Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Орост ямар баг түрүүлэх бол?

Moderator: Realist

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Nomer 10 » Mon Jun 18, 2018 1:38 am

Тоглолтын тойм 6

Герман - Мексик

Хэд хоногийн өмнө би энэ дэлхийн аваргын шинэ оддын тухай бичсэн. Уншаагүй нь олж уншаарай. Тэнд Лоцано гэж нэр бий. Би энэ залууг бишрэв. Тэр дахиад энэ формоо барьж чадвал ирэх улиралд бид түүнийг аль нэг том багт баттай харна. Угаасаа ч том багууд ангуучлаад эхэлцэн бгаа. Түүний араас дэмжигч тэр фуллбэк бас ёстой сайхан амьтан бн даа. Эхний үе бол тэр 2-т хамаарна гэхэд болно. Бас тэр Портогийн Эррэра төвд ямар гоё байваа.

Эхний үед Мексик давуу байлаа. Тоглолтын эхний минутад л Мексик хийчих шахсан. Боатэнг аймаар мэдэрч аюулыг зайлуулсан даа. Гэхдээ Мексик нүдсээр байгаал Вандуйгийн дамжуулалтаар нөгөө Лоцано хусцан шүү. Германы хамгийн том боломж нь Кроосын хөндлөвч онодог чөлөөт цохилт байлаа.

2-р үед Герман дээрдсэн ч Ройсыг орох хүртэл яг гоё гэхээр боломж гаргаж чадахгүй л байлаа. Сүүл рүүгээ аргагүй том баг шиг нүдлээ. Гэхдээ хэрэв Мексикийн оронд илүү том баг байсан бол тэд сөрөгдүүлж алуулах байлаа. Мексик хэд хэдэн гоё сөрөг яваад алийг нь ч янзалж чадаагүй.

Цаг дуусах гэж байхад сэлгээгээр орсон Брандт гадар шон оносныг эс тооцвол Герман бүр яг тийм баттай гэхээр боломж гаргаж чадаагүй. Гэхдээ Германы фэнүүд тайван байж болно. Одоо хамгийн муу 2 багтайгаа тоглоно. Хэрэв аль нэгд нь бүдэрвэл тэгээд юу гэх вэ.

Ингээд Германы шигшээ 1-0-ээр нухуулваа гэж. Тэртээ 1982 онд л нээлтийн тоглолтдоо Алжирт хусуулж байсан тэд маргааш хэвлэлээрээ алуулсаан.

Ер нь бол Германы шигшээ энэ удаад өмнөх жилээс илүү суларч орж ирсэн. Өнөөдөр гараанд гарч бүтэлгүйтсэн Платтэнхардтыг харахад л мэдэгдэнэ. Хэртагаас Фридрих л дэлхийн аваргад ордог байсан. Бусдаар тийм жижиг багаас тоглогч орж ирээд бужигнуулж байсан түүх ховор. Скауд нимгэн байнаа гэдгийг харуулаад байгаам. Бас тэр сүүлд Саудын Арабтай тоглохыг нь харахад л энэ баг нэг л болохгүй байсан даа. Тэд уг нь их өөр тоглолт үзүүлдэг дээ.

Гэхдээ Германыг тооцооноос хэзээ ч хасч болохгүй. Яахав өнөөдрийн тоглолтыг харахад дэлхийн аваргаа хамгаалах баг биш бн. Английн дараа том багууд дээр би нэг анализ хийе даа.

Аа бас нэг юм нэмэхэд энэ дэлхийн аваргын хамгийн гоё тоглолт энэ байлаа. Португал Испани олон гоол орсон ч энэ тоглолт шиг үзүүштэй байгаагүй. Өнөөдөр эхний минутаас л хөргөгч рүү гүйх зав надад өгсөнгүй. Гэхдээ хамгийн том сэнсаац энэ биш шүү. Мексик илүү чангарч ирж байгаа гээд би уншиж байсан, үнэн бн. Илүү том сэнсаацыг өчигдөр Исланд тарьсаан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Ultra Madridista » Mon Jun 18, 2018 1:38 am

Аргентинтайгаа нутаг буцдаа хаха
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Saiza » Mon Jun 18, 2018 1:38 am

Ер нь бол Рудигэр л бэст шт..
Манайх гараагүй тоглолтууд дээр нь л оноо алдаад бсан гэхэд хилсдэхгүй
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Sathan » Mon Jun 18, 2018 2:29 am

Edniih Saudi-tai tun muu haragdsan yumaa ashgui kk...
Gehdee gainud l erthen multraaasai,Spain bas....
User avatar
Sathan
 
Posts: 2025
Joined: Wed Aug 10, 2011 11:51 pm

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Жавхаа » Mon Jun 18, 2018 9:16 am

Санег аваад явсан бол юу гэж ийм юм болохов дээ тэ ккк
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby fond » Mon Jun 18, 2018 9:19 am

Сауди Араб Германтай дажгүй тоглоод сайн байгаан байна гэсэн чинь 2уулаа л суга байсын байна
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5480
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby spain man » Mon Jun 18, 2018 9:31 am

Яахав хожигдсон ч гсн Германы тоглолт надад лав дажгүй л болж байсан, Вэрнэр нь туршлагагүйтээд байсан болохоос биш...

Би бол хувьдаа томчуудаас Испани мундаг формтой байна, дараа нь Герман юм байна гэж харсан шд... Гоол хийгээгүй ч чухал тоглолтод ингэж тоглохгүй байх өө... Сая угаасаа бассан байх... Залуучуудын багаараа 5-1 дчихсэн байсан улс ккк....
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby kayo » Mon Jun 18, 2018 10:11 am

Goyo goyo, multraasai, kkk, odoo uidaj baina shdee Germany-s, dandaa l semi-d ulddiin.

Sweden-tei tentsehed l evgui boloh ni baina shuu.
kayo
Барса фэн
 
Posts: 8907
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby El Payaso » Mon Jun 18, 2018 10:27 am

Мулталж яах юм бэ. Со Швед хоёр ч дачихгүй байх. харин 16д Бразилтай тааруулж тоглуулмаар байна хэхэ. 2002 оных шиг томчуудгүй ДА онцгүй байдаг юм аа бас.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Gooner » Mon Jun 18, 2018 10:54 am

Заа яаах вээ..
100% бүтэлгүйтэл харагдсангүй шдээ..

Өмнөх ДАШТ-ийг бодвол тактикийн өөрчлөлт их харагдлаа.
Тувт Кроосоор бөмбөг дамждаг байсан, өчигдөр Хэдира төвд их үүрэгтэй тоглохоор байсан бололтой бүтэлгүйтлээ.
ЛБ, довтолгоо л сул тал байна. Ялангуяа Платтэнхардт багт уусахгүй байгаа бололтой, хэн нь ч мань хүн рүү дамжуулахгүй, өөрөө ч олигтой тоглолтондп ууссангүй, өгсөн ганц хоёр дамжуулалтыг нь буцааж дамжуулж бариад л хачин юм боллоо.
Тимо Вэрнэр хэх ит хичээгээд байх шиг, байрлалаа ч сайн эзэлж чадахгүй.

Тэгээд ер нь бүгд их залхуу, бааварлаад ч байгаа юм шиг тоглолоо, хожихгүй хаачдын, нэг нь гоолдож л таараа гэсэн бодолтой гарч ирээд шоконд ороод 2-р үед арай өөр боллоо.
Гарааны 11 сонголт тун тааруу байлаа, Брандт орж ирээд зүүн жигүүрийг сэргээлээ. Дракслер зүүнд тоглооод байгаа ч юм шиг төвд ч тоглоод байгаа юм шиг, Ройс бас АМ маягаар хаа сайгүй гүйх гэж гарч ирсэн ч юм шиг шамбааралдаад нэлээн замбраагүй л юм тоглолоо. Одоо л Лөөв багаа нэг тийш нь баглаж авахгүй бол хэцүү л санагдлаа. Хамгаалалт нь гэж юу вэ, Аргентины хэд Исланд дээр барьц алдаад байсан шиг эмх цэгцгүй юмнууд.. Нойер тэр гоолыг хаахаар л санагдсан, бас л реакцитай хүн дээ..
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Gooner » Mon Jun 18, 2018 11:06 am

Жавхаа wrote:Санег аваад явсан бол юу гэж ийм юм болохов дээ тэ ккк

Санэ ч Лөөвд зуугдсан байх даа кк, тоглолтоороо ч юмуу хувь хүнээрээ ч юм уу..
Кийслинг топ формтой байхад л яаж ч байсан чамайг дуудахгүй л гэдэг хүн дээ. Тааруу формтой байгаа ч гэсэн таалдаг тоглогчоо аваад л явна.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby white » Mon Jun 18, 2018 11:11 am

Вернер ёстой сэтгэл гонсойлоглоо. ДА-гийн нээлтийн тоглолт гээд биеэ бариад хичээсэн үү яасан ерөөсөө болсонгүй. Дараагийн тоглолт шууд гараанд Ройс байх. Довтолгоо зүүнээр ерөөсөө явсангүй.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Kro » Mon Jun 18, 2018 11:25 am

Бааварлах ч биш байхаа. Их л дарамттай байгаа санагдсан. Аваргаа хамгаалж тоглох авахаасаа ч хэцүү гэдэг нь харагдлаа.

Вернэрт үнэндээ олигтой ч дамжуулалт ирсэнгүй. Нэг гайгүй боломжоо шувуу буудаж үрэн таран хийсэн.
Одоо ерөөсөө нэн тэргүүнд Хэйдираг суулгах хэрэгтэй байна. Нэмээд Өзилийг ч гэсэн.
Ядаж байхад Хэктор ханиад хүрдэг нь ч юув дээ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Gooner » Mon Jun 18, 2018 11:32 am

Гэхдээ л сөрөг явж байхад хамгаалагчдаа хараад хурдаа сааж байна лээ шдээ.. хагасууд нь.. 3 эсрэг 3 гарч байхад кк..

Хэдира, Өлзийг суулгаад, Дракслер зүүнд биш төвд тогловол илүү үр дүнтэй тоглохоор харагдсан, зүүндээ Брандт бас дажгүй санагдлаа, чухам 90 минут хэр тоглох юм байгаа юм. Мюллерээ урдаа тавиад баруунда Ройсдоод л үзэх үү дээ :ногоон: Платтэнхардтийн шигшээгийн карьер будаа болчих шиг боллоо
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Radiohead » Mon Jun 18, 2018 12:35 pm

Озил гэхээсээ Кроос баахан довтолгоо алсаншд. Юу юугуй л хаалга руу баруун солгойгуй цохиод байсан. Б•мб•г•• нухаад дамжуулахгуй бааварлаад л байсан
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Жонон » Mon Jun 18, 2018 12:37 pm

Сане авч яваад юу ч өөрчлөхнүй бсан бхө.Тэглээ Мексикийн үеийн үед хэсгийн тоглолтуудад супер л бдаг.Ганц тоглолтоор Герман мэдэгдэхгүй э.Бүүр унтсан лууг ч сэрээсэн бх талтай
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Mr S » Mon Jun 18, 2018 1:00 pm

Nomer 10 wrote:Мексик чинь тоглогчид нь хүүхнүүдтэй шоудаад эхнэрүүд нь ирж бөөн юм болоод сэтгэл санаа нь тогтворгүй байгаа нөхдүүд дээ хаха


энэ л сайнаар нөлөөлж дээ.......... :ногоон:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Өсөхбаяр » Mon Jun 18, 2018 3:07 pm

тасархай хүүхнүүдтэй шоудаад бөөн цоглог гарууд бсым биш үү
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10199
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Nomer 10 » Mon Jun 18, 2018 4:15 pm

Эхнэрүүд нь хожихгүй бол бүр ална шүү гэсийн байгааз
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Denis_Law » Mon Jun 18, 2018 6:04 pm

Рүүни араар нь тавьж байгаад баригдсанаас хойш явахаа байсан шд тэгэхээр аймар нөлөөтэй байна лдаа :ногоон:
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 734
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Заанаа » Mon Jun 18, 2018 9:29 pm

Швед Ибраг үлдээгээд гайгүй байгаа юм болов уу гэж бодсон сайнгүй л байгаан байна. Мексикт балбуулхаар л харагдаж байна да.
There is only One United...
User avatar
Заанаа
 
Posts: 681
Joined: Sun Jun 05, 2011 12:52 pm

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Шепперд буш » Mon Jun 18, 2018 9:34 pm

Кимчинүүд тааруу бнаа.Ибра ирсэн бол төгсгөл дээр нэмэр болохоор л харагдаж байхын.Шарууд өчнөөн л боломж хийсгэлээшд.
Шепперд буш
 
Posts: 923
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby Kro » Mon Jun 18, 2018 10:02 pm

Заа Шведүүдийг хожихгүй л бол болохгүй боллоо. Энэ янзаараа Солонгос шал арчих шинжтэй болоод явчихлаа.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby El Payaso » Mon Jun 18, 2018 10:05 pm

Солонгос бүх багт 3 оноо бэлэглэх юм шиг байна даа. Нэг тийм суга байх бас хэцүү шүү ккк. Швед одоо 2002 онд манайтай үзсэн шиг үхтлээ хамгаалах байх аа тэнцэх гээд. Тэнцчихэд тэгээд бараг хэсгээсээ гарчих юм байна ш дээ. Мексик Сог хожих нь ойлгомжтой. Тэгээд 6 оноотой хэсгийн сүүлийн тоглолтоо хайнга хийх биз Шведийн өөдөөс. Швед чинь тэр нэгэн жил Данитай хөөрхөн эвийн гэрээ хийгээд Италийг мулталж байсан туршлагатай улс хэхэ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Group F: Germany, Mexico, South Korea, Sweden

Postby zigo » Mon Jun 18, 2018 10:11 pm

энэ бичлэг ухраахын сул тал сая энэ тоглолтонд харагдлаа. пеналти цохидог дээр бичлэг ухраахаар тоглолтыг зогсоох үед солонгосын аюултай сөрөг довтолгоон шведийн 16-н шугаманд дөхөөд ирчихсэн эд өрнөж байсан. хэрэв бичлэг ухарааж үзтэл цэвэр хамгаалт байсан бол гоол ч оруулах боломж үүсгээд байсан кимчинүүд хохирох байлаа. дараагийн удаад аль нэг баг иймэрхүү байдлаар хохирвол юун технологийн дэвшил, хайран сайхан амьд спорт л болохоор байна даа
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2018

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests