Knockout stage: QUARTER FINAL

Орост ямар баг түрүүлэх бол?

Moderator: Realist

Аль тоглолт нь хамгийн үзүүштэй, шуугиан дагуулсан, гал гарсан тоглолт болох вэ?

Франц-Уругуай
9
43%
Бразил-Бельги
7
33%
Швед-Англи
2
10%
Орос-Хорват
3
14%
 
Total votes : 21

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Nobun@g@ » Mon Jul 16, 2018 10:08 am

Маш сайхан дэлхийн аварга боллоо доо. Манай Орос хөрш маань зохион байгуулалт гэдгийг бас үзүүлсэн байна шүү.
Франц дэмжигчдэдээ баяр хүргэе. Белги болон Хорватын хувьд ч гэсэн мундаг л амжилт үзүүллээ. Англи яахав боломжийн хаха...
Миний хувьд, хэрвээ медалийн төлөө Белги, Хорват 2 тоглосон бол бас л гоё тоглолт болох байсан гэж бодлоо...

Ер нь тэгээд дэлхийн аварга, цомын тэмцээнүүдэд хийгүй, баланс сайтай багууд л хол явдаг санагддаг.
Энэ дэлхийн аваргаар миний хувьд, Франц, Хорват, Белги яалт ч байхгүй мундаг байсан.
Харин дараагийн сайн баг гэвэл Уругвай байлаа гэж бодсон. Франц л бүгдийг нь хожоод байснаас биш бусад таарсан багуудаа хожсон.

Байнга тогтвортой оролцдог Аргентин, Герман гэсэн том багууд анхнаасаа л бүтэлгүй байсан.
Итали маань ч бүр шалгараагүй гэхээр хөлбөмбөг ч үнэхээр агуу багийн спорт байгаам шүү...
Бразил, Испани 2 бас эхнээсээ л нэг асуудалтай харагдаад байсан. Аль алинд нь дасгалжуулагчдын асуудал байна.
Олон од тоглогчидтой амбиц өндөртэй багууд угаасаа хэцүү байдаг байх л даа... Харин Англи боломжийн байсан. Сүүлд хүрлийн төлөө хичээх л ёстой байсан юм.
Гэхдээ Англи яагаад ч юм анхнаасаа бүтэлгүй байх юм шиг бодогдоод байсан ккк
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Gunnerz » Mon Jul 16, 2018 11:00 am

Хичннээн бөмбөг бөөрөнхий ч тоглолтын чанар агуулга зангарга сэтгэл зүй хувийн ур чадвар төө илүү байлаа
Илүү баг нь хожлоо хэн ч аваргуудыг үгүйсгэхгүй байх
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Gunnerz » Mon Jul 16, 2018 11:55 am

Ер нь тэгээд хасагдах шатаа бүгдийг нь нэмэлт цаг пенээр хожиж гарч ирсэн баг ДА болуул хөлбөмбөг утгаа алдана
Хамгийн хэцүү тоглолт агуу мэссигийн арг байж дээ ингээд харахад
Last edited by Gunnerz on Mon Jul 16, 2018 12:02 pm, edited 1 time in total.
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Gunnerz » Mon Jul 16, 2018 11:59 am

Ллорис зайлуул **н** алдаа гаргаад алтан бээлийгээ алдлаа куртуатай адилхан зөндөө чухал хаалтууд хийсэн шд
Дээр нь модрич шилдэг тоглогч авлаа шудрага шагнал үнэхээр класс байсаан
Энэ тэмцээний хамгийн их гүйсэн км-ээр нэгт байна лээ мундаг
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby someone » Mon Jul 16, 2018 12:24 pm

Villa_Bayaraa wrote:Гризманд их дуртай боллоо... үнэхээр сайн тоглогчоос гадна талбай дээр болон талбайн гадна гаргаж байгаа характер нь их даруу төлөв их сайн залуу шиг харагдлаа...


Гоолын баяр нь л таалагддаггүй. Өрсөлдөгчөө даапаалаад байгаам шиг... Бусдаар бол гайгүй залуу.
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby zigo » Mon Jul 16, 2018 12:29 pm

someone wrote:
Villa_Bayaraa wrote:Гризманд их дуртай боллоо... үнэхээр сайн тоглогчоос гадна талбай дээр болон талбайн гадна гаргаж байгаа характер нь их даруу төлөв их сайн залуу шиг харагдлаа...


Гоолын баяр нь л таалагддаггүй. Өрсөлдөгчөө даапаалаад байгаам шиг... Бусдаар бол гайгүй залуу.

угаасаа л ийм слеб хийдэгшд. даапаалах нь ч хаашаа юм бэ. зүгээр л нэг тоглоомны баатарыг дүрсэлж байгаа юм гэсэншд
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby zigo » Mon Jul 16, 2018 12:31 pm

ллорис азгүй тахиа ккк
тоглолтыг эхлээд мнб дээр үзэж эхэлсэн чинь нанжид хорватыг дэмжиж тайлбарлаж байгаа нь илт мэдрэгдээд дургүй хүргэдэг юмдаа. пеналти дээр улайм цайм булангаас өгсөн дамжуулалтыг савж ирээд гараараа цохисон байхад хэвийн гар, пеналти өгөхгүй нтр... шал дургүй хүрээд шууд сувгаа сольж нтв үзэв. хаха тэгэнгүүт балжаа агаа нь бараг тоглогч болгоны хувийн амьдралаас цухас дурдвуу яав. хаха одоо тайлбарыг мэргэжлийн түвшинд аваачих хэрэгтэй болжээ. ийм гоё тэмцээн бүтэн сар дамжуулаад, финалыг нь үзүүлэхдээ үнэндээ л сонголтгүй болгож байнашд. уг оюу-од, батцэнгэл 2 нь тайлбарласан бол хамаагүй давгүй сонголт байсандаа.
нанжидын хувьд номын дууг нь сонсож, практикт хэрэгжүүлж яваа гэсэндээ тоглолтын явц, нөхцөл байдал, тактикын талаар овоо зөв юм яриад байсан чинь эргүүтэж миний хувьд ранк нь навс унав. хаха

зиа за, хэдийгээр францыг аврага авна гэдэгт итгэлтэй байсан ч хэлээ хазсаар финал дуусгалаа. тиймдээ ч элдэв хэл амгүй аврага боллоо. хэхэ мухар сүсэг гэхүү, үнэхээр л ингэж санагдаад бдаг юм. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby someone » Mon Jul 16, 2018 2:18 pm

Чи өөрөө очоод тайлбарлаач! Хаха
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby !~MuRuN~! » Mon Jul 16, 2018 2:18 pm

someone wrote:
Villa_Bayaraa wrote:Гризманд их дуртай боллоо... үнэхээр сайн тоглогчоос гадна талбай дээр болон талбайн гадна гаргаж байгаа характер нь их даруу төлөв их сайн залуу шиг харагдлаа...


Гоолын баяр нь л таалагддаггүй. Өрсөлдөгчөө даапаалаад байгаам шиг... Бусдаар бол гайгүй залуу.


https://www.youtube.com/watch?v=aivJo6tFlPo
Blue is the colour, football is the game
We're all together, and winning is our aim
So cheer us on through the sun and rain
'cause Chelsea, Chelsea is our name
User avatar
!~MuRuN~!
Челси фен
Челси фен
 
Posts: 1320
Joined: Thu Jan 06, 2011 12:52 pm
Location: ...

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Цогоо » Mon Jul 16, 2018 2:19 pm

Зиго нээрээ тайлбарлаж байсан бил үү? Боловсролоор гардаг байхад?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby zigo » Mon Jul 16, 2018 2:58 pm

үгүйээ, тайлбарлаж байгаагүй. манай нэг найз олон жилийн өмнөөс намайг тайлбарлаач, тайлбар таалагдахгүй байна гээд л байдаг юм. хэхэ мань хүн хөлбөмбөгийг маниасаа илүү мэддэг болохоор манийгаа үнэлдэгт нь баярладаг л юм. гэхдээ хэн дуртай нь тайлбар хийж чадна гэж бододгүй болохоор өөрийгөө чадна гэдэгт ч итгэхгүй байна.
уг нь манайхан тайлбар хийгээд арван хэдэн жил боллоошд. алдаа засаж, сайжраад мэргэжлийн түвшинд хүрвэл хүрэхээр шд...
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby El Payaso » Mon Jul 16, 2018 3:24 pm

