Page 5 of 5

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Sat Jun 16, 2018 5:23 pm
by El Payaso
Сая тэгээд сэлгээнээс ч тоглуулаагүй гэхээр дараагийн тоглолт гэхэд бүрэн фит болж лав амжихгүй байх даа Сала. Гайгүй эдгэж байсан бол ядаж сэлгээнээс тоглуулж хөл гарыг нь нийлүүлэх байсан блгүй.

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Sat Jun 16, 2018 9:37 pm
by Chin-T-Mac
Челсигийн Салахыг мэдэхгүйм, ливерпүүлийн салах бол сэлгээгээр орж ирээл 2-ыг ч хийдэгшд... :ногоон:

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Sun Jun 17, 2018 2:54 am
by rednasca
Египтийн Салах гэж бас өөр хувилбар бий...

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Sun Jun 17, 2018 3:48 am
by Sathan
Аль нь илүү юм...?ккк
Муу нь хэн юм?

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Sun Jun 17, 2018 10:38 am
by rednasca
Мэдээж, Египтэд ганцаараа зүтгээд илүү хэцүү л байж таараа шдээ...

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Sun Jun 17, 2018 10:25 pm
by Reda
Nomer 10 wrote:Салаг нөгөө 2 тоглолтдоо нөөсөн


Хаашдаа батируулна, тгд нөгөө 2 дээрээ Салаг гаргаад нухна гэсийн бишүү тгвл.

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Wed Jun 20, 2018 2:08 am
by Nomer 10
Энэ оросууд чинь ёстой л гэрийн нохойн сүүл өөдөө бн шүү

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Wed Jun 20, 2018 3:15 am
by Mojul
2 0. Одоо дуусаа

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Wed Jun 20, 2018 3:38 am
by Шепперд буш
Салахын баллон де орыг оросууд үгүй хийчвүү дээ.

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Wed Jun 20, 2018 4:09 am
by Nomer 10
Энэ тоглолт аль алиных нь хувьд маш чухал. Фараонууд хожигдвол бараг л гэртээ харина. Бараг ч гэж харина доо. Орос хожигдвол бас л мултрах аюултай, хамгийн хүнд учраа нь хүлээж байгаа.

Өмнөх тоглолтод тааруу байсан довтлогч Смоловын оронд биерхүү Зюба гараанд гарчээ. Мөн гэмтсэн Загоевын оронд ороод 2 гоол хийсэн Черышев гараанд байлаа. Египетийн талаас Хаан Сала талбайд гарсан харагдав.

Тоглолт эхлээд гэрийн нохойн сүүл өөдөө гэгчээр оросууд овоо дайрч бн шүү. Сала нар учраа олохгүй мунгинасаар. Нэлээн удаж байж тэд арай дээрдэв. 2 тал 2-уулаа ардаа анхаараад бөмбөг авангуут маш хурдан урагш давшиж байлаа. Хэдий том боломж харагдаагүй ч харууштай эхний үе өндөрлөв.

2-р үе эхлэнгүүт Орос автогоолоор тэргүүлээд эхлэв. 10-аад минутын дараа нөгөө Черышев дахиад гоолдов. Тэр гоолын комби баруунаар их гоё явсан. 3-хан минутын дараа бүр 3-0. Зюба том биеэ гоё ашигласан даа.

Египет дараа нь 11м аваад Сала хийсэн ч энэ дэндүү чамлалттай байлаа. Ингээд сүйрлийн багтай гэгдэж байсан оросууд аргагүй талбайн давуу талаа ашиглаад хамгийн түрүүнд эрхээ авлаа.

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Wed Jun 20, 2018 4:36 am
by Yes Man
Зюба л ерөөсөө биеээ ашиглаад гоолд гол нөлөө үзүүлээд Египетийн хамгаалалтыг айлгаад багтаа хожил авчирчлаа шд какака.... Энэ дасгалжуулагч бол хоосонгүй толгой юм байна аа......

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Wed Jun 20, 2018 10:30 am
by Өсөхбаяр
Оросууд сул хэсэгт орж хамгийн сул багуудтай түрүүлж тоглосон нь том нэмэр боллоо.

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Wed Jun 20, 2018 2:25 pm
by rednasca
олдсон боломжоо тултал ашиглаж чадлаа...
Черчесов үнэхээр мэдрэмжтэй дасгалжуулагч юм...

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Thu Jun 21, 2018 1:31 am
by Nomer 10
Уругвай - Саудын Араб

Ростовт сүүдэрт байгаа термометр 33 хэмийг зааж бн гэнэ. Энэ халуун арабчуудад давуу тал өгөх ёстой доо.

Арабчууд бөөн шинэ хүн түүний дотор хаалгачаа ч сольж. Гэтэл энэ хаалгач нь багаа хөөддөг бн шд. Хэдий 5 гоол алдсан ч өмнөх хаалгач нь ийм алдаа гаргаагүй дээ. Булан дээр нөхөр бөмбөг хатгадаг баатар болох гээд зөрцөн. Хоосон хаалга руу Суарэз хийж чадахгүй байсан гоолоо хийв.

Гэхдээ энэ гоолын өмнө ч, дараа ч арабчууд илүү баг нь байлаа. 23 дахь минутад орсон энэ гоолоос өөр гоол оролгүй эхний үе дуусав.

2р үед ч байдал хэвээрээ. Илүү зүтгэлтэй баг нь азичууд бсан. Уругвайн ар тал аргагүй гоё юмоо. Харин магтсан хүүхэн хуриман дээрээ гэгчээр нөгөө мундаг урд тал нь байхгүй шүү. Том багтай яаж ч тоглох гээд байгаан бүү мэд. Энэ үе их уйтгартай боллоо.

Арабчууд ингээд гэртээ харих болов. Уг нь өнөөдөр 1 оноо салгаж чадсан бол шударга үр дүн байх блаа.

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Mon Jun 25, 2018 10:24 pm
by Gunnerz
Odoo orosuud yavahgui ee 2:0

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Mon Jun 25, 2018 10:28 pm
by Cule
Suarez is still alive...

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Mon Jun 25, 2018 10:35 pm
by Шепперд буш
ten men

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Mon Jun 25, 2018 10:52 pm
by Kro
Зарим хүмүүсийн ах нар ч арьсаа хуулуулж байна даа.

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Mon Jun 25, 2018 10:53 pm
by Шепперд буш
Арабуудын тоглолт драм болж бна,Сувгаа солилоо.

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Mon Jun 25, 2018 10:54 pm
by Sesame7
Головин гараанд байхгүй ганц хөдөлгүүр

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Mon Jun 25, 2018 11:52 pm
by amigo
Оросууд зориуд 2-оор гарч байгаа байхөө...кк

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Tue Jun 26, 2018 11:51 am
by Cule
Суарэзийн гоол дээр тэр ханаа түлхээд зай гаргаж өгч байгаа орос нөхөр хэн байв... Суарэз ч яг тэр зайгаар нь янзын хуссан...

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Tue Jun 26, 2018 12:02 pm
by UULAA
Игнашевич

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

PostPosted: Thu Jun 28, 2018 1:43 am
by Nomer 10
Орос - Уругвай

Энэ хэсэг бодож байснаас сонирхолгүй болцон. Гэхдээ нэгээр гарч Испаниас зөрөхийг хэн хэн нь бодож бгаа бх.

Черчесов Головиныг амраажээ. Тэр шар карттай тул энэ нь ч зөв бх. Нэмээд 1 авахад л дараагийн тоглолт өнжих тул гол тоглогчоо суулгасан нь дээр ээ. Уругвайгаас харин 2 гол хамгаалагчийн нэг Химэнэс бэртээд суужээ.

Тоглолтын эхнээс Тэнгэрийн хөхүүд арай санаачилгатай нь байлаа. Үр дүнг нь ч хүртэж 10 дахь минутад чөлөөт цохилт хийх эрх авав. Энэ дээр харин Акинфеев маш том алдаа гаргацан.

2 ч тоглогч нь хананы ар луу нуугдахад гарсан зайгаар нь Суарэз доогуур өнхрүүлээд 1-0. Уг нь армийн залуу их л туршлагатай сан.

Дараа нь оросууд Зюбагаар хэсэг явав. Аварга эрийг өнөө цагийн бөмбөрцгийн шилдэг хамгаалагчдын нэг Годин хүртэл арайхийн тогтоож байх шиг. Гэхдээ Уругвай бас нэгэн осолтой довтолгооноороо тоглолтын хэмнэлийг өөрчилсөн.

Шумбагчдын төлөө зүтгэдэг Черышев Сэлэстэгийн олон тоглогчийг лигээсээ мэднэ. Нөхөр 2 тоглолт маш сайн тоглосон. Өнөөдөр харин тааруу бас азгүй блаа. Түүний хөлнөөс ойгоод 2 дахь гоол чиглэлээ өөрчлөөд орсон юм.

Тун удалгүй тоглолтын хувь заяа тодорхой болов. Гараанаас анх гарсан Смолников 2 дахь шараа авснаар 2 гоол дутуу Сборная 10 хүнтэй үлдчихсэн.

2р үе тун уйтгартай болов. Цаг дуусч байхад булангийн цохилтыг Кавани чихсэнээр 3-0-оор дууссан.

3 стандарт гоол ингээд тоглолтыг шийдэв. Гэхдээ оросуудад 2-оор гарсан нь зүгээр ч байж мэдэх юм. Магадгүй нөгөө хэсгээс Португал нэгээр гарах ч юм билүү. Марокко Испанийг зовооно л гэж үзнэ. Иран хажууд нь сул баг. Орос бас үзэгчтэйгээ юутайгаа их нисээд байсан, хөрсөн дээрээ буулаа. Энэ хожигдол их сургамж болсон бх аа.