Page 1 of 6

Russia 2018 Group G: Belgium, Panama, Tunisia, England

PostPosted: Wed Jun 06, 2018 6:54 am
by Mojul
Image

Re: Russia 2018, Group G

PostPosted: Wed Jun 06, 2018 6:57 am
by Mojul
Хэсгийн тоглолтуудын хуваарийг орууллаа. Цаг нь монголруу шилжээгүй шүү.
Image

Re: Russia 2018, Group G

PostPosted: Wed Jun 06, 2018 7:12 am
by Mojul
Хэсгийн тэргүүн баг.

Белгийн Улаан Чөтгөрүүд:

Бүрэлдэхүүн бол цаасан дээр үнэхээр ганган харагдаж байна.

Image

Ромагийн Раджа Найнголанг Дасгалжуулагч Мартинез энэ ДАШТд дуудаагүй нь чамгүй сэнсаацтай юм болов.
Энэ дээр нэмээд ганц сонирхолтой сонголт байгаа нь Аднан Янузай болоод байх шиг. Юнайтэдээс Реал Соседиадруу шилжсэн нөхөр нэг л сайнгүй байсан.

Ерөнхийдөө Мартинэз жигүүрийн болон довтолгооны тоглогч их дууджээ. Нөхөр ардаа 3хамгаалагчтай үзэх биз.

Багийн түрхүүр тоглогчид торгон ирэн дээрээ яваа Белгийн шигшээгээс олон хүмүүс амжилт харж байгаа ядаж л шөвгийн 8д хүрчих бизээ.



Хэсгийн 2р баг:

Панам.


Анхны Дэлхийн аврагадаа орж байгаа. ФИФА чансаанд 55д. Энэ ДАШТын хамгийн хөгшин багуудын нэг 5 4 1 гэсэн хамгаалах арга барилаар тоглодог.
Багийн од тоглолгч нь Габриел Торрес гэнэ. 16наснаасаа хойш шигшээдээ дуудагдаж байгаа.

Дасгалжуулагчаар Hernan Gomez гэх нөхөр 2014 оноос хойш ажиллаж байгаа.

Бүрэлдэхүүн:
23-man final squad:

Goalkeepers: Jaime Penedo (Dinamo Bucharest), Jose Calderon (Chorrillo FC), Alex Rodriguez (San Francisco FC).

Defenders: Michael Murillo (New York Red Bulls), Harold Cummings (San Jose Earthquakes), Fidel Escobar (New York Red Bulls), Roman Torres (Seattle Sounders FC), Adolfo Machado (Houston Dynamo), Eric Davis (DAC Dunajska Streda), Luis Ovalle (CD Olimpia), Felipe Baloy (CSD Municipal).

Midfielders: Gabriel Gomez (Atletico Bucaramanga), Edgar Barcenas (Cafetaleros de Tapachula), Armando Cooper (Club Universidad de Chile), Valentin Pimentel (Plaza Amador), Alberto Quintero (Universitario Lima), Anibal Godoy (San Jose Earthquakes), Jose Luis Rodriguez (KAA Gent).

Forwards: Blas Perez (CSD Municipal), Gabriel Torres (CD Huachipato), Ismael Diaz (Deportivo La Coruña), Abdiel Arroyo (LD Alajuelense), Luis Tejada (Sport Boys).


Хэсгийн 3р баг:

Тунис

Дасгалжулагч Nabil Maaloul

Багийн од нь Saif-Eddine Khaoui Wahbi Khazri гэх нөхдүүд байна. Wahbi Khazri нэг 2жилийн өмнө Сандерландад тоглож явсан. Тунисын шигшээ мөн л Дэлхйин аврагад орж байгаа нь л тэдний хувьд том амжилт.

Бүрэлдэхүүн:

Goalkeepers: Farouk Ben Mustapha (Al Shabab, Saudi Arabia), Moez Hassen (Chateauroux, France), Aymen Mathlouthi (Al Baten, Saudi Arabia)

Defenders: Rami Bedoui (Etoile du Sahel), Yohan Benalouane (Leicester City, England), Syam Ben Youssef (Kasimpasa, Turkey), Dylan Bronn (Gent, Belgium), Oussama Haddadi (Dijon, France), Ali Maaloul (Al Ahly, Egypt), Yassine Meriah (CS Sfaxien), Hamdi Nagguez (Zamalek, Egypt)

Midfielders: Anice Badri (Esperance), Mohamed Amine Ben Amor (Al Ahli Riyadh, Saudi Arabia), Ghaylene Chaalali (Esperance), Ahmed Khalil (Club Africain), Saifeddine Khaoui (Troyes, France), Ferjani Sassi (Al Nasr, Saudi Arabia), Ellyes Skhiri (Montpellier, France), Naim Sliti (Dijon, France), Bassem Srarfi (Nice, France)

Forwards: Fakhreddine Ben Youssef (Al Ittifaq, Saudi Arabia), Saber Khalifa (Club Africain), Wahbi Khazri (Rennes, France)

Re: Russia 2018, Group G

PostPosted: Wed Jun 06, 2018 7:32 am
by Mojul
Хэсгийн 4р баг:

Английн шигшээ.


Image

Багийн мэнэжэрээр саяхан Гарэт Соутгэйт тодорсон. Өмнө нь Английн залуусын багийн дасгалжуулагч байсан.
Бүрэлдэхүүний хувьд энэ удаад том нэр ховор багтсан байгаа. Ерөнхийдөө дэлхийд топ хэмжээнд үнэлэгдэх Англи тоглогч үнэхээр ховор болжээ.

Энэ жил уламжлалт 4 4 2оороо тоглохгүй гэдэг нь тодорхой болсон байгаа.

Хаалгач алийг нь ч лаг гэж ялгахааргүй 3дундаж тоглогч байгаа. Хэнийг нь гараанд сонгохыг таахад бэрх байсан ч би анх бүрэлдэхүүн зарлахад л Пикфорд байх гэсэн таамаглал дэвшүүлж байсан нь зөв бололтой. Дугаар сонгосон байдлаас харвал Эвэртоны хаалгач хаалганд зогсох нь нэлээд өндөр магадлалтай боллоо.


Баруун жигүүрийн хамгаалалтад Триппиер тоглоно түүний сэлгээнд Арнолд хүү.

Төвийн 3 ерөнхийдөө Волкэр Стоунс Кэйхил гэх нь бас тодорхой болчих шиг боллоо. Сэлгээнд Жонс Магуэйр.

Зүүн жигүүрийн хамгаалалтад Эшли Яанг гараанд тоглох бизээ. Сэлгээнд Рөүз.

Төвийн хагасаар Эрик Дайр гарнаа. Өрсөлдөгч багаас хамаарч хамгаалалтад нэмэртэй хүн гарах бол Хэндэрсон хамт гарна.Довтолгоо гэвэл Али гарна. Бүрэлдэхүүнд мөн Лофтус Чийк, Дэлф байгаа.

Урд төвийн довтлогчоор Кэйн тоглоно. Багийн ахлагч болсон байгаа. Сүүлийн 3жилд ПЛт бол формоороо босоо байгаа. Түүний сэлгээнд Варди Вэлбэк нар байгаа.

Кэйнийг дэмжиж тоглох тоглогчид Дэлэ Али, Лингард, Стэрлинг болон Рашфорд.

Урдын адил том нэртэнгүүд байхгүй багаас хүлээх хүлээлт маш бага даруухан багийг энэ ДАШТд илгээлээ. Хэсгийн сүүлийн тоглолт болох Белгитэй тоглох тоглолт гол шалгуур байх болно.

Re: Russia 2018, Group G

PostPosted: Wed Jun 06, 2018 7:53 am
by Mojul
За тэгээд Англи Белгийн хожсон нь 1ээр гараад нөгөөх нь 2оор гарах бизээ.

Re: Russia 2018, Group G

PostPosted: Wed Jun 06, 2018 8:07 am
by Boldono
Англи хоёроор гарсан нь зүгээр юм уу даа. Бразилтай таарсанаас Герман нь зүгээр биз.

Re: Russia 2018, Group G

PostPosted: Wed Jun 06, 2018 9:04 am
by El Payaso
хаха за тэр холыг харж хэсгйн тоглолт хийнэ ч гэж юу байх вэ. Тэгээд Англи шүү дээ ккк. Колумб ба хэсгийн хоёрдугаар баг хоёрын хооронд бас гайгүй ч зөрүү байгаа блгүй. Колумб бол АНглийг нухчих байх шүү. Тэгэхээр нэгээрээ гараад Япон ч юм уу Полшоо бавжийсан нь дээр байх аа хамаагүй.

Re: Russia 2018, Group G

PostPosted: Wed Jun 06, 2018 9:22 am
by Оргил
тунис дээр сайхан бөмбөгдөөд өгөөсэй кэкэ..

Re: Russia 2018, Group G

PostPosted: Wed Jun 06, 2018 12:35 pm
by Bayara
Колумб эвгүй байх. Хэсгээсээ хоёроор гараад, Колумбтай гоолгүй тэнцээд пеналтаар мултарна гэчихсэн таамаг явж байсан, түй түй. Хэсгээсээ нэгээр гарах хэрэгтэй, белгийг хусчих байхаа.

Re: Russia 2018, Group G

PostPosted: Wed Jun 06, 2018 1:14 pm
by Radiohead
Польш ч нэгээр гарах магадлалтай. Нэгээр гараад цаашдаа бразилтай таарсан нь дээр байх

Re: Russia 2018, Group G

PostPosted: Wed Jun 06, 2018 1:47 pm
by Yes Man
Англи хөөрхий мултарчихсан л харагдаад байгаа юм даа..... Панам драм шаах байх өө ккк......

Re: Russia 2018, Group G

PostPosted: Wed Jun 06, 2018 2:38 pm
by Tomroo_Kop
Yes Man wrote:Англи хөөрхий мултарчихсан л харагдаад байгаа юм даа..... Панам драм шаах байх өө ккк......

За хүлээлт бага байлаа байлаа гээд Панамд хусуулах хэмжээний хүлээлттэй ч сууна гэж юу байхав...

Ямар ч байсан хэсгээсээ гарна аа...Гарчихсан байхад хэдхээн тоглолт азтай байх хэрэгтэй хэхэ...

Re: Russia 2018, Group G

PostPosted: Wed Jun 06, 2018 2:46 pm
by Tdi
Tomroo_Kop wrote:Ямар ч байсан хэсгээсээ гарна аа...Гарчихсан байхад хэдхээн тоглолт азтай байх хэрэгтэй хэхэ...


Юун түрүүн Вэлбэкийг талбайгаас хол байлгах хэрэгтэй.

Re: Russia 2018, Group G

PostPosted: Wed Jun 06, 2018 3:05 pm
by poseidon
Одоо тэгээд дэмждэг л байх даа... хаха...

Стерлинг нээрээ боломжуудаа гамгүй алдах юмаа. 25 хувийг нь чулуу болгоод байхад Салах дайны тоглогч юм байгааншд...

Энэ жил гоё үзэх байхаа. 8 хүртэл явчих байх..

Re: Russia 2018, Group G

PostPosted: Wed Jun 06, 2018 3:25 pm
by Nomer 10
янзтай

Re: Russia 2018 Group G: Belgium, Panama, Tunisia, England

PostPosted: Sat Jun 09, 2018 3:28 pm
by Mish
2 дэмждэг баг нэг хэсэгт орчихсон байдаг...
хоорондын тоглолт дээр нь л алийг нь илүү дэмжиж байгаагаа мэднэ дээ...
өөрийн эрхгүй аль нэгийг нь илүү дэмжээд эхлэх байх...

Re: Russia 2018 Group G: Belgium, Panama, Tunisia, England

PostPosted: Mon Jun 11, 2018 12:55 am
by Nomer 10
Хэдий туршлагаасаа болоод том багууд фаворит гэгдэж байгаа ч манайх аварга авч чадна гээд Азар ярьсан бн. Манай тоглогчид ихэнх нь том багуудад тоглодог, зарим нь бүр байрлал дээрээ дэлхийн шилдгүүдэд тооцогдоно гэжээ. 10 онд Шнайдер иймэрхүү юм ярьж байгаад финалд үлдэж байж билээ.

Re: Russia 2018 Group G: Belgium, Panama, Tunisia, England

PostPosted: Mon Jun 11, 2018 5:35 am
by 21Grams
Усыг нь уудаг юм, улаан чөтгөрүүдээ дэмждэг л байх даа. Кдб гялалзах байлгүй.

Re: Russia 2018 Group G: Belgium, Panama, Tunisia, England

PostPosted: Mon Jun 18, 2018 10:06 am
by Tomroo_Kop
Герман хожигдох нь Англид л хэрэгтэй дээ хэхэ. Өмнөх 2 дэлхийн аваргын жишгээ дагаад Герман мултарчихвал, за мултардаггүй юмаа гэхэд 2-р гарчихвал хасагдах шатны нугалаа ёстой эвтэйхэн болоод ирэх нь байна ш дээ. Энэ хэсгээс 2-р гарахын төлөө жинхэнэ алаан болох нь дээ хэхэ.

Re: Russia 2018 Group G: Belgium, Panama, Tunisia, England

PostPosted: Mon Jun 18, 2018 11:08 pm
by Reda
NTV дээр юун Монгол кино гараад бна аа тоглолт эхэлчээд бхд.

Re: Russia 2018 Group G: Belgium, Panama, Tunisia, England

PostPosted: Mon Jun 18, 2018 11:10 pm
by zigo
мнб спортоо үзээч

Re: Russia 2018 Group G: Belgium, Panama, Tunisia, England

PostPosted: Tue Jun 19, 2018 1:20 am
by Nomer 10
Германд Der eingefleischte Fan гэж нэг хөлбөмбөгийн гоё үг байдийн. Зөвхөн хөлбөмбөг дээр ч биш л дээ, өөрийнхөө сонирхдог төрлийг тултал нь судалдаг фэнийг хэлдэг юм. Гэхдээ хөлбөмбөг дээр их хэлэгддэг үг. Муухан экспертээс дээр фэн гэсэн үг. Спорт их үздэг жирийн үзэгч хөлбөмбөгийн мэргэжлийн сэтгүүлчдээс мэдлэг хол илүү байх нь олонтаа. Тэрэн шиг л гэсэн үг.

Панамын бүрэлдэхүүнийг тэр бүр хүн мэдэхгүй. Ёстой тэр айнгэфлайштэ фэнүүд л зөвхөн мэднэ. Европын топ лигүүд дэх тоглогчоо бол хүмүүс нэг юм гадарлаад байдаг. Гэтэл Бельгийн лигт бүр резерв багт нь тоглодог хүн энэ багт бий гэхээр яахав. Бас хөлбөмбөгийг огт ойшоодгүй Америкийн лигээс хэд хэдэн тоглогч дуудсан.

Ийм л хэр тааруу багаар тэд дэлхийн аваргад иржээ. Ирээд анхныхаа тоглолтыг хийв. Хийхдээ эхний хагаст хагас амжилт гаргаж чадав. 0-0-оор дуусгаж чадсан гэсэн үг л дээ.

Гэхдээ үнэндээ Улаан чөтгөрүүд 2 тохой илүү баг нь байж чадсоон. Зөвхөн анхаарал дээр л алдсан байх, түүнээс 2 3 гоол орчихоор л байлаа.

2-р үе эхлэнгүүт харин тэд хүссэн гоолоо хийж чадав. Мэртенсийн холоос цохисон гоол тун харууштай байлаа. Панамын дасгалжуулагч удалгүй хариу барихаар голын 2 хүнээ аваад 2 довтлогч оруулсан ч гор нь гарсан даа. Дэ Бруины зүүнээс өгсөн пассыг Лукаку мөргөөд 2-0.

Жаахан клубын үзэл гаргахад манай Лукаку дараа нь Азарын хаясан пассыг цааш элдэж хаалгачийн өөдөөс тулаад дахиад хусчихсан. Клубын фэнүүд том тэмцээнээр тоглогчдоо дагаж баг дэмждэг явдал түгээмэл. Тэр утгаар би Погбаг дэмжсэн, Матичыг бас. Одоо Рашфордоо бас харнаа. Хөөрхий тэр Боловсролын сайдад буруу байхгүй шүү. Цаа чинь аймаар фэн, Ливерпүүлийн хэдээ энэ тэмцээнд дэмжиж байгаа шүү кк.

86 оны дэлхийн аваргаар Энцо Шифогийн манлайлсан Бельгийн алтан үеийнхэн шөвгийн 4-т үлдээд Аргентинд тавиулж байлаа. 90-ээд онд Вильмотсын бельгичүүд бас хатуу самар байлаа. Тэгвэл энэ цаг үед тэд тун чанга баг босгочихоод байгаа. 4 жилийн өмнө 8-д үлдээд мөнөөх Аргентиндаа тавиулж байсан тэд энэ удаад маш том зорилготой ирсэн. Хэрэв үүндээ хүрч чадвал тэд улсынхаа бүх үеийн шилдэг баг болох болно. Өнөөдрийн тоглолтоос харахад, томчуудын байдлаас харахад тэдэнд боломж бна шүү.

Re: Russia 2018 Group G: Belgium, Panama, Tunisia, England

PostPosted: Tue Jun 19, 2018 1:41 am
by Mojul
Гараа.Image

Re: Russia 2018 Group G: Belgium, Panama, Tunisia, England

PostPosted: Tue Jun 19, 2018 2:48 am
by Mojul
Стэрлинг Лингард 2 боломж үрэн хийж өгөв. Их л хямд пэн айлд өгчлөө. Эсрэгээрээ манайх ахлагчийн булан дээр дараад л унаж харагдлаа. Шүүгчийн ур чадвар их муу санагдлаа

Re: Russia 2018 Group G: Belgium, Panama, Tunisia, England

PostPosted: Tue Jun 19, 2018 2:52 am
by Шепперд буш
Боломжит хамгийн сайн гараа юу.Рашфорд яацын.Цаанаасаа бүтэлгүй баг шүү.Дэмжээд байж дээ.