Knockout stage: the round of 16

Орост ямар баг түрүүлэх бол?

Moderator: Realist

Re: Knockout stage: the round of 16

Postby Сайбо » Wed Jul 04, 2018 2:41 pm

Жавхаа wrote:
fond wrote:Уругвай ------------ Орос
Франц ------------ Хорват
Бразил ------------ Швед
Бельги ------------ Англи

Баруун талаас аль нэг нь финалд гарна гэхээр бас сонин харагдаж байна шүү.


Англи -Швед биш билүү

Зураасууд нь арай олон болчихож, тэрнээс зөв л дөө :ногоон:
Сайбо
 
Posts: 282
Joined: Mon Sep 23, 2013 10:48 am

Re: Knockout stage: the round of 16

Postby Reda » Wed Jul 04, 2018 2:57 pm

Хэндо ч Орос тоглогч бмаар л модон шүү.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Knockout stage: the round of 16

Postby Nomer 10 » Fri Jul 06, 2018 10:14 am

Хорват - Дани

Хорват хэсгийн тоглолтод хаашаа явж байгаа баг вэ гэдгээ харуулсан. Харин Дани хамгаалалтынхаа ачаар хэсгээсээ шалгарсан. Дасгалжуулагч нь хасаад хасагдаад явчдаг шатанд илүү довтолсон хөлбөмбөг харуулах нь зөв гэж ярьж бсан нь тоглолтын эхнээс биеллээ олж эхлэв болтой.

1 дэх минутад л булангийн бужигнаанаас тэд гоолдож орхив. Ийм тоглолт гоё болоод бдаг даа. Тактик гаргаж удаад байхгүй, улайрсаар л тоглолт дуусдаг.

Солиотой тоглолт болж бн даа. 3-хан минутын дараа дахиад л бужигнаан дунд гоол оров. Энэ удаад Хорват нь хийжээ.

Хөлбөмбөгт дараа нь гоолдсон баг сэтгэлзүйгээр илүү болдог. Тэр ч ёсоор Хорват тоглолтыг илүүтэй контролдож эхлэв. Гэхдээ том боломж олигтой гаргасангүй.

Даничууд үе үе эвгүй сөрөг хийж байлаа. Эхний үе тэнцээгээр дууссан нь эцсийн дүндээ шударга харьцаа.

2р хагаст харин скандинавчууд илүү баг нь байсаан. Харамсалтай нь гоол хийж чадсангүй. Үзүүр дээрээ ганц сайхан амьтантай бсан бол тэр олон довтолгоон нь төгсгөл дээрээ ирээд гацдаг байдал өөр бх бсан даа.

Хорват сүүл рүүгээ жаахан сэргэж ирсэн ч цаг дуусчихав. Ингээд энэ 2 баг Испани Орос 2 шиг илүү цагаар ажиллах болжээ. Ганцхан цагийн өмнө том сэнсаац үүссэн бол энэ удаад бас фаворит баг нь мултрах юм биш бгаа?

Энэ даничууд эрчийг нэгэнт авчээ. Нэмэлт цагийн эхний хагаст тэд бас л илүү баг нь байлаа. Харин цаг дуусахын өмнөхөн хаалгандаа хусчих шахсан шүү. Шмайхель чадвараа гаргасан.

2р үед Систо орж ирлээ. Ядарсан Хорватыг тэд нэгмөсөн дуусгахаар шийдэж. Багийнхаа цор ганц хар залуу ёстой л бужигнуулсан даа.

Дани хэзээ гоолдох бол гэж бтал эсрэг тал нь пэналти авчдаг бгаа. Модричын голоос ганган хараатай хаясан пассыг Ребич элдэж гүйсээр хаалгачийг тойроод хоосон хаалга руу чихэх гэтэл 2 ширхэг дани хөл жийж орж ирээд бусниулчив. Хэдий бөмбөгөө оносон ч тоглогчоо бас хусчихсан тул улаан өгөх ёстой. Шараар толгойг нь илэв. Нэмээд пэналтигээр торгож.

Модричын царай яг л Месси Роналдо нар алдах үедээ ямар бсан тэгж харагдаж блаа. Үнэхээр ч тэр алдчихав. 4-хөн минут болоод ялагч баатрын дүрээр тэд талбайг орхих блаа даа.

Пэналтигээс хэн нь гэртээ харихаа үзэх боллоо. Давуу тал Данид. Ингэж хэлэх 3 шалтгаан бий. Нэгт, тэд эхэлж цохино. Хоёрт, Модричыг Шмайхель хаачихсан бдаг. Гуравт, пэналти дээр том баг нь илүү нэрвтдэг. Жижиг багт алдах юм үгүй тул тун зоримог цохьдог.

Багийн ганц од Эриксен эхлэх нь зүйн хэрэг. Тэр л бусдыгаа уриалах ёстой. Зүүн тал руу тэр өшиглөлөө.

Субашич хаачдаг бн шүү. За тэгвэл Хорват давуу тал олж авах цаг. Харин хэн цохих вэ. Ганц довтлогч нь суучихсан. Нөөц довтлогч нь нутаг руугаа хөөгдчихсөн. Модрич алдчихаад байгаа. Ракитич юм болуу. Гол хүн нь зөвхөн тэр. Гол хүн нь хамгийн эхэндээ эсвэл хамгийн эцэстээ гардаг нь элбэг.

Бадель гараад ирвээ. Яг Эриксен шиг цохив. Шмайхель хөлөөрөө хаачвоо гэж.

Буцаад Данид давуу тал ирлээ. Дани 2 хийгээд тухай бүрт нь Хорват хариу барив. Нөгөө муу Модрич 3-аар гараад оруулж чадсан шүү.

Энэ ёстой шог тоглолт. Дани ч тэр, Хорват ч тэр алдчдаг гэнээ. Ингээд сүүлчийн хүмүүс нь гарч ирлээ.

Данийн довтлогч Ергөнсен тэгсэн бас дагаад алдав. Энэ чинь юу болоод бнаа. Бид чинь юу үзээд бнаа.

Хорватаас мэдээж Ракитич. Зүүн талаар дээгүүр цохив. Шмайхель энэ мөчид буруу тийш үсэрч байлаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Knockout stage: the round of 16

Postby Nomer 10 » Fri Jul 06, 2018 10:16 am

Англи - Колумб

Нэгэнтээ би хөлбөмбөгчдийг цэргийн албан хаагчтай зүйрлэж бичиж байлаа. Хаана ч хамаагүй тулаанд орно. Даргын даалгаврыг биелүүлээд л. Энэ удаад эр цэргүүд клубийнхээ төлөө биш, шигшээгийнхээ төлөө тулалдахаар Орост ирсэн. Клубтээ мөр зэрэгцэн зүтгэдэг цэргүүд шигшээгийнхээ төлөө тоглохдоо дайснууд болдог нь спортын хатуу хууль.

Английн баг энэ удаад Тоттэнхамаас ихэнх тоглогчоо бүрдүүлсэн. Колумбын Давинсон Санчез тэднийхээ эсрэг тулах болжээ. Нэг багийн андууд ондоо газар таарахаар гэхдээ нэг л элгэмсүү. Бусдаас шал өөр байдлаар тэд мэндэлдгийг харсан үзэгчид бид ч дагаад сэтгэл их хөдөлдөг.

Арсеналын Оспина, Челсид байсан Куадрадо, МанЮтд-д байсан Фалкао гээд одоо байгаа болон экс англи легионерүүд Колумбын багт бий.

Найз нөхдийн дундах тулаан эхнээсээ л эрчтэй эхэллээ. Колумбчүүд яг л англи шиг эсрэг баг нь бөмбөг авах үед маш хурдан байрлалаа эзэлж байлаа.

Тоглолтын явцад Гурван арслангууд арай түлхүү бөмбөгөө барин урагш илүүтэй тэмүүлж эхэлсэн. Гэхдээ том боломж гаргаж чадахгүй байсаар эхний үе өндөрлөв.

Колумбын талд супер стар Хамэс нь байхгүй байгаа нь багийн хүчийг эрс султгасан гэдгийг тод харуулсан. Түүн шиг креатив тоглогч энэ багт үгүй. Түүнээс үхлийн пасс ирдэг, өөрөө ч холоос хүчтэй зоочихдог. Энэ үе гоол ороогүй ч бөөн бөөн маргаан болсон үе байлаа. Америк шүүгчид амаргүй байсан даа.

2-р үе эхлээд удалгүй англичууд 11м цохих эрхтэй болсон. Кэйнийг хаалга руу зүтгэх үед Карлос Санчэз араас нь нударчихсан. Сүүлчийн хүн гэдгээрээ уг нь улаан ч өгч болохоор байлаа.

Кэйн хаалгачийн зогсож байсан газар луу явуулаад гоолдчихов. Түүний 3 дахь пэналти гоол. 6 гоолтой яваа тэр хэрэв дэлхийн аваргын мэргэн бууч болбол жаахан онцгүй ч юм шиг. Гэхдээ гоол л бол гоол юм даа.

Ширүүн уур амьсгал дунд өрнөж байгаа тоглолтыг энэ шүүгч гартаа авч нэг л чадахгүй бна даа. Өөрийнх нь ерөнхийлөгч Трамп жиргээнд өдөрт бөөн бөөн пост оруулдаг. Шүүгч түүн шиг л шар картыг баруун солгойгүй цацаж байлаа. Сүүлдээ Колумбын талаас бараг картгүй хүн үлдвүү гэмээр. Английн талаас ч гэсэн Хэндэрсон Лингард нар шар жавтий хүртэж орхисон.

Колумбчүүд тэнцээ авах гэж хичээвч ямар ч үр дүн алга. Ингээд цаг ч дуусах дөхөв. Энэ үед харин Куадрадо өнөөдрийн хамгийн том боломжийг салхинд хийсгэчихсэн. Цагаан шугаман дээрээс тэнгэр лүү нисгэсэн тэр цохилт яаж цохисон ч орохоор л цохилт бсан даа.

Шүүгч 5 минутаар тоглолтыг сунгажээ. Энэ богино хугацаанд стадионыг англичуудаас илүү их бүрхсэн шар хувцастангууд гайхамшгийг харж чадах болвуу.

Чадсаан, тэд. Пикфорд нэг галзуу хаалт хийсний дараа 93 дахь минутад Колумб булан цохих болов. Куадрадо хаалганы урд овоорох хүн бухал руу бөөрөнхий ширийг аваачихад Мина зүүн тал руу мөргөлөө. Триппэр маш зөв газраа зогсож байсан ч ойрын зайнаас хурдтай ирсэн бөмбөгийг мөргөх гээд хурдыг нь гүйцсэнгүй. Түүнд ямар муухай мэдрэмж төрж байсан бол. Нүдэн дээр нь эгц урдаас нь чиглээд ирж байгаа бөмбөгийг тэр мөргөөд гаргачихлаа л гэж бодсон байх. Ингээд дахиад 30 минут тоглолт үргэлжлэх болжээ.

Колумбчүүд шүүгч энэ тоглолтод худалдагдсан гэж хардсан байх даа. Янг Барриосыг их л эвгүй жийж орсон, гэтэл Англид чөлөөт цохилт өгчихсөн. Энэ нь тэдний дургүйцлийг улам хүргэснээр барахгүй тоглолтыг нь хурцлаад өгчихөв. Эхний 15 минут тэд англичуудыг бүрэн дарамтад оруулсаар дуусгасан даа.

2006 оны дэлхийн аваргаар Бразил Франц тоглох үед завсарлагаар нь Элбер Одоо Бразилд бүх хүн зурагтын өмнө сууж байгаа, түргэн тусламж бас гал команд, цагдаа гээд хэн ч утсаа авахгүй гэж хошигнож байлаа. Яг тэрэн шиг л колумбчүүд энэ мөчид улс даяараа телевизорын өмнө уяатай байсан биз. Тэдэнд үлдсэн хэсэгхэн хугацаа ялалтыг авчирч чадах болов уу.

Колумбын дасгалжуулагч Пэкэрман уг нь тун тайван нэгэн. Гэтэл тэр хэдийнэ суудлаасаа босоод ийш тийш холхиж байх нь харагдав. Өрсөлдөгч Саутгэйт харин залуу хүн гэхэд тун тайвандуу харагдана. Тэр тун дэгжин харагдаж байлаа. 11 тоглогч руугаа хашгираад зогсож байх ёстойм болуу эсвэл тэр хээнцэр бүсгүйтэй болзох гээд бнуу.

Нэмэлт цагт Англи 2 сэлгээ оруулсны дараа байдал өөрчлөгдөх болуу гэтэл санаснаар болсонгүй. 2-р хагаст гэхдээ тэд эхнийхээсээ дээр тоглосоон. Пэналти тайм иржээ.

Одоо бол Лос Кафэтэрост давуу тал үүссэн. Цаг дуусч байхад хожигдлоос мултарч сэтгэл зүйгээр илүү болсноос гадна торгуулийн цохилтыг эхэлж гүйцэтгэх болжээ. Бүтэн 120 минут индэр дээрээс өндөлзсөн Хамэс талбайд ороод ирчихсэн нааж явна.

Довтлогч нь эхлэх нь мэдээжийн хэрэг байх. Фалкао л оруулж байж бусад нь зориг орох учиртай. Фалкао чадсаан.

Эсрэг тал нь яг адилхан дуурайв. Довтлогч Кэйн тэнцүүлсний дараа Колумбын дараагийн 2 дахь том од Куадрадо 2-1 болгож чадсан.

Рашфорд дахиад тэнцүүлсний дараа Колумбын Муриел энэ дэлхийн аваргын хамгийн харууштай пэналтиг цохиж оруулав. Хаалганы баруун дээд буланд маш хүчтэй цохисон.

Англичууд дахиад тэнцүүлэх гэж үзсэн ч Хэндэрсон чадсангүй ээ. Баруун тал руу сулхан явуулаад хаалгачихав. Угаасаа ч царай нь нэг л түгшүүртэй харагдаад байсан даа.

Ингээд кофе тариаланчид аз жаргалтайгаар аяллаа үргэлжлүүлэх боломжтой болов. Бүх алтан ембүү өвөрт нь өөрөө гулсаад ороод ирсэн. Гэвч..

гэвч удаах 2 тоглогч нь 2-уулаа алдчихдаг байгаа. Урам орсон Тоттэнхамын 2 тоглогч хоёулаа хийж чадсанаар 4-3-аар англичууд анх удаагаа пэналтигээс ялалт байгуулж үзэв. Саутгэйт өнгөрсөн хавраас хойш 11-ээс цохих дасгалыг түмэнтээ хийлгэсэн гээд бсан, үр дүнгээ өгчихлөө шүү.

Колумбчуудын хувьд харамсалтай гэхэд дэндүү харамсалтай. Хамгийн гол тоглогч нь гэмтэлтэй гэхэд тун дайчин үзээд, пэналтид давуу тал авчихаад мултрав. 4 жил кофегоо тариад хүлээх болж дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Knockout stage: the round of 16

Postby Nomer 10 » Fri Jul 06, 2018 10:18 am

Бельги - Япон

Бельгийг олон хүн дэлхийн аварга болно гэж ярьж бгаа. Үүнийгээ ч тэд тоглолтоос тоглолтод харуулсаар буй. Хэсэгтээ 3 тоглохдоо 9 гоол хийж 9 оноо авсан. Английг илүүрхэн хожин хэнээс ч айхгүй гэдгээ баталж нөгөө айхтар мөчир лүү яваад орчихсон. 1 давбал Бразил, хожиж чадвал Франц эсвэл Уругвай хүлээж бгаа. Аймаар даалгаврууд шүү.

Харин Японыг олон хүн хэсгээсээ гарахгүй гэж бсан ч тэд чадсан. Гэхдээ дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байж цааш явах болсон. Сенегалтай бүх үзүүлэлт нь адилхан болоод 2 шар карт бага авсан тулдаа хэсгийнхээ 2-р байрыг эзэлсэн шүү.

2 багийн гарааг харахад аль аль нь бөөн өөрчлөлт хийж. Бельги Англитай тоглосон гараанаасаа ганцхан хаалгач Куртуагаа үлдээгээд бусад бүх хүнээ сольсон бол Япон Польшид гаргасан бүрэлдэхүүний талаас илүүг сольжээ. Тэдний тоглогчдыг харахад Бундэслигийнхэн хуран чуулсан юмуу гэмээр л.

Орос бусад багуудад том урам өгчээ. Дани дайчин бсан шиг япончууд тун зоримог эхлүүлэв. Бельгийн дасгалжуулагч Мартинэз андердогоос болгоомжлох хэрэгтэй гэж анхааруулсан болтой, тэд тун хянуур үзэж блаа.

Хориод минут явсны дараа Улаан чөтгөрүүд тоглолтдоо уусч эхлэв. Бяцхан самурайнууд балмагдаад хэсэг барьц алдсан. Гэхдээ сүүл рүүгээ харин контрдоод том биетнүүдийг хэд хэд сандаргасан шүү.

Эхний үе хуурай тэнцээгээр өндөрлөснийг дүгнэвэл хэдий сандрал их үүссэн ч япончууд шийдэмгий тоглон Бельгийг хэд хэдэн удаа самгардуулж бсан тул шударга үр дүн.

2р үе харин санаанд оромгүй байдлаар эхлэв. Шүгэл дуугараад 2-хон минутын дараа өөр дээр нь шахуу ирсэн бөмбөгийг Фэртонген багийн хүндээ өгөх гэсэн ч бөмбөгөндөө хүрч чадсангүй. Тун чиг хайнга алдаа. Ханноверт ирж байгаа Харагучи олдсон боломжийг гоол болгохоор баруун талаар гүйлээ. Алдаагаа засахаар өөр лүү нь шуугиад ирж байгаа хамгаалагчийг тэр биеийн хэлээрээ хуураад зогтусангуут нь урт буланд цохив. Куртуад ямар ч боломж бсангүй.

Бельги шоконд огтоос орсонгүй. Хариуг нь дор нь барих гэсэн боловч Азарын цохилт шон оночихсон. Заримдаа шон, хөндлөвч оноод азгүйтэх үед Чи хийхгүй бол би хийе гэдэг хөлбөмбөгийн дүрэм үйлчилдэг. Яг тийм юм болчихов.

Хоёрхон минутын дараа Кагавагийн уран өсгийлдсөнийг нэрийг нь хаанаас нь ч уншсан адилхан уншигдах Инуй цохив. Түүн дээр хэн ч очоогүй нь сонин. Хориод метрийн цохилтыг Куртуа хэчнээн их сунаад ч хүрсэнгүй.

2-0. Ёстой л солиормоор дэлхийн аварга шүү. 2006 оны дэлхийн аваргыг нутагт нь мэдэрсэн болохоор надад их гоё санагддийн. Гэхдээ тоглолтын хувьд жаахан уйтгартай бсан. Нокаут шат эхэлсэн чинь бүгд тактикийн тоглолт хийж 0-0 эсвэл 1-0 гэсэн үр дүнг их харуулсан.

Энэ жил тэгсэн чинь зөвхөн гоол, гоол бас дахин гоол. Үзэгчид үүнийг л хүсдэг. Клубын түвшинд ч гэсэн сүүлийн үед плэй-оффт маш их гоол ордог болчихоод бгаа.

Цуг үзсэн сэтгүүлчид надаас бусад нь бүгд самурай. Харагучигийн гоол орсны дараа надаас асууж бнаа. Аль нь хожих уу гэж. Бельги л гэлээ. Үнэнч фэн бн гээд пяаваа тулгаж бн. Инуйгийн гоолны дараа За одоо яахуу гээд тавлаж бн. Би яагаад ч юм зөн совингоо дагаж Бельги хожноо л гэлээ. Энэ хүний зоригийг үнэлий гээд дахиад л пяаваа тулгаж бн. 65 дахь минут эхэлчихсэн болохоор аргагүй ч биз.

Хөлбөмбөгт 2-0 гэдэг баттай тоо биш байдиймаа. Яаж ийгээд 1 чихээдэхвэл нэмэлт цагт 1 гоол зоож чаддагийг би мянгантаа харсан.

Бельги бүх талаараа илүүрхэх потэнциалтай гэдгээ эхний үед харуулсан болохоор миний дээрх таамаг биелнэ гэдэгт би итгэсээр суулаа. 70 дахь минутаас жижиг багууд сууж эхэлдгийг хөлбөмбөг удаан үзсэн хүмүүс бүгд мэднэ дээ. Тэгээд нэмэлт 30 минут гарвал тэд бүр ч хялайдаг. Улаан чөтгөрүүд тэгвэл энэ хагас цагт харин тэднийг жинхэнээсээ хяргах болно.

2 гоол орсны дараа Бельги учраа олохгүй самгардах байх гэж зарим хүмүүс бодоо биз. Аварга болох гэж зорьж яваа багт ялагчийн сэтгэхүй суусан л бх ёстой.

Лукаку гэж сайхан амьтан шүү. Премиер лигийн Гулливер хамгаалагчдыг илүүрхдэг хүнд намхан япончуудыг дарлах хялбар бх шиг. Мөньегийн пассыг мөргөсөн ч хаалганы яг хажуухнаар гарчихав.

Гэхдээ тэд урагш хэт шахвал сөрөгдүүлж алуулна гэдгээ тун удалгүй мэдрэв. Кагава баруунд хоосон гарсан Харагучиг харж ончтой хаясныг өнөөх нь төв рүү хаясан. Куртуа үтэр хөдөлж аюулыг зайлуулсан ч Шибасаки нэмж цохив. Гэхдээ аюултай цохиж чадсангүй ээ.

Бельги чацаа ашиглахаар шийдсэн бололтой. Хурдаар жижигхэн азиудыг барахгүй бгаа тул давуу талаа гол зэвсэг болгохоор шийдэж. Фэллайниг оруулав. Сэгсийчээд бас л урт золиг шүү. Бас Шадли орж ирж бн.

Бельги дайрсаар ээлжит булангаа авав. Инуй холдуулах гэж оролдсон ч бөмбөг нь дээш хөөрсөөр 16-ийн шугамны зүүн талд байсан Фэртонгенд очив. Нөхөр дамжуулах гэвүү гоолдох гэвүү төв рүү мөргөлөө. Гэтэл гоол болчдийм даа. Ур чадвар уу, аз уу би лав мэдэхгүй. Аймаар холоос мөргөсөн дөө. 4 жилийн өмнөх ван Персигийн мөргөлтийг гүйцэхгүй байж мэдэх ч их л гоё гоол бсан даа.

Хэдхэн минутын дараа Улаан чөтгөрүүд дахиад булан цохих болов. Япончууд нэг удаадаа холдуулж чадсан ч Азар зүүнээс гол руу хаялаа. Фэллайни хэргээ гаргалаа, гаргалаа. Баруун доод буланд мөргөцөн.

Одоо ингээд Японы хувьд бүх юм дуусаа. Нэмэлт цагт тэд тамирднаа. Сэтгэл зүй ч нөгөө тал руу эргэцэн. Тэрийгээ ч тэд мэдэж бгаа тул эцсийн хөзрөө дэлгэв. Хонда сэлгээгээр орж бн. Колумб, Сенегал дээр тэр өөрийгөө харуулсан шүү.

Цаг дуусахаас 5 минутын өмнө Кавашима 2 дараалан гайхалтай хаалт хийв. Шадлигийн мөргөлтийг тэр янзтай хаасан. Ойсныг нь Шадли өөрөө аваад Лукакуд хаяхад мангар хар дэлбэртэл мөргөж бнаа. Гэтэл хаалгач дахиад л янзтай бүр илүү супер рэфлекс гарган хаачих нь тэр. Нэмэлт цаг ч гарах ндэ.

Шүүгч 4 минут сунгажээ. Хэдий бүтэн 4 гоол орсон хэдий ч сэлэбрэйшнүүд богино бсан, бэртэж хэвтээгүй, бичлэг үзээгүй гэхээр шударга шүүлт.

92 дахь минутад Япон чөлөөт цохилт хийх болов. Зайг нь харахад их хол бноо. Санаа амрав. Нөгөө хөгшин Хонда үзээд алдах юм гэнэ. Тэр уг нь энэ тал дээр мэргэжилтэн. Гэхдээ тэр одоо хараа нь муудсан өвгөн хэрээ. Хаашдаа нэмэлт цаг гарноо.

Ээ бурхан минь. Юу харчваа. Сурсан юмыг сураар боож болдгүй ажээ. Зүүн доод тал руу яг алах гэж бн шүү. Куртуа зовж байж нэг юм булан болгов. Харьж яваа бөхийн шийдсэн мэх үү. Ээ дээ, аюултайм бн. Осолтойм бн. Мэдэрлээ. Биширлээ, базарваань.

Булан дээр би гэнэтхэн шийрэгнээд эхэллээ. Өнөөх Хонда чинь алуурчин царайлцан зогсож бн. Тэр харц марц нь зэвүүн гэж. Атигар золигнууд чинь аваргалах багийн замд хөндөлсчих юм биш бгаа. Тагжгар Месси тэр нэгэн жил манай 2 ихэр цамхгийн дээгүүр мөргөж л бсан даа.

Хондагийн пасс гэхдээ аюул тарьсангүй. Куртуа шууд л довтолгооныг эхлүүллээ.

Тэр жил Аваргуудын лигт Рүүний, Парк, Роналдо 3 нэг аймаар контр аттак хийхэд би Хэрэв 10 жилийн сургуульд хөлбөмбөгийн хичээл ордог байгаад энэ сөргийг уран зургаар илэрхийл гэвэл би ийм зураг зурна гээд тоймдоо дүрслэн бичиж байсийн. Яг тэрэн шиг сөрөг аттак явсан даа.

Куртуагийн бөмбөгийг Дэ Бруин аваад хамаг байдгаараа хол хол харайлгав. Баруун талаар зогсолтгүй сунаж буй Мөньед тэр хаялаа. Өнөөх нь хаалганы урд руу доогуур нүүлгэхэд Лукаку хамгаалагчтай зууралдаж бсан тул хөл доогуураа чигээр нь өнгөрөөв. Гэхдээ өчүүхэн хүрээд пасс ч өгчих шиг болсон. Суудлаасаа аль хэдийнэ огло үсрэн босоод тэрүүхэн хэсэг мөчид орчлонгоос тасарцан байсан болохоор үнэндээ аль нь болохыг огтхон ч анзаарсангүй.

Сув сул өнхрөх бөмбөгийг хамаг байдгаараа цэлийх хов хоосон хаалга руу чихэхийг Шадли байтугай ная гарсан ээж маань ч чадах байх. Ёстой хараад хараад ханашгүй контр байлаа даа.

Хөлбөмбөг өнөөдөр дахиад зөв замаараа явав. Аварга болох 2 багийн тулааныг одоо бид харна. Япон гарсан бол Бразил амархан дуусгах биз. Гэхдээ энэ жил ч хачин юм их болж бгаа шүү. Болох шахсаныг сая ч бас харчихлаа.

Бельги үнэхээр том баг болжээ. 2 гоол алдсаныг уучилж үл болох ч 25 минутад 3 гоолоор бариад хожихыг баргийн баг харуулахгүй дээ. Тэдэнд ялах мэнтал бн, туршлага илүү сайжирсан, чадварлаг тоглогчид бн, зузаан баг бн, мэдрэмжтэй дасгалжуулагч ч бас бн. Шөвгийн 8 алаан болохоор болчлоо шүү.

Өнөө өглөө босоод фб-т энэ зураг явж байхыг харав. Эцсийн мөчид муухай хожигдол амссан зарим баг уураа хувцас солих өрөөнд гаргаж юм хум эвдэх тохиолдол бишгүй л нэг. Гэтэл Хөх самурайнууд дэлхий дахиныг ангайлгажээ. Цэмбийтэл цэвэрлэж жимбийтэл хураагаад Баярлалаа гэж оросоор бичжээ.

Бараг нулимс дусах шахав. Би тэднийг хэсэгтээ хомоол авна гэж таасан байсийн. Өршөө намайг, Кагава. Уучил намайг, Хонда. Нөгөө мөчир лүү зүүгдсэн ч болоосой. Та нар үнэхээр энэ дэлхийн аваргын нэгэн сод чимэг нь байлаа, Ниппон. Аригато.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Knockout stage: the round of 16

Postby Nomer 10 » Fri Jul 06, 2018 10:20 am

Португал - Уругвай

Сочи хотод хэн нь саяхны бараан түүхээ давтах бол. 4 жилийн өмнө аль аль нь хэсгээсээ гарангуут бүдэрч байлаа. Тэгвэл энэ удаад хэн нэг нь энэ жимээрээ дахиад л гэлдрэх болж дээ.

2 багийн хэсгээсээ гарсан байдлыг ажвал эрс өөр. Португал Испани дээр 3 гоол алдсан ч супер одынхоо хүчээр тэнцээ салгаж чадсан. Мароккотой тоглохдоо азаар 3 оноо авсан гэж болно. Иранд нөгөө супер од маань 11м-ээ алдсанаас болоод модны хүнд мөчир лүү өөрсдийгөө түлхэж орхисон. Тогтвортой тоглолт огтхон ч гаргаж чадаагүй.

Уругвай харин тэмцээнийг тун тааруу эхлүүлсэн. Египетийг азаар л хожсон доо. Саудын Араб дээр ч хангалттай сайн бсангүй. Харин сүүлийн тоглолтоо эзэн орны багтай 12 дахь тоглогчийнх нь эсрэг хийж итгэл төгс ялалт байгуулсан. Энэ тоглолтод тэд өөрсдийгөө хэн гэдгээ яруу тодоор харуулж чадсан. Хэмнэлээ олсон баг нэг тийм бдаг даа. Тиймээс ч тэд энэ тоглолтын фаворит гэж нэрлэгдэх учиртай.

Тоглолт эхлээд удалгүй Ла Сэлэстэ гоолдож чадсан. Маш зүтгэлтэй тоглож бсан Суарэз зүүнээс хүний өөрийн баахан тоглогчийн толгой дээгүүр бөмбөгөө нисгэхэд Кавани өндөр үсрээд мөргөчив. Ёстой гоё довтолгоон бсан шүү.

Энэ хослол энэ дэлхийн аваргын хамгийн осолтой довтолгооны хослолуудын нэг. 98 онд Чилийн Салас Замароно 2 нэг иймэрхүү байж билээ. Хүмүүсийн толгой дээгүүр нэгэндээ хаяад л, нөгөөх нь мөргөөд л.

Эхний үе дуусан дуустал энэ 2 Португалийн ар талыг бөөн бөөн сандаргав. Португал агаараар тоглох гэж хэд үзсэн ч тэр тоолонд Уругвайн хамгаалагч Годин тэднээр доог тохуу хийж блаа. Түүнийг 2 давхарт барах адгуус ч алга.

2-р үе эхлээд удаагүй харин европчууд хүсч бсан дээгүүр бөмбөгөө мөргөж чадсан. Булангийн цохилтыг Пэпэ хамгийн өндөр үсрээд чихчихэв.

Гэхдээ тэдний энэ баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Хэдхэн минутын дараа нөгөөх л Кавани дахиад л гоолдов. Бэнтанкур төвөөс урагшилж байхдаа 3 хүн өөр лүүгээ татаад зүүнд суларсан Каванид хаяв. Кавани богино талдаа хэт шахсан Патрисиог ажингуут шууд урт талд нь явуулсан. Аргагүй л ворлд класс довтлогч шүү.

Португал тоглолтоо сэргээхээр Куарэшмаг оруулж ирэв. Нүдээ олсон солилцоо бсан даа. Түүнд бөмбөг очих бүрт тэр осолтой мөчийг үүсгэж блаа. Гэхдээ португалчууд тоог тэнцүүлэх том боломжоо 70 дахь минутад алдсан юм.

Хаалгач Муслэра байрлалаа буруу эзэлсэн үед хоосон хаалга руу Сильва цохисон ч хаалганы дээгүүр сүнгэнүүлцэн. Тэдний энэ үеийн хамгийн том боломж нь энэ блаа.

Ингээд тоглолт 2-1-ээр өндөрлөв. Шүгэл дуугарахад тоглолтын баатар Кавани уйлж харагдав. Тэр гэмтээд сэлгэгдсэн юм.

Агуу Роналдогоос энэ өдөр юу ч, бүр юу ч харагдсангүй. Гэхдээ тэр 4 жилийн дараа эргэж ирэх л болно. Түүний хор шар түүнийг бүр 8 жил ч явуулж мэднэ. Месси харин Катарт ирэхгүй байх аа. Нэгэн цаг үеийг эзэлсэн энэ 2 домгийг дэлхийн дэвжээнд нүүр тулахыг бид харах боломжтой байсан ч хэн хэн нь өмнөх учраадаа дийлдэв.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Knockout stage: the round of 16

Postby Nomer 10 » Fri Jul 06, 2018 10:21 am

Орос - Испани

Хэн энэ тоглолтын фаворит гэж бодож бн. Мэдээж Испани. Гэхдээ Оросыг фаворит гэж үзэх жаахан ч гэсэн шалтгаанууд бий. Хамгийн эхэнд тэдний талбайн давуу тал. 12 дахь үзэгч гэдэг хөлбөмбөгт онцгой чухал үүрэгтэй. Мөн Испани дэлхийн аваргын түүхэндээ 9 удаа тэмцээнийг зохион байгуулсан улстай тулахдаа нэг ч удаа хожиж үзээгүй. Статистик ихэнхдээ үнэнийг өгүүлдэг.

Хэсгийн тоглолтын явцыг харсан ч гэсэн Оросод бас давуу тал бий, бий. Испани 3 удаа бүтэлгүй тоглосон. Мароккод 2 гоол алдаад хожигддогийн даваан дээр нэг юм тэнцсэн. Орос тэгэхэд 2 тоглолтод 8 гоол хийж хожоод дараа нь Уругвайд нухуулсан ч тэр тоглолтод нэгэнт хэсгээс гарах гол зорилгоо биелүүлсэн тул сэтгэл ханасан байдалтай тоглох шиг болсон.

Ийм л байдалтай тоглолт эхлэв. Тэр цэнгэлдэхийн уур амьсгал энэ тэр ярих юм биш, тасархай харагдаж байлаа. Үзэгчид нь Россия гэж дуулалдаад л. Гарааг харахад Иниеста байхгүй байгаа нь жаахан хачирхал төрүүлж байлаа.

Испани тоглолт эхлээд л хяналтыг гартаа авав. Бөмбөгөө тойруулаад л. 11 дэх минутад баруун талаас тэд чөлөөт цохилт хийх боллоо. Кокэг цохих үед Игнашевич Рамосыг анхааралдаа авсан байлаа. Энэ нь ч аргагүй. Дандаа эгзэгтэй мөчид гоолддогийг нь хөлбөмбөг үздэг хүмүүс андахгүй.

Гэхдээ энэ оросууд тэгж байгаад бас бүдүүлэгдүү шүү. Тэдний өчнөөн л тоглолт үзлээ, заримдаа хөлбөмбөг биш бөх барилдаад байгаам шиг байдийн. Игнашевич бараг л давхар хамж бн доо. Өрсөлдөгчийнхөө дээрээс дараад унах үед бөмбөг араас нь очоод шилбэнийх нь булчинд ойгоод автогоол болчдог бгаа. Яг энэ үед би шүүгч талбайн эздийн эсрэг 11м барагтай өгөхгүйг оросууд мэдэрсэн тул тэгж зоримог ноцолдож бнуу даа ч гэж бодож үзэв. 2002 оны солонгос сериалаас болоод нэг тийм хар сэтгэлд буучиж.

Гоол орсон нь сайн хэрэг. Хэрэв гоол ороогүй бол испаничууд яаж бөөндөө шүүгчийг шавах бол. Маргаанчаараа зартай нөхдүүд шд.

Энэ гоолоос хойш тоглолт хэсэг унтрав. Бүр уйтгартай ч болоод эхэллээ. Иберчүүд тики такадаал, Сборная сөрөгдөх гэж үзээл. Аль аль нь бүтэлгүйтэлтэй.

Ингэж явсаар цаг дуусахаас арваад минутын өмнө төвд нэгэн агаарын тулаан боллоо. Зобнин Пикэг дийлэв. Тэр бөмбөг Головинд очиход нөхөр торгуулийн шугамнаас их эвгүй цохилт хийсэн. Энэ л цохилт тэднийг сэргээчвүү дээ.

Хоёр гурван удаа дайрч үзээд нэгт нь булан аваадахав. Зюба мөргөөөдөхсөн чинь урд нь байсан Пикэгийн гарыг оночдог байгаа. Ямар ч том тоглогч дэлхийн аваргын дэвжээнд алдаа гаргадаг юмаа. Хэн ч өөрийгөө хянаж чаддагүй юм. Сэтгэл хөдлөл, сандрал, цусны эргэлт бүх юм дээд цэгтээ байдаг болохоор тэр. Нөхөр дээш үсрэхдээ нэг гараа дээш өргөчихсөн байсан. Ямар ч эрзэлзээгүй 11м.

Зюба өөрөө цохих болжээ. Царай нь нэг л сандралтай мэт. Испаниас бөмбөг салгаж бараг чадахгүй байгаа тэдэнд энэ л гоол хийх ганц боломж нь байх шүү. Тэр хурд авлаа. Цохилоо.

Хагас баруунаар гоол оржээ. Лужник буцалж байнаа. Говийн голио л нэг ингэж харагддаг сан. Эхний үе ингээд 1-1.

2-р үед эхний үеийн давтамж яг хэвээрээ. Тики така ба бетон хамгаалалт. Оросын дасгалжуулагч Черчесов хожил ойрхон байж болохыг мэдрэв үү, довтолгоондоо анхаарсан сэлгээ хийв. Черышев энэ дэлхийн аваргаар 3 гоол хийж нутаг нэгтнүүдээ тэргүүлж байгаа. Түүнийг ороход үзэгчид нь хөөрч бна ч гэж жигтэйхэн. Гэхдээ Черчесов бүх 3 сэлгээгээ энэ үед дуусгачихаад байсан нь аймаар том риск шүү. Хэн нэг нь гэмтвэл яана. Нэмэлт цагт дахиад 1 тоглогч сэлгэх шинэ дүрэмтэй ч тэр хүртэл хол бна даа.

Испани ч мөн адил сэлгээ хийв. Хана хэрэм мэт хамгаалалтыг нэвтлэх аргаа огтхон ч олохгүй байгаа Сильваг Иниестагаар солив. Аль аль тал гоё л сэлгээ хийлээ. Тоглолтын хэмнэлд мэдэгдэхүйц нөлөөлж бн шүү.

Гэхдээ гоол орохгүй байсаар цаг дуусах дөхлөө. Испани сүүлийн сэлгээгээ ашиглав. Коста Марокко дээр авралын од болсон Аспасаар солигдов.

Испаничууд нэг удаа шаагилдаад л торгууль байсан гээд ороод ирлээ. Шүүгч татгалзсан ч сүүлдээ бичлэг үзэх болов. Юу гэж тийм юман дээр 11 өгөхөв дээ.

Шар нь хөдөлснүү, Ла Фурья аймаар ширүүсч бнаа. Иниестагийн нэг цохилтыг Акинфеев мундаг рэфлекс харуулж хаасан. Ойсныг нь Аспас залгуулаад цохисон ч дахиад л тэр гарч хүрч чадав.

Хэт урагш шахаж байсан испаничууд ардаа зай гаргасныг Смолов нэг удаа ашиглах гэж оролдоод барсангүй. Бас л бүтэлгүй нөхөр шүү. Зюбагаар тэр сэлгэгдсэн юм.

Нэмэлт цаг гарах болжээ. Оросууд дахиад хагас цаг тэсч чадах болов уу? Испани энэ тал дээр илүү туршлагатай. Өмнөд Африкт тэд Холландыг нэмэлт цагт хожиж дэлхийн аварга болж байлаа.

Нөгөө Аспас чинь манаргаж байна шүү. Оросуудыг 2 ч удаа тэвдүүлэв. Нэмэлт цаг гарсан тохиолдолд орой сэлгээ оруулах ийм л ашигтай байдаг. Хурдаар хамаагүй илүүрхдэг.

Энэ үед бороо ороод эхэллээ. Манчэстер Юнайтедын фэний хувиар өөрийн эрхгүй 2008 оны Аваргуудын лигийг дурсав. Яг энэ л цэнгэлдэхэд Лондонгийн баг Москвагийн борооны гашуун амтыг мэдэрч байсан даа. Арай испаничууд тэдэн шиг 11м-ээс хожлоо тавьж туугаад нулимсаа сад тавих юм биш бээз.

Оросууд яаж ийгээд эхний 15 минутыг тэсч өнгөрүүлж чадлаа. Нэг мэдсэн чинь Оросын банзан дээрх нөхдүүд босоод ирчихсэн үзэгчид рүүгээ хандан байдгаараа хөөрөгдөж байлаа. Дэлхийн аваргын тоглолтын эд эс бүхэн хөлбөмбөгийн чимэг, гангараа болдог доо. Бүх л хүний сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрчээ.

Нөгөө испаничууд дахиад л шүүгч рүү дайрлаа. 11м-ийн талбайд унагасан л гэнэ. Дахиад л бичлэг харав. Рамос Кутепов 2 адилхан л нэгнээ татаад унагачихсан бна даг.

117 дахь минутад Головин мөргөөд испани хүмүүсийн зүрхийг амаар нь гаргачих шахсан байх. Бөмбөгний төлөөх тэмцэл болгон дээр бүх хүн нүд салгалгүй хараа ширтээстэй. Lucky punch ойртсоор л.

120 минут албан ёсоор өндөрлөжээ. Испани эхэлж цохих болов. Ингэхээр аль аль талдаа давуу талтай гэсэн үг. Дараа нь цохих маш хэцүү байдаг. Өмнөх тоглогч нь оруулчихвал заавал дагаж хийх ёстой гээд аймаар дарамттай цохьдог. Хэрэв өмнөх нь алдчихвал Энийг л хийхгүй бол болохгүй, тэгж байж багтаа хожил авчирна гээд ялгаагүй том дарамтыг үүрдэг. Оросын давуу талын хувьд мэдээж үзэгчид нь хазайхад түших хана нь.

Иниеста эхлээд цохих болов. Мэдээжийн сонголт. Түүн шиг олон дарийн утаа үнэрлэсэн тоглогч багтаа өөртөө итгэх итгэлийг авчрах ёстой. Эхний цохилт хамгийн чухал. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ.

Тэр оруулж чадсаан. Оросоос төвийн довтлогч нь эхлэх болов. Царай нь Ээ дээ, энэ ч дээ л гэмээр. Аймаар л дарамттай бн даа. Гэхдээ тэр оруулж чадсан шүү. Дэ Хэа харин хаасан ч гэсэн хаалгандаа алдчихсан. Би бүтэн 120 минут Оросыг дэмжчихээд яг пэналти ирсэн чинь муу Дэгээгээ өрөвдөөд болдгүй. Манчэстерийн маань хаалгач шүү дээ.

Испаниас 2 дахь хүнээр нь хамгаалагч гараад ирлээ. Пикэгийн ээлж. Түүнийг оруулсны дараа Орос бас л адилхан хамгаалагчаа гаргаад ирэв. Игнашевич 2-2 болгож чадсан. Кокэг харин Акинфеев хааж чадсан шүү. Орост тэргүүлэх сайхан боломж.

Головин илүү гаргаж чадсаан. Дараа нь Испаниас дахиад л хамгаалагч. Рамос одоо ингээд онгоцонд суухыг хүсэхгүй байгаа бололтой. 3-3

Черышев хонины ээлжээ эгц гол руу явуулаад амжилттай өнгөрөөв. Испаниас хамгийн чухал цохилтын үе ирлээ. Нөгөө бужигнуулаад байсан Аспас. Тэр л Марокко дээр сүүлийн мөчид гоолдон багаа Оростой тулгасан нөхөр. Түүний тэр гоол зөв байсан уу, одоо л харах цаг.

Тэр бас гол руу чулуудлаа. Баруун тийш үсэрсэн Акинфеев харин хаалгачийн авьяасаа дахин нэг харуулж унаж байхдаа хөлөө өргөж тэр цохилтыг хаачих нь тэр ээ.

Ай даа, тэрхэн мөчийг ярих ч юм биш. Орос тоглогчид хаалгач руугаа харайлдаж, наана нь туслах дасгалжуулагч нь ганцаараа дээш үсэрч гараа гозолзуулаад л. Испани тоглогчдын дотор нь тэнгэр харанхуйлж байсан биз. Уйлалдаад л. Москвагийн бороо тэдний нулимсыг хацар луу нь хайр найргүй уусган авч явж байлаа.

Ийнхүү дэлхийн аваргын бас нэгэн аварга сэнсаац дэгдэв. Бүх 32 багаас хамгийн муу баг нь дэлхийн аварга болох өндөр магадлалтай байсан багийг хожино гэж санах юм бэ. Хөлбөмбөг ингэхээрээ л гоё. Яг энэ мөчийг хүртэл бүх юм зөв гольдрилоороо явж бн. Алийн болгон том багууд хожоод явахийн. Дандаа тэд л хожно гэж юу байдгийн. Холланд муу байсан тул хэсгээсээ гарч чадаагүй. Итали тааруу байсан тул Шведийг дийлээгүй. Герман зүтгэлгүй байсан учраас Солонгост онигоо болсон. Аргентин анхнаасаа л бүтэлгүйтсэн, тэдэнд хол явах эрх байхгүй. Хөлбөмбөгийг ганц хүн тоглодгүймаа португалчууд аа.

Испани аваргын зангарагтай байж огтхон ч чадсангүй. Иран дээр л тэд хаана байгаа гэдгээ харуулсан, Марокко дээр бүр гутамшгийн хэмжээнд очин алдсан. Олон жил өөрөө өөрсөндөө гүн хар нүх ухаад тэрэндээ өөрсдөө уначвуу даа. Тэдний тики такагаас болоод одоо цагт бүгд автуусан хамгаалалтыг эрхэмлэдэг болчихсон. Итали катэначчио ч ийм байдгүй сэн. Креатив тоглогчид дутаад ирэхээр өөрсдөө тэр бетоноо нэвтлэх аргаа олохоо байчих юм.

Испаничууд уг нь муу байсангүй ээ. Дэлхийн аваргын түүхэнд 1100 дамжуулалт хийж рекорд тогтооно гэдэг чинь нэгийг хэлнэ. Бараг 80 хувьтай бөмбөг эзэмшчихээд хасагдана гэхээр харамсалтай яа. Орос сайн байлаа гээд бгаа нөхдөд хэлэхэд үгүй шүү. Испани гоолдох учраа олсонгүй дээ гэвэл илүү зохино.

Гэхдээ Оросын хамгаалалтыг магтах ёстой. Тэднийг нутгийн тэнгэр нь түшиж байгаа гэдэг л хамгийн үнэн байх. Энэ хорвоод юм бүхэн учиртай байдаг юмаа. Дайны хүнд жилүүдэд хагацлын нулимс урсгасан тэднийг нутагтаа нэг удаа магнай нь хагараг дээ гэж ивээсэн ч юм билүү. Жаргал зовлон ээлжилдэг хорвоо шүү дээ.Зарим нь шоолох ч зарим нь надтай адилхан бурхан байдаг гэдэгт итгэдэг байх.

Би Оросод манай хамаг сэхээтнийг хядсан гээд дургүй ч соц үед өссөн юм болохоор яалт ч гүй тэднийг дэмжчээд байлаа. Россия, вперёд.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Knockout stage: the round of 16

Postby Nomer 10 » Fri Jul 06, 2018 10:22 am

Аргентин - Франц

Яа яа яа. Аймаар тоглолт. Байз байз, жаахан амьсгаа аваадхий.
.
.
.

Хэсгийн тоглолт дуусаал энэ тоглолт надад хамгийн их бодогдож эхэлсэн. Өдөр тэр халуунд Хэрлэн голын усанд булхаж байхад хүртэл энэ л тоглолтыг бодсоор. Гэнэтхэн л тэнгэр хангайг юу юугүй бараан үүл бүрхээд хэдэн дусал хаях үед би дотроо За даа өнөөдөр аль аавын хүүхдүүд нь нулимстай үлдэх бол доо гэж харууссан. Харууссаны учир нь Аргентин хасагдвал Рохогоос илүү би Мессид харамсана. Харин Франц хасагдвал Погбад харамсана. Баг нь үгүй үед клубээ дагаж шигшээгийн фэн болдгийг хөлбөмбөг их үздэг фэнүүд мэднэ дээ.

Фаворит нь аль вэ гэвэл зарим нь Месси бгаа болохоор Аргентин гэх бх. Үгүй юм аа. Тэд үлгэн салган хэсгээс гарсан бол Франц төгс тоглолт харуулаагүй ч хэсгээ тэргүүлсэн. Дээрээс нь тэд сул байрлалгүй 2-хон багийн нэг нь.

Тоглолт эхлээд л фаворит баг сүр хүчээ харуулж эхэллээ. Гризманн чөлөөт цохилтоос хөндлөвч оноод л. Аргентинаас юу ч харагдсангүй. Месси дээр Кантэ очиж наалдчаад байлаа. Мэн маркин буюу 1 тоглогчийг тусгайлан дагахыг дасгалжуулагч нь түүнд заасан биз.

Тоглолтын салхийг Гурван өнгөтнүүд хагалсан. Хорьж болдгүй хорин насан дээрээ яваа Мбаппэ хүү залуу насны ид хавыг гайхуулсаар талбайн голоос бөмбөгөө туусаар цахилав. Дөрвийн дөрвөн цэнхэр судалтан хөөцөлдөөд бардгүэ. Эцэст нь Рохо зогсоов. 11м заажээ. Маргаангүй.

Гризманн гоолдсоны дараа францууд чөлөөт цохилтоос оноог холдуулах сайхан боломжтой болсон ч чадсангүй. Аргентин харин цаг дуусах хэрд цор ганц боломжийг бий болгосон. Үүнийгээ ч алт болгож чадав.

Ди Мариагийн гоол дээр эсрэг багийнх нь нөгөө супер төвийн гурвал нь хаа ч байсан юм. Нөхөр сув сул зайд дархан зүүн хөлөө тааруулаад цохисон нь багтаа тэнцээг авчирсан.

2р үе санаанд оромгүй байдлаар эхлэв. Мессигийн сулавтар цохилт Мэркадод ойгоод 2-1 болчих нь тэр. Ийм юм болно гэж ихэнх хүн бодоогүй биз.

Францын багт гэхдээ ялагчийн сэтгэхүй суужээ. 2 жилийн өмнө тивийн аваргын цомыг эцсийн мөчид алдсан тэд энэ удаад том дайралт хийхээр зориг шулуудаж. Дээрх гоолоос 10 хүрэхгүй минутын дараа 2-2 болгож чадсан. Хориод метрээс цохисон Паварын гоолыг хараад хараад ханашгүй. Тэнцвэрээ алдаж бгаамуу гэмээр, гадарласан тэр цохилт нь ниссээр зүүн буланд янзтай орсон доо.

Казан хотод амьсгаа авах завдалыг хэнд ч өгсөнгүй. Хэдхэн минутын дараа тоглолтын 5 дахь гоол орсон. Хэрнандезийн төв рүү хаясан пассыг Гризманн тогтоож чадаагүй ч Мбаппэ шүүрч аваад зүүн рүү дарж гүйснээ шууд цохив. 3-2.

Сампаоли хариу бариулахаар Агүэрог орууллаа. Гэвч гоолыг дахиад л нөгөө тал хийв. Мөнөөх л Мбаппэ. Жиругийн пассаар тэр даблдлаа. Энэ залуугийн ханш одоо хагас тэрбум шүү. Баттай. Оюутолгойгоос өмнө бүхэл бүтэн Монгол улсын төсөв энэ тооноос нэг их илүү гарахгүй бсан даа гэж. Алж байгаам шүү.

Аргентин гэхдээ эрт харихыг хүсэхгүй бгаа болтой. Нэмэлт цагт Агүэро мөргөөд 4-3 болгож чадсан. Цаг харахад тэдэнд бараг 2 минутын хугацаа бн шүү.

Энэ үед харин Отамэнди шал дэмий үйлдэл хийж цаг алав. Эсрэг тоглогч руугаа бөмбөг нисгээдэхсэн чинь нөгөөдүүл нь өмөөрч орж ирээд бөөн бужигнаан. Алтан цагаа л үрээж бгаа хэрэг.

Аргентины сүүлчийн довтолгоо гэхдээ эвгүй явсан шүү. Төвөөс зүүн рүү дамжаад тэндээс ирсэн пассыг Меца хаалганы дээгүүрхэн явуулцан. Гоё момент үүссэн дээ, бүх аргентин фэнүүд суудлаасаа босоо биз ээ.

Ингээд энэ дэлхийн аваргын хамгийн олон гоолтой тоглолт агуу Мессигийн пүүзийг эгнэгт тайлуулчвуу даа. Түүний өмнөөс өр минь өмөрч бн. Спорт гэж харгис юм. Гээд яалтай.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Knockout stage: the round of 16

Postby Gunnerz » Fri Jul 06, 2018 11:35 am

ayayaya 10 ah ch oogshuulj bn iim uchraas l holbombogt hairtai
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Previous

Return to Дэлхийн аварга 2018

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron