Хүмүүс 2 том баг нэг хэсэгт багтчихаар Үхлийн хэсэг гээд байдаг. Тэр ч утгаараа Испани, Португалтай хэсгийг үхлийнх гээд байгаа. Гэвч тийм биш юм. 2 том баг 2-уулаа хэсгээсээ шалгарчих маш өндөр магадлалтай. Үхлийн хэсэг гэдэг чинь 4 багаас аль 2 нь ч гарч мэдэх хэсгийг хэлдэг. Энэ хэсэг тэгвэл энэ жилийн Үхлийн хэсэг бөлгөө.
1. Япон
Байгуулагдсан он: 1921
Өнгө: хөх
Гишүүний тоо: 3,5 сая
Дэлхийн аваргад явах бүрэлдэхүүн:
Хаалгач:
Eiji Kawashima (FC Metz)
Kosuke Nakamura (Kashiwa Reysol)
Masaaki Higashiguchi (Gamba Osaka)
Хамгаалагч:
Tomoaki Makino (Urawa Reds)
Yuto Nagatomo (Galatasaray)
Maya Yoshida (Southampton
, Hiroki Sakai (Marseille)
Gotoku Sakai (Hamburger SV)
Gen Shoji (Kashima Antlers)
Wataru Endo (Urawa Reds)
Naomichi Ueda (Kashima Antlers)
Хагас хамгаалагч:
Makoto Hasebe (Eintracht Frankfurt)
Hotaru Yamaguchi (Cerezo Osaka
Gaku Shibasaki (FC Getafe)
Keisuke Honda (Pachuca)
Takashi Inui (SD Eibar)
Genki Haraguchi (Fortuna Düsseldorf)
Takashi Usami (Fortuna Düsseldorf)
Ryota Oshima (Kawasaki Frontale)
Shinji Kagawa (Borussia Dortmund)
Довтлогч:
Yuya Osako (1. FC Köln)
Yoshinori Muto (Mainz 05)
Shinji Okazaki (Leicester City)
4 жилийн өмнө хэсэгтээ хомоол хамж байсан тэд энэ жил хэсгээсээ гарахыг маш их хүсч байгаа нь мэдээж. Боломж бол бий. Дэлхийн аваргын тэмцээнүүдийг харж байхад Япон биеийн хүчээр дандаа ааглуулдаг, энэ нь хожигдолд хүргэх шалтгаан болоод байдаг. Тэгвэл энэ жил тэд энэ байдлаа засна, учир нь тэд европчууд шиг том биетэй хамгаалагчтай болчихсон. Бие бялдрыг чухалчилдаг Английн лигт ази хамгаалагч амжилтанд хүрсэн нь үгүй. Тэгвэл энэ байдлыг Саутхамптоны Ёшида эвдсэн юм. 1,9 м өндөртэй тэрээр агаарын тулаанд сайн, баргийн тоглогчид бярдуулахгүй. Нутагтаа тэр япон Кантэ гэгдээд байгаа.
Түүнчлэн Кагава, Хонда, Хасэбэ, Оказаки нарын туршлагатай тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн нь багийн балансыг ихээхэн тэнцвэржүүлж байгаа. Өмнөх дасгалжуулагч босни эр Кагава, Хонда нарын томчуудыг жийгээд өөрчлөлт хийх гэсэн биш ажилгүй болж орхисон. Түүний оронд холбооны техникийн захирал Акиро Нишино дасгалжуулагч болсон. Дэлхийн аварга эхлэхэд ердөө 3-хан сар үлдсэн байсан тул холбоонд шинэ дасгалжуулагч хайх цаг байсангүй. Халиходзич тэднийг урьдчилсан шатнаас гаргаад өгсөн, Нишино тэмцээнд амжилттай оролцохгүй бол Японы фэнүүд холбоо руугаа давшилж мэдэх юм.
Нишино хэд хоногийн өмнө 4 тоглогч хассаны нэг нь Штуттгартын Асано байлаа. Тэр уг нь багтайгаа муугүй амжилтыг үдсэн. Кагава фитнесс тааруу байсан ч тэр эцсийн мөчид дэлхийн аваргад авч явах болсон нь туршлага нь хаачихав гэж бодсон биз.
2.Польш
Байгуулагдсан он: 1919
Өнгө: цагаан
Гишүүний тоо: 1 сая
Дэлхийн аваргад явах бүрэлдэхүүн:
Хаалгач:
Bartosz Bialkowski (Ipswich Town)
Lukasz Fabianski (Swansea City)
Wojciech Szczesny (Juventus Turin)
Хамгаалагч:
Jan Bednarek (FC Southampton)
Bartosz Bereszynski (Sampdoria Genua)
Thiago Cionek (SPAL Ferrara), Kamil Glik (AS Monaco)
Artur Jedrzejczyk (Legia Warschau)
Michal Pazdan (Legia Warschau)
Lukasz Piszczek (Borussia Dortmund)
Хагас хамгаалагч:
Jakub Blaszczykowski (VfL Wolfsburg)
Jacek Goralski (Ludogorets Razgrad)
Kamil Grosicki (Hull City)
Grzegorz Krychowiak (West Bromwich Albion)
Rafal Kurzawa (Gornik Zabrze)
Karol Linetty (Sampdoria Genua)
Slawomir Peszko (Lechnia Gdansk)
Maciej Rybus (Lokomotiv Moskau)
Piotr Zielinski (SSC Neapel)
Довтлогч:
Dawid Kownacki (Sampdoria Genua)
Robert Lewandowski (FC Bayern München)
Arkadiusz Milik (SSC Neapel)
Lukasz Teodorczyk (RSC Anderlecht)
Дасгалжуулагч Адам Навалка 2013 онд энэ багийг авснаас хойш тун амжилттай байгаа. Европын аваргын урьдчилсан шатанд Германы дараа орсон. Францад тэд шөвгийн 8-д үлдэж, ирээдүйн аварга Португалд торгуулийн цохилтоор харамсалтайгаар хожигдож байсан. Дэлхийн аваргын урьдчилсан шатанд Дани, Монтэнэгро нарын хатуу самруудтай нэг хэсэгт таарсан ч хэсгээ итгэл төгс тэргүүлж чадсан. Энэ удаа тэд эдгээр амжилтаа улам бататгахын төлөө дайралт хийх болно.
Багийн түлхүүр тоглогч гэвэл мэдээж Лэва. Бундэслигийг 29 гоолоор тэргүүлсэн тэр урьдилсан шатны 10 тоглолтод 16 гоол хийж тивдээ тэргүүлсэн. Ювэнтусын хаалгач Шезни, Монакогийн хамгаалагч Глик нар ар талыг авч явах учиртай бол Наполигийн Циелински, Вэст Бромын Крьчовиак нар талбайн голд тоглолтын хэмнэлийг залах үүрэгтэй. Эдэн дээр нэмэгдээд Кубагийн туршлага орж ирнэ, Наполигийн Милик бас Дортмундын Пишчек байгаа гэхээр зэвүүн баг харагдаад байгаам даа.
Нэг харамсалтай мэдээ байгаа нь Глик өчигдөр бэлтгэл дээр унаж татдаг баатар болж байгаад мөрөө гэмтээчихсэн. Хэрэв энэ бэртэл даамжирвал оронд нь сая жийгддэг Штуттгартын Камински орж ирэх магадлалтай.
3. Koлумб
Байгуулагдсан он: 1924
Өнгө: шар
Гишүүний тоо:
Дэлхийн аваргад явах бүрэлдэхүүн:
Хаалгач:
David Ospina (Arsenal
Camilo Vargas (Deportivo Cali)
Jose Fernandez Cuadrado (Once Caldas)
Хамгаалагч:
Cristian Zapata (Milan)
Santiago Arias (PSV)
Frank Fabra (Boca Juniors)
Oscar Murillo (Pachuca)
Yerry Mina (Barcelona)
Davinson Sanchez (Tottenham)
Johan Mojica (Girona)
Хагас хамгаалагч:
Carlos Sanchez (Espanyol)
Abel Aguilar (Deportivo Cali)
Juan Cuadrado (Juventus)
James Rodriguez (Bayern München)
Wilmar Barrios (Boca Juniors)
Juan Fernando Quintero (River Plate)
Mateus Uribe (America)
Jefferson Lerma (Levante)
Довтлогч:
Radamel Falcao (Monaco
Carlos Bacca (Villarreal)
Luis Muriel (Sevilla), Miguel Borja (Palmeiras)
Jose Izquierdo (Brighton)
Аргентины дасгалжуулагч асан Пэкэрманыг бүгд мэднэ. Тэр гаучогийн дараа Колумбыг удирдах болсон. Шигшээг авснаасаа хойш тун ч муугүй яваа. 8 жил дэлхийн аваргад явж чадаагүй багийг Бразилд аваачиж шөвгийн 8-д үлдээсэн. Энэ удаа тэр мөн л Оросыг зорих болов. Багийн бүрэлдэхүүнийг хараад түүний туршлагыг нэмбэл энэ удаа илүү ч хол давхиж мэднэ.
Багийн мотор Хамэс энэ жил форм гойд сайн байгаа. Реалд төдийлөн гавихгүй байсан тэр Байернд ирээд шал өөр тоглолтыг харуулах болсон. Шигшээдээ 61 тоглохдоо 21 гоол хийчихээд байгаа тэрээр 4 жилийн өмнө тэр 6 гоолоор дэлхийн аваргын шилдэг мэргэн бууч болж байлаа. Мөн түүний шөвгийн 16-д Уругвайд хийсэн гоол тэмцээний шилдэг гоолоор шалгарсан билээ.
Ювэнтусын Куадрадо, Монакогийн Фалкао, Арсеналын Оспина, Тоттэнхамын Санчез, Сэвильягийн Бакка гээл том нэрнүүд энэ багт элбэг. Ялангуяа Фалкао Орост гоолдохыг маш их хүсч байгаа. 4 жилийн өмнө тэр өвдөгний гэмтлээс болоод Бразил явж чадаагүй. Тэр үеийн багаас харин ар талын 2 мотор болох Епэс Цунига нар энэ удаад байхгүй. Миланы Запатад тэднийг орлох маш өндөр хариуцлага ирж байгаа.
Нутгаасаа гарахдаа тэд нийслэл хотынхоо төв цэнгэлдэхэд 35 мянган үзэгчийн өмнө хоорондоо тоглож, салют буудуулан урлагийн оддоор дуулуулж сүртэй гэгч нь ёслол үйлдсэн. Гурвын харайлтын олимпийн аварга Ибаргуэн ахлагч Фалкаод улсынхаа далбааг гардуулахдаа 50 сая хүний итгэл бас дэмжлэг энэ далбаанд шингэсэн гэж хэлсэн нь тун сэтгэл хөдөлгөм байлаа. Өмнөх өдөр нь өнгөрсөн жил Энх тайвны Нобелийн шагнал хүртэж байсан, ерөнхийлөгч Сантос тэднийг хүлээж авахдаа Та нарыг тоглох бүрт үндэстэн даяараа баяр хөөр болж, та нарын ард зогсож байдаг юм шүү гэж хэлснийг тэд маш том үүрэг хэмээн хүлээж авснаа мэдэгдээд байгаа. Энэ жил маш хол явж мэдэх нэг багийн нэг бол энэ дээ.
4. Сенегал
Байгуулагдсан он: 1960
Өнгө: ногоон-цагаан
Гишүүний тоо: 200 мянга
Дэлхийн аваргад явах бүрэлдэхүүн:
Хаалгач:
Abdoulaye Diallo (Rennes/Frankreich)
Khadim N'Diaye (Horoya/Guinea)
Alfred Gomis (Ferrara/Italien)
Хамгаалагч:
Kalidou Koulibaly (Neapel/Italien)
Lamine Gassama (Alanyaspor/Türkei)
Kara Mbodji (Anderlecht/Belgien)
Moussa Wague (Eupen/Belgien)
Youssouf Sabaly (Bordeaux/Frankreich)
Saliou Ciss (Valenciennes/Frankreich)
Salif Sane (Hannover 96)
Хагас хамгаалагч:
Badou Ndiaye (Stoke/England)
Idrissa Gueye (Everton/England)
Cheikhou Kouyaté (West Ham/England)
Cheikh N'Doye (Birmingham/England)
Alfred N'Diaye (Wolverhampton/England)
Довтлогч:
Sadio Mané (Liverpool/England)
Keita Balde (Monaco/Frankreich)
Diafra Sakho (Rennes/Frankreich)
Moussa Konaté (Amiens/Frankreich)
Ismaila Sarr (Rennes/Frankreich)
M'Baye Niang (FC Turin/Italien)
Moussa Sow (Bursaspor/Türkei)
Mame Biram Diouf (Stoke/England)
Нийт 32 багаас хамгийн сүүлд байгуулагдсан залуу улс бол Сенегал. Хэдий тийм ч тэд хөлбөмбөгийн уламжлал муугүй. 2002 онд Солонгост хэрхэн шуугиан тарьж байлаа даа. Энэ удаад тэд азтай байдлаар ч гэх юм уу Оросыг зорих болсон. Өмнөд Африкт хожигдсон тоглолтыг шүүх хүчингүй гэж үзээд дахин тоглоход тэд 2-0-ээр хожиж чадсан.
Дасгалжуулагч Алиу Сиссэгийн баг энэ жил маш чамбай бүрэлдэхүүнтэй ирж байгаа. Мэдээж Ливерпүүлийн Манэ багтайгаа хамт ирж байгаа. Томчуудын харааг булааж байгаа Монакогийн Балдэ, Наполигийн Колибали, Турины Нианг, Стоукийн Диуф, Вэстхамын Куятэ, Эвэртоны Гуеэ гээд л хөлбөмбөгийн фэнүүдийн хэдийнэ мэдэх болсон нэрс зөндөө. Мөн нэг тоглогчийг үлдээж хэрхэвч чадахгүй нь. Ханноверын Санэг сайн харж аваарай, дэлхийн аваргаар цойлж мэднэ шүү.
16 жил дэлхийн тавцангаас хол байсан тэд бас бяцхан шуугиан тарьж мэдэх л юм. Ганцхан хаалгач нь л нутагтаа, бусад нь бүгд Европт тоглодог гэхээр дарийн утааг үнэрлэсэн амьтад байгаад байгаам. Хэрэв энэ баг сайн тогловол хаалгач нь ч гэсэн Европыг зорих юм билүү.