Гриззийн хувьд нэг их лидершип сайтай гэж бододгүй байсан энэ багтаа яалт ч үгүй ахмад лидер нь болохоор бас бусаддаа аятайхан үлгэрлээд гоё тоглож байна лээ. Таалагдсан. Бас Погба хувь хүн нь аятайхан тоглогч юм шиг санагдсан. Харагдаж байгаагаасаа арай өөр гэх юм уу. Перутэй тоглосны дараа Перугийн фокс спорт билүү асуулт асуусан шууд Англиар яриж байна лээ. Итали, Англи, Испани хэлтэй гэв үү.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby El Payaso » Mon Jul 16, 2018 3:29 pm

Өчигдөр гэхдээ тэр эхний гоол дээр алдаа бхгүй бхад шүүгч фрий кик өгсөн л санагдсан.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Gunnerz » Mon Jul 16, 2018 3:31 pm

Араас нь торгуулийн цохилт ярихгүй юм уу
Хүчтэй багыг аз ивээдэг юмаа
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby zigo » Mon Jul 16, 2018 3:32 pm

тэр ч харин нэг тиймэрхүү юм болцон шүү. мань хүн мэдрэмжээрээ л алдаа авчихсан
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby zigo » Mon Jul 16, 2018 3:32 pm

Gunnerz wrote:Араас нь торгуулийн цохилт ярихгүй юм уу
Хүчтэй багыг аз ивээдэг юмаа

торгуулийн цохилт бол ёстой маргаангүйээ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Цогоо » Mon Jul 16, 2018 3:51 pm

Шүүгчийн харж байсан өнцгөөс алдаа шиг л харагдсан байх л даа. Эхлээд харахад ч тэгж л санагдсан. Эргүүлж тойруулаад удаашруулаад эхлэхээр л мэдэгдсэн.

Торгуулийн цохилт дээр бол маргаан байхгүй. Тээр холоос ирж байгаа бөмбөгийг гараараа цохьсон шүү дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Devil 7 » Mon Jul 16, 2018 4:29 pm

El Payaso wrote:Гриззийн хувьд нэг их лидершип сайтай гэж бододгүй байсан энэ багтаа яалт ч үгүй ахмад лидер нь болохоор бас бусаддаа аятайхан үлгэрлээд гоё тоглож байна лээ. Таалагдсан. Бас Погба хувь хүн нь аятайхан тоглогч юм шиг санагдсан. Харагдаж байгаагаасаа арай өөр гэх юм уу. Перутэй тоглосны дараа Перугийн фокс спорт билүү асуулт асуусан шууд Англиар яриж байна лээ. Итали, Англи, Испани хэлтэй гэв үү.
Англид өмнө нь 16-19 хүртлээ бсан+ 2 жил гэхээр асуудалгүй блгүй дээ

Sent from my SM-G920F using Tapatalk
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby rednasca » Mon Jul 16, 2018 5:11 pm

Францын 2 ч тоглолт дэргэдээс харлаа...
Грийзманыг магтууштай байлаа...
Зовлон багатай, сийрэг тоглолттой юм...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Yes Man » Mon Jul 16, 2018 5:33 pm

Devil 7 wrote:
El Payaso wrote:Гриззийн хувьд нэг их лидершип сайтай гэж бододгүй байсан энэ багтаа яалт ч үгүй ахмад лидер нь болохоор бас бусаддаа аятайхан үлгэрлээд гоё тоглож байна лээ. Таалагдсан. Бас Погба хувь хүн нь аятайхан тоглогч юм шиг санагдсан. Харагдаж байгаагаасаа арай өөр гэх юм уу. Перутэй тоглосны дараа Перугийн фокс спорт билүү асуулт асуусан шууд Англиар яриж байна лээ. Итали, Англи, Испани хэлтэй гэв үү.
Англид өмнө нь 16-19 хүртлээ бсан+ 2 жил гэхээр асуудалгүй блгүй дээ

Sent from my SM-G920F using Tapatalk

Шууд испаниар ярьж байсан гэх гэсэн байх аа... Испанид ерөөсөө сурч байгаагүй.... Тэгээд их сайн ярьж байна гэж магтуулаад байсан.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Devil 7 » Mon Jul 16, 2018 5:38 pm

Аан зөв..

Sent from my SM-G920F using Tapatalk
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Nomer 10 » Mon Jul 16, 2018 9:43 pm

Франц – Хорват

Эдүгээгээс 20 жилийн өмнөх Францын дэлхийн аваргаар 2 баг мандан бадарч байлаа. Нэг нь Зиданы тэргүүлсэн Франц байсан бол нөгөө нь Шукерийн манлайлсан Хорват байлаа. Замдаа таарсан болгоныг нидэрсээр тэд хагас шигшээд тулсан юм.

Энэ тоглолтод талбайн эзэд нь хожиж улмаар Бразилыг финалд дийлээд аваргалж билээ. Хожигдсон Хорват хүрлийн төлөө Холландыг ялж байв. Тэгвэл 20 жилийн дараа тэд дахин учраа таарчээ. Таарах таарахдаа бүр финалд.

Залуу насны ааг омог нь багтаж ядсан Гурван өнгөтнүүд дийлэх үү, эсвэл олон удаа дарийн утаа үнэртсэн туршлага ихтэй Ватрени хожих уу?

Финал хүртэл явж ирсэн замыг нь харвал Франц хэсгээсээ итгэл төгс биш ч хожиж явсаар нэгээр гарсан. Цаашаа дандаа хөлбөмбөгийн томчуулын зодгийг нь ханз татсаар энэ хүртэл явж иржээ. Тэд хэзээ ч 120 минут тоглосонгүй. 90 минутдаа багтаагаад бүхнийг дуусгаж байлаа. Тэднийг зогсоох баг ганц ч байсангүй, бүр сандаргасан ч үгүй гэвэл таарна. Аргентин дээр жаахан барьц алдсан ч мотивац сайтай гэдгээ харуулж төдөлгүй илүүрхсэн. Тэд эсрэг багаа тактикийнхаа дагуу тоглуулж байлаа. Тэр хэрээр жаахан уйтгартай, заваандуу тоглолтуудыг харуулсан. Хөлбөмбөгт ингэж заваарсан баг цом авдаг тал их бий шүү.

Хорват харин хэсэгтээ ааг бяр гээчийг утгаар нь харуулж илт тасархай тэргүүлсэн. Хэсгээсээ гараад харин тэд маш их зовсон. 3 тоглохдоо тус бүрт нь 120 минут тоглож, 2-т нь пэналти цохьсон. Нөгөө талаас ингэж зовсон баг бас их хол явдаг. Гэхдээ хасах шатны тоглолтуудыг ажих юм бол Франц энэ тоглолтын фаворит.

2 багийн гараа яг л гарах ёстой шилдэг 11 нь байлаа. Нэг сонирхолтой түүх байдаг нь 1982 оноос хойш Италийн Интер болон Германы Байернаас финалд заавал тоглогчид нь байдаг болчихоод байгаа. Энэ жилийн хувьд Интерийн Брозович Хорватын эгнээнд гараанд гарсан бол Байерны Толиссо Францын сэлгээнд сууж байлаа.

Тоглолтын шүүгчээр Аргентины Питана ажиллах болжээ. Тэр аль аль багийг нь шүүчихээд байгаа. Франц Уругвайг хождог тоглолтыг мөн Хорват Данийг тэр шүүсэн юм.

Хорватын шигшээг дэлхийн аваргын урьдчилсан шат дуусаад плэй-офф эхэлсэн хойно гар дээрээ өргөж авсан дасгалжуулагч Далич энэ удаад Францыг хожиж чадах болов уу? Хорват тэдэнтэй 5 тулахдаа нэг ч хожиж чадаагүй байгаа юм.

Би хувьдаа аль аль нь тактикийн тоглолт хийнэ, тэгсхийж байгаад 2-р үе дуусах хэрд жаахан дайралцах болов уу гэж бодож байлаа. Угаасаа ч Франц учиргүй нээх довтлоод унадаг баг биш гэдэг нь харагдсан. Хорватын хувьд 360 минут тоглосон, бас Францаас нэг өдөр дутуу амарсан тул тэгтлээ урагшлах нь юу л бол. Бензинээ тэд гамнах байх.

Гэтэл би буруу боджээ. Хорватад ядарсан шинж огт алга. Аль Орос дээр л хамаг тоглогчид нь доголоод хачин болж байсан даа. Тэд аймшигтай ширүүн аттаклаж байхийм. Күй мөн хачин аа.

4 сая элэг нэгтнээ баярлуулах гэж сүүлчийн тамираа цусандаа шингээгээд тэд энэ тоглолт руу яваад оржээ. Ер нь л сандаргаж бн шүү. Гэхдээ яг тийм гээд хэлчихээр том боломжийг бас үүсгэсэнгүй ээ. Францын нэг хөл эсвэл нэг толгой аюулыг зайлуулчаад байлаа.

18 дахь минутад Кантэ төвд бөмбөгийг аваад баруун талд явсан Гризманнд дамжуулав. Энэ үед Брозович түүн дээр алдаа гаргаж Франц чөлөөт цохилт хийх эрх олж авав.

Гэхдээ удаашруулалтаас харахад Брозовичийг такл хийх үед Гризманн дээш үсэрчихсэн жүжиг гусч бнаа. Энэ бол шүүгчийн маш буруу шийдвэр байлаа. Бараг Гризманн дээр шар карт өгчмөөр.

Шийдвэр бол шийдвэр. Гризманны хаалганы урдах бужигнасан түмэн лүү хаясан пассыг Манцукич талбайгаас гаргах гээд хаалга руугаа чихчихэв. Ингээд францчууд санамсаргүй байдлаар тэргүүлээд эхэллээ.

Хорватын хувьд барьц алддаггүй баг оо. Тэд өмнөх 3 тоглолтдоо бүгдэд нь эхэлж гоол алдчаад нөхөж барьж хожсон. Үүнийгээ тэд дахиад л харуулав.

Зүүн талаас Модричын урт буландаа өгсөн стандартыг Манцукич өөдөөс хараад 16-ийн шугаман дээр зогсож байсан Перишичэд өгөв. Тэр шууд нэг дарж зай гарангуут солгой хөлөөрөө буудлаа. Коридороор урамтай ниссээр ГООЛ.

Ингээд бүх юм шинээр эхлэх болов. Хорват нээрээ гайхалтай юм аа.

Гэвч тэдний баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Перишичийн гар өөрийнхөө 11 дотор бөмбөгөнд хүрчихсэн. Видео бичлэгээр пэналтиг заалаа. Зөв шийдвэр байлаа.

Гризманн зүүн талдаа цохиод 2-1 болгосон. Тэр энэ дэлхийн аваргаар пэналтиг 3 цохиод 3 дахь гоолоо хийж байгаа нь энэ. Нөхөр гоолныхоо дараа талбайн захад очоод нөгөө сэлэбрэйшнээ хийв. Ноднингоос хойш нөхөр ингэдэг болчоод бгаа. Сая мэдэхнээ нөхөр Фортнайт гэдэг видео тоглоомын улаан фэн аж. Тэрэн дээр нь ингэж бүжиглэдэг юм гэнэ. Дэлхий даяар 100 сая хүн тоглодог нүсэр тоглоом юм бхаа. Дэлхийн аваргаар чөлөөт цагаараа энийгээ нүддэг бсан гэнэ лээ.

Ингээд эхний үе өндөрлөв. Францын тэргүүлэл зүй ёсных гэж хэн ч хэлэхгүй. Тэд довтолгоо хийж гоолдож чадсангүй. Шүүгчийн буруу шийдвэрээс болж чөлөөт цохилт олж авсан. Пассыг нь өөрсдөө гоолдож чадаагүй. Дараа нь пэналти. Хорватын хувьд тун харамсалтай. 65 хувьтай бөмбөг эзэмшээд хаалга руу 7 удаа цохьсон байхад Франц цор ганц цохьсон байх жишээтэй.

2-р үе эхлээд нөгөө л эхний үеийн дүр зураг харагдав. Ракитичийн нэг холын цохилтыг Лорис сайн хаасан. Дэшам удалгүй Хорватын төвийг тогтоож огт чадахгүй байгаа Кантэг солив. Нөхөр 2 дахь шараа авчих гээд бсан юм.

Дараахан нь тоглолт тун сонирхолтой үргэлжилж байтал талбайгаар дүүрэн цагаан хувцастнууд харайлгаж бнаа. 3 эмэгтэй, 1 эрэгтэй. Эрэгтэйг нь Ловрэн аймаар ууртай заамдаал хөөж бн. Эмэгтэйчүүдийг нь зохицуулагчид чирч гулдраал талбайгаас гаргав. Сүүлд сонсоход Путиныг эсэргүүцэж шоронд орсон Pussy Riot хамтлагийн дэмжигчид ажээ. Яаж тэд талбай руу нэвтэрч чадсан нь гайхмаар. Уг нь хамгаалалт их л чангатай дэлхийн аварга болж бгаа гэсэн дээ.

Энэ явдлаас хойш удалгүй тоглолтын хувь заяаг шийдсэн нэгэн гоол оров. Хорватчууд төвдөө бөмбөг алдахад Погба шүүрч аваад баруун тал руу Мбаппэд хаялаа. Нэгийн зэрэг тоглогчийг тэр өлхөн аргалах нь тодорхой. Хийдгээ хийгээд цааш хэсэг туугаад гол руу Гризманнд дамжуулахад нөгөөх нь цагаан шугам руу гүйгээд ирж байсан Погбад өгөв. Нэгэн цагт дэлхийн хамгийн үнэтэй тоглогч болж байсан хар залуу бодсон ч гүй шууд буудав. Хаалтанд ороод ойход 2 дахь оролдлогоороо тэр гоолдож чадсан юм. 2 хөлөөрөө тоглож чаддаг хүний хэрэг ч гарсан даа.

Франц урам оржээ. Хорватыг дахиад нэг сандаргасны дараа 65 дахь минутад Хэрнандэз зүүн талаар Манцукич Врьшалко 2-ыг аргалаад төв рүү пасслав. Мбаппэ пассыг хүлээж аваад Видаг хүүхэд шиг л дөнгөөд хориод метрээс маш хүчтэй буудав. Зүүн доод буланд гоол орох үед Субашич юу ч хийж чадсангүй.

4-хөн минутын дараа энэ тоглолтын 6 дахь гоол орлоо. Яаж гэж үү. Үмтити хаалгачдаа буцаагаад өгсөн пассыг цөлөхөд Лорист Москвагаас Парис орчихоод буцаад ирэх дайны хангалттай цаг байлаа. Гэвч тэр Манцукичийг хүлээсээр. Тулаад ирэх үед нь харин дарж хуурдаг баатар болох гээд зүүн тийш бөмбөгөө гаргатал өнөөх нь урт хөлөө тавиад гоолдчихдог байгаа. Германы болон Арсеналын Лэманн л нэг иймэрхүү алдааг гаргаж байдаг сан. Энэ хавраас хойш Кариусаас эхтэй мөн ч олон хаалгачдын бүтэлгүйтлийг харж бна даа.

Дахиад 20 минут, 3 гоол орсон тул нэмэлт цагтайгаа багадаа 25 минут байна. 2 гоол ороход хангалттай их хугацаа. Бельги Японд 25 минутад 3 гоол хийж байсан даа.

Гэвч Франц Япон биш ээ. Адаглаад л агаарын тулаанд ялагдахгүй. Нөгөө талаас Хорват ч сүүлчийн тэнхээгээ шавхжээ. Ингээд сүүлийн 60 жилийн хамгийн их гоолтой финал өндөрлөв. Тэртээ 1958 онд Бразил Шведийг 5-2-оор хожиж байсан юм.

Шүгэл дуугарахад 1 гоол хийж, 1 пасс өгсөн Гризманн уйлаад унав, арга ч гүй биз. Тэр энэ тоглолтын шилдгээр нэрлэгдсэн.

Дэшамын хувьд тоглогч болон дасгалжуулагчийн хувиар дэлхийн аварга болсон 3 дахь хүн боллоо. Бразилын Загалло, Германы Бэкэнбауэр нар өмнө нь энэ амжилтыг үзүүлж байлаа.

Хорватыг дэмжсэн миний хувьд Францын эхний 2 гоол орох ёсгүй байсан юм гэж дотроо бодсоор. Дэшам ч гэсэн тоглолтын дараа хэдий 4 гоол орсон ч баг нь төгс тоглолт гаргаагүйг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ эцсийн дүндээ ялах ёстой баг нь хожлоо. Хувь тоглогчдын ялгаа гарчихсан. Мбаппэг Хорватын хамгаалагчид хурдаар барсангүй дээ. Погба мангас байлаа.

Бельгичүүд Францад хожигдчихоод тэднийг анти хөлбөмбөг тоглож байна гэж ундууцсан. Үнэхээр ч эсрэг багаа яг таг хайрцаглачихаад хөлбөмбөгийн гоё сайхныг өөрөө ч гаргахгүй, өрөөлийг ч гаргуулахгүй байсан нь таатай бус байсаан. Гэхдээ анти гэвэл буруу. Яаж тоглох нь чухал биш, цом авах нь чухал. Франц харин ч цөөхөн боломжоо маш сайн ашиглаж гоолдож байсан. Хөлбөмбөгт энэ л чухал. Чи хийхгүй бол би хийнэ шүү дээ. Тэдэн шиг хасах шатанд 11 гоол хийснийг давж 12 гоолдсон улс хаана ч хэзээ ч байхгүй ээ. 10 оны нөгөө аймаар тики така гэхэд л бүх тоглолтоо ганцхан гоолоор л хожоод яваад бсан даа.

Мбаппэ тэмцээний шилдэг залуу тоглогч болжээ. Финалд гоолдсон тэр түүхэн дэх хамгийн залуу гоолдогчийн жагсаалтад 2-оор бичигдлээ. Түүний өмнө бичигддэг агуу Пэлэ Мбаппэ энэ хэвээр байвал би буцаад хөлбөмбөгийнхөө пүүзийг өмснөө гэж хошигносон бн лээ.

Дэлхийн аваргын шилдэг тоглогч нь Модрич болов. Зөв хүндээ очсоон. Түүнийг тэврээд явуулахдаа Колинда ерөнхийлөгч нүдэндээ доголон нулимстай хоцров. Түүнийг харахад хэцүүхэн байсан шүү.

Сая жаахан мэдээ харж суулаа. Парист гарууд дэлгүүр дээрэмдэж, цагдаа руу шил шидэж. Лион болон өөр хотуудад бас ийм үйлдэл гарч. Хаа газар гажиг гарууд их бх юм даа. Спортоос зөв таашаал авч болдгүй л юм бх даа.

Ингээд хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ эрин үе эхэллээ. Мбаппэ, Погба, Дэмбэлэ. Урдаа дан залуус. Варанэ, Павар, Хэрнандэз, Үмтити. Ардаа бас баахан залуус. Арваад жилийн өмнөх Испани л ийм бсан даа. 4 жилийн дотор 2 Евро, 1 дэлхий авч бсан. Франц 2 жилийн дотор 1 түрүү, 1 финал. Ирэх 4 жилд 2 түрүү авах өндөр магадлалтай болчлоо шүү.

Тогтвортой хамгаалалт, түргэн сөрөг довтолгоо, олдсон боломжоо гоол болгох чадвар. Дээрээс нь нэмээд дасгалжуулагчийн ур ухаан. Францыг аваргад хөтөлсөн хүчин зүйлсүүд нь энэ. Хэн ч тэдэн шиг байж чадсангүй. Аргентин, Португалыг хожсон Уругвай, Бразилыг хожсон Бельги эцэст нь өөртэй нь адилхан учраа бөхөө баглаж байгаад бавдаг Бат-Эрдэнэ аварга шиг барилдаантай Хорват. Энэ замаар явсан багийг хүлээн зөвшөөрөхгүй гээд яах юм бэ.

Хорватын хувьд алтан үе нь 1998 ондоо үлдэв. Мөнгөн медал авч мөнгөн үе болсон энэ баг 4 жилийн дараа эрс өөрчлөгдөх болно. Модрич, Манцукич, Субашич нар бараг ирэхгүй байх. Перишич, Ракитич 2 ч эргэлзээтэй. Гэхдээ тэд хүлээлтнээсээ илүү, бүр хол илүү давхисан. Хэн тэднийг финал хүртэл явна гэж санахав.

4-хөн сая хүнтэй ч дэлхийн аваргын төлөө тоглоно гэдэг зүгээр л гайхамшиг. Тэрбум хүнтэй улсуудыг хөлбөмбөг тоглож чаддгүйм, яршиг гээд орхиё гэхэд 80 сая хүнтэй Герман яав, 50 сая хүнтэй Испани яав. Тэд одоо нутагтаа хөлбөмбөгийн бурхад болсоон.

200 жилийн өмнө Оросыг дайлаар мордоод Наполеон бараагүй. Хойч үе нь харин Москваг эзэлж чадав. Тоглолтын өмнө Погбагийн багийн нөхөддөө хэлсэн үг үүнд чухал нөлөөлсөн гэх. Тэрхүү үгээр тоймоо өндөрлөе.

“Бидэнд мөрөөдөлдөө хүрэхэд 90 минут байна. Бидэнд түүхийн номонд бичигдэн орох 90 минут байна. Бидэнд Францыг бүжиглүүлэх 90 минут байна. Хүүхдүүд болон тэдний хүүхдүүд биднийг дурсан ярих болно”.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby El Payaso » Mon Jul 16, 2018 9:53 pm

Gunnerz wrote:Ер нь тэгээд хасагдах шатаа бүгдийг нь нэмэлт цаг пенээр хожиж гарч ирсэн баг ДА болуул хөлбөмбөг утгаа алдана
Хамгийн хэцүү тоглолт агуу мэссигийн арг байж дээ ингээд харахад

Харин манайх хөөрхий их хүнд нөхцөл байдалд байсан ч аваргуудтай боломжоороо л үзэж. Рохо **н** алдаа гаргасан Павардын азтайдуу цохилт гэх мэт жижиг зүйл дээр явчихсан л даа. Уг нь тэр Павардын гоол ороогүй бол гэж их боддог юм. Манайх яаг гоол оруулангуутаа хамгаалж эхлэх гэж байтал орчихсон. Яаг шигдээд суучихсан бол бас ч гэж сөрөг хийдэг багт гайгүй байх байсан байж магадгүй.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby zigo » Tue Jul 17, 2018 12:15 am

ядаж аврага болсон багт хожигдсон болохоор сэтгэлд жаахан өег байна уу? хэхэ тэр павардын гоол ороогүй бол ч үнэхээр эвгүй шүү.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Knockout stage: QUARTER FINAL

Postby Өсөхбаяр » Tue Jul 17, 2018 2:44 am

тэгээд манайх францыгаа хожоод гараад ирлээ гэхэд уругвай бельги дээр драмдаж чадахгүй байсан байх... ер нь тоглолт шал утаа, дээрээс нь самп ын гаргаж байгаа гараа сэлгээ нтр гэж нүд халтирмаар.. тэгээд францыг нухаад драм шаасаараан байгаад финалд ирлээ гэхэд хорватдуулаад дуусах нь тод байсан биз :ногоон: тэгээд 2 финалд дараалж нухуулсан гээд бүр хар стат гарах байж хаха
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10191
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2018

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest