Page 1 of 2

Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Wed Jun 06, 2018 6:19 pm
by Nomer 10
Хүмүүс 2 том баг нэг хэсэгт багтчихаар Үхлийн хэсэг гээд байдаг. Тэр ч утгаараа Испани, Португалтай хэсгийг үхлийнх гээд байгаа. Гэвч тийм биш юм. 2 том баг 2-уулаа хэсгээсээ шалгарчих маш өндөр магадлалтай. Үхлийн хэсэг гэдэг чинь 4 багаас аль 2 нь ч гарч мэдэх хэсгийг хэлдэг. Энэ хэсэг тэгвэл энэ жилийн Үхлийн хэсэг бөлгөө.

1. Япон

Байгуулагдсан он: 1921
Өнгө: хөх
Гишүүний тоо: 3,5 сая

Image

Дэлхийн аваргад явах бүрэлдэхүүн:

Хаалгач:
Eiji Kawashima (FC Metz)
Kosuke Nakamura (Kashiwa Reysol)
Masaaki Higashiguchi (Gamba Osaka)

Хамгаалагч:
Tomoaki Makino (Urawa Reds)
Yuto Nagatomo (Galatasaray)
Maya Yoshida (Southampton
, Hiroki Sakai (Marseille)
Gotoku Sakai (Hamburger SV)
Gen Shoji (Kashima Antlers)
Wataru Endo (Urawa Reds)
Naomichi Ueda (Kashima Antlers)

Хагас хамгаалагч:
Makoto Hasebe (Eintracht Frankfurt)
Hotaru Yamaguchi (Cerezo Osaka
Gaku Shibasaki (FC Getafe)
Keisuke Honda (Pachuca)
Takashi Inui (SD Eibar)
Genki Haraguchi (Fortuna Düsseldorf)
Takashi Usami (Fortuna Düsseldorf)
Ryota Oshima (Kawasaki Frontale)
Shinji Kagawa (Borussia Dortmund)

Довтлогч:
Yuya Osako (1. FC Köln)
Yoshinori Muto (Mainz 05)
Shinji Okazaki (Leicester City)

4 жилийн өмнө хэсэгтээ хомоол хамж байсан тэд энэ жил хэсгээсээ гарахыг маш их хүсч байгаа нь мэдээж. Боломж бол бий. Дэлхийн аваргын тэмцээнүүдийг харж байхад Япон биеийн хүчээр дандаа ааглуулдаг, энэ нь хожигдолд хүргэх шалтгаан болоод байдаг. Тэгвэл энэ жил тэд энэ байдлаа засна, учир нь тэд европчууд шиг том биетэй хамгаалагчтай болчихсон. Бие бялдрыг чухалчилдаг Английн лигт ази хамгаалагч амжилтанд хүрсэн нь үгүй. Тэгвэл энэ байдлыг Саутхамптоны Ёшида эвдсэн юм. 1,9 м өндөртэй тэрээр агаарын тулаанд сайн, баргийн тоглогчид бярдуулахгүй. Нутагтаа тэр япон Кантэ гэгдээд байгаа.

Түүнчлэн Кагава, Хонда, Хасэбэ, Оказаки нарын туршлагатай тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн нь багийн балансыг ихээхэн тэнцвэржүүлж байгаа. Өмнөх дасгалжуулагч босни эр Кагава, Хонда нарын томчуудыг жийгээд өөрчлөлт хийх гэсэн биш ажилгүй болж орхисон. Түүний оронд холбооны техникийн захирал Акиро Нишино дасгалжуулагч болсон. Дэлхийн аварга эхлэхэд ердөө 3-хан сар үлдсэн байсан тул холбоонд шинэ дасгалжуулагч хайх цаг байсангүй. Халиходзич тэднийг урьдчилсан шатнаас гаргаад өгсөн, Нишино тэмцээнд амжилттай оролцохгүй бол Японы фэнүүд холбоо руугаа давшилж мэдэх юм.

Нишино хэд хоногийн өмнө 4 тоглогч хассаны нэг нь Штуттгартын Асано байлаа. Тэр уг нь багтайгаа муугүй амжилтыг үдсэн. Кагава фитнесс тааруу байсан ч тэр эцсийн мөчид дэлхийн аваргад авч явах болсон нь туршлага нь хаачихав гэж бодсон биз.

2.Польш

Байгуулагдсан он: 1919
Өнгө: цагаан
Гишүүний тоо: 1 сая

Image

Дэлхийн аваргад явах бүрэлдэхүүн:

Хаалгач:
Bartosz Bialkowski (Ipswich Town)
Lukasz Fabianski (Swansea City)
Wojciech Szczesny (Juventus Turin)

Хамгаалагч:
Jan Bednarek (FC Southampton)
Bartosz Bereszynski (Sampdoria Genua)
Thiago Cionek (SPAL Ferrara), Kamil Glik (AS Monaco)
Artur Jedrzejczyk (Legia Warschau)
Michal Pazdan (Legia Warschau)
Lukasz Piszczek (Borussia Dortmund)

Хагас хамгаалагч:
Jakub Blaszczykowski (VfL Wolfsburg)
Jacek Goralski (Ludogorets Razgrad)
Kamil Grosicki (Hull City)
Grzegorz Krychowiak (West Bromwich Albion)
Rafal Kurzawa (Gornik Zabrze)
Karol Linetty (Sampdoria Genua)
Slawomir Peszko (Lechnia Gdansk)
Maciej Rybus (Lokomotiv Moskau)
Piotr Zielinski (SSC Neapel)

Довтлогч:
Dawid Kownacki (Sampdoria Genua)
Robert Lewandowski (FC Bayern München)
Arkadiusz Milik (SSC Neapel)
Lukasz Teodorczyk (RSC Anderlecht)

Дасгалжуулагч Адам Навалка 2013 онд энэ багийг авснаас хойш тун амжилттай байгаа. Европын аваргын урьдчилсан шатанд Германы дараа орсон. Францад тэд шөвгийн 8-д үлдэж, ирээдүйн аварга Португалд торгуулийн цохилтоор харамсалтайгаар хожигдож байсан. Дэлхийн аваргын урьдчилсан шатанд Дани, Монтэнэгро нарын хатуу самруудтай нэг хэсэгт таарсан ч хэсгээ итгэл төгс тэргүүлж чадсан. Энэ удаа тэд эдгээр амжилтаа улам бататгахын төлөө дайралт хийх болно.

Багийн түлхүүр тоглогч гэвэл мэдээж Лэва. Бундэслигийг 29 гоолоор тэргүүлсэн тэр урьдилсан шатны 10 тоглолтод 16 гоол хийж тивдээ тэргүүлсэн. Ювэнтусын хаалгач Шезни, Монакогийн хамгаалагч Глик нар ар талыг авч явах учиртай бол Наполигийн Циелински, Вэст Бромын Крьчовиак нар талбайн голд тоглолтын хэмнэлийг залах үүрэгтэй. Эдэн дээр нэмэгдээд Кубагийн туршлага орж ирнэ, Наполигийн Милик бас Дортмундын Пишчек байгаа гэхээр зэвүүн баг харагдаад байгаам даа.

Нэг харамсалтай мэдээ байгаа нь Глик өчигдөр бэлтгэл дээр унаж татдаг баатар болж байгаад мөрөө гэмтээчихсэн. Хэрэв энэ бэртэл даамжирвал оронд нь сая жийгддэг Штуттгартын Камински орж ирэх магадлалтай.

3. Koлумб

Байгуулагдсан он: 1924
Өнгө: шар
Гишүүний тоо:

Image

Дэлхийн аваргад явах бүрэлдэхүүн:

Хаалгач:
David Ospina (Arsenal
Camilo Vargas (Deportivo Cali)
Jose Fernandez Cuadrado (Once Caldas)

Хамгаалагч:
Cristian Zapata (Milan)
Santiago Arias (PSV)
Frank Fabra (Boca Juniors)
Oscar Murillo (Pachuca)
Yerry Mina (Barcelona)
Davinson Sanchez (Tottenham)
Johan Mojica (Girona)

Хагас хамгаалагч:
Carlos Sanchez (Espanyol)
Abel Aguilar (Deportivo Cali)
Juan Cuadrado (Juventus)
James Rodriguez (Bayern München)
Wilmar Barrios (Boca Juniors)
Juan Fernando Quintero (River Plate)
Mateus Uribe (America)
Jefferson Lerma (Levante)

Довтлогч:
Radamel Falcao (Monaco
Carlos Bacca (Villarreal)
Luis Muriel (Sevilla), Miguel Borja (Palmeiras)
Jose Izquierdo (Brighton)

Аргентины дасгалжуулагч асан Пэкэрманыг бүгд мэднэ. Тэр гаучогийн дараа Колумбыг удирдах болсон. Шигшээг авснаасаа хойш тун ч муугүй яваа. 8 жил дэлхийн аваргад явж чадаагүй багийг Бразилд аваачиж шөвгийн 8-д үлдээсэн. Энэ удаа тэр мөн л Оросыг зорих болов. Багийн бүрэлдэхүүнийг хараад түүний туршлагыг нэмбэл энэ удаа илүү ч хол давхиж мэднэ.

Багийн мотор Хамэс энэ жил форм гойд сайн байгаа. Реалд төдийлөн гавихгүй байсан тэр Байернд ирээд шал өөр тоглолтыг харуулах болсон. Шигшээдээ 61 тоглохдоо 21 гоол хийчихээд байгаа тэрээр 4 жилийн өмнө тэр 6 гоолоор дэлхийн аваргын шилдэг мэргэн бууч болж байлаа. Мөн түүний шөвгийн 16-д Уругвайд хийсэн гоол тэмцээний шилдэг гоолоор шалгарсан билээ.

Ювэнтусын Куадрадо, Монакогийн Фалкао, Арсеналын Оспина, Тоттэнхамын Санчез, Сэвильягийн Бакка гээл том нэрнүүд энэ багт элбэг. Ялангуяа Фалкао Орост гоолдохыг маш их хүсч байгаа. 4 жилийн өмнө тэр өвдөгний гэмтлээс болоод Бразил явж чадаагүй. Тэр үеийн багаас харин ар талын 2 мотор болох Епэс Цунига нар энэ удаад байхгүй. Миланы Запатад тэднийг орлох маш өндөр хариуцлага ирж байгаа.

Нутгаасаа гарахдаа тэд нийслэл хотынхоо төв цэнгэлдэхэд 35 мянган үзэгчийн өмнө хоорондоо тоглож, салют буудуулан урлагийн оддоор дуулуулж сүртэй гэгч нь ёслол үйлдсэн. Гурвын харайлтын олимпийн аварга Ибаргуэн ахлагч Фалкаод улсынхаа далбааг гардуулахдаа 50 сая хүний итгэл бас дэмжлэг энэ далбаанд шингэсэн гэж хэлсэн нь тун сэтгэл хөдөлгөм байлаа. Өмнөх өдөр нь өнгөрсөн жил Энх тайвны Нобелийн шагнал хүртэж байсан, ерөнхийлөгч Сантос тэднийг хүлээж авахдаа Та нарыг тоглох бүрт үндэстэн даяараа баяр хөөр болж, та нарын ард зогсож байдаг юм шүү гэж хэлснийг тэд маш том үүрэг хэмээн хүлээж авснаа мэдэгдээд байгаа. Энэ жил маш хол явж мэдэх нэг багийн нэг бол энэ дээ.


4. Сенегал

Байгуулагдсан он: 1960
Өнгө: ногоон-цагаан
Гишүүний тоо: 200 мянга

Image

Дэлхийн аваргад явах бүрэлдэхүүн:

Хаалгач:
Abdoulaye Diallo (Rennes/Frankreich)
Khadim N'Diaye (Horoya/Guinea)
Alfred Gomis (Ferrara/Italien)

Хамгаалагч:
Kalidou Koulibaly (Neapel/Italien)
Lamine Gassama (Alanyaspor/Türkei)
Kara Mbodji (Anderlecht/Belgien)
Moussa Wague (Eupen/Belgien)
Youssouf Sabaly (Bordeaux/Frankreich)
Saliou Ciss (Valenciennes/Frankreich)
Salif Sane (Hannover 96)

Хагас хамгаалагч:
Badou Ndiaye (Stoke/England)
Idrissa Gueye (Everton/England)
Cheikhou Kouyaté (West Ham/England)
Cheikh N'Doye (Birmingham/England)
Alfred N'Diaye (Wolverhampton/England)

Довтлогч:
Sadio Mané (Liverpool/England)
Keita Balde (Monaco/Frankreich)
Diafra Sakho (Rennes/Frankreich)
Moussa Konaté (Amiens/Frankreich)
Ismaila Sarr (Rennes/Frankreich)
M'Baye Niang (FC Turin/Italien)
Moussa Sow (Bursaspor/Türkei)
Mame Biram Diouf (Stoke/England)

Нийт 32 багаас хамгийн сүүлд байгуулагдсан залуу улс бол Сенегал. Хэдий тийм ч тэд хөлбөмбөгийн уламжлал муугүй. 2002 онд Солонгост хэрхэн шуугиан тарьж байлаа даа. Энэ удаад тэд азтай байдлаар ч гэх юм уу Оросыг зорих болсон. Өмнөд Африкт хожигдсон тоглолтыг шүүх хүчингүй гэж үзээд дахин тоглоход тэд 2-0-ээр хожиж чадсан.

Дасгалжуулагч Алиу Сиссэгийн баг энэ жил маш чамбай бүрэлдэхүүнтэй ирж байгаа. Мэдээж Ливерпүүлийн Манэ багтайгаа хамт ирж байгаа. Томчуудын харааг булааж байгаа Монакогийн Балдэ, Наполигийн Колибали, Турины Нианг, Стоукийн Диуф, Вэстхамын Куятэ, Эвэртоны Гуеэ гээд л хөлбөмбөгийн фэнүүдийн хэдийнэ мэдэх болсон нэрс зөндөө. Мөн нэг тоглогчийг үлдээж хэрхэвч чадахгүй нь. Ханноверын Санэг сайн харж аваарай, дэлхийн аваргаар цойлж мэднэ шүү.

16 жил дэлхийн тавцангаас хол байсан тэд бас бяцхан шуугиан тарьж мэдэх л юм. Ганцхан хаалгач нь л нутагтаа, бусад нь бүгд Европт тоглодог гэхээр дарийн утааг үнэрлэсэн амьтад байгаад байгаам. Хэрэв энэ баг сайн тогловол хаалгач нь ч гэсэн Европыг зорих юм билүү.

Re: Russia 2018, Group H

PostPosted: Thu Jun 07, 2018 9:28 am
by fond
Сэдвийн нэр дээрээ багуудын нэрээ оруулья аа

Re: Russia 2018, Group H

PostPosted: Thu Jun 07, 2018 11:13 am
by Tmshinoda
Колумб, Польш, Сенегал 3-ын хоёр нь гарна өө..

Япончууд өмнөх ДАШТ-аар Колумбад нулиулсан..
Зааны ясан эрэгт Дрогбадуулсан гээд бие, хүчний асуудал дээр угаасаа амжихгүй..
Тэгээд шинэ залуучууд муу гарч ирч байна..
Кагаваг дуудах ёсгүй байсан гээд л шүүмжлээд байна лээ.
2 сараас хойш тоглоогүй формгүй байгаа нөхөр..

Re: Russia 2018, Group H

PostPosted: Thu Jun 07, 2018 11:28 am
by ТӨӨГӨӨ
Сенегал амжихгүйэ.

Re: Russia 2018, Group H

PostPosted: Thu Jun 07, 2018 12:06 pm
by Boldono
Тэхх Сенегал хамгийн сул баг. Колумб нэгээр Польш, Япон аль нэг нь хоёроор гарах байх.

Re: Russia 2018, Group H

PostPosted: Thu Jun 07, 2018 12:54 pm
by Radiohead
Сенегалын довтолгоо хагас мундаг юм байнашд. Япон хамгийн сул нь юм биш ¥¥. Польш нэгээр колумб 2-р гарах байх

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Thu Jun 07, 2018 10:27 pm
by Nomer 10
Нөгөө Глик чинь гэмтэл нь даамжирч. Харамсалтай юмаа, ингээд гол хамгаалагч нь байхгүй боллоо. Гэхдээ сая хасагдсан Камински оронд нь орж, уг нь Штуттгартад сайн улирал үдсэн дээ.

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Tue Jun 12, 2018 9:56 am
by meesh
Сенегалын дунд шугам дан ПЛ-ийн тоглогчид байна шт.

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Tue Jun 12, 2018 11:50 am
by Nomer 10
тий шд. Бас амархан хожигдох баг бишээ

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Tue Jun 12, 2018 1:58 pm
by El Payaso
Африк багууд тэгээд замбараагүй зохион байгуулалт муутай тоглдог л доо. Тулсан газар Колумб туршлагаараа Полш эрхбиш европ баг гэсэндээ дисипл тактикаараа янзалчих байх л даа.

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Tue Jun 12, 2018 4:52 pm
by Mish
Би бол Сенегалыг гарах байх гэж тааж байна...
харин ч зб сайтай юм шиг санагдсан шд хэхэ...

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Wed Jun 13, 2018 4:29 pm
by Nomer 10
Ээ ашгүй. Глик зүгээр гэнэ. Польш одоо супер болно шүү.

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Tue Jun 19, 2018 8:09 pm
by Барнаба
Самурайнууд хэсгээсээ гарах сайхан боломжтой боллоо доо.

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Tue Jun 19, 2018 8:27 pm
by Барнаба
Бие бялдраар дээрэлхүүлээд таарлаа энэ Япончууд. Энэ янзаараа Сэнэгал, Польш-той үзэхэд хэцүү л юм байна даа.

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Tue Jun 19, 2018 8:48 pm
by erdene_b7
Энэ ДАШТ ямар их пеналт зааж байнаа

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Tue Jun 19, 2018 10:12 pm
by kayo
Япон гоё тоглож байнаа, бөмбөгөө бол сайн эзэмшиж байна шдээ, жоохон төгсгөл л муу болохоос. Хэсгээс гарах боломж эрс нэмэгдчихлээ шүү. Одоо Польш, Сенегалтай тэнчихэд л гарах нь.

Колумб тэгээд яалтчгүй хүн дутуу, сүүлдээ бүүр бөмбөгний төлөө тэмцэхгүй байсаар дуусгалаа. Их л муу харагдаж байна даа.

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Wed Jun 20, 2018 12:21 am
by Барнаба
Сенегал алжийшт, нөгөө талд бүтэлгүйтсэн Колумб ер нь мултарцийм байна өө.

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Wed Jun 20, 2018 12:28 am
by Барнаба
Саяны гоалын эзэн Нианг бөмбөг хөдөлгөөнтэй байхад талбайд орж ирсэн байна шүү. Хэл.ам дагуулах нь дээ.

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Wed Jun 20, 2018 12:33 am
by Yes Man
selgeegeer suuh gej bgad shuugchees asuugaad ergej talbai ruu guisen shd

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Wed Jun 20, 2018 1:58 am
by Nomer 10
Колумб - Япон

3 зэрэг шийтгэл ногдуулна гэдэг нь байж болшгүй юм гэдгийг багууд өчнөөн жил ярьж байгаа. Ганц алдаан дээр улаан хуудас өгнө, пеналти заана, дараа нь нөгөө тоглогчоо дараагийн тоглолтод оруулахгүй гээд бөөн торгууль давхардаж ирээд хохироод бн гэдгийг клубын төвшинд олон ч жил ярьлаа даа.

ФИФА сүүлдээ буулт хийж ноднин дүрмэндээ жаахан өөрчлөлт оруулсан нь өнөөдрийн Санчезийнх шиг тохиолдолд улааны оронд шар карт өгч болохоор заалтыг оруулж өгсөн явдал байлаа. Гэвч практик 3 давхар шийтгэл ирдэг хэвээр байгаа гэдэг нь харагдав.

Тоглолт эхлүүт Японы орж явсан бөмбөгийг Санчез гараараа хаачихсан юм. Миний бодлоор ийм тохиолдолд гоол орсноор тооцоод тоглогчийг нь шар картаар торгоод өнгөрмөөр байгаа юм.

4 жилийн Самурайнуудыг газрын хөрстэй тэгшилж байсан Кофе таригчид хэдий хүн дутуу болсон хэдий ч их тэмцэлтэй үзэв. Харин довтолгоонд хөдөлгөж байсан гол хүн Куадрадог суулгасан Пекерманы шийдвэрийг би хувьдаа ойсонгүй. Гэхдээ удалгүй гоол орсон гэхээр түүний зөв ч байсан мэт. Гэхдээ тэр чөлөөт цохилтыг өгөх ёсгүй байлаа. Гоол нь харин гоол лайн технологийн тусламжтайгаар шийдэгдсэн. Энэ гоё шүүлт шүү. Жишээ нь 19 онд Лампардын гоолыг тооцсон бол Англи Германы тоглолт их гоё болж өрнөх байсан юм.

2-р үед Кагава суугаад Хонда орж ирэв. Нөхрийг хараагүй удсан чинь бас нэлээн хөгширсөн бн шүү. Тэр үүргээ ч гаргав. Булангийн пассыг өгсөн. Илүү хүнтэй ч гоолдож чадахгүй байсан бяцханууд харин стандартаас мөргөчдөг бн шд. Колумбын талаас гэмтлээс болоод гараанд гараагүй Хамесийг дасгалжуулагч нь 2-р үед ашиглахаас өөр арга байсангүй. Нөхрийн нэг эвгүй цохилтыг Нагатомо эцсийн мөчид хааж чадсан шүү.

Ингээд бас нэгэн бяцхан сэнсаац дэгдлээ. Одоо хүснэгтийн байдал их гоё болж ирлээ шүү.

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Wed Jun 20, 2018 1:59 am
by Nomer 10
Польш - Сенегал

Энэ дэлхийн аваргыг амтгүй болгож байгаа нэг зүйл нь хар тивийн багууд. Хэзээ байтлаа дуу дуугаа аваад үсрээд өгдөг байлаа даа. Тивийн аварга Камеруны Номхоршгүй арслангууд, хурдаараа гайхагддаг Ганы Хар одод, ямар ч том багийн даралтыг ихэсгэдэг ЗЯЭргийн Заанууд гээд л хэдэн сайхан баг нь байхгүй хойгуур энэ хэд нь бүр унжиганаад байх юм. Бүр Алжир, Того хүртэл хөөрхөн үзчихдэг сэн.

Харин өнөөдөр сүүлчийн багаар Сенегал тоглон тивийнхээ нэр хүндийг нуруундаа үүрч гарлаа. 2002 онд анх удаа дэлхийн дэвжээнд хөл тавин Францыг хожиж бөөн сенсаац тариад цаашлаад шөвгийн 8 хүртэл явж байсан тэд 2 дахь удаагаа ногт ганзагалан ирэхдээ бас бужигнуулж мэдэхээр бн шүү.

Гэхдээ тэдний гоолууд жаахан азтай байдлаар орсон. Эхний гоол нь эсрэг тоглогчоос ойж чиглэлээ өөрчилсөн бол 2 дахь гоолыг яагаад ч тооцож болмооргүй байлаа. Хэдхэн секундын өмнө талбайн гадна эмчлүүлж байсан, сэлгэгдэх нь зарлагдчихсан байсан нөхөр хулгай хийцэн. Крыховьяк түүнийг тэгж орж ирнэ гэж мэдсэн бол юу гэж тийм алдаа гаргах вэ дээ.

Польшийн стандартаас мөргөсөн гоол хэт оройтож оров. Ингээд энэ 2 баг дэлхийн тавцанд анх удаа тулахад хар баг нь илүүрхлээ. Уг нь Цагаан арслангууд Африкийн багуудтай 3 тулахдаа ганц ч хожигдож байгаагүй юм.

Тэрангагийн арслангууд хамгаалалт дажгүй баг бн шүү. Эцсийн дүндээ гэхдээ шударга үр дүн гэж бодож бн. Ялангуяа эхний үед тэд арай илүү тоглосон. Польшийн гол хамгаалагч талбайд гараагүй нь бас нөлөөгөө өглөө. Лэваг шаардлагатай тохиолдолд дандаа давхар хамгаалж байлаа. Лэва ер нь Реалтай тоглосон тоглолтоос харахад л нэг биш байгаад байсан. Гэрээний асуудал нь толгойноос нь гарахгүй байгаамуу гэмээр.

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Wed Jun 20, 2018 12:06 pm
by Tmshinoda
Ниангийн хувьд сэлгээгээр суух гээгүй шд..
түр хөлөө барьж гэмтээд талбайгаас гарсан..
Тэгээд л буцаад орж ирсэн..
Яахав шийдвэрийн хувьд Сонин л блаа..

Уул нь энэ 2 тэнцчвэл Японд их зүгээр байлаа даа..

Японы хувьд улаан хуудас, пеналти гээд ер нь хөлбөмбөгийн тэнгэр нь ёстой түшиж өглөө..
Өмнөх ДАШТ-р Колумбд нулилуж блаа шүү дээ..

Факт:

ДАШТ-р Азиуд Өмнөд Америкийн багийг хожсон анхны тохиолдол нь Япон.

Өмнө нь Азиуд 3 тэнцэж 14 хожигдоод байсан.

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Wed Jun 20, 2018 12:54 pm
by Mr S
Сэнэгалын шигшээ арай л өндөр үү гүй юу........ стандартууд дээр Польшууд намхан харагдаж бна лээ....

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Wed Jun 20, 2018 1:50 pm
by fond
183 юм байна. Их л том харууд л харагдаад байсан
https://www.statista.com/statistics/871 ... er-height/

Re: Russia 2018, Group H: Poland, Senegal, Columbia, Japan

PostPosted: Mon Jun 25, 2018 9:28 am
by Tmshinoda
Польш баяртай боллоо..

Колумбын хувьд хэсгээс гарахын төлөө Сенегалтай байдгаа тавьна.

Нөгөө талд Польш нэр төрийн хожлоо авахын төлөө Японтой үзэх нь..

Японы хувьд хэсгээс гарсан ч Англи, Бельги гэсэн 2 мангасын аль нэг нь хүлээж байдаг.