, 2018 11:55 am

Reda wrote:Тоглогч нарт нь улсынх нь нэр нь томдсон тийм л баг шд Англи бол.


Нөгөөдүүл нь хагас шигшээд гараад ирчихсэн байдаг. Аягүй бол Хорватыг бавж зарим нэг хүмүүсийн шээсийг гоожуулна аа... :loll:
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Mojul » Sun Jul 08, 2018 12:07 pm

Чамтай ч юу ярихав Рэда
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Аагий » Sun Jul 08, 2018 12:16 pm

Би яг хэлсэн бгаз кк.

Аагий wrote:Швед ч дээ, бараг Колумбаас амархан байх өө... Франц, Бельги, Хорват, Англи гэж үлдэх байх.



За за одоо азтай, ёндоотой бвал яавал яана шд ээ!!!


Sent from my iPhone using Tapatalk
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Оргил » Sun Jul 08, 2018 12:42 pm

someone wrote:
Mojul wrote:
Mojul wrote:Өдөр нэг нтв бичлэг харсан нөгөө коктэйлийн энхбаяр амны зоргоороо бурж байна лээ. Энд бдаг билүү мэдэж бураасай.
Энхбаяр: өнөөдөр томчуулын тулаан болно лингард мэтийн хүүхдүүд бол огт хэрэггүй Кэйн л тулаанд алалцанаа гэж бурсан байна лээ. Бүр энэ хүн тв ээр өөрийгөө лаг яриж байгаагаа мэдэж байгаам болуу гэж бодлоо.


За яахав дээ, Амгалан мэтийн бацааныг бодвол бас ч гэж танагтай ярьдаг шд. Тэр цэмцийтэл үсээ засуулж эрвээхэй зангиа зүүсэн бацааныг тайлбарыг сонсохоор ТВ-гээ унтраамаар санагддаг юм. Ямар ч өгүүлбэрийг эхлэх болгондоо "Мэдээж..." гэж балайрна. Дээрээс нь C1-ийн Амраагийн дор ажилладаг болохоор тавилттай хиймэл-модон яриаг нь сурчихсан, тэгсэн атлаа Батзаяаг дуурайх гэж оролддог. Дундаас нь хэний ч биш хачин эрлийз яриа-тайлбар гардаг.

МҮОНТР-ээр тайлбарлаж байгаа Нанжид билүү бас нэг сонин гар байна. Өгүүлбэр болгоныг "...байгаа." гэж төгсгөнө. Тоглодог байгаа, цохидог байгаа, хаадаг байгаа, гүйдэг байгаа, хамгаалдаг байгаа...

Хэл яриа нь олигтой зүгшрээгүй мөртлөө ТВ-ээр спорт тайлбарлаад байгаа гаруудыг гайхах юм. Ингээд бичихээр хүмүүс (ялангуяа Ливерпүүлийнхэн :ногоон: ) "Тэгвэл чи өөрөө очоод тайлбарлаач" гэнэ дээ. l:
энэ нөхөри гай болж байснаа санахгүй л байна шүү.., юм л бол энд тэнд ливэрпүүлийнхэн гэж балайрч байдаг хачин гар вэ.., өөртэй н таарч өөрийгн тархидсан ганц эрээс болж бүх эрчүүл новш гэж яридаг хүүхэн шиг л байх юмдаа..,

Sent from my LG-K430 using Tapatalk
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Барнаба » Sun Jul 08, 2018 12:56 pm

Аагий wrote:За за одоо азтай, ёндоотой бвал яавал яана шд ээ!!!


Одоо бол нээрээ аль ч багт бодитой боломж байна шүү, Англичууд сайн хичээж, зүтгэж чадвал үнэхээр боломж байна даа. Соутгэйт ийм боломж дахиж хэзээ ч олдоо билээ, боломжийг тултал ашиглах хэрэгтэй гэж тоглогчиддоо хэлж захиж байгаа юм хэлсэн байна лээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Realist » Sun Jul 08, 2018 12:59 pm

Одоо нээрээ Англид боломж утгаараа бодитой болоод ирчлээ шүү. Хорватыг бол хожих л юм байна.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Bambagar » Sun Jul 08, 2018 1:37 pm

Аргэнтиний хамгаалалт Хорватыг лаг харагдуулсан юмуу даа ер нь. Тэрнээс Дани орос нтртэй алаан болж байж дахисан пэналтаар гарч ирэх шив.
Англи бол хажууд нь хамаагүй л илүү харагдаж байна
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Realist » Sun Jul 08, 2018 2:03 pm

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Цоомоо » Sun Jul 08, 2018 2:46 pm

21Grams wrote:Чи өөрөө очоод тайлбарлаач. :ногоон:

Модрич энэ дэлхийн аваргаар 3 удаа пеналти цохилоо. Нэгийг алдсан. 2г хаалгах дөхлөө. Ахиж цохиулмааргүй юм байна.

Odoo nere uuruu ch aij bga bha.
Uneheer suuliin 2 dre azaar huslaa.
Niit 4 tsohison bha.
Hesegtee 1 hiisen sanagdj bn, Nigeria dr.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Radiohead » Sun Jul 08, 2018 4:00 pm

Reda wrote:Тоглогч нарт нь улсынх нь нэр нь томдсон тийм л баг шд Англи бол.

Улсынх нь нэр нь томдоогүй ямар улс байна
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2444
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Gunnerz » Sun Jul 08, 2018 4:40 pm

Radiohead wrote:
Reda wrote:Тоглогч нарт нь улсынх нь нэр нь томдсон тийм л баг шд Англи бол.

Улсынх нь нэр нь томдоогүй ямар улс байна

ДА-д танай англи чинь жижигхэн улс шд
Хаа байсан 40 жилийн өмнөх аваргийг тоодоггүй л байхгүй юу
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Gunnerz » Sun Jul 08, 2018 4:53 pm

LeMoN wrote:Ямар их хүн муулцгаадымбээ хаха зүгээр үзэж болдгүймуу.... Манай цонхоос Сери А-г Спорт Бокс гаргадаг байхар зөндөө л тайлбарладаг байсан Г.Баяраа шөнө дуудна Зоригоо Ябраа би ми Хашка Шэгги Заяка гээл эрвийх дэрвийхээрээ очоол чадлаараа тайлбар хийдэг байлаа. Яг 90 минут үзэгчдийг уйдаахгүй байлгана гэдэг маш хэцүү юм билээ. За тэр ПЛ тайбарладаг нөхдүүд бол бас магтах хэрэгтэй шүү.Яг эфирээр хоолой чинь цацагдаад эхлэхээр энэ том шаагаад байгаа гарууд бол сандраад гай болно шүү хаха. Яг сайхан юм уншъя гээд ороод ирэхээр хэдэн шальчгарууд хүн муулаад сууж байхын блог млог ухаад хэрэгтэй бичлэг уншууртай бичлэг хийдэг гарууд ховорджээ. ХАХА

Спортбокс дээр нээрээ манай форумын хэд сэриа а дээр үйлээ үзсээн хэх
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Radiohead » Sun Jul 08, 2018 5:30 pm

Gunnerz wrote:
Radiohead wrote:
Reda wrote:Тоглогч нарт нь улсынх нь нэр нь томдсон тийм л баг шд Англи бол.

Улсынх нь нэр нь томдоогүй ямар улс байна

ДА-д танай англи чинь жижигхэн улс шд
Хаа байсан 40 жилийн өмнөх аваргийг тоодоггүй л байхгүй юу

Утгаа өөрөөр хэлсэн байна.
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2444
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Gunnerz » Sun Jul 08, 2018 6:08 pm

Radiohead wrote:
Gunnerz wrote:
Radiohead wrote:
Reda wrote:Тоглогч нарт нь улсынх нь нэр нь томдсон тийм л баг шд Англи бол.

Улсынх нь нэр нь томдоогүй ямар улс байна

ДА-д танай англи чинь жижигхэн улс шд
Хаа байсан 40 жилийн өмнөх аваргийг тоодоггүй л байхгүй юу

Утгаа өөрөөр хэлсэн байна.

2uulaa odoo arsenal bj shigshee dr ul oilgotsol gargah ni muuhai yum daa
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Nomer 10 » Sun Jul 08, 2018 7:00 pm

Орос - Хорват

1998 он. Зурагтын өмнө суух 10 настай жаал амандаа Бобан, Билич, Шукер... гэж үглэн сууна. Гарааны тоглогчдын нэрсийг тайлбарлагчийг даган уншиж байгаа нь тэр. Vatreni буюу Гал хэмээн нутагтаа дуудагддаг шигшээ баг нь тэр жил хүрэл медал хүртэж байсан юм.

Энэ жаал бол Ракитич байлаа. 20 жилийн дараа тэрхүү алтан үеийнхээ амжилтыг давтаж бүр илүү гарах босгын өмнө өдгөө тэр өөрөө иржээ. Гэхдээ тэдэнд үүний тулд 3 даваа үлдсэн. Эхний даваа нь цаасан дээр сул мэт харагдавч маш хатуу даваа.

Оросоос өөр газар дэлхийн аварга болсон бол Сборная хэсгээсээ гарахгүй байх байсан гэж мөрийцөхөд ч бэлэн бна. Талбай дээрээ тэд ер бусын сүрдмээр уур амьсгал дунд сэтгэл зүй гээч спортын хамгийн чухал факторыг цусандаа тултал нь шингээжээ. Энэ л давуу талынхаа ачаар тэд аварга авна гэгдэж байсан Испанийг дийлсэн.

1966 оны амжилтдаа хүрэхийн тулд талбайн эздэд ч гэсэн энэ өндөр босгыг давах зайлшгүй даалгавар бий. 66 оны тэр баг ч гэсэн Оросын алтан үеийнхэн мөнөөсөө мөн билээ.

Статистик харвал Орос хожих ч юм шиг. Сүүлийн 5 дэлхийн аваргад тэмцээнийг зохион байгуулж байгаа улс хасах шатны 2 дахь тоглолтоо бүгд хожсон байх юм. Эсрэгээрээ Хорват түүхэндээ талбайн эзэдтэй 2 тулахдаа 2-ууланд нь хожигдож байж.

2 багийн гарааг харахад Оросоос гол тоглогч Загоев нь аанай л алга. Черышев гарчээ. Жирков сэлгээнд сууж. Хорват харин хамгаалдаг Брозовичийг аваад оронд нь довтолдог Крамаричийг оруулж.

2 багийн ахлагч гар барилцах үед нэг сонирхолтой статистик бий болжээ. Аль аль нь шигшээ багийнхаа төлөө 111 дахь тоглолтоо хийж байгаа нь энэ гэнэ.

Тоглолт эхлээд нутгийн эзэд илүүтэй сандаргаж эхэлсэн. Гэвч Хорват аажим аажмаар тоглолтыг гартаа авч эхлэв. Гэхдээ тэд аюултай боломж гаргаж чадахгүй л байлаа.

Тоглолтын 30 дахь минутад Брозовичийг гараанаас авсан нь тактикийн алдаа байсан гэдгийг харуулав. Түүний зогсож байх ёстой газраас Черышев гоолдчихсон. Ёстой харууштай гоё гоол бсан даа. Испанид бүтэн жил тоглохдоо 2-хон гоол оруулсан энэ нөхөр дэлхийн аваргын хэдхэн хоногт 4 дэх гоолоо хийж байна гэхээр ёстой хачин хэрэг шүү. Орос тоглогчдоос зөвхөн Саленко л 94 оны дэлхийн аваргаар түүнээс олон(6) гоол хийж байжээ.

Энэ гоолыг ороход цэнгэлдэх нурах нээ, нурах нь. Хорватын ерөнхийлөгч Оросын ерөнхий сайдад баяр хүргэн гар барихад өнөөх нь мөрөө хавчаад л. Дунд нь ФИФА босс Инфантино инээчихсэн л.

Гэхдээ орос баавгайн үлгэр удаан үргэлжилсэнгүй. Манцукичийн зүүнээс хаясан пассыг мөнөөх Крамарич мөргөчихсөн. Талбайд гарсан хэргээ тэр гаргалаа, гаргалаа. Энэ удаад Медведев нөгөө эмэгтэй ерөнхийлөгчид баяр хүргэхэд өнөөх нь мөрөө хавчаад л. Гоол орох үед тэр бүр суудлаасаа босоод харайчихсан дэвхцээд зогсож байсан шүү.

2-р хагас хорватчуудын бүрэн давамгайлал дор өрнөсөн. Оросууд зөвхөн хамгаалахаас өөрийг хийж чадахгүй байлаа. Перишичийн цохилт шон оноход талбайн эздийг тэнгэр нь ивээгээд бнуу даа ч гэж бодож суулаа. Зүгээр л өнхөрч очоод орчихмоор бөмбөг бсан даа.

Гэхдээ оросууд хамгаалж хамгаалж байгаад сөрөг контр явбал эвгүй байгаад байгаа. Үүнийг Хорватын дасгалжуулагч Далич мэдэрсэн үү, Перишичийг авч Брозовичийг талбайд оруулав. Үр дүнд нь тэдний довтолгоо зогсож уйтгартай хөлбөмбөг бий болсон.

Цаг дуусахын өмнөхөн Хорватын фэнүүдийн хувьд маш харамсалтай нэг хэрэг гарлаа. Хаалгач Субашич гадны ямар ч нөлөөгүйгээр хонгоныхоо доор хэсгийг базаад орилоод хэвтчихсэн. 3 сэлгээгээ аль хэдийнэ хийчихсэн байдаг. Яана даа. Оросын тэнгэр нь цаанаасаа бүх юмыг зохицуулаад бнуу даа.

Нэмэлт цаг эхлэх үед өнөө нөхөр ямартай ч догонцон барин талбайд зогсож байна. Хорват улс тэр чигээрээ арай уужуу амьсгаа аваа биз.

Оросууд пэналти цохихыг хүсэхгүй байгаа бололтой. Субашич Дани дээр 3 цохилт хаачихсаныг мэдэж байх шиг. Нөгөө хойш татаад байсан хамгаалалт нь ихээ урд зогсдог болж.

95 дахь минутад Хорватад дараагийн цохилт ирэв. Баруун ар Вршалько жагсаалаас гарчээ. Сэлгэгдий гэж бн. Одоо тэгээд яах уу. Эвгүйтвэл Субашичээ сольмоор байдаг. Нөөц хаалгач нь сүүийн 20 минут талбайн захад тасралтгүй бие халаалт хийгээд гүйгээд байдаг. Гүй тэгээд хүн дутуу тоглолтой биш, хүчээр Чорлукаг баруун талаа хамгаалуулахаар оруулав.

Субашич бөмбөгөө ганц ч удаа өшиглөсөнгүй, дандаа шидэж өгч байлаа. Заримдаа хамгаалагч нь гүйж ирээд бөмбөгийг нь өшиглөж өгч байв.

Эхний хагас дуусах дөхөж байхад Лоурэн алдаа гаргасан нь бараг гоол болчих шахсан даа. Головин Зюбагаар солигдсон Смолов руу төв рүү хаяхад Лоурэн гүйж ирээд алдаагаа зассан.

Үүнээс хэдхэн минутын дараа Хорват булангийн цохилт хийх эрхтэй болов. Модричын пассыг Вида мөргөөд 2-1 болгочихсон. Вида ингээд Хорватын гоол хийсэн 8 дахь тоглогч болсон. Жигдхэн баг гэдгийг харуулсан үзүүлэлт шүү. Ганцхан Бельги л 9 өөр хүн нь гоолдчихсон яваа.

Оросууд ядарсан Головиныг татаж Загоевийг орууллаа. Нэг харсан чинь Оросын дасгалжуулагч Черчесов байдгаараа хилэгнэчихсэн үзэгчид рүүгээ гараа өргөж олигтойхон дэмжээд өгөөч ээ л гэчихсэн тууж явна. Тэр ялагдахыг огт хүсэхгүй байгаа бололтой.

Нөгөө Субашич чинь нэг стандарт дээр үсэрч бөмбөг бариад буухдаа гуяныхаа ар талыг дахиад гэмтээчихэв бололтой. Хэвтээд л, хэвтээд л. Тэр жагсаалаас гарвал сэлгээ байхгүй. Лоурэн Акинфеевтэй тулах хэрэг гарвал алуулах байлгүй.

Тэгсэн Манцукич бас догонцоод уналаа. За даа, байдал ч бишдээд ирлээ шүү. Оросыг цаанаасаа ивээгээд байх шиг бнаа. Гэхдээ тэр арай суухгүй юм шиг бна.

2-р хагас эхлээд Хорват сэлгээгээр орсон Ковашичийг ашиглан урагшлах оролдлого хэд хэд хийлээ. Түүнд хань болж байгаа нь бяцхан Моцарт. Модричийн энэ барагдашгүй тамирыг бишрээд ханашгүй нь. Видад пасс өгснөөс гадна бөмбөгтэй урагшлахдаа дандаа огцом хурд авч байлаа. Хамгаалах тал дээр ч онцгой. Туршлагаараа том биетэй орос тоглогчдоос бөмбөг салгачаад л байлаа.

Субашич ч бэрх амьтан юм аа. Зүүнээс ирсэн нэг эвгүй цохилт шахуу пассыг дагуулж алгадаад холдуулсан. Зөрөөд Кузяев галзуу цохьсон чинь тэр хүчтэй цохилтыг шууд элгэндээ тэврээд авчихсан. Монако ч энэ хаалгачаа алдаж мэдэх нь дээ.

Цаг дуусахаас 5 минутын өмнө цэнгэлдэх жинхэнээсээ нурлаа. Загоев бужигнуулаад Фэрнандэст хаясныг бразил залуу мөргөөд 2-2. Оросын түүхэнд хамгийн "хөгшин" гоол. Оросоор ярьдгүй тоглогч Сборнаяг цэнгэлийн далайд умбуулав. Би Хорватыг дэмжиж байсан ч нөгөө талаар 2 супер хаалгачийн тулааныг харахыг бас хүсээд байх шиг.

Ингээд пэналти цохих болжээ. Аль аль нь өмнөх шатанд пэналтигээр ялсан. Тэр хэрээр туршлагатай ч байгаа, сэтгэл зүй ч сайн байгаа. Аль ялсан нь түүхэнд Аргентинтай хамт бичигдэх болно. Тэд 1990 онд Югослав, Италийг дараалан пэналтигээр хожиж байж.

Хорватыг дэмжиж байсны хувьд Субашич эвгүй үсрээд өнөөхөө гэмтээчих вий гэж айгаад л. Орос эхэлж цохих болжээ.

Смоловын царай нэг л биш ээ. Хулгасан, шийрэгнэсэн, тээнэгэлзсэн. Үнэхээр ч тэр алдчихав. Ямар ч сул цохив, 10 жилийн хүүхэд ч хаачихаар.

Брозович дайчин харагдаж байноо. 1-0.

Загоев их өөртөө итгэлтэй харагдана 1-1. Яагаад тэр эхэлж цохиогүй юм бол. Гараа сайн бол бариа сайн гэдэг шд. Бусад нь зориг орно.

Ковашич баруун доод үзүүр лүү гүйлгэсэн ч.. Акинфеев хаачихав. Ингээд бүх юм шинээр эхэллээ. Бөөндөө үзсэн цонхынхон маань За одоо цохих хүн аймаар дарамттай цохино доо гээд л.

Тэд хөлбөмбөг гадарладаг ажээ. Нөгөө гоолын баатар Фэрнандэс ёстой тааруу цохьсоон. Гоол хийсэн хүн гэхэд ямар итгэлгүй цохив оо. Хаалганаас гадуур өнхрүүлчихсэн.

Модрич зоригтой байнөө. 2-1. Игнашевич Вида нар гоолдоод 3-2.

Кузяев зүүн тал руу цохиод тэнцүүлж чадсан. Хорватын 5 дахь хүн гарч ирэв. Мэдээж Ракитич. Тэр л Дани дээр шийдвэрлэх цохилтыг хийж багаа аварсан. Манцукич бага зэрэг зовиуртай байгаа байх, 11 цохих 5 хүн дунд гарсангүй.

Ракитич зүүн тал руу цохилоо. ГООЛЛЛЛ.

Хөлбөмбөгийнхөө хувьд ганган тоглолт энэ хэзээ ч биш. Гэхдээ сонирхолтойгийнхоо хувьд дээд зэргийн сонирхолтой тоглолт байлаа. Орос мөрөөдөл ингээд замхрав.

Гэхдээ тэдэнд бүх дэлхий мэхийн ёслох ёстой. Тэмцээнийг урьд хожид байгаагүйгээр сайхан зохион байгуулж байгаа, баг нь хэсгээсээ хасагдана гэж байсан ч гараад зогсохгүй аварга болох гэж ирсэн Испани гэж арван таван толгойтой атгаалжин хар мангасыг цулбуурдаж чадсан. Өнөөдөр ч гэсэн тэд Хорват гэсэн цомын төлөөх нууцхан кандидатыг бараг л хазаарлав. Бүх 32 баг дундаа хамгийн адагт бичигдэж байсан тэднийг хэн энэ хүртэл явна гэж санах билээ. Kudos. Chapeau.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Nomer 10 » Sun Jul 08, 2018 7:06 pm

Бразил - Бельги

Олон хүн энэ тоглолтыг дэлхийн аваргын урьдчилсан финал гэж тооцож байсан. Үнэхээр ч шөвгийн 8 хүртэлл багуудын туулж ирсэн замыг харвал тэгж хэлэх үндэстэй. Франц хэсэгтээ тодроогүй, Аргентинд 3 гоол алдсан. Англи Хамэсгүй Колумбыг ядарч хожсон. Хорватыг бас Дани дээр сөхрүүлж болох баг гэдгийг бүгд харсан. Харин энэ 2 багийн хувьд байдал өөр.

Бразил тоглолтоос тоглолтод яван чангарсаар ирсэн бол Бельги тэмцээн эхэлсэн эхний өдрөөсөө л ямар зорилготой Орост ирсэн гэдгээ үйлдлээрээ хэлсэн. Гэхдээ тэд Япон дээр бүдрэх шахсан. Тиймээс ч нөхцөл байдлаас улбаалж Бразил бага зэрэг фаворит талдаа нэрлэгдэж байлаа.

2 багийн гарааг сонирхоход Бельги Япон дээр 3 гоол хийж хожсон багаа талбайд гаргасан байлаа. Чадли, Фэллайни нар гараанд гарсан гэсэн үг. Харин Бразилаас торгуулиас болоод эрхээ хасуулсан Касэмирогийн оронд Фэрнандиньо оржээ. Мөн гэмтэл нь илааршсан Марсело эргээд ирж.

2 баг анхнаасаа л нудралцаад эхэлсэн. Ер нь их гоё тоглолт болох шинжтэй дэг шүү. Дэлхийн аварга болох гэж байгаа 2 багийн тулаан иймэрхүү л шимтэйхэн болмоор доо.

Ээлжилж дайраад л. Анхны том боломжийг бразилчууд үүсгэв. Бразилын франц легионер Сильва булангийн цохилт дээр өөрт нь ирсэн бөмбөгөнд самгардчихсан. 3-хан метрийн зайнаас тэр шон оночихсон юм. Жаахан бэлтгэлтэй байсан бол гоол болчих бсан даа.

Хэдхэн минутын дараа Бельги булан авав. Тэд үүнийгээ гоол болгож чадсан. Компани зөрчихсөн, харин Фэрнандиньогийн баруун гараар дамжаад гоол оров. Ингээд хэн нь эхэлж хийх бол гэсэн олон шаанс гарч байсан тоглолтын эхний гоолыг Улаан чөтгөрүүд хийв.

Энэ гоол тэднийг хурцлав бололтой, бөмбөг авах бүртээ маш хурдан сөрөг хийж байлаа. Азар, Лукаку, Дэ Бруин гэсэн гурвал ямар ч сүрлэг юм, яасан ч айхтар контрддог юм. Үнэхээр ямар ч хамгаалагчдын үнхэлцэг хагалчмаар гурвал юм аа.

32 дахь минутад талбайн голд бөмбөг авсан Лукаку өөрөө элдээд нэлээн урагшлав. Замдаа таарсан 2 ч бразил тоглогчийг өнгөрөөгөөд дахиад 2 тоглогч өөр лүү нь чиглэх үед баруунд суларсан Дэ Бруинд бөмбөгөө хаялаа. Өнөөх нь ч хурдан гэж жигтэйхэн, нэг тууснаа урт буландаа шууд цохисон. Аллисонд хаах ямар ч боломж байсангүй ээ. Төгс контр, төгс гүйцэтгэл. 2-0.

Нэмж гоол оролгүй байсаар эхний үе дууссан. Гэхдээ 2 талаас дахиад харилцан дайрсаар бсан даа. Энэ дэлхийн аваргын хамгийн сонирхолтой 1-р хагас энэ тоглолтод өрнөсөн бх аа.

Боломжуудыг гоол гэж тооцсон бол бараг 4-4 гэхээр үр дүн харагдсан. Бельгичүүдийн давуу тал нь боломжоо ашиглах тал дээрээ илүү баг нь байлаа. Тиймдээ ч тэд тэргүүлэх нь зүй ёсных. Яахав 1 гоол илүү орчихсон байж мэднэ.

2-р үе эхлээд Селесао бүтэн багаараа урагшлав. Бельгичүүд хамгаалалтдаа гоцолж анхаарахаас өөр арга байсангүй. Удалгүй Нэймар 11м авах ёстой бсан хэмээн зарга үүсгэсэн ч амжилтыг олсонгүй. Нөхөр тэмцээний турш хэвтсээр байгаад хөлбөмбөг сонирхогчдын дунд төдийгүй шүүгчдийн дунд ч нэр хүндээ алдаж байгаа бололтой. Уг нь ч эхний хагаст бас нэг эвгүй унагасан, аль нэг дээр нь 11 өгүүл өгчихөөр л харагдсан даа.

Хэдхэн минутын дараа харин Бразил зайлшгүй 11м авах ёстой байлаа. Жесүсийг Компани бөмбөггүй байхад нь жийгээд унагачихсан юм. Шүүгч бичлэг үзнэ гэнэ. За хаашдаа пэналти болсон гэж байтал өгдгүй бн шүү. ВАР өнөөдрийг хүртэл үүргээ онцсайн гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр яаж байгаам болоо.

Тоглолт цааш өгөө аваатай үргэлжилсээр энэ хэвээрээ дуусах нуу даа гэж байтал сэлгээгээр орсон Рэнато Аугусто мөргөж 2-1 болгосноор үлдсэн хэдэн минут үнэхээр байлдаан болох нь дамжиггүй болов.

Зүрх зоригтой болсон бразилчууд зогсоо зайгүй пулёмотоор шүршиж эхэллээ. Фирминьо, Нэймар, Паулиньо, Коутиньо нар маш том боломжийг алдацгаасан. Заримд нь гэхдээ Куртуа аймаар хаасан. Энэ өдөр ер нь бельги хаалгачийн өдөр байсаан. Аймшигтай довтолгоонуудыг улаан гараараа няцааж байсан шүү. Эхний үед Коутиньогийн нэг аймшигтай буудалтыг хааснаа хэлэхээ мартчиж.

Сандарсан Мартинэз сүүл рүүгээ Лукакугаа суулгаж, хамгаалалтдаа анхаарч эхлэв. Ингэж аймаар дайрч байхад 1 гоол алдчвал хэцүүдмээр л юм. Гэхдээ тэр бат хамгаалаад дуусгая гэж бодсон бололтой. Түүнийг энэ дэлхийн аваргаар in game couching талдаа хамгийн шилдэг нь гэж нэрлээд байгаа. Япон дээр 25 минутад 3 гоол хийгээд барьсныг харвал тийм ч юм шиг.

Бельги дасгалжуулагчийн зөв байжээ. Тэр ямар ч байсан торгоосоор цаг дуусгаж чадав. Хөлбөмбөгийн эх орон Бразил ингээд бас мултрав. Тэд уг нь тэнцүүлэх бүр илүү гарах боломжтой байсан ч чадсангүй. 26 удаа хаалга руу цохиод 8 удаа цохисон багт хожигдсон гэхээр харамсалтай ч юм шиг. Гэхдээ хөлбөмбөгийг олон цохисноор нь биш эффэктив байдлаар нь дүгнэдэг болохоор энэ хожил Бельги дээр очих ёстой.

Цаг хугацаанд хавчигдаад бүх содон мөчийг буулгаж чадсангүй. Энэ тоглолтыг үзээгүй хүмүүст нөхөж үзэхийг зөвлөж байна. Хөлбөмбөгийн тоглолт гэж ийм бдаг юм гэдгийг харуулсан тоглолт байлаа.

Сая жаахан стат харж суулаа л даа. Бразил, Аргентин, Герман 3 гурвуулаа хагас шигшээ рүү орж чадалгүй хасагдаж байсан түүх хэзээ ч байгаагүй аж. Тэмцээн эхэлж байхад л энэ 3 гурвуулаа нээлтийн тоглолтдоо бүдэрч байсан, ийм тохиолдол түүхэнд байхгүй гээд шуугиж байсан даа. Олон олон сонин содон үйл явдалтай дэлхийн аварга шүү.

Дэ Бруин багийнхаа 9 дэх гоолдогч болсон гэнэ. Өмнө нь 2006 онд Итали аварга болоход 10 өөр тоглогч гоол хийж байж. 1982 онд Франц бас ийм үзүүлэлт харуулж байж.

Өмнөх тоглолтод Уругвай мөн хасагдсан тул ингээд дэлхийн аварга маань Европын аварга болж хувирав. Хагас шигшээд үлдчихээд байгаа 2 баг, одоо тоглох 4 баг бүгд хөгшин тивийнх. Энэ бас нэгийг хэлэх байх аа. Хөлбөмбөгт өрсөлдөөн чухал.

2002 оны аварга Selecao SeleCiao болон хасагдсанаар сүүлийн жилүүдийн дэлхий, Европын аваргуудаас Франц л тунаж үлдлээ. Тэртээ 1966 онд дэлхийн аварга болж байсан Английг эс тооцвол дандаа шинэ цэргүүд аваргын төлөө үлдэж. Сонирхолтой хэрэг шүү.

Татарын нийслэл Казань хот ийнхүү дуулиан шуугианаар дүүрэн тоглолтуудыг дэлхий дахинд толилуулсаар хөшгөө хаалаа. Энэ л газар Солонгос Германыг гэр лүү нь буцааж шившигтэй нь хутгасан. Энэ л хотод Франц Аргентины хооронд дуулиант хоккэйн тоглолт болж, эцэст нь агуу Месси ганцаараа тусдаа нисч нутагтаа очсон. Энэ л цэнгэлдэхэд тэгвэл дэлхийн рекорд аварга Жога Бонито Куртуад онхолдов.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Nomer 10 » Sun Jul 08, 2018 7:06 pm

Франц - Уругвай

Нижний Новгород. Дэлхий дахинд шуугиан тарьсан хот. Юугаараа гэж үү. Месси хэрхэн Хорватад мад тавиулахыг бүх дэлхий харсан тоглолт энэ хотод болсон юм. Өчигдөр тэгвэл бас нэгэн том тоглолт энд болов. Дэлхийн аваргын хагас шигшээд үлдэхийн төлөө аварга авахаар зорьж буй 2 багийн тулаан.

Кавани тоглолтод орохгүй нь бат болжээ. Энэ бол уругвайчуудын хувьд маш хүнд мэдээ. Түүнгүйгээр довтолгоо яанам бэ. Тэр Португалтай тоглохдоо гэмтэл авч гарсан. Гэхдээ дасгалжуулагч Табарэс зөв тактикаа бэлдсэн биз ээ.

Францын хувьд Матуйди шар картны улмаас тоглолтыг өнжих болж оронд нь Толиссо гараанд гарчээ. Дасгалжуулагч Дэшам 7 тоглолт дараалан ялах гэж ирсэн гэдгээ тэмцээний өмнө мэдэгдсэн. Яах нуу, харий даа.

Шөвгийн 16-д энэ 2 баг нэг нь Мессиг, нэг нь Роналдог нутаг буцаасан. Аль аль нь маш гоё тоглолт болон түүхэнд үлдсэн. Том багуудын тулаан цаанаа л нэг амттай бдаг даа.

Уругвай Португалтай тоглодгийн нэгэн адилаар 4-4-1-1 формэйшнээ сонгосон байлаа. Хамгаалалтдаа илүү их анхаарах тактик. Хүмүүс нь хойш их татахаар Франц ч мэдээж бөмбөгөө туун урагшилж эхэлсэн.

Уругвай гэхдээ үе үе сөрөг хийж франц хамгаалалтыг төгс биш гэдгийг баталж байлаа. Их л ойрхон тоглолт болох мэт.

15 дахь минутад Францаас Мбаппэ маш том боломжийг алдав. Жиругийн пассыг тэр гав ганцаараа байсан хэрнээ шууд мөргөөд хаалганы дээгүүр сүнгэнүүлчихсэн. Уг нь тогтоогоод хөлөөрөө өшиглөсөн бол түүнд цаг ч хангалттай байлаа, гоол ч бараг бат байсан биз.

Энэ тоглолтыг шүүсэн аргентин шүүгч өөрөө ч биерхүү гэж жигтэйхэн юм, тэр хэрээр бусдыг өөр шигээ санаж хэр баргийн алдааг тоохгүй юм. Суарэз Паварыг хажуугийн шугам дээр унагахад шар карт бол байж л блаа. Тивийнхээ улсыг дэмжээд байгаамуу ч гэмээр. Ер нь бол ийм тоглолтыг өөр тивийн шүүгчээр шүүлгэх нь зөв л дөө.

Эхний үе дуусахаас өмнө Гурван өнгөтнүүд нэгэн стандартыг хийлээ. Баруун талаас цохисон энэ чөлөөт цохилт ёстой зальжин хувилбар явсан даа. Харваас тэд маш олон удаа үүнийг давтсан мэт. Гризманн цохихоосоо өмнө зогтуссан. Тэнгэрийн цэнхэр өнгөтэй арми тэр чигээрээ хаалга руугаа ханарав. Яг энэ мөчид Гризманн цохиод Варанэ дагзаараа хаалга руу мөргөчихсөн.

Францууд ингээд Уругвайн эсрэг 5 тоглолт дараалаад гоолдож чадахгүй байсан хар амжилтаа эцэслэв. Одоо статистик аль талд үйлчлэх бол?

Уругвай 1966 оноос хойш эхэлж хаалгандаа гоол алдсан л бол тэр тоглолтоо авч чаддаггүй гэнэ. Тэгэхээр энэ тоглолт ингээд тодорхой болчвуу. Гэхдээ нөгөө талаас нь харвал тэд 66 онд гоол алдчаад нөхөж бариад хожиж бсан баг нь Франц гэнэ. Түүх давтагдах болов уу?

Уругвай энэ гоолоос 3 минутын дараа стандартаас бараг тэнцүүлэх шахсан. Какарэсийн мөргөлтийг Лорис янзтай хааж багаа аврав.

2-р хагаст Уругвайг довтлох болвуу гэтэл байдгүй шүү. Хойш татаад байхаар чинь эсрэг баг нь урагшаа тоглолгүй ч яахав.

Табарэс гэхдээ мэдээж сэлгээгээ хийлгүй яах вэ. Давхар солилцоо хийсэн. Харамсалтай нь тэд гоол хийх биш, харин алдаж орхив. Гризманны хориод метрээс цохисон нэгэн цохилтыг хаалгач Муслэра хажуу тийш нь гаргадаг баатар болох гээд гарнаасаа ойлгоод хаалгандаа алдчихсан.

Иймэрхүү алдааг хаалгачид энэ дэлхийн аваргаар их гаргаж байгаа. Гэхдээ сүүлд сонсоход Муслэра хэдхэн хоногийн өмнө өвөө дүү 2-оо ослоор алдаад сэтгэл санаа нь тогтворгүй байсан бололтой.

Гризманн гоолдох л юм бол Франц хожигддоггүй гэнэ. Тэгэхээр энэ тоглолтын хувь заяа шийдэгдсэн гэсэн үг үү, тээ.

Тийм ээ, шийдэгдэж. Үлдсэн хугацаанд Уругвай юу ч хийж чадсангүй байсаар тоглолт өндөрлөсөн. Нэг таагүй зүйлийг үзэгчид харсан нь мөнөөх шинэ од гэгдэж байгаа Мбаппэ яг Нэймар шиг жүжиглэж эцэстээ өөрөө шар картаар торгуулсан явдал байлаа. Фэнүүдийнхээ дунд нэр хүндээ алдах ч залуу хүнд дэмий дээ.

Ер нь бол хожих ёстой баг нь хожсоон. Францчууд ялахын хүслэнгээр жигүүрлэнхэн байсан бол Уругвай нэг л үхээнц, үхтлээ хамгаалж байгаад пэналтигээс азаа үзэх гээд байгаа ч юм шиг тоглосон. Кавани нь сэтгэл өвдтөл үгүйлэгдсэн биз. Тэр байсан бол бид арай илүү өндөр түвшний хөлбөмбөгийг үзэх байсан байх аа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Ultra Madridista » Sun Jul 08, 2018 9:36 pm

Варан маань яалтачгүй өнөө цагийн хамхгийн шилдэг хамгаалагч болжээ .Касемирогүй Бразил ийм л байгаа юм даа .Төвд Лукаку зүгээр идэж уулаа Касемиро байсан бол Бразил шалгарах байлаа дэлхийн шилдэг тасалгааны хагасын нөлөө аймар байна даа .Куртуа бол ДДХ г марттал хаалтууд хийлээ дээ .Хорват хэрвээ түрүүлвэл Модрич шилдэг тоглогч авах байх .Англи угаасаа Хорватын хагасуудыг барахгүй .Ямар ч байсан Реалыханд бол сайхан дэлхийн аварга болж байна даа .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Reda » Mon Jul 09, 2018 8:03 am

Realist wrote:Одоо нээрээ Англид боломж утгаараа бодитой болоод ирчлээ шүү. Хорватыг бол хожих л юм байна.

Харин тэглээ. Ганц Хорваттай таараад финалд гэхээр.
Хорват шиг багтай уулан 16 юмуу азтай блаа гхд 8-д таарна тгд дараа нь илүү чанга багтай уулан таарах ёстой.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Seikoni » Mon Jul 09, 2018 8:34 am

Барнаба Шөвгийн 4 гээд сэдэв нээхгүй юм уу?
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2018

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests