Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Орост ямар баг түрүүлэх бол?

Moderator: Realist

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Барнаба » Thu Jun 28, 2018 4:51 pm

Би бол Тиаго-г ерөөсөө үнэлэхээ больсон. Асар толгой муутай нөхөр байна лээ, ер нь их овэррэйтэд тоглогч.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Cule » Thu Jun 28, 2018 5:21 pm

Тэмцээн эхлэх үед дасгалжуулагчаа хусаад хаясан нь тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа л даа.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Цогоо » Thu Jun 28, 2018 5:34 pm

Дугаар 10 албаар Марокко гэж бичээд байна уу? Дуудлагаараа сүнгэнүүлээд байна уу? Морокко л гэдэг санагдах юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Тэрри_10 » Thu Jun 28, 2018 5:43 pm

Цогоо wrote:Дугаар 10 албаар Марокко гэж бичээд байна уу? Дуудлагаараа сүнгэнүүлээд байна уу? Морокко л гэдэг санагдах юм.


Дугаар 10 гэхээр арай эвгүйм аа... битий тэгж дуудалдаа... :ногоон:
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Цогоо » Thu Jun 28, 2018 5:45 pm

Би албаар аа хаха
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby poseidon » Thu Jun 28, 2018 5:49 pm

Англиар Морокко, Францаар Марок гэдг гэнэ үү? Тэгээд Францын колонийн нөлөө юм бишүү? Өөрсдөө MAR гэж бичүүлэх дуртайм бишүүдээ гоё агаа
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6807
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Tmshinoda » Thu Jun 28, 2018 5:57 pm

Дугаар 10 Францад колончлогдож байсан юм уу
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Цогоо » Thu Jun 28, 2018 6:12 pm

Тэгээд харин дуудлагаараа сүнгэнүүлээд байна уу гэж асуулаа шдээ. хэхэ. Уг нь албан ёсоороо бол Морокко л гэхээр юм шиг байх юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby amigo » Fri Jun 29, 2018 12:06 am

Terry 10 чинь дугаар 10 байсымуу...
Сайхан будьлуулахымаа...кк
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3243
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Seikoni » Fri Jun 29, 2018 10:13 am

Оросууд Марокко бусад нь Морокко гэдэг юм биш үү?
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby meesh » Fri Jun 29, 2018 10:44 am

Тх оросууд о-г а-аар дуудаад байдаг.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9088
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Ultra Madridista » Fri Jun 29, 2018 11:47 am

За испани хорватыг хожиж чадвал финалдах боломж байна даа .Гэхдээ хамгийн сайн дундын шугамтай Хорватыг арай л барахгүй байх даа .Португаль тэгээд Уругвай дээр учраа олчуул Евро дээр хожсон францыг бол хожчих байх Бразил Белги л эвгүй дээ .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Жигүүр » Fri Jun 29, 2018 4:09 pm

Гарууд өөрсдөө Maroc гэсэн ороолттой явж байлээ. Францаар бол Магок гэж унших юм шиг байна. Тэхээр асуудал Англи хэлэнд байгаа юмуу?
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Sesame7 » Fri Jul 06, 2018 8:40 pm

Ираны шигшээн сэдэв байхгүй болохоор ийшээ оруулчлаа. Хаалгач Бэйранванд үнэхээр над таалагдсаан. Нэг жижиг нийтлэлийг оруулав.

Малын бэлчээр, хувцасны үйлдвэр, машин угаалгын газраас Дэлхийн аварга, Роналдугийн 11 м-ийн торгуулийн цохилтыг хаах хүртэл...


Бразил 2014 ДАШТ-ий эхний тоглолтоо Нигерийн эсрэг тоглосон Ираны шигшээ багийн хаалгач Алиреза Хагиги тухайн үед сонин хэвлэлийн тэргүүн нүүрэнд заларч, түүний гайхалтай царайлаг төрх олон мянган хүний тэр тусмаа эмэгтэйчүүдийн хайрыг булааж байсан нь 4 жилийн өмнө.

Image

Харин Орос 2018 ДАШТ-д түүний оронд Алиреза Бэйранванд Ираны хаалганд бат найдвартай зогсохоор болсон ба тэрээр Хагиги шиг царайлаг залуу биш ч онцгой гойд түүхтэй нэгэн юм. 25 настай тэрээр ДАШТ-ий эрхийн төлөөх 18 тоглолтоос 12 удаа гараанд гарч 11-д нь хаалгаа хуурай манасан бөгөөд сүүлийн тойрогт Тегеранд Сирийн шигшээтэй 2-2оор тэнцсэн тоглолтод л гоол алдсан юм. Дэлхийн аваргын В хэсэгт Эхний тоглолтоо Морокког 1 -0 р хожиж Испанид 1-0р хожигдсон Иранчууд хэсгийн сүүлийн учраа Португалтай 1-1р тэмцэж 3-р байраар шалгаран тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломж нь зогссон билээ.

Гэхдээ энэ тоглолтын оргил мөч яах аргагүй 53 дахь минутанд дэлхийн 5 удаагийн шилдэг Португалийн ахлагч, Реал Мадридын довтлогч Кристиану Роналду 11м-ийн торгуулийн цохилтийг хаасан нь Бэйранванд байв. Сонирхолтой ч гэлээ Роналдугийн мөнхийн өрсөлдөгч Аргентиний Лионел Месси Исландын эсрэг тоглолтод мөн 11м-ийн торгуулийн цохилтоо алдсан юм. Түүний цохилтыг хаасан Халлдорссон өмнө нь найруулагч байсан гэх.

Яах вэ Роналду тэр цохилтыг хэрвээ амжилттай гүйцэтгэсэн бол Португал хэсгийн 2-р байраар бус хэсгээ тэргүүлж улмаар хасагдах шатанд ялагдсан Уругвайн багийн оронд Оростой таарах боломжтой байсан юм.


Image
Португалийн агуу хөлбөмбөгч Кристиану Роналдугийн 11м-ийн торгуулийн цохилтыг амжилттай хааж буй нь. Тоглолтын 52 дахь минут. (2018.06.25 ОХУ, Саранск)


Тэгвэл энэ бүх оноолтыг орвонгоор нь эргүүлэхэд ядаж л "Эрвээхэйн нөлөө" мэт нөлөөлсөн эрхэм бол Бэйранванд. Тэрээр 1992 онд Иран улсын Лорестан, Саребиас гэх тосгонд малчин айлын том хүү болон мэндэлжээ. Түүний гэр бүл бусад нүүдэлчдийн адил хонь хариулдаг буюу үргэлж үржил шимтэй газар бараадан нүүдэллэдэг байсан ба мань эр ч бага жаахан гэлтгүй уг ажилд идэвхтэй оролцдог нэг ёсондоо хоньчин хүү байсан юм. Чөлөөт цагаараа тэрээр найзуудтайгаа Дал Паранд хөлбөмбөг тоглодог байсан ба газраас чулуу авч холоо шиддэг зуршил нь хожим нь хөлбөмбөгийн хаалгач хийхэд том давуутал болно гэж тэр үедээ л санаагүй нь лавтай. (Бэйранванд бөмбөгийг гараараа тоглолтод маш хол зайд 40 м хүртэл талбай руу савж шидэж чаддаг онцгой хөлбөмбөгч бөгөөд Португалтай хийсэн тоглолтод тэрээр нэг удаа үүнийгээ нотолсон)

Бэйранвандыг 12 нас хүрэх үед түүний гэр бүл Ираны Саребиасд суурьшиж, тэрээр орон нутгийн багт бэлтгэл хийж эхлэв. Эхэндээ довтлогчийн байрлалд тоглож байсан ч нэг удаа хаалгач нь бэртэл авсан тул Бэйранванд оронд нь зогссон бөгөөд гайхалтай сайн хааж байсан нь түүний хаалгач болох сонирхолтой, урт замын эхлэл байлаа. Гэвч аав нь том хүүгээ хөлбөмбөг тоглодгийг мэдмэгцээ эрс эсэргүүцсэн байна.

Мортеза Бэйранванд бусад Иран аавуудын адил хүүгээ ширэн бөмбөг хөөхийн оронд энгийн ажилчин болгохыг хүсэв. “Өсөж томрох тусам аав минь хөлбөмбөгөө болиод ажил хий гэж байнга уурладаг байлаа” хэмээн тэрээр Английн Гуардианд өгсөн яриандаа дурдьсан юм. “Тэр бүр миний хувцас, бээлийг нэг өдөр зүгээр л урчихсан. Үүнээс болж мөн ч олон удаа нүцгэн гараараа хаалт хийдэг байсан даа” гэж дурсчээ.

Image
Өсвөр насандаа гордьлого тээн ирсэн нийслэл Тегеран хотод


Ингээд энэ бүх эсэргүүцлийг тэвчээгүй өсвөр насны хүү хамаатнаасаа мөнгө зээлэн автобусаар нийслэл Тегеран руу хүсэл мөрөөдөл болох ширэн бөмбөгөө хөөхөөр гэрээсээ оргочихжээ. Түүний аз гийж автобусанд хөлбөмбөгийн дасгалжуулагч Хоссейн Фэйзтэй таарав. Бэйранвандыг хөлбөмбөг тоглодгийг мэдсэн даруйдаа Фэйз түүнд 200000 Томан буюу 30 еврогоор (Томан нь Иран улсын мөнгөн дэсгэрт бөгөөд Монголын эзэнт гүрний үеийн Түмэн гэх үгнээс үүссэн юм. Түмэн нь 10000 нэгж юм. 2016 оноос Ираны засгийн газар Риал болгожээ.) орон нутгийн багт бэлтгэл хийх боломжийн талаар дурьдсан ч түүнд мөнгө байтугай амьдрах оромж байсангүй.
Тегаранд ирсэн эхэн үедээ Бэйранванд орон гэргүй, цагаачидтай хамт Азади цамхагийн ойр хоног төөрүүлдэг байв.

“Би клубийн үүдэнд унтдаг байсан ба өглөө бүр миний дээрээс над руу шидэх хэн нэгний зоосны чимээнээр сэрдэг байлаа. Хүмүүс намайг гуйлгачин л гэж боддог байсан байх” гэжээ. Эцэст нь Фэйз түүнд ямар ч төлбөр авахгүйгээр боломж олгохыг зөвшөөрөв. Дасгалжуулагч Бэйранвандийг мөн 2 долоо хоногийн хугацаанд гэртээ байлгаж, энэ хооронд мань эр ч багийнхаа хамтрагчийн аавынх нь хувцасны үйлдвэрт сул цагаараа ажиллан өөрийгөө тэжээж, улмаар шөнөдөө үйлдвэрт хонодог боллоо. Түүний дараагийн ажил нь машин угаах байсан юм. Өндөр биетэй учраас ажил нь ч яг нийцэж байсан гэдэг.

Гэтэл нэгэн удаа түүнд хүнд нөхцөл таарсан нь Ираны хөлбөмбөгийн домог Али Даей тэдний угаалгын газар ирэн машинаа цэвэрлэж байв. Германы Бундеслигийн алдарт Байерн Мьюнхен багт тоглодог домогт хөлбөмбөгчинтэй хамт ажиллагсад нь Бэйранвандыг уулзаж ярилцахыг хүссэн ч тэдний зөвлөгөөг аваагүй юм. Тэр өөрийн замаар урагшлахыг хүссэн ажээ. “Хэрвээ би ноён Даейтай ярилцсан бол тэрээр эргэлзээгүй надад туслах байсан гэдгийг одоо хааяа боддог л юм. Гэвч би тухайн үеийн нөхцөл байдлаа хэлэхээс санаа зовж ичсэн” гэжээ.


Image
Морокко улсын шигшээтэй хийж буй Ираны тойргийн эхний тоглолт. Иран улсын төрийн дууллын үеэр багийн ахлагч, хагас хамгаалагч М. Шожайн хамт (2018.06.15 ОХУ, Санкт-Петербург)



Удалгүй тэрээр Нафти Тегераны дасгалжуулагчтай уулзаж, тус багт ирсэн. Эхлээд клуб түүнийг залбирлын өрөөнд амьдрах боломж олгосон ч энэ нь удаан үргэлжлээгүй. Тиймээс тэрээр ээлжит ажил буюу пиццаны дэлгүүрт ажиллангаа тэндээ хоносоор байв. Гэвч дахиад л хүнд нөхцөл байдалтай учирлаа. Нэгэн өдөр түүний дасгалжуулагч пицца авахаар тэдний дэлгүүрт хүрэлцэн иржээ. Тэрээр Бэйранвандыг энд ажилладаг гэдгийг огтхон ч мэддэггүй байсан аж. Бэйранванд түүнд харагдахгүйг хичээж нуугдахыг оролдсон ч дэлгүүрийн эзэн түүнд үйлчлэхийг шаардсанаар бүх зүйл эргэв. Тэр дэлгүүрийн ажлаа хэд хоногоос л орхисон.


Дараагийн ажил нь гудамж цэвэрлэх байсан бөгөөд аргагүйн эрхэнд уг ажлыг хийсэн байна. Заримдаа гудамжинд бас цэцэрлэгт хоног төөрүүлдэг байсан учраас яалт ч үгүй тоглолтод нь тааруугаар нөлөөлж байсан гэдэг. Өөр багтай бэлтгэл хийснээс болж Нафтаас хасагдаж, дасгалжуулагч гэрээ байгуулах сонирхолгүйн учраас дараагийн баг Хомаг орхисон түүнд хүсэл мөрөөдөл нь дуусгавар болсон мэт санагдсан нь ойлгомжтой.

Image

Харин аз болж түүний хуучин баг буюу Нафтийн залуучуудын багт дуудагдан үргэлжлүүлэн тоглох боломжтой болсон нь түүний хөлбөмбөгөө орхих, цааш үргэлжлүүлэн хүслээ дагах эргэлтийн цэг болсон гэлтэй. "Би одоо ч Хома багт үлдчихсэн бол яах байсан талаар хааяа дурсан эргэцүүлдэг юм. Хэрэв тэгсэн бол би хэзээ ч одооны өндөрлөгт хүрч чадахгүй байсан. Үнэн шүү. Хомагийн дасгалжуулагч л надтай гэрээ байгуулахыг хүсээгүй юм шүү дээ. Харин Нафт бол миний аврал байсан" гэсэн нь бий. Үнэхээр ч тэр Нафтад гялалзсан юм. Дал Параны уудам нутагт чулуу шиддэг хоббитой хүү 2014 онд нэгэн тоглолтод 70 метрийн хол хүчтэй шидсэн дамжуулалтыг багийн довтлогч нь гоолдсоноор олонд анх танигдсан юм.



Үүнээс жилийн дараа Португал мэргэжилтэн Карлос Кейрүш түүнийг Ираны шигшээд дуудаж шигшээ багийн замнал нь анх эхэлсэн. Тэр цагаас өдгөөг хүртэл 25 тоглолтод оролцсон 25 настай Бэйранванд одоо бол Ираны номер нэг сонголт болсон юм. "Би маш хүнд замыг туулж өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Мөрөөдлөө биелүүлэх зам минь ямар хүнд байсан гээч. Гэвч тэр бэрхшээлүүд л өнөөдрийн Бэйранвандыг бий болгосон учраас би хэн байснаа үргэлж санаж явдаг" гэжээ.

Одоо түүнд дараагийн нэгэн мөрөөдөл бий. Тэр бол Европт тоглох. Өдгөө Ираны Персеполист данстай тэрээр Дэлхийн аваргад амжилттай тоглосон учраас европын багуудаас санал ирэхэд гайхах зүйл алга. Угаасаа нүүдэлчид аялсаар л, тэнэсээр л байдаг биз дээ. Айн!

Эх сурвалж: Persianleague
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Оргил » Sat Jul 07, 2018 9:24 am

янзтай..,

Sent from my LG-K430 using Tapatalk
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17006
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Previous

Return to Дэлхийн аварга 2018

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests