Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Орост ямар баг түрүүлэх бол?

Moderator: Realist

Аргентинтай цуг ямар баг хэсгээс гарах вэ?

Хорват
15
79%
Нигери
0
No votes
Исланд
4
21%
 
Total votes : 19

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby Nomer 10 » Fri Jun 22, 2018 6:38 pm

Сампаоли 3 өөрчлөлт хийжээ. Гэхдээ Павон алга. Далич харин төвийн аймаар бүс дээрээ нэмээд Интерийн Брозовичийг зоож. Хорватын энэ голдоо 5 тоглогчтой үздэг схем бузгай шүү. Хэрийн довтолгоо нэвтрэхгүй дээ. Испани, Франц 2 л ойролцоо үзэх бх. Аргентин энэ бул хар чулуутай үзэхээр 3-4-3 гэсэн системийг сонгожээ.

Месси бөөрөнхий бөмбөрцөг тойроод 99 өөр цэнгэлдэхэд гоолдож үзсэн гэж бгаа. Өмнөх тоглолтод 100 дахиа чадаагүй. Энэ удаа Нижный Новгородод чадах болуу.

Цэнхэр өнгө давамгайлсан стадионд тоглолтыг шүүхээр нөгөө узбек шүүгч зогсож блаа. Сүүлийн дэлхийн аваргуудаар тэрнийг үзэгчид хардаг болчоод бгаа.

Том тоглолтыг деталчлаад бичих гоё байдийн. Гэхдээ цаг бага тул бусад тойм шигээ үечлий даа.

Эхний үед 2 талаас 1 1 боломж алдсан. Мессид бөмбөг очих замыг нөгөө айхтар хагасууд чинь аймаар хаасан. Маш их алдаатай ширүүн тоглолт болж блаа. Шүүгч гараа халаас руугаа явуулахаас цааргалаад л. Уг нь ийм тоглолтыг эрт гартаа авахгүй бол хяналтаас гарах гээд бдаг. Хорватын прэссинг Албисэлэстэг үнэхээр гаванд байлгаж чадсан шүү.

Тоглолт нь болж өгөхгүй байхаар тоглогчид нь улам ч нервтээд л. Отамэнди 2 энгийн алдаа ойрхон гаргав. Угаасаа ч тэд коучтай юутайгаа бүтэн багаараа маш их нервтэй блаа.

2р үе харин европчуудын бүрэн давамгайлал дор өрнөсөн. Сэлгээгээр орж ирээд зүүнээс нэг пасс хаясан Игуаины бөмбөгийг эс тооцвол энэ бөөрөнхий шир Хорватын мэдэлд бүрэн байсаар шүгэл дуугарсан.

53 дахь минутад шигшээдээ 3хан тоглолт хийгээд Орост ирсэн Кабальеро багаа хөөдөх эхлэлийг тавьсан. Өөр лүү нь ирсэн бөмбөгийг цөлөхийн оронд Ребичийг давуулж Мэркадод хаях гээд дутуудуулав. Сандраад арагш ухрах хооронд Ребич амандаа орсон шар тосыг юу гэж хэлээрээ түлхэхэв. Чихдийм бгааз дээ.

Энэ гоол дээр бас Мэркадо ч буруутай. Эхнээсээ л прэссинг аймаар бхад хаалгачаа тэгж хүнд бдалд оруулж л бдаг. Яахав аргентинчуудыг өмөөрөхөд Ребичэд аль эрт эхний үе дээр л шар карт өгөх ёстой бсан. 2 ч удаа эвгүй алдаа хийсэн дээ. Торгууль аваагүй тул тэр урагш тун дайчин үзэж бсан юм. Дахиж хүнд такл хийгээд л. Карт авчихаар хүн зориг нь жаахан мохоод ирдэг.

Бундэслигийн фэнүүд бол Хорватыг дэмждэг бх. Байгаа бас бсан арваад тоглогч тэдний эгнээнд бий. Энэ жил Байерныг хожиж цом авсан Франкфуртын Ребич гэмтээд суухад Хоффэнхаймын Крамарич зөрөв.

Цэнхэр судалтнууд түүхэндээ тэртээ 74 онд л эхний 2 тоглолтод хожиж чадаагүй юм гэсэн. Энэ түүхийг Модрич цаг дуусахаас 10 минутын өмнө зузаатгав. Төвөөс бөмбөг аваад баруун тийш нэг гүйлээ, зогсосхийгээд хоёр гүйлээ. Зай гарангуут буудав. Гоол оржээ.

Гайхалтай гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. Реалд тэр 3 дараалан ЧЛ авчихаад бгаа. Бүгд Роналдог ярьдаг ч үнэн хэрэгтээ чимээгүй баатар нь тэр юм шүү. Кроостой хослож голыг үнэхээр хяналтдаа байлгаж чаддаг. Өнөөдөр ч тэр үүнийгээ батлав. Нэмээд харууштай нэгэн гоол хийлээ.

Аргентиныг дэмжсэн миний хувьд ядаж ингээд дууссан бол. Нэмэлт цагт хаалгачгүй торны урд нэгийн эсрэг 2 байдал үүсээд Ракитич 3 дахь гоолыг хийсэн. Энэ гоол дэлхий нийтэд Аргентиныг жинхэнэ шившиглэв. Тэднийг 3-0-оор ингэж арчуулна гэж хэн санах билээ.

Одоо хамгийн их дарамт Месси дээр ирэх болно. Тэр Исландад пэналтигээ оруулж чадсан бол баг 3 оноогоо аваад сэтгэл зүй өөр болох бсан даа. Өнөөдөр эхнээсээ л царайнууд нь түгшүүртэй харагдаж бсан даа. Мессигийн энэ зургийг одоо ингээд харсан чинь миний дотор сонин болж бн. Хэдий Роналдо Манчэстерт маань бсан ч, Месси манай 2 цомыг булаасан ч би түүнийг том цом аваад Мара ахынхаа өмнө гишгээсэй гэж маш их хүсдэг. Ингээд түүхийн хаанаар Мара ганцаараа торойгоод үлдэв. Мессигийн хувьд бүх амьдрал нам зогсов. Одоо тэр зодгоо тайлах болно. Гэхдээ би хувьдаа түүнийг энэ бөмбөрцгийн бүх үеийн шилдэг тоглогчоор нэрлэсээр бх болно. Түүн шиг богино зайд маневрлаж ангайтал хөлбөмбөг үзүүлдэг тоглогч магадгүй мянган жилд ганц төрөх бх. Ай хорвоо, чи хатуу юм даа.

Хорватын хувьд би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрлөө. Топ багуудын тоймыг бичиж байхдаа би тэднийг санаатайгаар гээсэн. Гол тоглогчид нь 30 гарсан тэднийг ганц би ч биш дэлхий нийтийн хөлбөмбөгийн экспертүүд тооцоонд оруулаагүй биз ээ. Тэд үнэхээр юм юмтай баг бн. Хаана ч байхгүй хагасууд бн, тактик сайн гадарладаг дасгалжуулагчтайм бн, олон удаа дарь үнэртсэн хур арвин туршлага бн тэгээд хамгийн гол нь сэтгэл зүй аймшигтай баг юм бнаа.

Хэн ч тооцоолоогүй баг гэнэт цойлон гараад ирэхийг Битүү морь гэдэг. Чухамдаа тэд л битүү морь байж. Уругвай, Колумб, Бельги 3-ыг битүү морь гэж хэлэхгүй ч сайн үзэх багуудаар нэрлэгдээд бсан. Эхний 2 нь лав олигтой бсангүй. Хажууд нь Хорват алгуурхан хэрнээ сүр бадруулсаар финал руу дөхөж яваа баг юм бн гэдгийг би ч мэдлээ, чи ч мэдэрлээ. Нокаут шат үнэхээр амттай болох нээ. Хөлбөмбөг яг хүүхдийн сэтгэхүй мэт. Том баярыг хүүхдүүд хоног тоолон хүлээдэг. Одоо ирэх тоглолтыг би тэсч ядан хүлээж бн.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby Boldono » Fri Jun 22, 2018 7:02 pm

Баахан сураггүй дундаж нөхдүүд гаргаад алуулсан даа. 4-4-2оор тогловол болмоор л юм. Төвдөө Машерано, Банега хоёроо зоогоод урдаа Месси, Дибала, Игуан/Агуэро, Ди Мариа/Павон гээд нүдвэл боломж их дээ. Ер нь тэгээд Самп, Дешам хоёр шигшээдээ жижигдсэн дасгалжуулагчид юм аа.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby A-Nightmare » Fri Jun 22, 2018 10:39 pm

Lanzini gemtsen neg aytaihan bujignuulah jiguur olj ireh heregtei gesen enzo perez. Barag ter romagiin perroti g duudah bsiin ene samp. Argentina toglogchidoos aas ene nuhuriig odoo shuud halmaar bna geed sanal yavuulsan gej bna. Barag ter n deerdoo. Odoo dasgaljuulagchii nch hereggui bizdee
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1236
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby Baterdene_mn » Fri Jun 22, 2018 11:05 pm

Nigeria урагшаа. :beer Игуайныг л тийм болохоор
Мөнх тэнгэр Монголыг ивээг
User avatar
Baterdene_mn
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1330
Joined: Tue Dec 27, 2005 12:22 pm

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby rednasca » Sat Jun 23, 2018 12:02 am

Image
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby Baterdene_mn » Sat Jun 23, 2018 12:08 am

гахайлтай нэг гоол 1 : 0 дуусгах хэрэгтэй бна
Мөнх тэнгэр Монголыг ивээг
User avatar
Baterdene_mn
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1330
Joined: Tue Dec 27, 2005 12:22 pm

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby poseidon » Sat Jun 23, 2018 12:57 am

Гүй тэгээд нөгөө Аргэнтин маань хожихымуу Нигэрийг барахгүй шшиг болох ви дээ
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby Ultra Madridista » Sat Jun 23, 2018 1:21 am

Нигер чинь ХОрватын дараа орох сайн баг ш дээ .Сая нигер хожсонд хүмүүс баярлаад байх юм харин ч бүр хожиж хэсгээс гарах эрмэлзлэлийн төрүүлээд өглөө Нигерт .Аргентинд ямар ч боломж байхгүй эээ .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby Ultra Madridista » Sat Jun 23, 2018 1:22 am

Shaggy wrote:
Rain wrote:Томчуудад ер нь ширүүн байх чинь ээ.. Энэ жил..
Хамгийн магадлалтай нь одоо тэр гээд шууд хэлэхэд хэцүү л юм..

Харин Португальд лаг боломж гараад байгаа юм шиг санагдаад, гол нь ардаа том алдаа гаргахгүй бол урдаа Рон хөдөлгөөнгүй бөмбөгнөөс үзээд байх юм шиг байнашт. Гэхдээ эхний 2 тоглолтонд нээлттэй байрлалаас гоол хийгээгүй багийг хэт өндөр үнэлж байж ч магадгүй

Португаль түрүүлнээ л гээд байгаа даа энэ жил анхаарлын гадуур байсан тэр нь ч давуу тал .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby Baterdene_mn » Sat Jun 23, 2018 2:15 am

poseidon wrote:Гүй тэгээд нөгөө Аргэнтин маань хожихымуу Нигэрийг барахгүй шшиг болох ви дээ

Нигерийг хоёроос дээш гоолоор хожих хэрэгтэй бас гоол алдахгүй. Хорват тэнцэх эсвэл 3 0 ээр Исландад хожигдчихгүй бол........................................ тийм юм болохгүй байлгүй дээ. Тэгвэл уул нь
Мөнх тэнгэр Монголыг ивээг
User avatar
Baterdene_mn
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1330
Joined: Tue Dec 27, 2005 12:22 pm

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby ND » Sat Jun 23, 2018 10:14 am

Күэ одоо тэгээд Нигерээ хожихгүй бол хохь нь гэхээс юу гэхэвдээ. Хэсэгтээ 1 ч хожиж чадахгүй бол хэндээ гомдхов...
Форза Барса....
User avatar
ND
Culé
Culé
 
Posts: 980
Joined: Sun Oct 11, 2009 11:54 pm
Location: Камп Ноу-д багаа дэмжээд сууж байна

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby Цоомоо » Sat Jun 23, 2018 11:19 am

Croatia yamar ch bsn albaar hojigdohgui bha.
Tom zorilgotoi bga biz, tiim demii yum hiihgui biz.

Tgher Nigeria -gaa hojvol neg yum garh biz.
Ghde uneheer hojih uu haha.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby orangeman » Sat Jun 23, 2018 11:24 am

Nigeriag hun shg toglood hojuul 2-r garlaa.



Sent from my iPhone using Tapatalk
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby Realist » Sat Jun 23, 2018 11:30 am

Гарсан ч Францыг барахгүйээ, Францын шигшээгийн тоглогчид хамтдаа тоглоод нилээн удчихсан нэг цул болчихсон хүмүүс.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby Галмандах » Sat Jun 23, 2018 11:41 am

Уур хүрээд хасагдаасай гэж бодож байсан ч хэсэгтээ ингэж үлгэн салган гарч ирээд дасгалжуулагчаа хөөж явуулаад ёндоороод Месси маань Алтан дагина өргөчих боломж бий ч юм шиг санагдаад байна шүү хаха

Sent from my SM-J710F using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2745
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby Цэнгүүн » Sat Jun 23, 2018 1:20 pm

Энэ олдсон боломж дээрээ ёстой амиа тавих хэрэгтэй.. Франц яахав, тэр үедээ болно биз..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby orangeman » Sat Jun 23, 2018 1:28 pm

Realist wrote:Гарсан ч Францыг барахгүйээ, Францын шигшээгийн тоглогчид хамтдаа тоглоод нилээн удчихсан нэг цул болчихсон хүмүүс.

France-tai tulsan hoino n l yrii
bumbug buurunhii gejjj...

naana ehleed hesgeesee garah heregtei bn hehe


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby barca_10 » Sat Jun 23, 2018 2:16 pm

Магадгүй франц нь Данид хусуулаад 2 оор гарчих ч юм билүү тэрийг дараа нь бодсон дээр одоо амиа тавиад нигерийг хусах л хэрэгтэй
Més que un club
User avatar
barca_10
Culé
Culé
 
Posts: 1684
Joined: Sun Sep 06, 2009 9:52 pm
Location: .bash_profile

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby Reda » Sat Jun 23, 2018 2:46 pm

Нигер чухам Арг-тай тэнцсэн Исландыг нухаж бна гэхээр Арг-г бүр л эдлэх юм шиг. Эрч хүчтэй азарга шиг нөхдүүд тгд Арг-г тоглолтыг нь гаргуулахгүй блгүй дээ.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9209
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby Villa_Bayaraa » Sat Jun 23, 2018 3:24 pm

Нигер Исландыг бодвол хамгаалалтын нягтрал арай сийрэг л дээ... тэгээд ч Исландаас илүү урагшилж тоглох байх... тэр нь манайд илүү боломж олгох байх гэж найдаж байна... бас хэрвээ Нигерүүд 3:4:3-аараа үзвэл жигүүрээ сайн сунгаж байгаад контрдоод байхад нэг үзээ гарна даа...
Би ч таавар дээр Хорват 1-р, Аргентин 2-р гарна гээд өгчихсөн байгаа уг нь төлөгт буусны дагуу л явж байна ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby Reda » Sat Jun 23, 2018 4:12 pm

Арг-г судлах л блгүй дээ яав гэж. Нигер тэнцэхэд л хэсгээс гарах баг урагш тэгэж шунахгүй бхоо.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9209
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby 21Grams » Sat Jun 23, 2018 4:46 pm

Тэгээд тэр дасгалжуулагчаа хөөгөөд явуулсан уу, яасан? Дотоод эв нэгдэлээ хадгалах хэрэгтэй дээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby Mojul » Sat Jun 23, 2018 7:29 pm

Payaso яачив
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby ТӨӨГӨӨ » Sat Jun 23, 2018 8:13 pm

Хэсгийн тоглолт дууссаны дараа орж ирэх байхаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

Postby 21Grams » Sat Jun 23, 2018 8:47 pm

Сэтгэлээ засаж яваа байх, кк.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2018

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests