Page 1 of 16

Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 06, 2018 4:07 pm
by El Payaso
Image

Re: Group D

PostPosted: Wed Jun 06, 2018 4:10 pm
by El Payaso
Image

Re: Group D

PostPosted: Wed Jun 06, 2018 4:24 pm
by Mish
Би эндээс Нигер 2р гарчина гэж таагаад байгаа шд...
Хорват цаасан дээр л мундаг харагдаж байгаа ч сая тоглолт үзэхэд асуудалтай л харагдана лээ...
Нигер харин боломжийн байна лээ шүү...

Re: Group D

PostPosted: Wed Jun 06, 2018 4:26 pm
by Madrid9
Групүүдийн нэрний ард хэсэгт байгаа улсуудын нэрийг нь товчлоод ч юм уу оруулвал ямар вэ?

Re: Group D

PostPosted: Wed Jun 06, 2018 4:55 pm
by El Payaso
Аргентин
Image

Хаалгач 7
Кабаллеро/Армани одоогоор Самп шийдвэр гаргаагүй гээд байгаа. Арманигийн хувьд илүү олон тоглолтод оролцсон болохоор мэдрэмж, реакц илүү хурц байгаа болов уу. Зоригтой шийдмэг тоглолттой хаалгач санагдсан. Фэнүүдийн ярих нь өнгөрсөн 3 жилийн хугацаан дахь шилдэг Өмнөд Америк дахь хаалгач гээд байгаа. Кабаллерогийн хувьд нас явсан, цөөн тоглолт хийсэн. Гэвч Сампын хүсэж байгаа хөлөөрөө тоглох чадвар өндөр, мөн пенальти сайн хаадаг.

Хамгаалалт: 7
Шигшээгийн хаалгыг сүүлийн арваад жил манаж байгаа Ромеро гэмтсэн. Гарааны хоёр төвийн хамгаалагч давгүй улирал өнгөрөөж байсан ч СЛд Ливерпүүл болон Барсагийн өөдөөс нэг тоглолтод л дөрөв таван гоол алдсан. Зүүн жигүүрт гараанд гарах Таглиафикогийн хувьд тун найдвар төрүүлж байгаа ч шигшээ багт дөнгөж гурван тоглолт хийсэн. Гурвуулаа нөхөрсөг. Тэдний сэлгээд хоёр вингер, тэгээд МАНЮд улиралын турш гэмтэлтэй байсан Рохо л байгаа. Хамгаалалтын лидер Отамендигээс их зүйл шалтгаалах болов уу. Улирлын төгсгөлд тоглолт бүрт алдаа гаргаж байснаа засах хэрэгтэй.

Хагас хамгаалалт: 7
Билья дөнгөж гэмтлээс ирсэн. Түүнийг орлох ёстой Маше өнгөрсөн улирлын хагасыг Хятадад өнгөрөөсөн гээд харахаар 7 оноо өгөх ч өндөрдөнө. Өдрөөс өдөрт тоглолт нь өсөж байгаа Ло Челсо, Сампын доор шигшээ багийн чухал хэсэг болоод байгаа Ланзини, ворк рейт өндөртэй Меца нарын шигшээд хэдхэн тоглолт хийгээд байгаа залуусаас их зүйл шалтгаална.

Довтолгоо: 8
Сүүлийн нэг арванд хамгийн хүчтэй байсан энэ байрлал ч асуудалтай л байна. Игуайн сэтгэлзүйн асуудлаа даван туулж чадсан эсэх эргэлзээтэй. Кун гэмтлээс ирсэн ч формндоо орж чадах уу? гээд харахаар Месси л үлдэж байна. Магадгүй Самп Дибала тэр хоёрыг хамтад нь гаргах хуурамч 9 номертой тактик бодож олж магадгүй.

Хүлээлт: Ихэнх аналист шөвгийн 8 магадгүй шөвгийн 4 гэсэн таамаг дэвшүүлээд байгаа.

Гол тоглогч: GOAT

Шинэ тоглогч:
Өнгөрсөн өвөл Аяакст ирж, фэнүүдийн хайр хүндэтгэлийг хурдан олсон Таглиафико. Төдийлөн олонд танигдаагүй ч ид үедээ яваа хамгаалагч.

Ло Челсо тоглолтоос тоглолт бүрт сайжирч яваа залуу. АМ байрлалд тоглодог ч өнгөрсөн улиралд Эмери СМ, ДМ байрлалд тоглуулж нөхөр ч хурдан дасан зохицсон. Ухаалаг, зөв шийдвэр гаргадаг. Шаардлагатай бол гоолдож чаддаг хагас хамгаалагч.

Ланзини магадгүй залуугаасаа өндөр үнэлэгдсээр ирсэн ч одоог хүртэл ТОП түвшинд гэж үнэлэгдэхгүй байсаар ирсэн түүний хувьд магадгүй энэ ДА өөрийгөө нээж харуулах боломж ч байж мэдэх.

Павон. Хайтигийн эсрэг тоглолтын дараа Месси биш шинэ хамтрагчтай боллоо гэж хэлсэн. СЗарим фэнүүд Ди Мариагийн оронд түүнийг гараанд харахыг хүсэж байгаа. Хурдтай, техниктэй, шийдвэр гаргалтын хувьд Ди Мариагаас бараг дээр. Манайд байгаа хамгийн сайн кроссчин. үүлийн таван тоглолтод гурван дамжуулалт өгсөн. Гурвуул кроссоос. Сул тал нь финиш ба туршлага.

Меца. Хэний ч танил биш шахуу байсан залуу Испанийн эсрэг гялалзсанаар шигшээд багтах замаа засаж, фэнүүдийн хүлээлтийг өндөрсгөөд байгаа. Хэдийгээр жигүүрт тоглодог ч шаргуу хөдөлмөрч байдал, хамгаалалт оролцох чадвараараа төвийн хагасууд болон фүлл бэкүүддээ тусладаг. Ланзинитэй өрсөлдөх болов уу.

Энэ хэдээс нэг нь ДА гялалзана гэж найдаж байна.


Формэшн: Самп 2 3 3 2 гэсэн тактикаар тоглоно гэж мэдэгдээд байгаа.

-----------------------------Армани/Кабо---------------------------
----------Фацио--------------------------------Ота-------------------
Меркадо/Салвио-----------Билья-------------Таглиафико
Ланзини---------------Ло Челсо-----------------Ди Мариа
-------------------Месси----------------Агуеро/Хигуайн------

Иймэрхүү гараагаар тоглох болов уу. Хэсгийн тоглолтуудад Агуерог нөөж Хигуайныг гараанд гаргах сураг байгаа. Павон Ди Мариаг сэлгэж 30 орчим минут тоглоод байх болов уу. Мецагийн хувьд Ланзинигийн байр луу нэлээн өрсөлдөх байх. Мөн Бильяг нөөхийн тулд Машег хэсгийн тоглолтод гаргаж ч магадгүй байна. Ер нь л тогтсон гарааны 11т гүй ДА эхлүүлэх бололтой. Самп ирсн цагаасаа хойш ч тогтмол гарааны 11 нэг ч туршаагүй байгаа. Энэ нь давуу тал болж магадгүй гэж зарим хүмүүс бичээд байгаа. ДАд орж байгаа хамгийн тодорхойгүй баг.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 06, 2018 5:53 pm
by El Payaso
Нигери
Image
Супер бүргэдүүд. Хэсгийн хоёрдугаар байрын төлөө өрсөлдөх болов уу. Мэдээж хэрэг өнгөрсөн намар Аргентинийг хожсон учраас цагаан цэнхэрүүдийг баваад нэгээр гарах хүсэл ч байгаа биз. Мозес, Микел, Ивоби зэрэг ПЛ ододтой. Лейстер Ситигийн Ндиди болон Ивоби нарын хувьд өөрсдийгөө өөр түвшинд харуулах сайхан боломж байх болов уу. Ялангуяа өнгөрсөн улиралд ЕПЛ ийн шилдэг төвийн хагасуудын нэг байсан Ндиди.
Багийн тоглолтын хувьд Африк багуудын түгээмэл арга барил болох довтлох дуртай. Эмх цэгц сахилга бат муутай харагдсан. Намар манайтай таарахад.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 06, 2018 5:58 pm
by El Payaso
Хорват
Goalkeepers: Danijel Subasic (Monaco), Lovre Kalinic (Gent), Dominik Livakovic (Dinamo Zagreb)
Defenders: Vedran Corluka (Lokomotiv Moscow), Domagoj Vida (Besiktas), Ivan Strinic (Sampdoria), Dejan Lovren (Liverpool), Sime Vrsaljko (Atletico Madrid), Josip Pivaric (Dynamo Kiev), Tin Jedvaj (Bayer Leverkusen), Duje Caleta-Car (Red Bull Salzburg)
Midfielders: Luka Modric (Real Madrid), Ivan Rakitic (Barcelona), Mateo Kovacic (Real Madrid), Milan Badelj (Fiorentina), Marcelo Brozovic (Inter Milan), Filip Bradaric (Rijeka)
Forwards: Mario Mandzukic (Juventus), Ivan Perisic (Inter Milan), Nikola Kalinic (AC Milan), Andrej Kramaric (Hoffenheim), Marko Pjaca (Schalke), Ante Rebic (Eintracht Frankfurt)

Аргентинийн адил Ракитич, Корлука, Модрич, Манзу гээд багийн цөм нь нэгэн үеийнхэн бөгөөд сүүлийн боломж нь. Энэ багаас фэнүүд нь үргэлж илүү юм хийдэг ч том тэмцээнд яль шалихгүй байдлаар хожигдон хүлээлтэнд хүрдэггүй. Олон тоглогчийн хувьд сүүлийн боломж нь болохоор хичээх биз. Ракитич, Модрич, Ковачич, Перисич гээд хагас хамгаалалтын хувьд тун хүчирхэг. Манзу ч айхтар довтлогч. Харин аль хэзээний Корлука, Ловрентэй хамт төвийн хамгаалалтад гарна гэхээр хамгаалалт сул байж магадгүй л юм. Өнгөрсөн Еврогоор аварга Португальчуудад азгүй байдлаар хожигдон мултарсан.

Хүлээлт: Хэсгээс хоёроор гарахын төлөө Хорваттай өрсөлдөх болов уу.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 06, 2018 6:03 pm
by El Payaso
Исланд
Image
ДА зорих хамгийн жижиг улс. Мэдээж хүн бүр хэсгийн сүүл мушгина гэж тааварлаж байгаа байх. Гэхдээ өнгөрсөн Еврод ч гэсэн хүмүүсийн таамаг ийм байсан бизээ. Мөн тэд Европын сонгон шалгаруулалтад Хорват, Турк, Украйнтай маш хэцүү хэсгээс төвөггүй гарч ирж, зүгээр ч нэг Еврогоор шөвгийн 8 хүрээгүй гэдгээ батлан харуулсан. Хорватыг талбайдаа нэг тэгээр хожиж, Хорватын талбайд 2 тэгээр хожигдсон. Гулфи Сигурдсон мэдээж хэрэг гол тоглогч нь. Хэдийгээр жижиг багууд автобус тактик түгээмэл ашигладаг ч Исландын хувьд нээлттэй тоглох дуртай.

Хүлээлт: Басаж байгаа хэрэг биш ч энэ удаад хэсэгтээ үлдэх болов уу. Нөгөө гурав арай л түвшин илүү.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 06, 2018 6:12 pm
by El Payaso
Энэ хэсгийн нэг сонирхолтой тохиолдол нь Арг ба Нигери нэг хэсэгт 4 дэх удаагаа орж байгаа. 1994, 2002, 2014, 2018. Энэ бүх тохиолдолд Аргентинчууд хожиж байсан. 94 онд Каннижагийн хоёр гоолоор 2-1 ээр хожигдсон ч хэсгээ тэргүүлж, Аргентин тухайн үеийн дүрмээр хэсгээс 3-р байраар шалгарсан. 2002 онд Аргентин өөр нэг домог Батигийн гоолоор хэсгийн тоглолтод Нигерийг хожсон ч мөн л хэсэгтээ гуравт бичигдэж мултарч байсан. Нигери хэсгийн дөрөвт бичигдсэн. 2014 онд ч Аргентин мөн хожсон ч энэ удаад тэд хэсгээ тэргүүлж, Нигеритэй нэг хэсэгт орвол гуравт бичигддэг бараан цувралаа зогсоосон.

Өөр нэг сонирхолтой цуврал нь 2014 оны ДА аар Нигери хэсгээс хоёроор гараад Францтай таарч хожигдсон. Энэ удаад тэд хэсгээсээ хоёроор гарвал мөн адил Францтай таарна.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 06, 2018 7:09 pm
by El Payaso
Image
Сампийн бэлтгэл эхлээд 22 хонож байгаа юм байна. Энэ хугацаанд долоон удаа 11 тоглогчтой бэлтгэл хийсэн байна. Месси Таглиафико хоёр 7 удаа 11т багтаж бэлтгэл хийж. Ди Мариа, Ло Челсо, Ланз, Ота нар 6 удаа бэлтгэл хийж. 7 удаагийн 6д нь 2 3 3 2 нэг удаад 4 3 3 формашнээр бэлтгэл хийжээ.

Эндээс харвал Месси, Таглиафико, Ло Челсо, Ланз, Ота энэ хэд гараанд найдвартай гарах нь. Үлдсэн дээр нь Самп эргэлзсэн оптимал сонголтоо хийх гэж оролдсоор байгаа бололтой.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 06, 2018 7:28 pm
by someone
El Payaso wrote: Энэ удаад тэд хэсгээсээ хоёроор гарвал мөн адил Францтай таарна.


Шууд ингэж хэлж болох юм уу? Франц нэгээр гарчихсан юм уу?

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Thu Jun 07, 2018 11:55 am
by El Payaso
Тодорхой юм юу ч бхгүй шүү дээ. Магадлалаар л яриж бичнэ.

За тэр ч яах вэ. Динамо Загребийн босс Мамич гэж нөхөр тоглогчдийн трансферийг зохицуулсан хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд Лука, Ловрен хоёр асуудалд унасан байна даа. Өмнө нь тэр хоёрыг дуудаж байцаахад худлаа мэдүүлэг өгсөн нь тодорхой болж байгаа юм шиг байна. Трансферийн дараа их хэмжээний мөнгө тэдний данс руу орж улмаар тэд тэр мөнгөө Мамич руу шилжүүлсэн гэнэ. Хэрэв энэ хэрэг явдал батлагдвал худал мэдүүлэг өгсөн гээд шоронд суух ял ч тулгагдаж магадгүй гэнэ энэ хоёрт. Хорватчуудын хувьд том тэмцээний өмнө хүндхэн л асуудалтай тулгарч дээ.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Thu Jun 07, 2018 12:00 pm
by El Payaso
Хэсгийн нээлтийн тоглолтод Арг хар харин Исланд үндсэн цагаан өмсгөлөө өмсөж тоглохоор болж.

Арг ХБХ оос Израилтай хийх нөхөрсөг цуцлагдсан, харин ямар нэг өөр нөхөрсөг тоглолт хийхгүй гэдгээ мэдэгджээ. Тэд шууд Исландтай нүүр тулна.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Fri Jun 08, 2018 12:54 pm
by Цогоо
Сэдвийг харгалзах форум руу нь шилжүүллээ. Нэрийг нь тохируулаад өөрчилчихнө биз дээ.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Fri Jun 08, 2018 2:24 pm
by El Payaso
Исланд Ганатай нөхөрсөг тоглолт хийж хоёр тэгээр тэргүүлж байгаад хоёр гоол алдаж тэнцэж. Бас хатуувтар тоглолттой баг байна шүү.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Fri Jun 08, 2018 5:49 pm
by Villa_Bayaraa
Исландын шигшээд манай багийн Биркир "Тор" Бярнасон тоглож байгаа... Аргентин, Исланд 2-г л харна даа хэхэ...дээрээс нь Австрали...

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Fri Jun 08, 2018 6:42 pm
by El Payaso
Ээ хүүрээ Ланзини гэмтлийн улмаас ДА өнжихөөр болжээ. :sad:: Олон жил үхмэл байсан манай хагас хамгаалалтыг амилуулж чадах хамгаалалт довтолгоонд аль алинд нь идэвхтэй нэмээд жигүүрт ч тоглодог Сампын хувьд чухал хүн, гараанд найдвартай гарах байсан юмсан. Нөхрийг орлох хүнийг Самп удахгүй зарлах юм байна. Гараанд бол Меца л нөхрийг орлож тоглох нь дээ. Дутахгүй сайн тоглогч л доо. Ворк рейт ч илүү өндөр гэхдээ техник арга эв талаасаа арай л хүрэхгүй байх.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Fri Jun 08, 2018 6:50 pm
by El Payaso
2002 оны ДА аар нэг иймэрхүү олон гол тоглогчид гэмтэж байсын гэдэг. Ёстой ойрын үед байгаагүй хар бараан юм болж байна даа.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Fri Jun 08, 2018 11:11 pm
by Saiza


https://www.facebook.com/bettingbadmong ... 9402788449

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Fri Jun 08, 2018 11:19 pm
by Nomer 10
Месси: Бразилд Нэймар Коутиньо 2 байна, Испанид Иниеста Сильва 2 байна, Францад Гриззманн Мбаппэ 2 байна, Бельгид Азар дэ Бруин 2 байна, харин Германд том од байхгүй.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Sat Jun 09, 2018 12:46 am
by Kro
Гэхдээ тэд маш сайн баг гэсэн байсан. Яагаад тэр хэсгийг нь хасчив хаха.

Супер компьютерын тооцоолсноор Бразил аварга авах хамгийн өндөр магадлалтай баг гэсэн байна. Араас нь Испани, Герман, Аргентин гээд жагссан байлээ. Английн магадлал 4% Перугээс бага хэхэ.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Sat Jun 09, 2018 11:27 am
by El Payaso
Saiza wrote:


https://www.facebook.com/bettingbadmong ... 9402788449

Энэ тэгээд яах ёстой юм бэ? Сайн ойлгосонгүй.

Өчигдөр Ланзиниг гэмтээд орхих болсоныг зарласны дараа багийнхныг харуулсан нэлээн эвгүй царайнууд харагдаж байна лээ шүү. Сэтгэлзүйн хувьд бас амаргүй л ДАг эхлүүлэх нь дээ.

Нэмээд Банега гуяндаа асуудалтай байгаа аж.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Sat Jun 09, 2018 11:39 am
by Saiza
bet365 г.м сайтуудын бооцооны тип л бичсэн бгаа шт

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Sat Jun 09, 2018 12:44 pm
by rednasca
Сампаоли үйлчлэгч хүүхэнтэй унтаж хэвтсэн гээд шинэ асуудал үүсчээ дээ...

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Sat Jun 09, 2018 12:49 pm
by Boldono
Хаха бүтэхгүй ээ.